 |
|
 |
|
Монгол хүн байхын учир /Эрэгцүүлэл/ |
|
|
 |
|
 |
Монгол хүн байхын учир /Эрэгцүүлэл/
2011-12-27Би саяхан Энэтхэг хэмээх том улсад ажлын шугамаар явах далимаар тэр улсын хот хөдөөгийн амьдралыг ажиж явахдаа  там, диваажин хоёр зэрэгцэн оршдог юм уу даа гэсэн сэтгэгдэл тээж явлаа.
Дели хот ой модон дотор нуугдаад гадна өнгөнөөсөө төдийлөн сайн мэдрэгдэхгүй ч гэсэн амьдрал дунд нь ороод хүн зоных нь амьдрал байдалтай танилцаад ирэхээр ертөнцийн хар цагаан, өнгө гэрэл хосолсон сонин байдал харагдах ажээ. Монголчууд өнө эртнээс энэ агуу том гүрэнтэй холбоотой байж тэдний зан заншил, амьдрал байдлыг сайн мэдэх хэдий ч анх удаа очиж байгаа над мэтэд нь бол их л сонин агаад содон зүйлс их харагдав.
Эхний сэтгэгдэл Бээжингээс нисэхэд л ажиглагдав. Дандаа тийм байдаг, эсвэл зөвхөн бидэнтэй тааралдсан нь тийм байсан эсэхийг мэдэхгүй боловч тэр болон буцах онгоцонд дандаа өндөр настай ядруу байрын энэтхэг хүмүүс зорчих бөгөөд миний бодсоноор энэ хоёр том гүрний ард иргэд ёстой нэг багтаж ядан явдаг байхдаа гэж бодсонтой огт нийцсэнгүй. Ялангуяа хятад хүмүүс манайд ирж очдогоос цөөхөн зорчих нь сонин байлаа. Сониучирхан хэн нэгэнтэй нь хэд гурван үг солилцвол тэд ихэвчлэн Бээжингээр дайран Америк, Канад, Өмнөд Америкийн орнууд руу зорчдог гэнээ. Аливаа хүмүүс шинэ улс оронд зорчихдоо тэр улсынхаа хөгжил, хүн зоны аж байдлыг өөрийнхөө болон өөр бусад улсынхтай харьцуулан ажиж, сайн мууг нь өөрийнхөө бодолд ургуулан шүүн тунгааж, хойшдын ажил амьдрал, ажил үйлсдээ ашигтай, хэрэгцээтэй гэснийг нь лавлан сонирхож явдаг нь жам юм дагуудаа. Би тийм л нэг сониуч сэтгэлээр энэ тэрхнийг харж ажиж явлаа. Энэ улсын хөгжил далайн эргийн бүстээ ямар байдгыг нь мэдэхгүй ч Хятад мэт оронтой харьцуулахад нилээд хоцрогдонгуй яваа юмуу даа хэмээн бодлоо. Ингэж бодохдоо төрийн байгууламжийн хувьд, нийгмийн бүрэлдэхүүн бүтцийн хувьд, зан заншил, шашин шүтлэгийн хувьд арагш нь чангаах зүйл ихтэй орон юм шиг санагдсан. Ер нь нийгмийн хувьсгал хийгдэж их цэвэрлэгээ хийгдээгүйгээсээ ч юм уу хуучин ёс заншил, уламжлалтайгаа сүрхий зууралдсан байдал нь эерэг гэхээсээ илүү сөрөг үр дагвартай байх вийдээ хэмээн дотроо бодол эсгэн хүмүүсийн ядуу зүдүү байдлыг харан дотор зурагдаж явлаа.
Хаа ч явсан, аль ч гудамж тайлбайгаар орсон ч эрэмдэг зэрэмдэг болсон мах шөлгүй арьс нь ясан дээрээ тохогдсон юм уудаа гэмээр хүмүүс, нүцгэн шалдан хүүхдүүд, ядруу эмэгтэйчүүд гар тосон гуйлга гуйн зогсох нь нүд хальтрам агаад /яах гэж тэд энэ хорвоод төрж, юуны тулд ийнхүү амьдрах хэмээн бор өдөр шар наранд зовлонгоо эдлэн хүний тээршээсэн нүдний хог болж, тэдний шидэж өгсөн бутархай мөнгөний төлөө сарвалзан зогсном бэ хэмээн халаглан бодно. Аргагүй шүү дээ ийм олон хүнтэй улс чинь хэмээн бидний нэгний хэлсэн үг миний санаанд төдий л үнэмшилтэй санагдсангүй. Тэднээс ч их олон хүнтэй том гүрэн хаяа залган оршиж л байна шүү дээ. Тэнд бишгүй дээ л бид явсан. Ийм байдал төдий л их биш шүү дээ гэсэн шүү бодол эрхшээн энэ зүйл өөр шалтгаантай байхаа хэмээн бодож ямар нэгэн нууц жор олох гэсэн мэт энэ улсын түүхэн онцлогыг санаандаа сэргээн тэндээс л үүний шалтгааныг нь олох байхдаа хэмээн бодож явлаа.
Тэр олон гуйлагчин, ядарсан, зовсон хүмүүсийн хажуугаар явсаар “Агширдам”гэсэн нэртэй нэгэн сайхан сүмийн цогцолбороор орлоо. Тэнд нөгөөх ертөнцийн гайхамшиг гэгчийг харах завшаан тохиох болсон мэт санагдлаа. Энэ сүмийг Хиндү шашинтнуудын шүтээний цогцолбор болгон барьж саяхан ашиглалтанд оруулсан гэнээ. Түүнийг хийж бүтээсэн, урлаж чимсэн бүхнийг үгээр илэрхийлэх аргагүй бөгөөд үнэхээр Энэтхэг гэдэг агуу их гүрэн л хийж чадах тийм л тансаг гоё ордон ажээ. Энэ нь лавтай Таж-Махалтай зэрэгцэн энэ ертөнцийн гайхамшиг болон мөнхрөх урлага-соёлын агуу бүтээл болсон гэдэгтэй маргах аргагүй юм. Бид мөн алдарт Таж-Махалаар орсон бөгөөд энэ талаар манайхан маш сайн ойлголттой тул илүү зүйл нурших нь илүүц буй за хэмээн цэглээд харин тэр зүг явах зам зуурт ажиглагдсан зарим нэгэн зүйлийг өөрийнхөө улстай зүйрлэн жишиж явлаа. Делигээс 200 км яваад орчихдог Агра хэмээх энэ хотод бараг 5-6 цаг явж хүрлээ. Манайд бол цаг гаруй л явчих зам л даа. Гэтэл энэ зам хоёр хотын хоорондох зам бус нэг л хотын доторхи уртхан гудамж мэт ажээ. Хаана Дели нь дуусч, хаана Агра нь эхлэж байгаа нь мэдэгдэхгүй барилга байшин, нөгөөх л машин тэрэгний хөлхөлдөөн, замын түгжрэл үргэлжилсээр ажээ. Үүнээс харвал Энэтхэг гэдэг маань сул газаргүй нэг л хот улс юмуу даа гэмээр ажээ.
Замд яваа машин тэргийг харвал зовлон үзээгүй, мөргөлдөж шүргэлцээгүй машин бараг байхгүй юм уу даа гэмээр. Замын дүрэм, дохионы гэрэл гэж тун цөөхөн юм. Тийм учраас машин тэрэгнүүд нь өөрсдөө л зохицон учир зүйгээ олоод явцгаадаг бололтой юм. Бидний харсаар байтал хоёр нөхөр шүргэлцээд авах мөртлөө бууж ирэн машинаа нэг харчихаад нөгөөх жолоочтойгоо эв найртай их л эвсэг байртай салан замаа хөөцгөөх юм. Манайхан тэднийг харчихаад –үгүй эд нар чинь шүргэлцсэндээ их баярлацгаадаг юм байна шүү дээ. Бууж ирчихээд чиний л буруу гэсэн мэт машиныхаа дугуй руу нэг өшиглөчихөөд бид хоёрт буруугүй гэсэн шиг бие биендээ эрхий хуруугаараа дохилцон инээд халгиан салцгаах юм байна шүү дээ гэцгээв. Үүнээс нь харвал Энэтхэг хүмүүс ихэд намуун дөлгөөн уур уцаар багатай, өршөөнгүй сэтгэлтэй хүмүүс шиг санагдав. Тэд ихэд шашинлаг ард түмэн юм. Түүний зэрэгцээ ангийн давхаргы ялгаа (кастын тогтолцоо) гэж нэг айхтар бусармаг уламжлал байдаг тухай тэнд сурч байгаа оюутнууд бидэнд ярьсан юм. Тэдний яриагаар бол Энэтхэгт ямар кастад төрсөн байна түүгээрээ дуусах ёстой болдог гэнэ. Чи гуйлгачин бол гуйлгачин л байх ёстой. Түүгээр барахгүй чиний хүү, ач, зээ мөн л гуйлгачин байх ёстой гэнэ. Манайхан “Ядуусын хорооллын гуйлгачин“ гэдэг киног ихэд шимтэн үзэцгээсэн. Тэнд энэ байдлыг нилээд тодорхой харуулсан юм шиг санагдсан. Үүнийг ургуулан бодож суухдаа хүн ядуу байвал оюун ухаанаа мөн гээж, үр удам нь хүртэл тэр сэтгэлгээндээ дасч, үе залгамжилсан ядуучууд бий болдог юм байна даа гэж ухаарсан шүү. Ийм байдал руу орчихвол хүн дүрстэй “адгуус мал, манкуртууд” бий болж хичнээн бурхан шүтээн байгаад ч тэднийг өөрчлөх аргагүй болдог юм байна даа гэж бодогдсон.
Бид бас нэг нүдний эмнэлгээр орсон юм. Тэнд манай Монголчууд ихэвчлэн очиж эмчилгээ хийлгэдэг учир биднийг сайн мэддэг болчихсон газар байлаа. Зуугаад жилийн өмнө Энэтхэгийн нэг буянтай хүн анх энэ эмнэлгийг ядуучуудад зориулан бий болгосон ажээ. Тэнд баячууд, гадаадынханд үнэтэй үйлчилгээ үзүүлээд түүнийхээ орлогоор ядуучуудад үнэгүй эмчилгээ хийж буяны үйл ажиллагаа явуулдаг гэж бидэнд танилцуулсан юм. Зарим баян гэр бүлээс гаралтай залуучууд маш өндөр боловсрол эзэмшиж сайн мэргэжилтэн болж ирчихээд уг эмнэлэгт цалингүй ажиллан буян болдог ажээ. Эмнэлгийн төсөв нь яаж бүрддэг, түүнийг хэн бүрдүүлж хэрхэн зардаг хийгээд түүнд хэн хяналт тавьдаг зэрэг нарийн ширийнийг бид сонирхсонгүй. Нүцгэн шалдан хүмүүс эмнэлгийн хашаан дотор зүлэг ногоон дээр ээлжээ хүлээн өдөржин хэвтэх агаад нэг мөнгөтэй хүн ирж үзүүлээд гарахад хэдэн ядуус эмчлүүлэх боломжтой болдгийг бид бас л сонирхсонгүй. Гагцхүү түрүүлж боломж олсон нэг нь боломж олоогүй нөгөөдөө ийнхүү тус нэмэр болох нь наанадаж хүний ёс, цаанадаж улс орны доторхи хүмүүнлэгийн сайхан үлгэр жишээ юмдаа хэмээн тэдгээр эмч нарын талаар бодож байлаа. Орчлонд хүн болж төрөөд ядуу ч байсан баян ч байсан орчлон ертөнцийг тольдож амьдрах тэр л хэрэгсэлтэйгээ байж ертөнцөөс явах өдрөө хүргэх нь хүний эрхэм хувь заяа юмдаа хэмээн нөгөөг эрэгцүүлэн түүнд нь тус нэмэр болж байгаа тэдгээр хүмүүс бол үнэхээр бурхны элч, буяны эзэд юмдаа хэмээн бахдан бодож байв.
Манай зарим залуучууд бусдаас түрүүлэн эд мөнгөний хангалттай нөхцөлд хүрсэн нь сайшаалтай боловч энэхүү эмч нарын жишээгээр ядуу зүдүү ард иргэдээ хялайсан хүйтэн харцын цэвдэг сэтгэлээр бус энэрэл нигүүслийн зөөлөн харцаар харж, нэг эмнэлэг, нэг цэцэрлэг ч болсон өөрийнхөө хөрөнгийн өчүүхэн хэсгээр байгуулаад хөнгөлттэй эмчилгээ үйлчилгээ үзүүлж чадвал монгол төр, эх орон ард түмэндээ үзүүлж байгаа том тус, сайхан сэтгэлийн илэрхийлэл байхсан даа хэмээн эрэгцүүлэн бодож явахдаа саяхан хэвлэлд нийтлэгдсэн Италийн нэг баян эзэгтэй 9 сая еврогийнхоо хөрөнгөө гудамжны тэнүүлчин нэг мууранд гэрээслэн үлдээснийг санан ертөнцийн араншин төрхийг гайхаж явлаа. Энэ мэтчилэн Энэтхэг орноор богинохон хугацаанд зочлоод эргэн эх орондоо ирэхэд утаатай ч гэсэн агаар нь агар зандан шиг үнэртэж, түгжрэлтэй ч гэсэн машин тэрэг нь гялалзан гялтагнаж, гэрэл дохио нь журамлан цаанаа л нэг өөдлөх айл үүднээсээ гэх шиг өнгөтэй өлзийтэй сайхан санагдах авай.
Ажилдаа иртэл ширээн дээр “Хүүхэд хамгааллын төвөөс” гэсэн нэг урилга тавигдсан байлаа. Учрыг лавлавал тэд “Хүүхэд хамгааллын төв” болон үүсэн байгуулагдсаныхаа нэг жилийн ойн тайлан тоглолтыг хийх гэж байгаа гэнээ. Миний туулсан амьдралын далан хувь нь социалист нийгмийн үед хамаарах учир би өнөөгийнхөө амьдралыг өмнөхтэйгээ харьцуулан яг л саяын Энэтхэг орноор аялсан шигээ сайн мууг нь ялган тунгааж, өөрийн үнэлэлт дүгнэлтээ хийж явдаг билээ.Тэр л зангаараа 90-ээд оны Монголын ард түмний амьдралд тохиолдсон үйл явдлуудыг заавал дайрах ёстой хувь заяа гэж үздэггүй бөгөөд тухайн нийгэмд байсан алдаатай зүйлийг нь засаад эдийн засгийн шинэчлэлээ эхлэж хийгээд улс төрийн шинэчлэл рүүгээ орсон бол олон хүний амьдрал өнөөгийнх шиг байхгүй байсандаа хэмээн харамсан боддог билээ. Өнөөдөр манай ард түмний цөөнхийн амьдрал үлэмжхэн дээшилж, харин олонхи нь нэгэн хэвийн байдлаар өдөр хоногыг өнгөрөөж, зарим нь бүр доошилсон гэдэгтэй олон хүн санал нийлнэ байхаа.
90-ээд оноос хойш нялх балчир хүүхдүүд орох оронгүй болон гудамжинд хаягдан эцэг эхийн хараа хяналтаас гарч, хүмүүс бидний хүйтэн сэтгэлийн золиос болсоны шалтгааныг өнөөгийн сайн сайханыг магтан дуулагчид юу гэж боддогыг мэдэхгүй боловч тэр сайн сайхан нийгмийг нь буртаглаж байгаа хар толбонуудынх нь нэг зайлшгүй мөндөө гэж би боддог билээ. Гэтэл тэр хар толбыг арилгах гэсэн сайхан сэтгэлтэй хүмүүс манайд ганц Дүгрээ багшаас гадна олон байдаг гэдгийг хоёр жилийн өмнөөс гадарлах болсон юм. Тэдний нэг нь НХХЯ-ны сайд эрхэм хатагтай Т.Ганди байлаа. Тэрээр гудамжинд тэнүүчилж яваа хүүхдүүдийг цуглуулан нэг саванд байлгаж хооллож ундлахын зэрэгцээ тэдэнд хөгжмийн боловсрол олгон нийгэмшүүлэх зорилт тавин ажилласан нь энэхүү хүүхэд асран хамгаалах төв болсон ажээ.
Тэгээд тэдгээр хүүхдүүдийн урилгыг олзуурхан хүлээн авч очиж сонирхлоо. 1920-иод оны дундаас дэлхийн нэгдүгээр дайн, иргэний дайны хөлд нэрвэгдсэн ийм өнчин хүүхдүүд Зөвлөлт гүрнээр дүүрэн байсан гэдэг. Ф.Э.Дезержинский тэргүүтэй тэр үеийн удирдлагууд тэдгээр хүүхдүүдийг хүмүүжүүлэх хүүхдийн колонууд байгуулан тэр үеийн хамгийн сайн сурган хүмүүжүүлэгчдийг дайчлан багшлуулж нийгэмшүүлэх арга хэмжээ авснаар дараачийн жилүүдийн сор болсон эрдэмтэн, инженер техникийн ажилтнууд төрөн гарч аугаа их эх орны дайны жилүүдэд тэдний төлөөлөл болсон залуучууд олон баатарлаг үйлс байгуулж байсныг орос хүмүүс дурсан ярьцгаадаг юм. Тэдний хамгийн сүүлчийн хүмүүсийн нэг болох Армийн генерал нэгэн Зөвлөлтийн цэргийн бүлэглэлийг удирдан Афганистанд дайтаж ЗХУ-н баатар цолоор шагнуулж байлаа.
Би иймэрхүү дурсамжуудыг бодон уг тоглолтын тэнхимд орсон юм. Бүгд ижилхэн цэрэг формоор гангарсан бяцхан хүүхдүүд цэргийн маршаар эхлэн тоглолтоо толилууллаа. Арваадхан насны хөөрхөн бор хүү гоцлон дуулж байгаа нь үзэгч олонд ихэд таалагдлаа. Тэд энэ төвд ирэн багш сурган хүмүүжүүлэгчдийн уйгагүй шаргуу зүтгэлийн ачаар багахан хугацаанд өөрсдийнхөө авъяасыг хөгжүүлэн ийм амжилтанд хүрсэн нь үнэхээр гайхамшиг бөгөөд тэд саяхан хүртэл гудамжинд хүмүүст адлагдан хөөгдөж, золбин ноходтой хоолны шавхруу булаацалдан тэнүүчилж явсан шүү дээ гэж бодоход аргагүй л хамрын уг шархирч, нүдний ухархайгаас бүлээн дусал бөмбөрөх ажгуу. Хоёр хөөрхөн охин бас л хоршин дуулж байна. Нүдэнд нь хурсан гуниг нь сарниагүй боловч тэд дуулж бас төгөлдөр хуураар тоглож морин хууртай хор дуу дуулцгааж байлаа. Энэхүү төвийг санаачлан ажил хэрэг болгож байгаа НХХЯ, ЦГ, УБХ-н Хүүхдийн байгууллагын ажилтнууд, багш, сурган хүмүүжүүлэгчдийн хөдөлмөр зүтгэл талаар өнгөрсөнгүй гэдэг нь тод байлаа. Тэд энэ үйлсийг бүтээхдээ Оросын агуу хуульч Л.Шейнингийн “бид өтөг бууцан дотроос цэцэг ургуулж байна даа гэж бодоход сэтгэлд сайхан байдаг” гэсэн үг шиг хүнд хэцүү нөхцөлд хүнд хэцүү амьдралын урсгалд өртөн зан авирын гажуудалд орсон бяцхан иргэдээ ингэж тэр балчиг намагт будант амьдралаас нь гарган нийгэмшүүлж чадаж байгаад нь талархахаас өөр аргагүй юм.
Тоглолт өндөрлөж гадаа гарахад тэнгэр цэлмэг, түмэн гэрэл яралзан, машин тэрэг сүлжилдэн түм түжигнэж, бум бужигнаж байх агаад гэрийн зүг нэг л өөдрөг сэтгэл тээн алхахдаа эх орон нэгтнүүддээ бас баярлаж байгааг ч бүү мэд ирээдүй хойчийнхоо залгамжлагч болсон үр хүүхэдүүд маань лав гудамжинд золбиширохгүй өсч, эх орон ард түмэндээ хэрэгтэй хүмүүс болж өсөх ирээдүйн гэрэл гэгээ харагдсанд ч юм уу бүү мэд дотоод сэтгэл маань сэтгэлийн зовиургүй болсон мэт сайхан байлаа. Боолын нийгмийн хүмүүн бус тогтолцоог алагсан өнгөрсөн гэж түүхэнд бичигдсэн шигээ тэр Энэтхэг орны “кастын”гэх бусармаг тогтолцоог дайрахгүй хүн зон нь тэгш эрхтэй, тэнцвэрт амьдралтай байж шударга бат журмыг барин хөгжих боломж энэ сайхан Монгол оронд маань олдож, тэнд амьдрагч хүмүүн бүрийн амьдралын утга учир нь байгаасай хэмээн дотроо сүслэн залбирч алхмой.
Д. Түмэндэмбэрэл |
| Монгол хүн байхын учир /Эрэгцүүлэл/ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (2) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин манайхан ч гэсэн хэт их шашин шитвэл нэг тиймэрхүү болох ойрхон.
2012-12-17 | 01:34:47 | 83.250.163.87 | |
|
|
|
|
|

Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|