2011-12-22Халиунаа, Хулан хоёр Эрээн-Улаанбаатарын галт тэргэнд унтан, босон явсаар Хонхорын

өртөөг өнгөрч, удалгүй Амгалангийн вокзал дээр хүрч ирэв. Энд буух нь тэдэнд гэр рүүгээ таксигаар явахад арай ойр байжээ. Зуны адаг сарын өглөөний нар халуу дүүгэн төөнөх тул хоёр бүсгүй вагоноос буумагц яаран гүйсээр нэг такси барьж авав. Ачаа тээш гээд байх юмгүй тэднийг таксины жолооч залуу дуртай нь аргагүй суулгаж аваад хотын төв зам руу давхив. Халиунаа Макао дахь шөнийн секс үйлчилгээний газарт олон хоног үргэлжилсэн бэлгийн дарамтны улмаас маш их ядарсанаа энэ л үед мэдэрчээ. Хар аяндаа анилдах нүдээ сүүмэлзүүлэн,
-Хоёулаа шууд манайд очсон нь дээр байх аа. Чи татгалзахгүй биз дээ. Дүү маань өдийд гэртээ байгаа байх. Сайхан хоол идэж аваад унтаж амарцгаая гэхэд Хулан хэсэг бодолхийлэн сууснаа,
-Ингэхэд нөгөө франц эр чинь аягүй бол хотод ирчихсэн хаа нэгтээ зочид буудалд тухалж байгаа ч юм билүү. Хэрвээ тийм бол миний найз маргаашаас эхлэн дахиад нөгөө ажилдаа орно шүү дээ гэснээ жолоочийн дэргэд өөр илүү юм ярихгүй гэсэн шиг Халиунааг гараараа сэм нудраад чимээгүй болов.
Тэд Халиунаагийн гэрийн гадаа хүрч иртэл өөр юу ч ярьсангүй. Дотогш ороход дүү нь байхгүй байсан тул хоёулаа хамжин хоол хийж идээд амрахаар хэвтэцгээжээ. Толгой дэр хоёр нийлмэгц л хурхиран унтацгаав. Харийн хүний өвөрт орж, хэтэрхий замбараагүй секс үйлчилгээнд нухлагдсан тэд ихэд ядарцгаажээ.
Хаалга дуугарах чимээнээр Халиунаа гэнэт сэрэн босч цаг харвал яг л анх унтсан цаг нь хэвээрээ мэт санагдахад гайхан Хуланг сэрээв. Найз нь босч ирээд гар утсаа нээснээ,
-Пөөх, чи бид хоёр бүтэн хоёр өдөр, шөнө унтчихсан юм уу гэхэд Халиунаа нүдээ бүлтийлгэн хөгжилтэйгээр инээд алдав.
Найз хоёр бүсгүй Макаогийн шорон шиг чанд хатуу хамгаалалттай шөнийн үйлчилгээний газраас яаж оргосноо ярилцах зуураа Халиунаагийн дүүгийн үлдээсэн хоолыг халааж идээд дахин орондоо оржээ. Энэ удаа тэдний нойр хүрсэнгүй. Макаогийн тэрхүү янхны газрын харгалзагч залууд 1000 доллар атгуулан “Ойрхон байгаа дэлгүүрт очоод ирнэ” гээд тэр чигтээ оргосон, дараа нь Бээжинд ирж азаар нэгэн монгол залуутай тааралдаж, түүний тусламжтайгаар Эрээн хот хүртэл автобусаар зорчсон гээд л явсан газрынхаа сониноос хүүрнэлдэн байтал Хулангийн утас жингэнэв. Автал намуухан дуутай бүсгүй,
-Францаас ирсэн жуулчин Томсын хэлмэрч байна аа. Энэ утсаар яриад Халиунаа гэдэг эмэгтэйг асуугаарай гэсэн юм. Тэгээд л ярьж байна. Тийм хүн бий юу. Байвал энэ утсаар ярьж байгаад нэг завандаа “Солонго” зочид буудалд ирж уулзаач гэж хэлүүлсэн юм гэх нь тэр ээ. Хулан чанга дуугаар хашгиран,
-Тээр, би хэлээгүй юү. Нөгөө фанц эр чинь хүрээд ирсэн байна. Орой хоёулаа очих болж дээ гэхэд Халиунаа учиргүй баярлан дээш үсэрч, түүнийг тэвэрч аван үнсэж гарав.
Орой нь мань хоёр Томсын байгаа зочид будалд явж очжээ. Макаод уулзаж нэг шөнийн турш сексийн таашаалд умбасан Томс нь тэднийг хармагцаа шууд л өрөөндөө дагуулан орсон байна.
Хаа сайгүй аялж, гоо бүсгүйчүүдээр бэлгийн зугаа хийж явдаг эр хэмээн бодож амжсан Хулан түүний өрөөнд удаан суухыг хүссэнгүй. Халиунааг үлдээгээд гарах гэтэл Томс дургүйцэх янзтай англиар,
-Би хүүхнүүдэд хөлс мөнгө төлөхөөс буцахгүй ээ. Чи найзтайгаа хамт өнөө шөнө эндээ хоноод яв л даа гэв. Угийн англи хэлний чадвар сайтай хоёр бүсгүй түүний энэ саналыг сонсмогцоо бие бие рүүгээ ширтэн яахав гэсэн аятай хэсэг чимээгүй сууцгаажээ. Тэгснээ Халиунаа нь Хулангаа энд надтай хамт үлд гэснээр тэдний секс “наадмын үүд” цэлийтлээ нээгдээд ирэв. Томс ч хөгжилтэй нь аргагүй яриа өдөж, үйлчлэгчийг дуудан амтат идээ ундаа, дарс авчруулан дайлж эхэлсэн байна. Макаогоос тэр Монголд ирж, Халиунаа, Хулан хоёрыг ирэх байх хэмээн хүлээж байсан гэдгээ хэлж, тийнхүү дайлсныхаа дараа секс үйлчилгээ хийхийг санал болгов. Хулан,
-Франц эр минь чи тэгээд хоёрын хоёр бүсгүйтэй сексдэж зугаацаад хэдийг төлөх юм бэ. Ахиухан мөнгө өгвөл би л лав дургүйцэхгүй. Макаод байхдаа Халиунаатай унтсаны дараа би бас чамд үйлчилж л байсан. Харин энэ тухайгаа би Халуинаад хэлээгүй явсан юм. Манай найз дургүйцэхгүй байлгүй дээ гэв. Халиунаа үүнийг сонсмогцоо хоолойд нь нэг юм тээглэх шиг болжээ. Тэгснээ нүдэнд нь нулимс хурж эхлэв. Хулан түүний энэ байдлыг ажаад,
-Миний найз гутрах хэрэггүй шүү. Ямар, ганц олддог эр биш. Тэгээд ч чи энэ муу францаар яах гэсэн юм хэмээн монголоороо хэлэв. Халиунаад найзынхаа үгийг дагахаас өөр зам олдсонгүй.
...Гурвалсан секс... Яг л порно кинонд гардаг шиг ээ. Халиунаа Томсын нөгөөдөхийг амандаа хийн бүлж өгөхөд, Хулангийн умдагт хэлээ гүн шургуулсан франц эр хамраараа гүнцгий амьсгалж, аяархан гинших нь орооныхоо үеэр тэсгэл алдаран буй нохой шиг ажээ. Тэр Халиунаагийн ам руу бүдүүн том эрхтэнээ улам гүн хийхийг хичээнэ. Хулан харин түүний урт улаан хэлний үзүүр, хэлүү, хуялын сэрлийг өдөөгч булчирхайн ад зэтгэрт хүлэгдэн дуугаа хурааж, нүдээ тас аньсан байлаа. Ийнхүү гурвуул хэсэг хурьцаж байснаа байрлалаа сольж, Томс нь Хулангийн дээр гарч цовхчиход Халиунаа буруу харан дөрвөн хөллөөд хоёр гараар нуудгайнхаа амсарыг тэлж өгөхөд цаадах нь мөн л хэлээ шургуулж амжсан байв.
...Адгуус ч тэдэн шиг ийн хурьцахаар байгалиас заяагдаагүй болов уу гэлтэй эр, эмийн харилцаа цаашаа хос хосоороо үргэлжлэв. Хулан зочид буудлын гоёмсог ширээний ард очиж суухад нөгөө хоёр нь аль хэдийнээ хэлхэлдэн шав шув хийтэл цохилцох ажээ. Найз хоёр бүсгүйн хувьд анх удаа ийнхүү нэг эртэй ээлжлэн бөгс бөөрний ажлыг хийх нь нэг талаар ичмээр ч гэсэн хэн хэн нь мөнгөний төлөө тул яалтай ч билээ.
...Хулангийн Томстой хурьцаж эхлэхэд Халиунаа харин түүн шиг зүгээр харж суусангүй. Хажууд нь зэрэгцэн хэвтээд франц эрийг үнсэн таалах нь хуял тачаалын галд жинхэнэ шатаж буйн шинж гэлтэй. Түүний нарийхан цагаан савхан хуруунууд нэг л мэдэхэд өөрийнх нь умдагны амсар дээр ирж, улмаар аажим дотогшилж, тэгснээ тэрүүхэндээ эргэлдэн нааш цааш хөдлөхөд сэтгэл алдарч тачаадсандаа дуу алдан дур тавьж орхив. Ингэж Халиунаа өөрөө өөртөө гар хангалга гээчийг хийснээ бас анзаарсангүй. Дэмий л гичий нохой шиг гиншиж тийчлэх нь нэгэн бодлын өрөвдмөөр. Бас хэр баргийн хүний санаанд багтамгүй ажээ.
...Ээлж дараалсан сексийн цэнгэл тэднийг өглөөний нартай учруулах үеэр гурвуул зэрэгцэн хэвтээд гүн нойрондоо дарагдсан байлаа. Хаалганы цаана хүмүүс чанга чанга ярилцах чимээнээр сэрсэн Халиунаа ухасхийн босч, Хуланг татаж сэрээгээд, гадагш дагуулан гарав.
...Халиунаа гудамжинд гүйн гараад найз бүсгүй рүүгээ ууртайгаар ширтэн,
-Ингэхэд чи бид хоёр яг ноолийн цаас шиг л харийнханд арчигдан хаягдаж, сүүлдээ эрүүл саруул бие ч үгүй, өвчний үүр болов бололтой гэхэд Хулан,
- ДОХ өвчин тусчихаагүй гэдэгтээ би их итгэлтэй байна. Харин чи юу гээд өвчин энээ тэрээ болоод явчихав аа. Арай ...
-Найз нь магадгүй л гэж бодож байна. Би тэсэлгүй түүнтэй бэлгэвч хэрэглэлгүй хурьцчихсан. Бас Макаод байхдаа ч хэд хэдэн удаа...
-Харамсалтай юм болж дээ. Хэрвээ яг ДОХ бол...найзыгаа хамрагчдын тоонд бүү оруулаарай. ДОХ-ын төвийнхөн янз бүрээр асууж байгаад хамт явсан хүүхнүүдийг нь бүгдийг хэлүүлчихдэг гэсэн.
-Хэдэн сарын дараа л бүх юм мэдэгдэнэ дээ. Үнэхээр тийм өвчин туссан бол...
-Харин тийм ээ...Гэхдээ сэтгэлээ чанга барих хэрэгтэй...
...ДОХ-той тэмцэх үндэсний төв дээр очсон хоёр найз бүсгүй хоёул халдвар тээгчид болсон гэдгээ мэджээ. Халиунааг энэ өдрөөс хойш хэн ч олж харсангүй. Хулан бүсгүйн хувь заяа үүнээс хойш түүний хэлж байсан шиг ноолийн цаас шиг амьдрал дунд хөвөрсөөр... нэг өдөр л бурханы орон руу, чандын чанд тийш оджээ.
Х.Тулга