Малайзын нөлөө бүхий алуурчинд С.Баяр зуучилсан уу
Малайзын нөлөө бүхий алуурчинд С.Баяр зуучилсан уу
2011-12-22 Малайзын Ерөнхий сайд Абдулах Ахмад Бадави, Шадар сайд Разак Нажиб болоод тус улсын Батлан хамгаалах
яамны цагдаа Азилах Надри, Сирул Азхар Умар нар Ш.Алтантуяаг ширэнгэн ойд аваачин зэрлэг аллагынхаа золиос болгосон байдаг.
Тэд монгол бүсгүйн амийг хөнөөхдөө эхлээд буудаж, дараа нь байлдааны зориулалттай, гурван давхар байшинг үнс болгох чадвартай тэсрэх бөмбөг биед нь уяж дэлбэлсэн гэдэг. Хэрэг болсон газраас Ш.Алтантуяагийн хурууны хэлтэрхий л олдсон юм билээ. Түүнийг хөнөөсөн тэсрэх бодис ганцхан Батлан хамгаалах яаманд нь байдаг, байлдааны зориулалттай тусгай эд аж. Тус тэсрэх бодисыг зөвхөн шадар сайдын нь зөвшөөрлөөр онцгой тохиолдолд олгодог гэж байгаа.
Эл хэрэгт олон хүний нэр холбогддог ч гол буруутан, аллагыг захиалагч нь Малайз улсын шадар сайд Разак Нажибийн улс төрийн зөвлөх Абдул Разак Багинда гэх этгээд юм. Гэвч хэргийн эзэн хэнгэргийн дохио болох тэрээр өнөөг хүртэл ямар нэгэн шийтгэл авалгүй, эрх чөлөөтэй амьдарч сууна. Багиндад холбогдох шүүх хурал тухайн үед болсон ч “Аллах тэнгэрээсээ арван минут асуулаа, Абдул Разак Багиндаг сулла гэнэ ээ” гэсэн хариуг Малайзын шүүгч хохирогч бүсгүйн аавд хэнэг ч хэлээд шүүхийн тогтоол уншсан байдаг. Куала Лампур хотноо таван жилийн өмнө болсон уг шүүх хурлаас аллагыг захиалагч Багинда мултарсан ч гардан гүйцэтгэсэн хоёр цагдаа тунаж үлдсэн байдаг. Малайзын Батлан хамгаалах яамны цагдаа Азилах Надри, Сирул Азхар Умар нарт анхан шатны шүүхээс дүүжлэх ял оноосон ч “Удирдлагынхаа өгсөн үүргийг биелүүлсэн” гэх үндэслэлээр давж заалдаж, ялаас бултах “дархлаа”-гаа аль хэдийнэ тэд тогтоосон байна.
Малайзын шүүх тэдэнд ял өгөх нь бүү хэл одоогийн Ерөнхийлөгч, тухайн үеийн шадар сайд байсан Разак Нажибийн ивээлд багтаж, нэг нь төрийн тусгай хамгаалалтын газар тушаал дэвшин ажиллаж байгаа бол нөгөө нь гадаад мэргэжил дээшлүүлэхээр сурч байгаа гэнэ.
Ингээд л эмгэнэлтэйгээр амиа алдсан Ш.Алтантуяа бүсгүйг хөнөөсөн хэрэгтнүүдээс өдгөө хэн нь ч хариуцлага хүлээгээгүй явна.
Монгол Улсын иргэний эрхийг хэн өмгөөлж байна вэ
Малайзад болсон анхан шатны шүүх хурал сүүлийн удаа завсарласны дараахан буюу 2008 онд Абдул Разак Багиндагийн хувийн хуульчаар ажиллаж байсан Баласубраманэйм хэвлэлийн хурал хийж, нэгэн ноцтой мэдэгдлийг цацаж байлаа. Абдул Разак Багиндатай ойр дотно ажиллаж, хамаг л нууц ажлуудыг нь хаацайлж аргалж байсан энэ хүн хэргийн гол гэрч яах аргагүй мөн. Баласубраманэйм мэдэгдэлдээ “Малайз улсын шадар сайд Разак Нажиб болон түүний эхнэр Росма энэ хэрэгт холбоотой. Тодруулбал, Ш.Алтантуяа Малайз улсын шадар сайд Разак Нажиб, Росма, Абдул Разак Багинда нарын үндэстэн дамнасан нууц наймаанд орчуулагчаар оролцоод амиа алдсан” гэсэн байдаг. Харамсалтай нь тэрбээр хэвлэлийн хурал хийснийхээ маргааш мэдүүлгээсээ буцаж, сураггүй болсон юм.
Харин уг мэдэгдлийн дараахан Ш.Алтантуяагийн өмгөөлөгч Карпал Сингх шүүхэд хандаж, шадар сайд Разак Нажиб болон оргон зайлсан Баласубраманэйм нараас албан ёсоор мэдүүлэг, тайлбар авна уу хэмээн өргөдөл гаргасныг шүүгчид хүлээж аваагүй байдаг. Ер нь Малайз улсын шүүх Разак Нажиб, түүний эхнэр Росма, улс төрийн зөвлөх Разак Багинда, Баласубраманэйм гээд төрийн алба хашдаг хэн нэгнээс ямар ч тайлбар мэдүүлэг авахгүй байсаар өдийг хүрсэн.
Түүнчлэн Ража Петра гэгч Баласубраманэймийн хэлсэнтэй адил мэдэгдлийг өөрийн вэб сайтдаа тавьжээ. Ража Петра нь Малайзын хааны удмын хүн бөгөөд түүний хувийн вэб сайтад өдөртөө найман сая хүн орж, мэдээллийг нь уншдаг юм байна. Энэ хүнийг дээрх мэдээллийнх нь төлөө баривчилж байсан удаатай. Гэвч Ража Петра “Мэдээллээ баттай эх сурвалжаас авсан тул хэлснээсээ буцахгүй” хэмээсээр багагүй хугацаанд хоригдсон гэдэг. Энэ шударга эрхэм урд талд нь талийгаач Ш.Алтантуяагийн зураг нэр, ард талд нь “Алуурчин гурвыг там руу илгээе” гэсэн үг бүхий футволка хэдэн мянган ширхгийг хийлгэж, иргэдэд тараажээ.
Мөн өөрөө монгол бүсгүйн зурагтай фудволкыг өмсөж Малайзын төр засгийн удирдлагуудын дургүйцлийг ихэд хүргэсэн байсан. Малайзад нөхцөл байдал энэ мэт ноцтойгоор өрнөж байхад Монгол Улсын Засгийн газар өөрсдөө хэрэг хийчихсэн мэт чимээ аниргүй байж, хааяа хааяахан дипломат үгтэй мэдэгдэл илгээж, ажиглагчийн байр сууринаас хандсаар байх.
Монгол хүнийг малаас дорд үзэж буй Малайз улс
Талийгаач Ш.Алтантуяагийн аав Д.Шаарийбуу өнгөрөгч дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандаж, энэ хэргийг эцэслэн шийдэхэд анхаарал тавьж туслаач гэсэн утга бүхий захидал өгчээ. Арга ч үгүй биз, хэрэг явдал шийдэгдээгүйгээс талийгаач охиноо өнөөдрийг хүртэл оршуулаагүй юм хойно. Хэрэг явдал эцэслэн шийдэгдэж байж л хөөрхий аав Малайзын талаас охиныхоо хурууны хэлтэрхийг олж авах боломжтой болно. Тухайн үед Ерөнхийлөгчид хандан захидал өгсөн үйл явцыг бүхий л телевиз олон нийтэд дамжуулсан билээ. Гэвч хүний эрх, ардчилалыг амныхаа уншлага болгосон Ерөнхийлөгч захидлын хариуг өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Өгөх нь бүү хэл, өөрт нь өгсөн өргөдлийг авсан эсэхээ ч мартсан бололтой. Д.Шаарийбуу энэ хэргийн учрыг олж өгөхийг төр засгаас таван жилийн турш гуйгаад тус эс олсон байна.
Тэрбээр аргаа барахдаа өнгөрөгч долдугаар сарын 20-ны өдөр “Ажлын төлөвлөгөө” хүртэл боловсруулаад холбогдох газруудад нь хүргүүлсэн байна. Гэвч түүний хүргүүлсэн өргөдөл, бичиг баримтыг хэн ч ажил хэрэг болгосонгүй. Иргэнийхээ төлөө ажиллах үүрэгтэй эрх баригчид нь ч юу ч хийгээгүй аж.
Энэ талаар хохирогч эмэгтэйн аав Д.Шаарийбуу “Монгол Улс Ерөнхийлөгчтэй юм уу, хэд хоноод эмнэлэгт хэвтэж, хэдэн хүний энгэрт тэмдэг зүүхээс өөр ажил тэр хүнд байгаа юм уу. Би Ерөнхийлөгчийн тамгын газар, Ерөнхий сайдын ажлын хэсэг, Гадаад хэргийн яам, Хүний эрхийн үндэсний комисс, ГХЯ-ны Тайланд дахь элчин сайдын яам, Хууль зүй дотоод хэргийн яам, Хүүхдийн үндэсний төв, хамба лам гээд хандаагүй газар гэж байхгүй. Гэвч өнөөдрийг болтол хэн ч надад хариу өгөөгүй. Юу ч хийгээгүй байна. юу ч хийдэггүй хүмүүс байна. Би аргаа бараад заримаас нь өгсөн өргөдөл, бичиг баримтаа нэхлээ. Тухайлбал, 9 сарын 13-ны өдөр Засгийн газрын ордон руу ороод Ерөнхийлөгчийн тамгын газраас асуусан чинь “Засгийн газрын хэрэг эрхлэх газар шилжүүлсэн” гэж байгаа юм. Энэ мэтээр л бие, бие нь рүүгээ шидэж байдаг юм билээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газар дээр нь очихоор нэг албан тушаалтан нь би өнөөдөр л энэ бичигтэй танилцаж байна гэх жишээтэй. Миний хувьд сүүлийн тав зургаан жил хүний эрхийн асуудлаар хөөцөлдлөө. Эцэст нь хүний эрхийн асуудал Монголд хамгийн бүдүүлэг байгааг л ойлгож байна. Гэхдээ эцэг хүний хувьд би охиныхоо төлөө эцсийг нь хүртэл явна. Ер нь энэ хэргийг шийдүүлье гэсэн сэтгэл, хүнлэг ёс суртахуун, иргэнийхээ эрхийн төлөө гэсэн сэтгэл дутаж байна даа манай төр засагт. Монгол хүнийг малаас дорд үзэж байгаатай бараг зүйрлэмээр үйл ажиллагаа явуулж ирсэн Малайз улсаас бүх харилцаагаа тасалбал яасан юм бэ. Бид тэдэнд өртэй юу. Бид тэднийг царайчилж байх хэрэг байна уу гэж төр засгаас асуумаар байна. Төр засгийн эрх мэдэлтэй хэн нэг нь тэр улсын эрх баригчтай ямар нэг тохироо хийгээгүй юм бол ингэж доромжлуулж суух хэрэг байна уу. Би төр засаг энэ асуудалд яаж хандахыг хүлээж л сууна. Гэхдээ шаардлагатай болбол хүний эрхийн талаар баримт дэлгэн, хүчтэй дуугарч болох юм шүү” гэв.
Уг нь Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яамнаас хэд хэдэн албан мэдэгдэл гаргаж, тэр болгонд консулын газрын дэд дарга Ариунболд болон бусад хүмүүс Малайз уруу биечлэн очиж байсан. Харамсалтай нь ямар утгатай бичгийг хэнд хүргүүлсэн нь тодорхойгүй байдаг. Малайзын тал ч ганц удааг эс тооцвол, ямар нэгэн албан бичиг авсан гэсэн хариуг Монголын талд ирүүлээгүй билээ. Ганц удаа Малайзаас ирсэн гэх бичгийн тухайд эл хэрэг гарах үед Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяртай холбоотой мэдээлэл байдаг.
С.Баяр Абдул Разак Багиндаг танихгүй гэдэг ч...
Гэмт хэрэг, авлига газар авсан, эрх мэдэлтнүүд нь харийнхантай нийлж, хар тамхи, зэвсэг, хүний наймаа, зохион байгуулалттай аллага хийдэг улсын нэг бол Малайз гэдэг. Тиймдээ ч тус улсын шүүх байгууллага нь бараг тэр чигээрээ авлигад идэгдсэнээрээ алдартай. Малайзад монгол бүсгүй амиа алдсан тэр үед Ерөнхий сайдынх нь зөвлөхөөр ажиллаж байсан Багинда гэгч нөхөр Францчуудтай усан онгоцны хууль бус наймаа, бусад орнуудтай галт зэвсгийн арилжаа хийж байжээ. Оросуудаас зэвсэг аваад өөр улс руу дамлана. Европын орнуудаас ч зэвсэг зөөнө. Түүнд энэ бүхнээ амжуулахад дор хаяж таван улсын хэл мэддэг сайн орчуулагч хэрэгтэй байв.
Мэдээж мань хүн Орос юм уу, Франц, Хятадаас таван өөр хэлний орчуулагч авч мөнгөө дэмий үрэхийг хүсээгүй. Ингээд энд тэнд зар өгч явсаар Монголын иргэн Ш.Алтантуяатай уулзжээ. Тэр эмэгтэй англи, франц, хятад, орос зэрэг таван улсын хэл сайн эзэмшсэн орчуулагч байлаа. Багинда түүнийг дагуулан Францчуудтай усан онгоцныхоо хууль бус наймаа зэргийг хийжээ. Эцэст нь энэ бүх булхай нь илчлэгдэх дээрээ тулмагц гэрч буюу орчуулагчаа устгахаар шийдсэн аж. Ингээд тэрбээр аймшигт хэргээ үйлдсэн байна.
Ийм хэрэг хийсэн хүнийг өдгөө эрх чөлөөтэй амьдрахад нь “буян” үйлдэж, түүний үйлдсэн хэргийг нь үйлдээгүй болгож хаацайлсан төр засгийн албан тушаалтан Малайзад ч, Монголд ч байдаг гэх. Монголын талаас харийн харгис алуурчинг хамгаалсан гээд та бод л доо. Манайхны хэнийх нь ч санаанд буухгүй байх. Итгэхэд бэрх ч ийм зүйл болсон гэнэ. 2008 оны зургадугаар сарын 10-нд Монголоос алуурчин Багиндаг цагаатгахад нөлөөлсөн нэгэн бичиг Малайзад очжээ. Уг бичгийг Гадаад хэргийн яамнаас илгээсэн бололтой. Удалгүй Багиндаг цагаатгасан байна.
Малайз улсаас Монголд суугаа өргөмжит консул Датук Саид Абдул Алхабиш тухайн үед манайд бас нэгэн бичиг илгээжээ. Үүндээ “Би Монгол улсын ерөнхий сайд Санжийн Баярын тушаалаар ажилладаг хүн. Өгсөн үүргийг нь биелүүлсэн” гэсэн байв. Энэ талаар амиа алдсан бүсгүйн аав Д.Шаарийбуу “Багиндагийн шүүх хуралд С.Баярын илгээсэн бичиг их үүрэг гүйцэтгэсэн гэж ярьдаг. Тэр талаар тухайн үед Малайз, Австралийн сониноор хүртэл их гарч байсан. Энэ тухай манайд л хаалттай байдаг болохоос бус дэлхий даяар л ярьдаг шүү дээ. Би тэр үед С.Баяр гэдгээс нь асууж байсан. “Та ямар үүрэг даалгавар өгөөд Багиндаг суллуулах болсон юм бэ. Хэрэв ийм зүйл хийгээгүй юм бол нэрээ цэвэрлэж авдаггүй юм уу” гэж. Харин үүний хариуд тэрбээр “Би тэр хүмүүсийн хэнийг нь ч огт танихгүй” гэж хариулж байсан.
Харин түүний энэ тайлбарын дараахан ГХЯ-нд “Монгол Улсын Ерөнхий сайд С.Баярын өгсөн даалгавраар бид биелүүлсэн. Тийм болохоор бид Монголын төлөө л ажилласан гэсэн утгатай” албан бичиг Малайзаас ирсэн байдаг л даа. Ер нь энэ хэрэгт улс төрийн томчууд орсон юм билээ. Тэдний тохироо юу байсныг мэдэхгүй юм. Авлига гэдэг чинь авсан өгсөн нь харагддаггүй хамгийн явдалтай асуудал юм даа” гэж ярьсан юм.
Алуурчин Багинда бол Малайзын Ерөнхий сайд Нажибийн багын найз юм билээ. Өргөмжит консул асан Датук харин Нажибтай худ ургийн барилдлагатай. Тэд хүү, охин хоёроо хооронд нь гэрлүүлж том найр наадам хийсэн гэнэ. Гэмт хэрэгтэн Багинда Нажибтай ийм л гинжин хэлхээ холбоотой хүмүүс байжээ. Багиндагийн хэргийг худалдан авахад манай мөнгөөр бол 80 гаруй тэрбум төгрөг зарцуулсан гэсэн тооцоо гарч тухайн үедээ гадаадын хэвлэлүүдэд бичигдсэн байлаа. Тэгвэл С.Баяр тэдний захиасыг биелүүлсэн болж байна уу. Монголынхоо нэгэн бүсгүйн амийг хөнөөсөн харийн алуурчныг шоронд хатаахаас тэр айсан гэж үү. Итгэхэд бэрх юм. Ямартай ч ийм л үйл явдал болоод өнгөрчээ.
Үүгээр ч зогсохгүй С.Баяр 2008 онд Сингапурт эмчлүүлэхээр очиход Малайзын сонинууд шүүрэн авч түүний талаар мэдээлж байв. С.Баяр яах гэж энүүгээр яваад байгаа юм бол, аягүй бол манай дээдсүүдтэй ямар нэг уулзаа учраа байсан байх гэсэн асуудал тавьж бичиж байсныг энд хачир болгож өгүүлэх хэрэгтэй болов уу. Мөнгө цагаан, нүд улаан гэж ярьцгаадаг. С.Баярын нүд улайлаа улайлаа гэхэд монгол иргэнийхээ хувь заяагаар тоглосон гэж үү. Эдгээрээс хардаж төсөөлөхөд, аягүй бол мөнгөнд улайрсан “улаан нүдэн” С.Баяр чинь олон улсын гэмт хэрэгтний авлигыг алгаа тосон авсан байж магадгүй л юм байна даа. Хэрэг хуучирдаггүй гэдэг. Хэн нэгэн энэ хэргийг намжаахыг хүсч байгаа ч, хэргийн үнэн мөнийг олох гэж яваа нэгэн ч бас бий. Харийн алуурчны гарт өртөж, хоёр үрээ орхиод хорвоогоос одсон монгол бүсгүйн эмгэнэлт энэ хэргийг элэг нэгтнүүд бид мартах учиргүй.
Гэтэл Монгол Улсын төр таван жилийн турш чимээгүй суулаа. Цаашдаа суусаар л байх уу. 2008 онд байгуулагдсан хамтарсан Засгийн газар ирэх жил ард түмэнд тайлангаа тавина. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа ч жил гаруйн дараа дуусна. Ард түмэн иргэнээ хэрхэн хамгаалж, эрхийнх нь төлөө яаж тэмцсэн тайланг чинь сонсохоор хүлээж сууна.
С.ӨЛЗИЙБАЯР
Эх сурвалж: Үндэсний мэдээ сонин
Малайзын нөлөө бүхий алуурчинд С.Баяр зуучилсан уу
Bolod.mn
Сэтгэгдэл (27)
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно
Зочин Санжаагийн золбин Баярыг ДОХ-оор Оросын элчин байхдаа өвчилсөн гэдэг биз дээ. Эхнэр Хулан нь түүнийг мэдээд шууд хаясан байдаг биз дээ. Оросууд ч Баярын чихийг гарцгүй болтол нь атгасан байдаг юм билээ. 2012-03-28 | 09:50:12 | 202.131.225.226 |
Зочин монгол хуний унлэмж иймэл байна охин урээ дурааран битгий яабуулаарай монголийн тур бол тоохгуй ээ эээдээ охин ураа хайрлаарай 2011-12-22 | 23:36:02 | 202.170.68.69 |
Зочин одоо сонгуули болох гэж бгаа наадах чини худлаа шааж бгаан ЭНХБАЫРИЙН ЗАХИАЛГААР бичиж бна 2011-12-22 | 19:25:05 | 203.91.117.4 |
Зочин ард тумнээ гэх сэтгэл энэ луйбарчдад эрөөсөө байхгуй энэ бурлээчийг огт тоогоогуй шуу дээ оорсдийнх ни толгойг цусдах Хурцийн толоо хамаг монгийг маани л өмгөөлөгчийн цалинд уабаа биздээ 2011-12-22 | 18:42:51 | 202.9.44.58 |
Зочин сурхий хун болох гэж дэндүү тэнэг ым бичих гэж дээ. ухааны ийм хэмжүүртэй хун л сэтгүүлч, нийтлэлч гэхээр яна даа. бид их л удаж байж хунийг хумуужуулэх талд амжилт олх байхдаа. 2011-12-22 | 16:53:56 | 62.178.127.8 |
Зочин тэр хүний үхэлд махн нам хамаагүй биз дэ .....дээр үэд болсон тэр хэлмэгдэл одоогийн энэ МАН намд хамаагви биз дэ .тэр 1 санал бичсэн хүн мангар гар уу .2012 онд МАН нам гархал болнооо . 2011-12-22 | 16:26:57 | 211.224.157.27 |
Зочин МОНГОЛ д хамгин олон хүн алсан НАМ бол МАН шүү дээ 1937 оноос øнøøдøрийг хүртэл алсаар л байн яасан алж дусдагүй муухай НАМ бэ бас хамгин зайлтай НАМ энэ МАН-ыг одоо 2012 онд бид гаргаж болохгүй тэгүүл бид яалан бид хожин бид тайван байн бид хөгжин 2011-12-22 | 13:53:10 | 173.161.26.105 |
Зочин баяр юу гэж уг хэлэх юм бэ манайхаас гомдолгуу ээ 2 орний найрамдалт харилтсааг бодоод гэж л бич ээ биз ыхсэнээ хийж малайз энэ тэр явдаг байнаа монголдоо монголчууд байх учиртай биз дэ англи гэрманаар дуурэн монгол хууxнууд xарийнахнтай яваад л тэгэж байгаад л алуулж байгаа байх харамсалтай зыилм болсон л до
Баяр даргаа үгээ хэлээч Ингэж гүтгэж байгаа бол та олон улсын шүүхэд хандаач Хүнийг ингэж улаан цайм гүжирдээд байгаа бол эл сэтгүүлчийг хүртэл шийтгэх хэрэгтэй ГХЯ та нар юу хийдэг хүмүүс бэ 2011-12-22 | 13:51:58 | 116.228.15.224 |
Зочин итгэхгүй байна дэндүү худлаа шаах гэж дээ 2011-12-22 | 13:44:37 | 180.149.93.12 |
Зочин энэ хүн ямар хорчин гар вэ ? хаа сайгүй л хор найруулж явахын 2011-12-22 | 12:46:16 | 202.126.91.58 |
Зочин Энэ худлаа болсоон сэтгүүлч яг зөв хэлжээ, Зоригийн хэрэгээ илэрүүлж чадахгүй байж 2011-12-22 | 12:33:13 | 180.149.74.161 |
Зочин магадгүй ээ с-баяр чинь алуурчин юм чинь 2011-12-22 | 12:15:39 | 49.0.170.21 |
Зочин магадгүй ээ с-баяр чинь алуурчин юм чинь 2011-12-22 | 12:15:17 | 49.0.170.21 |
Зочин магадгүй ээ с-баяр чинь алуурчин юм чинь 2011-12-22 | 12:15:06 | 49.0.170.21 |
Зочин арай ч дээ хунийг ингэж гутгэж бичиж байх ямар хэрэг байнаа энэ хун арай ийм муухай зуйл хийхгуй байхаа тийм сайхан аав ээжээс турсун монгол хун ийм муухай зуйл хийхгуй байх гэдэгт итгэж байна энэ хэн нэг хуний захиалгаар бичуулсэн гутгэлэг байхаа 2011-12-22 | 12:10:03 | 202.170.80.45 |
Зочин Монголчууд энэ хэрэгт дэндүү хайхрамжгүй байгаа шүү Гэтэл Малайз Австрали Францын хэвлэлүүдэд хүний эрхийг хамгаалагчид Алтантуяагийн алуурчдыг шударгаар шүүхийг нэхэж шаардсаар байгаа 2011-12-22 | 12:04:21 | 182.160.33.179 |
Зочин Хэдий харамсалтай ч баяр арай ч угуй биз дэ 2011-12-22 | 12:03:33 | 202.131.238.10 |
Зочин Хэдий харамсалтай ч баяр арай ч угуй биз дэ 2011-12-22 | 12:03:24 | 202.131.238.10 |
Зочин Баяр даргаа үгээ хэлээч Ингэж гүтгэж байгаа бол та олон улсын шүүхэд хандаач Хүнийг ингэж улаан цайм гүжирдээд байгаа бол эл сэтгүүлчийг хүртэл шийтгэх хэрэгтэй ГХЯ та нар юу хийдэг хүмүүс бэ 2011-12-22 | 11:53:44 | 202.126.91.144 |
Зочин Баяр даргаа үгээ хэлээч Ингэж гүтгэж байгаа бол та олон улсын шүүхэд хандаач Хүнийг ингэж улаан цайм гүжирдээд байгаа бол эл сэтгүүлчийг хүртэл шийтгэх хэрэгтэй ГХЯ та нар юу хийдэг хүмүүс бэ 2011-12-22 | 11:53:42 | 202.126.91.144 |
Зочин Сонгууль дөхөөд ирэхээр ч хүнийг янз бүрээр л гүжирдэх юм даа, тэр үед нь юу ч дугараагүй байж одоо юугаа донгосоцгооно вэ 2011-12-22 | 11:43:34 | 202.70.45.138 |
Зочин баяр даргаа ю болоод б/а аа. арайчдээ 2011-12-22 | 11:34:51 | 202.55.186.20 |
Зочин neg muu yanhan uchuuhen hend ch hereggui yum hereggui ajil heregt uuriiguu zoriulj yavj bj uhlee duudsan tenegiin heregt ene bas oroltsood amjaa yu 2011-12-22 | 11:33:52 | 120.142.113.21 |
Зочин ene hund ih no bii dee. naanaa ih l mundag tsarai gargaj jujiglej sursan . tsaaguuraa dald yu gej ch yarij yamar ch yum hiij yavj chadah hamgiin bertegchin ni shde. 2011-12-22 | 11:30:03 | 120.142.113.21 |
Зочин ÌÝÄÝÝÆ ÀËÓÓÐ×ÈÍ ÁÀßÐ 2011-12-22 | 11:15:45 | 124.158.76.2 |
Зочин ÌÝÄÝÝÆ ÀËÓÓÐ×ÈÍ ÁÀßÐ 2011-12-22 | 11:15:41 | 124.158.76.2 |
Бага ангийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих "сүүн дархлаа" хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ 15:40 Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд
Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд
»»
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-д ажлын айлчлал хийж байна 15:35 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
»»
Н.Учрал: Эрх чөлөөгөө эдлэе! 15:33 Шударга нийгэм бий болгоод өгөөч.
Шударга нийгэм бий болгоод өгөөч.
»»
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
»»
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна 13:20 Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах
Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах
»»
Тэнэгэр говийн тэмээчдийн баяр үргэлжилсээр байна 10:45 Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг
Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг
»»
Нийслэлийн нийтийн тээвэрт Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, нийтийн тээврээр үйлчлүүлж байна 14:27 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
»»
“Нипах вирус хүнээс хүнд дамжин тархсан тохиолдол бүртгэгдээгүй” 14:24 Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан.
Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан.
»»
Хил дамнасан цахилгаан хангамж шинэ шатанд ахиж, Хятад-Монголын цахилгаан сүлжээний холболт хурдаслаа 13:25 Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой.
Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой.
»»
Монгол банк 700 ажилтнаасаа 126-ийг нь цомхотгоно 12:54 УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм.
УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм.
»»
Цахимд байршуулсан “юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөгөө залилуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдлээ 12:43 Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн
Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн
»»
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав 12:42 Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд
»»
Монгол Улсын иргэд Колумб руу визгүй зорчиж эхлэв 12:09 Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна.
Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна.
»»
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 12:08 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
»»
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 11:38 Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж,
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж,
»»
Сэрэмжлүүлэг: Осгосон байдалтай нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ 11:09 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3
»»
Улсын хэмжээнд инфляц 7.5 хувьтай гарсан гэв 10:39 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
»»
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
»»
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо 10:20 Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин,
Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин,
»»
Хятад иргэдэд 25 жилийн хорих ял оноолоо 10:00 Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн
Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн
»»
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо 09:45 Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар
Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар
»»
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна 08:58 Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай”
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай”
»»
Тог тасрах үеэр “Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэв 14:43 "Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр
"Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр
»»
З.Анхбат кросс уралдааны 16 дахь түрүүгээр шалгарлаа 14:07 Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах
Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах
»»
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 10:50 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан,
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан,
»»
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
»»
Засгийн газар тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журмыг хэлэлцэж байна 10:32 Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм.
»»
Хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо 09:54 ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр
»»
Улсын хоёрдугаар төв эмнэлэгт мэдрэлийн төв байгуулагдлаа 09:52 Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ,
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ,
»»
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
»»
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газруудын хуваарь 09:32 2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ.
2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ.
»»
Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг БНХАУ-аас албадан авчирчээ 15:10 Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н”
Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н”
»»
З.Төмөртөмөө: Иргэд 103 дугаарт дуудлага өгөөд 3 цаг хүлээж байна 15:06 НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн
НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн
»»
Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн алба хаагчдыг хамруулсан цахим уулзалтыг зохион байгууллаа 14:59 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан
»»
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
»»
Ц.Цогтбаатар бэртлээс эргэн ирж, аваргаа дахин баталлаа 11:39 “2028 оны олимп ойрхон байна даа”
“2028 оны олимп ойрхон байна даа”
»»
Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа” 11:01 “…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг
“…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг
»»
Монгол дахь гадаад ажилчдын тоо гурван жилд гурав дахин өсжээ 10:14 Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024
Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024
»»
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Малчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарна 10:07 УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай,
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай,
»»
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна 10:01 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд
»»
“УБТЗ” ХНН эх оронч худалдан авалтаараа салбараа тэргүүлжээ 21:43 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын
»»
Эрт илрүүлгийг орон даяар эхлүүлэхээр бэлдэж байна гэв 18:08 Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн
Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн
»»
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
»»
Ерөнхийлөгч өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар сайд болон ТӨХК, агeнтлагийн дарга нартай уулзаж байна 17:06 Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын
Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын
»»
Бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, үүрэг чиглэл өглөө 16:12 Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт,
Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт,
»»
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
»»
Дөрвөн дансны арга гээч схем 09:37 • 1 данстай хүн “мөнгөний урсгал”-аа хэзээ ч барьж чаддаггүй. Харин 4 данстай хүн санхүүгээ удирддаг гэнэ.
• 1 данстай хүн “мөнгөний урсгал”-аа хэзээ ч барьж чаддаггүй. Харин 4 данстай хүн санхүүгээ удирддаг гэнэ.
»»
Малаа хайхаар явсан 31 настай залууг эсэн мэнд олжээ 09:36 Мандал сумын Төмөрзамчдын 1 дүгээр багийн “Ноёд” гэх газарт малаа хайхаар гарсан 31 настай эрэгтэйг эрэн хайх
Мандал сумын Төмөрзамчдын 1 дүгээр багийн “Ноёд” гэх газарт малаа хайхаар гарсан 31 настай эрэгтэйг эрэн хайх
»»
Б.Гончигсүрэн улсын аваргад тав дахь удаагаа түрүүллээ 09:27 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хүнд жинд ОУХМ Б.Гончигсүрэн, Г.Алтанбагана нар аваргын төлөө хүч сорьсон.
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хүнд жинд ОУХМ Б.Гончигсүрэн, Г.Алтанбагана нар аваргын төлөө хүч сорьсон.
»»
-90 кг-д А.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 09:26 Жүдо бөхийн УАШТ-ий -90 кг-ын жинд Дархан-Уул аймгийн бөх Б.Мөнхбаяр, “Хилчин” спорт хорооны тамирчин
Жүдо бөхийн УАШТ-ий -90 кг-ын жинд Дархан-Уул аймгийн бөх Б.Мөнхбаяр, “Хилчин” спорт хорооны тамирчин
»»
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/ . ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/ . ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
»»
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
»»
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
»»
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
»»
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
»»
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
»»
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
»»
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
»»
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
»»
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
»»
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
»»
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
»»
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
»»
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
»»
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
»»
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
»»
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
»»
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
»»
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
»»
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
»»
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
»»
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
»»
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
»»
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
»»
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
»»
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
»»
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
»»
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
»»
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
»»
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
»»
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
»»