2011-12-19-Хойд Солонгост тусламж болгож,Сталины хуучин ботиуд хайж байна.Монгол-Солонгосын найрамдлын нийгэмлэг.
-Гурван килограмм хятад алимыг хоёр килограмм орос алимаар солино.Хоёр килограмм орос алимыг нэг килограмм испани алимаар солино.
-Дархад ардын эротик дуутай шөнийн клубын кароэкод урьж байна.
-Залуу дуучин Усанчимэг шинэ СД-ны тоглолтоо сонсгол муутай хүмүүст зориулж тоглоно.
-Таван ханатай хээтэй гэрийг хорин мянган доллараар зарж байна.Канадын Монреаль хот.
-Ахмад зохиолчид МАН-ын ойн баярт зориулсан уран бүтээлийн уралдаанд бүтээлээ явуулна уу.Жар далаад оны бүтээл байвал баяртай хүлээж авна.Ойг тэмдэглэх хороо.
Ø
Нойрсож буй гоо бүсгүй балетын жүжигт нойр муутай хүмүүсийг урьж байна
Ø
Л.Бадарчын “Унага ба чоно” жүжгийг УИХ-ын гишүүдэд зориулж дахин тоглоно.”Цэцэн туулай “ ардын театр.
Ø
Учиртай гурав дуурьд Нансалмаагийн дүрд тоглох дуучин Балганы дүрд тоглох дуучинтай хуримаа хийж байгаа тул тоглот гурав хоногоор хойшилсоныг зарлая.
Ø
Галзуу чононд хазуулсан хонио цагаан сараар ууц болгож зарахгүй байхыг багийн засаг даргын тамгын газраас малчдад анхааруулж байна.
Ø
Шилмэл үүлдрийн Шанхай хуцаар хээлтүүлэг хийнэ.
Ø
Гоо сайхны хагалгаа хийлгэсэн охид бүсгүйчүүдийг энэ оны миссийн тэмцээнд оролцуулахгүй гэсэн шийдвэр гарсан тул энэ оны миссийн тэмцээн зохиогдохгүй болсоныг шүүгчид мэдэгдлээ.
Ø
Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн анхааралд.Оросын холбооны улсын ерөнхий сайд Владимир Путины төрсөн өдөр болж байгаа учир Оросын холбооны улс долоон хоног нефт зарахгүй болсоныг анхааруулъя
Ø
Далай ламд шенгений виз гаргана.
Ø
Дунд сургуулийн сурагчдыг хорин дөрвөн цагаас хойш согтууруулах ундаагаар үйлчилсэн баар,ресторануудын үйл ажиллагааг зогсоож хатуу арга хэмжээ авах эрхийг хотын цагдаагийн газрын холбогдох дарга нарт өгөв.
Ø
Гар дээрээс мансууруулах бодис зардаг гудамжны наймаачдыг утаатай тэмцэх төслийн хүрээнд хориглох шийдвэр гаргалаа.Хотын захирагчын алба.
Ø
Өвлийн хүйтэнд малгайгаа булаалгасан иргэдэд дүүргийн захиргаанаас тусламж болгож,барилгын каск малгай олгоно.
Ø
Хулгайн машиныг худалдаж авахгүй байхыг нийт иргэдэд анхаарууллаа.Хулгайн машин худалдаж аваад зам тээврийн зөрчил гаргавал хуулиар чанга шийтгэнэ.Замын цагдаагийн хулгайтай тэмцэх тасаг.
Ø
Халуунд дэмийрсэн хөгшчүүл хаа сайгүй “ойчоод” өгөх тул зуны халуун наранд даралт ихтэй болон зүрх судасны өвчтэй ахмадуудыг гэрээсээ гаргахгүй байхыг үр хүүхдүүд болон ач зээ нарт нь санал болгов. Эрүүл мэндийн газар.
Ø
Хүйтний улирал эхэлж,ханиад томуу дэгдэх болсон тул гадаа хүйтэн гудамжинд болон орон сууцны байрны тагт, цонхон дээрээ нимгэн хувцастай тамхи татахыг хориглож байна.
Ø
Сайтын сэтгэгдэл бичигчдэд соёлтой харьцах ёс суртахууны хичээлийг дөчин жил цоожтой хананы цаана насаа элээсэн Халхын шоронгийн атаман “гяндан Бороо” заана.
Ø
Тагтан дээрээс борц “шуусан” хулгуунууд буцааж өгөөч ээ.Миний эмээ жинхэнэ Хөвсгөлийн хотгойдын удган шүү !!!Дөрөвдүгээр курсын оюутан Дархад бүжиг бүжиглэдэг Дэлгэрмөрөн.
Ø
Чойномын үлдээсэн шүлгүүдээр шүлэгч болсон хүмүүст улстөрийн хэлмэгдэгчийн комиссоос сая төгрөг олгох болсон тул дээрхи хүмүүс яаралтай ирж бүртгүүлнэ үү?
Ø
Өнгөрсөн ням гаригт Хар Хорин зах дээр хуушуур зарсан ногоон дээлтэй нутгийн эмэгтэйг дахиж хуушуур бүү зар гэж аминчлан хэлмээр байна.Өөрийг чинь хотын ариун цэврийн газраас хайж байгааг анхааруулъя.Халдвартын эмнэлэг.Гоц халдвартын тасаг.Өвчтөн Дүүрэн.
Ø
Өчигдөр манай кино театрт шүлсээ нулимахадаа алтан шүдээ хаясан үзэгчийг цэвэрлэгч нарын өрөөнд ирэхийг мэдэгдъе
Ø
Хонины арьсанд хурганы мах хийж хөлдөөгөөд зах дээр зарсан хүнийг дотор нь орхисон арван лангийн мөнгөн хэт хутгаа ирж авахыг хүсье.Иргэн Даваа.
Ø
Шенгений виз гаргаж Женев хотод авчирч өгч үйлчилсэн хүмүүс “ягааны гудамж” хаана байдагийг доорхи утсаар мэйссаж бичиж зааж өгч тусална уу.Швейцарь улс.Хамаргүй Нараа.
Ø
1936 онд Гэсэр сүмийн цогчин дуганы тахилч байсан гэлэн ламхайг авч явсан алтан бурхануудаа хийдийн сан хөмрөгт эргүүлж өгөхийг тушааж байна.Тус хийдийн дөрөвдүгээр дүрийн шинэ хувилгаан цорж Шаравжамц.
Ø
Тамхи ороох хуучны “Үнэн” сонин худалдаж авъя
Ø
Ээж аавынх руугаа юм зөөдөггүй эхнэр авна
Ø
Архи уугаад согтдоггүй,солиордоггүй жинхэнэ “мужик”-тэй танилцана.Хөх нүдэн гүнж.
Ø
Цагаан сараар золгох эмээ хайж байна.Нэг их урт настай биш,нэг их ядуу амьдралтай биш,нэг их олон өрөөтэй биш,нэг их ядарсан биш.
Ø
Хүүхдүүд үгэнд орохгүй байгаа тул далаад оны орос цэргийн суран бүс хэрэгтэй байна.Сурган хүмүүжүүлэгч эцэг эхчүүд та бүхэн надад дээрхи зүйлийг олоход тусална уу?
Ø
Алтай таван богдод хашаа,гэр хямдхан үнээр худалдана
Ø
1969 онд хаясан Ява мотоциклийн гинжин оосортой хоёр ширхэг түлхүүр хайж байна.Шагналтай.
Ø
Шаргаморьтын ууланд цайруулсан самар бөөндөнө
Ø
Антарктидэд цас цэвэрлэгчээр арван жилийн хугацаатай гэрээт ажилчин авна
Ø
Хойд Солонгосоос уран баяжуулах цөмийн блок оруулж ирэх компани шалгаруулна.
Ø
Оросын ерөнхий сайд Путины гарын үсэгтэй,оросын холбооны улсын Санкт-Петрбург хотод үйлдвэрлэсэн жүдо-гийн хувцас бөөнийн үнээр зарна
Ø
Сүхбаатарын талбай дээр газар авах хувь хүн,албан байгууллагуудыг хотын газрын албанд бүртгэнэ
Ø
Эртний латин хэлний дамжаандаа суралцана уу?Төлбөрийг утасны кредитээр хийнэ
Ø
2012 оны хөлбөмбөгийн европын аварга шалгаруулах тэмцээнийг Киев хотод үзэх хөгжөөн дэмжигчдэд хармааны өрөө түрээслүүлнэ.Киев хот.Оршин суугч
Леонид Степанов.
Ø
Зулын “гол” ороох сургалтанд сүсэгтнүүдийг үнэгүй сургана.Жич:суралцахыг хүсэгчид 5 кило шар тостой ирнэ үү?Пунцагчойжин хийд.
Ø
Төрийн тахилгат Очирваань ууланд гарахыг хүсэгчдэд улсын алдар цолтой уяачдын хурдан мориор үйлчилнэ
Ø
Утай Гүмбэн явах мөргөлчдөд аравнайлсан юань зарна
Ø
2050 онд Ангарагт зочлох жуулчдын захиалга авч байна.”Сансар-жуулчин”ХХК.
Ø
Ливийн удирдагч Каддафийн нуугдсан газрыг олж өгсөн шатахуун түгээх цэгүүдэд сая баррель нефтийн шагналтай.Ливийн шинэ түр засгийн газрын нефть борлуулах алба.
Ø
“Монголоо хайсан Монгол” нэвтрүүлэгийнхэн Африкт ирвэл энэ утсаар холбоо барина уу?Би Габон улсын нэгэн овгийн иргэнтэй суугаад арваад хүүхэд төрүүллээ.Тэд маань өсөж үржээд Монгол цусны нэг овог аймаг бүрдлээ.Либревилле.Сарнай.
Ø
Нарантуул захын ...р лангуунаас өрөөсөн эмэгтэй гутлууд бөөнөдөж авсан иргэд хотын цагдаагийн ...тоот өрөөнд ирж гутлынхаа зөрүүг гаргана уу?
Ø
Америкт үйлдвэрлэсэн бөөсний сам бөөнийн үнээр
Ø
УИХ-ын гишүүдэд зориулж Арабын Эмиратаас захиалж хийлгэсэн ариун цэврийн өрөөний алтан суултуур санал болгож байна
Ø
Мансууруулах төрлийн бодис хэрэглэгчдийн анхааралд.Та бүхнийг манай аялал жуулчлалын төв Колумба улсын байгалийн үзэсгэлэнт газар Рио Негро голын шугуйд амрахыг зөвлөж байна.Та энд байх хугацаандаа цагдаагүй хяналтгүй хууль бус зүйлээ хямдхан үнээр хэрэглэж,диваажинд байгаа мэт тансаглах нь эргэлзээгүй.Амь насны даатгалыг бид холбогдох мафийн болон партизаны анги нэгтгэлийн дарга нартай хийсэн болно.Гэхэдээ асуудлыг бүрэн дүүрэн шийдэж чадахгүй нь ойлгомжтой тул та бүхнийг хувийн бэлтгэлээ хангаж явахыг давхар сануулах нь зөв.
Ø
“Хил хязгааргүй эмч нар” олон улсын байгууллагын халдварт өвчинтэй тэмцэх багийн эмч нар манай суманд ирэх тул арьсны болон бэлгийн замын өвчтэй бүх иргэдийг усанд ороод,хумсаа аваад,сахал үсээ засаад багийн засаг даргын байранд гэр бүлээрээ цугларахыг хүсье.Эмчилгээ үнэгүй тул “өвчтэй” хүмүүсийг ичиж зоволгүй дурьдсан цагт бэлэн байхыг анхааруулъя.Багийн засаг даргын тамгын газар.
Ø
Норвегид зорчих жуулчдаас визний хураамж авахгүй үйлчилнэ.жич:Амь насыг хариуцахгүй.
Ø
Тавантолгойн хувьцааг таван машин нүүрсээр арилжина
Ø
Самарчид аа ойн баялаг ашигласан төлбөрөө ойн манаачид биш хотын байгаль орчны газарт тушаана уу?Бид та нарын тушаасан мөнгөөр байгаль хамгаалагчаа цалинжуулдаг юм.
Ø
Загасчдын сонорт:
Голын эрэг өдөржин сахих та бүхнийхээ тэвчээр шалгасан хүнд ажилд амжилт хүсэхийн чацуу голын усанд урсаж “яваа” хүмүүст тусалж байхыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.Амьд ч бай амьд бус ч бай эрдэнэт “хүн” гэдэг дээр жаахан анхаарал тавьж тусалж байна уу?
Ø
Алтны нөөцийг нь тогтоогоод дуусахгүй их баялагтай алтны уурхайн лизенц зарна.Сонирхож байгаа хүмүүс Авилгатай тэмцэх газраас лавлагаа авна уу?
Ø
Амралтын өдөр Хар ус тохойн харгиан дээр угааж байгаад урсгаад алдсан эмэгтэй хүний жаран таван размерийн улаан өнгийн бандаашиг хайж байна.
Олсон хүн сумогийн холбоон дээр авчирч өгнө үү
Ø
Иргэд сүүлийн үед нийтийн эзэмшлийн талбайд эд зүйлээ хаях явдал ихэсч байгаад манай хамт олны зүгээс туйлын харамсаж байна.Өчигдрийн байдлаар эмэгтэй хүний гар цүнх хоёр,гадаадад явах онгоцны тийзтэй чемодан нэг ширхэг,хүн цохих гэж авч явсан бололтой цаасанд ороосон тал тоосго шиг чулуутай үүрдэг цүнх,сурах бичиг дэвтэр бүхий найман сурагч цүнх,тус бүр нижгээд мотоцикль,мопед,хоёр ширхэг “Ниссан” машин оллоо.Хаясан зүйлээ ирж авахыг хүсье.Дүүргийн хот тохижуулах газар.
Ø
Дөрвөн жилийн дараа улсын баяр наадамд түрүүлэх хурдан удмын хонгор унага зарна
Ø
Уучлаарай,өчигдрийн Нисэхийн чиглэлийн ...дугаартай автобусны кондуктор эгч ээ.Танд би мөнгөө өгөх гэтэл та миний хажуугаар зөрөөд өөр хүмүүст үйлчилсээр байгаад надаас авалгүй буулгасан юм.Би бүр хүмүүсээс санаа зовоод ичиж үхэх дөхлөө...Таныг би хүмүүсийг алгасалгүй,нэг бүрнээс нь мөнгөө авч үйлчлээрэй гэж хүсэхийн ялдамд танд өгөх мөнгөө нисэхийн шалгагч эгчид өгч явууллаа.Японд би сургуулиа төгсөөд жилийн дараа ирэхэдээ тантай баяртай уулзъя.Зорчигч Туул.
Ø
Баасан гаригийн шөнө “Гайхмаараа” баарны үүдэнд намайг дээрэмдэж байсан залуучуудыг нам цохиж унаган,намайг дээрэмчдээс аварсан үл таних гоё зодолддог ах танд баярласанаа илэрхийлье.Таныг хэрэв хүсвэл манай бааранд хамгаалагчаар ирж ажиллахыг би хамгаалалтын албаны нийт бүрэлдэхүүнийхээ өмнөөс хүсч байгааг хүлээн авна уу?Цалин өндөр,сар болгон урамшуулал шагналтай.”Гайхмаараа” баарны эзэн Болор.
Ø
Ноёд,хатагтай та бүхнийг шинэ жилийн баярт зориулсан шөнийн цэнгээнд хүрэлцэн ирж,хутга тавилгүй мах идэж,хундага тасрахгүй дарс тулгахыг уръя.Цэнгээнд ирэх ноёд “Босс” фирмийн хар костюмтэй,хатагтай нар “Бурберри”-гийн даашинзтай хүрэлцэн ирэхийг хүсч байна.Манай хаяг:”Евробренд” дэлгүүрийн хажууд.
Ø
1966 оны үерээр амьд үлдсэн хүмүүст “Усчин” бассей үнэгүй үйлчилнэ
Ø
Халх голын дайнд намайг буудчихалгүй амьдаар олзолсон,майга хөлтэй монгол цэргийг хайж байна.Жуулчин Сато.
Ø
Элдэв сонин зүйлд дуртай хүмүүст манай хоолны газар ялаа,шумуул,аалз,жоом,бясаатай хоолоор үйлчилнэ.Адал явдалд дуртай зоригтнуудыг уръя
Ø
Маахуур толгойг тахих ёслолд зориулж,жороо илжигний уралдаан болох тул
уяачдыг яаралтай бүртгэж эхэллээ.Хүссэн уяачид ирж бүртгүүлнэ үү.Тахих ёслолын комисс.
Ø
Асрамжын газраас “газар эзэмших бичгээ зараагүй” буюу газар хараахан аваагүй байгаа эмээ болон өвөөнүүдийг бөөнөөр өргөж авна.”Газар” хоршоо.
Ø
Алтан нуухтай,шүрэн толгойтой,халтар манан хөөрөг олсон хүнийг уг олсон хөөргөөр нь урамшуулж,олны өмнө албан ёсоор хүлгээн өгнө.Олсон хүн яаралтай холбоо барьж,хууль ёсны дагуу хөөргөө эзэмших эрхээ авна уу?
Ø
Их гарын мөнгөн аяга олсон хүнийг бага гарын алтан аягаар шагнана
Ø
Наадмын талбай дээрээс шар будааны хэмжээтэй,үсний даруулганы сувд олсон хүн байвал доорхи утсаар мэдэгдэнэ үү?Зуун ширхэг сувднаас нэг нь дутаад байна.
Ø
Хорин жилийн өмнө надаас найз охинд минь захиа өгөхөөр авч явсан хүнийг эрж байна.Хариугаа авахгүй бол хөгширлөө цаана чинь.Дөч нилээн гараад явж байна.
Ø
Сэлбэ голд завиар сэлж явсан өндөр настан байвал манай студид ирж ярилцлага өгнө үү?Манай студи “Сэлбэ гол”хөдөлгөөнийхөнтэй хамтарч “Сэлбэ голын түүх” нэвтрүүлэг хийж байна.Бид ямар ч байсан Сэлбэ гол байсан гэдгийг “баталчихаа ”-д одоо хир зэрэг их устай байсан талаар хүмүүсийн дурдатгал цуглуулж байгаа юм.Өндөр настнууд аа бидэнд тусална уу?”Дурдатгал” студи.
Ø
Хараа голоос загас барьтал гэдсэн дотроос нь арван цэнгийн алтан ээмэг олсон тул эзнийг нь хайж байна.Эзнийг нь загас идээгүй бол тав хоногийн дотор ирж уулзана уу?Зүүн-Хараа.Цэнгэл.
Ø
Мөнгөний төмөр шүүгээний нууц кодтой шар түлхүүр олсон хүн Улсын Банкны ерөнхийлөгчид биеэр авчирч өгч тус болно уу?Шагналд хүүгүй зээл.Валютын алба.
Ø
Эрчим хүчний хязгаарлалтад байгаа айл өрхийн иргэдийн сэтгэл санааг дэмжих зорилготой “Арван тавны сар” хамтлагын тоглолт шөнийн 11 цагт
хорооны даргын байрны гадаа болно
Ø
Канад бухын үрийн захиалга авна.Захиалах үнээнүүдийн эзэд Хүнс,хөдөө аж ахуйн яамны ...тоот өрөөнд мөнгө тушаасан бичигтэйгээ цугларна уу.Хээл хаясан тохиолдолд үрийг нөхөж олгохгүй.Мөн Канадын виз гараагүй нөхцөлд
иргэдийн мөнгийг буцааж олгохгүй
Ø
“Яавал баян болох вэ?” гэдэг сургалт явуулна.Сургалтанд эрүүгийн элементүүдээс шилж лекц уншуулна.Түүнчлэн нэр бүхий УИХ-ын гишүүд зөвөлгөө өгнө.
Ø
“Утаагүй Улаанбаатар” төсөлд хамрагчид цахилгаан барааны “Шог” худалдааны төвөөс цахилгаан халаагуур,цахилгаан зуух,цахилгаан шарагч,ус буцалгагч,жигнүүр,будаа жигнэгч,цахилгаан холигч,угаалгын машин зэргээ
хямдралтай авах боломжтой.Цахилгааны сүлжээнд холбогдоогүй айл өрхөд Хондо болон Ямаха мотор захиалгаар бөөний үнээр худалдана
Ø
Тарган хүмүүст турах эм худалдана.Манай эмийг хэрэглэсэн хүн маргааш гэхэд намрын бурхинаас хаврын тарч болно.
Ø
Гэрийн хөргөгч эвдэрсэн тул хөлдөөгчид байсан 150 гр махаа яаралтай бөөндөнө.
Ø
Та бүхэнд тавин хувийн хямдралтай, анхилам үнэртэй,олон өнгийн лаа мөнгөн суурийн хамт санал болгож байна.Хотын эрчим хүчний газрын цахилгаан сүлжээний хязгаарлалтын алба.
Ø
Тариалан эрхлэгчдэд зориулж,Лаос улсаас оруулж ирсэн цагаан будааны үр агуулахаас худалдана.Хүссэн худалдан авагчдад одос үхрийн урамшуулалттай.
Ø
Зочид буудлын төлбөр урьдчилж төлсөн маягтаа нутагтаа гэртээ орхисон тул өрөө хямдхан хөлслөх монгол айл хайж байна.Австрали.Мельбурне хот.
Ø
Нэгдсэн үндсэний байгууллагын ерөнхий ассамблийн чуулган дээр хэлэх ерөнхийлөгчийн илтгэлийг онгоцны буудалд мартсан тул Монголын иргэний нисэх ерөнхий газраар үйлчлүүлсэн гадаад дотоодын зорчигчид тун яаралтай ерөнхийлөгчийн тамгын газар руу мэдэгдэхийг хүсье.Монгол улсын ерөнхийлөгчийн туслах Ичдэггүй.
Ø
Сонинд хов мэдээлэгчдийг их хурлын гишүүн Баавгайн Медведь нохойгоор илрүүлнэ.УИХ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга Нянтай.
Ø
Ерөнхий сайдтай биеэрээ уулзах иргэд засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны хариуцдаг санал хүсэлтийн хэлтсийн нарийн бичгийн даргын өрөөнд иргэдтэй уулзалт зохион байгуулах зөвлөхийн бичээчийн туслахад бүртгүүлнэ үү.
Ø
Жараад онд тус байгууллагад ажиллаж байсан архивын үйлчлэгчээс Улаанбаатар хотын гүйцэтгэх захиргаанд өгсөн байрны өргөдлөө сураглаж байна.Таныг уг өргөдлөөр цонх арчаад хаяагүй байх гэж найдсан иргэн Удаанчулуун.
Ø
“Хаврын арван долоон учрал” киноны хөгжмийг бичсэн германы хөгжмийн зохиолчийн нэрийг мэдэх хүн доорхи утсаар холбоо барина уу.Хөгжим судлаач Хийлч Мөөгий.
Ø
Долоо хоногтой зааны тугал яаралтай зарна
Ø
Гүмбэр матрын зүүн талын нүд авна
Ø
Сонгуулийн мөрийн хөтөлбөр доллараар худалдана.
Ø
Хорьдугаар байрны автобусны буудал дээр миний утсыг гуйж ярьсан залуу бүсгүй миний тархины саажилттайг далимдуулан мартуулан авч явсан учир уучлал гуйн буцааж өгнө үү.Шагнал хоёр нэгжээр үнэгүй яриулна. Иргэн Мартагдашгүй.
Ø
Эрдэнэзуу хийдэд холбогдолтой ногоон дарь эхийн шуумал зургыг найдвартай гадаадын хүмүүст сонирхуулна.
Ø
Сеул хотын казиногийн илүү жетон зарна.Сонирхсон хүнд Солонгосын виз гаргаж өгнө.
Ø
Ирэх сарын 15-нд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд унах сансрын биетийн хэлтэрхийг дуудлага худалдаагаар зарна.
Ø
Аварга загасны шүдээр хийсэн Манжийн хаадын үе дамжсан шүдний чигчлүүр үнэ тохирч худалдана.
Ø
Ховд аймгийн Булган сумын нутагт орших Галдан бошигтийн гэрийн буурийг хотын төвд хоёр өрөө байраар солино.
Ø
Гурван жил өмссөн ч огт хуучраагүй 39 размерийн итали эрэгтэй гутлыг үнэ тохирч зарах буюу гамтай өмссөн 40,41 размерийн арьс сайтай гутлаар солино.Тайлбар:.Би ид өсөлтийнхөө насан дээр яваа ахлах сургуулийн хүүхэд тул миний хөл томроод багтахгүй бариад байгаа юм.Арвич Болдоо.
Ø
Спиртийн шаар бөөнөдөж авна.Аюулгүйн тойргийн траншей.
Ø
Салсан эхнэрүүд минь олон алаг үрсийнхээ төрсөн эцэг нь гэж бодоод хараал хийлгүй миний төлөө өглөө бүхэн бурхандаа залбирч байгаач.Би ДОХ-той болчихвол хэн та нарт Эрээний захаас хувцас бөөндөж авчрах юм бэ.Хэнэггүй толгой.
Ø
Нави бүүтийн хар түрийвч олсон хүн утасдана уу.Доторхи мөнгө нь бүрэн байвал шагналтай, дутуу байвал шагналгүй.Салан Сангай.
Ø
Сарны шороо зарна.ОХУ.Сансрын уудмыг судлах төвийн худалдааны алба.
Ø
Муудсан махаар Хятад улсад яаж хоол хийдэг сургалтанд нийтийн хоолны газруудаас тус бүр нэг хүнийг явуулна.Аялал жуулчлалын “Мэлхий” төв.
Ø
Харь гаригийн хүнтэй танилцуулна.”Гадаад хүмүүн эрхэм” жуучын газар.
Ø
Европ бренд,хятадын хулхи бренд хоёрын ялгааг таниулах долоо хоногийн курсад сурахыг зөвлөе.Та долоо хоногийн дараа ямар ч худалдагчид хулхидуулахгүй байх болно.”Ганган хүүхэн” хувцас загварын хулгайн барааны дэлгүүр.
Ø
Таны мөнгийг нүд ирмэхийн зуур доллар болгоно.Дараа нь евро болгоно.Тэгээд та төд удалгүй дансандаа фунт стерлингтэй болно.Хадгаламж эзэмшигч таны найдвартай түнш “Илбэчин” хоршоо.
Ø
Эцэг эхийнхээ үгэнд ордоггүй хүүхдүүдийг японд сумогийн сургуульд явуулж аварга болгоно.Эцэг эхчүүдээ хонго нь хорсссон хүүхдүүдээ чихнээс нь чирээд ирээрэй.”Суран бүс” судалгаа эрдэм шинжилгээний төв.
Ø
Жалханз хутагтын аавын дүүгийн эхнэрийн ахын дагуул хүүхдийнх нь ээжийн эгчийн ач охиных нь хүргэний аавын авга эгчийнх нь нагац ахын зээ дүүгийн
үеэлийн жичийн хүүг хайж байна.Түүнд үеэлийн зээ дүүгийн нагац ахын авга эгчийнх нь аавын хүргэний ач охных нь ээжийн эгчийн дагуул хүүхдийнх нь аавын дүүгийн нөхрийн ахын хүү Жалханз хутагт нэгэн эрхи гэрээслэн үлдээсэн тул уг хүүг Жалханз хутагтын сүмд урьж байгаа болно.
Ø
Богд гэгээний аравдугаар дүрийн хувилгаанаар Бельгид буй цагаач төвдийн дөрвөн настай хүү тодорсон учир сүсэгтэн олонд Бельгийн виз олгох ажлыг Гандан хийдийн хамба лам өөрийн биеэр хөөцөлдөж байгаа энэ чухал цаг үед виз авах мөргөлчид Бээжин хотын цагаан сүмд наймны өглөө цугларна уу.Гандан хийдийн Аялал жуулчлалын баг.
Ø
Хольцгүй мариухан нэг грамм нь 10 еврогоор зарна.Голланд.Роттердамын төв шорон.
Ø
Улстөрийн цагаачлалд орох хүнд Хятад улсын иргэний паспорт,франц хэл дээр хөрвүүлсэн ганган ярилцлага худалдана.Марсель хот.Дэмийбайхаар.
Ø
Хямд тамхи бөөндөнө.Цагдаагаа өөрөө аргалаарай.Андоррогийн хил.Утаабаатар.
Ø
Бухын тэмцээний үхээгүй илүү билет зарна.Сонирхох хүн яаралтай утастдана уу.Барселон хот.Адал явдалтан.
Ø
Швейцарь улсад үйлдвэрлэсэн уулын цанууд үнэгүй.Интерлакен.Хогийн цэг.
Ø
Үнэгүй юманд нугасгүй дуртай хүмүүст дурангүй Лидл дэлгүүрээр үйлчилнэ.
Турин хот.Хулуудорж.
Ø
Чонын шөрмөс шатаана.Бөө Бөгтөр.
Ø
Дэлхий сөнөсөний дараа чандарлаж үйлчилнэ.Буян компани.
Ø
Гахай үүрэх уралдаанд наймаачдыг уръя.Эрэгтэйчүүд 200 кг,эмэгтэйчүүд 100 кг-аас дээш өргөх шаардлагатай.Замын үүдийн ачиж буулгах анги.
Ø
Шөнө босож хоол иддэг хүмүүст үхрийн гүзээ суулгана.”Мангас” хувийн эмнэлэг.
Ø
Амиа хорлосон хүмүүст газар зарна.Квадрат метр нь 5ОООО ногоон.Амирлангуй.
Ø
Хүүхэнд азгүй хүмүүст Амазоны ширэнгээс улаан арьстан эмэгтэйчүүд зуучилна.Размераа захиална уу.007.
Ø
С-20 цөмийн пуужингийн цэнэгтэй хошуу зарна.Пакистан.Пуштун овгийн Абдур.
Ø
Монголоос ирсэн жуулчин хөөрөг гэдэг хачин юмаа ирж авна уу?Зарах гэсэн хүн авдаггүй юм байна.Шагналд нь 1000 рупий авна.Бомбей хот.Ноён 420.
Ø
Сэтгэцийн эмгэгтэй болох “сэргэлэн болмжорууд”-ад зориулж,каннибасын төрлийн ургамал граммаар худалдана.Солиот.
Ø
Хувь заяаг тань хурууныхаа хээгээр хэлье.Худлаа хэлвэл хэлийг минь огтолно уу?Мэргэн Сөөдий.
Ø
Солонгосын “уйлдаг” кинонд нугасгүй дуртай фэнүүдэд зориулж,хуучин кинонууд мөнгөгүй худалдана.Сонирхогчид таван килийн “Жасмин” цагаан будаагаар сольж авна уу.Их удирдагч Ким Чен Ирийн хувийн кино архивын эрхлэгч.
Ø
3036 онд Монгол улсад зохиогдох дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн тоглолтын билет санал болгоё.Мөрөөдөхөдмөнгөтөлөхгүй.
Ø
Туркийн газар хөдлөлтөнд сүйдсэн тосгоны амь үлдэгчдэд зориулж,үндэсний хөгжмийн “Хөөрхийеэ” чуулгын хандивын тоглолттой.Билетийг гараас худалдана.
Ø
Хойд мөсөн далайгаас агнах хөх халимны мах өвлийн идшиндээ зориулж авна.
Консерев Баяраа.
Ø
Хадам ээжийнхээ төрсөн өдрийн баярын ширээг чимэглэх улаан хавч яаралтай.Хүргэн Ёстойгоё.
Ø
Цин Ши Хуандайгийн үеийн ээмэг бөгжний гоёмсог хайрцаг эрж байна.Алт мөнгөний “Сувьдаг” дэлгүүр.
Ø
Чингисийн хасбуу тамга,Монголын нууц товчооны эх хувиар солино.Гонконг.Жерри.
Ø
Алмасын хумс авна
Ø
Сугар гариг руу секс аялалд Парис Хилтоны хамт уръя
Ø
Гурван зуун жилийн настай данжаадын сүнстэй хөх тоосго,ширхэг нь нэг ёншгойт.
Ø
Нүцгэн Ким Кардашъянтай хамт цахилгаан шатанд гацвал та яах вэ гэдэг зохион бичлэгийн уралдаан.Түрүүлсэн хоёр хүнийг топ бүсгүйн гарын үсэгтэй хөхөвчөөр шагнана.
Ø
Нүүдлийн мал аж ахуйн түүхийн музейд үйсээр хийсэн хөнөг,гуулин данх,домбо,шанага,тунхуу,бургасаар хийсэн араг савар хайж байна.Эдгээр зүйлийг үзсэн харсан мэдэх хүмүүс дээрхи зүйлийн талаар дурсамжаа хуваалцана уу.Жишээлбэл үйсэн тагш магш гэж ямар зүйл байсаныг бодитоор үзүүлбэл соёлын тэргүүн цолоор шагнана.
Ø
Зайсангийн ам руу явдаг автобусанд 2000 доллартай түрийвчээ санамсаргүй хаясан тул санамсаргүй олсон хүн цагдаагийн газар санамсаргүй хүргэж өгвөл санамсаргүй шагнахаа амалъя.Жуулчин Том.
Ø
Эр нөхрөө харааж загнадаг хүүхнүүдийн анхааралд.”Эцэг мал” хөтөлбөрийн дагуу сайн үүлдрийн Голланд бухын үзэсгэлэн үнэгүй үзүүлнэ.Мөн тусгай хөтөлбөрийн дагуу “Цэнхэр даалимбан дээл” урлагийн тоглолттой.Идэвхтэй оролцсон хүүхнүүдэд “Хүүгийн эцэгт бичсэн захидал” номоор урамшуулна.
Ø
Цагаан сарын хямдралтай чонын мах арьстай нь худалдана.Дамчин.
Ø
Шадивлангийн ууланд сүг зурагтай үхэр чулуу зарна
Ø
Гүнтийн хойд ууланд орой болгон чонын улилт сонсгоно.
Ø
Үе мөчний өвчин анагаах увьдастай цэнгэг устай булаг зарна.
Ø
Шавьж сонирхогчдад зориулж,батганы өт бөөндөнө
Ø
“Пижигнээн” үндэсний хөгжмийн сургалтын төвд ясан дунгийн сургалт зохион байгуулна.Гол нь та хуруугаа амандаа хийгээд шүгэлддэг байх шаардлагатай.
Ø
Англи хэлийг арван секундын дотор сургана.Сургаа багш.
Ø
ДОХ-ын шинжилгээ өгсөн жуулчнаар ганцаарчилсан япон хэл заалгана.Сүрчигмаа.
Ø
Сингапурт очиж хүйсээ солих хүмүүсийг маргаашнаас бүртгэнэ.Манай үйлчилгээ найдвартай.Өнгөрсөн их хурлын сонгуульд хүйсээ сольж парлемантын гишүүн болсон гишүүд үүнийг гэрчилнэ.Транссексуалын холбоо.
Ø
Мөнгөнморьтод А лицензтэй Алмаазны уурхайг үнэ тохирч худалдана.Эсвэл алтны хоёр уурхайгаар шууд солино.Үнэгбат.
Ø
Мөнхийн аршаан зарна.Дусал нь нэг наяд төгрөг.
Ø
Боловсон чөтгөртэй танилцана.Биеэрээ үстэй байж болно.Гол нь дээд боловсролтой,гадаадын чөтгөрийн хэл мэддэг байх хэрэгтэй.
Ø
Анч муураар гэрийн хулгана түрээсээр бариулна.Хоногийн таван мянган төгрөг.
Ø
24 оны Зис-5 машины карбрюторын насос эрж байна
Ø
Налим загасны наян сантиметрийн сахал авна
Ø
Эхнэрийнхээ гээсэн сувдан ээмгийг хайлгах хувийн мөрдөгч хөлсөлнө
Ø
Хэлгүй дүлий эмэгтэйг хамтран амьдарагчаар хайж байна.
Ø
Хандгайтад ууланд орших хуучин орос цэргийн байрлаж байсан таван өрөө нуувч байрыг хотын төвд нойлийн өрөө юмуу тохижуулсан подвалаар солино
Ø
Миамид байрлалтай гаднаа усан сан,усан үзмийн цэцэрлэг бүхий хоёр давхар хувийн хаусыг Гачууртад зуслангийн модон байшингаар солих буюу үнэ тохиролцоно.
Ø
Дараа жилийн наадмаар намайг амалж,начин болох бөхчүүдэд цагаан сарын ууц,ул боов,тавгийн идээ чихэр,архи дарсыг үнэгүй олгоно.Мөн дараагийн наадам хүртэл өдөр бүр манай дэлгүүрээр үнэгүй үйлчлүүлж,дэргэдэх зоогойд орой болгон болор жүнзтэй шарзаа хүртэж,тайчих урлагын үзвэрийг нүдээ бүлтийлгэн,нөгөөгөө харватал таалан үзэхийг урьж байна.Залуу бөх Гурван даваагийн Тавандаваа.
Ø
Сэтгэлд хурсан зовлонг минь үлдэн хөөж,илбэ жатгын хүчээр эмнэн эдгээж,бурхны авралаар сайны хутгаар илбэн тохинуулах,бууршгүй хүчтэй,буцашгүй эрдэмтэй лам хуврагыг хайж байна.Ганцаардахыг хүсдэггүй Ганган Найгалмаа.
Ø
Шекспир гэдэг хүнээр хийл хөгжим заалгана.Цалин хөлс өндөр.
Хошин зарууд
Хойд Солонгост тусламж болгож,Сталины хуучин ботиуд хайж байна.Монгол-Солонгосын найрамдлын нийгэмлэг.
Ø
Гурван килограмм хятад алимыг хоёр килограмм орос алимаар солино.Хоёр килограмм орос алимыг нэг килограмм испани алимаар солино.
Ø
Дархад ардын эротик дуутай шөнийн клубын кароэкод урьж байна.
Ø
Залуу дуучин Усанчимэг шинэ СД-ны тоглолтоо сонсгол муутай хүмүүст зориулж тоглоно.
Ø
Таван ханатай хээтэй гэрийг хорин мянган доллараар зарж байна.Канадын Монреаль хот.
Ø
Ахмад зохиолчид МАН-ын ойн баярт зориулсан уран бүтээлийн уралдаанд бүтээлээ явуулна уу.Жар далаад оны бүтээл байвал баяртай хүлээж авна.Ойг тэмдэглэх хороо.