 |
|
 |
|
Хэрэлдэж, зодолдсон хоёрын “Буруутайг нь хоёр, буруугүйг нь нэг алгад” |
|
|
 |
|
 |
Хэрэлдэж, зодолдсон хоёрын “Буруутайг нь хоёр, буруугүйг нь нэг алгад”
2011-12-12Монголд төрийн бүх өндөрлөгт ажиллаж үзсэн ганц хүн Н.Энхбаяр, парламентын спикер, төрийн сайдаар ажиллаж  ирсэн Ц.Нямдорж хоёрын хэрүүл нь хов живэнд дуртай, хийх ажилгүй монголчуудад зугаатай, харин ажилдаа дарагдаж суудаг хүмүүст бол яршигтай ядаргаатай, нэг ёсондоо Монголын нийгэм ёс зүйн ямар их доройтолд орсны амьд гэрч болон үргэлжилж байна.
Төрийн толгойд ажиллаж байсан болон байгааг нь хүндлээд тэднийг бүтэн алдар цолоор нь дуудмаар санагдавч нэгдүгээрт, хүндлэх мэдрэмж маань гээгдсэн, хоёрдугаарт цаас их орохыг бодож тэр хоёрыг зүгээр л Экс, Нямдорж гэж нэрлэе. Хэрүүлийг ажиглаад байхад Экс маань хэрүүлдээ улайраад чухам л дүрэмгүй зодоонд оролцож байгаа мэт улаан гараараа үзэж байна. Харин Нямдорж болохоор өөрийн мэдлийн албатуудаа ажиллуулаад байгаа юм уу даа гэж харагдана. Хүүхэд байхад хоорондоо муудаж хэрэлдээд хэлэх үгээ олохгүй мухардахаараа “хуц”, “хуц” гээд л салдагсан. Мань хоёр болохоор баавгай шиг хэн нэгнийхээ дагзны арьсыг хуулж, хамрынх нь үзүүр дээр авч ирэхээр улайран үзэлцэж байна. Эрх мэдэл, шийдье гэснээ шийдчих боломжийг монголчууд тэдний хэн хэнд нь олгосон. Хийсэн гэж хэлэх юм ч бий. Харин хүүхдээ усанд оруулаад угаадастайгаа хамт цацдагийн үлгэрээр бие биеийнхээ мууг дуудалцах явцдаа хийсэн бүтээсэн бүгдийнхээ үнэ цэнийг “эрзээндэв” бололтой. Нямдорж “Лидерээ дагаж ялна” гэсэн уриа барьчихаад Эксийг дагаад гүйж байснаа мартсанаараа ой санамж нь илүү муудсан юм уу гэмээр.
“Бүгд л миний бөгсийг долоож байсан хүмүүс” гэж журмын нөхдөө доош хийснээрээ ер нь Экс шиг жудаггүй хүн байдаг юм уу гэж уулга алдмаар. Эксийн энэ үг өөрийг нь өмөөрөх аястай байсан олон хүнийг цааш түлхсэн байх аа. Эксийн парламентын спикер, Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хийсэн гавьяаг хуваалцах, гайг үүрэлцэх хүмүүсийн нэг нь Нямдорж.
Тэр хоёрын нийлж байгаад Үндсэн хуулийг өөрчилсний гай барцад их гэдгийг жирийн ард бид ч мэднэ. Харин одоо тэд бие биеэ огт танихгүй, хэзээ ч нөхөрлөж яваагүй, тэгсэн мөртлөө бие биеийнхээ бүх муу муухайг л бүртгээд суусан юм шиг сонин дүр зураг харагдана. Бидний итгэж, сонгож, хүндэлж явсан хүмүүс ингэж шалдаа бууж, шавхайтай хутгалдахаар хэндээ итгэж амьдрах вэ гэдэг асуудал аяндаа босч ирэх юм. Нямдорж Увсдаа очоод Эксийн гэгддэг TV9-ийг битгий үз гэж хэлжээ. Төрийн сайд, гавьяат хуульч хүн ингэтлээ жижгэрч таарамгүй. Монголчууд “Төрийн минь сүлд өршөөг” гэж залбирдаг. Залбирахдаа зүгээр л саарал ч юм уу, шаргал ч юм уу байшинг бодож сүсэлдэггүй. “Богд минь өршөө” гэдэг шигээ хэн нэгнийг дотроо заавал боддог. Ер нь ингэж гэдсэндээ хөлөө жийлцээд байвал чухам хэндээ залбирч амьдрах болж байна аа. Эксийн нөгөөх Богд шиг гэгээн дүр бурхны шашны нигүүлсэх үзэл нь хааччихав.
Хэнд сүслэх вэ, тэгээд. Ном хуулж, цэцэн үгийн цуглуулга хийж “Титэм үг” тэрлэж, бас намдаа шахаж борлуулан гэмгүй царайлж суугаа Н.Багабандид уу. Тэр тийм ухаантай хүн юм бол Ерөнхийлөгч байхдаа юу ч хийхгүй юунд биеэ цэнээд зүгээр суусан юм бэ. Уран илтгэж, ард түмэндээ үйлчлэхээ гайхаж гарч ирсэн Ц.Элбэгдоржид уу. Тэр одоо юу бүтээж байгаа юм бэ. Гадагш тэнэж, сайхан ярьсаар гурван жилийн нүүр үзлээ. Н.Багабандийн анх 2000 онд суулгасан хэрүүлийн алимын модноос хортой жимс цэцэглүүлсэн С.Баярт уу. Хууль зассан хэргээр спикерээс огцорсон Ц.Нямдоржид уу. Ингээд бодохоор Монголын төр тун эмгэнэлтэй. Чухамдаа эмгэнэлийн туйл нь Экс, Нямдорж хоёрын хэрүүл. Энэ хэрүүл өөрсдөд нь таатай сайхан байгаагүй нь мэдээж.
Тэгвэл Монголын нийгэмд ямар уршигтай вэ. Төрдөө итгэх ард түмний итгэлийг алдруулах нь ойлгомжтойг би дээр дурдсан. Хуулийг хэрэгжүүлэх шуурхай байдал ямар байгаа юм бэ гэсэн бодол давхар төрнө. Экс бол авлигын загалмайлсан эцэг гэнэ. Тэгвэл одоо тогтоох цаг нь болсон юм биш үү. Боломж нь Нямдоржид байгаа. Харин Нямдоржийн үед архидалт гаарч, эрүүгийн нөхцөл хүндэрч, бүлэглэсэн, зэвсэгт гэмт хэрэг, хүйс тэмтрэлт нэмэгдэж, янхандалт, хүний наймаа, мөрийтэй тоглоом цэцэглэж, хүний амь үнэгүй болж, бүр өөрийнх нь хариуцдаг хилийн цэрэгт буун дуу тасрахгүй байгаа талаар бүгд шуугиж байна. Нямдоржийг огцруулахыг шаардаж байгаагийн цаана Экс байгаа нь ч тодорхой. Тэгэхээр хуулийн дагуу шалгаад, шийдээд явж болмоор энэ хэрүүлийг хуулийн байгууллагууд юунд нурамлуулаад байгаа юм бэ. Экс, Нямдорж хоёр өөрсдийгөө, бас Монголын нийгмийг бодохоо больё гэж үзье. Харин удахгүй хоорондоо өрсөлдөх гэж байгаа нэг гарвалтай хоёр намынхаа хувь заяаг бодох учиртай баймаар.
1996 онд МАХН навс ялагдаад эргэн хөл дээрээ босоход энэ хоёр нэг тэрэгний хоёр дугуй шиг явсныг мэдэхгүй хэн байх билээ. 25-уулаа мөртлөө АН-ын хэд хэдэн Засгийн газрыг огцруулах ажлыг энэ хоёр л голлон найруулсныг хүмүүс мартаагүй. МАХН нэртэй байх үед энэ намыг дээдэлдэг олон нийтийн итгэл үнэмшлийн хүчинд тэд чухамдаа тэнгэрийн умдаг атгасан хүмүүс.
Тэдний хэрүүлийг ажиглахад их л бяралхуу, аархсан янзтай харагдана. Нямдорж нь “Чи муу МАХН-д үлдээд юу болдог юм бэ” гэж басахад Экс нь “Сонгууль дөхөөд биднийг гуравдагч хүчинтэй нэгдээд ирэхийн цагт та нар надтай уулзахгүй байхыг чинь харъя л даа” гэсэн ойлгомжтой бичиглэл зурайж харагдана. Монголчууд бүүрэлхэж боорлуулсан хэн нэгнийг өмөөрдөг зантай. Өөрийнх нь гэгддэг телевиз, сониноос бусад нь бүгд л Эксийг өдөр шөнөгүй гөвшиж, Нямдоржийг долдойдож байна. Тэд хоёулаа хэвлэл мэдээллийнхнийг нэг нүдээр үздэггүйг сэтгүүлч бид мэднэ. 2000 онд энэ хоёр нийлж, сонин хэвлэлийг бүгдийг нь цохож, хаах гэж оролдсон. Гэтэл өнөөдөр нөгөө хэдэн шар хэвлэлээрээ бие биеэ гүтгэж эхэллээ. Ингэлээ гээд Нямдорж хэвлэлийнхэнд хайртай болно гэж гонжийнжоо. Харин Эксийг өмөөрөх сэтгэлгээ нь МАХН гэгчийг улам том болгож харагдуулаад, хар багаасаа энэ намд дасч, батлахыг нь өвөртөлсөн өвгөд эмгэд тийшээ ганц нэгээрээ цувахаар болгож байгаа бус уу. Ямартай ч МАХН өнөөдөр бодитой оршиж байж хэрэлдэх тусам МАН-д халгаатай гэдгийг ухаарахгүй байгаа нь харамсалтай.
МАН саяхан бага хурлаа хийж, эвтэй найртай байж ирэх сонгуульд заавал ялна гэж ярьсан гэсэн. Эв найрыг нь сөрөг хүчин биш, нөгөө Бавуугийн Лхагвасүрэнгийн хэлдгээр “үр могой” нь самраад дуусгах гэж байгаа юм биш үү. Эксийн нам сонгуульд нэг их шальтай үр дүнд хүрдэггүй юм аа гэхэд МАН-тай зууралдаж, хөрөнгө булаалдаж, гурав дахь хүчин гэгчийг ашиглаж, нэр дэвшигчдийг оролдож, шуугиан дэгдээж, элдэв жагсаал цуглаан болж сонгуулийн наана тун ч зүгээр байлгахгүй дүр зураг тодорч байгаа юм биш үү. Хэрүүлээ зогсоох санаачилга Эксийн талаас гарахгүй нь мэдээж. Экс, Нямдорж хоёрын амыг барьдаггүй юм аа гэхэд хэвлэлийнхэнтэйгээ ойлголцох боломж МАН-д баймаарсан. Ингэж гэмээнэ нийгэм бүхэлдээ хэрүүлээс залхаж байхад МАН том “коко” авахсан. Хэрэв чадахгүй удвал хэрүүлийн галд тос нэмж, МАН-аа бүр хүч тарамдуулж, тамирдуулж ирэх сонгуульд ялагдуулах гэсэн зөндөө олон “үр могой” нам дотор нь байгаа юм уу даа гэсэн эргэлзээ төрүүлж магадгүй байна.
Том асуудал шийдвэрлэхэд бага юм гэж байдаггүй. Чин үнэнийг хэлэхэд МАХН-ыг 1996 онд уначихаад байхад нь татаж босгосон Н.Энхбаяр бол сайн, муу аль ч зүйлийг хийж чадах хүн гэдгийг дутуу үнэлж бас ч тун болохгүй баймаар. Тэгэхээр МАН сонгуульд ялна гэж тооцоолж байгаа бол энэ хэрүүлийг намдаах санаачилгыг гартаа авах нь чухал баймаар юм.
Экс, Нямдорж хоёрын хэрүүлийн жүжиг хамгийн эмгэнэлтэй хэсэг рүүгээ орж байна. Гэхдээ энэ хоёр хэрүүлээсээ юу ч хожихгүй. Аливаа хэрүүл шившигтэйгээр төгсдөг гэж монголчууд үздэг. Ээж аав хоёр муудахад хүүхэд нь хохирдог шиг, томчуудын хэрүүлийн эцсийн горыг гэмгүй хүмүүс амсдаг. Энэ хэрүүл нийгмийг залхааж, МАН-ыг хорлож, МАХН гэгчийг газар авахуулж байгаа нь туйлын үнэн. Хэрэлдэж, зодолдсон хоёрын “Буруутайг нь хоёр алгад, буруугүйг нь нэг алгад” гэсэн сургаал байдагсан. Эцсийн эцэст энэ хэрүүл бол 2000 онд Н.Багабанди, Н.Энхбаяр хоёрын үүсгэсэн хагарлын үргэлжлэл. Цавтай шаазан хагарч төгсдөгийн үлгэр юм. Тэр хагарал явж явж зүв зүгээр байсан ууган намыг ийнхүү хоёр хагалж, эксүүд төрөлх намынхаа ачийг нь бачаар хариулав бололтой. Энэ бач нь намыг хагалахаас гадна эх орноо хагалах аюулд хүргэх хортой юм. Өглөөний сонин
|
Хэрэлдэж, зодолдсон хоёрын “Буруутайг нь хоёр, буруугүйг нь нэг алгад” |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Сургуулийн орчинд 13 цэгт электрон тамхи зарж байна 11:23 “…Монголд 100 хүүхэд тутмын 30 нь электрон тамхи татаж байна…”, “Vape татаж эхэлж байгаа хүүхдүүд дунджаар
|
“…Монголд 100 хүүхэд тутмын 30 нь электрон тамхи татаж байна…”, “Vape татаж эхэлж байгаа хүүхдүүд дунджаар »»
|
|
2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 10:27 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
|
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ. »»
|
|
Олон нийтийн газар бие зассан хоёр эрэгтэйг тус бүр 10,000 төгрөгөөр торгожээ 09:18 Олон нийтийн газар бие засаж байгаа бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
|
Олон нийтийн газар бие засаж байгаа бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. »»
|
|
Трамп: Хятад дэлхийн тавцанд АНУ-д сорилт учруулахгүй 09:09 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон »»
|
|
ЕБС-ийн зургаан хүүхдийн элэг, ходоод хэсэгт нь хутгалсан гэх мэдээлэл худал гэв 09:08 Энэ оны 09 дүгээр сарын 03-ны өдөр цахим орчинд нэр бүхий хаягаас “Баянзүрх дүүргийн дугаар хорооны ... сургуулийн
|
Энэ оны 09 дүгээр сарын 03-ны өдөр цахим орчинд нэр бүхий хаягаас “Баянзүрх дүүргийн дугаар хорооны ... сургуулийн »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдүүдийг зочид буудалд хүчээр авчран бусдад худалдан, биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүлжээ 16:02 Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж,
|
Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж, »»
|
|
Г.Занданшатар: “Монгол шуудан” компани нэг захиаг 100 төгрөгөөр хэвлэж өгсөн. Улсын төсвөөс нэг ч төсөв гаргаагүй 13:18 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд
|
2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд »»
|
|
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой 72 зөрчлийг илрүүлжээ 13:07 Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн
|
Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн »»
|
|
Бусдыг АЛНА хэмээн сүрдүүлсэн М.Нямдоржид яллах дүгнэлт үйлджээ 12:58 "Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн
|
"Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн »»
|
|
"Sky Force" баг PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аваргаар тодорлоо 11:31 Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship
|
Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship »»
|
|
Сэлбэ, Дунд голын ус, голын ойролцоох хөрсний дээжүүдээс ялгадсын гаралтай бохирдол илэрчээ 09:07 Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж,
|
Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж, »»
|
|
Түр зуурын нөөлөг салхины улмаас барилгуудын дээвэр хууларч, айлуудын гэр нуржээ 08:58 Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ.
|
Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ. »»
|
|
Санхүүгийн байгууллагад ажиллахдаа 3₮ тэрбум завшсан эмэгтэйг Интерполоор эрэн сурвалжилж, БНСУ-аас авчиржээ 17:45 Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг
|
Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг »»
|
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17:41 Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
|
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа »»
|
|
Шилэн дансны хөтлөлтийг сайжруулах, ил тод байдлыг хангах хугацаатай үүрэг өглөө 17:10 Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны
|
Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА 16:33 БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна.
|
БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна. »»
|
|
ШХАБ-ын тогтвортой хөгжлийн талаар санал дэвшүүлэв 13:30 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 11:57 Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
|
Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. »»
|
|
Хулгай их гардаг зуслангийн бүсэд камер байршуулна 11:55 Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн
|
Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
АН үндсэн дүрэм, намын хөтөлбөрийн шинэчилсэн төслөө баталлаа 10:00 Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31)
|
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31) »»
|
|
32-той эмэгтэй “хайртай залуугаас минь салгах гэлээ” хэмээн 58 настай ээжийгээ зоджээ 09:49 Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны
|
Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Нэгдүгээр эгнээнд машинаа зогсоовол цахимаар 20 мянган төгрөгөөр торгоно 18:55 ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн
|
ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн »»
|
|
Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай 17:57 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг,
|
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг, »»
|
|
Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 41 мянга орчим хүүхэд элсэн суралцаж байна 17:23 2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг
|
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг »»
|
|
Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол-Хятадын V экспогийн талаар ярилаа 17:20
|
|
Монгол-Хятадын V экспо нээлтээ хийлээ 17:16
|
|
Монгол-Хятадын V экспогийн сурталчилгааны видео 17:09
|
|
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 260 мянган үзэгч үзжээ 16:53 Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах,
|
Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Хиймэл оюунд суурилсан багшийн виртуал туслахыг монгол хэл, математикийн хичээлүүд дээр хөгжүүлсэн 16:03 Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна.
|
Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна. »»
|
|
Брюс Уиллисын эхнэрийн ярьсан зүйлс олныг эмзэглүүлэв 16:00 Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ.
|
Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ. »»
|
|
2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 14:15 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
|
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ. »»
|
|
Ордуудын есдүгээр сарын зурхай 14:03 Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна.
|
Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна. »»
|
|
iPhone 17 танилцуулах тов нь тодорчээ 13:06 “Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ.
|
“Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ. »»
|
|
УДШ Хангарьд ордон руу нүүжээ 13:03 Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй
|
Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй »»
|
|
Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна 12:32 Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна.
|
Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна. »»
|
|
Ариана Гранде аялан тоглолт хийнэ 12:32 Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ.
|
Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ. »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
Байт харвааны ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө 12:28 БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно.
|
БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно. »»
|
|
Дарханы “GS-25"-ын ажилтны биед халджээ 12:07 Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн
|
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн »»
|
|
Хотын төвийн барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ 21:08 Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай
|
Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай »»
|
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжинэ 20:00 Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна.
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна. »»
|
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ 19:57 Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага »»
|
|
Бусдыг хөнөөж, цогцсыг нь оршуулгын газар нуусан байжээ 15:01 Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан
|
Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан »»
|
|
Тавантолгой цахилгаан станц баригдвал Оюу толгой 2028 оноос дотоодоос эрчим хүч худалдан авна 14:44 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ »»
|
|
Ачаалал хэтэрсэн сургуулиудад шуурхай зохицуулалт хийхийг Ерөнхий сайд үүрэг болголоо 14:39 -Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
|
-Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
»»
|
|
Б.Хулан жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 14:19 Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна.
|
Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна. »»
|
|
|
Путин: Украин тохиролцоонд хүрэхгүй бол цэргийн хүчээр дайныг дуусгана 09:37 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятад улсад айлчлах үеэрээ хэрэв Украин тохиролцоонд хүрэхгүй бол Орос улс
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятад улсад айлчлах үеэрээ хэрэв Украин тохиролцоонд хүрэхгүй бол Орос улс »»
|
|
Трамп: Хятад дэлхийн тавцанд АНУ-д сорилт учруулахгүй 09:09 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон »»
|
|
Ши Жиньпин: Хятадын агуу их сэргэн мандалтыг хэн ч зогсоож чадахгүй 16:00 9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны
|
9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Австраличууд цагаачлалын эсрэг жагсаж байна 17:21 Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
|
Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Афганистанд газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алджээ 15:56 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас »»
|
|
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
|
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг »»
|
|
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан »»
|
|
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах »»
|
|
Өсвөр насны хүүхдийн амиа хорлосон хэрэгтэй холбоотойгоор ChatGPT шүүхэд дуудагдав 11:39 Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
|
Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж, »»
|
|
Apple, OpenAI компаниудыг И.Маск шүүхэд өгчээ 11:38 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|