 |
|
 |
|
Ц.Эрдэнэбат: Ирэх онд орон сууцны үнэ эсрэгээрээ буурч ч магадгүй |
|
|
 |
|
 |
Ц.Эрдэнэбат: Ирэх онд орон сууцны үнэ эсрэгээрээ буурч ч магадгүй
2011-12-07Бид энэ удаа “Дельта констракшн” ХХК-ийн Ерөнхий захирал, Монгол Улсын зөвлөх инженер Ц.Эрдэнэбатыг урин  оролцууллаа. Тэрээр иргэний ба үйлдвэрийн барилга байгууламжийн инженер мэргэжилтэй. Барилгын салбарт 25 жилийнхээ хөдөлмөр бүтээлийг зориулж 88 барилга обьектийг биечлэн удирдаж барьж ашиглалтанд оруулсан ажлын туршлагатай нэгэн юм. Тиймээс түүнтэй барилгын салбарын талаар илэн далангүй ярилцсанаа хүргэж байна.
БАРИЛГЫН ЧАНАР: ХУУЧНЫ ОРОСЫН УГСАРМАЛУУД ДОЛООН БАЛЛЫН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙГ АЖРАХГҮЙ
-Одоогийн барилгуудын чанарын талаар эхлээд ярья. Хүмүүс яагаад шинээр баригдсан байшингуудыг биш аль 60, 70 оны барилгуудыг илүүд үзээд байна вэ? -Одоо баригдаж байгаа барилгууд бол дэлхийн стандартад дүйцэхүйц. Ялангуяа бүрэн цутгамал барилгуудыг газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог Өмнөд азийн бүх орон ашигладаг. Араг хийцэт буюу карказан барилга гэхэд тоосгон барилгаас зуу дахин илүү чанартай. Манай хуучин оросын угсармал панелэн барилгуудаас ч илүү. Яахав, тухайн барилгыг барьж байгаа зарим компанийн арчаагүй үзэл, захиалагч захирлын хүнийг мөлжиж мөнгө олох гэсэн муу ажлын үр дүн гээд ерөнхийдөө гүйцэтгэлийн муу ажлуудаар барилгыг дүгнээд байгаа хэрэг.
-Гэхдээ барилгын компаниудын хэдэн хувь нь орчин үеийн дэвшилтэт технологиор барьж байгаа бол? -Улаанбаатар хотод баригдаж байгаа арагт хийцийн барилгуудыг инженерүүд бид тогтмол мониторинг хийж, харж, ярилцаж байдаг. Арагт хийц гэдэг нь манайхны ярьдгаар карказан барилга шүү дээ. Тэгэхээр бидний ажиглалтын хүрээнд “онцмуу” барилга Улаанбаатар хотод байхгүй. Энэ барилгын стандарт нь аль хэдийнээ тогтчихсон, сайн мөрдөгдөж байгаа гэж харж болно.
-Улаанбаатар газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Сүүлийн үед нийслэлд газар хөдлөлт болбол бараг л 70-80 хувь нь нурна гэх мэт яриа их болж. Та юу гэж бодож байна? -Тоосгон барилгуудаас хүн амьд гарах бололцоо бараг байхгүй буюу 100 хүнээс 20 нь амьд гарах бололцоотой. Араг хийцийн барилгуудаас 100 хүнээс 60-75 нь амьд гарах бололцоотой. Тэгвэл бүрэн цутгамал барилгуудаас амьд гарах боломж 90 хувь байдаг.
Тэгэхээр 40, 50 мянгатын хуучин тоосгон барилгууд найдваргүй гэсэн үг. Тиймээс маш хурдан жагсаалаас гаргаж, актлаад, хүн амьдрахыг нь болиулах арга хэмжээг авч байгаа. Хуучны оросын угсармалууд буюу 1, 3, 4-р хорооллын барилгууд бол хүмүүс айлгаад байх зүйлгүй. Долоон баллд ч зогсож л байна. Тийм учраас хүмүүсийн яриад байгаа шиг Улаанбаатар хавтгайгаараа нураад л, аюулд өртөөд байх зүйл байхгүй. Ийм буруу мэдээллээр нэгнийгээ айлгаад байж болохгүй л дээ. Яахав, өвөл газар хөдөллөө гэхэд инженерийн шугам сүлжээ нь тасарч, тог цахилгаан, дулаангүй болж хэцүүдэж магадгүй юм. -Дөч, тавин мянгатын байруудыг хэзээ буулгах юм бол? -Таван жилээс хэтрэхгүй. Актуудыг нь тараагаад дуусч байна. Хүн амьдарч болохгүй гэсэн дүгнэлт нь хэдийнээ гаргачихсан. Томоохон компаниуд тэнд байгаа айлуудын нүүлгэн шилжүүлэлт, түр оршин суух барилгын зураг төслийг хийгээд явж байгаа сурагтай. Яармагт энэ барилгууд баригдах байх. Нөгөө талаасаа төрийн зүгээс айлуудыг нүүхгүй байвал ус, цахилгааныг нь таслаад эхлэнэ. Нэгэнт л хүн амьдрах боломжгүй газар байгаа тул иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд ийм алхам хийхээс өөр аргагүй. Энэ ганц Монголд биш дэлхий дахины үйл явц. Токио, Бээжин, Москва бүгд л ийм арга хэмжээ авсан. Тэгэхээр энэ бол төр, иргэн, аж ахуйн нэгжийн маш том хамтын ажиллагаа болно. Шүүмжлэлд их өртөж, сайн муугаараа их дуудуулах байх. Гэхдээ дэлхийн бүх нийслэлд хийгдсэн ажил гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Ер нь Улаанбаатар хотод хамгийн дээд тал нь хэдэн давхар байшин баригдах ёстой юм бэ? -Улаанбаатар хот шиг эрс тэс цаг агаартай хот дэлхийд өөр хаа ч байхгүй. Салхины хувьд хамгийн хортой бөгөөд хамгийн хуурайшилт ихтэй. Энэ өндөр, өндөр шилэн барилгуудын резинэн жийргүүдийг “сайхан” хатаадаг. Дээр нь манай улсын нутаг дэвсгэр ялангуяа Улаанбаатарын орчим дэлхийн усны хагалбар газар. Монголын нутгаас дөрвөн тийшээ гол урсдаг. Энэ нь өндөрлөг гэдгийг илэрхийлж буй хэрэг. Энэ бүхэн нийлээд хамгийн муу нөхцлүүдийг Монголд бүрдүүлж байгаа юм. Тэгэхээр бид гадныхныг дуурайгаад хязгааргүй өндөр барилгууд барих нь тийм сайн зүйл биш гэж инженер хүнийхээ хувьд бодож байна. Энэ хязгаарыг төр тогтоох ёстой юм болов уу. Өндөр барилгуудыг одоо төлөвлөж эхэлж байна. Хэдийнээ 25 давхрыг барьчихсан. Одоо 40 болгоход юухан байхав. Сайн байна, нөгөө талдаа муу зүйл гэдгийг сайн тооцох хэрэгтэй.
УЛААНБААТАРТ 2,5-3 САЯ ХҮН АМЬДРАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ
-Улаанбаатар хотод жил бүр олон барилга шинээр ашиглалтанд орж, иргэд энэ олон барилгууд замбараагүй, шахуу баригдаад хот төлөвлөлтгүй байна гээд л гомдоллоод байдаг. Газар дээрээ олон барилга баригдаад сайхан байж болох юм. Гэтэл “доорх” инженерийн шугам сүлжээний асуудал нь юу болж байдаг бол? -Ахиад л би эсрэг талд нь зогсоно доо. Улаанбаатар хот бол барилгууд нь хоорондоо зай ихтэй, чигжээгүй хамгийн таруу нийслэл. Хонконг, Парис, Токиод явж байгаад Улаанбаатар хотдоо ирэхэд саруулхан, гэгээлэг байдаг. Олон хүн надад ингэж хэлж байсан. Манай Улаанбаатар бол тийм “новшийн” хот биш юм шүү.
Барилгажилтаа сайжруулаад, давхрыг нь өндөрсгөөд 16-45 хүртэл барьчихад энэ дөрвөн уулын дунд 2,5-3 сая хүн амьдрах бүрэн боломжтой.
Нийслэлд байгаа хамгийн том дутагдал бол шороо. Үүний гол эх үүсвэр нь Улаанбаатар хотын салхин дээр байдаг “Эрэл” компанийн тоосгоны шаврын орд.
Эсвэл голынхоо хөндийг ухаад хайрга аваад байдаг. Энэ мэт тэнэг үйлдлүүдээ зогсоож, тоосжилтыг багасгах хэрэгтэй. Хүмүүс утаа утаа л гээд байдаг. Утаанаас илүү жилийн дөрвөн улиралд 24 цагийн хугацаатай Улаанбаатарчуудыг хордуулж байдаг зүйл бол хөрсний бохирдолт, тоосжилт хоёр. Энэ хоёр дутагдлаасаа салъя гэвэл барилгажих ёстой. Барилгажъя гэвэл шаваад байна, шахаад байна гэж барьж байгаагаа муу хэлэх биш инженерийн шугам сүлжээгээ яаж өөрчлөх вэ гэдгээ ярих хэрэгтэй. Түүний тулд нэгэнт метро барих юм бол Улаанбаатарын төвд босоо хүн явж болох хонгилыг барьж, инженерийн гол гол сүлжээнүүдээ байгуулах хэрэгтэй. Тэгвэл газар хөдлөлтөнд өртөхөө болино, тоосжихоо болино, дурын хүн зам ухаад байхгүй болно. Метро гэхээрээ манайхан вагон л бодоод байдаг нь биш л дээ. Инженерийн шугам сүлжээний стандарт, холбоо, зам сүлжээний стандартын асуудлыг л илүү ярих хэрэгтэй юм. Энэ мэт асуудлуудаа шийдчихвэл долоон буудал хүртэл барилгажилт явагдахад л сая хүн орчихно. Тэгээд бодохоор боломжтой байгаа биз?
-Дулаанаа хангаж чадах уу. Одоо л гэхэд нэг барилга хажууд барихад л нөгөө барилгынх нь дулаан багасаад ирдэг муу тал бий. Тэгэхээр барилгажилт явагдана гэж ярьж байгаа ч нөгөө талаасаа инженерийн шугам сүлжээ нь хангаж чадах уу гэдэг нь гол асуудал юм биш үү? -Энэ бол мэргэжлийн бус хүний яриа. III, IV цахилгаан станцын нийт үйлдвэрлэж байгаа дулааны 20 хувийг Зөвлөлтийн үед баригдсан 1,3,4, бичил гэх мэт хорооллуудын угсармал барилгуудаар дамжуулж алдаж байдаг юм. Дөрөвдүгээр цахилгаан станц 100 нэгж дулаан үйлдвэрлэсэн бол 20 нэгжийг нь энэ барилгууд агаарт цацчихдаг гэсэн үг. Хиймэл дагуулаас дулаан мэдрэгчээр зургийг нь авахаар Улаанбаатар хот “улаан хот” болж харагддаг. Манайхан “green city” гэхээр зүлэг, мод тарина гэж ойлгоод байдаг юм. Гэтэл энэ нь сансраас дулааны камераар дэлхийн хотуудын зургийг аваад ногоон хот хэд байна, улаан хот хэд байна гэдгийг л гаргасан хэрэг шүү дээ. Тэгээд “ногоон хот” гэдэг нь дулаан алдагдалт багатай, “улаан хот” гэдэг нь дулаан алдаад байгаа хотууд гээд тодорхойлчихсон. Гэхдээ манай энэ хуучин хорооллын барилгуудыг Берлин хотынх шиг дулаалчих юм бол дулаан алдагдал багасна. Дулаална гэдэг нь барилгуудын гадна ханыг хөөсөөр дулаална гэсэн үг. Хэрвээ тэгж чадвал Улаанбаатар хотод байгаа барилгуудын дахиад 20 хувьтай тэнцэх хэмжээний барилга барихад дулааны эх үүсвэр яах ч үгүй. Одоо дөрөвдүгээр цахилгаан станцын нөөц нь гуравдугаар хороолол шиг дахиад нэг хороолол барих чадвартай. Тавдугаар цахилгаан станцыг удахгүй барьж эхэлнэ. Энэ бүхнээс авч үзвэл тавдугаар цахилгаан станцыг барьсны дараа Улаанбаатарт дулааны асуудал байхгүй болно. Хэдэн зуугаар нь барилгуудыг барьсан ч болно. -Наад хуучны барилгуудыг дулаалах гэдэг асуудлаа тодруулахгүй юу? -Жишээ нь Кристал тауныг бүрэн цутгамлаар цутгачихаад, гадуур нь 15 см-ийн зузаан хөөсөөр бүрсэн. Берлинд яг энэ технологиор зөвлөлтийн үед барьсан барилгуудынхаа гадна хөөс наагаад, тусгай чулуун замаскаар замаскдсан. Ингэхээр дулаан алдахаа больж, станцын нөөц хүчин чадал нэмэгдэж, дахиж барилга нэмж барих боломж нээгдэнэ. Хуучин соц үеийн барилгуудын дотор интерьерийг нь том өрөөтэй, тэндээ гал тогоо нь байдаг америк системтэй болгочихсон. Ингэж засч, орчин үеийн барилга болгоод буцаагаад зарсан. Берлинчүүд энэ төслөө Улаанбаатарчуудад санал болгосон. Гурван жилийн өмнөөс яригдаж байгаа. Манай хотын нөхдүүд яагаад хэрэгжүүлэхгүй байгааг мэдэхгүй байна. Москвагийн барилгуудыг Берлинчүүд мөн энэ төслөөрөө хийсэн.
-Энэ тохиолдолд айлуудыг нь гаргах шаардлагатай юу? -Шаардлагатай. Гэхдээ 3-4 сарын хугацаанд л хийчих асуудал. Одоо л бид энийг хийхгүй бол ногоон хот болж чадахгүй. УЛААНБААТАРТ МӨНГӨТЭЙ ХҮН ХААНА САЙХАН БАРИЛГА БАРЬЖ БОЛОХ УУ
-Туул голоос урагшаа бүхэл бүтэн хот босчихож. Уг нь хуулиараа бол энэ хэсэг дархан цаазтай газар. Дархан цааз ч одоо өнгөрсөн. Тэнд баригдсан барилгуудын бохирыг, дулааныг яаж шийдэж байна. Энэ барилгуудын ирээдүй ямар байна? -Энэ чинь их сонин асуудал. Үнэнийг нь хэлвэл Эрдэнэбат гэж хүн дайсан болж мэднэ. Яагаад гэвэл Монголын 500 жил дархалчихсан уулыг эвдээд барилга барих нь зөв юм байна гэж ярьлаа гээд. Яагаад зөв бэ гэхээр, таван зуун жилийн өмнө дархалж байх үеийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлага энэ бүхэн өөрөө нэг цаг үеийн шийдэл. Тэр шийдлийг төр засгаас энэ хугацаанд бидэнд дамжуулсан нь сайн зүйл. Гэхдээ үүнийг цааш дамжуулах нь сайн зүйл үү гэвэл бодох асуудал. Учир дутагдалтай. Өнөөдөр хот хөгжиж байна. Хотод хамгийн сүүлийн үеийн техник технологи, сүүлийн үеийн барилга байгууламжууд нэвтэрч, хот өөрөө амьсгалж байна. Энэ тохиолдолд зөв амьсгалуулах ёстой. Тэр орчинд тансаг хэрэглээтэй хүмүүс өндөр үнэтэй орон сууц бариад, тансаг нөхцөл байдал үүсдэг л юм байгаа биз. Гэхдээ үүнтэй цуг жирийн дунд амьдралтай иргэдийн амьдрал давхар шийдэгдэж байгааг олж харах хэрэгтэй. Яагаад давхар шийдэгдэж байна вэ гэдгийг гурван өнцгөөс харж болох юм.
Энэ Монгол улсыг хэсэг компаниуд, хэсэг хүмүүс чирж явдаг. Тэр хэсэг хүмүүсийн буянаар Монгол хөгждөг. Мартаж болохгүй. Чи бид хоёр бол Монголыг хөгжүүлэхэд бага оролцоотой. Стратеги чиг хандлагад нь бүр бага оролцоотой, бараг байхгүй. Тэгвэл нэг цаг үеийн нэг хэсэг хүмүүс луйварчин байна уу, баян байна уу хамаагүй энэ улсын стратегийн чиг хандлага, бодлогыг тодорхойлж байна. Тэр хүмүүс Монголын төлөө хийсэн шигээ монголын нөхцөл байдалд өөрөө эрхэмсэг амьдрах хүсэлтэй байна. Дээхнэ үед улс төрийн товчооны нөхөд энэ хүслээ машин унаж, анд явж л хэрэгжүүлдэг байсан байна шүү дээ. Одоо үеийнхэн нь хан уулынхаа хормойд амьдарч байна. Харин бид “Монголыг минь хөгжүүлээд өгөөч, бусад улс орны дор орохгүй болгоод өгөөч” гэж л хэлэх ёстой гэж би үзэх гээд байна.
Хоёрдугаарт, хот төлөвлөлттэй холбоотой асуудал. Энд зөвхөн хэдэн баячууд оччихоод суугаад байгаа юм биш. Энд хотын өнгө төрхийг илтгэсэн олон олон зүйл байдаг. Жишээ нь Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчдөөс эхлээд том том хүмүүс Монголд ирж буудалладаг. Айвенхоугийн инженерийн асуудлыг шийдэх инженерүүдтэй тэнд таарсан. Тэгээд бодсон юм. Тэр хүмүүсийг ямар гуравдугаар хороололд амьдруулалтай нь биш. Тэгэхээр энэ бол зөв юм. Гуравдугаарт, хаана том барилгууд баригдана тийшээ хөгжил явдаг. -Таны ярьсан тань их өвөрмөц өнцөг байна. Харааж зүхдэгээс биш сайн талаас нь хараагүй гэж хэлж болно. Гэхдээ зарим хүн Таныг өөрөө барилгын бизнес эрхэлж байгаа болохоор ингэж ярьж байна гэж үзэж болох юм? -Би гурав дөрвөн үгэнд их дургүй. Хүмүүс намайг юу гэж бодохыг мэдэхгүй. Би ард түмэн гэдэг үгэнд их дургүй. Энэ социализмын үеийн ойлголт байхаа больсон. Их хурлын гишүүд ард түмэн гэж ярихдаа эзэн биегүй нөхрийг төлөөлүүлээд, тэгсэн мөртлөө Монгол Улсын бүх хүнийг төлөөлөөд байгаа юм шиг яриад байдаг. Бүх хүний үзэл бодол нэг байх ёсгүй. Өөр өнцгөөс, өөр үзэл бодлоос юмыг харж болно. Гэхдээ нэг л зүйл байгаа. Тэр бол бодит нөхцөл байдал. Хэрвээ ард түмэн гэж байгаад, энэ бүхнийг захирдаг юм бол өдийд богд уулын аманд ганц ч барилга баригдахгүй байх ёстой. Гэтэл одоо байгаа байдлыг нь харахаар ард түмэн юуг ч захиран зарцуулж, хянаж чаддаггүй юм байна. Өөрөөр хэлбэл ард түмэн гэдэг бол хийсвэр ойлголт юм. Харин бид энэ нөхцөлд бусад орны хөгжсөн түүхийг харах судлах ёстой. Токио, Бээжин, Лондон яаж утаанаасаа салсан юм. Лондон утааны гамшгаараа хэдэн зуун мянган хүнээ алдсан хот. Энэ олон улс шийдчихсэн байна. Бидэнд утааны асуудал энэ олон орны дараа тохиож байгаа учраас тэдний авч хэрэгжүүлсэн шийдлийг хумьж аваад, базаж боловсруулаад илүү хийх боломжтой. Одоо авч байгаа арга хэмжээнүүдийг тэнэг гэж хэлэх нь утгагүй. Олон шийдэх ёстой асуудал бий. Гэхдээ төгс шийдэл нь барилгажилт. Үүнээс гадна завсрын олон шийдэл байдаг. Энэ шийдлийн нэг хэсэг нь нөгөө Зайсанд баригдаж байгаа хэсэг ш дээ. Тэнд арван барилга баригдвал Улаанбаатарын төвд дунд, дундаас дээш орлоготой иргэдэд зориулсан зуун барилга баригдана. Логикийг нь ойлгох ёстой байхгүй юу. Улаанбаатарт энэ бизнесменүүд чинь зуун хүнд барилга бариад, түүнээс олсон ашгаараа Зайсанд барилга барьж байна.
Хонконгод орон сууцнуудыг ой мод шиг барьсан байдаг. Тэнд жирийн дундаж амьдралтай иргэд амьдарч байна. Гэтэл тэр өндөр байшингуудыг босгосон мөнгөөрөө нэг нөхөр Хонгонкийн нэг уулан дээр гоё хаус барьж байгаа юм. Энэ чинь дэлхийн л жишиг. Улаанбаатарт мөнгөтэй хүн хаана сайхан барилга барьж болох вэ, чи хэл дээ? -Богд уулын хормойд л байх даа… -Тийм л байхгүй юу. Энэ бол бодит байдал. Миний хэлж байгаа өнцөг л энэ байна. Бидэнд зөндөө юм хийж өгсөн хүн тэнд барилга барьж байгаа гэдгийг ойлго. Түүнээс социализмын үе шиг “ардын дайсан” гээд байдгаа болих хэрэгтэй.
БАРИЛГЫН ҮНЭ: НАДАД ҮНЭГҮЙ ГАЗАР ӨГВӨЛ БИ М/КВ-ИЙГ НЬ 650 МЯНГААР ОРОН СУУЦ БАРИАД ӨГЬЕ ГЭЖ НИЙСЛЭЛД ХАНДСАН
-Орон сууцны үнэ нь хэт хөөсөрхөг байна. Энэ нь барилгын компаниуд шуналтай байна, нөгөө талаасаа газар үнэтэй, авилгатай байна гэж үзэж байгаа. Барилга зардаггүй юмаа гэхэд барилга барьдаг хүний хувьд юу гэж хэлэх вэ? -Газар үнэтэй, авилга байгаа нь үнэн. Орон сууц ч үнэтэй байгаа. Гурвуулаа үнэн. Гэхдээ л авилга байдаггүй, газар нь үнэгүй байдаг, барилга нь хямд байдаг тийм газар дэлхийн хаа ч байхгүй. -Гэхдээ гадны зарим орны орон сууцны барилгуудаас манай барилгууд үнэтэй байдаг нь юуных вэ? -Одоохон. Барилгажих явцыг дэлхийн улс орнууд хоёр хэсэгт хувааж шийддэг. Нэгдүгээр шийддэг арга нь төр оролцдог. Моргэйжийн зээл өгөөд, эсвэл төр өөрөө барьж иргэддээ зохих үнээр нь өгдөг гэх мэт хувилбар байна. Энэ зах зээл дээр баригддаг барилга нь өөр, дунд болон дундаас дээш орлоготой иргэдэд зориулсан, нэг зургаар олон дахин барьдаг, ижил барилга бүхий хороолол босгодог гэх мэт. Харин мөнгөтэй хүн мөнгөө гаргаад барилга барихаар нэг өөр болно. Одоо бол Монголд мөнгөтэй хүн мөнгөө гаргаад барьж байгааг л бид харж байна. Тийм болохоор барилгын үнэ өндөр байгаа байхгүй юу. Хөрөнгө оруулагч өөрөө хөрөнгөө оруулаад зарж байгаа тохиолдолд яагаад барилгаа хямдхан зарах ёстой гэж. Хэрэв моргэйжийн зээл өгөөд эхлэх юм бол эсвэл төр энэ асуудалд анхаарлаа хандуулаад эхэлвэл байдал өөр болно. Би Нийслэлийн захиргаанд “Инженерийн шугам сүлжээтэй газрыг нь үнэгүй гаргаад өгчих, би мкв-ыг нь 650 мянгаар бодоод дөрвөн жилийн хугацаанд 4000 айлын орон сууц бариад өгье” гэж захидал бичсэн. “Барилгачдын холбоо”, “Монголын барилгын инженерүүдийн холбоо”-нд ч энэ саналаа хэлсэн. Би бүх хариуцлагыг өөрөө үүрье, болохгүй бол намайг “цаазын тавцанд” аваачна биз. Би юу хэлж байгаагаа мэдэх хэмжээний инженер хүн шүү.
Хэрвээ моргэйжийн зээлээр бариад эхэлвэл угаасаа мкв нь 650 мянга болоод эхлэнэ. Дунд орлоготой хүмүүстээ зориулаад ийм арга хэмжээ авах боломж төрд байгаа. Хэдэн тэрбумаа зүгээр цацчихдаг биз дээ. Тэгээд төр барихгүй байгаа энэ үед хөрөнгөтэй хүмүүс хөрөнгөө гаргаад, бүх эрсдэлээ даагаад барилга барихаар нь элдэв хоёроор нь дуудаад байх юм. Тэгээд ямар үнэтэй болгуулах гээд байгаа юм гэхээр төр барьж байгаа үед байх ёстой тийм үнэд аваачуулах гээд байдаг. Тэгэхээр өнөө хөрөнгөө гаргаж байгаа хүмүүс нь энэ байдлыг шудрага бус гэдэг. Би барилга барьдаг хүн болохоос зардаг хүн биш. Гэхдээ би барилга барьдаг мэргэжлийн хүнийхээ хувьд энэ салбарт хөрөнгө оруулж байгаа хүмүүсийн “зөв” гэж хэлнэ.
Утаанаас салах хамгийн төгс шийдэл бол барилгажилт. Гэтэл манайхан утаагүй зуух гэх мэт завсрын шийдлүүдэд бүх анхаарлаа өгчихөөд, барилгажилтаа орхичихоод байна.
-Баригдаж байгаа барилгуудын түвшин, тэдний өөрийн өртгийг хэлээд өгөөч? -Тансаг хэрэглээний, дунд түвшний хүмүүст зориулсан, бага орлоготой иргэдэд зориулсан гээд гурван түвшний орон сууц барьж байгаа хүмүүс байна. Тансаг хэрэглээний орон сууцны нэг метр квадратын өөрийн өртөг нь 900 мянган төгрөг. Тэгээд үүнийг ойролцоогоор 1,8 сая төгрөгөөр зарж байгаа. Зараад байхад нь аваад байгаа учраас зах зээлийнхээ жамаар явж байна. Гэхдээ барилга гэдэг нь гадна орчин, цэвэр агаар гээд олон зүйлийг нийлүүлж байж үнэ нь тогтдог. Бага, дунд орлоготой иргэдэд зориулсан барилга 650-900 мянга орчим төгрөгөөр босч байна. Гэхдээ энэ бол бодит өртөг нь.
-Барилгын материалын импортын үнэ 20 хувь нэмэгдсэн. Энэ нь ирэх хавраас орон сууцны үнэ их хэмжээгээр өснө, тийм болохоор зарим барилгын компаниуд зарах гэж байсан барилгуудаа хавар хүртэл зарахгүй байхаар зогсоосон гэх яриа ч хүртэл сонслоо. Энэ үнэн үү? -Тийм тэнэг компанийн захирал байхгүй байх аа. Зарагдаж л байвал зарах ёстой. Тэгэхээр худлаа байх. Барилгын материалын үнэ өсөнгүүт барилгын үнэ өснө гэсэн үг бас биш. Барилгын үнэ ирэх онд өсөх эсэхийг таамаглахад олон хүчин зүйл байгаагийн нэг нь энэ боловч барилгын үнэ эсрэгээрээ буурч магадгүй. Аль нь ч байж болох нөхцөл байдал үүсчихээд байна. Гэхдээ барилгын үнэ суга суга өснө гэж бодохгүй байна. Ялангуяа дунд, дундаас доош орлоготой иргэдэд зориулсан орон сууцны үнэд тийм их өөрчлөлт орохгүй байх. Тансаг хэрэглээний орон сууцны үнэд харин өөрчлөлт орж магад. Орж байгаа тохиолдол ч байна.
2012 ОНД…
-2012 онд сонгууль болох гэж байна, бэлэн мөнгө ихээр тараах боллоо. Энэ нь нийгэмд таамаг маягийн хүчтэй хүчтэй мэдээллийг гаргаж байна. Тэрбүү хэл 20-р тогтоолтой адил зүйл болно гэх үг ч цухалзлаа. Салбар бүр юу болох бол гэсэн болгоомжлолтой байна. Харин барилгын салбарынхан ирэх онд юу бодож байгаа бол? -Буурай аавын маань хэлсэн үг байдаг юм. “Адуугаа услах гээд исгэрэхээр адууны дэлнээс салхи үүсдэг” гэж. Одоо та нар исгэрээд байгаа байхгүй юу. Тэгэхээр адууны дэлнээс салхи үүсээд байгаа хэрэг. Тэгэхээр адуучин хүний хариуцлага гэж байнаа даа. Юу хэлэх гээд байна гэхээр, мэдээллийн орчинд ажиллаж байгаа сэтгүүлчдийн хариуцлага маш өндөр болж байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэг том мэдээллийг буруу хэлэхэд л түүний хор уршиг нь нийгэмд нөлөөлдөг. Нэг сэтгүүлч “Говь-Алтайд алт гараад өдөр болгон бух гарч байна” гээд биччихсэн чинь манай компанийн 19 ажилтан ярьж тохирч байгаад ажлаа хаяад алт ухах гээд явчихаж байсан. Нэг л компани дээр гарсан онигоо ч гэмээр жишээ энэ.
Энэ улс оронд эмч хүн хамгийн хариуцлага багатай. Эмчлүүлж байгаа хүнийхээ л эрүүл мэндийг хариуцна. Багш хүн бол бүхэл бүтэн нэг ангийн хүүхдүүдийн хувь заяаг шийдэх учраас хариуцлага өндөртэй. Тэгвэл сэтгүүлчийн хариуцлага юу болох вэ. Тэгэхээр зөв мэдээлэл нийгэмд цацах нь хамгийн гол зүйл. Би бас өөрийн хариуцлагаараа зөв мэдээллийг чамд хүргэхийг хичээж байна. -Тэгэхээр 2012 онд барилгын салбар юу төлөвлөж байна? -Эрчимтэй хөгжил төлөвлөж байна. Бүтээн байгуулалтын салбарт ажиллаж байгаа хүмүүс хямрал болно гэж огт айхгүй байна. Харин ч улам урагшлахаар зэхэж байна. Ажил хэрэгч хүмүүс маань Монголын ирээдүйг сайхнаар төсөөлж байгаа болохоор хийж бүтээхийн төлөө явж байна. Бүтээн байгуулалт гэдэг үргэлжид бодит үнийг бий болгодог. Дамын үнэ биш. Худалдаа наймаа бол бүтээн байгуулалт биш шүү дээ.
Би бол баяртай байгаа. Гэхдээ нэг хэсэг маань 21 мянгадаа хууртчихаад унтаа байдлаар өнөө маргаашийнхаа төлөө амьдарч байна. Тэр хүмүүсийг сэрээж, шинэ бүтээн байгуулалтанд татаж оруулах, үүрэг хариуцлага гэдгийг ойлгуулах нь энэ нийгмийн өмнөх том зорилго болоод байна. Миний хувьд ядаж 100, 200 хүнийг энэ унтаа байдлаас нь сэрээх юмсан, хүсэл тэмүүлэлтэй болгох сон гэсэн бодол, зорилтыг тавьж байна.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
Ярилцсан О.Ариунбилэг |
| Ц.Эрдэнэбат: Ирэх онд орон сууцны үнэ эсрэгээрээ буурч ч магадгүй |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо 13:40 1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо
|
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо »»
|
|
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ 13:39 Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний
|
Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Милан–Кортина 2026 өвлийн олимп өнөө шөнө нээлтээ хийнэ 13:23 Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө,
|
Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө, »»
|
|
Бүсийн “босс”-ууд 11:34 Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ.
|
Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ. »»
|
|
Малчид, иргэдэд анхааруулга 11:28 ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын
|
ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын »»
|
|
Алтны ханш оргилд хүрээд огцом унаж, унц нь 5600 ам.доллараас 4770 ам.доллар болов 11:27 Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино
|
Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Сүхбаатар аймагт бүлэг этгээдүүд мал хулгайлж, баригджээ 10:58 Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.
|
Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна. »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ 10:53 Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад
|
Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад »»
|
|
Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ 10:51 Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын
|
Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын »»
|
|
Монгол улс Миланы 2026 оны олимпын загварын шоунд амжилттай оролцлоо 10:34 “Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион
|
“Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион »»
|
|
Сар шинийн өмнө зах, худалдааны төвүүдийг 00:00 цаг хүртэл уртасгаж ажиллахыг уриалав 10:31 Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны
|
Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны »»
|
|
Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ 10:27 Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн
|
Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн »»
|
|
Биткойны ханш Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөх үеийн түвшин рүү унав 10:24 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин »»
|
|
“Байгалийн гамшгийн үед хараа болон хавсарсан бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа 10:21 ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн
|
ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн »»
|
|
Монголын нүүрсний экспорт ба өрсөлдөх чадварт бодит байдлын үнэлгээ хийх боломж алга уу?! 10:20 Монгол Улс нүүрсний экспортын чиглэлээр дэлхийн зах зээлд тодорхой байр суурь эзэлж байгаа ч нүүрсний өрсөлдөх
|
Монгол Улс нүүрсний экспортын чиглэлээр дэлхийн зах зээлд тодорхой байр суурь эзэлж байгаа ч нүүрсний өрсөлдөх »»
|
|
11 яам, 3 агентлагийн удирдах албан тушаалтнуудтай санал солилцох уулзалтыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар зохион байгууллаа 10:16 Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 114 дүгээр тогтоолын хүрээнд Засгийн газраас
|
Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 114 дүгээр тогтоолын хүрээнд Засгийн газраас »»
|
|
Х.Нямбаатар: "ДЦС-5" төсөл 658 сая ам.долларын санхүүжилтийн 80 хувийг хувийн хэвшил, 20 хувийг нийслэл шийдэх боломжтой 10:15 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг бие даасан, найдвартай эх үүсвэрээр ханган, төвийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг бие даасан, найдвартай эх үүсвэрээр ханган, төвийн »»
|
|
И.Маскийн хөрөнгө 800 тэрбум ам.доллароос давжээ 10:15 НЬЮ-ЙОРК, 2026 оны хоёрдугаар сарын 5 /Kazinform/. SpaceX болон xAI гэсэн хоёр компани нь нэгдсэний дараа
|
НЬЮ-ЙОРК, 2026 оны хоёрдугаар сарын 5 /Kazinform/. SpaceX болон xAI гэсэн хоёр компани нь нэгдсэний дараа »»
|
|
"Гадаадын банк” Монголд давуу тал уу, далд эрсдэл үү? 10:11 ХААН банк, Хөгжлийн банк зэрэг нь Монголд бүртгэлтэй боловч өмчлөл, хөрөнгө оруулалтын бүтэц нь гадаадын санхүүгийн
|
ХААН банк, Хөгжлийн банк зэрэг нь Монголд бүртгэлтэй боловч өмчлөл, хөрөнгө оруулалтын бүтэц нь гадаадын санхүүгийн »»
|
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 160.0 мянган тонн нүүрсийг нийт 9.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр арилжааллаа 10:09 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн »»
|
|
Алба хаагчид барилгын тэсвэржилт, хүчитгэлийн чиглэлээр мэдлэг, ойлголтоо дээшлүүлэв 10:04 Онцгой байдлын байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтын хүрээнд газар хөдлөлтийн
|
Онцгой байдлын байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтын хүрээнд газар хөдлөлтийн »»
|
|
"Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил"-ийн нээлт боллоо 14:46 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас
|
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас »»
|
|
2025 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 21,6 хувиар өсжээ 14:30 Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм,
|
Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм, »»
|
|
Дэлгүүрээс 360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан 22-24 насны этгээдүүдийг баривчиллаа 14:28 Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна.
|
Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна. »»
|
|
“Эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт сургалтыг цахимаар зохион байгуулж байна 14:23 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын »»
|
|
SOS: Угаарын хийд иргэд "хордсоор" байна 13:00 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. »»
|
|
Нийслэл хотод газар чөлөөлөх байршлууд 12:33 Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг
|
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг »»
|
|
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хурал боллоо 11:34 -Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна.
|
-Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна. »»
|
|
Сар шинийн баярын бэлтгэл ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлыг хэлэлцжээ 09:38 НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай
|
НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллана 09:24 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа.
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа. »»
|
|
2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажууллаа 12:30 Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны
|
Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны »»
|
|
Явган хүний гарцаар гарч явсан сурагчдыг мөргөж, гэмтээсэн гэх дуудлага, мэдээллийг шалгаж байна 12:27 Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр
|
Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр »»
|
|
Өдөрт бүртгэгддэг зөрчил 16,300-аар буурсан 12:26 Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас
|
Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
"Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайн мөрддөг болж байна" гэв 11:39 Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад
|
Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад »»
|
|
360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг баривчиллаа 10:19 Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
2.7 их наядын төсөвтэй трамвай төслийг хэрэгжүүлснээр жилд 101 тэрбумын шатахуун хэмнэнэ гэж тооцоолжээ 10:00 Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа.
|
Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа. »»
|
|
SpaceX, xAI компаниудыг нэгтгэжээ 09:58 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн »»
|
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг манлайлан хэрэгжүүлсэн зарим салбар зөвлөлд “Талархал” гардууллаа 09:17 Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа »»
|
|
“Жинжий майнинг” ХХК-ийн ажилчдын байранд хүний амь эрсдэх дөхөв 09:16 Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий
|
Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий »»
|
|
ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ 09:15 ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ
|
ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ »»
|
|
Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлэх гэж байна 08:46 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн »»
|
|
Өчигдөр Улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгджээ 13:50 Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ.
|
Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ. »»
|
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|