 |
|
 |
|
С.Ламбаа: Ямар сайндаа 0-4 настай хүүхдээ гадуур авч явахдаа битгий хөтөл, тэвэрч яв гэх вэ дээ |
|
|
 |
|
 |
С.Ламбаа: Ямар сайндаа 0-4 настай хүүхдээ гадуур авч явахдаа битгий хөтөл, тэвэрч яв гэх вэ дээ
2011-12-05Эрүүл мэндийн сайд С.Ламбаатай ярилцлаа.  -Эрүүл мэндийн салбарын 2012 оны төсөв батлагдлаа. Хэдий хэмжээний төсөв батлагдсан, юунд зарцуулах гээд таны ажлын гол сэдвээр яриагаа эхлэх үү? -Энэ жилийн төсвийн хувьд эрүүл мэндийн салбарт нэлээд тодорхой үр дүнд хүрэхүйц том төсөв батлагдсан. Өнгөрсөн онд гэхэд 300 гаруй тэрбум төгрөг байсан бол одоо 500 орчим тэрбум болж салбарын сайдын багцаар батлагдаж байгаа. Тэр дотроо хамгийн чухалд тооцогдож байгаа нь хөрөнгө оруулалт юм. Энэ жилийн хувьд 116.1 тэрбум төгрөг батлагдахаар болж байгаа. Хуучин энэ тоо 67 орчим тэрбум төгрөг байсан. Үүнд тоног төхөөрөмжийн зардал 25 тэрбум нэмэгдсэн. Өнгөрсөн 2008, 2009 онд тоног төхөөрөмжийн зардалд 5-7 тэрбум л хуваарилдаг байлаа шүү дээ. Тэгэхээр тоног төхөөрөмж, техник хэрэгслийн зардал ингэж өсч байна гэдэг нь Монголын эрүүл мэндийн салбар энэ тал дээр чухал ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл гэж болно. Дээр нь их засвар, эмнэлгийн байшин, барилга барих бүх зардлууд өссөн. Ерөнхийдөө эрүүл мэндийн салбарын зайлшгүй шаардлагаар хөрөнгө оруулалтын зардлууд өсч байгаа. -Эрүүл мэндийн салбарын зайлшгүй шаардлага гэж чухам юуг хэлээд байна? -Өнөөдөр Улаанбаатар хотод эрүүл мэндийн салбар ямар байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалтыг бага өгч байснаас олон жил ашиглагдсан барилгууд нь хэвээрээ үлдчихсэн байгаа биз дээ. Тухайлбал, Улсын клиникийн төв эмнэлгийн 1931 оны барилгыг гэхэд бид сая л нураж, суурийн шинээр тавьлаа. Ийм барилгад өнөөдөр өвчтөн байтугай эмч, сувилагчид тогтохын аргагүй. Засвар хийлээ гэхэд, мөөгөнцөр нь маргааш нь гараад ирдэг болтлоо хуучирсан байсан. Энэ мэт зөвхөн нийслэлээр аваад үзэхэд шар хадад байрладаг Сэтгэцийн эрүүл мэндийн төвийг дөрвөн корпусаар шинэчилж барьж байна. Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулиа шинэчилсэн найруулгаар УИХ-д өргөн барьж байгаа. Сэтгэцийн өвчин гээд мансуурч донтдог, согтдог бүх хүнийг тэнд аваачаад байрлуулчихдаг. Тэд нь гав гинжтэйгээ, мэдрэл муутай хүн шиг л байж байдаг. Энэ бүхнийг зөв гольдролд нь оруулах үүднээс дээрх шинэчлэл хийгдэж байгаа. Нөгөө талаасаа улс орон хөгжих тусам сэтгэцийн эмгэг нэмэгддэг гэж үздэг. Азаар манайх чинь энэ талаараа маш доогуур үзүүлэлттэй л дээ. Улс орон хөгжихийн хэрээр автомашины тоо нэмэгддэг. Энэ нь нийгэмд бухимдал үүсгэдэг. Гэвч энэ бухимдал нь өвчин биш эмгэг. Энэ эмгэгт анхаарч дэлхийн ертөнц тэр чигтээ иргэдээ хамгаалах тухай ярих болсон. Бид ч үүнд ач холбогдол өгч, Сэтгэцийн эрүүл мэндийн төв гэдгийг байгуулж байна. Ирэх онд ажил нь дуусч, ашиглалтад орно. -Тэгвэл эх нялхасын эмнэлгийн хувьд ойрын хугацаанд хийгдэх шинэчлэлүүд юу вэ. Улаанбаатар хотод эх, хүүхдийн тоотой хэдхэн эмнэлэг байдаг байх аа? -Өнөөдөр Улаанбаатар хотод хүүхдийн төрөлт буурсан гээд хүүхдийн төрөлжсөн эмнэлгүүдийг байхгүй болгоод байшинг нь хувьчилж, дүүрэг болон нэгдсэн эмнэлгүүдэд хуваагаад оруулчихсан. Дээр нь халдварт болон сүрьеэгийн өвчин буурсан гэж үзээд энэ чиглэлийн эмнэлгүүдийг улсын хэмжээнд татан буулгаж нэгдсэн эмнэлэг рүүгээ нэмээд оруулчихсан байдаг. Тэр нь өнөөдөр эрүүл мэндийн салбарын стандарт, урсгалд яавч тохирохгүй. Үүний гол жишээ нь өнөөдөр аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд хүүхэд, халдварт өвчин хоёр нэг дор л байж байгаа байхгүй юу. Тиймээс халдварт, сүрьеэгийн эмнэлгийг жижиг ортойгоор тусад нь бариад, аймгуудад 50 ортой төрөх эмнэлгүүдийг барьж эхлээд байна. Улаанбаатар хотын хувьд I, III амаржих газрыг 150 ортой болгож шинэ эмнэлэг барьж байгаа. Нийслэлийн I амаржих газар "Бороо гоулд"-ийн хөрөнгө оруулалтаар баригдана. Томоохон бизнес хийдэг салбаруудад нийгмийн хариуцлага гэж юм гарч ирээд, тэрнийхээ төлөө нийгэмд үйлчлэх төв барьж, байгуулдаг тогтолцоонд орууллаа шүү дээ. Энэ дагуу "Бороо гоулд" арваад жил Монголд бизнесийн үйл ажиллагаа эрхэлсний төлөө I амаржих газрыг 8.5 тэрбумаар босгож эхэлсэн. Энэ дотор тоног төхөөрөмж нь бүгд орсон. Тэрнээс гадна Ill амаржих газар гэхэд ямар байлаа. Хуучнаар цацраг туяаны эмнэлэг байсныг нь төрөх эмнэлэг болгосон. Үүнийг яаж эмнэлгийн стандарт гэж хэлэх вэ дээ. Тиймээс III амаржих газрыг шинээр барьж, 8.7 тэрбумыг өнөө жил төсөв дээр шинэчилж батлаад, тав орчим тэрбумаар хөрөнгийг нь тавиад өгчихсөн байгаа. Ер нь нийслэлтэй холбогдуулаад хэлэхэд, Улаанбаатар хотод өөрт нь зориулсан юм нэлээд хийж байгаа. Нийт хүн амын 1.3 хувь нь Улаанбаатарт бөөгнөрчихөөд байгаа. Эх хүүхдийн эрүүл мэндийн төв хуучнаар Эх нялхсын эрүүл мэндийн төв нь улсын үйлчилгээтэй эмнэлэг. Эрүүл мэндийн яамны харьяанд байдаг. Гэтэл энэ эмнэлгээр үйлчлүүлэгсдийн 60-70 хувь нь хөдөө орон нутгийнх, 30-40 хувь нь Улаанбаатарынх байх ёстой гэсэн зохицуулалтыг ЭМЯ хийчихсэн байдаг юм билээ. Гэтэл үнэн хэрэгтээ нийт үйлчлүүлэгсдийн 60-70 хувь нь Улаанбаатарынх байдаг. Ингээд орон нутгийнхныг авах боломжгүй болгочихож байгаа. Иймээс нийслэлчүүдэд, Улаанбаатарын эх, хүүхдэд зориулаад "Эх хүүхдийн эрүүл мэндийг төв"-ийг Яармагт барьж байгаа. Үүнд 19 тэрбум төгрөг зарцуулагдана. -Уг нь Яармагт 300 ортой амаржих төв баригдах гэж байсан байх аа? -Тийм ээ. 300 ортой төрөх эмнэлэг барих гэж байснаа болиод, эх, нялхсын эрүүл мэндийн төв шиг статустай эмнэлэг баръя гэж шийдээд зураг төсөлд нь өөрчлөлт оруулсан. Тэгэхээр дээрх төв ашиглалтад орвол, нэг дор 100 ээжийг хүлээж авах боломжтой. Энэ төвд төрөх ээжүүд I, II, III амаржих газарт очихгүй. Ямар нэгэн хавсарсан өвчтэй, өндөр мэргэжлийн эмч нартай газар төрнө гэсэн үг шүү дээ. Дараа нь бол 0-18 насны 100 хүүхдийг эмчилнэ. Дээр нь энэ төв дээр ургийн шинжилгээний том лаборатори байгуулахаар болсон. -Ургийн шинжилгээний том лаборатори баригдах гэж байгааг Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдолтой холбож үзэж болох уу? -Жирэмсэн эхчүүдэд эхнээс нь ургийн шинжилгээ хийж байж л төрүүлэх ёстой байгаа юм. Угаас дэлхий нийтэд тэртээ тэргүй энэ нь техникийн дэвшил болчихсон учраас ямар нэгэн гажигтай, амьдрах боломжгүй хүүхдийг төрүүлэх шаардлагагүй юм л даа. Би зарим хэвлэлээс уншсан. Төрүүлэх шаардлагагүй хүүхдийг төрүүлчихээд, тэрнийг эмчлэх гэж зовж байх ямар хэрэг байна гэж. Үнэн л байхгүй юу. Нөгөөтэйгүүр Ерөнхий сайд Улаанбаатарчуудад зориулсан хүүхдийн төрөлжсөн эмнэлэг байгуулах тухай асуудлыг ярьсан. Ингээд дөрвөн хоногийн өмнө энэ асуудлаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалын үед илүү дэлгэрүүлж ярихаар болж байна. Баярцогт сайд гэхэд 150 ортой хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийг Кувейтийн төрийн сангийн буцалтгүй тусламжаар бариулах тухай асуудлыг ярьж байгаа. Энэ бүгд Яармагт байрлана. Угаас цаашид Яармаг Улаанбаатарын гол төвлөрсөн цэг болж байгаа. Тэнд ахмадуудад зориулсан эмнэлэг ч баригдана. -Тэгвэл ойрд нийслэлийн дүүрэг, хот дотор шинээр баригдах эмнэлгүүдийн тухай ярихгүй юу? -Баянгол дүүрэгт Эрүүл мэндийн төв барьж байна. Энэ бол Баянгол дүүргийн маш том бүтээн байгуулалтын нэг. Энэ ажлуудад гишүүд ч өөрсдөө санаачлага гарган ажиллаж байна. УИХ-ын гишүүн Тэмүүжин гэхэд Баянгол дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлгийг барьсан. Яагаад гэхээр, Баянгол дүүрэгт хүүхдийн эмнэлэг байгаагүй. Өнөөдрийг хүртэл Баянголын хүүхдийг Сонгинохайрхан дүүрэгт авч ирсэн шүү дээ. Цаашид бид Улаанбаатар хотын эмнэлгүүдийн бүтцийг өөрчлөх тухай асуудлыг ярина. Азийн хөгжлийн банкнаас 14 сая ам.долларын буцалтгүй тусламж авсан. Тэр буцалтгүй тусламжийг Улаанбаатар хотын нэгдсэн эмнэлгүүдийг боловсронгуй болгоход зориулж авсан байгаа. Тэгэхээр бид бүх дүүргийн эмнэлгүүдийг нэгдсэн эмнэлэг, тэр тусмаа загвар эмнэлэг болгох төслүүдийг боловсруулна. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийг загвар эмнэлгийн дагуу 14 сая ам.долларт багтааж өргөтгөн шинэчилнэ. Улаанбаатар хотын нэгдсэн эмнэлгийнхэн эмзэглэхгүй байх. Саяхан батлагдсан Эрүүл мэндийн тухай хуулиар бол нийслэл дэх бүх нэгдсэн эмнэлгүүд хүчингүй болчихож байгаа юм. Гол нь стандартад нийцэхгүй болохоор тэр. -Эрүүл мэндийн шинэчилсэн хуулинд чухам юу гэж заасныг тодруулахгүй юу? -Шинэчилсэн хуулиар долоогоос дээш төрлийн мэргэжлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгийг нэгдсэн эмнэлэг гэнэ гээд хуульчилсан. Аймгийн эмнэлгүүд дотроо төрөх, гэмтэл, мэс засал гээд бүх юмтай. Гэтэл манай Улаанбаатар хотын аль ч нэгдсэн эмнэлэг мэс засал, гэмтлийн тасаггүй. Стандартад нийцүүлэхийн тулд тодорхой хөрөнгийг нь гаргаж байгаа. -Энэ нь ямар ач холбогдолтой гэж? -Дүүргийн эмнэлгүүдийг шинэчилж зохион байгуулах нь нийслэлийн иргэдийн эрүүл мэндэд тусламж, чанартай үйлчилгээ үзүүлэх, хүртээмжтэй болгоход чухал үүрэг гүйцэтгэх юм. Үүний тулд Багануурыг Улаанбаатартай, Багахангайг Баянгол дүүрэгтэй адилхан авч үзэх ёстой гэсэн зарчмыг эрүүл мэндийн яам барьж байгаа бид гурван хоногийн өмнө эмнэлгийн хөгжлийн хувилбараар зөвлөх уулзалтыг хийсэн. Уулзалтад би өөрийн байр сууриа хэлсэн. Нөгөө талаар Улаанбаатар хотын яаралтай түргэн тусламж үйлчилгээ үнэхээр хоцорч байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандарт 5-8 минут байдаг. Гэтэл манайх дундаж нь 20 минут гэж байгаа болохоос замын түгжрэл энэ тэрийг тооцвол хамгийн хурдан нь хоёр цаг болж очдог. Энэ хүрээнд Баянзүрх дүүрэгт түргэн тусламжийн салбар байгуулсан. Одоо Сонгинохайрхан дүүрэгт барилгыг нь барьж дуусаад ашиглалтад оруулах гэж байна. Цаашид бүх дүүргийг түргэний машинтай болгоно. Ер нь яаралтай түргэн тусламжийг дүүргийн нэгдсэн эмнэлэгт өгөх шаардлагатай байгаа юм. Энэ нь зарчмын хувьд хариуцлагаа дүүргийн нэгдсэн эмнэлэг хүлээх ёстой гэсэн үг л дээ. Ийм бүтцийн өөрчлөлтийг Улаанбаатар хотын нэгдсэн эмнэлгүүд болон нэгдсэн эмнэлгийн салбаруудад хийнэ. -Монголд хавдрын өвчлөл өндөр түвшинд хүрээд байгаа. Энэ талаар ямар арга хэмжээ авах вэ? -Хавдрын өвчлөл Монголд маш өндөр байгаа. Хавдар дотроо элэгний хавдар 40 хувийг эзэлдэг. Мөн ходоод, уушиг, хөхний гээд хавдрын өвчлөл өндөр түвшинд байна. Хавдрын өвчлөлийг бууруулахын тулд эмчилгээ, оношилгоо маш зөв хийгддэг байх хэрэгтэй байгаа юм. Хавдар судлалын үндэсний төвийг орчин үеийн хавдар судлалын эмнэлэг болгох гэж байна. Жишээлбэл, энэ жилийн төсөв дээр гурван тэрбум төгрөг суулгасан. -Энэ жил Монгол эмч нар солонгос эмч нартай хамтарч элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо хийсэн. Цаашид энэ мэт Монголд хийгдэх шинэ төрлийн хагалгаануудын талаар ярихгүй юу? -Монгол Улсын анагаах ухаан өндөр түвшинд хөгжиж байна. Улсын Клиникийн төв эмнэлэг, Солонгосын "АСАН" эмнэлэгтэй хамтраад элэг шилжүүлэн суулгах мэс заслыг гурван хүнд амжилттай хийсэн. Өвчтөнүүдийн биеийн байдал сайн байгаа. Элэг шилжүүлэн суулгах хагалгаа нь Монголын анагаах ухааныг өндөрт өргөж байгаа нэг асуудал болоод байгаа. Монгол эмч нар өмнө нь бөөр шилжүүлэн суулгаж байсан. Харин ирэх жил яс, чөмөг шилжүүлэн суулгах мэс засал хийнэ. -Эрүүл мэндийн салбарын төсөв, хөрөнгө жил ирэх тусам нэмэгдэж батлагдаж байгааг та хэллээ. Гол нь тодорхой ахиц, үр дүн гарч байна уу? -Эрүүл мэндийн салбарт хөндлөнгийн хүчин зүйлүүд маш их сэтгэл зовоож байна. Бид төсөв, хөрөнгөө нэмэгдүүлээд л байдаг. Гэтэл нэг хэсэг нь тэнд очоод архи угаад хордлоо л гэдэг, энд утаанд уушиг нь цоорлоо, тархины гэмтэл авлаа л гэх юм. Эдгээр нь нэг талаасаа Улаанбаатар хотын хөрс, агаар, орчны бохирдолтой холбоотой. Орчны эрүүл мэндийн тухай асуудал Улаанбаатарт маш хүнд байгаа. Энэ тухай ярилтгүй. Улаанбаатарыг тойроод бүхэлдээ жорлон. Тэр дунд гэр хорооллынхон, амьдардаг. Тэгэхээр чинь халдварт өвчин гаралгүй яах юм бэ. Тийм учраас өнөөдөр гадаа жорлонгүй болгох, сургууль, цэцэрлэгүүдийг гар угаадаг халуун, хүйтэн устай болгох хэрэгтэй байна шүү дээ. Жишээ нь өнөөдөр үдийн хоолоо идэх гэж байгаа хүн гараа угаахгүйгээр хоол идэж болохгүй биз дээ. Тиймээс өндөр шаардлага тавиад байгаа. Агаарын бохирдлыг стандартаар нь аваад үзэх юм бол манайх юун тэр стандарт вэ. Байх ёстой хэмжээнээс хэд дахин өндөр үзүүлэлттэй явж байгаа. Газрын хөрснөөс дээшээ нэг метрийн түвшинд хар тугалга, хүнд элементүүд маш их байж байдаг. Гэтэл тэр дотор өнөө хүүхдүүд чинь гүйж явна шүү дээ. Тиймээс өвөл болохоор хүүхдүүд ханиад, томуу гээд янз бүрийн өвчнөөс салдаггүй. Тэр хэрээр өвчилсөн хүүхэд эмнэлэгт багталцахгүй, шалан дээр хүртэл хэвтэж байна. Ямар сайндаа аргаа барахдаа гадуур явахдаа ядаж 0-4 настай хүүхдээ битгий хөтөлж яв, аль болох тэвэрч яв гэх вэ дээ. Үүнийг дэлхий хэдийнэ баталчихсан. -Жил ирэх тусам шинэ төрлийн вирүс илэрч байгаа нь дэлхийн эрүүл мэндийн салбарыг түгшээх болсон. Харин та Эрүүл мэндийн сайдын хувьд энэ тал дээр хэр санаа тавьж байна даа? -Монгол Улсад ХӨСҮТ-д дэлхийн III зэрэглэлийн био лабораторийг байгуулах тухай асуудал хамгийн эмзэг байна. Одоо янз бүрийн шинэ вирүс илэрлээ гэхэд Монголдоо тогтоож, шинжилгээ хийх юмгүй байна гэдэг хамгийн аюултай. Бид чинь Н1Н2-ын үед Япон, Солонгос руу шинжилгээ явуулж эцсийн хариугаа авдаг байлаа. Тиймээс Био III зэргийн лабораторийг байгуулах зураг төслийг олон улсын түвшинд зарласан. Ингээд Америкийн компани зураг төслийг хийж байгаа. Ер нь эмнэлгийн барилга, байшин шал ондоо байх ёстой байхгүй юу. Манайхан л орос ах нарын зургийг харж барьсаар байгаад дасчихсан. Эмч, сувилагчдад ногдох өрөө нь бага. Гадна талдаа байж байгаа хүлээх талбай нь том, тохьтой байх ёстой юм билээ л дээ. Тэгж байж л эмнэлгээр үйлчлүүлэгсэд бухимдаж өвчнөө сэдрээхгүй, тайван байж л эмчлүүлдэг байгаа юм. Ч.Анна
niislel times |
| С.Ламбаа: Ямар сайндаа 0-4 настай хүүхдээ гадуур авч явахдаа битгий хөтөл, тэвэрч яв гэх вэ дээ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй 10:47 Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
|
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг »»
|
|
Их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ 10:45 Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ.
|
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ. »»
|
|
Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ 10:42 Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
|
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их »»
|
|
Эмнэлгийн хуудас буюу листийг дараах байдлаар авдаг 10:17 ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ
|
ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ »»
|
|
Монгол улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 10:15 Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын
|
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын »»
|
|
Гэрлэх ёслолын ордон, Амгалан амаржих газрын тэгш ойг тэмдэглэнэ 10:09 НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор:
|
НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор: »»
|
|
Монголын хоёр тамирчин Сингапурт легионер тоглоно 10:06 “Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож,
|
“Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож, »»
|
|
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 09:49 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт »»
|
|
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 09:38 Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн
|
Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн »»
|
|
Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна 09:31 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
|
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. »»
|
|
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа 09:26 Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ.
|
Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ. »»
|
|
Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|