ЖИЖИГ ГАР
2011-11-29Хогны машин толгойг нь бяц дайраад тархиар нь зам татуулж өнгөрөв гэж хар дараад арай гэж сэрлээ.  Ёо ёо ашгүй зүүд байж… Гэхдээ л үүнээс адгийн үхлээр үхэх байх даа. Ёо ёо үхэх нь ээ пизда. Өглөө хэнийг муриад юм уучихав аа, айдас хүрээд байх юм. 16.30 болж байна, хамгийн варианттай цаг даа. Гарч юм олж уухгүй бол чадрах нь ээ. Нүүрээ угаая, сахлаа аваад арай гайгүй хувцас өмсье. Өө пизду, нүүрэн дээр ямар аймаар юм туураа вэ. Хүн танихын аргагүй муухай болжээ. Хямд муу архины хордлого шүү дээ. Баруун талын богино хавирганы цаана өвдөөд гэдсэн дотор нэг л юм болоод байна даа. За яахав хэзээ ч үхсэн яахав. Яанаа капий улаан зоос алга, залиндаа л найдахаас. Дээр Баадкаагаас луйвардаж авсан орос дүнснээс ганц ороож татаад гаръя даа. Түй, тамхи ороож чадахгүй салгалж байгааг.
Гадаа сайхан байна даа. Зуны налгар орой урд талын цэцэрлэг л хамгийн варианттай даа. Хол ч гэсэн байрныхаа энэ талаар тойрсон нь дээр байх аа, ийм царайтай хүн. Яанаа араас хэн нэгэн ирээд дагз руу турбагаар шаачих байх гэж бодогдоод байна даа. Пизда энэ муу тагтаа нисэхэд ингэж цочих гэж. Цэцэрлэг сайхан байна аа. Ингээд сайхан дулаарчихаар байгаль баар намайг үргэлж тэтгэх болно. Монголчууд бааранд орох мөнгөгүй ядуу байгаа нь миний хувьд аз шүү. Энэ цэцэрлэгийн урд тойрсон сандал бүхий гурван саравч байгаа. Тэгэхээр тэнд гурван архидалт болж байгаа гэдэг нь эргэлзээгүй. Болохгүй бол түүний урд талын цэцэрлэг рүү явна даа.
За тээр хэлээгүй юу. Энд 50-аад насны хоёр эр “Ерөөл” архи тавьжээ. Энэ хоёр пиздааг гуйвал амны гарз болно. Өдий насны эрэгтэй хүн хамгийн хашир, над шиг луйварчны хувьд хамгийн лалар байдгийг би яаж андах вэ. Голын саравчинд дөчөөд насны дөрвөн авгай тухалжээ. Өө за за 1500-гийн бандгар тавьчихаж. Тэгэхээр би эд нарт хэрэггүй гэсэн үг. Нэлээд доошоо орсон архичин авгайчууд ажээ. Бараг бүгдээрээ орцны жижүүр байх. 10-аас дээш настай бүх эмэгтэй хүн танихгүй эр хүнээс айж болгоомжилдог. Еэ хүүрээ ингэж айх гэж. Хомоол шиг том чулуу намайг мөргөх нь гэж бодсон чинь муу болжмор байж.
Өө за за найзуудаа оллоо. Хамгийн зүүн талын саравчинд тав зургаан банди сууж байна. Хажуудаа банзан гитар тавьсан нь тэр чигээрээ бурхан намайг аврахаар шийдсэний гэрч. Хамгийн гэнэн, хамгийн тэнэг, хамгийн итгэмтгий, хамгийн цайлган арван долоотууд. Энэ насны эрчүүдийг би мунхруулж чадаагүй алдсан түүх үнэндээ байхгүй л дээ. Тийм л учраас ах нь та нарт хайртай байдаг юм шүү дээ. Гэхдээ ямар ч тохиолдолд эдэнтэй ам муруйж, зодолдож болохгүй. Тэгвэл эрлэгийнд очлоо гэсэн үг. За тээр аз болж тэдэнтэй хамт ганц ч охин алга. Ширээн дээрээ “Боргио” өржээ. Тэр хар үүргэвчинд бас хэдэн шил байгаа бололтой. Арваад метрийн зайтай байгаа тэр цементэн хашлага дээр буруу харж суугаад бууны нохой болж яриаг нь сонсоод байж дээ. Ээ хөөрхий, ийм л учраас би амьдралд хайртай байдаг юм даа. Пизда эд нараас ганц тамхи гуйчих юмсан, гэхдээ болоогүй шүү тэвчих л хэрэгтэй. Наймдугаар Богдын алдартай үгийг сайн бод. “Хөдлөх цаг болоогүй байна”.
Бацаанууд хэн нэгэн охиныг муулж байгаа бололтой. Яриан дундуураа над руу ээлж ээлжээрээ хараад байгааг би нурууныхаа шар үсний үзүүрээр мэдэрч байна. Жавзандамба хутагтынхаа яруу үгийг бодож үзье. “Хөдлөх цаг нь болжээ”. - За сайн уу дүү нар минь, ах нь гитарыг чинь сонирхож болох уу? - Сайн сайн, бололгүй дээ ахаа, гэхдээ хөг нь жаахан тиймэрхүү байгаа. Та янзалж чадна биз дээ? (Ингэж хэлэхийг чинь би мэдэж байсан юм) Гар салгалаад байна даа. Гэхдээ ямар ч байсан аятайхан хөглөчихлөө. Хичнээн салга ч гэсэн Калифорнийн зочид буудлыг муухай тоглох номгүй л дээ. Бацаануудын ам нь ангайж, нүд нь гөлрөөд гацчихлаа. Муухай хоолойтой ч эвлэгхэн дууллаа. - Пөөх ямар тасарчихсан ах вэ. Ах май пиво уух уу? (Хуучин цэрэг үүнийг мэдэлгүй дээ) - Бололгүй дээ, залуу хүмүүстэй танилцах сайхан байдаг юм. Анхны хайр бодогдоод л. Энэ цагаан байшин хуучин оросын байр байсан юм. Тэнд Лена гэж хол ойрд алдартай үнэхээр нэг эрх гүнж шиг энхрий амьтан байлаа. Тэдний орцны үүдэнд концерт тавьсаар байгаад өвөрт нь орж билээ. Еэ энэ Боргио чинь үнэндээ уулын сэрүүн булаг юм аа. Хожим нь Ленаг архинд орсны дараа манай хорооллын эр сүвтэй бүхэн дээгүүр нь харайсан даа. За тэр ч яахав, дүү нарын алдар хэн бэ. Агааг нь Алтангургалдай гэдэг. - Өнөөдөр чинь ямар гээчийн гоё өдөр вэ? Намайг Алтансүх гэдэг. Та бид хоёр бараг амьдаа юм байна. Алт алтдаа хайртай байдаг юм. - Ямар сонин нэртэй, гоё зантай ах вэ? Намайг Рэгзэн гэдэг. - Намайг зүгээр л Болдоо (Энэ л миний арганд орох байх даа) - Ахыг гитар тоглохоор нь Өөжгийг байна гэж бодлоо ш дээ. Намайг Баяраа гэдэг (Энэ бацаан хамгийн хашир нь юм байна, түрүүлээд явуулчих юм сан) - Даваасүрэн - Намайг Гантөмөр. Найзууд Гааняа гэж дууддаг юм аа (Эд нарын нэрийг яаж цээжлэнэ дээ) - Ах нь дүү нартайгаа танилцсан юм чинь нэг шалгалт авчихъя. 23 гэдэг тоог хэлсэн хүн надад мөрийгөө алдана шүү. Арав дээр нэгийг нэм. - Арван нэг. (Тэнэгүүд уралдаад хэлж байна) - Түүн дээрээ арвыг нэм - Хорин нэг. (Бас л ам уралдаж байна) - Түүн дээрээ ганцыг нэмчих. - Хорин хоёр - За тээр та нар 22 гэдэг тоог хэлээд бүгд мөрийгөө алдчихлаа ш дээ. - Үгүй та хорин гурав гэдэг тоог битгий хэлээрэй гэсэн. (Болдоог би хамгийн гэнэн хүн гэж зөв таньжээ) - За тээр, чи ингээд л 23 гээд хэлчихлээ дээ. Бүгдээрээ нирхийтэл инээлээ.
Гурван лонх боргиог ам руугаа асгасны дараа айдас хүйдэс мартагдаад, тархины бяр чадал нэмэгдээд ирлээ. Бацаануудыг унаж тустал нь инээлгэж, уйлтал нь гитар тоглон сөөнгө хоолойгоор майллаа. Намайг дулаацуулах тэдний хайр ч гэрэлтээд ирлээ. Гэхдээ энэ Баяраа нэг л биш. Ашгүй Болдоо мөрийнд алдсан ганц шил архиа авчрахдаа Баярааг дагуулаад явсан чинь ганцаараа ирэв. Бурхан нээрээ миний талд байна. Хийморьтой явахад чөтгөр ч саад болдоггүй юм. Баяраа аавтайгаа дэлгүүрт халз тааралдаад нуугдаж амжсангүй, дагаад гэр лүүгээ харьжээ. Галтай усыг ярвайлгүй ууж, гэнэн банди нарыг гитар шиг хөглөөд байлаа. Удалгүй бүрий тасрах нь ээ, сэрүү ч орсон байна. Болдоогийн гэрийнхэн зусланд гарсан гэнэ. Хотынх нь гэрт ярьж суух санал тавив. Зарим нь харина гэнэ. Би үүнийг л хүлээж байсан юм.
Болдоод хоёр гараа хөрөөдүүлж байна гэж зүүдлээд сэрье л гэж сэрлээ. Хүйтэн хөлс асгарчээ. Гэрлээ асаав, хөөх гэртээ ирчихсэн байна ш дээ. Пизду ам хатаад үхэх нь ээ, хүйтэн пиво уух юмсан. Яг л архичдын сэрдэг үүрийн дөрвөн цаг болжээ. Хамаг бие бяцарсан юм шиг өвдөж байна. Хэмх балбуулсан юм шиг булчин шөрмөс хөндүүр болжээ, гэхдээ л хүнд зодуулаагүй бололтой юм. Өмдний халаасанд Болдоогийн түрийвч байна. Тавин мянган төгрөг. Бас баахан задгай зуут. Өө тээр, хүрэмний гадуур хоёр халаас, дотуур нэг халаасанд нэг нэг мөнгөн аяга байна. Өө лалар аа, өөр үнэтэй цайтай юм авчихаагүй байгаа. Өрөөгөө тойруулж харъя. Жижиг гарын л юм хийх хэрэгтэй. Тийм ч учраас аваргууд намайг “Жижиг гар” гэдэг. За ашгүй, дэндүү үнэтэй юм хусчихвал цагдаа сэргийлэх, эрэл сурал болж мэднэ. Гэхдээ намайг олохгүй л дээ. Ямар Алтангургалдай байгаа биш. Пизду гарч юм уухгүй бол яг үхэх нь ээ. Гэхдээ Болдоогийн гэр, цэцэрлэг хоёр луу зүглэж болохгүй. Бичил хорооллын шөнийн дэлгүүр лүү явъя. Хоёр мөнгөн аягыг гэртээ орхино, нэгийг нь зах цуглахаар зарж орхино. Хэн нэгэн намайг орцонд отож байгаад хутга шаачих юм шиг санагдаад байна, яанаа пизда.
Гадаа сайхан байна даа, өдөр нар шараад ирэхээр амьтан болно. Үүр цүүрээр хаагуур ч явсан хамаагүй, өглөөний долоон цагаас хойш л энүүгээр явах дэмий байдаг юм. Пизда бушуухан пиво шаахгүй бол явах нь ээ. Такси барина аа, энэ машин зогсох нь дээ. Ёо ёо гэдсэн дотор юу болоод байна аа. Иш чааваас үүрийн шөнөөр эмэгтэй хүн ганцаараа халтуур хийх гэж. Надаас дор юмнуудтай таарвал яах юм болж байна аа. “Эгч ээ бичил оръё, хойд замаараа явчих”. Энэ авгайтай би одоо юугаа ярих билээ. Шөнийн дэлгүүрээс пиво аваад хаашаа очих уу. Одоо мөнгөтэй юм чинь хүн царайчлах шаардлагагүй. Уг нь нэг хүүхний юм бодвол зүгээр юм сан. Юу яасангүй зөндөө удчихлаа. Цээж халуу оргиод байна бушуухан хүйтэн юм залгилъя аа. За за гулууз Батаатай л гэрт нь тааралдъя, одоо сэрчихээд дотор нь муу байх ёстой. “Эгч ээ, тэр гэрэл анивчаад байгаа шар дэлгүүр. Би хэдэн пиво авчихаад л гараад ирье, хүлээж байгаарай”.
Өө за энэний байж байгааг дээ. Яалт ч үгүй шартчихсан нөхөр байна даа, нүүр өгөхгүй юм шүү. “Худалдагч аа, нэг шил ерөөл, зургаан боргио өгчих” Зайлуул даа гэж, ийм нялх амьтнаар худалдагч хийлгэх гэж. Хамгаалагчтайгаа адил нойрмог амьтан юм. За тэсэхээ болилоо шүү. Шууд л задлаад залгилъя… Сэрүүхэн булаг юм даа. Энэ муугийн горьдож байгааг, нүд нь уналаа. Ямар ч хулгайч байгаад, яаж ч гай болох юм билээ, бушуухан машиндаа сууя даа. Танихгүй хүнийг дааж архи уух осолтой шүү, даалгавал хэнтэй ч уусан болно. За байз огих гээд байна уу. Ахиад балгана аа. “Гандан орно оо эгч ээ”. За байз энэ авгайд өгөх илүүдээ гарсан мөнгө хаана байхав, ер нь нөгөө аргаараа мурчихъя байз.
Гулууз Батаа ч гэртээ байгаа л даа, өөр хаана хонохов. Энэ пиво мөн сайхан байна шүү. “Чи залуу хүн байж ингэж ууж яаж болно оо, биеэ боддог байгаа даа. Уг нь гайгүй залуу шиг байх юм. Аль гудамжаар орох юм бэ?”, “Тэр машин эргэж байгаагаар эргээд чигээрээ гудмаар ороорой. Харин ээ эгч ээ дандаа ингэдэггүй юм. Ммм… эхнэртэйгээ муудалцаад гомдсондоо л жаахан уучихлаа”. (Гайгүй залуу гэнэ шүү, гайгүй залуу ямар байдгийг үзүүлээд өгнө өө чамд). “Тэр хаалга, за эгч ээ одоо ганцхан минут, эндээс мөнгө аваад өгчихье” Өө новш оо хаалга нь түгжээтэй байна. Давна аа, тортой юмаа хагалж болохгүй шүү. Эднийх нохойгүй юм, түүнийг ч олон удаа ашиглаж мөнгөө хэмнэсэн дээ хөөрхий. Хашааны хойд талыг нэвт давна аа, тортойгоо л хагалж болохгүй юм шүү. Бие ч арай дээрдэж байна, нэг балгана аа. Ингээд ажаа минь гайгүй залуугаа хүлээж дээ. Тэсвэр алдаад хаалга цохих үед чинь би гулууз Батаатай гэрт нь тааралдчихсан хатуу юм задлаад таны эрүүл мэндийн төлөө нэг татна даа.
Гэрэл нь асаалттай байна даа, хаалгыг нь тогшвол таксины жолооч сонсоно, бас л хашаа давахаас. Эхлээд цонхоор нь шагайна аа. Нэг сайн балгачихъя. Өө за за хоёулаа байх шив дээ. Ахмад хүн байна, ганган Баагий байна, би ийм лалруудад угаасаа дургүй. Яахав үг солиод л үзье. Хоёр пиво тавьчихиж, энэ хоёр мөнгөгүй юм байна, гэхдээ танихгүй хүнтэй ууснаас дээр л дээ. - За сайн байцгаана уу, хар үүрээр юу хийж байгаа улс вэ хөөе. - Хүүе Жижиг гар, хаанаас гараад ирэв ээ? Өө за ашгүй тортой юм барьчихаж юу юм бэ? За наашаа суу, танилц. (чамайг л дайлах гэж байна, дараа нь чи өрөө төлөөрэй) Энэ Цэрэн ах. Цэрэн ах аа танилц, энэ ммм Жижиг гар аа нэрийг чинь хэн гэдэг билээ? За за чамд нэр байгаад ч хэрэггүй. Жижиг гар Жижиг гараараа л байсан нь дээр. (Чи миний нэрийг яг мэдэж харагдана даа. Би бараг өөрөө мартчихаад байхад) - Надад угаасаа нэр байхгүй, за та хоёр чинь хар үүрээр юу хийж байгаа юм бэ? - Сая Цэрэн ахын чинь бие муу гээд ирсэн юм. (Харваас тийм л байна) Онгоцны дарга хүн шүү. Миний дүү сайн танилцаарай, хэрэгтэй хүн шүү. (Гайгүй л хүн харагдаж байна. Харан байж болъё, над шиг архичинд шар тайлахад туслахгүй бол чухал хүний хэрэг ер байхгүй) Юм байгаа юм бол задла л даа. Зүгээр хараад суугаад байх уу? - Май та задлаад тойруул. Би бие өвдөөд чадахгүй байна.
Цэрэн ах аргагүй л дотор нь муудсан байна даа. Архины сургаар хоёр тийшээ холхиод уналаа. Ай даа, яг л ингэж уудаг даа. Учир мэдэх хүн байна. Гулууз Батаа худлаа хэлээгүй бололтой, Цэрэн ах гайгүй л хүн шиг байна, их сонирхолтой юм ярих юм. Надад арай их хийчихэв үү, үгүй байна яг л нэг балга юм. Ай даа, архи ч ингэж л ордог шүү дээ, дэлтэй арсланг бүхлээр нь залгиж байгаа юм шиг. Өглөө ч болж байна даа, ээж зуслан дээрээ хүүгээ бодож суугаа даа. Дотор ч бүр засарчихаж, энэ муу зарааг хордуулж аллаа даа. За гарч хүндрэх хэрэг гарах нь ээ, одоо ч аймаар өмхий юм гарна даа, яадаг юм байгаа юм. Эдний жорлон мэдээж цаасгүй байгаа. За за цаастай цаасгүй, арчсан арчаагүй хамаагүй. Өмдөө шууд л өмсөхөөс.
Шинэ өглөө ч эхэлж байна даа. Хаалганы цаагуур ажил сургуульдаа яваа хүмүүс л холхилдож байх шиг байна. Цагтаа энэ муусайнуудтай адилхан хичээл номондоо яардаг байлаа. Хөөрхий муу таксины жолооч ажаа хаана манаргаж яваа бол. Энэ жорлон ч нурж унахаа тун дөхөж дээ. Хэн хаалга нүдээд байна аа. Мах Ганбаагийн дуу юу. Хоёр хүн орох шиг л боллоо. Өст хүн өлийн даваан дээр гэдэг л боллоо. Ядаж байхад хоёулаа ирдэг нь ч юув дээ. Яанаа алуулах цаг ирээгүй байгаа даа. За ямар ч байсан эвээр яриад, хэдэн төгрөг өгөөд үзье. Ёоё хөл бүр чилчихэж, зориглоод орно доо хө. Мах Ганбаа бид хоёр хаашдаа тааралдах байсан юм. Эв найрыг сайн сахиж суугаад Цэрэн ахыг аваад сэм бултъя.
-За сайн байцгаана уу, ямар сонин хүмүүс вэ? -За муу бандийн заалт минь, чи надаас насаараа зугтаж чадна гэж бодсон уу? Өнөөдөр наад муу хоёр дэлдэнгээр чинь хуцваа хийж иднэ дээ. - Ганбаа ах аа, би өнөөдөр таныг хайж явсан юм. Хэдэн төгрөгтэй болсон дээрээ таныг дайлъя гэж бодсон юм. Цэрэн ахаа би дөнгөж сая тэгж ярьж байсан биз дээ. - Ганбаа, ахын дуу муу Жижиг гарыг зодож дээрлэхээд хэрэггүй шүү. Саяхан чамтай уулзаж хэдэн шил юм авч өгөх юмсан гэж ярьж байсан юм. -За муу гөлгөн Сугар минь. Одоо хоёулаа явж арван шил архи авъя. Чадахгүй бол би аманд чинь баана шүү, хараарай. -Ганбаа ахын дүү сууж байя. Цэрэн ах чинь найдвартай хүн чи мэднэ. Би Жижиг гартай хамт дэлгүүр яваад аваад ирье. Ах нь хэрүүл зодоонд дургүй хүн. Миний дүү ахынхаа дэргэд л муухай зан гаргаж болохгүй. Дараа та нар өөрсдөө учраа олно биз. За за Жижиг гараа хоёулаа гаръя. -Жижиг гараа, муу бандийн шоо минь. Арван шилийг авчрахгүй бол хоёр нүдийг чинь ухаж, хоёр төмсгийг чинь суглаад гөлгөө тэжээнэ шүү. Төрүүлсэн эхээ хайрлаагүй хулгайч, чамайг өрөвдөнө гэж даанч нэг байхгүй шүү. Далан давхарт аваачиж толгойг чинь ил гаргаж булаад нүүр лүү чинь сарина даа. -За Ганбаа ах аа, Цэрэн ах бид хоёр хамт яваад аваад ирье, аравхан минут. - Уг нь би чамаар боовоо хөхүүлж, точгоо залгиулна гэж бодсон юм. За за, тамхи аваарай.
Гадаа хөл хөдөлгөөн сийрчээ. Одоо зах цуглаж байх ёстой. Ганц юм аваад таксинд уунгаа зах орж мөнгөн аягаа үнэд хүргэх юм сан. -Жижиг гараа хоёулаа өөр тийшээ явалгүй горьгүй байх аа. Ийм хулгайч нартай юм ч ярьж болохгүй, хамт уух амь насанд осолтой байдаг юм. -Харин тиймээ би ч бас тэгж бодож байна. Цэрэн ах аа, хоёулаа ингэнэ ээ. Тэр дэлгүүрээс ганц юм аваад такси барьж зах гаръя. Надад нэг зарах юм байгаа юм. Тэрийг зарчихаад манайд очиж амар тайван ууж идье дээ. Та тэгвэл манай ээжийг хоёрдугаар эмнэлэгт хэвтүүлж нэг сайн эмчлүүлж өгөөрэй. Би чинь гэсэн ээжийнхээ урд орчих гээд байгаа хүн. -За тэгнэ ээ тэр асуудалгүй, би энд зогсож байя. Нэг тавийн аяга авахаа битгий мартаарай.
Мөн ч сайхан орж байна шүү. Яс юман дээр архи, пивоноос хол дээр л дээ. Цэрэн ах түшигтэй сайхан хүн юм аа. Өнөөдөр чинь яагаад эмэгтэй жолооч нартай таараад байна аа. Өглөөний авгайг гэж бодоод айх шахлаа ш дээ. За хоёр гурав хоног АПУ компанид хөрөнгө оруулчихаад зусланд ээж дээрээ очиж биеэ тэнхрүүлэхгүй бол их засварт орох дөхчихлөө шүү дээ. Зах харин ч арзайтлаа бужигнаагүй байна. Хэдэн төгрөгөө геологдуулчихвал балай юм болно шүү. Зах ирэх хүртэл амжуулаад уучихлаа. Шилийг нь энд орхичъё. Бас муудах шинжтэй болж байна шүү. Хүүе энэ Цэрэн ах чинь юм зарахдаа авъяастай хүн юм. Би гучаар зарна гэж багцаалж байсан чинь тавин мянга хүргэчихлээ. Аргагүй аяга нь ч сайн эд байж.
Мах Ганбаад паарны секцээр толгойгоо бяц шаалгаж байна гэж зүүдлээд аймаар чанга хашгирч сэрлээ. За байз би чинь хаана байгаа билээ. Бүх бие хөндүүрлээд үхэх нь дээ яанаа. Ёстой л амандаа баалгасан юм шиг өмхий байна даа. Өнөөдрөөс тоормослоод, хэд хоног шархтай чоно шиг гийнаж хэвтэхгүй бол гарцаагүй үхэх юм байна. Еэ пизда манай гэр чинь юу болчихоо вэ? Өө за за, онгоцны дарга Цэрэн гэж хуцаад байсан чинь геологич байсан байна ш дээ, өмхий хар лалар чинь. Хоёр мөнгөн аяга, ээжийн хайртай зурагт. Түй кармаанд ядаж ганц пивоны мөнгө үлдээхгүй, оймсондоо нуусан мөнгийг хүртэл авсан байна шүү. Над шиг шинжгүй шаасан байна даа. Тал ч гэсэн архи байгаа нь их юм. Сайндаа ч биш барих юм нь ихдээд авсангүй. За пизда яаж балгана аа, ходоодоо эргэтэл бөөлжчихвөл тамир тасрана даа. Цэрэн муу хошногыг цагдаад өгөлтэй биш дээ. За за больё гайны нэмэр. Үхэлтэйгээ ч үнсэлдэх нь дээ пизда. Авах нэг өдөр байхад алдах нэг өдөр байлгүй л яахав. Яаж таксины мөнгө олж зуслан явна аа. Ай даа, балгах нь ч балгачихлаа. Одоо хөдөлж болохгүй шүү дээ. Аяа гарах нь дээ, гарах нь. Еэ чааваасаа мэдээд байсан юм. Ийм аймаар юмаар бөөлжих гэж дээ. Нэл цус, өндөгний шар шиг муухай юм. Бөөлжис ч ийм л байдаг л даа. Гэхдээ энэ цусыг ээ. Еэ энэ нүүр яачихаа вэ, улаан Жамсрангийн шүрэн багнаас ялгарах юм алга шив дээ.
Пизда дахиад бөөлжлөө. Тамирдаад хөл дээрээ зогсох тэнхэлгүй болчихлоо. Чаддагсан бол ваннтай усанд хэвтэх юмсан. Цэрэн гэдэг булингартай хүнд хамаг юмаа алдсан маань бага хэрэг байж. Яанаа энэ тааз нураад дараад алчих юм шиг санагдаад байх юм. Цагаан солио тусаж байна уу. Еэ хүүрээ энэ бие юу болоод байна аа. Ээж рүүгээ яаж ийгээд утасдахгүй бол, түй мөлхөж ч чадахгүй байна. Чадын хонхорт унаж байгаа юм байх даа. Ээжийг зуслангаас ирэхэд цогцос минь өмхийрсөн байх вий дээ. Ядаж цонхоор орилох чадалтайсан болоосой. Одоо амьд гарвал жинхэнээсээ уухаа болино, бурхан минь амлаж байна. Яанаа, юу болоод байна аа? Ямар нэг хүн дуудах арга алга юм байх даа.
Ий, нүд харахаа больчихлоо ш дээ. Хоёр чих ямар аймаар шуугиж байна аа, юу болоод байгаа юм бэ? Ээжийнхээ өмнүүр ч орлоо доо. Еэ хэн нэгэн түргэн дууддаг болоосой. Хөл гар мэдээ алга, үхэж байгаа юм болов уу, харваж байгаа юм болов уу. _ _ _ _ _ _______________.
Хөх хот 2011 он
Зохиогч : До. Болдхуяг |
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Булган аймагт нас барсан нэг сартай нярайн хэрэгт нөхцөл байдлыг тогтоох шалгалт үргэлжилж байна 12:57 Цагдаагийн байгууллагад 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Булган аймгийн нутагт 2025 оны 10 дугаар сарын 12-ны
|
Цагдаагийн байгууллагад 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Булган аймгийн нутагт 2025 оны 10 дугаар сарын 12-ны »»
|
|
ОПЕК+ 2026 оны эхний улиралд газрын тосны олборлолтын өсөлтөө түр зогсооно 12:38 ОПЕК+ газрын тосны үнийн уналт, илүүдэл нийлүүлэлтийн айдсаас шалтгаалан ирэх оны эхний улиралд олборлолтын
|
ОПЕК+ газрын тосны үнийн уналт, илүүдэл нийлүүлэлтийн айдсаас шалтгаалан ирэх оны эхний улиралд олборлолтын »»
|
|
Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд малаа оруулсан 28 иргэнд зөрчлийн хуулиар арга хэмжээ авчээ 12:35 Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай гоц халдварт өвчин тархах, улс,
|
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай гоц халдварт өвчин тархах, улс, »»
|
|
Хойд Солонгос улс 5000 барилгын цэргээ Орост илгээжээ 11:33 Хойд Солонгос улс өнгөрсөн есдүгээр сараас хойш 5000 орчим барилгын цэргээ Орост илгээжээ. Өмнөдийн тагнуулын
|
Хойд Солонгос улс өнгөрсөн есдүгээр сараас хойш 5000 орчим барилгын цэргээ Орост илгээжээ. Өмнөдийн тагнуулын »»
|
|
Т.Даваадалай: Өргөө зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авна 11:22 Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж буй.
|
Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж буй. »»
|
|
Д.Бекхэмд хүлэг баатар цол хэргэм хүртээжээ 10:26 ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Reuters/. Их Британийн хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэг
|
ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Reuters/. Их Британийн хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэг »»
|
|
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ 10:17 Хуралдаанаар хэлэлцэж, танилцах асуудлууд:
|
Хуралдаанаар хэлэлцэж, танилцах асуудлууд: »»
|
|
2026 онд нийслэлийн 6 дүүрэгт 78,5 км урт дугуйн зам барина 10:16 2026-2028 онд нийслэлийн 6 дүүрэгт нийт 253 км урт дугуйн замын барихаар төлөвлөсөн. Үүнээс 2026 онд 78.5 км урт
|
2026-2028 онд нийслэлийн 6 дүүрэгт нийт 253 км урт дугуйн замын барихаар төлөвлөсөн. Үүнээс 2026 онд 78.5 км урт »»
|
|
Х.Булгантуяаг эгүүлэн татах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ 10:10 УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр үдээс хойш ээлжит бусаар хуралдаж мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд, Үндсэн хуулийг
|
УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр үдээс хойш ээлжит бусаар хуралдаж мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд, Үндсэн хуулийг »»
|
|
Улсын дугаарын цахим дуудлага худалдааг өнөөдөр зохион байгуулна 10:07 Авто тээврийн үндэсний төвөөс, тээврийн хэрэгслийн улсын дугаарын цахим дуудлага худалдааг өнөөдөр /2025.11.5/
|
Авто тээврийн үндэсний төвөөс, тээврийн хэрэгслийн улсын дугаарын цахим дуудлага худалдааг өнөөдөр /2025.11.5/ »»
|
|
Их Монгол орноо Бурханы шашин гурвантаа дэлгэрсэн гэж түүхчид, шашин судлаачид үздэг 10:05 Анхдугаар дэлгэрэлт нь Хүннү гүрний үед Энэтхэгээс шууд дэлгэрсэн бөгөөд үүний нотолгоо нь Хүннүгийн үеийн маталгаас
|
Анхдугаар дэлгэрэлт нь Хүннү гүрний үед Энэтхэгээс шууд дэлгэрсэн бөгөөд үүний нотолгоо нь Хүннүгийн үеийн маталгаас »»
|
|
Шадар сайдын нэрэмжит тэмцээнд багийн дүнгээр тэргүүлж, цомын эзэн боллоо 09:44 Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллага, ажлын албаны хамтын ажиллагаа, уялдаа холбоог
|
Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллага, ажлын албаны хамтын ажиллагаа, уялдаа холбоог »»
|
|
М.Бадамсүрэнийн Төрийн байгуулалтын болон Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд илэрхийлсэн байр суурь 15:10 Нэгт: Монгол Улсын иргэн Цогбадрахын Батболдын санаачилж, 100,0 гаруй мянган иргэн гарын үсэг зурсан УИХ-ын
|
Нэгт: Монгол Улсын иргэн Цогбадрахын Батболдын санаачилж, 100,0 гаруй мянган иргэн гарын үсэг зурсан УИХ-ын »»
|
|
Сэргээшийн төрлийн эм тариаг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан бодис дунд хүнд хэрэглэхийг хоргилосон эм бэлдмэл байжээ 15:08 Чингис хаан олон улсын агаарын боомтоор Станбул Улаанбаатарын чиглэлийн нислэгээр зорчиж ирсэн Бүгд Найрамдах
|
Чингис хаан олон улсын агаарын боомтоор Станбул Улаанбаатарын чиглэлийн нислэгээр зорчиж ирсэн Бүгд Найрамдах »»
|
|
Иргэн Ц.Батболдын өргөдлийг хэлэлцэж, ажлын хэсэг байгууллаа 15:04 Төрийн байгуулалтын байнгын хороо болон Өргөдлийн байнгийн хорооны өнөөдөр /2025.11.04/-ийн хуралдаанаар
|
Төрийн байгуулалтын байнгын хороо болон Өргөдлийн байнгийн хорооны өнөөдөр /2025.11.04/-ийн хуралдаанаар »»
|
|
ChatGPT эрүүл мэнд, санхүүгийн зөвлөгөө өгөхгүй 14:51 САН-ФРАНЦИСКО, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /Kazinform/. OpenAI компани бүтээгдэхүүнүүдийнхээ
|
САН-ФРАНЦИСКО, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /Kazinform/. OpenAI компани бүтээгдэхүүнүүдийнхээ »»
|
|
“Мөнгөн гүүр“ эмнэлгээс Саппорогийн уулзвар хүртэлх замыг хоёр эгнээ болголоо 13:38 Нийслэлийн түгжрэлийг бууруулах хүрээнд НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсэг богино болон дунд хугацааны
|
Нийслэлийн түгжрэлийг бууруулах хүрээнд НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсэг богино болон дунд хугацааны »»
|
|
Шүүгч “J&J” компанийн бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн гэж үзэн 966 сая ам.доллар төлөхийг тушаалаа 11:52 Лос Анжелес хотын тангарагтны шүүх “Johnson&Johnson” компанийн тальк бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн хэмээн үзэж,
|
Лос Анжелес хотын тангарагтны шүүх “Johnson&Johnson” компанийн тальк бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн хэмээн үзэж, »»
|
|
Б.Баяраа: Манайх “Стратегийн орд” гэх дэлхийд байхгүй ойлголтыг хуульчилснаар хөрөнгө оруулагчдыг үүдэн дээрээсээ үргээж байна 11:37 Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигч компанийн хувьцааг төр үнэгүй авах болон хөрөнгө
|
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигч компанийн хувьцааг төр үнэгүй авах болон хөрөнгө »»
|
|
Шоргоолж ингэж өвөлждөг... 10:43 Өвлийн жавар эхлэхээс өмнө шоргоолжнууд идэш тэжээлээ нөөцлөн, үүрээ илүү гүн ухаж бэлтгэлээ базаадаг.
|
Өвлийн жавар эхлэхээс өмнө шоргоолжнууд идэш тэжээлээ нөөцлөн, үүрээ илүү гүн ухаж бэлтгэлээ базаадаг. »»
|
|
Согтуурсан үедээ маргалдан хамт архи ууж байсан эмэгтэйдээ хутгалуулжээ 10:29 Энэ оны эхний 9 сарын байдлаар Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 14.5 хувь буюу 5537 гэмт
|
Энэ оны эхний 9 сарын байдлаар Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 14.5 хувь буюу 5537 гэмт »»
|
|
“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийн Монгол Улсын уул уурхайн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлэн “Найрамдал медаль”-аар шагналаа 09:39 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Өмнөд Африкийн
|
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Өмнөд Африкийн »»
|
|
Хохирогч хүүхдүүдэд асран хамгаалагч тогтоохыг БГД-ийн Засаг даргад үүрэг болгосон 09:36 Тэгвэл хүүхдүүдийн асран хамгаалагчаар насанд хүрсэн ахыг нь тогтоохоор болсон байна
|
Тэгвэл хүүхдүүдийн асран хамгаалагчаар насанд хүрсэн ахыг нь тогтоохоор болсон байна »»
|
|
Өвлийн саруудын цаг агаарын ерөнхий төлөв 08:52 Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн,
|
Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, »»
|
|
Хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтарсан судалгааны ажлыг хийхээр тохиролцов 08:50 ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг “People in Need” олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Тришиа Төрболдыг хүлээн авч уулзлаа.
|
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг “People in Need” олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Тришиа Төрболдыг хүлээн авч уулзлаа. »»
|
|
“1242: Өрнөдийн босгон дээр” кинонд дөрвөн орны уран бүтээлчид ажиллажээ 15:46 Унгар, Англи, Австрали, Монголын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “1242: Өрнөдийн босгон дээр” кино өчигдрөөс
|
Унгар, Англи, Австрали, Монголын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “1242: Өрнөдийн босгон дээр” кино өчигдрөөс »»
|
|
А.Амартүвшин: Нас барсан 7200 гаруй иргэний “Сайн карт”-ыг ашиглаад түлш худалдан авч, их хэмжээгээр хадгалж, орон нутаг руу зарж байсан зөрчлийг илрүүлсэн 14:40 Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшингээр ахлуулсан 10 баг өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд түлш
|
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшингээр ахлуулсан 10 баг өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд түлш »»
|
|
Холбоо, мэдээллийн технологийн алба хаагчдыг чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа 14:11 Онцгой байдлын ерөнхий газар, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд төв, орон
|
Онцгой байдлын ерөнхий газар, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд төв, орон »»
|
|
Үл үзэгдэгч аюул 11:55 Сүүлийн жилүүдэд бичил хуванцрын асуудал дэлхий нийтийн анхааралд орж, “үл үзэгдэгч аюул” хэмээн нэрлэгдэх болсон.
|
Сүүлийн жилүүдэд бичил хуванцрын асуудал дэлхий нийтийн анхааралд орж, “үл үзэгдэгч аюул” хэмээн нэрлэгдэх болсон. »»
|
|
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо 11:17 Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 насанд
|
Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 насанд »»
|
|
11 дүгээр сард "Монгол бахархал" уриан дор бүтээлч сарын аян зохион байгуулагдана 08:51 Монгол хүний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлж, үндэсний бахархал, эв нэгдлийг бэхжүүлэх, өвөрмөц амьдралын хэв
|
Монгол хүний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлж, үндэсний бахархал, эв нэгдлийг бэхжүүлэх, өвөрмөц амьдралын хэв »»
|
|
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явцтай Ерөнхий сайд Г.Занданшатар газар дээр нь очиж танилцлаа 08:45 Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн явц 50 гаруй хувьтай үргэлжилж байна. Дөрвөн сарын өмнө 20 гаруй
|
Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн явц 50 гаруй хувьтай үргэлжилж байна. Дөрвөн сарын өмнө 20 гаруй »»
|
|
А.Амартүвшин: Хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой 08:39 Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч
|
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч »»
|
|
Чуулган: УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалыг танилцууллаа 08:38 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.10.31/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг УИХ дахь Монгол Ардын намын
|
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.10.31/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг УИХ дахь Монгол Ардын намын »»
|
|
Г.Занданшатар: “Их гурвал” буюу дэлхийн гурван гол зээлжих зэрэглэл тогтоогч байгууллага Монгол Улсын үнэлгээг ахиуллаа 08:36 Төсвийн зардлыг 2.2 их наяд төгрөгөөр хэмнэж, нүүрсний экспорт, валютын урсгалыг нэмэгдүүлж, гадаад валютын
|
Төсвийн зардлыг 2.2 их наяд төгрөгөөр хэмнэж, нүүрсний экспорт, валютын урсгалыг нэмэгдүүлж, гадаад валютын »»
|
|
"Оюу толгой" төслийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд талууд хүрлээ 08:32 Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсэг болон “Рио Тинто” группийн
|
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсэг болон “Рио Тинто” группийн »»
|
|
“Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн нэгдүгээр ангид сурагч элсүүлэх журам”-ыг хянаж, хүчингүй болгуулав 08:26 Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд
|
Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд »»
|
|
Айл өрх, ААН-ийн яндангаас гарах утааг дрон ашиглан хянана 17:59 Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах
|
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах »»
|
|
“Ханийн тэнгэр дуудна” гэх зэрэг зар нийтлэн иргэдийг залилж байсан эмэгтэйг саатууллаа 17:13 Иргэдийн гэнэн итгэмтгий байдлыг ашиглан “Виз гаргаж өгнө”, “Валют солино”, “Барилгын материал зарна”, “Зурхайч,
|
Иргэдийн гэнэн итгэмтгий байдлыг ашиглан “Виз гаргаж өгнө”, “Валют солино”, “Барилгын материал зарна”, “Зурхайч, »»
|
|
"Нвидиа" зах зээлийн үнэлгээ нь 5 их наяд долларт хүрсэн анхны компани болжээ 12:49 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 31 /Kyodo/. Цахиурын хөндийн чип үйлдвэрлэгч “Nvidia” компанийн зах
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 31 /Kyodo/. Цахиурын хөндийн чип үйлдвэрлэгч “Nvidia” компанийн зах »»
|
|
Л.Оюун-Эрдэнийн засгийн газрын үед цалинг яаж нэмснийг 230 мянган төрийн албан хаагчид хэлнэ 12:43 УИХ-ын гишүүн Цагаанхүүгийн Идэрбат: Өмнөх Засгийн газар 125 их наяд төгрөг зарцуулсан хэрнээ дорвитой бүтээн
|
УИХ-ын гишүүн Цагаанхүүгийн Идэрбат: Өмнөх Засгийн газар 125 их наяд төгрөг зарцуулсан хэрнээ дорвитой бүтээн »»
|
|
Азийн залуучуудын наадмаас жүдочид 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ 12:40 Бахрейн Улсын Манама хотод өсвөр үе, залуучуудын гурав дахь удаагийн, Азийн наадам үргэлжилж байна. Жүдо бөхийн
|
Бахрейн Улсын Манама хотод өсвөр үе, залуучуудын гурав дахь удаагийн, Азийн наадам үргэлжилж байна. Жүдо бөхийн »»
|
|
“Гамшгаас хамгаалах менежментийн үндэс” хичээлийн хөтөлбөр, арга зүй, үнэлгээний тогтолцоог сайжруулах шаардлагатай байна 09:45 Монгол Улсын Шадар сайдын баталсан “Монгол хүн ба эрсдэлийн боловсрол аян”-ны хэрэгжилтийг хангах хүрээнд их, дээд
|
Монгол Улсын Шадар сайдын баталсан “Монгол хүн ба эрсдэлийн боловсрол аян”-ны хэрэгжилтийг хангах хүрээнд их, дээд »»
|
|
Хамтран хэрэгжүүлж байгаа төслийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ 08:55 ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, “Агаараас аврах ажиллагаа явуулах нэгж
|
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, “Агаараас аврах ажиллагаа явуулах нэгж »»
|
|
Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр албан ёсоор эхэллээ 20:32 Монголын ард түмэн байгалийн баялагийнхаа үр өгөөжийг шударгаар хүртэх цаг хугацаа ойртож байна.
|
Монголын ард түмэн байгалийн баялагийнхаа үр өгөөжийг шударгаар хүртэх цаг хугацаа ойртож байна. »»
|
|
Нийслэлийн хүрээний анги, байгууллагын хүйтний улирлын дүрэмт хувцасны үзлэгийг зохион байгууллаа 20:15 Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хэмжээнд хүйтний улирлын дүрэмт хувцсанд шилжсэнтэй
|
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хэмжээнд хүйтний улирлын дүрэмт хувцсанд шилжсэнтэй »»
|
|
Цахим мөрийтэй тоглоом тоглож, 80 сая төгрөг залилуулжээ 15:37 Цахим мөрийтэй тоглоомд бага хэмжээгээр хожиж байна гэдэг нь таныг дахин тоглох сэдлийг төрүүлж байгаа юм.
|
Цахим мөрийтэй тоглоомд бага хэмжээгээр хожиж байна гэдэг нь таныг дахин тоглох сэдлийг төрүүлж байгаа юм. »»
|
|
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан суллагдаагүй 15:03 УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял авсан. Дараа нь, давж заалдах шатны
|
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял авсан. Дараа нь, давж заалдах шатны »»
|
|
МИАТ Улаанбаатар-Баянхонгор чиглэл дэх нислэгээ эхлүүллээ 14:00 МИАТ ТӨХК нь өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар – Баянхонгор чиглэлийн орон нутгийн
|
МИАТ ТӨХК нь өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар – Баянхонгор чиглэлийн орон нутгийн »»
|
|
Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 13:54 Монгол Улсын Засгийн газар нь хилийн чанадад оршин сууж байгаа иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор
|
Монгол Улсын Засгийн газар нь хилийн чанадад оршин сууж байгаа иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор »»
|
|
|
Хойд Солонгос улс 5000 барилгын цэргээ Орост илгээжээ 11:33 Хойд Солонгос улс өнгөрсөн есдүгээр сараас хойш 5000 орчим барилгын цэргээ Орост илгээжээ. Өмнөдийн тагнуулын
|
Хойд Солонгос улс өнгөрсөн есдүгээр сараас хойш 5000 орчим барилгын цэргээ Орост илгээжээ. Өмнөдийн тагнуулын »»
|
|
Зеленский: “Европын 12 зүйл бүхий энхийн төлөвлөгөө” бол цуурхал төдий зүйл 09:55 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сүүлийн үед хэвлэл мэдээллээр яригдаж буй “Европын 12 зүйл бүхий энхийн
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сүүлийн үед хэвлэл мэдээллээр яригдаж буй “Европын 12 зүйл бүхий энхийн »»
|
|
Медведев: Барууныхан Украинд их мөнгө цутгах тусам, Орос илүү их газар авна 12:47 Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев Барууны улс орнуудын Украинд үзүүлж буй
|
Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев Барууны улс орнуудын Украинд үзүүлж буй »»
|
|
Шүүгч “J&J” компанийн бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн гэж үзэн 966 сая ам.доллар төлөхийг тушаалаа 11:52 Лос Анжелес хотын тангарагтны шүүх “Johnson&Johnson” компанийн тальк бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн хэмээн үзэж,
|
Лос Анжелес хотын тангарагтны шүүх “Johnson&Johnson” компанийн тальк бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн хэмээн үзэж, »»
|
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ нар уулзав 10:02 Өмнөд Солонгосын Гёнжү хотноо болж буй АПЕК-ийн удирдагчдын 32 дахь уулзалтын үеэр БНХАУ-ын Ерөнхийлөгч
|
Өмнөд Солонгосын Гёнжү хотноо болж буй АПЕК-ийн удирдагчдын 32 дахь уулзалтын үеэр БНХАУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
CNN: Трамп ба Ши Жиньпин нарын уулзалтын үр дүн яаж ч гарсан Хятадын ялалт болно 09:24 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр »»
|
|
Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байна 17:01 Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд
|
Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд »»
|
|
Путин дайн зогсоохоос татгалзвал Трамп дарамтаа улам хүчтэй болгоно гэжээ 15:09 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин »»
|
|
Израилын тал Газад цохилт өгчээ 11:28 ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг
|
ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг »»
|
|
Лавров: НАТО-гийн тэлэлт нэг минут ч зогсоогүй 08:01 ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн
|
ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн »»
|
|
Украинд 2026 оноос цэргээ байрлуулахаа Франц улс албан ёсоор мэдэгдэв 20:49 Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.
|
Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв. »»
|
|
92 настай ерөнхийлөгч улиран сонгогдсоныг эсэргүүцжээ 11:53 ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч
|
ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч »»
|
|
Дэлхийн зах зээл дээрх Оросын газрын тосны хэмжээ буурснаас болж үнэ нь өсөхийг В.Путин анхааруулав 08:41 Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ
|
Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ »»
|
|
Луврын музейд гарсан хулгайн сэжигтнүүдийг баривчилжээ 14:31 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт »»
|
|
Трамп, Путин нарын хоёр дахь уулзалт хойшлов 09:21 Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын
|
Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын »»
|
|
Японд муу сурвал оюутны виз сунгахгүй 08:59 Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон
|
Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон »»
|
|
Оросын эсрэг 19 дэх багц хориг арга хэмжээг баталжээ 14:37 БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц
|
БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц »»
|
|
Путин: АНУ-ын шинэ хориг арга хэмжээ Оросын эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөлөхгүй 10:58 10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг
|
10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг »»
|
|
Умард Солонгост дуунаас хурдан пуужин туршжээ 14:48 ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай
|
ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай »»
|
|
Оросын газрын тосны компаниудад хориг тавьжээ 10:00 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|