Google хайлтын нууцаас
2011-11-22Google хайлтын системд хайлтынхаа үр дүнг илүү бодитой, илүү сайн болгохын тулд нэмэлт боломжуудыг оруулсан байна.  Гэхдээ энэ нь ил байдаггүй тул ихэнх хэрэглэгчид огт мэддэггүй ажээ. Заримдаа Google дээр хайлт хийнэ гэдэг бол жинхэнэ тамын ажил байдаг шүү дээ. Бүтэн єдєржин толгойгоо эргэтэл хайгаад олигтой юм юу ч олдохгүй байх үе бий. Буруу л хайгаад байгаа хэрэг шүү дээ. Заавал ийм хүнд үед ч гэхгүй, ер нь хайлт хийхдээ нэмэлт боломжуудыг сайн ашиглах хэрэгтэй. Ингэвэл цаг хугацаагаа маш их хэмнэх болно, бас хайлтын үр дүн чинь их чанартай гарна гэсэн үг. Єєрєєр хэлбэл яг хүсэж байгаа юмаа шууд олоход дєхєм үзүүлнэ.

Google-ийн хайлтын гол чанар
Google хайлтын системийн хамгийн том давуу тал бол түүний хялбархан байдал юм. Хайх цонхон дээр хайх нэг эсвэл хэд хэдэн үг бичээд л Enter дарах эсвэл Хайлт гэсэн товчин дээр дараад л гүйцээ. Ийм амархан зүйлийг хэн ч хийчхэж дєнгєх нь ойлгомжтой. Харин Google танд үр дүн бүхий хуудсыг харуулна. Тэр хуудсанд вэб сайтуудын жагсаалт байх бєгєєд таны хайлтад хамгийн боломжтой нь хамгийн эхэндээ жагссан байдаг. Гэвч үр дүн заримдаа хэтэрхий их болон хэтэрхий хаа хамаагүй байх нь элбэг. Ингээд л асуудал үүсэж байгаа нь тэр.
ХАЙХ ҮГЭЭ СОНГОХ НЬ
Олохыг хүсэж байгаа мэдээллээ олоход туслах хамгийн гол зэвсэг бол хайх түлхүүр үгээ зєв сонгох явдал юм. Ихэнх хүмүүс маш тодорхой хайдаг. Жишээ нь Hawaii арлын тухай мэдээлэл хайж байгаа бол шулуухан л Ha¬waii гэх нь тодорхой. Гэхдээ ганцхан Hawaii гэсэн үгээр хайлт хийхэд Ha¬waii-тай холбоотой юу ч гарч мэдэх учраас дараагийн тєвшинд илүү нарийвчлах шаардлага єєрийн эрхгүй гарна. Жишээ нь Хавайн аралд амрахыг хүсэж байгаа бол vacation Hawaii гэж хайвал илүү зохимжтой. Гэтэл Хавайн арлын олон зуун амралтын газруудын тухай гарч ирээд байвал vacation Hawaii golf буюу Гольфтой холбоотой амралтын газруудыг нь түүж болно.
Гэхдээ нарийвчилж байна гээд хаа хамаагүй үг буюу єгүүлбэр бичиж болохгүй. Жишээ нь really nice places to spend the night in Hawaii гэвэл олигтой юм ер гарч ирэхгүй. Монголоор орчуулбал “Хавайд шєнийг єнгєрүүлж болох үнэхээр сайхан газрууд” гэх юм. Гэтэл вэб дээрээ ингэж бичдэг бараг байхгүй шүү дээ. Тэгэхээр ийм хайлтын үр дүнд таны хүсэж байгаа чанартай вэб бараг гарахгүй. Харин оронд нь хэн нэгний бичсэн нийтлэл эсвэл блог мэт л гарах магадлалтай. Үүний оронд luxury hotels Hawaii гэвэл илүү оновчтой бас тодорхой болох юм. Luxury гэдэг бол хээнцэр тансаг гэсэн үг шүү дээ. Та Хавайн тансаг зочид буудлуудын вэбийн жагсаалтыг олж авах бєгєєд эндээс сонголтоо хийх нь үр дүнтэй.
ТОМ ЖИЖИГ ҮСЭГ
Зарим хүмүүс том жижиг үсэг ялгаатай гэж боддог. Үнэхээр ч зарим хайлтын системүүд том жижиг үсгийг ялгаатай авч үзэх нь бий. Харин Google нь том жижиг үсгийг ялгадаггүй. Томоор ч бичсэн, жижгээр ч бичсэн ялгаагүй. Жишээ нь george washington, George Washington, gEoRgE wAsHiNgToN гэж 3-н янзаар бичлээ гэхэд ялгаагүй л нэг ижил үр дүн харуулна.
“and” ХОЛБООС ҮГ
Google нь автоматаар таны хайлтад оруулсан бүх үг орсон вэбүүдийг харуулдаг. Єєрєєр хэлбэл and холбоостой гэсэн үг. Монголчлох аваас “ба” гэсэн холбоос үг юм даа. Тэгэхээр Google дээр хайлт хийхдээ and гэх шаардлагагүй. Зарим хүмүүс “Mongolia and China” гэх мэтээр хайдаг нь “Mongolia China” гэсэнтэй ялгаагүй юм л даа. Харин зарим єєр хайлтын системүүд нь and холбоос үг оруулахыг шаардах нь ч бий.
НИЙТЛЭГ ҮГНҮҮДИЙГ ХАСАХ НЬ
Google нь онцгой шаардлагын улмаас зарим үгнүүдийг хайлтаас шууд хасчихдаг. Жишээ нь “where”, “how” гэсэн үгнүүд нь хайлтад нєлєєлєхгүй мєртлєє Google-ийн системд маш их ачаалал єгдєг юм байна. Дэлхийн олон зуун сая хүн зэрэг зэрэг хайлт хийж байгаа шүү дээ. Google нь хайлтын үр дүнг хурдан үзүүлэх тал дээр онцгой анхаардаг тул тусгай аргуудыг хэрэглэдэг юм байна. Хайлтад нєлєєлєхгүй мєртлєє хүмүүс хайлтдаа маш их хэрэглэдэг үр дүнгүй үгнүүдэд дээрх үгнүүдээс гадна дан оронтой цифр, дан үсэг зэргийг дурдаж болно.
Тэгэхээр таны хайлт єгсєн үгнүүдийг судалж үзээд шаардлагатай бол дээрх сул үгнүүдийг хасдаг байна. Хэрвээ ингэж хассан бол тусгай тэмдэглэлийг хайлтын цонхны дор саарал єнгєєр бичиж харуулдаг. Гэтэл та дээрх хасагдсан үгийг хайлтдаа заавал оруулахыг хүсэж байж болох юм. Ийм тохиолдолд “+” тэмдгийг тухайн үгийнхээ урд тавьчих хэрэгтэй. (“+” тэмдгийнхээ урд хоосон зай авах шаардлагатай) Єєр нэг арга байгаа нь тухайн багц үгнүүдээ оруулаад хоёр талд нь хашилт тавих явдал юм. Жишээ нь where are you гэхийн оронд “where are you” гэвэл хайлтад эдгээр үгнүүдийг заавал оруулах болно. Жишээ нь Star Wars, Episode I буюу 1-р ангийг нь хайж байгаа бол Star Wars, Episode I гэхэд I-ийг хасаад бүх ангийн тухай мэдээллийг харуулах магадлалтай. Ийм тохиолдолд ємнєх аргуудыг хэрэглэвэл: Star Wars Episode +I эсвэл “Star Wars Episode I” гэж бичих шаардлагатай.
ҮГИЙН ХУВИРАЛ
Google єнєєдєр ийм алдартай болоход нєлєєлсєн олон хүчин зүйл байдгийн нэг нь энэхүү үгийн хувирал юм. Google нь хайлт хийж байгаа үгнүүдэд задлан шинжилгээ хийх бүхэл бүтэн системтэй. Тэрээр хайлтад дүн шинжилгээ хийж шаардлагатай бол ойролцоо утгатай үгээр хайлт хийн үр дүнг давхар гаргадаг. Жишээ нь “pet dog dietary needs” гэж хайвал dietary гэсэн үгэн дээр ажиллан “pet dog diet needs” гэж давхар хайх ажээ. Хэрвээ үгийн хувирлаар хайлтыг харуулсан бол уг хувиргасан үгийг жижгээр бичин хавсаргаж харуулдаг байна.
ХЭЛЛЭГЭЭР ХАЙХ
Яг тухайн хэсэг үг орсон үр дүнг хайж олох шаардлага бишгүй л гардаг. Ийм тохиолдолд давхар жижиг хашилтад уг үгнүүдээ бичээд л болоо. Жишээ нь “George Washington”, эсвэл “the long and winding road”, “Єнє мєнх орон” гэх мэтээр бичиж хайвал яг ийм хэсэг үг орсон вэбүүдийг гаргаж ирнэ.
ХАСАХ ТЭМДЭГТ
Зарим үгнүүд хос салаа утгатай байх нь бий. Жишээ нь англи хэлний bass гэсэн үг загас барих болон хєгжмийн дуугаралт гэсэн хоёр утгыг зэрэг илэрхийлнэ. Та энэ үгээр хийсэн хайлт хийхдээ зєвхєн загас барих утгыг нь сонирхож байгаа бол хєгжим гэсэн хэсгийг хасах хэрэгтэй болно. Тэгэхгүй бол хєгжмийн сайтууд хүч түрэмгийлэн орж ирэх болно. Хасахыг хүсэж байгаа үгийнхээ ємнє “-” тэмдэг тавиад л болоо. Жишээ нь “bass –music” гэж бичих юм бол хєгжмийн сайтууд нь гарч ирэхгүй.
I’m Feeling Lucky
www.google.com сайтын эхний нүүрэн дээр I’m Feeling Lucky гэсэн алдартай товч бий. Гэвч бид энэ товчны үүргийг ерєєсєє мэддэггүй шүү дээ. Хайлт хийх үгнүүдээ оруулаад энэ товчийг дарах юм бол хамгийн эхэнд гарч ирэх сайт руу шууд автоматаар ордог үүрэгтэй товч юм байна. Тэгэхээр та хайлтын үр дүн бүхий хуудсаар дамжихгүй л гэсэн үг. Зарим тохиолдолд энэ товч нь цаг хэмнэх сайхан боломжийг олгодог боловч ерєнхийдєє туршлагатай хүмүүс хэрэглэвэл илүү зохимжтой мэт. Бас хайлтын үр дүнд гарч ирэх сайтуудаас зєвхєн ганцыг сонгох нь тодорхой үед ашиглаж болдог. Жишээ нь Стэнфордын их сургуулийн сайт руу орохыг хүсэж байгаа бєгєєд URL хаягийг нь мэдэхгүй байгаа бол “Stanford” гэж бичээд л энэ товчийг дарчхад хамгийн эхэнд уг сургуулийн вэб сайтын хаяг гарч ирэх нь бараг гарцаагүй тул хайлтын үр дүнг харах шаардлагагүй болж байгаа юм. “I’m Feeling Lucky” товч дарсны дараа Google шууд л www.stanford.edu сайт руу орох болно.
ИЛҮҮ ЄНДЄР ТЄВШИНД ХАЙЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ
Хэрвээ Google-ийн жирийн хайлт нь гологдоод байвал илүү нарийн тєвшинд хайлтаа захиалж болно. Үүний тулд “Хайх” товчны хажууд байгаа “Advanced Search” гэсэн линк дээр дарах хэрэгтэй. Энэ үед нилээд олон тохиргоо бүхий хайлтын захиалга авах цонх гарч ирнэ. Энэ цонхыг ашиглан та дараах боломжуудыг эдлэх болно.
- All буюу Бүгд багтах ёстой үгнүүд
- Яг бичсэн хэлбэрээр байх ёстой хэллэгүүд
- Ядаж нэг нь байх ёстой үгнүүд
- Ямар хэл дээрх сайтыг гаргаж ирэх вэ?
- Файлын форматын тухай мэдээлэл
- Хамгийн сүүлд шинэчлэгдсэн огноог зааж єгєх
- Ямар нэгэн тооны хязгаар тавьж єгєх
- Хэрэглэх эрхийн тухай зааж єгєх
- "Adult" буюу насанд хүрэгчдэд зориулсан мэдээлэл бүхий сайтуудыг гаргах эсэх
ДЭВШИЛТЭТ ХАЙЛТЫН ОПЕРАТОРУУД
Оператор нэмж хайлтаа илүү нарийн тєвшинд хийж болно. Дараах дэвшилтэт хайлтын операторууд байдаг:
- Include буюу багтаах гэсэн оператор
- Synonym буюу ижил утгатай үг гэсэн оператор
- OR буюу эсвэл гэсэн оператор
- Domain search буюу Domain нэрээр хайх
- Numrange буюу тооны хязгаараар хайх
НЭМЭХ ОПЕРАТОР
“how”, “where” гэх мэтийн үгнүүдийн автоматаар хасчихдаг болохыг та мэдсэн. Тэгвэл хасагдсан үгийг хайлтдаа оруулахын тулд “+” тэмдгийг ашиглана.
ИЖИЛ УТГАТАЙ ОПЕРАТОР
Хэрвээ тухайн үгтэй утга ижил үг бүхий хайлтуудыг бас гаргаж ирэхийг хүсвэл “~” тэмдгийг ашиглах хэрэгтэй. Жишээ нь food буюу хоол хүнс гэсэн үгээр хайлт хийж байгаа бол “~food” гэвэл хоол хүнстэй холбоотой бүхий л үгнүүдээр хайлт хийгдэнэ. Жишээ нь “~food ~facts” гэвэл хооллох горим, хоолны хүнсний мэдээллүүд гарч ирнэ.
"OR" ХАЙЛТ
Танд аль нэг нь л байхад болох хайлт хэрэгтэй болж мэдэх юм. Жишээ нь та Европт амрахаар шийдсэн бєгєєд Лондон эсвэл Парисын аль нэгэнд тухлахаар шийджээ. Тэгвэл танд аль нь ч хамаагүй гэсэн нєхцєл үүсэж байгаа нь тэр. “vacation london OR paris” гэхэд энэ хоёр хотын амралттай холбоотой сайтууд холилдон гарч ирнэ гэсэн үг.
DOMAIN ХАЙЛТ
Зєвхєн нэг сайт дотор хайлт хийх сонирхолтой тохиолдол гарч болох юм. Жишээ нь та Компьютер Таймс сэтгүүлийн сайт дотроос нэгэн материал хайж болох юм. Тэгвэл сайтаа зааж єгєх хэрэгтэй.
Энэ тохиолдолд site гэсэн түлхүүр үг тавиад ард нь давхар цэг тавина. Ард нь сайтынхаа domain нэрийг бичнэ. Жишээ нь “robot technology site:computertimes.mn” гэх хэрэгтэй. Энэ тохиолдолд зєвхєн уг сайтаас л материалыг хайна. Олон хуудастай, их материалтай сайтууд дээр энэ боломжийг их ашигладаг.
ТООН ХЯЗГААР ТАВИХ
Хэрвээ танд тоон хязгаар дотор хайх шаардлага гарч байгаа бол Google-д ийм боломж бий. Огноо, жин, нас, үнэ гэх мэтээр хязгаарлалт тавьж хайж болно. Хоёр тоогоо бичээд дунд нь 2 цэг тавихад л болно. Жишээ нь Willie Mays 1950..1960 эсвэл 5000..10000 kg truck гэвэл 5 тонноос 10 тонн хүртэлх ачааны машинуудын мэдээлэл гарч ирнэ. Бас энэ боломжийг ашиглах нэгэн сонгодог жишээ бол үнэ юм. Жишээ нь “DVD player $50..$100” гэвэл 50-100 долларын хооронд үнэтэй DVD тоглуулагчид гарч ирнэ. Сонирхолтой байгаа биз.
* ТЭМДГИЙГ АШИГЛАХ НЬ
Зарим тохиолдолд та єгүүлбэрийг гүйцээж чадахгүй байгаа бол зүгээр од тэмдэг тавин Google түүнийг гүйцээх боломж олгож болно. Сонирхолтой нь хүмүүс л мэддэггүй болохоос ингэж хайх шаардлага нилээд гардаг юм шүү. Жишээ нь англиар “the parachute was in¬vented by *” гэвэл хэн нэгний зохиосон шүхэр гэж ойлгоно. Хэн нэгэн гэдгийг Google єєрийн сангаас хайгаад олчих учиртай.
БУСАД БОЛОМЖУУД
Хайлтад ашиглаж болох бусад боломжуудыг товчхон дурдъя. Language: Ямар хэл дээрх сайтууд хайж байгаагаа зааж єгч болно. Жишээ нь зєвхєн монгол хэл дээрх ч гэдэг юм уу. File format: Ямар файл хайж байгаагаа зааж єгнє. Жишээ нь зєвхєн doc буюу Word-ийн файл хайж болох юм. Date: Мэдээж огноогоор хайж болно. Жишээ нь сүүлийн 3-н сарын мэдээллүүдийг хайх шаардлагатай бол энэ боломжийг ашиглах хэрэгтэй. Occurrences: Хайж байгаа түлхүүр үг чинь сайтын аль хэсэгт байх ёстойг зааж єгч болно. Хуудасны хаана ч байж болох, эсвэл зєвхєн гарчиг эсвэл зєвхєн URL-д байна гэж заана. Domains: Тодорхой нэг сайтад хайлт хийх бол энд бичнэ. Usage rights: Мэдээллийн зохиогчийн эрхийн нєхцєлийг энд заана. Safe Search: Насанд хүрэгчдэд зориулсан мэдээлэл бүхий сайтуудыг гаргах эсэхийг заах Page-specific: Єєрийн чинь хуудастай тєстэй эсвэл холбоотой хуудаснуудыг зааж єгєх Technology Search: Энэ бол Apple Macintosh, BSD Unix, Linux, Windows гэсэн үйлдлийн системүүдийн алинд нь таарах мэдээлэл хайж байгаагаа зааж єгєх учиртай хэсэг юм.
ХАЙЛТЫН ҮР ДҮНД ГАРАХ ХУУДАС
Бид л мэддэггүй болохоос хайлтын үр дүнг харуулж байгаа цонхонд чамгүй их мэдээлэл байдаг ажээ. Эдгээр мэдээллүүдийг хэрхэн тайлж уншихыг танд тайлбарлаж єгье. Доогуураа зураастай үг болгон нь цаашаа явах линк бєгєєд Google-ийн хайлтын хєдєлгүүрийн олсон үр дүн юм. Хамгийн эхэнд байгаа линк бол хайлтад тань хамгийн их нийцэх сайтын линк юм. Ингээд энэнээс цаашаа хамаарал нь багасаад л явах болно. Мэдээж URL болон товч хэсгийг нь харж байгаад аль сайт руу орохыгоо єєрєє сонгох учиртай. Ингээд энэ хуудсанд байгаа бүхий л нэгж хэсгүүдийг тайлбарлая.
A. Google-ын удирдлагын хэсэг
Хэрвээ Google-ын єєр үйлчилгээнүүдийг хэрэглэхийг хүсвэл тохирох линкэн дээрээ дараарай. Вэб, Зураг, Видео, Шинэ мэдээ мэдээлэл, Газрын зургийн үйлчилгээ болон Gmail үйлчилгээнүүд рүү шууд орж болно.
B. Хайлтын талбар
Google дээр хайлт хийх түлхүүр үгээ энэ хэсэгт бичдэг гэдгийг бүгд мэдэх билээ. Үгээ бичээд л Enter дарахад болно.
C. Хайлтын товч
Хажуугийн нүдэнд хайх түлхүүр үгээ бичсэн бол энэ товчин дээр дарж хүсэлтээ илгээж болно. Enter дарахтай л адил.
D. Єргєтгєсєн хайлт
Энэ товчин дээр дарж илүү нарийн тєвшинд хайлтаа зохион байгуулж болно. Шинэ хуудас руу орно.
E. Тохиргоо
Хайлтынхаа ерєнхий үзүүлэлтүүдийн тохиргоог энд зааж єгч болдог. Хэлний сонголт, хичнээн үр дүнг нэг хуудсан дээр харах гэх мэтийг энд заана.
F. Хайлтын статистик
Энэ мєрєн дээр хайлтын үр дүнгийн нийт тоо, зарцуулсан хугацаа зэргийг харуулна. Нэг их ач холбогдолтой биш боловч зарим хүмүүс энэ үзүүлэлтийг сонирхон хардаг.
G. Хайсан үгтэй холбогдох нэмэлт линкүүд
Энэхүү динамик линкүүд нь ихээхэн хэрэгцээтэй байдаг. Єєрєєр хэлбэл хайлтынхаа үр дүнг єєр хэлбэрээр харахыг хүсвэл энэ линкүүд тусална. Алин дээр нь ч хамаагүй дараад єєр хуудас руу ороорой. Жишээ нь “Их сургууль” гэж хайгаад вэбүүдийн линк сонирхолгүй санагдвал шууд Image дээр дарж энэ үр дүнгийн зургуудыг харж болох юм.
H. Нэгтгэгдсэн үр дүнгүүд
Google нь хайлт дээрээ үнэхээр лут гэдгийн нэг илрэл нь энэ хэсэг юм. Хэрвээ хайлтын үр дүнд єєр хэлбэрийн үр дүнгүүд элбэг байгаа бол энд багцлан товч байдлаар харуулдаг. Зураг, видео, газрын зураг зэргийг энд товчоор үзүүлнэ.
I. Хуудасны гарчиг
Тухайн олдсон вэб хуудасны гарчгийг энд томоор харуулна. Гарчиг их чухал үүрэгтэй байдгийн нэг илрэл нь энэ юм. Та энэ гарчгаас уг сайт руу орох эсэх шийдвэрийн ихэнхийг гаргана. Заримдаа гарчгийн оронд уг сайтын URL хаяг харагдах нь бий. Тэгвэл уг хуудас нь гарчиггүй юм байна гэж ойлгож болно.
J. Гарчгийн доор байх текст
Энэ бол ишлэл текст юм. Уг вэб хуудас доторх агуулгыг товчлон харуулдаг. Хайлтын тань түлхүүр үгнүүдийг энд Bold-оор тодруулан харуулна. Хэрвээ хайлтын үгийн хувирлыг ашигласан бол ялгаагүй bold болгосон байх ёстой. Энэ бол тухайн сайт руу орох эсэхийг шийддэг хамгийн гол хэсэг юм.
K. Үр дүнгийн URL
Мэдээж ногооноор бичсэн хэсэг бол тухайн вэб хуудасны жинхэнэ URL хаягийг харуулна. Туршлагатай хүн уг вэб хуудас руу орох эсэхээ шийдэхийн тулд уг хаягийг заавал хардаг. Ингэснээр буруу сайт руу орж цаг алдахаас сэргийлэх ач холбогдолтой.
L. Хэмжээ
Тухайн вэб хуудасны нийт хэмжээг заана. Энэ нь тухайн хуудас хэр хурдан ачаалагдахыг заах чухал ач холбогдолтой нэгж юм. Хэрвээ их том байвал тухайн хуудас тэр хэмжээгээр л удаан ачаалагдаж чиний алтан цагийг үрэх нь тодорхой. Хэрвээ тухайн хуудас индекслэгдэж амжаагүй бол энэ нэгж гарахгүй.
M. Cached (Нєєцлєх)
Энэ бол тухайн хуудсыг Google єєрийн системдээ оруулах үеийн тєлєв байдлыг хадгалдаг сонирхолтой багаж юм. Магадгүй зарим сайтууд байнга шинэчлэгддэг байлаа гэхэд тухайн үед ямар байдалтай байсныг энэ линкэн дээр дарснаар мэдэж болно. Гол хэрэглээ нь орох гэсэн хуудас чинь гарч ирэхгүй юм уу алдаа єгєх, сайт маань байхгүй болсон тохиолдолд энэ линк дээр дарж хамгийн сүүлд ямар байдалтай харагдаж байсныг харж болох юм. Азтай тохиолдлоор текст, зураг гэх мэт мэдээллийг ашиглах боломжтой байдаг.
N. Ойролцоо хуудаснууд
Энэ линкэн дээр дарж уг хайлттай холбоотой ойролцоо хуудаснуудыг гаргаж болно.
O. Онцгойлсон үр дүн
Хэрвээ нэг сайтаас хэд хэдэн үр дүн олдсон бол энэ хэсэг гарч ирдэг. Зарим сайтууд их олон бие даасан хуудаснуудтай байгаа бол ингэж харуулдаг. Мэдээж хамгийн их хамааралтай нь хамгийн эхэндээ гарна.
P. Илүү их үр дүн
Хэрвээ тухайн сайтаас 2-оос илүү үр дүн олдсон бол энэ линк харагдана. Тэгэхээр тухайн сайт сонирхлыг чинь татаж байгаа бол энэ линкэн дээр дарж бусад үр дүн бүхий хуудаснуудыг харж болно.
Q. Нэмэх тэмдэгтэй дєрвєлжин
Нэмэх тэмдэг харагдаж байвал дээр нь дарж нэмэлт хэсгийг гаргаж болно. Жишээ нь зураг дээр газрын зургийг харуулсан байна.
R. Харилцан хамаатай нэр томьёонууд
Магадгүй та хайх нэр томьёогоо буруу сонгосон байж болох юм. Google танд туслах нэмэлт түлхүүр үгнүүдийг санал болгож байгаа нь тэр. Та эндээс хайлтаа илүү нарийн тєвшинд аваачин үр дүнтэй ажиллаж болох юм.
Эх сурвалж: http://www.kt.mn |
| Google хайлтын нууцаас |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (3) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин Хэрэгтэй зөвлөмж өгсөнд баярлалаа. Олон хүн уншаад ингэж бодож байгаа гэдэгт итгэлтэй байна. Талархлаа нэг нэгэндээ илэрхийлж суръя. Хэн нэгнийг гоочилсон зүйл байхаар цагаа хайрлахгүй сэтгэгдэл бичсэн харагдах юм. Энэ цаг үед амьдарч буй бид Монгол хүний жудаг, ёс суртахууныг дордуулахгүй харин улам чанаржуулахад хувь нэмрээ оруулах ҮҮРЭГТЭЙ.
2011-11-23 | 11:23:21 | 202.156.11.10 | |
Зочин Хэрэгтэй зөвлөмж өгсөнд баярлалаа. Олон хүн уншаад ингэж бодож байгаа гэдэгт итгэлтэй байна. Талархлаа нэг нэгэндээ илэрхийлж суръя. Хэн нэгнийг гоочилсон зүйл байхаар цагаа хайрлахгүй сэтгэгдэл бичсэн харагдах юм. Энэ цаг үед амьдарч буй бид Монгол хүний жудаг, ёс суртахууныг дордуулахгүй харин улам чанаржуулахад хувь нэмрээ оруулах ҮҮРЭГТЭЙ.
2011-11-23 | 11:23:19 | 202.156.11.10 | |
Зочин Хэрэгтэй зөвлөмж өгсөнд баярлалаа. Олон хүн уншаад ингэж бодож байгаа гэдэгт итгэлтэй байна. Талархлаа нэг нэгэндээ илэрхийлж суръя. Хэн нэгнийг гоочилсон зүйл байхаар цагаа хайрлахгүй сэтгэгдэл бичсэн харагдах юм. Энэ цаг үед амьдарч буй бид Монгол хүний жудаг, ёс суртахууныг дордуулахгүй харин улам чанаржуулахад хувь нэмрээ оруулах ҮҮРЭГТЭЙ.
2011-11-23 | 11:22:45 | 202.156.11.10 | |
|
|
|
|
|

Судалгаа авъя гэх нэрээр гар утсыг нь булаан зугтжээ 18:09 Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг
|
Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг »»
|
|
Залилан: Дансаа бусдад бүү ашиглуул 16:24 Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг
|
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг »»
|
|
ДЭМБ: Нипах вирусийн халдвараар шинж тэмдэггүй өвчлөх боломжтой 16:21 Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол
|
Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол »»
|
|
МҮОХ-ны гишүүдийн дунд виртуал дугуйн нөхөрсөг тэмцээн боллоо 16:13 Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн
|
Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн »»
|
|
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 16:02 Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар,
|
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар, »»
|
|
Бага ангийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих "сүүн дархлаа" хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ 15:40 Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-д ажлын айлчлал хийж байна 15:35 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. »»
|
|
Н.Учрал: Эрх чөлөөгөө эдлэе! 15:33 Шударга нийгэм бий болгоод өгөөч.
|
Шударга нийгэм бий болгоод өгөөч. »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна 13:20 Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах
|
Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах »»
|
|
Тэнэгэр говийн тэмээчдийн баяр үргэлжилсээр байна 10:45 Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг
|
Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг »»
|
|
Нийслэлийн нийтийн тээвэрт Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, нийтийн тээврээр үйлчлүүлж байна 14:27 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
“Нипах вирус хүнээс хүнд дамжин тархсан тохиолдол бүртгэгдээгүй” 14:24 Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан.
|
Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан. »»
|
|
Хил дамнасан цахилгаан хангамж шинэ шатанд ахиж, Хятад-Монголын цахилгаан сүлжээний холболт хурдаслаа 13:25 Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой.
|
Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой. »»
|
|
Монгол банк 700 ажилтнаасаа 126-ийг нь цомхотгоно 12:54 УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм.
|
УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм. »»
|
|
Цахимд байршуулсан “юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөгөө залилуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдлээ 12:43 Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн
|
Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн »»
|
|
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав 12:42 Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд
|
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд »»
|
|
Монгол Улсын иргэд Колумб руу визгүй зорчиж эхлэв 12:09 Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна.
|
Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна. »»
|
|
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 12:08 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 11:38 Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж,
|
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Осгосон байдалтай нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ 11:09 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 »»
|
|
Улсын хэмжээнд инфляц 7.5 хувьтай гарсан гэв 10:39 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
|
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо 10:20 Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин,
|
Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, »»
|
|
Хятад иргэдэд 25 жилийн хорих ял оноолоо 10:00 Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн
|
Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн »»
|
|
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо 09:45 Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар
|
Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар »»
|
|
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна 08:58 Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай”
|
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” »»
|
|
Тог тасрах үеэр “Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэв 14:43 "Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр
|
"Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр »»
|
|
З.Анхбат кросс уралдааны 16 дахь түрүүгээр шалгарлаа 14:07 Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах
|
Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 10:50 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан,
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Засгийн газар тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журмыг хэлэлцэж байна 10:32 Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм. »»
|
|
Хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо 09:54 ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр
|
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр »»
|
|
Улсын хоёрдугаар төв эмнэлэгт мэдрэлийн төв байгуулагдлаа 09:52 Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ,
|
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ, »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газруудын хуваарь 09:32 2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ.
|
2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ. »»
|
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг БНХАУ-аас албадан авчирчээ 15:10 Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н”
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н” »»
|
|
З.Төмөртөмөө: Иргэд 103 дугаарт дуудлага өгөөд 3 цаг хүлээж байна 15:06 НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн
|
НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн »»
|
|
Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн алба хаагчдыг хамруулсан цахим уулзалтыг зохион байгууллаа 14:59 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Ц.Цогтбаатар бэртлээс эргэн ирж, аваргаа дахин баталлаа 11:39 “2028 оны олимп ойрхон байна даа”
|
“2028 оны олимп ойрхон байна даа” »»
|
|
Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа” 11:01 “…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг
|
“…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг »»
|
|
Монгол дахь гадаад ажилчдын тоо гурван жилд гурав дахин өсжээ 10:14 Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024
|
Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024 »»
|
|
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Малчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарна 10:07 УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай,
|
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай, »»
|
|
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна 10:01 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд »»
|
|
“УБТЗ” ХНН эх оронч худалдан авалтаараа салбараа тэргүүлжээ 21:43 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын »»
|
|
Эрт илрүүлгийг орон даяар эхлүүлэхээр бэлдэж байна гэв 18:08 Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн
|
Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Ерөнхийлөгч өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар сайд болон ТӨХК, агeнтлагийн дарга нартай уулзаж байна 17:06 Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын
|
Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын »»
|
|
Бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, үүрэг чиглэл өглөө 16:12 Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт,
|
Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт, »»
|
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|