 |
|
 |
|
Ээдээгүй сэтгэл /өгүүллэг/ |
|
|
 |
|
 |
Ээдээгүй сэтгэл /өгүүллэг/
2011-11-22Түүний сэтгэл нэг л тавгүй. Унтах гэж хичнээн хичээсэн ч нойр нь яг л салхинд хийсэх хамхуул адил алга болж, 
харин олон жилийн өмнөх дурсахыг хүсдэггүй тэр дурсамж улам бүр сэргэж байлаа. Заяа бослоо.
Гал тогооныхоо өрөөнд орж, хүйтэн ус аягалж аваад цонхоор харав. Шөнийн хот аниргүй. Тэргэл саран тэртээ дээрээс өнгийж, аальгүй одод түүнийг шоолж байх шиг санагдав.
Гэвч “Хөөрхий минь ядарч яваа бололтой. Өмссөн олигтой хувцасгүй, өлөн хоосон л байх шиг байсан” гэсэнТуяагийн үг түүний толгойд нь байн байн эргэлдэж байлаа. Тэр Батхүүгийн тухай бодох тусам үзэн ядах биш харин өрөвдөж байгаагаа л мэдэж байв. Батхүү гэж түүний анхны хайр. Тэр хүнийг хажуудаа байлгах гэж, хамтдаа амьдрах гэж Заяа нулимсаа ширгэтэл уйлсан. Өөр хүүхэнд хайртай болчихоод өлгийтэй нялх хүүхэдтэй нь хаяад гарсан тэр өдөр ч гэсэн тэр хүрээд л ирэх байх гэж шөнөжин нойргүй хонож байсан. Тэр өдөр Заяагийн хувьд яг л амьдралынх нь сүүлчийн өдөр шиг санагдаж байсныг эргэн дурсав.
Батхүү тэр үед дүрэлгэр алаг нүдэнд нь хэзээ ч нулимс тогтохгүй юм шиг инээд алдсан дэгжин хүү байж билээ. Олны анхаарлыг үргэлж татаж байдаг тэр хүүтэй хамт байхдаа Заяа хамгийн аз жаргалтай байсан. Хэзээ ч салахгүй юм шиг, бас хэзээ ч хэн хэндээ гомдохгүй юм шиг, хамтдаа л байвал хорвоог бүтнээр нь эргүүлчих юм шиг боддог байсан гэгээн өдрүүд байж билээ.Залуу хосууд нэг гэрт орж, хүүтэй болсон цагаас хойш Батхүүгийн ааш авир хачин их өөрчлөгдөж билээ. Орой бүр халамцуухан ирэх нөхрөө хүлээж суухдаа Заяа үргэлж муу юм бодон айдаг байсан.
-Яасан юм бол арай амьтан хүнд цохиулчихаагүй байгаа. Машин тэргэнд дайруулчихсан юм биш биз хэмээн сэтгэл шанална. Түүнийг ирэн иртэл цонх руугаа ширтэж, хөлийн чимээ чагнан хүлээдэг байсан. Үнэндээ Батхүүтэй хамт өнгөрүүлсэн өдрүүд хүлээлтээр дүүрэн өнгөрч, Заяа согтуу нөхрөө өргөж, тэгнэн оронд нь оруулах гэж хичээж, маргааш нь шарыг нь тайлах гэж бантан хутгаж цагыг бардаг байсан. Түүнтэй хамт өнгөрүүлсэн гурван жилийн амьдралыг сайн мэдэх хүмүүс “Охин минь насаа, үр хүүхдээ бод. Наад боловсон төрхтэй архичнаасаа сал” хэмээн ятгадаг байлаа.
Заримдаа нөхрийнх нь хэмжээ хязгааргүй архидалт, зугаа цэнгэл түүний амьдралын хоног мөчүүдээс зулгааж байгааг сайн мэддэг ч гэсэн тэр Батхүүг хаяад явж чаддаггүй байв. Үнэндээ Заяа охиноо хараад л “Охиноо муу ч гэсэн аавтай л өсгөчих юмсан” хэмээн боддог байсан хэрэг. Амьдралын бүхий л асуудлыг зохицуулах гэж Заяа хэр чадлаараа хичээсэн. Хоолны мөнгө, хувцас хунараа зохицуулж, охиноо цэцэрлэгт зөөх гэдэг ганц хүний нуруун дээр ахадсан ачаа байлаа. Гэвч Батхүү босгож эхлээд орхичихсон амьдралаа өөрөө л нураасан.
Одоогоос арав гаруй жилийн өмнө намрын хүйтэн үдэш охин нь халуурч, чинэрсэн улаан юм болчихоод эг мадаггүй уйлж, Заяаг сандаргаж билээ. Батхүүг эртхэн ирэх байх хэмээн битүүхэн хүлээж, охиноо тайвшруулах санаатай хэр чадлаараа оролдсон ч халуундаа шаналж, чичрэн уйлах охиноо дуугүй болгож чадсангүй. Гар утас руу нь дахин дахин залгасан боловч утсаа авсангүй.
Сандарсан бүсгүй 103 руу залгасан ч холбогдож чадахгүй бачимдахдаа охиноо дулаан хөнжилд ороогоод л гарч гүйх нь тэр. Үнэндээ тэр үед харсаар байгаад охиноо алдаж байх шиг л санагдаж, түүний нүдийг нулимс бүрхээд юу ч харж чадахгүй байлаа. Намрын сэрүүхэн шөнө, түнэр харанхуйд нялх хүүхдээ тэврээд гудамж уруудан гүйсэн ч энд тэнд хий гишгэн уначих шахан сандчина. Түүний хөлийн чимээг сонссон хашааны ноход гэнэт хар, хүр хийтэл дайрч, айж сандарсан бүсгүй цочоож даажигнана. Хаа нэгтээ халамцуу эр хашгирах дуу түүний сэтгэлд хурах айдас түгшүүрийг улам их нэмж байлаа. Гэвч тэр охиноо энгэртээ нааж, “Бурхан минь, надад туслаач. Ээж минь надад туслаач. Миний охиныг л авраач” хэмээн амандаа шивнэхээс өөр ву ч дуугарч чадахгүй байлаа. Заяа гүйсээр... Төв зам дээр гарч ирсэн ч машин олдсонгүй. Ганц нэгхэн машин зөрж өнгөрөх ч шөнө дунд өлгийтэй хүүхэд тэврэн, айж, даарч, сандарсандаа болоод хувхай цайсан царайтай, үс нь сэгсийж, ядарч туйлдсан бүсгүйг аваад эмнэлэг хүргэж өгөх сайхан сэтгэлтэй хүн ганц ч олдсонгүй. Заяа гар утас, түрийвчээ бүгдийг нь гэртээ орхисноо мэдэж, машн барих гэж цаг алдах шаардлаггүйгээ сая л мэдэв. Зам дагаж алхсаар... Хичнээн удаан алхснаа ч тэр мэдсэнгүй. Бараг үүр гэгээрч байхад л эмнэлгийн үүд татлаа. Жижүүрийн эмч нар халуундаа болж таталт өгч байгаа охиныг нь эрчимт эмчилгээний тасаг руу шилжшшлсний дараа л шөнөжин охиноо тэвэрч алхсаар гар нь бадайрч, хөлийнх нь ул тэсэхийн аргагүй өвдөж байгааг мэдэн, ядарч, айж сандардаа ухаан нь балартан, хана налан гулжисхийн унав. Нэг л мэдэхэд эмч, сувилагч нар түүнийг тойроод зогсчихсон, өвгөжөөр эмч “Их л ядарч, туйлдсан хүн байна. Ар гэрээс нь хүн дууд, охиныг нь сахих хүн ирсний дараа наад хүүхнээ эмнэлэгт хэвтүүл” хэмээн ярьж байлаа. “Охиныг нь сахих хүн хэрэгтэй” гэсэн үгийг сонсоод Заяа “ямар ч байсан хөл дээрээ л босох хэрэгтэй” хэмээн өөрөө өөртөө шивнэж байлаа.
Эмч нар түүнийг гэрээсээ хүн дууд хэмээн хичнээн ятгасанч, Заяа хөл дээрээ зогсож чадахгүй болтлоо туйлдаж, ядарч байсан ч хэн нэгнийг дуудаж, төвөг болохыг хүссэнгүй. Ялангуяа, Батхүү рүү, хүүгээ байнга өмөөрч байдаг хадам ээж рүүгээ утасдахыг бүр ч хүссэнгүй. Эмнэлгээс өглөө бүр өгөх зүсэм талх, хоёр аяга хар цайг охиндоо идүүлж, өдөртөө хоср удаа олгодог зутан шөлийг ч охиныхоо ам руу хийх гэж яарна. Хамт нэг тасагт хэвтэж байгаа ээжүүд эргэлтийн хооноосоо илүүчилж, ганц хоёр чихэр өгвөл охиндоо л гэж хадгална. Үнэндээ эмнэлэгт өнгөрүүлсэн арав хоног Батхүүтэй хамт өнгөрүүлсэн гурван жилээс ч урт байлаа. Энэ өдрүүдэд түүнийг ганц удаа хайж сурж ирээгүй нөхөртөө цөхөртлөө гомдож байв. Заяа “Ямар ч байсан охиноо аавтай байлган” гэж урьд нь зөрүүдлэн боддог байсан бол харин тэр үед л “Ямар ч байсан би охиноо хүн шиг хүн болгоно” хэмээн өөрөө өөртөө хатуу хэлж байсан. Ганцаараа байсан ч охиноо өсгөж, хүн болгоно” гэж эрс шийдсэн байлаа.
Эмнэлгээс гараад гэртээ иртэл гэр нь яг л бахь байдгаараа. Өнгөрсөн арав хоногийн дотор хэн ч ирээгүй нь илт. Аяганд хийж тавьсан цай тэс хөлдөж, хүйт даасан мөсөн хонгил шиг гэр түүнийг угтаж авав. Хариад сайхан хоол цай хийж, ядаргаагаа гартал сайхан унтаж, охиноо усанд оруулж, тайвшруулна даа хэмээн тэр эмнэлэгт байхдаа мөрөөдөж байсан ч бүх зүйл талаар болох нь тэр. Тэр өдрөөс хойш Батхүү эргэж ирсэнгүй. Хамт ажилладаг өөрөөсөө олон дүү бүсгүйтэй цуг амьдарч байгаа гэдгийг сонсоод Заяа нүдээ ширгэж, дэрээ нэвтэртэл уйлж билээ. Охин нь өвдснийг, харанхуй шөнөжин алхаж байж түүнийг эмнэлэгийн бараа харсныг, бас ганц эргэлтгүй, хоосон нойтон хонож, өлмөн зэлмүүн сууж охиноо асарч байсныг тэр мэдсэнгүй, мэдэхийг ч хүсээгүй гэж бодохоор л Заяагийн нүдийг нулимс бүрхээд, цээжинд нь гомдол зангирч байлаа. Хамгийн гол нь энэ амьдрал Батхүүд ямар ч үнэгүй байж. Охин нь ч, Заяа ч, толгой хоргодож байсан тоонот гэр нь ч Батхүүгийн хувьд юу ч биш байж гэж бодох л түүнд хамгийн хэцүү байлаа. Үнэндээ тэр үед Заяад охиноос нь өөр юу ч байхгүй, бас түүний охинд ээжээс нь өөр хэн ч байхгүй гэдгийг л Заяа сайн ухаарсан.
Заяа ажлаа сольж, охиноо 24 цагийн цэцэрлэгт өгч, унаж тустлаа ажиллаж байлаа. Нэг дэхь өдрийн өглөө охиноо цэцэрлэгт аваачиж өгөөд тав дахь өдрийн орой авна. Долоо хоногийн хоёрхон өдрийг охинтойгоо өнгөрүүлнэ. Гэвч түүнд үүнээс өөр арга байсангүй. Охиноо санаж, өөрөө нулимсандаа халтартал уйлдаг хэрнээ “Миний охин жаахан л тэсчих. Бүх юм сайхан болно” хэмээн тэр охиноо аргаддаг байлаа. Үнэхээр ч тэдний энэ зовлон удаан үргэлжилсэнгүй. Ажилдаа идэвхитэй, хариуцлагатай залуухан бүсгүй хоёрхон жилийн дараа л компанийн гүйцэтгэх захирал болж дэвшсэн. Тохилог байр сууц, өндөр цалин хангамж, байнгын жолооч, бас гэрийн үйлчлэгч, хамгийн гол нь үргэлж охинтойгоо байх боломж түүнд олдсон. Заяа энэ бүхнийг нэхэн санаад инээмсэглэх гэсэн боловч чадсангүй.
Заяа утсаа шүүрч аван Туяагийн гэрийн утас руу залгалаа. Утсаа авсангүй. Гэвч тэр дахин залгасаар... Олон дахин дуудуулж байж Туяа утсаа авав. -Байна уу? Заяа байна хэмээн түүнийг зориг муутайхан дуугарвал Туяагийн нойр сэргэсэн нь илт -Хүүе. Зүгээр үү? хэмээн сандран асуулаа. Найз бүсгүйгээ сандаргаж, хар шөнөөр айлын гэр рүү залгасандаа санаа нь зовсон Заяа хэлэх үгээ олж ядан -Зүгээрээ...Найз нь нэг юм асуух гээд л хэмээн түгдрэв. Туяа -За асуу л даа. Хамаг нойр сэргээчихлээ. Юу болоод байгаа юм хэмээн эвшээлгэж, төвөгшөөж байгаа нь илт. -Уучлаарай найзаа. Чи Батхүүтэй хаана таарсан юм хэмээн Заяа зориг муутайхан асуулаа. -Өө. Үүнийг асуух гэж л залгасан юм уу? Тэр архичин гар Бөмбөгөрийн архичидтай хамт л явж байна байна лээ. Загайсан хар архичнаар яах нь яах нь бэ? Бүр өвгөнтийн архичин болчихсон байна лээ хэмээн ууртай хэлээд утсаа тасалчихав. Заяад хэлэх ч үг олдсонгүй. Тэр жолооч руугаа нэг залгаж үзснээ цагаа хараад болив. Дуудлагын такси дуудаж, Бөмбөгөр нэртэй худалдааны төвийн ойролцоо очлоо. Хир буртаг болсон хувцастай, хавагнаж, улаасан нүүртэй, халтар хүмүүс шуудайнд хийсэн шил лааз хуванцар сав тушаахаар энд, тэндээс цуглаж байгааг хараад тэр өөрийн эрхгүй айж байлаа. Тэдэн дунд Батхүүг яваа гэж бодохоос л гол нь харлаж, сэтгэл нь үймэрнэ.
Гэвч олсонгүй. Энэ өдрөөс хойш Заяа өглөө бүр Бөмбөгөрийн ойролцоо очиж, Батхүүг хайдаг ажилтай болов. Нялх охинтой нь яг л үсэнд хаясан шалз шиг орхиж явсан тэр эрийн өөдгүй занг мартаагүй ч гэсэн анхны хайр, бас анхны амьдралаа бодохоор Заяа тэсч чадахгүй байлаа. Түүний эрэл мухардаж байсан ч цөхөрсөнгүй. “Өглөө эрт эмчилгээтэй. Би өөрөө машин бариад эмнэлэгт үзүүлчихээд ажил руу очино” хэмээн жолоочоо явуулчихаад хар үүрээр ирж, хог хаягдал цуглуулагч нарыг ирж ажигладаг шинэ ажилтай болов.
Олон өглөө эрт босож, бас эрэл нь мухардаж байгаад бухимдсан бүсгүй нойроо сэргээх санаатай тамхи асаав. Гэтэл хир даг болсон хувцас, ургаж ширэлдсэн үс, мансуурсан нойрмог нүдтэй эр машины цонх тогшлоо. Заяа нүдэндээ ч итгэсэнгүй. Өнөөх хээнцэр дэгжин, бас өндөр чийрэг, охид хүүхнүүдийн харцыг үргэлж булааж байдаг сайхан эр ийм болтлоо хувирсан гэдэгт үнэндээ итгэхийн ч арга байсангүй. Сандарсан бүсгүй машиныхаа цонхыг нээж
-Сайн байна уу? хэмээн аяархан мэндэлтэл Батхүү гөлийсөн харцаар түүнийг нэвт ширтэснээ -Хүүхэн гуай тамхиа өгчих хэмээн увайгүй дуугарлаа. Тэр түүнийг огтхон ч танихгүй байгаа нь илт. Заяа хайрцагтай тамхи өгтөл итгэж ядан авч, хэн нэгнээс нуух мэт халаасандаа яаран шургуулснаа -Хүүе, нэг мөсөн буян болоод таван зуун төгрөг өгчихөөч. Тэгвэл ч шар тайлах боломжтой л болох гээд байна хэмээн маасайтал инээв. Түүнээс үгжирсэн чийг, өмхий үнэр ханхийж, үүдэн шүдгүй болсон ам нь онгойн харлаж байлаа. Заяа яаран цүнхээ уудлаж, бөөн мөнгө гарган сарвайлвал Батхүү яг л элээ шиг шүүрэн авснаа амандаа юуг ч юм бувтнан эргэж ч харсангүй. Заяа түүний хойноос удаан харав. Уг нь тэр охиныхоо аавыг олигтойхон ажил төрөлд оруулж, хүн шиг хүн явуулах юмсан гэж хүсч байсан. Батхүүтэй уулзана, болж өгвөл энэ хар бараан амьдралаас татаад гаргаад ирнэ гэж өөрөө өөртөө найдаж байсан. Гэвч Батхүү түүнийг огтхон ч таньсангүй. Хэдхэн жилийн өмнө татаад хаядаг тамхины иш шиг, уугаад чулуудчихдаг архины шил шиг орхиод явсан эхнэрээ тэр оноож ч харж чадсангүй.
Заяа урамгүйхэн буцаж явлаа. Өнгөрсөн арав гаруй жилийн өмнөх бараан дурсамжуудаас тэр гэрэл гэгээтэй бүхнийг өөртөө хадгалж явсан. Тийм ч учраас Заяагийн итгэл, сэтгэл ээдээгүй. Харин Батхүү бүгдийг мартаж, нүд нь хүртэл булингартсан байв. Түүнийг эрж, хайх хэрэггүй байж. Ёроолгүй саванд ус ч хийсэн, алт ч хийсэн тогтдоггүйтэй адил сэтгэлгүй хүнд ой ухааныг нь сэргээх дурсамж хүртэл үлддэггүй гэдгийг бүсгүй сая л ойлгов.
|
| Ээдээгүй сэтгэл /өгүүллэг/ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Судалгаа авъя гэх нэрээр гар утсыг нь булаан зугтжээ 18:09 Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг
|
Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг »»
|
|
Залилан: Дансаа бусдад бүү ашиглуул 16:24 Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг
|
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг »»
|
|
ДЭМБ: Нипах вирусийн халдвараар шинж тэмдэггүй өвчлөх боломжтой 16:21 Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол
|
Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол »»
|
|
МҮОХ-ны гишүүдийн дунд виртуал дугуйн нөхөрсөг тэмцээн боллоо 16:13 Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн
|
Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн »»
|
|
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 16:02 Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар,
|
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар, »»
|
|
Бага ангийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих "сүүн дархлаа" хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ 15:40 Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-д ажлын айлчлал хийж байна 15:35 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. »»
|
|
Н.Учрал: Эрх чөлөөгөө эдлэе! 15:33 Шударга нийгэм бий болгоод өгөөч.
|
Шударга нийгэм бий болгоод өгөөч. »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна 13:20 Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах
|
Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах »»
|
|
Тэнэгэр говийн тэмээчдийн баяр үргэлжилсээр байна 10:45 Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг
|
Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг »»
|
|
Нийслэлийн нийтийн тээвэрт Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, нийтийн тээврээр үйлчлүүлж байна 14:27 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
“Нипах вирус хүнээс хүнд дамжин тархсан тохиолдол бүртгэгдээгүй” 14:24 Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан.
|
Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан. »»
|
|
Хил дамнасан цахилгаан хангамж шинэ шатанд ахиж, Хятад-Монголын цахилгаан сүлжээний холболт хурдаслаа 13:25 Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой.
|
Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой. »»
|
|
Монгол банк 700 ажилтнаасаа 126-ийг нь цомхотгоно 12:54 УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм.
|
УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм. »»
|
|
Цахимд байршуулсан “юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөгөө залилуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдлээ 12:43 Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн
|
Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн »»
|
|
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав 12:42 Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд
|
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд »»
|
|
Монгол Улсын иргэд Колумб руу визгүй зорчиж эхлэв 12:09 Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна.
|
Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна. »»
|
|
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 12:08 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 11:38 Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж,
|
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Осгосон байдалтай нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ 11:09 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 »»
|
|
Улсын хэмжээнд инфляц 7.5 хувьтай гарсан гэв 10:39 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
|
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо 10:20 Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин,
|
Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, »»
|
|
Хятад иргэдэд 25 жилийн хорих ял оноолоо 10:00 Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн
|
Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн »»
|
|
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо 09:45 Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар
|
Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар »»
|
|
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна 08:58 Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай”
|
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” »»
|
|
Тог тасрах үеэр “Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэв 14:43 "Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр
|
"Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр »»
|
|
З.Анхбат кросс уралдааны 16 дахь түрүүгээр шалгарлаа 14:07 Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах
|
Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 10:50 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан,
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Засгийн газар тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журмыг хэлэлцэж байна 10:32 Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм. »»
|
|
Хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо 09:54 ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр
|
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр »»
|
|
Улсын хоёрдугаар төв эмнэлэгт мэдрэлийн төв байгуулагдлаа 09:52 Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ,
|
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ, »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газруудын хуваарь 09:32 2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ.
|
2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ. »»
|
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг БНХАУ-аас албадан авчирчээ 15:10 Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н”
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н” »»
|
|
З.Төмөртөмөө: Иргэд 103 дугаарт дуудлага өгөөд 3 цаг хүлээж байна 15:06 НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн
|
НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн »»
|
|
Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн алба хаагчдыг хамруулсан цахим уулзалтыг зохион байгууллаа 14:59 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Ц.Цогтбаатар бэртлээс эргэн ирж, аваргаа дахин баталлаа 11:39 “2028 оны олимп ойрхон байна даа”
|
“2028 оны олимп ойрхон байна даа” »»
|
|
Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа” 11:01 “…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг
|
“…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг »»
|
|
Монгол дахь гадаад ажилчдын тоо гурван жилд гурав дахин өсжээ 10:14 Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024
|
Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024 »»
|
|
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Малчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарна 10:07 УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай,
|
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай, »»
|
|
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна 10:01 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд »»
|
|
“УБТЗ” ХНН эх оронч худалдан авалтаараа салбараа тэргүүлжээ 21:43 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын »»
|
|
Эрт илрүүлгийг орон даяар эхлүүлэхээр бэлдэж байна гэв 18:08 Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн
|
Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Ерөнхийлөгч өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар сайд болон ТӨХК, агeнтлагийн дарга нартай уулзаж байна 17:06 Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын
|
Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын »»
|
|
Бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, үүрэг чиглэл өглөө 16:12 Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт,
|
Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт, »»
|
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|