 |
|
 |
|
Томчуудын оролцоотой нүүрсний бизнесийн луйвар |
|
|
 |
|
 |
Томчуудын оролцоотой нүүрсний бизнесийн луйвар
2011-11-22Нүүрсээр мөнгө хийж байгаа бүлэглэлийнхэн Засгийн газарт ч нөлөөлж эхлэв үү гэсэн таамаг төрүүлэх болов. Энэ нь  хий хоосон хардалт биш, бодиттой зүйл байж мэдэх магадлал өндөр юм. Засгийн газрын танхимын гишүүн, С.Батболдын багт ажиллаж байгаа сайд энэ талаар үг унагалаа. Хариуцлагатай алба хашдаг төрийн сайд хүн тийм ноцтой зүйлийг ярилцлага өгч байхдаа ам нь халаад санаандгүй бураагүй нь мэдээж. Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга “Ухаа худагийн уурхайтай хийсэн гэрээг нь дуурайгаад “Эрдэнэс Монгол” компани бас 70 ам.доллараар гэрээ хийчихэж байгаа юм. Өнөөдөр зах зээл дээр хүрэн нүүрс 110 ам.доллар, коксжсон нүүрс бол 300-350 ам.долларын үнэтэй байна. 40 доллар хаачив? Энэ бол хулгай. “Ард түмний өмчөөс” хумсалж, хулгайлж байгааг л би шүүмжилсэн. Харамсалтай нь Засгийн газрын хуралдаан дээр дэмжлэг авсангүй. Ухаа худагийн 70 ам.долларын үнэ чинь хуурамч үнэ. Хилийн цаана өөр үнэтэй, давхар гэрээ хийгээд 40-50 долларын зөрүүг Монголын татварын албанд бүртгэлгүй дансаар авдаг.
Монгол Улсдаа бол 70 ам.доллараар борлуулсан гэдэг хуурамч гэрээгээ үзүүлээд, тэр үнээрээ татвар төлдөг. 2010 онд Монголын компаниуд 15 сая тонн нүүрс Хятад руу борлуулснаас ердөө 200 сая ам.долларын татвар авсан гэж байгаа. Энэ бол Европын хөлбөмбөгийн клубын нэг тамирчны л үнэ ш дээ. Уул уурхайд нүүрс голлох салбар болсон гээд байдаг, гэтэл иймхэн мөнгө төсөвт орж байна. Тэрнийг нь төр засаг нь хараагүй юм шиг дүр эсгээд сууж байж болохгүй” гэжээ.
Энэ талаар сурвалжилж, тоо баримтыг шүүрдэж үзлээ. Өнгөрсөн долдугаар сарын 10-ны өдөр төрийн өмчийн “Эрдэнэс МГЛ” компанийн захирал Б.Энэбиш Хятадын хөнгөн цагааны үйлдвэрлэлийн магнат гэгддэг “Чайнолько” группын төлөөлөл нэгэн гэрээнд гарын үсэг зурсан юм.
Энэ гэрээг байгуулснаар “Чайнолько” групп Монголын Таван толгойн нүүрсний орд газраас гурван жилийн турш нүүрс авна. 15 сая тонн нүүрс авахаар гэрээлжээ. Үүнийхээ хариуд Монголын Засгийн газарт 250 сая ам.долларыг урьдчилж төлөх болзолтой. Гэрээний дагуу нүүрсийг өдөр шөнөгүй зөөж эхэлсэн байна.
Энэ групп нь Монголоос авах нүүрснийхээ 30 хувийг нь Японы “Иточу”, “Мицуй” групп, Солонгосын төрийн өмчийн “ Кореа гесурс” корпорацид худалдана. Дараагийн таван жилээс нь зах зээлийн үнээр худалдаж авна шүү гэж гэрээлсэн гэнэ.
Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар гарын үсэг зурах ёслолын үеэр “Засгийн газар хөрш орон болох Орос, Хятадад ашигт малтмалаа хүргэх биш гуравдагч орны зах зээлд худалдахыг зорьж байгаа юм. Энэ хүсэлтийг маань Чайнолькогийнхан биелүүллээ. Япон, Солонгосын зах зээлд буюу эцсийн хэрэглэгч компанид “Эрдэнэс -Тавантолгой”-н нүүрсийг борлуулж өгч байгаад бид баяртай байна” гэж хэлсэн нь хэвлэлийн хуудаснаа үлджээ.
Гайхамшигтай, гуравдагч зах зээлд гаргах мөрөөдлийг биелүүллээ гээд байгаа энэхүү гэрээ нь манай улсад тийм ашигтай гэж үү. 100-гийн дотор тоо боддог хэн бугай ч нэмж хасаад л хэр ашигтайг нь торохгүй тооцоод гаргаад ирнэ.
Монголтой хил залгаа Өвөрмонголын зах зээлд л гэхэд өчигдрийн байдлаар нэг тонн хүрэн нүүрс 108 ам.доллар, харин Монгол Улсын нүүрсний экспортын үнэ 118 ам.доллар байх юм. Тонн тутамаас л 38-48 ам.долларын алдагдалтай байна. Энэ нь зөвхөн хүрэн нүүсний хувьд ч шүү дээ. Гэтэл Таван толгойн ордын Зүүн Цанхиас олборлох нэг тонн коксжсон нүүрсийг Япон, Солонгосын зах зээлд хүргэхэд л 300-400 ам.доллар ханштай байна. “Чайнолько” групп манайхаас хямд үнээр авчихаад Япон, Солонгосын зах зээл дээр хэд нугалж зарах нь ойлгомжтой.
Тэд Монголын төрийн сэтгэлгүй, урагшгүй, амин хувийнхаа эрх ашгаа дээгүүрт тавьдаг түшмэдүүдийн буянаар шаггүй ашигтай бизнес хийчихэж байгаадаа баярлаж суугаа биз.
Улсынхаа төсөвт ахиухан хэдэн төгрөг оруулчих юмсан, түүгээрээ дэд бүтцийнхээ асуудлыг ч шийдчихье гэсэн сэтгэлтэй байсан бол адаглаад л “Та нар Япон, Солонгосын зах зээлд хүргэж нэг тонн коксжсон нүүрсийг 300 ам.доллараар зарах юм бол түүнийхээ тэдэн хувийг манайд өг” гээд гэрээнд нэмэлт заалт тусгана гэсэн санал тавьж болно оо доо. Гэтэл тиймэрхүү болзол тулгах байтугай хэлсэн болгоныг нь алга ташин хүлээж авчээ. Энэ нь санаатай үйлдэл үү, санамсаргүй алдаа юу.
Хятадад гурван жилийн өмнөөс коксжсон нүүрсний хэрэгцээ огцом нэмэгдэж байгаа. Энэ жил гэхэд л 40 сая тонныг импортлох шаардлагатай гэж мэдэгдсэн. Оросууд ч бас АНУ-аас коксжсон нүүрс худалдаж авах болсон. Хөрш зэргэлдээ Монголд өндөр чанарын коксжсон нүүрсний нөөцтэй том орд илэрчихээд байна. АНУ-аас авдаг ханшаар нь коксжсон нүүрсээ яагаад ав гэж хэлж болдоггүй юм. АНУ-аас зөөснөөс Монголоос авах нь тээвэрлэлтийн зардлын хувьд тийм их зөрүү гарахгүй л болов уу. Харин хямд ч тусч мэднэ.
Дэлхий дахинд коксжсон нүүрс ховор бараа болчихоод байхад Засгийн газар үүнийг мэдэрч тоглох ёстой атлаа 250 сая ам.доллар л урьдчилж авах гэж Хятадын төрийн өмчийн компанид май гээд үнэгүй шахам тавиад туучихаар шийджээ. Өнөөдөр л болж байвал маргааш хамаагүй. Энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд л сонгуулийн амлалтаа биелүүлсэн сайн нэр зүүж байвал алдагдалтай наймаа хийх нь огт падлийгүй байх нь.
Ухаа худагт олборлолт явуулж байгаа “Энержи ресурс” компани ОХУ-ын төмөр замаар дамжуулан Герман, Японы зах зээлд нүүрсээ гаргаж байна. Тэд ч бас 70 ам.доллараар гэрээлсэн гэсэн, хувийн хэвшлийнхэн сайн л тооцсон байгаа шүү дээ гэж ТӨХ, Эрдэнэс-МГЛ компанийн удирдлагууд арьсаа хамгаалдаг. Гэвч үнэндээ үүний цаана ямар луйвар явагддагийг Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд олонд дэлгэчихлээ. 70 ам.доллараар гэрээ хийсэн гэж Монголд татвар төлчихөөд тусгай дансаар тонн тутмын зөрүүнээс унах 40-50 орчим ам.долларыг ямарч татваргүйгээр халаасалдгийг нь илчиллээ шүү дээ. Тэгэхээр гурвын гурван жилийн турш Чайнолькод хямд үнэтэй нүүрс олж өгч байгаа Монголын түшмэд арай авлига авсан юм биш биз дээ.
“Чайналько” буюу Хятадын далд бодлого
Манайхтай ийм ашигтай гэрээ байгуулж чадсан Хятадын Чайнолько групп нь зэс, ховор метал, нүүрсний салбарт хүч түрэн орж ирж байгаа том тоглогч. Сүүлийн нэг жилийн хугацаанд хүрээгээ тэлэхээр эрчимтэй довтолж байгаа. Төр засгаас нь ч бодлоготойгоор дэмждэг гэдэг. Хятадын төрийн өмчийн оролцтоотой компани юм гэнэ лээ. Дэлхийд гуравдугаарт ордог, Австрали-Их Британийн уул уурхайн "Рио Тинто" группын багц хувьцааг "Чайналько" групп 19.5 тэрбум ам.доллараар худалдан авч буйгаа зарлаж байсан. Гэвч “Рио Тинто”-гийн нөлөө бүхий албан тушаалтан авлига өгч, Хятадын эдийн засагт хохирол учруулах гэж байсан хэргээр баривчлагдаж, австраличууд ч Хятадад “Рио тинто” компанийн хувьцааг зарж болохгүй гэж шүүмжилж, эсэргүүцэн бөөн шуугиан дэгдээж байсан юм. Тиймээс ч "Рио Тинто" групп “Чайналько”-той байгуулах гэрээнээсээ татгалзаж, "ВНР Вilliton-д 15.2 тэрбум ам. доллараар худалдаж байсан түүхтэй. Хятадын төрийн өмчийн оролцоотой энэ групп одоогоор “Рио Тинто” компанийн хувьцааны 9.3 хувийг эзэмшиж байгаа гэдэг юм билээ. Эрчим хүч хэмнэлтийн салбарт тэргүүлж цойлохын зэрэгцээ нүүрсний бизнест хүч хаяж байгаа аж.
Нүүрснээс экспортын татвар авахаас бултууллаа
Саяхан Засгийн газар дахиад л сэжиг төрүүлэх шийдвэр гаргалаа. 2012 оны төсвийн төслийг боловсруулаад дагалдуулан Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан юм. Тодруулж хэлбэл, нүүрсэнд 5 хувийн татвар ногдуулахаар төсөл боловсруулсан байсан гэсэн үг. Гэтэл Нүүрсний ассоциаци, МҮХАҮТ-аас албан тоот ирүүлсэн нэрийдлээр энэ төслөө буцаагаад татчихлаа. Нүүрс олборлож байгаа компаниуд нь дөнгөн данган хөл дээрээ босох гэж байхад татвараар дарлаж сөхрүүлэх гэсэн алдаагаа ухаарсан юм гэнэ. Өнгөцхөн харахад төрийн бус байгууллагуудын шаардлагыг хүлээж авчээ гэж ойлгогдохоор байгаа биз.
Гэвч үнэндээ жижиг Таван толгойгоос өдөр шөнөгүй тоос манарган нүүрс зөөвөрлөж хагартлаа баяжиж байгаа Ажнайн Д. Бат-Эрдэнэ, “Энержи ресурс”-ын эзэд болох MSC-ын ТУЗ-ын дарга Ж.Оджаргал, “Петровис”-ын босс Ж.Оюунгэрэл, Моннисийн цаад эзэн гэгддэг “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг, “Шунхлай” группын нууц ноёнтон УИХ-ын дэд дарга Г.Батхүү, Австралийн Айвенхоу майнзын охин компани болох Саусгобийн хөрөнгө оруулагч Роберт Фрийдланд, “Чин хуа Мак-Нарийн сухайт” гэсэн хамтарсан компани байгуулж нүүрсээр хөлжиж Монголын толгой баян болсон Б. Нямтайшир гэсэн ил, далд эзэд, боссуудын эрх ашгийг л хамгаалсан юм биш үү.
Хөрөнгөө багтааж шингээхгүй болтлоо хөлжиж байгаа нүүрсний компанийн эзэд хэдэн зуун саяар нь морь худалдаж авч, байлж, усан онгоц сая авч зугаагаа гаргаж буй. Зарим нь ч хэвлэлийг атгах гэж үзэж тарж байна.
Нүүрсний ордын эздийн хүүхдүүд мөнгөөр зодоод сонгуульд гарна гээд ханхалзаж байна. Ёстой л нам болгоныг гомдоохгүй гэсэн шиг тэрбум тэрбумаар хандивлаж байгаа гэсэн сураг бий.
Эднийг хорь, гучин ажилтантай, ашигтай ажиллах гэж хөлс хүчээ урсгаж байгаа оёдолын цехийн эзэнтэй харьцуулахын аргагүй. Үнэхээр л нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл явуулаад унаж босчих гээд дэгэнцэж догонцож байхад нь татвар нэмээд сөхрүүлэх гээд байгаа бол ёстой шулж байна, хувийн хэвшлийг боомиллоо гээд Засгийн газрыг шүүмжлэхсэн. Гэтэл газар ухаж ард түмний баялгийг тонн тонноор зөөж хөлжиж байгаа нөхдүүдээс татвар авч адаглаад там болтол тамтагласан газарт нь авто зам барьж, тоосонд булуулж, уушиггүй болж байгаа иргэдийг эрүүл мэндийн үзлэг, оношлогоонд үнэгүй хамруулья л даа. Хөрсийг нь сэндийчиж, энд тэндгүй зам гаргаж байгалийг сүйтгэж байхад татвар авч яагаад нөхөн сэргээлтэд нь зарцуулж болохгүй гэж.
Манай улсын хувьд ашигт малтмалын бүтээгдэхүүний экспорт 2002 оны байдлаар нийт экспортын 50 орчим хувийг эзэлж байсан бол өнөөдөр 90 орчим хувьд хүрчээ. Цаашид стартегийн ач холбогдол бүхий Оюу толгой, Таван толгой гэх мэт томоохон төслүүдийн бүтээн байгуулалтын үе шат дуусч олборлолтын үйл ажиллагаа эхлэснээр ашигт малтмалын бүтээгдэхүүний экспорт манай улсын нийт экспортын 98 хүртэл хувийг эзлэх нь.
Уул уурхайн салбарт татварын болон бусад бодлогын зохицуулалтыг хэр оновчтой бүрдүүлснээс байгалийн нөөцийг иргэн бүрт үр ашигтай хүртээж, богино хугацаанд хөгжлийн хүссэн түвшиндээ хүрэх эсэх нь шалтгаалдаг. Цөөн хэдэн хүнийг л баяжихыг дэмжээд нийт олноо бодохгүй бол Африкийн баялаг ихтэй ч ядуурсан орнуудын араас л орж, гашуун түүхийг нь давтана.
Байгалийн баялгаас төсөвт орох орлогын хэмжээг өсгөж, түүгээрээ нэмүү өртөг бүтээх салбарыг дэмжиж, эдийн засгаа хурдацтай хөгжүүлэхийг зорьж байгаа орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг нь эрдэс бүтээгдэхүүний экспортод ногдуулж буй татвар юм.
Дэлхийн худалдааны байгууллагын 2010 оны тайлангаас үзэхэд Аргентин, Мали, Шри Ланк, Замби, Доминикан, Гвиней, БНХАУ, Өмнөд Африк, Кени, Вьетнам, гэх мэт олон улс ашигт малтмалын бүтээгдэхүүнд экспортын татвар ногдуулж байна.
Олон улсын туршлагаас харахад экспортын татварыг ашигт малтмалын нэр төрлөөс хамааруулан дунджаар 2-30 хувь байхаар ялгавартайгаар тогтоожээ. Манай улсын гадаад худалдааны эргэлт энэ жилийн эхний есөн сарын байдлаар 8.2 тэрбум ам.долларт хүрээд байгаа. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 92 хувиар өсчээ. Тэр дундаа экспортын хэмжээ цойлжээ. Яагаад ингэж огцом өсөв гэхээр өмнөд хөршрүү гаргах нүүрсний экспорт суга өссөнтэй холбоотой. Нэг үе “Эрдэнэт” үйлдвэрээс гарах зэсийн баяжмал монголчуудыг тэжээж, төсвийг бүрдүүлдэг “саалийн үнээ” байлаа. Харин өнгөрсөн жилээс энэ байдал өөрчлөгдөж эхэлсэн. Нийт экспортын 41.8 хувь нь нүүрс, 22.3 хувь нь зэсийн баяжмал, 9 хувь нь төмрийн хүдэр зэрэг л эзэлж байна. Нүүрсний экспортыг өмнөх онтой харьцуулахад 129 хувиар өслөө. Энэ нь зэсээс илүү нүүрс “чулуу” болж байгааг харуулж байна. Цаашид ч нүүрсний экспорт талийж өгнө. “Чин хуа Мак” ХХК 2012 онд 1.5 сая тонн нүүрс экспортлохоор зэхжээ гээд л бод доо. Үүнд дээр жижиг, том Тавантолгойгоос гээд нэмэхээр толгой эргэсэн тоо гарна.
Энэ байдлыг тооцож үзээд С.Батболдын Засгийн газар нүүрснээс таван хувийн татвар авахаар төсөл оруулж ирснийг авууштай, оройтсон ч гэлээ овоо ш дээ гэж үнэлж байв. Гэтэл эрх ашгийн өөр сонирхол дундуур нь гүйчихэв бололтой. Таван хувийн татвар ногдуулахад уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтад сүртэй нөлөө үзүүлэхгүй гэдгийг ч эдийн засагчид тайлбарлаж байгаа. Хэрэв энэ татварыг тогтоосон бол 2012 онд улсын төсөвт экспортын гаалийн албан татварын орлогоор нийт 270 орчим тэрбум төгрөг төвлөрөх байлаа.
Өмнө нь манай улс чинь ямар ч татвар авдаггүй хилээр гаргадаг байсан юм уу гэж уншигчид сонирхож байгаа байх. Гаалийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 болон 26.2 дахь заалтыг үндэслэн Гаалийн ерөнхий газрын даргын тушаалын дагуу ашигт малтмалын бүтээгдэхүүний экспортод гарч буй биет хэмжээнээс хамааруулан гаалийн үйчилгээний хураамж л авдаг юм. Үүнийг л төсөвт төвлөрүүлдэг.
Экспортод гарч буй нүүрс, төмрийн хүдрээс жилд улсын төсөвт хураамж хэлбэрээр 30 орчим тэрбум оруулдаг юм билээ. 30, 270 тэрбум гэсэн хоёр тоо асар их зөрүүтэй.
Тэгэхээр экспортын татвар авдаггүй юм чинь нүүрсний ордтой эзэд асар богино хугацаанд баяжих нь аргагүй юм. Монгол Улс энэ жилийн эхний есөн сарын байдлаар л гэхэд нүүрсийг Австралиас илүү их хэмжээгээр Хятад руу экспортолсон байна. Гэтэл төсөвт орсон орлогын хэмжээг харвал газар, тэнгэр шиг зөрүүтэй.
Австралийн төсөвт нүүрснээс хоёр тэрбум гаруй доллар орчихоод байхад түүнээс ихийг борлуулсан Монгол Улсын төсөвт орсон мөнгө таван хувьд нь ч хүрэхгүй байх жишээний. Энэ юуг хэлээд байна гэхээр татвараас бултуулах нь дэндсэн, мөн экспортын татваргүйн гавьяа. Манай улсын Засгийн газар нүүрсэнд экспортын татвар тогтоохоо болилоо, дэмий зүйл хийж гээд буцаагаад татаж байх агшинд Австралийн Засгийн газар нэг тонн нүүрсэнд 23 австрали долларын татвар ногдуулахаар шийдвэрлэж байлаа.
Европын улсууд дотроос хамгийн өндөр татвар тогтоосон орон болсон. Яагаад гэвэл Европын орнуудаас хамгийн их нүүрсний нөөцтэй, бас их хэмжээгээр экспортлодог. Яагаад ингэж татвараа өсгөв гэхээр байгалийн баялаг шавхагддаг, бас байгаль орчныг сүйтгэж байгаа, харьцангуй цөөн хүн амтай ч нүүрс ихээр ашигладаг боллоо. Нэг хүнд ногдох хорт утаа ялгаруулдаг үйлдвэр байгууламжийн тоогоороо тэргүүлж байна. Тиймээс татварыг нэмж үүнээс олох орлогыг байгаль орчны нөхөн сэргээлт, иргэдийн эрүүл мэндийн асуудалд түлхүү зарцуулахаар болсон байна.
Д.Доржпагма www.times.mn
|
Томчуудын оролцоотой нүүрсний бизнесийн луйвар |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Apple дахин хамгийн үнэ цэнтэй компани боллоо 19:15 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /CNBC/. Америкийн технологийн "Apple" корпорац хувьцааных нь
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /CNBC/. Америкийн технологийн "Apple" корпорац хувьцааных нь »»
|
|
Ягаан өнгөтэй тэргэл сар ирэх ням гарагт гарна 18:52 Дөрөвдүргээр сарын тэргэл сар буюу "Ягаан тэргэл сар" энэ сарын 13-ны ням гарагт гарах гэж байна. Энэ үед сар Охины ордын хамгийн тод од Спикатай нэг чиглэлд байршсанаар өнгө нь ер бусын харагдах гэнэ.
|
Дөрөвдүргээр сарын тэргэл сар буюу "Ягаан тэргэл сар" энэ сарын 13-ны ням гарагт гарах гэж байна. Энэ үед сар Охины ордын хамгийн тод од Спикатай нэг чиглэлд байршсанаар өнгө нь ер бусын харагдах гэнэ. »»
|
|
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч байна 18:37 Хотын дарга Х.Нямбаатар ТҮЦ, гарааш буулгах, орц гарц нээх, явган хүний зам барих ажлыг эрчимжүүлэхээ өнгөрөгч долоо хоногт мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан 1000 гаруй ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг байна. Зөвшөөрөлгүй ТҮЦ буулгах ажил нийслэлийн Баянзүрх дүүргээс эхэлсэн. Тодруулбал, тус дүүргийн 22 дугаар хорооны автобусны буудлын ТҮЦ-ийг нүүлгэж, ул суурийн хог хаягдлыг цэвэрлэж эхэлсэн юм.
|
Хотын дарга Х.Нямбаатар ТҮЦ, гарааш буулгах, орц гарц нээх, явган хүний зам барих ажлыг эрчимжүүлэхээ өнгөрөгч долоо хоногт мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан 1000 гаруй ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг байна. Зөвшөөрөлгүй ТҮЦ буулгах ажил нийслэлийн Баянзүрх дүүргээс эхэлсэн. Тодруулбал, тус дүүргийн 22 дугаар хорооны автобусны буудлын ТҮЦ-ийг нүүлгэж, ул суурийн хог хаягдлыг цэвэрлэж эхэлсэн юм. »»
|
|
Нийслэлийн хэмжээнд гурван хоногт 55 удаагийн гал түймэр бүртгэгджээ 17:32 Шар өвсний гал түймрийн дуудлага нэмэгдэж байгаатай холбогдуулан НОБГ-аас сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэв.
|
Шар өвсний гал түймрийн дуудлага нэмэгдэж байгаатай холбогдуулан НОБГ-аас сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэв. »»
|
|
Оросын армид байлдаж буй 155 хятад иргэнийг Украинчууд илрүүлжээ 14:53 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ сарын 9-ний өдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээр, Украины тагнуулын байгууллага Оросын зэвсэгт хүчинд хамтран байлдаж буй 155 хятад иргэнийг илрүүлсэн талаар мэдээллээ.
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ сарын 9-ний өдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээр, Украины тагнуулын байгууллага Оросын зэвсэгт хүчинд хамтран байлдаж буй 155 хятад иргэнийг илрүүлсэн талаар мэдээллээ. »»
|
|
Яармагийн гүүрийг Ажилчдын гудамжтай холбосон автозамыг маргааш 06.00 цагаас эхлэн түр хаана 14:42 ДЦС-3 ТӨХК руу ус дамжуулах шугам хоолой татах ажил явагдах тул Хан-Уул дүүргийн III хороо ДЦС-3 ТӨХК-иас баруун
|
ДЦС-3 ТӨХК руу ус дамжуулах шугам хоолой татах ажил явагдах тул Хан-Уул дүүргийн III хороо ДЦС-3 ТӨХК-иас баруун »»
|
|
Сэрэмжлүүлэг: Хүүхдүүд төлбөрөө төлөөд хохирох вий 13:47 Нийслэлийн Боловсролын газраас "Смарт сургууль"-д шинэ элсэлт авахыг хориглосон албан шаардлага хүргүүлсэн байна.
|
Нийслэлийн Боловсролын газраас "Смарт сургууль"-д шинэ элсэлт авахыг хориглосон албан шаардлага хүргүүлсэн байна. »»
|
|
Улаанбурханы нийт 428 тохиолдол батлагджээ 13:02 Улаанбурхан өвчний нөхцөл байдал, тархалтын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. /2025-04-10/-ны байдлаар тус өвчний
|
Улаанбурхан өвчний нөхцөл байдал, тархалтын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. /2025-04-10/-ны байдлаар тус өвчний »»
|
|
1072 хувьцааны ноогдол ашиг 94 мянган төгрөг иргэдийн дансанд орж эхэллээ 12:02 1072 хувьцааны ноогдол ашиг иргэдийн дансанд орж эхэллээ. Засгийн газраас 1027 хувьцааны ноогдол ашиг 2025-04-10 нд иргэдтийн дансанд шилжинэ гэсний дагуу өнөөдөр орж эхэллээ.
|
1072 хувьцааны ноогдол ашиг иргэдийн дансанд орж эхэллээ. Засгийн газраас 1027 хувьцааны ноогдол ашиг 2025-04-10 нд иргэдтийн дансанд шилжинэ гэсний дагуу өнөөдөр орж эхэллээ. »»
|
|
Инстаграмд эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр нүцгэн зураг болон лайв хийхийг хориглолоо 11:05 Инстаграмд 16-гаас доош насны хүүхдүүд эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр шууд дамжуулалт болон нүцгэн зураг хийхийг хориглохоор боллоо.
|
Инстаграмд 16-гаас доош насны хүүхдүүд эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр шууд дамжуулалт болон нүцгэн зураг хийхийг хориглохоор боллоо. »»
|
|
ЛеБрон Жэймс тоглоомын түүхэнд бичигдэв 10:59 Орчин үеийн спортын хамгийн нэр хүндтэй хүмүүсийн нэг, Лос Анжелес Лэйкерс багийн тамирчин, сагсан бөмбөгч ЛеБрон Жэймс энэ удаад хүүхдийн тоглоомын салбарын түүхэнд бичигдэв. Тодруулбал, барби хүүхэлдэйг бүтээгч "Маттел" компани ЛеБрон Жэймсийн дүртэй Кен хүүхэлдэйг гаргажээ. Ийнхүү ЛеБрон Жэймс Кен хүүхэлдэй болсон анхны мэргэжлийн эрэгтэй тамирчин болов.
|
Орчин үеийн спортын хамгийн нэр хүндтэй хүмүүсийн нэг, Лос Анжелес Лэйкерс багийн тамирчин, сагсан бөмбөгч ЛеБрон Жэймс энэ удаад хүүхдийн тоглоомын салбарын түүхэнд бичигдэв. Тодруулбал, барби хүүхэлдэйг бүтээгч "Маттел" компани ЛеБрон Жэймсийн дүртэй Кен хүүхэлдэйг гаргажээ. Ийнхүү ЛеБрон Жэймс Кен хүүхэлдэй болсон анхны мэргэжлийн эрэгтэй тамирчин болов. »»
|
|
Улаанбурханы 428 тохиолдол батлагдлаа 10:39 Улаанбурхан өвчний нөхцөл байдал, тархалтын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. /2025-04-10/-ны байдлаар тус өвчний батлагдсан тохиолдлын тоо 428-т хүрсэн байна. Харин
|
Улаанбурхан өвчний нөхцөл байдал, тархалтын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. /2025-04-10/-ны байдлаар тус өвчний батлагдсан тохиолдлын тоо 428-т хүрсэн байна. Харин »»
|
|
Бразилчуудыг дахин гомдоосон "The MongolZ" өнөөдөр "Falcons"-тай хүч үзнэ 10:11 "PGL Бухарест" тэмцээний дөрөв дэх өдрийн тоглолтууд өчигдөр/2025.04.09/ боллоо. Энэ өдөр Монголын "The MongolZ" баг Бразилын "FURIA" багтай тоглов. Хэзээнээсээ бразил багуудын учрыг олоод сурчихсан "The MongolZ" баг энэ удаад ч төвөггүй ялалт байгуулжээ. Тэд өрсөлдөгчөө 2-0 гэсэн харьцаатай буулган авсан аж.
|
"PGL Бухарест" тэмцээний дөрөв дэх өдрийн тоглолтууд өчигдөр/2025.04.09/ боллоо. Энэ өдөр Монголын "The MongolZ" баг Бразилын "FURIA" багтай тоглов. Хэзээнээсээ бразил багуудын учрыг олоод сурчихсан "The MongolZ" баг энэ удаад ч төвөггүй ялалт байгуулжээ. Тэд өрсөлдөгчөө 2-0 гэсэн харьцаатай буулган авсан аж. »»
|
|
Э Сүний багш томчуудын өмнөөс уучлал гуймаар байна 10:08 "Netflix series"-ийн "When Life Gives You Tangerines" цувралд Э Сүний багшийн дүрд тоглосон жүжигчин Хван Жэ Ёол саяхан киноныхоо талаар ярилцлага өгчээ. Тус цувралын туслах дүр болгон нь үзэгчдэд онцгой сэтгэгдэл төрүүлсэн билээ.
|
"Netflix series"-ийн "When Life Gives You Tangerines" цувралд Э Сүний багшийн дүрд тоглосон жүжигчин Хван Жэ Ёол саяхан киноныхоо талаар ярилцлага өгчээ. Тус цувралын туслах дүр болгон нь үзэгчдэд онцгой сэтгэгдэл төрүүлсэн билээ. »»
|
|
Хойд Солонгос цэргүүд хил давсны дараа БНСУ анхааруулах гал нээжээ 10:01 БНСУ-ын зэвсэгт хүчин мягмар гарагт /2025.04.08/ хил давсан Хойд Солонгосын хэсэг цэргүүд рүү анхааруулах гал нээсэн байна. Хойд Солонгос цэргүүд хил давсан хэрэг хамгийн сүүлд гарснаас нэг гаруй жилийн дараа уг явдал болов.
|
БНСУ-ын зэвсэгт хүчин мягмар гарагт /2025.04.08/ хил давсан Хойд Солонгосын хэсэг цэргүүд рүү анхааруулах гал нээсэн байна. Хойд Солонгос цэргүүд хил давсан хэрэг хамгийн сүүлд гарснаас нэг гаруй жилийн дараа уг явдал болов. »»
|
|
Насанд хүрээгүй хүүхэд суррон унавал ₮400 мянгаар торгоно 09:54 18 нас хүрээгүй хүүхэд суррон унаж замын хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулийн дагуу 400 мянган төгрөгөөр торгоно.
|
18 нас хүрээгүй хүүхэд суррон унаж замын хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулийн дагуу 400 мянган төгрөгөөр торгоно. »»
|
|
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна 09:48 Цаг уур орчны шинжилгээний газраас цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна. Тодруулбал, өнөөдөр /2025.04.10/ Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд хэсэг, Дархан-Уул, Эрдэнэт, Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурна.
|
Цаг уур орчны шинжилгээний газраас цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна. Тодруулбал, өнөөдөр /2025.04.10/ Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд хэсэг, Дархан-Уул, Эрдэнэт, Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурна. »»
|
|
Хоёр атомын бөмбөгийн дэлбэрэлтээс амьд үлдсэн хүн 09:48 1945 оны наймдугаар сарын 6-нд Америкийн бөмбөгдөгч онгоц Японы Хирошима хотод атомын бөмбөг хаяв.
|
1945 оны наймдугаар сарын 6-нд Америкийн бөмбөгдөгч онгоц Японы Хирошима хотод атомын бөмбөг хаяв. »»
|
|
Трамп Хятадад 125 хувийн тариф ногдуулж, бусад улсад хугацаа олгов 09:45 АНУ, Хятад улсууд харилцан тариф ногдуулж, худалдааны дайн үргэлжилсээр байна. Трамп 50 хувийн нэмэлт тариф тогтооно гэж сүрдүүлсний хариуд Хятадын Сангийн яам дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн АНУ-ын бүх импортод 84 хувийн татвар ногдуулж буйгаа зарлав. Тэгвэл энэ мэдэгдлээс хойш 24 цаг ч бололгүй Трамп Хятадад ногдуулах тарифаа 125 хувьд хүргэнэ гэж мэдэгдлээ.
|
АНУ, Хятад улсууд харилцан тариф ногдуулж, худалдааны дайн үргэлжилсээр байна. Трамп 50 хувийн нэмэлт тариф тогтооно гэж сүрдүүлсний хариуд Хятадын Сангийн яам дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн АНУ-ын бүх импортод 84 хувийн татвар ногдуулж буйгаа зарлав. Тэгвэл энэ мэдэгдлээс хойш 24 цаг ч бололгүй Трамп Хятадад ногдуулах тарифаа 125 хувьд хүргэнэ гэж мэдэгдлээ. »»
|
|
Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна 09:34 Нийслэлийг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд тусгай замын автобусны төслийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд төслийн зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтаар төслийн үйл ажиллагааны төлөвлөгөө, санхүүжилт болон зохицуулалтын дэд бүтцийн асуудлыг нарийвчлан хэлэлцэж, оролцогч талуудын уялдаа холбоог сайжруулах талаар хэлэлцлээ.
|
Нийслэлийг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд тусгай замын автобусны төслийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд төслийн зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтаар төслийн үйл ажиллагааны төлөвлөгөө, санхүүжилт болон зохицуулалтын дэд бүтцийн асуудлыг нарийвчлан хэлэлцэж, оролцогч талуудын уялдаа холбоог сайжруулах талаар хэлэлцлээ. »»
|
|
Яармагийн гүүрийг Ажилчдын гудамжтай холбосон авто замыг дөрөвдүгээр сарын 11-ний 06:00 цагаас түр хааж, ус дамжуулах шугам хоолой татна 09:31 Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй “Хаягдал ус дахин боловсруулах төсөл”-ийн хүрээнд “ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК-ууд руу ус дамжуулах шугам хоолой угсрахтай холбоотойгоор “ДЦС-3” ТӨХК-аас баруун тийш Яармагийн гүүрийг Ажилчдын гудамжтай холбосон авто замыг дөрөвдүгээр сарын 11-ний 06:00 цагаас 14-ний 06:00 цаг хүртэл түр хаана.
|
Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй “Хаягдал ус дахин боловсруулах төсөл”-ийн хүрээнд “ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК-ууд руу ус дамжуулах шугам хоолой угсрахтай холбоотойгоор “ДЦС-3” ТӨХК-аас баруун тийш Яармагийн гүүрийг Ажилчдын гудамжтай холбосон авто замыг дөрөвдүгээр сарын 11-ний 06:00 цагаас 14-ний 06:00 цаг хүртэл түр хаана. »»
|
|
Нийслэлийн сургууль цэцэрлэгийн барилгын 70 хувь нь ойролцоогоор 70 жилийн насжилттай байна 09:29 Нийслэлийн хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жил хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, цаашлаад боловсролын салбарын үйл ажиллагааг дэмжих, хүүхэд, иргэдийн ая тухтай суралцах, үйлчлүүлэх орчныг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд НЗДТГ-ын дарга Д.Амгалан, нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин нар ерөнхий боловсролын сургуулиудын захирлуудтай уулзаж, тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцов.
|
Нийслэлийн хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жил хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, цаашлаад боловсролын салбарын үйл ажиллагааг дэмжих, хүүхэд, иргэдийн ая тухтай суралцах, үйлчлүүлэх орчныг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд НЗДТГ-ын дарга Д.Амгалан, нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин нар ерөнхий боловсролын сургуулиудын захирлуудтай уулзаж, тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцов. »»
|
|
Б.Төгөлдөр Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд IV байр эзлэв 08:21 Тайланд улсын Питсанюлок, Пичит хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах дугуйн тэмцээнд манай баг тамирчид
|
Тайланд улсын Питсанюлок, Пичит хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах дугуйн тэмцээнд манай баг тамирчид »»
|
|
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ 08:20 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уналтад ороод байгаа
|
ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уналтад ороод байгаа »»
|
|
Д.Амгалан: Долоон өдрийн хөтөлбөртэй хоолны өдөрлөгт нийслэлээс нийт 600 гаруй сая төгрөгийн зардал гарсан 17:58 Төв талбайд болж байгаа "UB food" хоолны өдөрлөгийн өртөг, санхүү, зохион байгуулалтын талаар НЗДТГ-аас мэдээлэл өглөө.
|
Төв талбайд болж байгаа "UB food" хоолны өдөрлөгийн өртөг, санхүү, зохион байгуулалтын талаар НЗДТГ-аас мэдээлэл өглөө. »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 32 мянган тонн коксжих нүүрсийг Ганцмод боомт руу хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа 17:36 "Эрдэнэс Тавантолгой" ХК өнөөдөр /2025.04.08/ Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32 мянган тонн коксжих нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК өнөөдөр /2025.04.08/ Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32 мянган тонн коксжих нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа. »»
|
|
АНУ Хятадын эсрэг тарифыг 104 хувьд хүргэхээр боллоо 17:20 АНУ-ын засаг захиргаа энэ долоо хоногийн Лхагва гарагаас эхлэн БНХАУ-аас импортын зарим бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй тарифын хэмжээг 104 хувьд хүргэх шийдвэрийг гаргасан тухай Цагаан ордонгоос мэдээллээ.
|
АНУ-ын засаг захиргаа энэ долоо хоногийн Лхагва гарагаас эхлэн БНХАУ-аас импортын зарим бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй тарифын хэмжээг 104 хувьд хүргэх шийдвэрийг гаргасан тухай Цагаан ордонгоос мэдээллээ. »»
|
|
МАРГААШААС ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРНА 16:57 Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу дөрөвдүгээр сарын 10-нд Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд хэсэг, Дархан-Уул, Эрдэнэт, Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн баруун хойд хэсгээр, 10-11-нд шилжих шөнө Төв, Дундговь, Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр, 11-нд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутгаар цасан шуурга шуурна.
|
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу дөрөвдүгээр сарын 10-нд Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд хэсэг, Дархан-Уул, Эрдэнэт, Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн баруун хойд хэсгээр, 10-11-нд шилжих шөнө Төв, Дундговь, Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр, 11-нд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутгаар цасан шуурга шуурна. »»
|
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 414-т хүрлээ 16:34 .Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 9-ний байдлаар тус өвчний батлагдсан тохиолдлын тоо 414-т хүрсэн байна.
|
.Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 9-ний байдлаар тус өвчний батлагдсан тохиолдлын тоо 414-т хүрсэн байна. »»
|
|
Гангийн үйлдвэрийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд Боловсролын яам дэмжлэг үзүүлнэ 16:17 Боловсролын сайд П.Наранбаяртай Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж болон компанийн удирдлагууд уулзлаа.
|
Боловсролын сайд П.Наранбаяртай Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж болон компанийн удирдлагууд уулзлаа. »»
|
|
Монголын татварын алба татвар төлөгчид зөвлөн туслагч алба байна 14:00 Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэнтэй ярилцлаа.
Монголын татварын албаны 2024 оны үйл ажиллагааны хэрэгжилтийг дүгнэвэл ямар үр дүнтэй ажилласан бэ?
|
Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэнтэй ярилцлаа.
Монголын татварын албаны 2024 оны үйл ажиллагааны хэрэгжилтийг дүгнэвэл ямар үр дүнтэй ажилласан бэ? »»
|
|
МАН-ын бүлэг УЕП Б.Жаргалсайханыг улируулан томилох Ерөнхийлөгчийн шийдвэрийг дэмжжээ 13:45 УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар Ерөнхийлөгчийн УЕП Б.Жаргалсайханыг улируулан томилуулах шийдвэрийг хэлэлцэж дэмжлээ.
|
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар Ерөнхийлөгчийн УЕП Б.Жаргалсайханыг улируулан томилуулах шийдвэрийг хэлэлцэж дэмжлээ. »»
|
|
Улаанбурханы батлагдсан тохиолдол 414, хавьтал 9606-д хүрэв 13:43 Улаанбурхан өвчний нөхцөл байдал, тархалтын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. /2025-04-09/-ний байдлаар тус өвчний батлагдсан тохиолдлын тоо 414-т хүрсэн байна. Харин
|
Улаанбурхан өвчний нөхцөл байдал, тархалтын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. /2025-04-09/-ний байдлаар тус өвчний батлагдсан тохиолдлын тоо 414-т хүрсэн байна. Харин »»
|
|
Шөнийн клубын дээвэр нурж, 79 хүн амиа алдав 13:36 Бүгд найрамдах Доминикан улсын нийслэл Санто Доминго хотод байрлах "Jet Set" шөнийн цэнгээний газрын дээвэр нурсны улмаас 79 хүн амиа алдаж, 150 гаруй хүн шархдав. Энэ хэрэг дөрөвдүгээр сарын 8-ны Мягмар гаригийн үүрээр болсон бөгөөд алдарт дуучин Рубби Перезийн тоглолт тухайн үед болж байжээ.
|
Бүгд найрамдах Доминикан улсын нийслэл Санто Доминго хотод байрлах "Jet Set" шөнийн цэнгээний газрын дээвэр нурсны улмаас 79 хүн амиа алдаж, 150 гаруй хүн шархдав. Энэ хэрэг дөрөвдүгээр сарын 8-ны Мягмар гаригийн үүрээр болсон бөгөөд алдарт дуучин Рубби Перезийн тоглолт тухайн үед болж байжээ. »»
|
|
ЭКСПОРТ 17.7 ХУВИАР БУУРЧЭЭ 10:50 2025 оны эхний 3 сарын дүнгээр экспортод 3013.0 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.7 хувиар буурсан байна.
|
2025 оны эхний 3 сарын дүнгээр экспортод 3013.0 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.7 хувиар буурсан байна. »»
|
|
Oi энтертайментийнхан зогсоол булаацалдаж иргэний биед халдсан уу? 10:46 Өчигдөр буюу 2025 оны 4 сарын 8-9 шилжих шөнө Иргэн Х.Номун Oi энтертайментийн залууст зодуулсан талаараа цахим хуудаснаа бичиж гомдолтой байна хэмээжээ.
|
Өчигдөр буюу 2025 оны 4 сарын 8-9 шилжих шөнө Иргэн Х.Номун Oi энтертайментийн залууст зодуулсан талаараа цахим хуудаснаа бичиж гомдолтой байна хэмээжээ. »»
|
|
Л.Анхзаяа, А.Энхбаяр тэргүүтэй жүдочид ААШТ-д оролцоно 10:17 Жүдо бөхийн 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайланд Улсын Бангкок хотод дөрөвдүгээр сарын 25-28-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
|
Жүдо бөхийн 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайланд Улсын Бангкок хотод дөрөвдүгээр сарын 25-28-ны өдрүүдэд зохион байгуулагдана. »»
|
|
Дурангийн аргаар умай сойдог болсон нь эмэгтэйчүүдийн эмнэлгийн хүлээлгийг бууруулж байна 10:13 Умай сойх мэс засал эмэгтэйчүүдийн мэс заслийн 70 орчим хувийг эзэлдэг гэх тоон мэдээлэл бий.
|
Умай сойх мэс засал эмэгтэйчүүдийн мэс заслийн 70 орчим хувийг эзэлдэг гэх тоон мэдээлэл бий. »»
|
|
Х.Нямбаатар: Жуулчдыг татах зорилгоор “UB food” фестивалийг жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулна 10:09 Аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах, хотын соёлыг түгээх зорилгоор “UB food” фестивалийг энэ сарын 8-14-ний өдрийг дуустал төв талбайд зохион байгуулна. “UB food” фестивалийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Бид жил бүрийн дөрөвдүгээр сарын хоёр дахь долоо хоногт үндэсний болон олон орны хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах “UB food” фестивалийг зохион байгуулна.
|
Аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах, хотын соёлыг түгээх зорилгоор “UB food” фестивалийг энэ сарын 8-14-ний өдрийг дуустал төв талбайд зохион байгуулна. “UB food” фестивалийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Бид жил бүрийн дөрөвдүгээр сарын хоёр дахь долоо хоногт үндэсний болон олон орны хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах “UB food” фестивалийг зохион байгуулна. »»
|
|
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав 20:52 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит нөөц бүхий газрын ховор элементийн томоохон орд илрүүлсэн байна.
|
Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит нөөц бүхий газрын ховор элементийн томоохон орд илрүүлсэн байна. »»
|
|
Zerofit нэрийн тураах кофенд Допингийн төрлийн бодис илэрчээ 20:50 Дэлхийн Допингийн эсрэг агентлагаас жил бүр шинэчилж гаргадаг Хориглосон бодисын жагсаалтын S6 бүлэгт хамаарах
|
Дэлхийн Допингийн эсрэг агентлагаас жил бүр шинэчилж гаргадаг Хориглосон бодисын жагсаалтын S6 бүлэгт хамаарах »»
|
|
Мунхагийн санаа хожуу 20:47 Маш цомхон, магадгүй бүхэл бүтэн салбарын харилцааг зохицуулж буй Монголын хамгийн богино хууль бол Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль байх.
|
Маш цомхон, магадгүй бүхэл бүтэн салбарын харилцааг зохицуулж буй Монголын хамгийн богино хууль бол Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль байх. »»
|
|
Биткойны ханш 75 мянган доллароос уруудлаа 19:16 Даваа гарагт биткойны ханш 2024 оны арваннэгдүгээр сараас хойш анх удаагаа 75 000 ам.доллараас доош унасан тухай Binance платформ мэдээллээ.
|
Даваа гарагт биткойны ханш 2024 оны арваннэгдүгээр сараас хойш анх удаагаа 75 000 ам.доллараас доош унасан тухай Binance платформ мэдээллээ. »»
|
|
“A Minecraft Movie” тасалбарын борлуулалтаар тэргүүлжээ 19:15 “Minecraft” видео тоглоомоос сэдэвлэн бүтээсэн “A Minecraft Movie” уран сайхны кино нээлтээ хийсэн долоо хоногтоо
|
“Minecraft” видео тоглоомоос сэдэвлэн бүтээсэн “A Minecraft Movie” уран сайхны кино нээлтээ хийсэн долоо хоногтоо »»
|
|
Дуучин Мадонна, Элтон Жон нар эвлэрчээ 19:11 Их Британий дуучин Элтон Жонтой олон жилийн турш дайсагналцсан Мадонна түүнийг уучилж эвлэрсэн болохоо
|
Их Британий дуучин Элтон Жонтой олон жилийн турш дайсагналцсан Мадонна түүнийг уучилж эвлэрсэн болохоо »»
|
|
ТЦА: Суррон, цахилгаан дугуй унасан 150 зөрчлийг илрүүлсэн 17:52 Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр /2025.04.07/ суррон, цахилгаан дугуй, скүүтертэй холбоотой замын хөдөлгөөний зохицуулалтыг тодрууллаа.
|
Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр /2025.04.07/ суррон, цахилгаан дугуй, скүүтертэй холбоотой замын хөдөлгөөний зохицуулалтыг тодрууллаа. »»
|
|
Баянзүрхийн товчоо орчимд гарцаар гарч явсан 12 настай хүүхдийг мөргөж, хүнд гэмтээсэн ослыг ТЦА-наас шалгаж байна 16:41 Баянзүрхийн товчооны замд өчигдөр 12 настай хүүхэд автомашинд дайруулжээ. Ослын улмаас хүүхэд "Тархиндаа
|
Баянзүрхийн товчооны замд өчигдөр 12 настай хүүхэд автомашинд дайруулжээ. Ослын улмаас хүүхэд "Тархиндаа »»
|
|
Юн Сок Ёлын шүүх хурлын явцыг сурагчдад телевизээр үзүүлжээ 15:40 БНСУ-ын Үндсэн хуулийн цэцийн хуралдаан өнгөрөгч баасан гарагт буюу дөрөвдүгээр сарын 4-ий өдөр болж, Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг огцруулах шийдвэр гаргасан билээ.
|
БНСУ-ын Үндсэн хуулийн цэцийн хуралдаан өнгөрөгч баасан гарагт буюу дөрөвдүгээр сарын 4-ий өдөр болж, Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг огцруулах шийдвэр гаргасан билээ. »»
|
|
4-р сарын 10-нд төвийн аймгуудад, 11-нд нутгийн зүүн хагаст цасан шуургатай 15:32 Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
10-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
|
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
10-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг анхааруулж байна. »»
|
|
Мөхөж үгүй болсон чонын төрөл зүйлийг "амилуулжээ" 15:21 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 8 /Bloomberg/. Америкийн биотехнологийн “Colossal Biosciences” компани
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 8 /Bloomberg/. Америкийн биотехнологийн “Colossal Biosciences” компани »»
|
|
|
Apple дахин хамгийн үнэ цэнтэй компани боллоо 19:15 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /CNBC/. Америкийн технологийн "Apple" корпорац хувьцааных нь
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /CNBC/. Америкийн технологийн "Apple" корпорац хувьцааных нь »»
|
|
Оросын армид байлдаж буй 155 хятад иргэнийг Украинчууд илрүүлжээ 14:53 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ сарын 9-ний өдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээр, Украины тагнуулын байгууллага Оросын зэвсэгт хүчинд хамтран байлдаж буй 155 хятад иргэнийг илрүүлсэн талаар мэдээллээ.
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ сарын 9-ний өдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээр, Украины тагнуулын байгууллага Оросын зэвсэгт хүчинд хамтран байлдаж буй 155 хятад иргэнийг илрүүлсэн талаар мэдээллээ. »»
|
|
Хойд Солонгос цэргүүд хил давсны дараа БНСУ анхааруулах гал нээжээ 10:01 БНСУ-ын зэвсэгт хүчин мягмар гарагт /2025.04.08/ хил давсан Хойд Солонгосын хэсэг цэргүүд рүү анхааруулах гал нээсэн байна. Хойд Солонгос цэргүүд хил давсан хэрэг хамгийн сүүлд гарснаас нэг гаруй жилийн дараа уг явдал болов.
|
БНСУ-ын зэвсэгт хүчин мягмар гарагт /2025.04.08/ хил давсан Хойд Солонгосын хэсэг цэргүүд рүү анхааруулах гал нээсэн байна. Хойд Солонгос цэргүүд хил давсан хэрэг хамгийн сүүлд гарснаас нэг гаруй жилийн дараа уг явдал болов. »»
|
|
АНУ Хятадын эсрэг тарифыг 104 хувьд хүргэхээр боллоо 17:20 АНУ-ын засаг захиргаа энэ долоо хоногийн Лхагва гарагаас эхлэн БНХАУ-аас импортын зарим бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй тарифын хэмжээг 104 хувьд хүргэх шийдвэрийг гаргасан тухай Цагаан ордонгоос мэдээллээ.
|
АНУ-ын засаг захиргаа энэ долоо хоногийн Лхагва гарагаас эхлэн БНХАУ-аас импортын зарим бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй тарифын хэмжээг 104 хувьд хүргэх шийдвэрийг гаргасан тухай Цагаан ордонгоос мэдээллээ. »»
|
|
Шөнийн клубын дээвэр нурж, 79 хүн амиа алдав 13:36 Бүгд найрамдах Доминикан улсын нийслэл Санто Доминго хотод байрлах "Jet Set" шөнийн цэнгээний газрын дээвэр нурсны улмаас 79 хүн амиа алдаж, 150 гаруй хүн шархдав. Энэ хэрэг дөрөвдүгээр сарын 8-ны Мягмар гаригийн үүрээр болсон бөгөөд алдарт дуучин Рубби Перезийн тоглолт тухайн үед болж байжээ.
|
Бүгд найрамдах Доминикан улсын нийслэл Санто Доминго хотод байрлах "Jet Set" шөнийн цэнгээний газрын дээвэр нурсны улмаас 79 хүн амиа алдаж, 150 гаруй хүн шархдав. Энэ хэрэг дөрөвдүгээр сарын 8-ны Мягмар гаригийн үүрээр болсон бөгөөд алдарт дуучин Рубби Перезийн тоглолт тухайн үед болж байжээ. »»
|
|
Умай шилжүүлэн суулгуулсан Британи эмэгтэй төржээ 14:13 Умай шилжүүлэн суулгуулсан Их Британи эмэгтэй амаржсаныг эмч нар гайхалтай амжилт хэмээж байна. 36 настай Грейс Дэвисон өсвөр насандаа ховор төрлийн эмгэгийн улмаас умагүй гэдгээ мэджээ. Тэр 2023 онд эгч Эми Пурди умайг шилжүүлэн суулгуулсан байна. Хагалгааг амжилттай болгоход Изабел Куирога нэртэй мэс засалч их хувь нэмэр оруулжээ. Ийм учраас хосууд охиндоо эгч болон мэс засалчийн нэрийг өгч Эми Изабел хэмээн нэрлэсэн юм.
|
Умай шилжүүлэн суулгуулсан Их Британи эмэгтэй амаржсаныг эмч нар гайхалтай амжилт хэмээж байна. 36 настай Грейс Дэвисон өсвөр насандаа ховор төрлийн эмгэгийн улмаас умагүй гэдгээ мэджээ. Тэр 2023 онд эгч Эми Пурди умайг шилжүүлэн суулгуулсан байна. Хагалгааг амжилттай болгоход Изабел Куирога нэртэй мэс засалч их хувь нэмэр оруулжээ. Ийм учраас хосууд охиндоо эгч болон мэс засалчийн нэрийг өгч Эми Изабел хэмээн нэрлэсэн юм. »»
|
|
Дэлхийн 50 гаруй улс Доналд Трамптай татварын хэлэлцээр эхлүүлэхийг хүслээ 12:46 Доналд Трамп өнгөрсөн долоо хоногт АНУ-тай худалдаа эдийн засгийн харилцаа холбоотой байдаг дэлхийн 185 улсад
|
Доналд Трамп өнгөрсөн долоо хоногт АНУ-тай худалдаа эдийн засгийн харилцаа холбоотой байдаг дэлхийн 185 улсад »»
|
|
Хятадын уулархаг бүсэд гал түймэр гарч,1000 гаруй хүн унтраах гэж хичээж байна 11:18 БНХАУ-ын Шаньши мужийн Пин-яо хошуу болон Циньюань хошууны уулзварт байх уулархаг бүсэд дөрөвдүгээр сарын 4-ний өдөр гал түймэр гарч, аврах ажиллагаа одоог хүртэл үргэлжилж байна. Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр, гал түймрийг унтраахаар 1000 гаруй хүн ажиллаж байна. Үүнд, гал түймэр унтраах, аврах үндэсний товчооны Шаньши хотын явуулын 160 хүний бүрэлдэхүүн, ойролцоох хот, хошууны 800 гаруй хүн хамтарч ажиллаж байгаа юм
|
БНХАУ-ын Шаньши мужийн Пин-яо хошуу болон Циньюань хошууны уулзварт байх уулархаг бүсэд дөрөвдүгээр сарын 4-ний өдөр гал түймэр гарч, аврах ажиллагаа одоог хүртэл үргэлжилж байна. Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр, гал түймрийг унтраахаар 1000 гаруй хүн ажиллаж байна. Үүнд, гал түймэр унтраах, аврах үндэсний товчооны Шаньши хотын явуулын 160 хүний бүрэлдэхүүн, ойролцоох хот, хошууны 800 гаруй хүн хамтарч ажиллаж байгаа юм »»
|
|
БНСУ-ын дараагийн Ерөнхийлөгчийг 60 хоногийн дараа сонгоно 10:03 БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг огцруулах шийдвэр гарлаа.
|
БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг огцруулах шийдвэр гарлаа. »»
|
|
ОХУ: ДОХ-ын эсрэг сангийн үйл ажиллагааг хориглов 17:54 Попын домог Элтон Жоны үүсгэн байгуулсан ДОХ-ын эсрэг санг ОХУ "зохисгүй" байгууллага гэж нэрлээд, ХДХВ-ийн халдварыг эмчлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нь дотооддоо хориглов.
|
Попын домог Элтон Жоны үүсгэн байгуулсан ДОХ-ын эсрэг санг ОХУ "зохисгүй" байгууллага гэж нэрлээд, ХДХВ-ийн халдварыг эмчлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нь дотооддоо хориглов. »»
|
|
Трамп ҮАБЗ-ийн хэд хэдэн ажилтнаа халав 17:51 Дональд Трамп Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэд хэдэн ажилтныг Пүрэв гаригт ажлаас нь халжээ. Тэрбээр хэт барууны үзэлтэй идэвхтэн Лаура Лумертай уулзсаныхаа дараа энэ шийдвэрийг гаргасан юм. Трамп, Лумер нарын уулзалтад Ажлын албаны дарга Сюзи Уайлс, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Вальц нарын ахлах албан тушаалтан байлцжээ.
|
Дональд Трамп Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэд хэдэн ажилтныг Пүрэв гаригт ажлаас нь халжээ. Тэрбээр хэт барууны үзэлтэй идэвхтэн Лаура Лумертай уулзсаныхаа дараа энэ шийдвэрийг гаргасан юм. Трамп, Лумер нарын уулзалтад Ажлын албаны дарга Сюзи Уайлс, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Вальц нарын ахлах албан тушаалтан байлцжээ. »»
|
|
Худалдааны дайн оцон шувуудыг ч тойрсонгүй 17:32 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дөрөвдүгээр сарын 2-ныг "Чөлөөлөх өдөр" хэмээн зарлаж, худалдааны түншүүддээ нэмэлт татвар ногдуулсан билээ. Өргөн хүрээтэй татварын нэмэгдэлд 185 газар орон хамаарсан.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дөрөвдүгээр сарын 2-ныг "Чөлөөлөх өдөр" хэмээн зарлаж, худалдааны түншүүддээ нэмэлт татвар ногдуулсан билээ. Өргөн хүрээтэй татварын нэмэгдэлд 185 газар орон хамаарсан. »»
|
|
Трампын эсрэг шийдвэр гаргасан шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлөхийг Америкийн олонх иргэд эсэргүүцэж байна 16:55 Америкийн иргэдийн 70% нь “Трампын хөтөлбөрийг саатуулж байгаа холбооны шүүгчдийг хууль бус үйлдэл хийсэн хэмээн үзэж, албан тушаалаас нь чөлөөлөх”-ийг эсэргүүцэж байгаа тухай сүүлийн үед хийсэн судалгааны үр дүн харуулжээ.
|
Америкийн иргэдийн 70% нь “Трампын хөтөлбөрийг саатуулж байгаа холбооны шүүгчдийг хууль бус үйлдэл хийсэн хэмээн үзэж, албан тушаалаас нь чөлөөлөх”-ийг эсэргүүцэж байгаа тухай сүүлийн үед хийсэн судалгааны үр дүн харуулжээ. »»
|
|
Мүүний шашны сүмийг татан буулгах шийдвэр Японд шуугиан тариад байна 15:02 Япон улсын Засгийн газрыг хамгийн олон жил тэргүүлж байсан нэр хүндтэй улстөрч Шинзо Абэ 2022 онд сонгуулийн
|
Япон улсын Засгийн газрыг хамгийн олон жил тэргүүлж байсан нэр хүндтэй улстөрч Шинзо Абэ 2022 онд сонгуулийн »»
|
|
Шон Дидди шүүх хурлын товоо хүлээх хугацаандаа хүний наймааны сэжигтнээр дуудагджээ 14:52 Жозеф Манзаро бол Флоридагийн оршин суугч бөгөөд 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нд Шон Дидди- гийн эсрэг иргэний нэхэмжлэл гаргаж, 2015 оны дөрөвдүгээр сард Шон Дидди- гийн зохион байгуулсан гэх арга хэмжээний үеэр хар тамхи хэрэглүүлсэн, хүчээр тээвэрлэж авч явсан, бэлгийн хүчирхийлэлд өртсөн.
|
Жозеф Манзаро бол Флоридагийн оршин суугч бөгөөд 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нд Шон Дидди- гийн эсрэг иргэний нэхэмжлэл гаргаж, 2015 оны дөрөвдүгээр сард Шон Дидди- гийн зохион байгуулсан гэх арга хэмжээний үеэр хар тамхи хэрэглүүлсэн, хүчээр тээвэрлэж авч явсан, бэлгийн хүчирхийлэлд өртсөн. »»
|
|
БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёолыг албан тушаалаас нь огцрууллаа 11:51 БНСУ-ын шүүх Юн Сок Ёолыг огцруулах асуудлаар 4-ний өглөө шийдвэрээ гаргажээ. Шүүхийн найман шүүгч Юн Сок Ёолыг
|
БНСУ-ын шүүх Юн Сок Ёолыг огцруулах асуудлаар 4-ний өглөө шийдвэрээ гаргажээ. Шүүхийн найман шүүгч Юн Сок Ёолыг »»
|
|
Аль улс орнууд Трампийн давалгаанд цохигдож байна вэ? 10:27 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Лхагва гаригт (2025.04.02) шинээр татварын багц тарифаа зарлаж, энэ нь АНУ-ыг эдийн засгийн хувьд цэцэглэн хөгжих боломжийг олгоно гэж мэдэгдсэн билээ. Гэсэн хэдий ч энэхүү шинэ багц тариф нь дэлхий дахинд эдийн засгийг цочирдуулна гэж салбарын төдийгүй бүх хүн таамаглаж байна. Харин Дональд Трампийн хувьд энэхүү багц тариф нь худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах, Америкийн ажлын байр, үйлдвэрлэлийг хамгаалахад шаардлагатай гэж үзэж буй.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Лхагва гаригт (2025.04.02) шинээр татварын багц тарифаа зарлаж, энэ нь АНУ-ыг эдийн засгийн хувьд цэцэглэн хөгжих боломжийг олгоно гэж мэдэгдсэн билээ. Гэсэн хэдий ч энэхүү шинэ багц тариф нь дэлхий дахинд эдийн засгийг цочирдуулна гэж салбарын төдийгүй бүх хүн таамаглаж байна. Харин Дональд Трампийн хувьд энэхүү багц тариф нь худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах, Америкийн ажлын байр, үйлдвэрлэлийг хамгаалахад шаардлагатай гэж үзэж буй. »»
|
|
Азийн өвлийн наадмын үеэр АНУ цахим халдлага хийх гэж оролджээ 10:18 Хятадын Үндэсний компьютерийн вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, хянах технологийн үндэсний инженерийн лаборатори Пүрэв гаригт (2025.04.03) Харбин хотод болсон Азийн өвлийн IX наадмын үеийн тайланг нийтэлжээ. Уг тайланд хоёрдугаар 7-14-ний хооронд болсон Азийн өвлийн наадмын мэдээллийн системд 270 мянга гаруй удаа халдлага үйлдэх гэж оролдсон гэж бүртгэгджээ. Мөн дийлэнх нь АНУ-ын явуулсан цахим халдлага байсан гэж онцлон тэмдэглэгдсэн байна.
|
Хятадын Үндэсний компьютерийн вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, хянах технологийн үндэсний инженерийн лаборатори Пүрэв гаригт (2025.04.03) Харбин хотод болсон Азийн өвлийн IX наадмын үеийн тайланг нийтэлжээ. Уг тайланд хоёрдугаар 7-14-ний хооронд болсон Азийн өвлийн наадмын мэдээллийн системд 270 мянга гаруй удаа халдлага үйлдэх гэж оролдсон гэж бүртгэгджээ. Мөн дийлэнх нь АНУ-ын явуулсан цахим халдлага байсан гэж онцлон тэмдэглэгдсэн байна. »»
|
|
Газар хөдлөлтийн улмаас 3003 хүн амиа алджээ 09:17 НЕЙПИДО, 2025 оны дөрөвдүгээр сарын 3 /NHK/. Мьянмарын нутгийн төв хэсэгт өнгөрсөн баасан гарагт болсон
|
НЕЙПИДО, 2025 оны дөрөвдүгээр сарын 3 /NHK/. Мьянмарын нутгийн төв хэсэгт өнгөрсөн баасан гарагт болсон »»
|
|
Өнгөрсөн онд илрүүлсэн солир сарыг мөргөх магадлалтай байна 17:29 Өнгөрсөн онд илрүүлсэн солир сарыг мөргөх магадлал нэмэгджээ.
|
Өнгөрсөн онд илрүүлсэн солир сарыг мөргөх магадлал нэмэгджээ. »»
|
|
|


|