2011-11-22Сүүлийн үед МАХН, МАН-ын Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёр моодноос гарч АН-ын Н.Алтанхуяг, Х.Батгулга нар орыг нь эзлэв.
Тэтгэврийн хөгшчүүд данх суллангаа, залуус шар айраг шимэнгээ, гэрийн эзэгтэй нар буу халангаа нэг нэгэндээ сонин болгон тэр хоёрын тухай л хөөрөлдөж буй. Тэгээд ч улс төр ярьж, улстөржинө гэдэг орчин цагийн монголчуудын ганц сайн чаддаг ажил. Эхэлсэн яриа эцэст нь муудалцуулна. Талцуулж хэрэлдүүлнэ. Бүр зодолдуулж мэднэ. Ардчилсан намын хоёр лидерийн тухай яриа хөөрөө ч яг л энэ зарчмаар олны дунд хуурай өвсөнд ассан түймэр адил хүчээ аван дүрэлзэж байна.
Н.Алтанхуяг, Х.Баттулга нарын тухай ийн нийтээрээ шахам хэлэлцэх бат бөх суурийг эрхэм дээдсүүд өөрсдөө урласан. Нэг намын гишүүд, нэг танхимын сайд нар биш аятай хэвлэлээр үг шидэлцсэн Ардчилсан намын хоёр лидерийн ярилщгагаас тэдний ойлголцохгуй байгаа асууддыг тоймлох гээд үзье.
Эдийн засгийн хувьсгал эхэлсэн үү?
Х.Батгулга:2008 оны сонгуульд орох тэр үед Ардчилсан намын дарга нь өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан. Бид ар талд нь санаа, бодлогыг нь гаргах ажлыг хийж байсан. Тийм ч учраас Элбэгээ “Ардчилсан хувьсгалын хоёр дахь шат нь үйлдвэржилт байх болно”, ирэх жилүүдэд Монгол Улс эдийн засгийн хувьсгал хийх ёстой гэдгийг зарлаж сонгуульд орж байсан. Энэ бол саяхан, гуравхан жшшйй өмнө л болсон санагдах юм. Одоо мартчихаад дахиад л “Эдийн засгийн хувьсгал” хийх гээд зарлаад явахаар гайхлаа. Уг нь энэ хувьсгалыг чинь эхлүүлье гээд 2010 ондУИХ-аас щийдвэр гарчихсан. Гэтэл дахиад л зарлаад унахаар юу гэж ойлгох ёстой юм бол?
НАлтанхуяг:Бүх аймгаараа явж, ард иргэднамынхаа гишүүдтэй уулзлаа.Тэгэхэд хүмүүс юу бодож, юуг зөвтгөж буруутгаж, бас юуг хүсч байгаа нь ерөнхий зургаараа харагдаж байгаа юм. Ардчилсан нам нэгэнт ардчилсан хувьсгалыг хийсэн. Одоо тэгвэл эдийн засгийн эрх чөлөөг авчрах эдийн засгийн хувьсгал хэрэгтэй байна гэж хүмүүс хусч байна. Үүнийг ганц хоёр аймгийн арга хэмжээнд оролцсон, орж ч амжаагуй хүн яаж мэдэхэв дээ. Жаахан мэдрэмж дутсан хэрэг юм уу даа гэж бодсон. Бас хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан ч гэдэг. Мэдэхгүйгээс тэгж хэлж, тэр нь буруу болж дээ гэж санасан. Би ч бшп, манай намын нөхөд надад тэгж хэлж байна лээ. Бодвол Х.Баттулгад өөрт нь ч хэлэх биз.
-АН-ын рейтинг өндөр байгаа гэдэг бодигой зүйл мөн үү?
Х.Баттулга: Сүүлийнүеийн судалгааны дүнг харахад Ардчилсан намын рейтинг 16 хувь, нөгөө намынх 14 хувь, МАХН 6,0 хувь байна гэдэг энэ хоёр эвсэхэд Ардчилсан нам ялагдана. Манай намын зарим дарга нар “Бидний үед АН-ын рейтинг өндөр байна” гэж тайлбарладаг юм. МАХН салсан, салахад нь бид нэг их үурэг роль гүйцэтгээгүй шүү дээ. МАН хоёр салсан учраас бидний рейтинг өндөр яваад байгаа юм. Ямар ч судалгааг аваад үзсэн манай намын дарга маань эхний 10 улстөрчид байхгуй л байгаа юм. Одоо сонгууль болж байхад бид ийм даргатай яваад орох нь зөв юм уу, үгүй юм уу Эсвэл дарга маань судалгаанаас нэрээ татаад авчихдаг юм болов уу. Би энийг хэлэх, шүүмжлэх эрхтэй, үүрэгтэй хүн. Энэ намаас нэр дэвшээд, ард түмнээс мандат аваад УИХ, Засгийн газарт ажиллаж байгаагийн хувь хэлэх л ёстой. Ардчилсан хүчний ууган байгууллага МоАХ-г толгойлж байгаагийн хувьд ч би хэлэх битгий хэл шаардах учиртай,
Н.Алтанхуяг: Надад Н.Алтанхуяг рейтингээрээ өндөрт байх нь чухал биш АН бүхлээрээ өндөрт байх нь чухал. Лидер дагаж нам явдаг биш, нам бүхлээрээ хүчтэй байвал зөв юм шиг санагддаг. Тэгээд ч би багийн тоглогч. Найман хүүхэдтэй айлын хүүхэд. Багаасаа л гандаараа биш ах дүүгээрээ гэдэг байсан учраас одоо ч намдаа би гэхээсээ багаараа гэж боддог юм.
Өнөөдөр харин ямар ч судалгааны газраас яаж ч гаргасан судалгаагаар АН-ын рейтинг өндөр байгаа. Энэ бол өнгөрсөн гурван жилд олж авсан манай намын үнэ цэнэ гэвэл яах аргагүй мөн шүү.
Бид зүгээр сууж байсан бол, эсвэл хэрэлдээд л байж байсан бол ийм дур зураг гарахгүй л болов уу. Рейтинг өндөр болсонд аль аль талын хүчин зүйп байгааг би үгүйсгэхгүй. Магадгүй нөгөө нам маань хоёр салсан нь нөлөөлсөн тал бий л байх. Гэхдээ хүн дуртай зүйлээ хараад дургүйгээ харахгүй байж болохгүй биз дээ.
-Хоёр нам хамтарч засаг барьсны үр дүн гарсан уу?
Х.Баттулга:Хамтраад их олон юм хийнэ ээ гээд бид чинь гэрээ байгуулаад, хундага тулгаад ажлаа эхэлсэн.
Тавантолгойгоос өөр бусад олон асуудал, ажил бий л дээ. Ийм байдлаар бол ч… Мэдэхгүй юм даа. Хүмүүс нь ажлаа ойлгодоггүй юм уу, эсвэл би юмаа ойлгохгүй байгаа юм уу? Энэ хоёрын л нэг нь байгаа байх… Энэ хүмүүс ойлгохын дээдээр ойлгож байгаа байх л даа. Би бас цаад учрыг нь олохгүй байна.
Бодлогын хувьд Монгол Улсын Их хурлаар 2010 оны зургадугаар сард төмөр. зам, дэд бүтэц, 100 мянган орон сууц, Сайншандын цогцолбор гээд олон зүйлийг баталсан. Уул уурхайгаас мөнгө ороод ирэнгүүт “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрт багтаж буй эдгээр төслүүдэд хөрөнгө оруулна гэж баталсан. Үсрэнгүй хөгжлийн суурийг бүрдүүлнэ гэж ярьсан. Одоо ажил удаан явж байна. Би ч сүүлдээ энийг ярьсаар байгаад ад болж байх шиг байна…
Оргүйгээс охинтой нь дээр гэдэг шиг л ажил явж байна, маш удаан байна. Хамгийн гол нь, нэгдүгээрт анхаарал хандуулах ёстой ажлууд маань дарааллын хувьд хэддүгээрт ч ороод байгаа юм бэ, бүү мэд. Ямар ч байсан, “Монгол мат” энэ тэрийн дараа л явж байх шиг.
Н.Алтанхуяг: Намууд хоёр талд ойлголцохгүй ажил урагшлахгүй байснаас хамтраад ажлаа урагшлуулж байгаа нь сайн гэж би ойлгодог. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд бид бас ч гэж ажил урагшлуулсан. Арав гаруй жилийн турш яригдаад, ярилцаад хийж чадахгүй байсан Оюутолгой, Тавантолгой энэ үед л шийдэгдээд явж байна. Үүнд хүмүүс таатай байгаагаа илэрхийлж байгаа. Би намынхаа “Монгол хүн-2020”-ийн хүрээнд аймгуудаар явж иргэдтэй уулзсан учраас үүнийг хэлж байгаа юм шүү. Би том утгаар нь харж байгаа учраас хоёр тийш харж сууснаас хамтарсан нь дээр гэж эхнээс нь хэлж байсан, Одоо ч үүнийгээ дахин хэлж байна.
АН энэ Засагт 15 сайдаас зургаан сайдын суудалтай байна. Сайдууд өөр өөрийн-хөөрөө л ажиллаж байгаа, бас хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг өөр өөрийнхөөрөө дүгнэж яваа байх, AH, МАН гэлтгүй. Тэр үүднээсээ Х.Баттулга өөрийнхөө бодлыг хэлсэн биз. Тэр хүн өөрийнхөөрөө боддоо илэрхийлэхийг би зөвшөөрнө. Угаасаа би тэргуүн шадар сайдын хувьд аль ч нам гэлтгүй бүгдтэй тулах үе ч байдаг юм. Одоо Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуустал ердөө зургаан cap л үлдлээ. Алдсан нь ч биднийх, олсон ч биднийх. Хамтраад хийсэн сайн нь ч, муу нь ч бидний хамтын бүтээл. Тийм байтал нэг нь энхийн цагаан тагтаа болох гээд дэмий л дээ. Засгийн газрын нэг сайд нь эх орныхоо төлөө, бусад нь дандаа эсрэг ажиллаж байсан гэвэл итгэх хүмүүс олдохгүй болов уу.
-АН хамтарсан Засгийн газраас гарах уу?
Х.Баттулга: Хавар манай ҮЗХ хуралдаад “энэ их том бүтээн байгуулалтыг хийхийн тулд АН хамтарсан засагт байж байг” гэж үзсэн юм. Одоо тайлангаа тавих цаг болж байна. Олон гишүүд олон талаас юмаа ярина биз.Хамтарсан Засагт ороход чинь манай ҮЗХ хуралдаад санал хураагаад “Монгол Улсын хөгжлийн төлөө’ хамтарна аа гэсэн зорилготой орсон. Тэгэхээр ҮЗХ тайланг сонсоод дүгнэлтээ гаргах биз.
Н.Алтанхуяг: Хамтарсан Засгаас гарах асуудлыг Н.Алтанхуяг мэддэг юм биш, С.Батболд ч мэддэг юм биш. АН-ын асуудлыг ҮЗХхуралдаж шийднэ. Гэхдээ ҮЗХ олон нийтийн санал боддыг хараад шийдвэрээ гаргаж таарах байх. Гаргалаа гэхэд түүн дээр нь олонх, цөөнх болоод байх асуудал байхгүй.
Нэг хэсэг АН-ыг засгаас гарах тухай яриа нэлээд дэлгэрсэн. Нууц биш. Надтай хүмүүс тааралдахаараа “Хэзээ гарах гэж байна” гэж мэндэлдэг болсон үе ч байлаа. Одоогоор манай дээр ийм яриа гарсан зүйл алга байна.
Тэд ингэж ярьжээ. Хэрүүлийнх нь хайныг хагалах үүрэг энэ сард эс ч, ирэх сард хуралдах нь тодорхой ҮЗХ-нд ногдож байна. Учир нь энэ толхилцооны эхийг олонх нь ирэх сонгуульд Ардчилсан нам олонх болох найдаага хонгилын үзүүрийн гэрэл төдий сүүмэлзэж эхэлсэнтэй холбон тайлбарлаж буй.
Сонгуульд МАН-ын сана-лыг МАХН хуваах нь зайлшгүй учраас тэг дундуур нь гүйх АН-д ялалтын марш эгшиглэх магаддал өндөр байна хэмээн цээжний тооцоо хийсэн улстөрчид нүүрээ угааж нөгөө хувцсаа өмсөөд ард түмний төлөө цохилох зүрхээ гаргаж харуулахад бэлэн халуун эх орончийн дурд хувирч байна гэнэ. Харин түүнийх нь эсрэг талд байр сууриа алдах вий хэмээн айж түшсэн нөхөд нь зүрхээ даран янцаглаж, зүүдээ манан хаширлаж суугаа гэх. Аль аль нь Ардчилсан намд ашиггүй. Энэ үйл явдал бүлэг фракцын өмнөөс жиргэх шувуухайнуудын хоолойны өнгө аль эрт таарахаа больж, фонограм тавин аргацааж ирснийг олонд илчиллэ.э гэцгээж буй нь ч үнэний ортой бололтой.
Н.Гэрэл
Udriin shuudan