 |
|
 |
|
О.Генри : Ид шидтэнүүдийн бэлэг |
|
|
 |
|
 |
О.Генри : Ид шидтэнүүдийн бэлэг
2011-11-17Нэг доллар наян долоон цент. Байгаа нь л энэ. Тэрнээс жаран цент нь дан бутархай зооснууд.  Энэ зоос бүрийн төлөө идэш уушны худалдаачин, ногоочин, махны наймаачинтай учир зүггүй наймаалцаж, ийм хорголоо тоолсон харамч харигаасаа ичиж, битүүхэн зовохдоо чих нь хүртэл халуу оргиод ирдэгсэн. Делла мөнгөө гурвантаа тоолов. Яг нэг доллар, наян долоон цент. Гэтэл маргааш Зул сарын баярын өдөр. Одоо хийж чадах ганц юм нь хуучин муу олбогт вандан дээрээ подхийтэл сунаж ойчоод, ингэнэтэл уйлах л байлаа. Делла ч тэгэв. Амьдрал доголон нулимс, сүүрс алдалт, инээд хөөр мэтээс бүтдэг, тэр дундаа санаа алдалт давамгайлдаг гэсэн гүн ухааны дүгнэлт хийсэн ч болохоор байгаа биз. Энэ гэрийн эзэгтэйг дээрх бүх шат дамжлагыг туулж байх зуурт орон гэрийг нь сайн хараад орхиё. Долоо хоногийн найман долларын үнэтэй, тавилгатай, хөлсний байр. Модоо барьсан гуйлгачин гэхээс илүүтэй таг чимээгүй ядуурал тавил заслаас нь тов тодорхой. Гадаахь гол хаалганых нь доохно шуудангийн хайрцаг байна. Ганц нимгэн захидал багтамгүй нарийхан нүхтэй, бас нэг ч үйлт амьтан ганц дуугаргаж дөнгөөгүй цахилгаан хонхны товх байна. Тэр бүхэн дээр "Ноён Жеймс Диллингхем Юнг" гэсэн бичигтэй бяцхан пайз нэмэгдэнэ. Уг нь уг нэр нь дурайгч энэ эрхэм долоо хоногт гучин доллар авч байсан саяхны элбэг дэлбэг цагт "Диллингхем" гэдэг нэр хамаг уртаараа сунайж байсан. Гэтэл өдгөө мөнөөх орлого нь хорин доллар хүртлээ шалдаа буунгуут "Диллингхем" хэмээх үгийн үсэгнүүд бид эгэл боргил, элдэв чимэггүй "Д" болж охордохноо ч яахав хэмээн зүгээр ч нэг даажин хийе гэж санаагүй бололтой зэвий даан өнгө алджээ. Гэхдээ ноён Жеймс Диллингхем Юнг гэртээ ирж, дээд давхар өөд өгсөнгүүт, түүнийг "Жим" гэсэн цовоо дуун, Делла нэрээр танд түрүүн танилцуулсан хатагтай Жеймс Диллингхем Юнгийн халуун дотно тэврэлт үргэлж тосч байдаг юм. Энэ бол харин үнэхээр сэтгэл догдлом сайхан. Делла сэтгэлээ онгойтол уйлаад, хацраа өдөн бөмбөлгөөр зөөлхөн цохилов. Одоо тэр цонхныхоо дэргэд зогсоод, орог саарал гудамжны дундуурхи, саарал хашаан дээгүүр зугаалагч саарал муурыг гунигтай харж байлаа. Маргааш Зул сарын баярын өдөр, гэтэл Жимд бэлэг авахад түүнд ердөө ганц доллар наян долоохон цент байгаа! Сар өдрийн уртад цент бүрийг хямгадаж, арай гэж хураасан нөөсөн бүхэн нь энэ. Тэгээд ч долоо хоногийн хорин доллараар хаа явахав. Үрлэг зарлага түүний бодож байснаас их байв. Зарлага гэдэг хэзээний ийм. Жимд бэлэг авахад ердөө л нэг доллар наян долоохон цент байна! Миний Жимд! Зул сарын баяраар түүнд юу бэлэглэхээ бодож, хичнээн олон цагийг баяр баясал дүүрэн өнгөрөөлөө. Юу ч юм бэ, нэг тийм ер бусын, ховор нандин, үнэтэй цайтай, Жимд ногдох өчүүхэн атугай нэртэй цуутай, хувьтай юу ч юм бэ тийм нэг юм. Хоёр цонхны хооронд босоо толь тавиатай. Та найман долларын тавилгатай байрны босоо толинд өөрийгөө тольдож үзсэн үү? Дэндүү ясархаг туранхай, сав сэвхийсэн шалмаг хүн л ийм толины хавтаснаа ээлжлэн солигдох дүр төрхөө олж харж, өөрийнхөө гадаад байдлын тухай цэгцтэй ойлголт цуглуулж чаддаг юм. Делла туранхай нэгэн болохоор энэ урлагийг эзэмшиж чаджээ. Тэр гэнэт цонхны дэргэдээс толь руугаа ухасхийв. Түүний нүд нь гялалзавч, будаг шунх нь нүүрнээс нь хорин хормын дотор арилж орхисонд тэр яах ийхийн завдалгүй хатгууруудаа сугачин үсээ задгайлав. Эр эм хоёр Жеймс Диллингхем Юнгэд тэдний баяр бахдалын дээд болсон хоёр гайхам эрдэнэ байсныг танд хэлэх хэрэгтэй болов уу. Нэг нь эцэг, өвөг эцгээс нь уламжлагдсан Жимийн алтан цаг, нөгөөх нь Деллагийн үс. Хэрэв Савская хатан хаан эсрэг талын байшинд нь амьдарч байсан бол эрхэм дээдэстний хамаг гоёл, чимэгийн өнгө зүсийг дарж давах гэсэндээ Делла толгойгоо угаагаад, бүр тэгэхээс тэгэх гэж цонхон дээрээ үсээ намируулан хатаах байсан. Хэрэв Соломон хаан тэдний байшинд хаалгачийн алба залгуулж, хамаг алт эрдэнэсээ доод хонгилд нь хадгалдагсан бол, хаантан атаархсандаа үс сахлаа яажшуухан үгтээхийг нь харах гэсэндээ Жим хажуугаар нь өнгөрөх бүртээ зориуд цагаа гаргах байсан. Ийнхүү Деллагийн сайхан үс хүрэн өнгөт хүрхрээн долгио адил гялалзанхан, намиран асгаран задарчээ. Бүр өвдөгнөөс нь доош намираад, түүний бүх биеийг хэвнэг мэт нөмрөв. Гэтэл хүүхэн тэр дороо цухалдаж сандарсаар, үсээ дахиад янзалж гарлаа. Тэгснээ дараа нь эргэлзэж тээнэгэлзэв үү гэлтэй хормын төдий хөдөлгөөнгүй зогсож ахуйд хоёр гурван ширхэг нулимс салбархай улаан хивсэн дээр шүүдрийн дусал шиг бөнжигнөн унав. Хуучин бор цээживчээ мөрөндөө углаж, хуучин бор бүрхээ духдуулаад басхүү банзлынхаа хормойг хийсгэсээр, хатаж амжаагүй нулимсаа гялалзууланхан тэр нэг мэдэхийн шатаар, гудамжинд гарахаар гүйж явлаа. Түүний дэргэд нь зогссон хаяган дээр "M-me Sorhronie. Үсээр хийсэн бүх төрлийн бараа" хэмээн бичээтэй байлаа. Делла хоёрдугаар давхарт гүйж гарангуутаа, жаахан зогсож, арайхийн сэхээ оров. -Та миний үсийг худалдаж авахгүй биз хэмээн тэр хатагтайгаас эг маг асуулаа. -Би үс авдаг, -гэж хатагтай хэлээд: -Малгайгаа тайл даа, бараагаа харах хэрэгтэй биз дээ гэв. Дахиад л хүрэн өнгөт хүрхрээ асгаранхан буужээ. -Хорин доллар хэмээн хатагтай өтгөн сайхан үсийг нь хэзээ язааны алган дээрээ дэнслэнгээ өгүүлэв. -Шалавлаж үзээрэй гэж Делла хэлэв. Дараагийн хоёр цаг ягаахан жигүүр дэлгэн ниссэн мэт өнгөрч, иймэрхүү эл дол болчихсон зүйрлэл хэрэглэснийг минь уучилж ажаамуу. Делла Жимд бэлэг хайн дэлгүүр хэслээ. Эцэс сүүлдээ эрснээ олов. Тэр бол зөвхөн Жимд зориулж бүтээгдсэн, зөвхөн түүнийх гэдэгт эргэлзэх юм байсангүй. Түүнтэй дүйцэхээр юм бусад дэлгүүрээс олдоогүй, тэгээд ч мань хүн бусдынх нь барааг цөмийг нь урвуулж хөрвүүлж орхисон юм чинь. Энэ бол энгийн, эрхэмсэг төв хээтэй, нүд хуурсан гял цал бус, жинхэнэ чанар чансаагаараа сэтгэл булаасан энгэрийн цагны цагаан алтан гинж байлаа. Сайхан эд ийм байх ёстой биз. Түүнийг бараг цагнаасаа илүү үнэтэй ч гэж хэлж болмоор. Делла түүнийг харав уу, үгүй юү энэ гинж Жимийнх байх ёстой гэдгийг эрхгүй ойлгожээ. Жим өөрөө ямар хүн билээ, энэ гинж яг тиймэрхүү. Эгэл энгүүн, эрхэмсэг сайхан энэ чанар нь тэр хоёрыг бусдаас онцгойруулж, тодруулж байдаг билээ. Хорин нэгэн доллар касст төлөхөөс аргагүй болсон агаад Делла халаасандаа наян долоон центтэй гэр рүүгээ яарч явлаа. Ийм гинжтэй байхад ямарч хүмуүсийн хүрээлэн дунд Жимээс цаг асуухад ичих зовох юмгүй. Түүний цаг харц булаам сайхан ч, хааяахан гаргаж хулгайн нүдээр хяламхийнэ, хуучин муу суран оосортой юм чинь аргагүй шүү дээ. Гэртээ ирэнгүүт Деллагийн цовоо цолгин зан номхорч, хатуу тооцоо, хашир хэрсүү хоёрт байраа тавьж өгөв. Тэр үс буржийлгадаг хавчуураа гаргаж, хийн цоргиураа асаагаад, уужим сэтгэл, хязгааргүй хайрынхаа сүйтгэл эвдрэлийг засч додомдож эхэллээ. Энэ бүхэн ямар хүнд хөдөлмөр билээ, найзууд минь, үнэхээр агуу хөдөлмөр. Дөчин минут ч өнгөрөөгүй байтал түүний толгой жижигхэн, бөөрөнхий, мушгиа туг үсээр бүрхэгдэж, хичээлээсээ оргосон дүрсгүй жаалтай адилхан болчихов. Тэр удаан анхааралтай, басхүү голонгуй харцаар толинд өөрийгөө баахан харлаа. "Яахав дээ" гэж тэр өөртөө хэлээд, -Хэрвээ Жим намайг харангуутаа алчихдаггүй юм бол Кони-Айлендийн найрал дууны хүүхнүүдтэй адилхан болчихож гэж бодно биз. Гэтэл би өөр яах байсан юм бэ, ээх, өөр би яах байсан юм бэ, надад ганц доллар, наян долоохон цент байсан! Долоон цагт кофе буцалж, хийн зуухан дээр хайруулын таваг халуу дүүгүүлэн хонины махан шанзаа хүлээж байлаа. Жим хэзээ ч хожимддоггүй. Делла цагаан алтан зүүлтээ гартаа тас атгаад, ширээгээ буландан, гадаахь хаалгандаа ойрхон суулаа. Удалгүй дороос шатаар айсуй түүний алхаа чихийг нь дэлсэж, эгшний дотор царай нь хувхай цайгаад ирэв. Тэрбээр ахуй амьдралын аар саар зүйлээр, богинохон залбиралаар бурханд ханддаг зуршилтай бөгөөд яаруу сандруу: -Бурхан минь, би түүнд таалагдахаа больчих вий, тусалж хайрлаач! хэмээн шившжээ. Хаалга онгойж, Жим орж ирэнгүүтээ, хаалгаа хаалаа. Түүний царай эцэнгэр туранхай, цаанаа нэг зовиуртай. Хорин хоёртойдоо айлын ачаа үүрнэ гэдэг яаж амар байхав! Түүнд аль хэзээний шинэ пальто хэрэгтэй, бас бээлийгүй гар нь бээрч хоцорч. Жим хаалганы наахна бөднө шувууны үнэр авсан сеттер нохой шиг таг гөлөрчихөв. Тэр ойлгохын аргагүй харцаар Деллаг эг маггүй гөлөрч, бүсгүй гэнэт дотроо хүйт оргитол айжээ. Энэ бол уур хилэн ч биш, гайхал эргэлзээ ч биш, айдас хүйдэс ч биш, зэмлэл ч биш, төсөөлж таамаглаж болох тэр олон мэдрэхүйн аль нь ч биш. Тэр харцаа салгаж чадалгүй зүгээр л түүн рүү гөлөрч байсан агаад хачин гайхмаар царайныхаа өнгийг ч өөрчилсөнгүй. Делла ширээний араас босон харайж, түүн рүү ухасхийн тэмүүлэв. -Жим, хонгор минь, гээд тэр орилчихов, -Намайг ингэж битгий хараач дээ! Би үсээ тайраад зарчихсан, яаж би Зул сарын баяраар чамд өгөх бэлэггүй, сарвайх юмгүй хоосон суух юм бэ. Хувхайрчихсан биш ахиад ургана л биз. Чи нээрээ над уурлаагүй биз дээ? Би өөр яах юм бэ. Миний үс хачин хурдан ургадаг. Жим, чи Зул сарын мэнд хүргэхгүй юм уу, хоёулаа сайхан баярлая. Би чамд ямар бэлэг авсныг чи мэдсэн ч болоосой, ямар гайхмаар, ямар сайхан бэлэг гэж санана! -Чи үсээ тайруулчихсан юм уу? гэж уураг тархи нь учир зүггүй ажиллаад буй хэр нь энэ барим тавим явдлыг одоо хэр ухаж ойлгоогүй аятай тэр түгшүүр дүүрэн асуув. -Тийм ээ, тайраад зарчихсан -гэж Делла хэлээд: -Чи тэртэй тэргүй намайг хайрладгаараа хайрлаж энхрийлнэ, тийм биз дээ? Үс минь богинохон ч би байдгаараа, хэвээрээ шүү дээ гэлээ. Жим ойлгоогүй янзтай өрөөгөө нүд гүйлгэн харав. -Тэгэхээр чиний намирсан урт гэзэг чинь бүр байхгүй болчихсон гэсэн үг үү? гэж тэр утга учиргүй зөрүүдлэн шалгаав. -Хайгаад хэрэггүй ээ, чи тэрнийг заяа нь олохгүй -гээд Делла: -Би чамд хэлеэн шүү дээ. Би тэрнийг зарчихсан, тайраад зарчихсан. Өнөөдөр Зул сарын баярын битүүн, Жим. Надтай энхрий дотнохон байгаарай, яагаад гэвэл энэ бүхнийг би чиний төлөө хийсэн, хэмээн ярьж байснаа, түүний энхрий зөөлөн дуу яах ийхийн завдалгүй төв сүрлэг болж, -Чамайг хайрласан миний сэтгэлийг энэ хорвоо дээр хэн ч, бүр хэн ч хэмжиж чадахгүй! Шанз махаа шарах уу, Жим? - гэв. Тийнхүү Жим сая ухаан орлоо. Тэр хамаг бүхнээ умарттал Деллагаа чанга тэврэв. Томоотой, төлөвхөн байж, хэдэн хором ямар нэгэн хөндлөнгийн юм харсан шиг байцгаахаас... Ер нь долоо хоногийн найман доллар их үү, эсвэл жилийн сая доллар их үү? Математикч, төгс ухаантан хоёр танд буруу хариулт өгнө. Ид шидтэн хязгааргүй үнэ цэнэтэй бэлэг авчирч өгдөг л дөө, гэхдээ тэр дунд нэг зүйл байдаггүй. Энэ мэт учир битүүлэг үгийн утгыг хожим тайлъя. Жим пальтоныхоо халааснаас боодолтой юм гаргаад, ширээн дээр чулуудчихав. -Намайг бүү буруу ойлгоорой, Делла гээд тэр: -Үсний ямар ч засалт, тайралт энэ тэр миний хүүхэндээ өгсөн хайрыг минь надаас булааж чадахгүй. Гэхдээ чи энэ боодолтойг задал, тэгээд чи, яагаад би орж ирээд мэлэрч орхисныг ойлгоно. Цагаахан, уран шалмаг хуруунууд цаасан боодол, гоё бүчийг дор нь задлав. Гайхаж биширсэн дуун хадаад явчихсанаа, тэр дороо хүүхэн хүний гашуун нулимс, сэтгэлийн орь дуунаар яах ийхийн завдгүй солигдож, гэрийн эзэн мэддэг чаддаг, сэтгэл засч тайтгаруулах хамаг арга чаргаа хэрэглэхээс аргагүйдэв. Ширээн дээр үсний хавчаарууд хэвтэж байлаа, яг нөгөө хавчаарын цуглуулга, арын нэг, шанхны хоёр, Бродвейн шилэн лангуунаа Деллагийн аль эртнээс бишрэн харж байсан тэр хавчаарууд. Ямар гоё хавчаар гээч, яст мэлхийн хуягаар хийсэн, хүрээгээр нь гялалзсан олон чулуу шигтгэсэн, бүр элгэн хүрэн үснийх нь өнгөтэй адилхан өнгөтэй чулуунуудтай. Энэ их үнэтэй, Делла үүнийг мэднэ. Түүний эзэн болох биелэшгүй мөрөөдлөөр зүрх нь хичнээн удаан шимширч, зовж, тарчилсан билээ дээ. Гэтэл энэ бүхэн түүнийх болсон ч, шунал хүслийг нь булаасан эдээр гоёх сайхан гэзэг нь даанч байхгүй болжээ. Бүсгүй хавчааруудаа цээжиндээ тас атгаад, тэргүүнээ өргөж, нулимстай нүдээрээ инээмсэглэн арайхийн сэхээ оров уу яав, -Миний үс хачин хурдан ургадаг юм, Жим! хэмээн дуу алдав. Тэгснээ бүсгүй хариугүй шалзрахаа шахсан муур шиг бондгосхийн босон харайж, -Ээ, бурхан минь хэмээн дуу алджээ. Нээрээ түүний гоё бэлгийгЖим хараагүй шүүдээ. Бүсгүй алган дээрээ нөгөө гинжээ тавиад түүн рүү гараа сунгажээ. Бүүдгэр цайвар өнгөт үнэт төмөр түүний чин сэтгэлийн, оволзсон их баяр баясгалангийн гэрэл гэгээнд өнгө орон гялалзаад явчих шиг болов. -Сайхан байгаа биз, Жим. Би хотоор нэг гүйж байж арай гэж олсон юм. Одоо цаг хэд болж байгааг өдөрт зуун удаа харсан ч болно. Алив цагаа над өг дөө. Эд нийлээд яаж харагдах нь вэ, би хармаар байна. Гэтэл Жим түүний үгийг сонсохын оронд олбогт вандан дээрээ хэвтээд хоёр гараа салаавчлан дэрлэж, бүр нэг сэтгэл нь онгойсон янзтай мишилзэв. -Делла минь, чи бид хоёр өөрсдийнхөө бэлгийг одоохондоо нууцгай байлгалгүй горьгүй нь, яахав жаахан хэвтэнэ л биз. Эд одоохондоо бид хоёрт арай гоёдоод байна. Би чамд хавчаар авах гээд цагаа зарчихсан. Одоо яг шанз махаа шардаг цаг даа. Яслийн багачуулд бэлэг сэлт авчирч өгдөг шидтэнүүд бидний мэдэхээр ухаан төгс, гайхмаар цэцэн улс байж. Тэд л Зул сарын баяраар бэлэг өгдөг ёсыг үүсгэж дэлгэрүүлсэн. Тэд өөрсдөө ухаан билэг төгс хойно өгдөг бэлэг сэлт нь хүртэл дориун, хэрэв хэрэггүй юм таарах аваас солих эрхтэй гээд хэлцчихсэн бололтой байдаг нь бүр ч олзуурхмаар. Гэтэл би энд бие биеийнхээтөлөө, өөрсдийнхөө хязгааргүй үнэтэй цайтай эрдэнийг хамгийн мунхгаар, бүр гасалж ганирмаар гарздаж буй, найман долларын өрөөний хоёр тэнэгхэн жаалын тухай ямар ч гайхуулж гийгүүлэм юмгүй жирийн нэгэн түүхийг өгүүлэв. Бас өглөгч, өр нимгэн бүхнээс хамгийн ухаалаг нь энэ хоёр байсныг манай үеийн ухаан билиг төгс хүн бүхэнд өөрийн эрхгүй захиж хэлмээр санагднам. Бэлэг өргөн барьж, алга тосон авагч нараас үнэнхүү хамгийн ухаалаг нь ийм л хүмүүс байдаг билээ. Хаа ч адилхан ийм байдаг. Ийм хүмүүс л ёстой жинхэнэ ид шидтэнүүд шүү дээ. |
О.Генри : Ид шидтэнүүдийн бэлэг |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

"Sky Force" баг PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аваргаар тодорлоо 11:31 Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship
|
Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship »»
|
|
Сэлбэ, Дунд голын ус, голын ойролцоох хөрсний дээжүүдээс ялгадсын гаралтай бохирдол илэрчээ 09:07 Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж,
|
Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж, »»
|
|
Түр зуурын нөөлөг салхины улмаас барилгуудын дээвэр хууларч, айлуудын гэр нуржээ 08:58 Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ.
|
Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ. »»
|
|
Санхүүгийн байгууллагад ажиллахдаа 3₮ тэрбум завшсан эмэгтэйг Интерполоор эрэн сурвалжилж, БНСУ-аас авчиржээ 17:45 Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг
|
Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг »»
|
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17:41 Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
|
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа »»
|
|
Шилэн дансны хөтлөлтийг сайжруулах, ил тод байдлыг хангах хугацаатай үүрэг өглөө 17:10 Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны
|
Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА 16:33 БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна.
|
БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна. »»
|
|
ШХАБ-ын тогтвортой хөгжлийн талаар санал дэвшүүлэв 13:30 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 11:57 Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
|
Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. »»
|
|
Хулгай их гардаг зуслангийн бүсэд камер байршуулна 11:55 Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн
|
Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
АН үндсэн дүрэм, намын хөтөлбөрийн шинэчилсэн төслөө баталлаа 10:00 Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31)
|
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31) »»
|
|
32-той эмэгтэй “хайртай залуугаас минь салгах гэлээ” хэмээн 58 настай ээжийгээ зоджээ 09:49 Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны
|
Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Нэгдүгээр эгнээнд машинаа зогсоовол цахимаар 20 мянган төгрөгөөр торгоно 18:55 ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн
|
ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн »»
|
|
Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай 17:57 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг,
|
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг, »»
|
|
Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 41 мянга орчим хүүхэд элсэн суралцаж байна 17:23 2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг
|
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг »»
|
|
Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол-Хятадын V экспогийн талаар ярилаа 17:20
|
|
Монгол-Хятадын V экспо нээлтээ хийлээ 17:16
|
|
Монгол-Хятадын V экспогийн сурталчилгааны видео 17:09
|
|
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 260 мянган үзэгч үзжээ 16:53 Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах,
|
Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Хиймэл оюунд суурилсан багшийн виртуал туслахыг монгол хэл, математикийн хичээлүүд дээр хөгжүүлсэн 16:03 Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна.
|
Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна. »»
|
|
Брюс Уиллисын эхнэрийн ярьсан зүйлс олныг эмзэглүүлэв 16:00 Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ.
|
Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ. »»
|
|
2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 14:15 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
|
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ. »»
|
|
Ордуудын есдүгээр сарын зурхай 14:03 Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна.
|
Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна. »»
|
|
iPhone 17 танилцуулах тов нь тодорчээ 13:06 “Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ.
|
“Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ. »»
|
|
УДШ Хангарьд ордон руу нүүжээ 13:03 Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй
|
Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй »»
|
|
Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна 12:32 Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна.
|
Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна. »»
|
|
Ариана Гранде аялан тоглолт хийнэ 12:32 Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ.
|
Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ. »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
Байт харвааны ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө 12:28 БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно.
|
БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно. »»
|
|
Дарханы “GS-25"-ын ажилтны биед халджээ 12:07 Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн
|
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн »»
|
|
Хотын төвийн барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ 21:08 Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай
|
Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай »»
|
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжинэ 20:00 Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна.
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна. »»
|
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ 19:57 Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага »»
|
|
Бусдыг хөнөөж, цогцсыг нь оршуулгын газар нуусан байжээ 15:01 Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан
|
Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан »»
|
|
Тавантолгой цахилгаан станц баригдвал Оюу толгой 2028 оноос дотоодоос эрчим хүч худалдан авна 14:44 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ »»
|
|
Ачаалал хэтэрсэн сургуулиудад шуурхай зохицуулалт хийхийг Ерөнхий сайд үүрэг болголоо 14:39 -Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
|
-Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
»»
|
|
Б.Хулан жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 14:19 Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна.
|
Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна. »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Намын даргын сонгуульд Ерөнхийлөгч идэвхийлэн оролцож байгаа нь хууль зөрчиж байгаа юу 13:57 Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын
|
Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын »»
|
|
Сансрыг гэтэлцгээе 11:26 Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй.
|
Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. »»
|
|
ФОТО: Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтоос 10:36 Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн
|
Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Бага тойруу орчимд зориулалтын зогсоолд байршуулаагүй мопед, скүүтэрийг өнөөдрөөс ачиж эхэллээ 17:05 Мопед, скүүтэрийн замбараагүй хэрэглээг цэгцлэх үүднээс НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан
|
Мопед, скүүтэрийн замбараагүй хэрэглээг цэгцлэх үүднээс НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан »»
|
|
Ган-Эрдэнийн Гансүлд олон улсын “Brahms” хөгжмийн уралдааны шилдгээр тодорчээ 17:04 Хонг Конг хотноо зохион байгуулагдсан 2025 оны Brahms international music competition буюу “Brahms” олон улсын
|
Хонг Конг хотноо зохион байгуулагдсан 2025 оны Brahms international music competition буюу “Brahms” олон улсын »»
|
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Австраличууд цагаачлалын эсрэг жагсаж байна 17:21 Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
|
Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Афганистанд газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алджээ 15:56 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас »»
|
|
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
|
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг »»
|
|
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан »»
|
|
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах »»
|
|
Өсвөр насны хүүхдийн амиа хорлосон хэрэгтэй холбоотойгоор ChatGPT шүүхэд дуудагдав 11:39 Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
|
Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж, »»
|
|
Apple, OpenAI компаниудыг И.Маск шүүхэд өгчээ 11:38 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан »»
|
|
Украины тал Оростой уулзалт хийхийн тулд хүчин чармайлтаа эрчимжүүлнэ 11:00 КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний
|
КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний »»
|
|
Эмнэлгийн барилгад цохилт өгснийг НҮБ буруушаалаа 13:40 НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад »»
|
|
Трамп Кимтэй хэлэлцээ хийхээр зорьж байна 08:49 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай “нэг л өдөр” уулзалт хийнэ гэж найдаж байгаагаа мэдэгдэв.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай “нэг л өдөр” уулзалт хийнэ гэж найдаж байгаагаа мэдэгдэв. »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|