 |
|
 |
|
АТГ гэгч тоглоомын байгууллагыг татан буулгая |
|
|
 |
|
 |
АТГ гэгч тоглоомын байгууллагыг татан буулгая
2011-11-16Авлигын хамгийн том үүр нь УИХ  Авлига гэхээр амьтан хүн тоохоо ч больж дээ. Гэвч энэ тухай бичихгүй байх аргагүй. Авлигын дэргэдүүр дуугүй өнгөрвөл түүнийг дэмжигч болон хувирч хэзээ нэгэн цагт үр ачдаа ч юм уу, хэн нэг шударга иргэний өмнө ад үзэгдэх биз. Монгол орон маань юугаар “баян” болов гээд бодоод суутал энэ авлига гээч юмаар хахаж цацсан улс болчихож. Тэр нүүрс, алт малт бол дэргэд нь үнэндээ юу ч биш. Зөвхөн хэрэглэх төдий. Ялангуяа улс төрийн авлига улам хүчээ авлаа. Уг нь авлигатай тэмцэх газар гэдэг шинэ бүтэц бий болгон энэ гайтай үзэгдлийг хумих гэж оролдоод анхны дарга нь ёс бусаар тэнгэрт хальсан. Дараагийнх нь өөрөө ноцтой хэрэг үйлдэж ял эдэллээ. Одоо тэгээд бүтэн жил шахам энэ айл дарга, дэд даргагүй болж, эзэнгүйрээд байна. Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн нар нь анхан шатны шүүхээр ял сонсмогц УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэндхийн Тамгын газрын дарга, түшмэдийг дуудан амаар “Лүндэн” буулгаж, “Дарга нарынхаа асуудлыг бүрэн шийдэгдтэл ажлаа хэвийн явуулж бай” гэжээ. Энэ нь нэгэн бодлын төрөөс ийм чухал, онцгой эрх дархтай газарт анхаарал хандуулсан мэт. Гэвч хуулиа аваад харвал Д.Дэмбэрэлд ийнхүү зөнд нь орхих “том” мэдэл байхгүй байжээ.
Нарийн яривал ингэж тэр өөрийн дураар тэнд нөлөөллөө тогтоох ёсгүй байлаа. Ч.Сангарагчаа нарыг Дээд шүүхийн хяналтын шатны шүүх ялтай нь үлдээсний дараа ч Д.Дэмбэрэл дарга дахиад ёс бус аашлав. Тэрбээр иргэд болон Дээд шүүхээс ирүүлсэн бичиг сачгийг мэдэн будилж нуун дарагдуулсан “хэрэг”-т орохоо шахлаа. Шахлаа ч гэж дээ, ер нь Авлигатай тэмцэх газрын дараагийн даргын асуудлыг албан тушаалаа урвуулан ашиглаж, үгүйсгэж буй хэрэг мөнөөс мөн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч гэсэн бас ялгаагүй, анхан шатны шүүхээс нэгэнт ял сонссон дарга нарыг заавал УИХ-аас бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхийг хүлээж байна гэсэн өгнө аясаар хандаж томилгоог удаашруулснаараа авлигыг өөгшүүлсэн гэх хардлагыг яалт ч үгүй төрүүлээд байна. Авлигын эсрэг хуульд бол Авлигатай тэмцэх газрын дарга гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол шууд огцруулдаг байхаар заачихсан байгаа.
Гэтэл Д.Дэмбэрэл болон түүний намынхан Ч.Сангарагчааг буцаагаад ажилд нь оруулахыг мөрөөдсөөр гурав дахь шатны шүүхийн шийдвэр гартал хүлээсэн юм. Тэдний энэ процесс нь харин одоо хүмүүст харуусал, хардлагыг зэрэгцүүлээд нааж орхилоо. Эндээс Ардын нам, Ардчилсан нам болон аль ч намыг гол болгодоггүй, зөвхөн эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгчийн нэрийг хүртэл сэвтүүлэхүйц хардлага төрөөд байгаа юм. Ерөөсөө Авлигатай тэмцэх газрыг байгуулснаас хойш монголчууд юу хожив. Тоймлоод харъя гэхээр олигтой юм үнэндээ олдохгүй байна. Улс төр, бизнесийн ил, далд бүлэглэлүүдээс томоохон ямар хэргийг шалгаж шийдэв. Юу ч алга. Авлигын “торонд” нь хэдэн жараахай л орж байна. Акулууд нь авлигын дараагийн алхмуудаа хийгээд хэнэг ч үгүй явдаг нь нууц биш. Тэдний дуулиан тариад байсан лут том хэргийн сэжүүрүүд одоо замхарч бүдгэрсээр түрүүчээсээ хэн нэгний, хэзээ ч юм бүү мэд, уянгын аястайгаар зохиож түгээсэн хошин үлгэр лугаа болж үлдлээ. “Хадгаламж” банкны 14,2 тэрбумын хэрэг зөвхөн банкны хэдэн ажилтнуудаас халиагүй. Тэдний гулруулсан энэ мөнгөний дээжийг хүртэж Солонгосын казинод “аз” үзсэн У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Т.Бадамжунай нарын хэрэг тэгсхийгээд замхарсан.
Яс мөрдөж шалгасан бол үнэндээ Гаалийн Х.Баатараас том тул юм уу, акул “загас”-ууд эндээс баригдах байсан гэж учир мэдэх хүмүүс дурсан ярьсаар байгаа. За тэгээд, Эрдэнэт үйлдвэрээс мөнгө саадаг эрхмүүдийг хэзээ хойно онилсон боловч амжилт олоогүй. Эрдэнэтэд Н.Энхбаярын санхүүг босгогчид, Т.Бадамжунай, Д.Сугарын шахааныхан, Наранхүүгийн луйврын мөнгө тоологчид, Л.Пүрэвдоржийн зуучлагчид цөмөөрөө өнөөдөр хоорондоо өрсөлдөн мөнгө туусаар. Үүнийг Авлигатай тэмцэгчид нь саармагжуулаад л хаячихаж байна. Д.Дондог гишүүнийг мөрдөн шалгах гэтэл яалаа даа. УИХ-ын тухай хуульдаа өөрчлөлт оруулж “Хэргийн газар дээрээ гардуулчихаагүй бол” УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй болгочихсон байсан. Үүгээрээ түрүү бариад Д.Дондогт Ардын намынхан нь хир халдаахыг хүссэнгүй. Уг нь мань эрийн хэдэн тэрбум төгрөг залилсан, авлигадсан нь мөрдөн шалгах явцад илрээд байгаа. Үүн дээр бас аз болоход Үндсэн хуулийн цэцээс хуулийн тэрхүү гажиг заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн.
Гэвч хэргийг шалгах явц сүүлдээ саараад ирлээ. Үүнээс өөр олон хэргийг Ч.Сангарагчаагийн үед хав дарсан гэдэг мэдээлэл ч бий. Энэ нөхөр тухайн үед Ардын нам, Ардчилсан намын аль алиных нь томоохон луйврын хэргийг мөрдөн шалгахад хаалт тавьж байсан бололтой. Тиймээс ч ажилтнуудаа тагнаж чагнаж байсан биз. Авлигатай тэмцэх газрын анхны дарга Б.Дангаасүрэн агсны амьд сэрүүндээ хэлсэн нэг ноцтой үгийг зарим нь санах байх. Тэрбээр “Энэ байгууллагад тагнуул, цагдаагаас тун бүтэхгүй хүмүүсийг дээрээс тулгаж чихээд байна” гэсэн утгатай үгээ хэвлэлээр дамжуулан хэлж байлаа. Үүнээс хойш Авлигатай тэмцэх газар ер нь өөдөлсөнгүй. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын дарга байхдаа Авлигатай тэмцэх хуулийн 26-1 дэх заалтыг “хөнжилдөө” зассан. Тэр “сонсоно” гэдэг үгийг “хэлэлцэнэ” болгосон байв. Уул нь энд “УИХ авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдлын талаар Авлигатай тэмцэх газрын мэдээллийг сонсоно” гэж УИХ-аас ёсчлон баталсныг тийнхүү өөрчилсөн нь одоо ч засагдаагүй байна. “Хэлэлцэнэ” гэж өөрчилснөөр тус газар нь УИХ болон улстөрчдийн хараат байдалд орох өндөр магадлалтай гэж мэргэжлийн шинжээчид үздэг юм билээ.
Монгол дахь авлигын гэмт хэргийн тэргүүн эгнээнд өнөөдөр улстөрчид жагсаж байгаа. Олон улсын болон дотоодын судалгааны байгууллагууд ингэж үзэж байна. Тухайлбал Авлигатай тэмцэх газрын дэргэдэх судалгааны байгууллагаас авлигын төсөөллийн судалгаа хийсэн дүнг харахад ч ийм л байгаа юм. Тэдний өнгөрөгч өвөл хийсэн судалгааны дүнгээр авлигад хамгийн их өртөх магадлалтай газар нь УИХ болжээ. Мөн улс төр, хууль хяналтын хүрээн дэх авлигын төсөөллийн үнэлгээ 2010 онд 4,07 болж өмнөх оныхоосоо 0,12 пунктээр өссөн байна. Энэ онд ч мөн өсөх төлөвтэй гэж зарим ажиглагчид үзжээ. Энд жаахан тодруулбал улс төрийн хүрээн дэх авлигад өртөмхий байдлынхаа үнэлгээгээр УИХ нь 4,00, төрийн захиргааны төв байгууллага буюу яам, агентлагууд 4,40 гэж үнэлэгдэн тэргүүн байр эзэлсэн байна. Үүний нэг том баримт, баталгаа нь Оюутолгой, Тавантолгойн гэрээ юм. Энэ талаар нэмж нурших нь илүүц биз.
Эрэн сурвалжлагчдыг дэмжвэл авлигачдыг жинхэнэ сүйрүүлнэ
Бид хэдий болтол авлига гэгч ийм аймшиг дунд амьдрах ёстой юм бол оо. Авлигатай тэмцэх хүсэл сонирхол энэ УИХ-ын 76 гишүүнд лав үгүй юм байна. Тиймээс Авлигатай тэмцэх газрыг тэд зүгээр л нэг тоглоомын байгууллага болгож хувиргаж буй ажээ. Сүүлийн үед даргаар нь Ц.Элбэгдоржийн хүн гэгддэг “боевик” хочит Б.Билэгт, Н.Ганболд мэтийн хүмүүсийг томилох тухай яригдах боллоо. Энэ хоёр хүн урьд нь Тагнуулын Ерөнхий газрын даргаар ажиллаж байв. Б.Билэгт нь ядаж хуульч биш. Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг гэдгээрээ гул барьж, энд тэнд зодоон хийж л явсан болохоос өөр гавьтай юм бараг хийгээгүй. Аа, гэхдээ ямар зөн совин нь хатгасныг бүү мэд, тэр жил өнөөх гайтай Гаалийн Х.Баатарыг баривчлахад зохих хувь нэмрээ оруулсан юм гэдэг. Харин Н.Ганболд бол насаараа шахуу цагдаад ажилласан. Хотын цагдаагийн дарга энээ тэрээ томхон алба хашиж явсаар тагнуулын байгууллагыг хэсэг толгойлсон. Бас л бүтэл муутай эр. ЦЕГ-ын дарга асан “Шанага” гэгддэг М.Ганболдтой гар зөрүүлж, согтуу үедээ буу шийдэмдээ тулж явсан гэлцдэг.
Тэр урд зүгийн цусны хольцтой, эрх баригчдын булхайтай үйлдлүүдийг сайн мэддэг онцлогтой. Гэвч мэдэхийнхээ хэрээр шалгах, шийдэхийн төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй нь түүний бодит үнэн. Иймдээ л тэр өнөөдөр авлигатай тэмцэгчдийг толгойлох хэмжээнд нэр нь тодорсноос зайлахгүй. Хэрвээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ хоёр хүний алийг нь ч сонгож, томилгоо руу зүтгүүллээ гэсэн олон нийт сайнаар хүлээж авахгүй. “Өө, нөгөө Элбэгээ чинь хөгийн юм хийж байна. Хараач, очиж очиж ийм лайтай амьтанг Авлигатай тэмцэх газрын даргаар тавиад байхдаа яахав дээ” гээд шуугилдаж гарна. Үүнтэй хамт Ц.Элбэгдоржийн рейтинг навсайтлаа унаж таараа. Авлигатай тэмцэх газрын нэгэнт шороотой холилдсон нэр сүр ч сэргэнэ гэж байхгүй.
Шударга, тууштай, сэтгэлгээний хувьд шинэлэг, аль ч намын нөлөөнд автахгүй, алсын хараатай, авлигын акулуудаас хэнээс нь ч айхгүй тулж чадах, зоримог, шийдэмгий, бас тэгээд уран нарийн арга барил, эрүүгийн нөхцөл байдлын торгон мэдрэмжтэй тийм хуульч уг нь монголоор дүүрэн бий. Яагаав, Баабар шоглон хэлж байсан даа, “Санаандгүйгээр чулуу шидэх тоолонд нэг хуульчийн толгойг оночихоод байдаг” гэж. Ийм олон хуульчтай улс манайхаас өөр огт байхгүй. Наад зах нь Банзрагчийн Дэлгэрмааг АТГ-ын даргаар биш гэхэд дэд даргаар томилбол ёстой хуйхалж өгнө. Гэвч түүний шударга чанараас Ц.Элбэгдорж эмээж байгаа болов уу. Тэр бүү хэл Ардын намын хэдэн чулуу шиг “зүрхтэй” авлигачид нь үхтэлээ айх тул энэ эмэгтэйг тийш нь зүглүүлэхгүй байх. Академич С.Нарангэрэлийг Ц.Нямдорж өрөөсөн нүдээрээ ч хялайж харахыг хүсэхгүй.
Яагаад гэхээр мань хүн түүнийг олон удаа “тоншсон”. Цаадах нь шударга юм яриад байхаар Ц.Нямдорж ямагт шоглохыг оролдсоор өдий хүрсэн гэнэ лээ. Энэ мэтээр тоочоод байвал өнөөгийн энэ дарга нарт таалагдах хүн бараг олдохгүй нь ээ. Олдож буй цөөн хэд нь тэдний өрөөсөн дугуйнууд. Иймээс Авлигатай тэмцэх газар гэж ер нь байгаад ч нэмэргүй болжээ. Асар өндөр зардалтай энэ газрыг өөрчлөх ганцхан зөв сонголт үлдэв бололтой. Тэр нь юу гэвэл, татан буулгах. Ингэж мөнгө хэмнээд цагдаа, тагнуулын байгууллагын чиг үүрэг дотор чихэж орхивол илүү үр дүнтэй шийдэл болох юм шиг байна. “Авлигын талаархи соён гэгээрүүлэх ажил” хэмээх догматик хэлбэрээсээ салж чадаагүй зүйлийг төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийнхэнд өгвөл өлхөн хийнэ дээ. Мөрдөн шалгах ажлын зарим хэсгийг эрэн сурвалжлах сэтгүүлчид үүрээд явж бас чадна. Ганцхан тэдэнд найдвартай санхүүжилт хэрэгтэй. Тэд цагаа тулахаар хэр баргийн хэргийг илрүүлээд, бүр мөрдөн шалгах ажиллагааг нь ч сайн дураараа хяначихдаг улс. Мөн дээрээс нь иргэний байгууллага, хувийн мөрдөгчдийг хөхүүлэн дэмжээд эхэлбэл бүүр болоод явчих байх аа.
Б.Отгонбаяр
|
АТГ гэгч тоглоомын байгууллагыг татан буулгая |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Тархины эсүүдийн ажиллагааг дуурайлган бүтээсэн хиймэл оюуныг танилцуулав 16:55 БЭЭЖИН, 2025 оны есдүгээр сарын 15 /Xinhua/. Эрчим хүчийг хэмнэх зорилгоор тархины нейронуудын үйл
|
БЭЭЖИН, 2025 оны есдүгээр сарын 15 /Xinhua/. Эрчим хүчийг хэмнэх зорилгоор тархины нейронуудын үйл »»
|
|
О.Купер - Эммигийн шагнал хүртсэн хамгийн залуу эрэгтэй жүжигчин 16:49 ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны есдүгээр сарын 15 /CNN/. Английн жүжигчин Оуэн Купер “Adolescence” жижиг цуврал
|
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны есдүгээр сарын 15 /CNN/. Английн жүжигчин Оуэн Купер “Adolescence” жижиг цуврал »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 274 цэгт шахмал түлш борлуулж эхэллээ 16:48 Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс шахмал түлшний борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлж байна. Тодруулбал, эхний
|
Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс шахмал түлшний борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлж байна. Тодруулбал, эхний »»
|
|
Гадаадын тагнуулын байгууллагынхантай хамтарсан гурван хүний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзав 15:52 Гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хамтран ажилласан хэмээн ял шийтгүүлсэн манай улсын иргэн Б.Ариунаа,
|
Гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хамтран ажилласан хэмээн ял шийтгүүлсэн манай улсын иргэн Б.Ариунаа, »»
|
|
Онц ноцтой гэмт хэргүүдийн шүүх хурал ирэх лхагда гарагт болохтой холбогдуулан шүүхээс тойм гаргажээ 18:49 Тоймыг бүрэн эхээр нь хүргэе.
|
Тоймыг бүрэн эхээр нь хүргэе. »»
|
|
Цаг агаарын аюулт үзэгдлийн мэдээллийг “e-mongolia”-аар хүргэж эхэллээ 18:46 Цаг уур, орчны шинжилгээний газар, “И-Монгол академи” хамтран аппликейшний мэдэгдэл хүргэх системээр цаг агаарын
|
Цаг уур, орчны шинжилгээний газар, “И-Монгол академи” хамтран аппликейшний мэдэгдэл хүргэх системээр цаг агаарын »»
|
|
Чарли Киркийг буудсан сэжигтнийг баривчилжээ 09:43 АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт
|
АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт »»
|
|
Цөмийн цохилт өгөх Dropshot төлөвлөгөө 09:40 АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө .
|
АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө . »»
|
|
Т.Тулга дэлхийн аваргын алтан медалийн төлөө барилдана 09:38 Монгол Улсын гавьяат тамирчин, Төмөр-Очирын Тулга “Загреб-2025” насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 70 кг-ын
|
Монгол Улсын гавьяат тамирчин, Төмөр-Очирын Тулга “Загреб-2025” насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 70 кг-ын »»
|
|
С.Ганбаатар: Дарангуйлагчийн эсрэг үг хэлсэн болохоор намайг АТГ шалгаж байна 08:53 Улсын Их хурлын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.
|
Улсын Их хурлын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа. »»
|
|
Инчеон нисэх буудлын ажилчид ажил хаялт зарлахаар төлөвлөжээ 08:47 БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна.
|
БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна. »»
|
|
Шахмал түлшийг ирэх долоо хоногт худалдаална 08:45 Нийслэлийн долоон дүүрэгт ирэх даваа гариг буюу 2025 оны есдүгээр сарын 15-наас борлуулалтын 400 цэгээр шахмал
|
Нийслэлийн долоон дүүрэгт ирэх даваа гариг буюу 2025 оны есдүгээр сарын 15-наас борлуулалтын 400 цэгээр шахмал »»
|
|
Даваа гарагаас айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийг дулаанаар хангана 21:28 Жил бүрийн есдүгээр сарын 15-наас нийслэл хотын орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагыг халаалтын сүлжээнд залгадаг.
|
Жил бүрийн есдүгээр сарын 15-наас нийслэл хотын орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагыг халаалтын сүлжээнд залгадаг. »»
|
|
М.АНХЦЭЦЭГ: Тамирчид хоол зүй, сэтгэл зүйгээ өсвөр насны тамирчин байхаас нь бэлдэх ёстой юм билээ 20:55 Монголын бие бялдар спортын шинжлэх ухааны институтын нээлтийн Хэвлэлийн бага хурал болж байна. Хэвлэлийн бага
|
Монголын бие бялдар спортын шинжлэх ухааны институтын нээлтийн Хэвлэлийн бага хурал болж байна. Хэвлэлийн бага »»
|
|
Ливерпүүл хотноо болж буй Боксын ДАШТ-д манай хоёр тамирчин хагас шигшээ тулаанд хүч үзнэ 20:48 Их Британи улсын Ливерпүүл хотноо болж буй Боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тулаан
|
Их Британи улсын Ливерпүүл хотноо болж буй Боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тулаан »»
|
|
Ж.Чинбүрэн: Үр хүүхдүүдээ улаанбурхан болон томуугийн вакцинд нь идэвхтэй хамруулахыг гуйж байна 20:25 Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө.
|
Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө. »»
|
|
2025.09.13 өдрийн 08 цагийн байдлаар бороо орж байгаа аймаг сумд 11:10 Завхан - Тэлмэн
|
|
|
"Эрхийн сонет" яруу найргийн найдмын түрүүг яруу найрагч Дамбын Одгэрэл хүртлээ 10:20 “Эрхин сонет" Зүүн бүсийн яруу найргийн наадам өнөөдөр Чингис хотноо зохион байгуулагдлаа.
|
“Эрхин сонет" Зүүн бүсийн яруу найргийн наадам өнөөдөр Чингис хотноо зохион байгуулагдлаа. »»
|
|
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний эрх зүйн орчныг шинэчлэхээр ажиллаж байна 09:47 2024, 2025 онд хийсэн үнэлгээ, судалгаанууд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоо, хүний нөөцийн бэлтгэл,
|
2024, 2025 онд хийсэн үнэлгээ, судалгаанууд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоо, хүний нөөцийн бэлтгэл, »»
|
|
Ж.Чинбүрэн: Үр хүүхдүүдээ улаанбурхан болон томуугийн вакцинд нь идэвхтэй хамруулахыг гуйж байна 09:39 Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө.
|
Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө. »»
|
|
Балбын Дээд шүүхийн хуучин дарга түр Засгийн газрын тэргүүн болжээ 09:31 Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр
|
Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр »»
|
|
Борлуулалтын гэрээт ажилтнуудыг шинэ аппликейшн ашиглах сургалтад хамрууллаа 15:37 Галлагааны 2025–2026 оны улирлыг угтан Тавантолгой түлш ХХК-аас “Өнөтэй-Өвөлжье” нэгдсэн сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа.
|
Галлагааны 2025–2026 оны улирлыг угтан Тавантолгой түлш ХХК-аас “Өнөтэй-Өвөлжье” нэгдсэн сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа. »»
|
|
Хагас коксон болон сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах түрээслэгч сонгон шалгаруулна 15:32 ✅Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2025-2026 оны халаалтын улиралд хэрэглэх сайжруулсан шахмал түлш нөөцлөх зориулалтаар агуулах түрээслэгч сонгон шалгаруулах гэж байгаа тул оролцох сонирхолтой иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.
|
✅Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2025-2026 оны халаалтын улиралд хэрэглэх сайжруулсан шахмал түлш нөөцлөх зориулалтаар агуулах түрээслэгч сонгон шалгаруулах гэж байгаа тул оролцох сонирхолтой иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна. »»
|
|
Цаасанд дарагдсан бизнесийг эрх чөлөөтэй болгоно 10:25 Монгол Улсын Засгийн газар бизнесийн эрх чөлөөг хангаж, хууль давсан журам, хүнд суртлыг таслан зогсоох шинэчлэлийг эхлүүлсэн.
|
Монгол Улсын Засгийн газар бизнесийн эрх чөлөөг хангаж, хууль давсан журам, хүнд суртлыг таслан зогсоох шинэчлэлийг эхлүүлсэн. »»
|
|
Бразилын Ерөнхийлөгч асан 27 жил хоригдох ял авчээ 10:21 БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн
|
БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн »»
|
|
Автомашингүй өдөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй 09:42 Энэ жилийн автомашингүй өдөр маргааш буюу /2025.09.13/-ны бямба гарагт болно. “Автомашингүй өдөр-2025” арга
|
Энэ жилийн автомашингүй өдөр маргааш буюу /2025.09.13/-ны бямба гарагт болно. “Автомашингүй өдөр-2025” арга »»
|
|
Уул уурхайн салбарын үр өгөөжийг бүс, орон нутгийн хөгжилтэй уялдуулна 09:32 Монгол Улсын Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталж, Хангайн, Хойд, Говийн, Төвийн, Зүүн,
|
Монгол Улсын Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталж, Хангайн, Хойд, Говийн, Төвийн, Зүүн, »»
|
|
Цагдаагийн байгууллагаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-ын тэргүүлэгч Ц.Сайхандэлгэрийг баривчилжээ 09:25 Өмнөговь аймгийн Ханбогд суманд 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шалгалтын ажиллагаа явуулан тус сумын
|
Өмнөговь аймгийн Ханбогд суманд 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шалгалтын ажиллагаа явуулан тус сумын »»
|
|
Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид АТГ-т шалгагдаж эхэллээ 09:23 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ) 19 дүгээр тогтоол гарган,
|
2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ) 19 дүгээр тогтоол гарган, »»
|
|
Казахстан улс авлигаас хураасан мөнгөөрөө сургууль байгуулж байна 18:50 УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 9-р сарын 4-7-ны өдрүүдэд Бүгд найрамдах Казахстан улсад албан ёсны айлчлал хийлээ.
|
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 9-р сарын 4-7-ны өдрүүдэд Бүгд найрамдах Казахстан улсад албан ёсны айлчлал хийлээ. »»
|
|
Уран сайхны гимнастикийн олон улсын тэмцээнээс Э.Амина мөнгөн медаль хүртлээ 18:45 Өмнөд Солонгосын Гояан хотын “Соно арена”-д зохион байгуулсан “Shine cup-2025” олон улсын тэмцээнээс манай
|
Өмнөд Солонгосын Гояан хотын “Соно арена”-д зохион байгуулсан “Shine cup-2025” олон улсын тэмцээнээс манай »»
|
|
Балбад байдал тогтворжиж эхэллээ 18:30 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь »»
|
|
“Radiohead” хамтлаг долоон жил завсарласны дараа аялан тоглохоор боллоо 15:21 Альтернатив рок урсгалаар уран бүтээлээ туурьвидаг Английн алдарт “Radiohead” хамтлаг долоон жил завсарласны эцэст
|
Альтернатив рок урсгалаар уран бүтээлээ туурьвидаг Английн алдарт “Radiohead” хамтлаг долоон жил завсарласны эцэст »»
|
|
"Хачин ламын хийд"-ийг нэг ч хадаасгүйгээр, модоо углуургадаж хийсэн онцлогтой 10:08 Монгол-Төвөдийн урчуудын бүтээл "Хачин ламын хийд"-ийг нэг ч хадаасгүйгээр, модоо углуургадаж хийсэн онцлогтой.
|
Монгол-Төвөдийн урчуудын бүтээл "Хачин ламын хийд"-ийг нэг ч хадаасгүйгээр, модоо углуургадаж хийсэн онцлогтой. »»
|
|
Таксины жолоочтой эхнэрээ хардасны улмаас машинаар мөргөжээ 10:07 Хан-Уул дүүргийн 4-р хороо Вива сити-ийн орчимд энэ сарын 07-ны 04.00 цагт явган зорчигч машинд дайруулсан хэрэг гарсан.
|
Хан-Уул дүүргийн 4-р хороо Вива сити-ийн орчимд энэ сарын 07-ны 04.00 цагт явган зорчигч машинд дайруулсан хэрэг гарсан. »»
|
|
Америкийн хамгийн баян хүнээр И.Маск тодорчээ 09:43 ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 10 /Forbes/. “Tesla”, “SpaceX, компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маск
|
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 10 /Forbes/. “Tesla”, “SpaceX, компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маск »»
|
|
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 09:09 Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болголоо
|
Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болголоо »»
|
|
Д.Дагвадорж олон улсын дуурийн дуучдын уралдаанд түрүүллээ 20:31 Польшийн Щецин хотын алдарт “Opera at the Castle” театрт болсон олон улсын дуурийн дуучдын уралдаанд Д.Дагвадорж түрүүллээ.
|
Польшийн Щецин хотын алдарт “Opera at the Castle” театрт болсон олон улсын дуурийн дуучдын уралдаанд Д.Дагвадорж түрүүллээ. »»
|
|
Гар утсыг нь хулгайлсан этгээд данснаас нь 10 сая төгрөгийн зарлага гаргажээ 20:27 Иргэн ... энэ оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт явж байхдаа халааснаасаа Самсунг
|
Иргэн ... энэ оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт явж байхдаа халааснаасаа Самсунг »»
|
|
Нөхрийнхөө хамаатнуудыг мөөгөөр хордуулж хөнөөсөн Австрали эмэгтэй 33 жилийн ял сонслоо 18:35 Харилцаа нь тасарсан нөхрийнхөө хамаатнуудыг мөөгөөр хордуулж хөнөөсөн Австрали эмэгтэй өнөөдөр /2025.09.07/
|
Харилцаа нь тасарсан нөхрийнхөө хамаатнуудыг мөөгөөр хордуулж хөнөөсөн Австрали эмэгтэй өнөөдөр /2025.09.07/ »»
|
|
Шүүхээс Р.Чингисийг Дотоодын цэргийн штабын даргын ажилд нь эгүүлэн томилох шийдвэр гаргажээ 18:34 Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар танилцуулав.
|
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар танилцуулав. »»
|
|
Балбын хотуудад цэрэг оруулжээ 18:11 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад »»
|
|
Францын Ерөнхий сайдыг томилжээ 17:01 ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон
|
ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон »»
|
|
“Япон-Монголын Сасакава” бүрэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар орон нутгаас шалгарсан эхний 100 оюутан батламжаа гардаж авлаа 16:59 Монголын дөрвөн их сургуульд тэтгэлгээр суралцах батламжийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр
|
Монголын дөрвөн их сургуульд тэтгэлгээр суралцах батламжийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр »»
|
|
“Тайшир шохой” үйлдвэр ашиглалтад орлоо 16:55 Жилд 120,000 тонн шохой боловсруулах хүчин чадал бүхий “Тайшир шохой” үйлдвэр ашиглалтад орлоо.
|
Жилд 120,000 тонн шохой боловсруулах хүчин чадал бүхий “Тайшир шохой” үйлдвэр ашиглалтад орлоо. »»
|
|
iPhone 17 ухаалаг гар утасны дөрвөн шинэ хувилбараа танилцууллаа 10:19 Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө Америкийн технологийн аварга компани Apple энэ оны хамгийн том бүтээгдэхүүн
|
Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө Америкийн технологийн аварга компани Apple энэ оны хамгийн том бүтээгдэхүүн »»
|
|
Д.Мөнхбаатар: Энэ өвөл агаарын бохирдол 50 хувь буурах судалгаа гарсан 10:11 Энэ өвөл нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсийг бүрэн хориглож, мидлинг, хагас коксон түлш хэрэглэнэ.
|
Энэ өвөл нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсийг бүрэн хориглож, мидлинг, хагас коксон түлш хэрэглэнэ. »»
|
|
В.Залужныйгийн заавраар хийн хоолойнуудыг дэлбэлсэн гэж сэжиглэж байна 10:10 БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 9 /DW/. “Андромеда” далбаат завийг ашиглан “Умардын урсгал”,
|
БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 9 /DW/. “Андромеда” далбаат завийг ашиглан “Умардын урсгал”, »»
|
|
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд 10:09 Засгийн газрын хуралдаан 08:00 цагт эхэлжээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна
|
Засгийн газрын хуралдаан 08:00 цагт эхэлжээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна »»
|
|
Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу энэ сарын 11-нд Богдхан уулыг тахина 10:07 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Богдхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслолыг энэ сарын 11-нд зохион байгуулна.
|
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Богдхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслолыг энэ сарын 11-нд зохион байгуулна. »»
|
|
|
Чарли Киркийг буудсан сэжигтнийг баривчилжээ 09:43 АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт
|
АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт »»
|
|
Цөмийн цохилт өгөх Dropshot төлөвлөгөө 09:40 АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө .
|
АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө . »»
|
|
Инчеон нисэх буудлын ажилчид ажил хаялт зарлахаар төлөвлөжээ 08:47 БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна.
|
БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна. »»
|
|
Балбын Дээд шүүхийн хуучин дарга түр Засгийн газрын тэргүүн болжээ 09:31 Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр
|
Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр »»
|
|
9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв 13:07 ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 12 /CNN/. АНУ-д есдүгээр сарын 11-ний халдлага болсноос хойш 24 жилийн хугацаа өнгөрч байна.
|
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 12 /CNN/. АНУ-д есдүгээр сарын 11-ний халдлага болсноос хойш 24 жилийн хугацаа өнгөрч байна. »»
|
|
Бразилын Ерөнхийлөгч асан 27 жил хоригдох ял авчээ 10:21 БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн
|
БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн »»
|
|
Балбад байдал тогтворжиж эхэллээ 18:30 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь »»
|
|
Балбыг “балбаж” буй жензичүүдийн хувьсгал 15:24 Сүүлийн жилүүдэд Өмнөд Азийн орнуудад байдал тогтворгүйтэн үймээн самуунд автах болж, хамгийн сүүлд гэхэд Непал буюу Балба улсад нийгмийн сүлжээнүүдийг хаасныг эсэргүүцсэн залуучуудын жагсаалын дараа тус улсын ерөнхий сайд огцорлоо. Сүүлийн үеийн мэдээллээр, жагсагчид нийслэл Катманду хот дахь ерөнхийлөгчийн ордон, эрх баригч “Непалын конгресс” намын төв байр, парламентын ба Дээд шүүхийн байрууд, нийслэл Катманду хот дахь Хилтон зочид буудлыг галдан шатаасан байна. Эмх замбараагүй байдлыг далимдуулан 2 мянга гаруй хоригдол шоронгоос оргожээ.
|
Сүүлийн жилүүдэд Өмнөд Азийн орнуудад байдал тогтворгүйтэн үймээн самуунд автах болж, хамгийн сүүлд гэхэд Непал буюу Балба улсад нийгмийн сүлжээнүүдийг хаасныг эсэргүүцсэн залуучуудын жагсаалын дараа тус улсын ерөнхий сайд огцорлоо. Сүүлийн үеийн мэдээллээр, жагсагчид нийслэл Катманду хот дахь ерөнхийлөгчийн ордон, эрх баригч “Непалын конгресс” намын төв байр, парламентын ба Дээд шүүхийн байрууд, нийслэл Катманду хот дахь Хилтон зочид буудлыг галдан шатаасан байна. Эмх замбараагүй байдлыг далимдуулан 2 мянга гаруй хоригдол шоронгоос оргожээ. »»
|
|
Орбан: Европын холбоо Украины мөргөлдөөнийг ашиглан "Европын Нэгдсэн Улс" байгуулахыг оролдож байна 19:00 Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Европын холбооны удирдлагууд Украины мөргөлдөөнийг ашиглан гишүүн
|
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Европын холбооны удирдлагууд Украины мөргөлдөөнийг ашиглан гишүүн »»
|
|
Балбын хотуудад цэрэг оруулжээ 18:11 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад »»
|
|
Францын Ерөнхий сайдыг томилжээ 17:01 ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон
|
ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон »»
|
|
В.Залужныйгийн заавраар хийн хоолойнуудыг дэлбэлсэн гэж сэжиглэж байна 10:10 БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 9 /DW/. “Андромеда” далбаат завийг ашиглан “Умардын урсгал”,
|
БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 9 /DW/. “Андромеда” далбаат завийг ашиглан “Умардын урсгал”, »»
|
|
Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалжээ 07:57 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 9 /Reuters/. Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалсан гэж тус улсын
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 9 /Reuters/. Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалсан гэж тус улсын »»
|
|
Газа хотоос гарч явахыг оршин суугчдад уриалжээ 20:19 ЙЕРУСАЛИМ, 2025 оны есдүгээр сарын 9 /AFP/. Израилын цэргүүд Газа хот руу дайралтаа эрчимжүүлж
|
ЙЕРУСАЛИМ, 2025 оны есдүгээр сарын 9 /AFP/. Израилын цэргүүд Газа хот руу дайралтаа эрчимжүүлж »»
|
|
НҮБ-ын Ерөнхийн Ассамблейн чуулган өнөөдөр эхэлнэ 11:50 НҮБ, 2025 оны есдүгээр сарын 9 /TASS/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн /ЕА/ 80 дахь удаагийн ээлжит чуулган мягмар гарагт буюу өнөөдөр эхэлнэ.
|
НҮБ, 2025 оны есдүгээр сарын 9 /TASS/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн /ЕА/ 80 дахь удаагийн ээлжит чуулган мягмар гарагт буюу өнөөдөр эхэлнэ. »»
|
|
Хагас сая орчим сиричүүд Туркээс эх орондоо буцжээ 11:31 АНКАРА, 2025 оны есдүгээр сарын 9 /ANADOLU/. Сүүлийн есөн сарын хугацаанд Сирийн 474 018 иргэн Туркээс
|
АНКАРА, 2025 оны есдүгээр сарын 9 /ANADOLU/. Сүүлийн есөн сарын хугацаанд Сирийн 474 018 иргэн Туркээс »»
|
|
Франц 1 жилийн дотор 2 дахь удаагаа Засгийн Газраа огцрууллаа 08:59 Францын Үндэсний Ассамблей нэг жилийн дотор хоёр дахь удаагаа Засгийн газраа огцрууллаа. Есдүгээр сарын 8-ны
|
Францын Үндэсний Ассамблей нэг жилийн дотор хоёр дахь удаагаа Засгийн газраа огцрууллаа. Есдүгээр сарын 8-ны »»
|
|
АНУ: Цагаачлалын бус виз олгох журмыг чангатгажээ 14:44 ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 8 /DW/. АНУ-ын эрх баригчид аялал жуулчлалын B1/B2 зэрэг гадаадын иргэдэд
|
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 8 /DW/. АНУ-ын эрх баригчид аялал жуулчлалын B1/B2 зэрэг гадаадын иргэдэд »»
|
|
АНУ-д Өмнөд Солонгосын 300 иргэнийг баривчилжээ 13:52 АНУ-ын Жоржиа муж дахь “Хьюндай”, “LG” зэрэг хамтарсан автомашин үйлдвэрлэлийн цогцолборт “Цагаачлал, гаалийн
|
АНУ-ын Жоржиа муж дахь “Хьюндай”, “LG” зэрэг хамтарсан автомашин үйлдвэрлэлийн цогцолборт “Цагаачлал, гаалийн »»
|
|
“ОПЕК+”-ийн гол гишүүн улсууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ 12:14 БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 8 /DW/. “ОПЕК+” бүлгийн бүрэлдэхүүнд багтдаг газрын тос экспортлогч гол найман
|
БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 8 /DW/. “ОПЕК+” бүлгийн бүрэлдэхүүнд багтдаг газрын тос экспортлогч гол найман »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|