 |
|
 |
|
Зодуураар засаглалыг барьдаг хонхрын “Авлигачин атман” Ноён спикер ээ. Говьсүмбэр аймагт ажлын хэсэг гаргах болоогүй юм уу? |
|
|
 |
|
 |
Зодуураар засаглалыг барьдаг хонхрын “Авлигачин атман” Ноён спикер ээ. Говьсүмбэр аймагт ажлын хэсэг гаргах болоогүй юм уу?
2011-11-15Социалист лагерийн дорно дахины хил хязгаарыг батлан хамгаалах ширмэн бамбай болсон “Их Орос”-ын сая сая  цэрэг Монголын нутагт хөлхөж, Чойр буюу одоогийн Говьсүмбэрийн нутгийг ид бүрхэж байсан нэгэн үе бий.
Курскийн тулалдаанд Орос-Германы танкууд гинж нь хавирч байсан гэдэг. Харин Говьсүмбэрт “Их хан” үндэстний өөдөөс сөрөн зогссон Монгол-Оросын танкууд газрын хөрсийг эргүүлж байсан “Хүйтэн дайн”-ы нэгэн үеийг бид ардаа үджээ. “Их Орос”-ын “байгалийн цэргийн тойрог”-ийн давшилтын армийн тэргүүн эгнээний анги, салбарын бүрэлдэхүүн тэр цагт үнэндээ “Чойрт” байрлаж байлаа. 1990 онд Монгол оронд өрнөсөн ардчиллын салхи хүйтэн дайны аюулыг гэсгээн энхийн салхины зөөлөн уур амьсгалыг урин залж, том гүрнүүдийн зэвсэгт хүчний сөргөлдөөн зогсож, Их Оросын цэрэг арми нутаг буцаж билээ. Чойрын дивизийн орхиж гарсан өмч хөрөнгөнд “Чоно борооноор” гэгчээр Монголчууд одоо “Хөлөө гэдсэндээ” жийлцэж байна. “Оросын хонхор” нэртэй “Чойрын дивиз”-ийн үлдэгдэл хөрсөн дээр шинэ цагийг хуульгүй “атман” тодорсон нь Говьсүмбэр аймгийн засаг дарга Ж.Баянмөнх гэгч залуу. “Атман” гэдэг нь их эрдэмтэн Лувсанвандангийн55 мянгатын толь бичигт “Цэргийн удирдагч, тэргүүлэгч” хэмээжээ. Тавь жараад оны “атман”-уудыг манай ахмадууд сайн мэднэ. Амтанууд их сонин содон хувцаслана. Өргөн шар ваартай, Орос бакалийн түрүүг “гармушик”-лана. Гартаа гантилтай. Ханцуйдаа гинжалтай. Хэн ч харсан сүр бараатай.
Тэд олны өмнө жинхэнэ хүч чадлаараа товойж гардаг нэг ёсондоо шударга гарууд байж л дээ. Харин Чойрын дивизийн нэн шинэ цагийн атман маань төр захиргааны өндөр хэргэм зэрэг, албан тушаалыг ашиглаж, зэрлэг ой ширэнгийн араатан чоно нохойн авираар ажилтнууддаа ханддаг нь өмнөх үеийн атмануудаас эрс өөр ялгагдана. Хүмүүнлэг иргэний нийгмийн ардчилсан засаглалын тогтолцоотой өнөө үед аймаг, хотын засаг даргын хувьд бүр ч байж болмооргүй араншин. Төр захиргааны албан тушаалын нөмөр нөөлөг дор идэж уух, зувчуулах, хуйвалдах, ашиглан шамшигдуулахдаа жигүүртэй хөлөг шиг дүүлж яваа хэрнээ сум орон нутгаа гандана гэж яваа атман. Говьсүмбэр аймаг үндсэндээ гуравхан сумтай.
Говь нутагт худаг гаргаж, бэлчээрийг усжуулах, хүн малаа ундны цэвэр усаар хангах зориулалтаар ХХААЯ-ны хөрөнгө оруулалтаар олгогдсон 180 сая төгрөгийг Сүмбэр сумын Засаг дарга нь атманыхаа ивээл дор үрэн таран болгодогийн даваан дээр яамнаас эргүүлэн татаж авчээ. Шивээговь, Баянтал сумдын засаг дарга нар нь мөн л атманыхаа оролцоотойгоор төсвийн мөнгөн хөрөнгийг шамшигдуулан сүйтгэж эхлэсэн учраас тухайн сумдын ИТХ-ын шийдвэрээр огцруулсан ч дээрээ атмаантай хүнд хууль, шүүхийн байгууллага яасан гэж үйлчлэх билээ. Хариуцлага алдсан засаг дарга нарт ял зэм сонсох нь байтугай огцруулж ч чадаагүйг бодоход атманы нөөлөг мөн ч хүчтэй байгаа хэрэг шүү.
Говьсүмбэр аймгийн гурван сумын засаг дарга нар нь өмч хөрөнгө, төсвийн мөнгөн хөрөнгийг үрэн таран хийх асуудалд холбоотой ч аймгийн засаг дарга Ж.Баянмөнхийн ивээл дор тогтож байгаа гэх. Сумдад байгаа өмч хөрөнгийн сүйтгэл аймгаасаа эхлэлтэй аж. Засаг даргын Тамгын газрын Байгал орчны алба “Ойжуулалт хийх үлэмж хэмжээний мөнгөн хөрөнгө”-өөр ёстой гараа угаана гэдгийг үзүүлж дэндүү тансаглахдаа Говьсүмбэрт биш хаа холын Эрээн хотод зугаацсаныг хяналт шалгалтынхан тогтоосонч хэнтэй ч хариуцлага тооцсонгүй. Говьсүмбэр аймгийн орчинд байгаа ашигтай талбайг аж ахуйн нэгж байгууллагуудад өндөр үнээр ямар ч хяналтгүй худалдаж, эх захгүй баяжиж авахын “дайнд” морджээ. Газрын орлогыг Сангийн яаманд төвлөрүүлэх хууль журамтай ч яамны зүг сохор зоосч хялайлгасангүй. Аймагтаа дур зоргоороо үрэн таран хийсэн санхүүгийн зөрчлийг хянаж шалгадаг газар Говьсүмбэрт л лав алга.
- Газрын дуудлага худалдааны өртөг болох хэдэн зуун саяар тоологдох мөнгөн орлогыг аймгийнхаа “Өөрийн үйл ажиллагааны орлогын дансандаа” авч, ойр дотны нөхдийнхөө гарыг цайлгах, тойрон хүрээлэгчиддээ хандивлах, шагнах арга замаар ашиглахад энэ аймгийн Засаг дарга Ж.Баянмөнх гэгч нь сурамгай гаршисан нэгэн. Тамгын газрын ажилтнууддаа 120-250 сая төгрөгийн урамшуулал олгосныг ажлын сайн үзүүлэлт гэх үү эсвэл Засаг даргын албан тушаалд хоргодох улс төрийн авилга гэх үү.
- БНХАУ-ын иргэн Ази номхон далайн интернэшнель ХХК-ийн захирал монгол нэр нь Түмэнбаяр, Говьсүмбэрчүүдэд мөнгөний сураг гаргасан энэ аж ахуйн нэгж Монгол Улсын бүртгэлд байгаа эсэх нь үл ойлгогддог. Өвөрлөгч хошууны энэ иргэн Говьсүмбэрт гадаадын хөрөнгө оруулалт хийгээгүй. Харин Ж.Баянмөнхтэй хамтран баахан тендерийн будилаан үүсгэж , татварын албанд ганц ч төгрөг тушаалгүй нутаг буцсан. Одоо ч Эрээн хотын зүгээс Засаг дарга Ж.Баянмөнхөөс мөнгө валютын нэхэлтэй хэрнээ хилийн дээсээр орж ирэх эрхгүй байгаа ч эрт орой хэзээ нэгэн цагт Түмэнбаяр ирж заргалдах сураг гарч Ж.Баянмөнхийг үе үе цочирдуулж байгаа гэсэн. - Оросын хонхор атмаанд их л ээлтэй. Бас орлоготой. Говьсүмбэр аймгийн төвд хадаг яндар болсон нэгэн овоо бий. Овоо тийш очих замаас 27 сая төгрөг оллоо гэхэд муу юмандаа бас л гайхалтай сэтгэж байгаа юм шүү энэ засаг дарга. Орос цэргийн офицеруудын таван давхар орон сууцны орцыг нурааж, бэлэн шатыг нь овооны зүг цувруулан тавьчихаад л төсвөөсөө тохьжилтийн зардал нэрээр дээрхи 27 саяыг танил талаараа зувчуулчихаж байгаа засаг дарга шүү дээ. бас болоогүй ээ. Орон сууцны дунд усан оргилуур хийлээ гээд 25 саяыг, км хүрэхгүй засмал замд 36 саяыг тус тус зарлагджээ.
- Засаг даргын Тамгын газрын ажилтнууд Ж.Баянмөнхийн араас бүгдээрээ амар хялбар хууль бус аргаар өмч хөрөнгөтэй болох аянд мордоцгоосон нь нэн хачирхалтай. - Аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Амарсайхан Улсын байцаагчийн албан тушаалаа урвуулан Эм-Бм-Жи ХХК-аас 11 сая төгрөгийг өөрийнхөө хувийн данс руу шилжүүлэн авчээ. Албан хаагчдаа орон сууцтай болгох зориулалтаар УМХЕГ-аас 36 сая төгрөг авч 15 айлын орон сууцыг засварласан нэр хэмээсний дараа ажилтнууддаа тухайн орон нутагтаа гэхэд л дэндүү өндөр үнээр шахаж баяжсан нэгэн. Түүний энэ луйврыг иргэдийн өргөдөл гомдлоор прокурорын байгууллага дахин шалгаж эхэлжээ.
- Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны улсын байцаагч Б.Ганбаяр нь Дуньли ХХК-аас хууль бусаар олборлосон 5000 тонн кокосжсон нүүрсийг улсын орлого болгон хурааж аваад өөртөө дур мэдэн худалдан борлуулсан учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272.2 зүйлд заасан ялыг сонссон боловч удалгүй хүндэвтэр гэмт хэрэг хэрэгсэхгүй болгожээ. - Аймгийн газрын албаны дарга Ц.Данзансодов төрөөс үзүүлсэн үйлчилгээний хөлс нэрээр иргэдээс хурааж авсан 947 000 төгрөгийг Сангийн яамны төрийн сангийн дансанд оруулалгүй замаас нь гувчуулж, нөгөө л Ж.Баянмөнх шигээ хандив, шагнал, урамшуулал, цалин болгож зарлагдаж дуусгажээ. Газрын төлбөрийн орлогыг өөрийнхөө эрхлэн удирдаж байгаа “Аймгийн газрын албаны дансанд” эсвэл “Аймаг хөгжүүлэх санд” тушааж аймгийнхаа засаг даргатай үгсэн нийлж дур зоргоороо үрэн таран хийх аргад дөрөө нийлсэн хоёр л доо. “Магнай трейд”, “Говь Урал” аж ахуйн нэгжүүдэд худалдсан газрын төлбөрийн олон арван сая төгрөгийг Сангийн яаманд шилжүүлэлгүй ийнхүү хоёр нөхрийн гараар устгагдаж, юу ч үгүй үрэн таран болгожээ.
- Говьсүмбэрт “Аймаг хөгжүүлэх сан”-гийн данс нь идэж уух, завшиж үрэгдүүлэх аргаар баяжиж яваа хэсэг бүлэг гэмт этгээдүүдийн үйлдлийг халхавчлах хэрэгсэл болжээ. Энэхүү сангаас дамжуулан хэд хэдэн дансаар шилжүүлэг хийж, танил талаараа, гэр бүлээрээ ахан дүүсээрээ, тойрон хүрээлэгчдээ санхүүжүүлж яваа нь Говьсүмбэрийн жирийн шударга иргэдэд нэгэнтээ тодорхой ойлгогддог болжээ. Тийм дээ ч МАХН-ын дарга С.Баярт Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж байхад нь албан тушаал илгээсэн байдаг. Дээрхи сангаас мөнгөн хөрөнгийг урсган гар нүүрийн алчуур, хогийн сав, компьютер, техник хэрэгсэл, албан тасалгааны тавилга, бусад эд барааг Эрээнээс оруулж газар сайгүй шахаж ихэд хөлжсөн бүлэглэл болтлоо өргөжиж байгаа аж.
Ж.Баянмөнх даргын баяжихын төлөөх шунал улам гаарч байгаа бололтой. Төсвийн хөрөнгийг үрэн таран хийж хэл аманд өртсөн учраас аргаа өөрчилж сүүлийн үед газрын лицензний наймаа эрхлэх болжээ. Гайгүй сайн орлоготой болсныг галт тэрэгнээс хоосон бууж ирсэн Ж.Баянмөнх өнөөдөр аймгаасаа баян болсныг нутгийнхан нь андахгүй. Говьсүмбэрт илэрсэн алтны хайгуулд ч бас тэрээр морджээ. Шивээ Овоогийн уурхайн орчим газарт улсын төсвөөр хайгуул хийсэн газарт хайгуул хийх лицензийг Хятад улсын тоо томшгүй олон аж ахуйн нэгжүүдэд олгож хууль зөрчсөнийг Засгийн газраас зогсоосон байна. “Глобал транс”, “Нарлаг Чойр”, “Алхана трейд”, “Ус-Ду”, “Чингисийн хар алт”, Чойр УБТЗ-ын Чойр өртөө, иргэн А.Оюун нарт ямарч зөвшөөрөлгүйгээр газар олгосон баримтууд ар араасаа бас хөвөрнө. Харин хэдэн зуун саяар яригдах газрын төлбөр нь хаагуур урсч алга болсныг Ж.Баянмөнхөөс өөрөөр мэдэх хүн Говьсүмбэрт байхгүй.
- Мөнгөтэй нь дээрлэхдэг гэсэн зэрлэг араншинг Засаг даргын удирдлагын арга барил болсон нь үнэхээр хүйтэн сонсогдоно. Хуульгүй засаглал ингэж Говьсүмбэрт тогтжээ. Аймаг, хот нийслэл, дүүргийн Засаг дарга ИТХ-ын дарга, шүүх, цагдаа, прокурор, аудит, тагнуул, цэргийн хэлтсийн дарга нарын орон сууцыг төр захиргааны зүгээс ямагт бэлэн байлгаж, төсвийн санхүүжилтээр засвар үйлчилгээг явуулах журамтай. Харин Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнх өөрийнхөө гурван өрөө орон сууцыг нэг сая төгрөгөөр үнэлэн хувьдаа шилжүүлэх тушаал гаргасан нь эрүүл саруул ухаантай хэн хүнийг үнэхээр гайхшруулмаар хууль бус үйлдэл биз дээ. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Эд хөрөнгийн бүртгэлийн албаны дарга хуульч эмэгтэй Ц.Сарантуяа засаг даргын тушаал холбогдох хууль тогтоомжуудыг зөрчиж байх тул уг орон сууцыг засаг даргын хувьд шилжүүлэх боломжгүй гэж үзсэн учраас өрөөндөө дуудаж ирээд арван том хуруугаараа үстэж аваад газарт унатал савж, гадаа гартал өшиглөж, хуульч бүсгүйд гэмтэл учруулсан үйлдэлдээ эрүүгийн хэрэгт татагдсан ч хариуцлага хүлээсэнгүй Говьсүмбэрийг засагласаар л байх. Баян хүн арван хаанд нүүртэй гэдэг үнэн бололтой. АТГ, Эрүүгийн цагдаа, Улсын Ерөнхий прокурор, Улсын мөрдөн байцаах ерөнхий газар, УМХЕГ, Аудит, татвар гээд тэр бүхний нэг нэг хаалганд Ж.Баянмөнхийн гарын хүмүүс суудаг нь нэр усаараа удахгүй тодрох биз ээ. Энэ бол улс төрийн авлигын нууцлагдсан сүлжээ л дээ.
- Шоронгийн хаалга татдагийн даваан дээр арай ядан муу арга саамаар мултарч чадсан Ж.Баянмөнх зодуурын амт үзсэн Ц.Сарантуяа бүсгүйг шорон гяндангийн зүг илгээж өшөө хорслоо тайлж санаа амрах гэсэн нууц операци зохион байгуулсан нь яг л тэртээ “37 оны До” яамны ногоон малгайтангуудыг өөрийн эрхгүй санагдуулна. Ц.Сарантуяа бүсгүй дээд сургуульд байгаа оюутан хүүхдээ эргэх санаатай засаг даргаасаа 250 мянган төгрөгийн цалингийн урьдчилгаа хүссэн өргөдөл гаргахдаа би авлигын хилс хэрэгт шоронд сууна гэдгээ яахын ухаарах билээ. Засаг дарга ч инээд хөөрөөр дүүрэн хүсэлтийг нь хүлээн авч, урьдчилгаа олгоё хэмээн мутраа харамлалгүй дуртайл хайрлаж өгөөд үүдэндээ хууль хяналтынхныг “УАЗ- 469”-тэй отоонд гаргасныг юу гэхэв. Хот орох мөнгө бүтсэн Ц.Сарантуяа бүсгүй Засаг даргадаа ямар их баярлан гарч ирсэн гээч. Харин өөдөөс нь аймгийн эрүүгийн цагдаа, прокурор, мөрдөн байцаагч нар УАЗ-469 машинаас зэрэг зэрэг хөвөрч түүнийг баривчлан аймгийн төв дэхь урьдчилан хорих төвд цагдан хорьж орхижээ. Ажилдаа ирээд хоёрхон цагийн дотор хэдэн зуун мянган төгрөг аваад гарч байгаа болохоор та авлига авдаг чинь нотлогдлоо хэмээн мушгин гуйвуулж, хилс хэргээр анхан ба давж заалдах шатны шүүхээс олон жилийн ял оноожээ.
- Жил гаруй шоронд суусан түүний хэргийг Улсын дээд шүүхээс гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосноор хөөрхий тэр эмэгтэй сая нэг ялнаас мултарч наранд гарч иржээ. Хааны уурга урт, хууви уужуу гэхчээр үнэний төлөө ганц хуулийн заалт хэлж өгсөн ажилтнаа захиалга өгч ялтны ширээнд суулгаж байгааг бодоход Ж.Баянмөнх гэгч энэ зодоонч эр бас яггүй хатуу самар бололтой.
- Түүнд үйлчилдэг хууль гэж Говьсүмбэрт л үгүй. АТГ, Мөрдөн байцаах газар, Мэргэжлийн хяналт, Аудит, Цагдаа, прокурорын байгууллага зөвхөн Ж.Баянмөнхийн төлөө үйлчилнэ. Шударга загнавал шоронд хийнэ. Дуугүй явъя гэвэл дээрэлхэнэ. Дарангуйлна. Түүний талд зогсдог бүхэл бүтэн бүлэглэл ажиллана. Хор шар нь буцалбал барьж аваад зодчих нь. УИХ-ын зүгээс ажлын хэсэг гаргаж Говьсүмбэрт буулгах цаг болжээ ноён спикер ээ. Хуульгүй газарт хууль хэрэгжүүлэх ажиллагаа явуулж, зодуурын удирдлагаас Говьсүмбэрийг чөлөөлье. 
|
Зодуураар засаглалыг барьдаг хонхрын “Авлигачин атман” Ноён спикер ээ. Говьсүмбэр аймагт ажлын хэсэг гаргах болоогүй юм уу? |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Балбын засгийн газрын гурван сайдыг томилжээ 11:51 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 16 /NHK/. Балбын шилжилтийн засгийн газрын Ерөнхий сайд Сушила Карки
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 16 /NHK/. Балбын шилжилтийн засгийн газрын Ерөнхий сайд Сушила Карки »»
|
|
Хятад иргэний амийг аварч, өөрөө амь эрсэдсэн Солонгос ахлагч 10:57 БНСУ-ын Инчон хотын Онжин дүүргийн Ккот арал орчмын намгархаг эрэгт өрнөсөн эмгэнэлт боловч баатарлаг үйл явдал
|
БНСУ-ын Инчон хотын Онжин дүүргийн Ккот арал орчмын намгархаг эрэгт өрнөсөн эмгэнэлт боловч баатарлаг үйл явдал »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Ногоон хаш чулууны сугалаа” нэрээр иргэдийг залилж байна 10:41 Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
|
Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. »»
|
|
НӨАТ-ын буцаалтыг ирэх онд тав, 2027 оноос 10 хувь болгоно 10:38 2026 оны Улсын төсвийн төсөл бэлэн болжээ. Ирэх онд Засгийн газар эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний салбарт илүү анхаарна гэв.
|
2026 оны Улсын төсвийн төсөл бэлэн болжээ. Ирэх онд Засгийн газар эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний салбарт илүү анхаарна гэв. »»
|
|
Өнөөдөр тэгш тоотой автомашин хөдөлгөөнд оролцож, лхагва гарагаас дугаарын сүүлийн тоогоороо зорчино 10:29 Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан авто замын
|
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан авто замын »»
|
|
Агаарын бохирдол тархи, мэдрэлийн эмгэг үүсгэж буйг тогтоолоо 10:26 Дэлхийд нэр хүндтэй “Science” сэтгүүл, олон улсын эрдэмтдийн хамтран хийсэн нэгэн томоохон судалгааг энэ сарын 4-нд
|
Дэлхийд нэр хүндтэй “Science” сэтгүүл, олон улсын эрдэмтдийн хамтран хийсэн нэгэн томоохон судалгааг энэ сарын 4-нд »»
|
|
Тархины эсүүдийн ажиллагааг дуурайлган бүтээсэн хиймэл оюуныг танилцуулав 16:55 БЭЭЖИН, 2025 оны есдүгээр сарын 15 /Xinhua/. Эрчим хүчийг хэмнэх зорилгоор тархины нейронуудын үйл
|
БЭЭЖИН, 2025 оны есдүгээр сарын 15 /Xinhua/. Эрчим хүчийг хэмнэх зорилгоор тархины нейронуудын үйл »»
|
|
О.Купер - Эммигийн шагнал хүртсэн хамгийн залуу эрэгтэй жүжигчин 16:49 ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны есдүгээр сарын 15 /CNN/. Английн жүжигчин Оуэн Купер “Adolescence” жижиг цуврал
|
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны есдүгээр сарын 15 /CNN/. Английн жүжигчин Оуэн Купер “Adolescence” жижиг цуврал »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 274 цэгт шахмал түлш борлуулж эхэллээ 16:48 Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс шахмал түлшний борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлж байна. Тодруулбал, эхний
|
Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс шахмал түлшний борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлж байна. Тодруулбал, эхний »»
|
|
Гадаадын тагнуулын байгууллагынхантай хамтарсан гурван хүний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзав 15:52 Гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хамтран ажилласан хэмээн ял шийтгүүлсэн манай улсын иргэн Б.Ариунаа,
|
Гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хамтран ажилласан хэмээн ял шийтгүүлсэн манай улсын иргэн Б.Ариунаа, »»
|
|
Онц ноцтой гэмт хэргүүдийн шүүх хурал ирэх лхагда гарагт болохтой холбогдуулан шүүхээс тойм гаргажээ 18:49 Тоймыг бүрэн эхээр нь хүргэе.
|
Тоймыг бүрэн эхээр нь хүргэе. »»
|
|
Цаг агаарын аюулт үзэгдлийн мэдээллийг “e-mongolia”-аар хүргэж эхэллээ 18:46 Цаг уур, орчны шинжилгээний газар, “И-Монгол академи” хамтран аппликейшний мэдэгдэл хүргэх системээр цаг агаарын
|
Цаг уур, орчны шинжилгээний газар, “И-Монгол академи” хамтран аппликейшний мэдэгдэл хүргэх системээр цаг агаарын »»
|
|
Чарли Киркийг буудсан сэжигтнийг баривчилжээ 09:43 АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт
|
АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт »»
|
|
Цөмийн цохилт өгөх Dropshot төлөвлөгөө 09:40 АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө .
|
АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө . »»
|
|
Т.Тулга дэлхийн аваргын алтан медалийн төлөө барилдана 09:38 Монгол Улсын гавьяат тамирчин, Төмөр-Очирын Тулга “Загреб-2025” насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 70 кг-ын
|
Монгол Улсын гавьяат тамирчин, Төмөр-Очирын Тулга “Загреб-2025” насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 70 кг-ын »»
|
|
С.Ганбаатар: Дарангуйлагчийн эсрэг үг хэлсэн болохоор намайг АТГ шалгаж байна 08:53 Улсын Их хурлын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.
|
Улсын Их хурлын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа. »»
|
|
Инчеон нисэх буудлын ажилчид ажил хаялт зарлахаар төлөвлөжээ 08:47 БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна.
|
БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна. »»
|
|
Шахмал түлшийг ирэх долоо хоногт худалдаална 08:45 Нийслэлийн долоон дүүрэгт ирэх даваа гариг буюу 2025 оны есдүгээр сарын 15-наас борлуулалтын 400 цэгээр шахмал
|
Нийслэлийн долоон дүүрэгт ирэх даваа гариг буюу 2025 оны есдүгээр сарын 15-наас борлуулалтын 400 цэгээр шахмал »»
|
|
Даваа гарагаас айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийг дулаанаар хангана 21:28 Жил бүрийн есдүгээр сарын 15-наас нийслэл хотын орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагыг халаалтын сүлжээнд залгадаг.
|
Жил бүрийн есдүгээр сарын 15-наас нийслэл хотын орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагыг халаалтын сүлжээнд залгадаг. »»
|
|
М.АНХЦЭЦЭГ: Тамирчид хоол зүй, сэтгэл зүйгээ өсвөр насны тамирчин байхаас нь бэлдэх ёстой юм билээ 20:55 Монголын бие бялдар спортын шинжлэх ухааны институтын нээлтийн Хэвлэлийн бага хурал болж байна. Хэвлэлийн бага
|
Монголын бие бялдар спортын шинжлэх ухааны институтын нээлтийн Хэвлэлийн бага хурал болж байна. Хэвлэлийн бага »»
|
|
Ливерпүүл хотноо болж буй Боксын ДАШТ-д манай хоёр тамирчин хагас шигшээ тулаанд хүч үзнэ 20:48 Их Британи улсын Ливерпүүл хотноо болж буй Боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тулаан
|
Их Британи улсын Ливерпүүл хотноо болж буй Боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тулаан »»
|
|
Ж.Чинбүрэн: Үр хүүхдүүдээ улаанбурхан болон томуугийн вакцинд нь идэвхтэй хамруулахыг гуйж байна 20:25 Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө.
|
Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө. »»
|
|
2025.09.13 өдрийн 08 цагийн байдлаар бороо орж байгаа аймаг сумд 11:10 Завхан - Тэлмэн
|
|
|
"Эрхийн сонет" яруу найргийн найдмын түрүүг яруу найрагч Дамбын Одгэрэл хүртлээ 10:20 “Эрхин сонет" Зүүн бүсийн яруу найргийн наадам өнөөдөр Чингис хотноо зохион байгуулагдлаа.
|
“Эрхин сонет" Зүүн бүсийн яруу найргийн наадам өнөөдөр Чингис хотноо зохион байгуулагдлаа. »»
|
|
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний эрх зүйн орчныг шинэчлэхээр ажиллаж байна 09:47 2024, 2025 онд хийсэн үнэлгээ, судалгаанууд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоо, хүний нөөцийн бэлтгэл,
|
2024, 2025 онд хийсэн үнэлгээ, судалгаанууд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоо, хүний нөөцийн бэлтгэл, »»
|
|
Ж.Чинбүрэн: Үр хүүхдүүдээ улаанбурхан болон томуугийн вакцинд нь идэвхтэй хамруулахыг гуйж байна 09:39 Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө.
|
Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө. »»
|
|
Балбын Дээд шүүхийн хуучин дарга түр Засгийн газрын тэргүүн болжээ 09:31 Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр
|
Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр »»
|
|
Борлуулалтын гэрээт ажилтнуудыг шинэ аппликейшн ашиглах сургалтад хамрууллаа 15:37 Галлагааны 2025–2026 оны улирлыг угтан Тавантолгой түлш ХХК-аас “Өнөтэй-Өвөлжье” нэгдсэн сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа.
|
Галлагааны 2025–2026 оны улирлыг угтан Тавантолгой түлш ХХК-аас “Өнөтэй-Өвөлжье” нэгдсэн сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа. »»
|
|
Хагас коксон болон сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах түрээслэгч сонгон шалгаруулна 15:32 ✅Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2025-2026 оны халаалтын улиралд хэрэглэх сайжруулсан шахмал түлш нөөцлөх зориулалтаар агуулах түрээслэгч сонгон шалгаруулах гэж байгаа тул оролцох сонирхолтой иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.
|
✅Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2025-2026 оны халаалтын улиралд хэрэглэх сайжруулсан шахмал түлш нөөцлөх зориулалтаар агуулах түрээслэгч сонгон шалгаруулах гэж байгаа тул оролцох сонирхолтой иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна. »»
|
|
Цаасанд дарагдсан бизнесийг эрх чөлөөтэй болгоно 10:25 Монгол Улсын Засгийн газар бизнесийн эрх чөлөөг хангаж, хууль давсан журам, хүнд суртлыг таслан зогсоох шинэчлэлийг эхлүүлсэн.
|
Монгол Улсын Засгийн газар бизнесийн эрх чөлөөг хангаж, хууль давсан журам, хүнд суртлыг таслан зогсоох шинэчлэлийг эхлүүлсэн. »»
|
|
Бразилын Ерөнхийлөгч асан 27 жил хоригдох ял авчээ 10:21 БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн
|
БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн »»
|
|
Автомашингүй өдөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй 09:42 Энэ жилийн автомашингүй өдөр маргааш буюу /2025.09.13/-ны бямба гарагт болно. “Автомашингүй өдөр-2025” арга
|
Энэ жилийн автомашингүй өдөр маргааш буюу /2025.09.13/-ны бямба гарагт болно. “Автомашингүй өдөр-2025” арга »»
|
|
Уул уурхайн салбарын үр өгөөжийг бүс, орон нутгийн хөгжилтэй уялдуулна 09:32 Монгол Улсын Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталж, Хангайн, Хойд, Говийн, Төвийн, Зүүн,
|
Монгол Улсын Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталж, Хангайн, Хойд, Говийн, Төвийн, Зүүн, »»
|
|
Цагдаагийн байгууллагаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-ын тэргүүлэгч Ц.Сайхандэлгэрийг баривчилжээ 09:25 Өмнөговь аймгийн Ханбогд суманд 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шалгалтын ажиллагаа явуулан тус сумын
|
Өмнөговь аймгийн Ханбогд суманд 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шалгалтын ажиллагаа явуулан тус сумын »»
|
|
Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид АТГ-т шалгагдаж эхэллээ 09:23 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ) 19 дүгээр тогтоол гарган,
|
2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ) 19 дүгээр тогтоол гарган, »»
|
|
Казахстан улс авлигаас хураасан мөнгөөрөө сургууль байгуулж байна 18:50 УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 9-р сарын 4-7-ны өдрүүдэд Бүгд найрамдах Казахстан улсад албан ёсны айлчлал хийлээ.
|
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 9-р сарын 4-7-ны өдрүүдэд Бүгд найрамдах Казахстан улсад албан ёсны айлчлал хийлээ. »»
|
|
Уран сайхны гимнастикийн олон улсын тэмцээнээс Э.Амина мөнгөн медаль хүртлээ 18:45 Өмнөд Солонгосын Гояан хотын “Соно арена”-д зохион байгуулсан “Shine cup-2025” олон улсын тэмцээнээс манай
|
Өмнөд Солонгосын Гояан хотын “Соно арена”-д зохион байгуулсан “Shine cup-2025” олон улсын тэмцээнээс манай »»
|
|
Балбад байдал тогтворжиж эхэллээ 18:30 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь »»
|
|
“Radiohead” хамтлаг долоон жил завсарласны дараа аялан тоглохоор боллоо 15:21 Альтернатив рок урсгалаар уран бүтээлээ туурьвидаг Английн алдарт “Radiohead” хамтлаг долоон жил завсарласны эцэст
|
Альтернатив рок урсгалаар уран бүтээлээ туурьвидаг Английн алдарт “Radiohead” хамтлаг долоон жил завсарласны эцэст »»
|
|
"Хачин ламын хийд"-ийг нэг ч хадаасгүйгээр, модоо углуургадаж хийсэн онцлогтой 10:08 Монгол-Төвөдийн урчуудын бүтээл "Хачин ламын хийд"-ийг нэг ч хадаасгүйгээр, модоо углуургадаж хийсэн онцлогтой.
|
Монгол-Төвөдийн урчуудын бүтээл "Хачин ламын хийд"-ийг нэг ч хадаасгүйгээр, модоо углуургадаж хийсэн онцлогтой. »»
|
|
Таксины жолоочтой эхнэрээ хардасны улмаас машинаар мөргөжээ 10:07 Хан-Уул дүүргийн 4-р хороо Вива сити-ийн орчимд энэ сарын 07-ны 04.00 цагт явган зорчигч машинд дайруулсан хэрэг гарсан.
|
Хан-Уул дүүргийн 4-р хороо Вива сити-ийн орчимд энэ сарын 07-ны 04.00 цагт явган зорчигч машинд дайруулсан хэрэг гарсан. »»
|
|
Америкийн хамгийн баян хүнээр И.Маск тодорчээ 09:43 ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 10 /Forbes/. “Tesla”, “SpaceX, компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маск
|
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 10 /Forbes/. “Tesla”, “SpaceX, компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маск »»
|
|
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 09:09 Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болголоо
|
Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болголоо »»
|
|
Д.Дагвадорж олон улсын дуурийн дуучдын уралдаанд түрүүллээ 20:31 Польшийн Щецин хотын алдарт “Opera at the Castle” театрт болсон олон улсын дуурийн дуучдын уралдаанд Д.Дагвадорж түрүүллээ.
|
Польшийн Щецин хотын алдарт “Opera at the Castle” театрт болсон олон улсын дуурийн дуучдын уралдаанд Д.Дагвадорж түрүүллээ. »»
|
|
Гар утсыг нь хулгайлсан этгээд данснаас нь 10 сая төгрөгийн зарлага гаргажээ 20:27 Иргэн ... энэ оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт явж байхдаа халааснаасаа Самсунг
|
Иргэн ... энэ оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт явж байхдаа халааснаасаа Самсунг »»
|
|
Нөхрийнхөө хамаатнуудыг мөөгөөр хордуулж хөнөөсөн Австрали эмэгтэй 33 жилийн ял сонслоо 18:35 Харилцаа нь тасарсан нөхрийнхөө хамаатнуудыг мөөгөөр хордуулж хөнөөсөн Австрали эмэгтэй өнөөдөр /2025.09.07/
|
Харилцаа нь тасарсан нөхрийнхөө хамаатнуудыг мөөгөөр хордуулж хөнөөсөн Австрали эмэгтэй өнөөдөр /2025.09.07/ »»
|
|
Шүүхээс Р.Чингисийг Дотоодын цэргийн штабын даргын ажилд нь эгүүлэн томилох шийдвэр гаргажээ 18:34 Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар танилцуулав.
|
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар танилцуулав. »»
|
|
Балбын хотуудад цэрэг оруулжээ 18:11 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад »»
|
|
Францын Ерөнхий сайдыг томилжээ 17:01 ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон
|
ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон »»
|
|
“Япон-Монголын Сасакава” бүрэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар орон нутгаас шалгарсан эхний 100 оюутан батламжаа гардаж авлаа 16:59 Монголын дөрвөн их сургуульд тэтгэлгээр суралцах батламжийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр
|
Монголын дөрвөн их сургуульд тэтгэлгээр суралцах батламжийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр »»
|
|
|
Балбын засгийн газрын гурван сайдыг томилжээ 11:51 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 16 /NHK/. Балбын шилжилтийн засгийн газрын Ерөнхий сайд Сушила Карки
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 16 /NHK/. Балбын шилжилтийн засгийн газрын Ерөнхий сайд Сушила Карки »»
|
|
Хятад иргэний амийг аварч, өөрөө амь эрсэдсэн Солонгос ахлагч 10:57 БНСУ-ын Инчон хотын Онжин дүүргийн Ккот арал орчмын намгархаг эрэгт өрнөсөн эмгэнэлт боловч баатарлаг үйл явдал
|
БНСУ-ын Инчон хотын Онжин дүүргийн Ккот арал орчмын намгархаг эрэгт өрнөсөн эмгэнэлт боловч баатарлаг үйл явдал »»
|
|
Чарли Киркийг буудсан сэжигтнийг баривчилжээ 09:43 АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт
|
АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт »»
|
|
Цөмийн цохилт өгөх Dropshot төлөвлөгөө 09:40 АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө .
|
АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө . »»
|
|
Инчеон нисэх буудлын ажилчид ажил хаялт зарлахаар төлөвлөжээ 08:47 БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна.
|
БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна. »»
|
|
Балбын Дээд шүүхийн хуучин дарга түр Засгийн газрын тэргүүн болжээ 09:31 Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр
|
Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр »»
|
|
9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв 13:07 ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 12 /CNN/. АНУ-д есдүгээр сарын 11-ний халдлага болсноос хойш 24 жилийн хугацаа өнгөрч байна.
|
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 12 /CNN/. АНУ-д есдүгээр сарын 11-ний халдлага болсноос хойш 24 жилийн хугацаа өнгөрч байна. »»
|
|
Бразилын Ерөнхийлөгч асан 27 жил хоригдох ял авчээ 10:21 БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн
|
БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн »»
|
|
Балбад байдал тогтворжиж эхэллээ 18:30 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь »»
|
|
Балбыг “балбаж” буй жензичүүдийн хувьсгал 15:24 Сүүлийн жилүүдэд Өмнөд Азийн орнуудад байдал тогтворгүйтэн үймээн самуунд автах болж, хамгийн сүүлд гэхэд Непал буюу Балба улсад нийгмийн сүлжээнүүдийг хаасныг эсэргүүцсэн залуучуудын жагсаалын дараа тус улсын ерөнхий сайд огцорлоо. Сүүлийн үеийн мэдээллээр, жагсагчид нийслэл Катманду хот дахь ерөнхийлөгчийн ордон, эрх баригч “Непалын конгресс” намын төв байр, парламентын ба Дээд шүүхийн байрууд, нийслэл Катманду хот дахь Хилтон зочид буудлыг галдан шатаасан байна. Эмх замбараагүй байдлыг далимдуулан 2 мянга гаруй хоригдол шоронгоос оргожээ.
|
Сүүлийн жилүүдэд Өмнөд Азийн орнуудад байдал тогтворгүйтэн үймээн самуунд автах болж, хамгийн сүүлд гэхэд Непал буюу Балба улсад нийгмийн сүлжээнүүдийг хаасныг эсэргүүцсэн залуучуудын жагсаалын дараа тус улсын ерөнхий сайд огцорлоо. Сүүлийн үеийн мэдээллээр, жагсагчид нийслэл Катманду хот дахь ерөнхийлөгчийн ордон, эрх баригч “Непалын конгресс” намын төв байр, парламентын ба Дээд шүүхийн байрууд, нийслэл Катманду хот дахь Хилтон зочид буудлыг галдан шатаасан байна. Эмх замбараагүй байдлыг далимдуулан 2 мянга гаруй хоригдол шоронгоос оргожээ. »»
|
|
Орбан: Европын холбоо Украины мөргөлдөөнийг ашиглан "Европын Нэгдсэн Улс" байгуулахыг оролдож байна 19:00 Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Европын холбооны удирдлагууд Украины мөргөлдөөнийг ашиглан гишүүн
|
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Европын холбооны удирдлагууд Украины мөргөлдөөнийг ашиглан гишүүн »»
|
|
Балбын хотуудад цэрэг оруулжээ 18:11 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад »»
|
|
Францын Ерөнхий сайдыг томилжээ 17:01 ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон
|
ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон »»
|
|
В.Залужныйгийн заавраар хийн хоолойнуудыг дэлбэлсэн гэж сэжиглэж байна 10:10 БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 9 /DW/. “Андромеда” далбаат завийг ашиглан “Умардын урсгал”,
|
БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 9 /DW/. “Андромеда” далбаат завийг ашиглан “Умардын урсгал”, »»
|
|
Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалжээ 07:57 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 9 /Reuters/. Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалсан гэж тус улсын
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 9 /Reuters/. Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалсан гэж тус улсын »»
|
|
Газа хотоос гарч явахыг оршин суугчдад уриалжээ 20:19 ЙЕРУСАЛИМ, 2025 оны есдүгээр сарын 9 /AFP/. Израилын цэргүүд Газа хот руу дайралтаа эрчимжүүлж
|
ЙЕРУСАЛИМ, 2025 оны есдүгээр сарын 9 /AFP/. Израилын цэргүүд Газа хот руу дайралтаа эрчимжүүлж »»
|
|
НҮБ-ын Ерөнхийн Ассамблейн чуулган өнөөдөр эхэлнэ 11:50 НҮБ, 2025 оны есдүгээр сарын 9 /TASS/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн /ЕА/ 80 дахь удаагийн ээлжит чуулган мягмар гарагт буюу өнөөдөр эхэлнэ.
|
НҮБ, 2025 оны есдүгээр сарын 9 /TASS/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн /ЕА/ 80 дахь удаагийн ээлжит чуулган мягмар гарагт буюу өнөөдөр эхэлнэ. »»
|
|
Хагас сая орчим сиричүүд Туркээс эх орондоо буцжээ 11:31 АНКАРА, 2025 оны есдүгээр сарын 9 /ANADOLU/. Сүүлийн есөн сарын хугацаанд Сирийн 474 018 иргэн Туркээс
|
АНКАРА, 2025 оны есдүгээр сарын 9 /ANADOLU/. Сүүлийн есөн сарын хугацаанд Сирийн 474 018 иргэн Туркээс »»
|
|
Франц 1 жилийн дотор 2 дахь удаагаа Засгийн Газраа огцрууллаа 08:59 Францын Үндэсний Ассамблей нэг жилийн дотор хоёр дахь удаагаа Засгийн газраа огцрууллаа. Есдүгээр сарын 8-ны
|
Францын Үндэсний Ассамблей нэг жилийн дотор хоёр дахь удаагаа Засгийн газраа огцрууллаа. Есдүгээр сарын 8-ны »»
|
|
АНУ: Цагаачлалын бус виз олгох журмыг чангатгажээ 14:44 ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 8 /DW/. АНУ-ын эрх баригчид аялал жуулчлалын B1/B2 зэрэг гадаадын иргэдэд
|
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 8 /DW/. АНУ-ын эрх баригчид аялал жуулчлалын B1/B2 зэрэг гадаадын иргэдэд »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|