 |
|
 |
|
ЗАНГИДСАН ХӨМСӨГ, УУР ХИЛЭН, БАС ХЭТЭРХИЙ ИХ НАМБА ТӨРХ НАДАД БАЙХГҮЙ |
|
|
 |
|
 |
ЗАНГИДСАН ХӨМСӨГ, УУР ХИЛЭН, БАС ХЭТЭРХИЙ ИХ НАМБА ТӨРХ НАДАД БАЙХГҮЙ
2011-11-15Дорнод Аймгийн Сэргэлэн сумын Засаг дарга Нэхийтийн Гүррагчааг сумандаа “Бүтээн байгуулалт-2011” өдөрлөгөөр  хийж бүтээсэн ажлаа дүгнэж, цэгнэж байгаа энэ үеэр нь уулзаж ярилцлаа.
-Сайн байна уу Та. Сайхан намаржиж байна уу? -Сайхан, сайхан. Сайн явж ирэв үү.
-Сайн явж ирлээ. Сумын төвд ороод ирэхэд л бүтээн байгуулалтын их ажил нүднээ тусч байна. Энэ онд ямар бүтээн байгуулалтын ажил хийв? -Энэ онд олон ой давхацсан, тэр дундаа манай сумын 50 жилийн ой тохиосон. Ойгоо угтаж 50 бүтээлч ажлыг улс, аймаг, орон нутгийн төсөв, төсөл, нутгийн иргэдийн хандив тусламжаар гээд 400 орчим сая төгрөгөөр хийлээ. Тухайлбал ЗДТГ-ын барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтын 90 сая, хүн эмнэлэгт 100 сая төгрөгийн өргөтгөл их засвар хийгдэж байна. Тогтвортой амьжиргаа төслөөр хүүхдийн цэцэрлэгт 12 сая төгрөгийн өргөтгөл хийж анги бүлэг нэмсэн. Сумын эмнэлэг өөрийн гэсэн худагтай болсноор дотоод шугам сүлжээтэй, цэвэр бохир усанд холбогдож, моорогтой боллоо. Цагдаагийн кабоноо орон нутгийн хөрөнгө оруулалтаар засч тохижуулсан. Иргэдийнхээ хандив тусламжаар Соёлын төвийн тайзаа өргөсгөж, тоног хэрэгслийг нь засварлалаа.
-Мөн шинээр зам харгуй, хашаа хороо хийсэн харагдана? -Боловсролын багц төслийн хүрээнд сургууль маань 6,2 сая төгрөгийн өртөг бүхий хашаатай болсон. Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хандив тусламжаар сумын төвдөө 6,2 км-ын урттай авто замын транс татаж, сумын Иргэдийн хурлын төлөөлөгчдийн хандиваар бүх баг зуны цагт үйл ажиллагаа явуулах асар майхантай болсон. “Аялал жуулчлал-2011” зорилтот хөтөлбөрийн хүрээнд бүх баг түүх соёлын дурсгалт болон байгалийн цогцолборт газрыг хаягжуулж, самбаржуулах, тохижуулах ажлыг хийлээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сумын ЗДТГ-ын авто машины парк шинэчлэл хийсэн гээд томоохноос нь дурдахад ийм байна.
-Сумын хүндэт тэмдэгтэй болсон юм байна шүү дээ? -Сум орон нутагтаа алдар гавьяагаараа мөнхөрсөн хүмүүст олгох зорилгоор сумын “Хүндэт” тэмдэгтэй болсон. Мөн сумынхаа “Хөх судар” буюу “Сэргэлэн сайхан нутаг” номыг олон хүний дэмжлэг туслалцаатайгаар бүтээж заллаа. -“Сум хөгжүүлэх сан”-аас танай суманд хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хэчнээн төсөл хэрэгжиж байна? -Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалт хоёр үе шаттай явагдаж 70 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Нийтдээ 15 иргэний төслийг санхүүжүүлсэн. “Сэргэлэн хөгжил–2020” хөтөлбөрийн хүрээнд суманд нэн тэргүүнд хөгжүүлэх шаардлагатай үйлдвэрлэлийн талаар тусгасан байдаг. Энэ бодлого, зах зээлийн эрэлт, ард иргэдийнхээ нөөц бололцоог харгалзан хэд хэдэн төсөл шалгаруулсан. Ингэснээр хадлангийн салаа, тахианы аж ахуй, оёдлын цех тус бүр хоёр, төмөр эдлэл, мужаан, талх нарийн боов, эсгий эдлэл хийх, гахай үржүүлэх тус бүр нэг төсөл хэрэгжиж байна. Эдгээр төсөл амжилттай хэрэгжсэнээр мөнгөн хөрөнгөө сумандаа эргэлдүүлж, талх нарийн боовны хэрэгцээний 80 хувийг сумаасаа хангах боломжтой болж байна. Хоёр жилийн дараа гэхэд Чойбалсан хот руу өндөг нийлүүлэх боломжтой болно. Одоогоор сумын хэрэгцээт өндөгний 40 орчим хувийг хангаж байна. Цаашлаад Улаанбаатар хот болон бусад аймгийн зах зээлд гахайн мах бага боловч нийлүүлэх, Чойбалсан хотоос гэр ахуйн төмөр эдлэл авдаг байсан бол сумаасаа хэрэгцээгээ хангах боломж бүрдэнэ.
-Өвөл ирлээ. Бэлтгэлээ хэр базаав? -Манай сумын хувьд мал махны үнэ, зах зээлийн эрэлтээс шалтгаалаад жилдээ 30-аад мянган толгой мал зах зээлд борлуулагддаг. Яг энэ түвшиндээ борлуулбал 100 гаруй мянган толгой мал өвөлжинө. Засгийн газрын тогтоолын дагуу сум бүр аюулгүйн нөөц гэж 100 тн өвс бэлдэх ёстой. Үүнээс 30 тн-ыг төвийн фонддоо, үлдсэн 70 тн өвсийг хөдөөгийн багууддаа нөөцлөөд байна. Энэ жил 1, 2-р багийн дунд 40 тн өвсний агуулах барих төсөл бичиж дэмжигдсэнээр “Чандмань өлзийт” малчны бүлэг дээрх төслийг хэрэгжүүлэхээр болсон. Өвөлжилтийн бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан гэж хэлж болно. Намрын түймэр, эрт цас орсон зэрэг байдлаас өвөлжилт хүндрэхийг үгүйсгэхгүй.
-Аймгийн хэмжээнд зуншлага ерөнхийдөө оройтож гандуу байсан. Танай сумын хувьд хадлангийн гарц хэр байв? -Энэ хавар хадлангийн талбай дээр гарсан түймэр хадлангийн нөөц нутгийн 20 орчим хувийг дайрч өнгөрсөн. Үүнээс шалтгаалаад өвсний гарц шингэн байсан. Судалгаагаар явсан экспертүүд ч тийм дүгнэлт гаргасан. -Уржнан жилийн зуднаар танай сумын олон өрх амьжиргааны эх үүсвэр болсон малаасаа салсан. Малжуулах төсөлд малчид хэр хамрагдав? -Сумын хэмжээнд зуднаар малгүй болсон 137 өрх байдаг. Малжуулах төслийн хүрээнд эхний ээлжинд 22,5 сая төгрөгөөр таван малчдын бүлгийн 15 айл өрх уг төсөлд хамрагдсан. Малчдыг малжуулах төсөлд хамруулахдаа бид дангаар бус хөдөлмөрөө хоршиж, бүлэг байгуулж байгаа малчдад зээл олгох бодлого барьсан. Одоо дахиад 20 сая төгрөгийн малжуулах төсөл хэрэгжих гэж байна. Сумын хэмжээнд таван малчны бүлгийг сонгоно. Малчны бүлгийг сонгохдоо малаа чанаржуулах, үүлдэр угсааг сайжруулах, төвийн баг дээр саалийн үнээ авах төслийг дэмжинэ. -Тэгэхээр малыг чанаржуулах бодлого барьж төсөлд хамруулж байгаа юм аа даа? -Тэгж ойлго ж болно. Монгол Улсын Засгийн газрын “Монгол мал” хөтөлбөр, аймгийн Засаг даргын үндсэн чиглэл, үйл ажиллагааны хөтөлбөрт нутгийн үүлдэр омгийг сайжруулж цөм сүрэг бүрдүүлнэ гэж заасан. Нэг малчин үүнийг дангаар хийж чадахгүй. Тийм учраас бид малжуулах төслөөр дамжуулан дэмжих бодлого барьж ажиллана.
-Сумын ард иргэдийн өмнө тулгамдаж буй ямар асуудал байна? -Малгүй болсон иргэдийн зүгээс ажлын байр нэмэгдүүлээч гэдэг саналыг тавьдаг. Нэгэнт төр засгаас шууд шинээр ажлын байр нэмэгдүүлж чадахгүй, харин өөрөө өөртөө ажлын байр бий болгож байгаа хүмүүсийг боломж бололцоогоороо дэмжих үүргийг бид хүлээнэ. Мөн Шинь шинь компанийн авто замыг Сэргэлэн сумын төвөөс 5-6 км зайтай өнгөрүүлэх хүсэлтийг ард иргэд их тавьдаг. Монгол Ардын Намын “Ард түмнээ сонсъё” аяны үеэр ирсэн 100 гаруй саналын 20 хувийг энэ санал дангаар эзэлж байсан. Энэ хүсэлтийн дагуу бид тус компанийн удирдлагатай уулзаж ярилцсанаар компанийн зүгээс анхаарч үзье гэсэн байр суурьтай байгаа. Хамгийн гол нь тус компанийн өмнөх удирдлагууд энэ замыг манай сумаас 30 км-ын зайтай өнгөрүүлэхээр зураг төслийн ажлаа хийлгэж зардал мөнгө гаргасан учир бүхнийг шинээр эхлэхэд хүнд байна гэдгээ хэлж байгаа. Нөгөө талаас Яхь нуурын байгалийн нөөц газрыг дайруулахгүй өнгөрүүлэх нь энэ нутагт байдаг байгалийн зэрлэг ан амьтдад саад учруулахгүй байх зэрэг олон талын ач холбогдолтой гэдэг үүднээс бид хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцсон. Дэд бүтцийн асуудал хүндрэлтэй байсан бол одоо гэрэл цахилгаан, шилэн кабельтэй боллоо.
-Таныг Засаг дарга болсноос хойш Шинь шинь компани Сэргэлэн сумаас ажилчин авсан. Ажлын байр тэр хэрээр нэмэгдэж байгаа байх? -Бид 2009 онд компанийн удирдлагуудад санал тавьснаар 2010 оноос хоёр удаа ажилчин авсан. Одоогоор 30 гаруй залуу ажиллаж байна. Тэдэнд ажилдаа хариуцлагатай ханд, Сэргэлэнгээс ажиллах хүч авах нь найдвартай гэсэн сэтгэлгээг ямагт төрүүл гэж хэлж захидаг. Иргэдээ ингэж ажилд оруулахаас гадна тэдний эрүүл мэнд, ажиллах орчин нөхцөлийн хувьд ямар байна гэдэгт хяналт тавих нь орон нутгийн үүрэг.
-Засаг дарга болоод мастер төлөвлөгөө гаргасан гэж та яриандаа дурдсан. Энэ талаараа? -Сумын Засаг даргын ажил аваад эхний захирамжаараа орлогчоо томилж, хоёр дахь захирамжаараа “Сэргэлэн хөгжил -2020” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг баталж байсан. Гол нь мал аж ахуй, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл, сумын төвийг хэрхэн яаж хөгжүүлэх вэ гэдгийг энэ төлөвлөгөөндөө тусгаж өгсөн. Сумын төвийн мастер планыг хийсэн. Сансраас авсан зурган дээр өөрсдөө хар зургаа буулгаад газрын даамал, бусад хүмүүсээ дайчилж байгаад газрын кадастрын зурганд оруулж, сумын иргэдийн хурлаар хэлэлцүүлсэн. Хурал дэмжсэн. Тэгээд мэргэжлийн хүмүүс авчран дурандуулж шан татуулаад хандивлагч байгууллагын дэмжлэгээр янзалж тэгшлээд ерөнхийдөө Сэргэлэн сумын авто зам, төв гудамжны дүр зургийг гаргасан. Энэ ажилд бүтэн гурван жилийн хугацаа зарцууллаа. Цаасан дээр буулгачихаад бид мастер төлөвлөгөө хийчихлээ гэж орилоогүй. Мэргэжлийн байгууллагаар хийлгэхэд 15-16 сая төгрөг шаардагдана, бидэнд ийм их мөнгө хаа байх билээ. Тийм болохоор мэргэжлийн түвшинд сайн хийсэн гэх нь юу байхав. Юутай ч Сэргэлэн сум ийм байдлаар хөгжинө гээд хүнд хэлж харуулах юмтай болсон. Энэ төлөвлөгөө эхнээсээ биелээд явж байна.
-Сэргэлэн сумын хөгжлийн ирээдүй таны хувьд алган дээр юм шиг харагдаж байгаа юм байна? -Сэргэлэн сумын хөгжлийг анхнаас нь би өөдрөг сайхнаар харсан. Намайг анх Засаг даргаар томилогдоход чиний насан дээр хөдөө хөрж, гадаа гандах ийм сонголт хийнэ гэдэг болчимгүй үйлдэл гэж хэлж байсан хүмүүс бий. Энэ мэт үгийг үл хайхран сонголтоо хийхэд минь тэр өөдрөг бодол минь нөлөөлсөн. Ар гэрээ ардаа орхилгүй дагуулж явсан. Өнөөдрийг хүртэл миний итгэл найдвар хөсөрдөөгүй. Одоо гагцхүү сумынхаа ард иргэдэд, сумынхаа хөрсөн дээр түүнийгээ буулгах ёстой юм байна гэж бодсон. Сум хөгжинө ийм болно гэж би л бодоод байсан болохоос биш яг амьдрал дээр ил тод байгаагүй. Тийм учраас “хөрсөн дээр” буулгах шаардлага зайлшгүй гарсан, буулгасан, “үрийг” нь суулгасан. Мэдээж урьд өмнө ажиллаж байсан удирдлагууд хөрсийг нь сайхан бэлдсэн байсныг хэлэх учиртай. Одоо тэгээд “усалж”, “тордох” гээд дараа дараачийн удирдлагын үүрэг их. Бид маш задгай, давшингуй байдлаар сэтгэхгүй бол аймгийн төвд ойрхон сумдын хувь заяа бүрхэг шүү дээ. Өнөөдөр сумын ард иргэд Чойбалсан хотоос 100 хувь хараат байвал түүнийгээ бага багаар багасгах л ёстой. Миний дөрвөн жилд хийсэн ажлын үр дүн 5-6 жилийн дараа харагдана. Магадгүй, Гүррагчаа чи ийм зүйл хийгээд байхдаа яахав дээ гэж байсан хүн нээрээ энэ ажил ач тустай байж гэдгийг тэр үед харах байх. Жишээ нь 30, 40 жил бид хэрсэн замаараа яваад болоод байсан. Одоо энэ зам татчихаар чөлөөтэй ч явж болохгүй байна гэсэн яриа хэл гарч л байсан. Гэтэл үүний үр дүнд наад зах нь зам тээвэртэй холбоотой хөдөлгөөний соёлд суралцах, ядаж л зам дээр эргэхдээ дохиогоо өгч сурах, цаашлаад хаана гэрэл тавьж, цахилгааны шугам татах, байшин барьж үйлдвэрлэл үйлчилгээ явуулах вэ гэдгээ төлөвлөхөд дөхөм болсон. Энэ бол дэвшил.
-Таны хувьд Үзэмчин судлалын нийгэмлэгийн гүйцэтгэх захирлын алба хашдаг. Энэ нийгэмлэгийнхээ талаар? -Үзэмчин судлалыг дэмжих нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, намын улс төрийн ажилтны албыг би Дугаржав гуайгаас авч байлаа. Нийгэмлэгийн тэргүүн нь Түвдэнням, гишүүд маань надад итгэж дэмждэг. Монгол үндэстэн гэдэг бол агуу түүх соёлтой, угтаа сайхан гоёл чимэглэл зүүсэн эмэгтэйтэй зүйрлэж болно. Түүний нэгээхэн хэсэг чимэг нь Үзэмчин ард түмний соёл, түүх юм. Энэ ястны үүх түүхийг мартаж, гээгдүүлбэл тэр сайхан монгол бүсгүйн нэг чимэг зүүлт тасраад унасантай адил. Бидний гол зорилго энэ үүх түүхийг хойч үе ирээдүйдээ өвлүүлэн үлдээх, Дорнод аймагтаа төдийгүй Монгол Улсын хэмжээнд сурталчлан таниулах ажлыг улам өргөжүүлэх явдал юм.
-Гүррагчаа гэдэг хүний дотоод ертөнцийг өнгийвөл? -Анх дарга болж байхад намайг хатуу ханд, дарга шиг бай гэж хүмүүс их захидаг байсан. Миний хувьд улс төрийн ажил хашиж байсан, урьд нь бизнесийн байгууллагад тав, зургаан жил менежерийн ажил хийж байсан учир энэ салбарууд дээр харилцагч хамгийн эрхэм байдаг. Тийм учраас би хүн загнаж сураагүй. Өнөөдрийг хүртэл би дарга хүн заавал хүн загнах ёстой гэдгийг ойлгохгүй яваа. Энэ л араншингаараа явах болно. Харин загнуулах ажлыг хээв нэг хийж байгаа хүмүүс бол миний үнэлэх үнэлэмжийн хувьд найдваргүй харилцагч гэж ойлгогддгийг ухамсарлах ёстой. Дарга хүн ард түмнийхээ дунд байж, сайн менежерийн үүргийг гүйцэтгэх ёстой гэсэн зарчмыг баримталдаг. Магадгүй, надаас зангидсан хөмсөг, уур хилэнтэй үг, хэтэрхий их намба нэхдэг хүмүүс байх юм бол тийм төрхийг олж үзэхгүй л болов уу.
-Ярилцлага маань өндөрлөж байна. Сэргэлэнгийнхэндээ хандаад юу хэлэхсэн бол? -Ирэх өвөл өнтэй байх болтугай. Юутай ч өнгөтэй өөдтэй, өөдрөг сайхнаар өвлийг давахын төлөө бүгдээрээ мэрийх учиртай. Эв нэгдэлтэй сайхан амьдарцгаая гэж хэлье.
Б.Туяа
|
| ЗАНГИДСАН ХӨМСӨГ, УУР ХИЛЭН, БАС ХЭТЭРХИЙ ИХ НАМБА ТӨРХ НАДАД БАЙХГҮЙ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллахгүй 17:07 Томуу, томуу төст өвчлөл буурч, түргэн тусламжийн дуудлага 2187-д хүрээд байсан бол өнгөрсөн баасан гаргийн байдлаар
|
Томуу, томуу төст өвчлөл буурч, түргэн тусламжийн дуудлага 2187-д хүрээд байсан бол өнгөрсөн баасан гаргийн байдлаар »»
|
|
Интерполоор эрэн сурвалжилж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлжээ 16:16 Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан ОХУ-ын иргэнийг өнөөдөр
|
Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан ОХУ-ын иргэнийг өнөөдөр »»
|
|
Гал морин жилийн онцгойлох жилтнүүдийн засал - Жил орох 15:46 2014, 1954 онд төрсөн — 13, 73 нас
|
2014, 1954 онд төрсөн — 13, 73 нас »»
|
|
Л.Энх-Амгалан: Тимосек компаниас 100 гаруй удаа туршлага судалсан ч үр дүнгүй 15:40 УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэх үеэр гишүүд асуулт тавьж, хариулт авав.
|
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэх үеэр гишүүд асуулт тавьж, хариулт авав. »»
|
|
2026 онд Газар чөлөөлөлтийн нөхөн олговорт 200 тэрбум төгрөгийг зарцуулна 15:22 Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дөрвөн бүлгийн 14 дэд бүлэгт хамаарах 793 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусган, батлуулжээ.
|
Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дөрвөн бүлгийн 14 дэд бүлэгт хамаарах 793 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусган, батлуулжээ. »»
|
|
Украины парламентад сонгуулийн асуудлаар ажлын хэсэг байгуулжээ 15:13 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Xinhua/. Дайны байдлын үед ерөнхийлөгчийн сонгууль явуулах
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Xinhua/. Дайны байдлын үед ерөнхийлөгчийн сонгууль явуулах »»
|
|
Бенгалын гал, салют зэрэг пиротехникийн хэрэгслийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 13:39 Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулахдаа иргэд, аж ахуйн нэгж,
|
Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулахдаа иргэд, аж ахуйн нэгж, »»
|
|
Өмнөх арван хоногтой харьцуулахад цасан бүрхүүл 7 хувиар нэмэгдсэн байна 12:14 Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр арваннэгдүгээр сарын 20-ны
|
Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр арваннэгдүгээр сарын 20-ны »»
|
|
Төрийн одон, медалийг хууль бусаар арилжихгүй байхыг анхаарууллаа 12:07 Сүүлийн өдрүүдэд цахим орчин, ялангуяа сошиал сүлжээ, зарын бүлгүүдээр “Төрийн одон, медаль авна, зарна” гэх утгатай
|
Сүүлийн өдрүүдэд цахим орчин, ялангуяа сошиал сүлжээ, зарын бүлгүүдээр “Төрийн одон, медаль авна, зарна” гэх утгатай »»
|
|
ТББХ: Хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхийг дэмжив 12:02 Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2025.12.23/-ийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны
|
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2025.12.23/-ийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны »»
|
|
Мөсний зузаан өмнөх оны мөн үеэс 5-40см нимгэн байна 11:50 Энэ сарын 21-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав
|
Энэ сарын 21-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав »»
|
|
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ 16:29 Нийслэлийн хэмжээнд ханиад, томууны дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор бага ангийн сурагчдын хичээлийг түр хугацаанд цахим хэлбэрт шилжүүлсэн.
|
Нийслэлийн хэмжээнд ханиад, томууны дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор бага ангийн сурагчдын хичээлийг түр хугацаанд цахим хэлбэрт шилжүүлсэн. »»
|
|
Архангай аймгийн Булган ууланд нутагшуулсан янгирын тоо толгой 70 болж өссөн байна 16:22 Булган уулын дархан цаазат газарт янгир ямааг сэргээн нутагшуулах ажлыг 2023 оноос эхлүүлсэн.
|
Булган уулын дархан цаазат газарт янгир ямааг сэргээн нутагшуулах ажлыг 2023 оноос эхлүүлсэн. »»
|
|
ОУЭШ-ийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнд хориг тавьж буйгаа АНУ мэдэгдэв 15:52 Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-д Ази, Номхон далайн бүсийн орнуудыг төлөөлөн сонгогдсон манай улсын шүүгч
|
Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-д Ази, Номхон далайн бүсийн орнуудыг төлөөлөн сонгогдсон манай улсын шүүгч »»
|
|
Татварын багц хуулийг энэ ондоо багтаан өргөн барина 15:49 УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.12.22/-ийн ээлжит хуралдаанаар Татварын багц хуулийн шинэчлэл, Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн танилцуулга, Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт,
|
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.12.22/-ийн ээлжит хуралдаанаар Татварын багц хуулийн шинэчлэл, Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн танилцуулга, Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, »»
|
|
Барилгын хөгжлийн төвийн ээлжит шуурхай хурал боллоо 15:23
Барилгын хөгжлийн төвийн захирлын ээлжит шуурхай хурал өнөөдөр /2025.12.22/ боллоо. Хурлын үеэр өнгөрсөн шуурхай хуралдаанаар өгөгдсөн үүрэг, даалгаврын биелэлт, томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашид анхаарах шаардлагатай асуудлуудын талаар хэлэлцэв.
Тодруулбал,
|
Барилгын хөгжлийн төвийн захирлын ээлжит шуурхай хурал өнөөдөр /2025.12.22/ боллоо. Хурлын үеэр өнгөрсөн шуурхай хуралдаанаар өгөгдсөн үүрэг, даалгаврын биелэлт, томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашид анхаарах шаардлагатай асуудлуудын талаар хэлэлцэв.
Тодруулбал,
»»
|
|
Хадгалалтын горим алдагдсаны улмаас “Миний Монголын сүү” гашилж, зах зээлээс татжээ 15:19 Үндэсний ууган үйлдвэр “Сүү” ХКийн энэ сарын 13-наас хойш зах зээлд нийлүүлсэн зарим төрлийн бүтээгдэхүүн гашилж,
|
Үндэсний ууган үйлдвэр “Сүү” ХКийн энэ сарын 13-наас хойш зах зээлд нийлүүлсэн зарим төрлийн бүтээгдэхүүн гашилж, »»
|
|
“Хүний угаалгын машин” ирэх онд худалдаанд гарна 15:16 ОСАКА, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /Kyodo/. Японы Осака хотод энэ онд болсон Дэлхийн экспогийн үеэр
|
ОСАКА, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /Kyodo/. Японы Осака хотод энэ онд болсон Дэлхийн экспогийн үеэр »»
|
|
Оюутолгойн сонсголын тогтоолын төслийг Монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв 14:39 Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн
|
Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн »»
|
|
Саудын Арабад цас оржээ 14:34 ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ.
|
ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ. »»
|
|
Галаас амьд үлдсэн Б. Амин-Эрдэнэ охин энгийн тасагт шилжин эмчлүүлж байна 13:22 2025.12.02-ны өглөө 07:30 орчимд Хийдийн сууринд өвлийн дүнзэн байшин шатаж дотор нь байсан 16 настай хүү 11 настай охин дүүгээ галаас авраад өөрөө гарч чадалгүй бурхан болсон харамсалтай үйл явдал тохиолдсон билээ.
|
2025.12.02-ны өглөө 07:30 орчимд Хийдийн сууринд өвлийн дүнзэн байшин шатаж дотор нь байсан 16 настай хүү 11 настай охин дүүгээ галаас авраад өөрөө гарч чадалгүй бурхан болсон харамсалтай үйл явдал тохиолдсон билээ. »»
|
|
О.Цогтгэрэл: Энэ долоо хоногт дэд сайдын асуудлаа буцаахгүй бол Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барина 13:08 Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо.
|
Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо. »»
|
|
Малжих орны хөгжлийн шинэ дүр төрх 12:51 Дэлхийн дөрвөн том тал нутгийн нэг гэгдсэн Хөлөнбуйрын өрцөнд байрлах Хуучин Барга хошуу нь аж үйлдвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт мэдэгдэхүйц дээд амжилттай хөгжиж байгаа бөгөөд “Мэргэл гол”, “Улаан толгойт хонь”, “Хуучин Барга үхэр”-ээр олон түмний сэтгэлд хоногшжээ.
|
|
Урчуудын “уулзалт” үргэлжилсээр 12:43 Хятадын Урчуудын Эвлэлийн орлогч дарга, нэрт зураач Ван Лайвэнь 11-р сарын 08-ны өдөр Фүжянь мужийн Фүжөү хотноо “Түмэн газрын цайны зам” Хятад, Монголын зураачдын хамтарсан уран бүтээлийн аяны багийнхантай уулзлаа.
|
|
Нийслэлийн 2026 оны төсвөөр шинээр 207 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ 12:38 Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын эрх
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын эрх »»
|
|
Оюутан малчин Шугар 12:37
Уг нь “усны тунгалаг өвсний соргогийг даган " оторлож нүүдэллээд байгаль ахуйгаа сэргээж, экологийг хамгаалж байсан бол, одоо суурьшил амьдралд бүрмөсөн шилжснээр, бэлчээр тачирдахаас урьдчилан сэргийлж бас жилийн орлогоо нэмэгдүүлж чадсан залуу малчин Шугарынханд бид 11- р сарын 4-ий өдөр зочилсон юм.
|
|
Шинэ хөдөөгийн шилдэг малчин --- Заяа 12:35 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилах багийн баруун замын сэдгүүлчд Ордос хотын Отогийн Өмнөд Хошууны Нанс суурины Сүлд гацааны малчин Заяагийнд хүрлээ.
|
|
Хятад, Монголын соёлын солилцооны улирал эхэлээ 12:32 “Умард хязгаар, Үзэсгэлэнт хаалга - Хятад, Монголын соёлын солилцооны улирал” арга хэмжээ 11-р сарын 03-ны өдөр буюу өнөөдөр ӨМӨЗО-ны Эрээн хотод нээлтээ хийлээ.
|
|
“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ 12:28 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 11-р сарын 03-ны өдөр Хөх хотод эхэлсэн байна.
|
|
Нигерид хулгайлагдсан 130 хүүхдийг чөлөөлжээ 11:54 АБУЖА, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /DW/. Нигерийн төв нутгийн хойд хэсэгт орших Нигер мужийн
|
АБУЖА, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /DW/. Нигерийн төв нутгийн хойд хэсэгт орших Нигер мужийн »»
|
|
Ихэнх нутгаар цас шуурч, зам гүвээнд халтиргаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдана 11:44 Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Энэ сарын 22-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн
|
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Энэ сарын 22-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн »»
|
|
Цагдаагийн байгууллага энэ оны 11 сарын байдлаар 105,770 хэргийг шалгасан байна 11:35 Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 11 сарын байдлаар 105,770 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өнгөрсөн 7 хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 395 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс:
|
Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 11 сарын байдлаар 105,770 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өнгөрсөн 7 хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 395 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс: »»
|
|
Социал Демократ Монголын Оюутны Холбоог Н.Лхагвабаяр удирдахаар боллоо 11:26 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Оюутны Холбооны IX Их хурал өнөөдөр /2025.12.20/ Тусгаар
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Оюутны Холбооны IX Их хурал өнөөдөр /2025.12.20/ Тусгаар »»
|
|
Хутга, тэсрэх бөмбөгтэй этгээд халдлага үйлджээ 11:20 Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон
|
Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон »»
|
|
Монгол улсын шадар сайд Т.Доржханд, "JP Morgan" хөрөнгө оруулалтын банкны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа 11:13 Шадар сайд Т.Доржханд АНУ-д хийсэн айлчлалын үеэр Нью-Йорк хотноо “JP MORGAN” хөрөнгө оруулалтын банкны
|
Шадар сайд Т.Доржханд АНУ-д хийсэн айлчлалын үеэр Нью-Йорк хотноо “JP MORGAN” хөрөнгө оруулалтын банкны »»
|
|
Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө 10:58 Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын хамтаар замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон
|
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын хамтаар замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон »»
|
|
Өнгөрөгч 7 хоногт алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалав 10:54 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.12.15-12.21/ нийслэлийн 8 дүүрэг, 15 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл,
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.12.15-12.21/ нийслэлийн 8 дүүрэг, 15 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, »»
|
|
"ДХИС-ийн нэг өдөр" рийлийн уралдааны шилдгүүд тодорлоо 10:49 Сонсогч, оюутнуудын бүтээлч байдал, дүрслэх ур чадвар, богино контент хийх сонирхлыг дэмжих зорилгоор Олон нийттэй
|
Сонсогч, оюутнуудын бүтээлч байдал, дүрслэх ур чадвар, богино контент хийх сонирхлыг дэмжих зорилгоор Олон нийттэй »»
|
|
ХОЁРДУГААР ТОЙРОГ ЗАМ ТӨСЛИЙН ТЭЗҮ 90 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА 17:23 Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо жил бүр дунджаар 7-9 хувиар өсөж байна.
|
Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо жил бүр дунджаар 7-9 хувиар өсөж байна. »»
|
|
Нийтийн тээврийн дараах гурван чиглэлд өөрчлөлт оруулжээ 16:49 Нийтийн тээврийн бодлогын газраас Д:14 "Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” гэсэн чиглэл шинээр нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруулжээ.
|
Нийтийн тээврийн бодлогын газраас Д:14 "Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” гэсэн чиглэл шинээр нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруулжээ. »»
|
|
Чуулган: Усны сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар тусгажээ 15:58 УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.19/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн өргөн мэдүүлсэн Түгээмэл
|
УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.19/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн өргөн мэдүүлсэн Түгээмэл »»
|
|
Ирэх онд газрын тосны бүтээгдэхүүний нөөц нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар ярилцаж, хамтран ажиллахаар тохиролцлоо 15:54 Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын
|
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын »»
|
|
Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсэг худалдаж авна 15:47 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт »»
|
|
Абэ Шинзог хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих ял оноохыг шаарджээ 14:11 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн »»
|
|
Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө 13:50 НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон суррон, холбогдох тусгай хэрэгслийг өнөөдөр гардуулж өглөө.
|
НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон суррон, холбогдох тусгай хэрэгслийг өнөөдөр гардуулж өглөө. »»
|
|
ГЕГ: 2025 онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчлийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн байна 13:48 Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 73 дугаар тогтоолоор Эм, эмнэлгийн хэрэгслийг “Чингис хаан” олон улсын нисэх
|
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 73 дугаар тогтоолоор Эм, эмнэлгийн хэрэгслийг “Чингис хаан” олон улсын нисэх »»
|
|
Европын Холбооны орнуудын удирдагчдын уулзалт эхэлжээ 12:51 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын »»
|
|
Оны онцлох хүүхэд болсон М.Энх-Үжин болон багш нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 12:19 С.Амарсайхан: Налайх дүүргээс оны онцлох хүүхэд болсон М.Энх-Үжин, БНЭУ-д мэргэжил дээшлүүлэхээр шалгарсан багш нарыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ
|
С.Амарсайхан: Налайх дүүргээс оны онцлох хүүхэд болсон М.Энх-Үжин, БНЭУ-д мэргэжил дээшлүүлэхээр шалгарсан багш нарыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ »»
|
|
Н.Учрал: Зөвшөөрөл нэртэй хориглолт, хүнд суртлаас чөлөөлье! 12:13 Үндсэн хуульд тунхаглан заасан иргэний эрх, эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах эрхэм зорилгоор дэвшүүлж буй
|
Үндсэн хуульд тунхаглан заасан иргэний эрх, эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах эрхэм зорилгоор дэвшүүлж буй »»
|
|
Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ 12:05 2025 онд үндэсний болон олон улс, тив дэлхийд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалал, эх орны
|
2025 онд үндэсний болон олон улс, тив дэлхийд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалал, эх орны »»
|
|
|
Украины парламентад сонгуулийн асуудлаар ажлын хэсэг байгуулжээ 15:13 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Xinhua/. Дайны байдлын үед ерөнхийлөгчийн сонгууль явуулах
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Xinhua/. Дайны байдлын үед ерөнхийлөгчийн сонгууль явуулах »»
|
|
Саудын Арабад цас оржээ 14:34 ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ.
|
ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ. »»
|
|
Хутга, тэсрэх бөмбөгтэй этгээд халдлага үйлджээ 11:20 Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон
|
Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон »»
|
|
Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсэг худалдаж авна 15:47 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт »»
|
|
Абэ Шинзог хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих ял оноохыг шаарджээ 14:11 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн »»
|
|
Европын Холбооны орнуудын удирдагчдын уулзалт эхэлжээ 12:51 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын »»
|
|
Лавров: Барууныхан Украинтай холбоотойгоор олон улсын эрх зүйн хэм хэмжээг гуйвуулж байна 12:47 Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж
|
Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж »»
|
|
Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлыг хэлэлцжээ 13:21 БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй
|
БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй »»
|
|
Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ 15:37 Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан
|
Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан »»
|
|
Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ 14:38 Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо
|
Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо »»
|
|
Австралид зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас олон хүн амиа алджээ 12:00 КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал
|
КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал »»
|
|
Украин Каспийн тэнгис дэх ОХУ-ын газрын тосны дэд бүтцэд хоёр дахь удаа цохилт өглөө 09:50 Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины
|
Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины »»
|
|
Австралид 15 хүний аминд хүрсэн зэвсэгт халдлагыг аав хүү хоёр үйлджээ 09:27 Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ.
|
Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ. »»
|
|
Зеленський: НАТО-д элсэх зорилгоосоо татгалзахад бэлэн. Энэ бол бодит буулт 09:21 Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ
|
Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ »»
|
|
Спортын сайд асанд цаазаар авах ял оноолоо 15:26 Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн
|
Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн »»
|
|
Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо 15:22 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг »»
|
|
Болгарын засгийн газар огцорчээ 12:18 СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд
|
СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд »»
|
|
Венесуэлийн эрэг орчимд саатуулагдсан хөлөг онгоцны газрын тосыг АНУ-д үлдээнэ 09:09 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг »»
|
|
Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо 14:41 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу »»
|
|
Украинд сонгууль явуулахад бэлэн гэв 13:52 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|