 |
|
 |
|
СУЛ ШҮҮХТЭЙ УЛСЫН ХӨГЖИЛ 10-20 ХУВЬ СААРДАГ |
|
|
 |
|
 |
СУЛ ШҮҮХТЭЙ УЛСЫН ХӨГЖИЛ 10-20 ХУВЬ СААРДАГ
2011-11-15Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх П.Цагаантай Шүүх эрх мэдлийн шинэчлэл болон үүнтэй холбоотой  хэрэгжих хөтөлбөрийн талаар ярилцлаа. -Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн тухай багц хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас УИХ-д өргөн бариад байгаа. Энэ хуулийн төслийн хэлэлцүүлгийн явц ямар байна вэ? -Монгол Улсын Ерөнхийлөгч шүүх эрх мэдлийн шинэтгэлийг бэхжүүлэх үүднээс өнгөрсөн хугацаанд судалгаа хийсэн. Шүүхийн байгууллагаас гадна бусад төрийн бус байгууллага, гадаадын, хуульчдын байгууллагуудын шүүх эрх мэдэлтэй холбоотой асуудалд ажиглалт хийлээ. Түүнээс гадна төрийн болон хуулийн байгууллагуудын хүмүүстэй ч уулзаж ярилцсан. Өнгөрсөн 4 дүгээр сард ”Шүүх эрх мэдэл-шударга ёс” үндэсний чуулга уулзалт хийлээ.
Чуулга уулзалтын 15 салбар хуралдаанаас гарсан зөвлөмж болгонд Монгол Улсад шүүхийн шинэтгэлийг хийх үү, үгүй юу гэдгийг бус шинэтгэлийг хэрхэн хийх вэ гэдэг талаар олон зуун үнэтэй санал зөвлөмж гарсан юм. Ингээд 15 салбар хуралдаанаас гарсан санал зөвлөмжүүдэд тулгуурлан өнгөрсөн 20 жилийн алдаа оноо, цаашдын чиг хандлага, бусад орны туршлага зэргийг бас судалсан. Хамгийн байж болох саналууд дээр тулгуурлан Шүүхийн тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай, Хуульчдын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн бариад УИХ хэлэлцье гээд ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. -Өнгөрсөн хугацаанд ч мөн шүүхийн шинэчлэл хийж ирсэн. Одоогийн шинэчлэлд шинээр ямар зүйлүүд тусгагдаж байгаа вэ?
-Манайх ардчилсан сонголт гэдэг ч юм уу засгийн эрхийг хуваарилах онолын дагуу батлагдсан шинэ Үндсэн хуулийн 20 жилийн ой болох гэж байна. Ардчилсан нийгэм байгуулна гээд шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш байнга шинэчлэл хийгдэж ирсэн. Гэхдээ өнөөдөр бүх төрлийн судалгаагаар шударга ёс болохгүй байна, шүүх шударга биш байна, олон түмний итгэл бага байна гээд шүүхийг шинэтгэх шаардлага олон зүйлээр харагдаж байна. Монгол Улсыг сайн сайхан болгоход хоёр зүйл хэрэгтэй. Эхний нь сайн засаглал, дараагийнх нь сайн шүүх. Шүүхийн тухайд хэлэхэд шударга, хараат бус шүүх өнөөдөр хамгийн чухал. Шударга нийгэмд амьдрах нь шударга шүүхтэй байхаас шалтгаална. Энэ нь Монгол Улсын хэмжээнд тулгамдсан асуудал болоод байгаа. Сайхан хууль баталж болно. Тэр хууль нь заавал биелэгддэг байх хэрэгтэй. Хэрвээ биелэгдэхгүй бол шүүх албадан хэрэгжүүлэх тогтолцоо хэрэгтэй. Шүүх эрх мэдэл гэдэг нь зөвхөн шүүх биш. Өргөн утгаараа хэрэглэгдэнэ. Мэдээж шүүх, өмгөөллөөс гадна хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, дараагаар нь шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх, ял эдлүүлэх гээд хууль хамгаалах, хэрэгжүүлэх бүх байгууллагуудыг гүнзгийрүүлэх хэрэгтэй. Эдгээрээс онцлоод шүүн таслах үйл ажиллагаанд оролцдог субьектууд болох шүүхтэй холбоотой багц хуулийг өргөн бариад, УИХ Шүүхийн шинэчилсэн хуулийг хэлэлцэж баталбал Монгол Улсын хөгжил дэвшил илүү найдвартай, баталгаатай болно гэж үзэж байгаа юм. - Хуулийн төсөлд тусгагдсан гол шинэчлэлүүд юу байгаа вэ?
-Үүнд олон зүйлийг хэлж болно. Шүүхийн бие даасан хараат бус байдлын тухай. Шүүхийн бие даасан байдлыг яаж хангаж байна вэ. Нэгдүгээрт, хөрөнгө санхүүгийн асуудлаа Шүүхийн ерөнхий зөвлөл шууд УИХ-д өргөн барьдаг байх хэрэгтэй. Зохион байгуулалтын тухай хуульд шүүн таслах ажиллагаа, шүүхийн захиргаа гэдэг нь бие даасан, тусдаа байх хэрэгтэй. Одоо бол Шүүхийн ерөнхий зөвлөлийг Ерөнхий шүүгч давхар хариуцаж байна. Манайд өнөөдөр анхан шатны, давж заалдах хяналтын шатны шүүгчид, хуульчдын өөрөө удирдах ёсны байгууллагаас дэвшүүлсэн дөрвөн орон тоотой Шүүхийн Ерөнхий зөвлөл гэж байна. Энэ хүмүүс нь одоогийнх шиг үйл ажиллагаагаа явуулахгүй. Ил тод байдал, хүнийг бэлтгэх, боловсрол олгох гээд шүүхийн захиргаа гэж бие даасан институцийг бий болгож байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуульд шүүгчийг шилж сонгох, шүүхийн бие даасан байдлыг хангах Шүүхийн ерөнхий зөвлөл байна гэж заасан байдаг. Энэ заалт бүрэн утгаараа энэ хуульд тусгасан байгаа. Үүнээс гадна Шүүгчийн хараат бус байдлыг тусгаж өгсөн. Шүүгч нь төрийн байгууллага, бусад хөндлөнгийн нөлөөллөөс гарах, бусад шүүгчдээсээ хараат бус байх талаар хуулиар зааж өглөө. Ингэхдээ Нөлөөллийн мэдүүлэг гэсэн цоо шинэ зүйлийг гаргаж ирсэн. Шүүгч хэрэг маргааныг хүлээж авчихаад холбогдох талуудад энэ тухайгаа мэдэгдэнэ.
”Би энэ хэрэг маргааныг хүлээж авлаа. Хэлэлцэхэд нөлөөллийн оролцоо байж болохгүй. Хэрвээ та бүхэн нөлөөлье гэвэл өмгөөлөгчөөрөө дамжуулж хэлээрэй.” гэж танилцуулаад хоёр талаар гарын үсэг зурна. Ингээд хэрэг маргааныг шийдвэрлэхэд шүүгч нөлөөллийн мэдүүлгийг хөтөлж, бөглөнө. Хэрвээ ямар нэг байдлаар шүүгчийн ажиллагаанд нөлөөлсөн байвал мөн түүнийгээ мэдүүлнэ. Нөлөөллийн мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөл хүлээж авчихаад нөлөөллийн мэдүүлэгт дурдагдсан хүмүүст заавал хариуцлага хүлээлгэдэг тогтолцоог бий болгох юм. Хэрвээ төрийн албан хаагч шүүгчид нөлөөлсөн байх юм бол тэр хүнийг албан тушаалаасаа чөлөөлөгдөх үндэслэл болно. Шүүхэд хөндлөнгөөс нөлөөлбөл албан тушаалаасаа чөлөөлөгдөөд зогсохгүй торгууль хүлээж, баривчлагдан, захиргааны хариуцлага авна. Үүнээс гадна шүүгчийн хараат бус байдлыг хангахын тулд цалин хөлсөөр нь хангаж өгнө. Цалин нь жил бүр нэмэгдэж байх юм. Хэрвээ хүсвэл шүүгч 65 хүртэл насалтлаа ажиллах бололцоотой юм. Эдийн засаг, хууль зүйн баталгааг нэг ёсондоо хангаж өгч байгаа юм. -Нөлөөллийн мэдүүлгийг үнэн зөв мэдүүлж байгааг хэрхэн хянах вэ? -Шүүгч үнэн зөв бөглөнө гэж гарын үсгээ зураад өгч байгаа. Хэрвээ ямар нэг буруу бөглөсөн бол тухайн өөрөө хариуцлага хүлээнэ. Энэ нь манайд нэвтрээгүй шинэ үзүүлэлт. Үүний олон зүйлийг сайшааж байгаа. -Шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд юу нөлөөлөх бол?
-Шүүхэд итгэх олон түмний итгэлийг нэмэгдүүлэхэд шүүхийн нэр хүндийг сайжруулах хэрэгтэй. Үүнд шүүн таслах ажиллагаанд оролцох иргэдийн төлөөллийг өнөөгийн байдлаас өөрөөр түвшинд оролцуулахаар болсон. Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль гэж цоо шинэ хууль өргөн барьсан байгаа. Энэ нь иргэдийн төлөөлөгчийн оролцох оролцоо, гаргах санал, шүүгчидтэй адилхан шийдвэр гаргах түвшинд нөлөөлөхүйц байх юм. Өнөөдрийн хуулиар нэг хүн хоёр жилд нэг удаа шүүх хуралдаанд оролцоно. Хэрэг маргааны үндэслэл нь бие биенээ таньдаг хүмүүсээс л гардаг юм. Танихгүй хүмүүсээс маргаан гараад байдаггүй. Нөгөө талаасаа маргааныг шийдвэрлэх эцсийн зорилгод нэг нь баярлаад, нөгөө нь гомддог. Тиймээс Эвлэрүүлэн зуучлалын талаар хуульд тусгаж байна. Хамгийн сайн маргаан бол үүсээгүй маргаан байдаг. Дараагийнх нь хоёр талын сэтгэл ханамжид нийцүүлэн шийдэгдсэн маргааныг хамгийн сайн маргаан гэдэг. Хоёр талын сэтгэл ханамжид нийцүүлэн шийдэх маргааныг Эвлэрүүлэн зуучлалаар шийдэх юм. Японы Жайка хөтөлбөртэй хамтраад энэ аргыг туршиж үзсэн. Олон улсад энэ аргыг мөн хэрэглэдэг юм байна лээ. Эвлэрүүлэн зуучлалын өртөг зардал нь маш бага байдаг.
Дараа нь Хуульчдын эрх зүйн байдлын тухай хуульд нийтлэг ёс зүйн хэмжээг өндөрсгөх, бие биедээ хяналт тавих, төрийн зарим үүргийг бусад байгууллага руу шилжүүлэх, хуульчдыг бэлтгэдэг сургуулиудын чанарт анхаарах зэрэг олон багц асуудлыг шийдэж байна. Хуульчид шүүлтүүрт өөрсдөө оролцож хяналт тавьдаг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг нь нэр дэвшүүлдэг зэрэг маш олон шинэчлэлийн ажил хийгдэнэ. УИХ туршлагатай олон хуульчидтай, өнгөрсөн хугацааны алдаа оноо, зовлон жаргалыг мэддэг, нийгмийн хүлээлт байгаа гэдгийг сайн харж байгаа. Өнөөдөр Монголд хамгийн их үгүйлэгдэж байгаа зүйл бол шударга ёс. Энэ нь хууль зөрчсөн бол зөрчсөн, зөрчөөгүй бол зөрчөөгүй, маргааныг хар цагаанаар шийддэг шүүх хэрэгтэй. Үүнийг Монголын иргэн бүр хүсэн хүлээж байгаа юм. Өнөөгийн УИХ-ын гишүүд үүнийг ойлгоод, түргэн шуурхай баталж өгвөл, энэ парламентаас нийгмийн хөгжилд оруулж байгаа маш том хувь нэмэр болно.
-Шүүхийн нийгэмд гүйцэтгэх үүрэг улам л өндөрсөж байгаа гэдэг? -Шүүх хэрэг маргааны үнэн зөвийг шийдэхээс гадна эдийн засагт ч нөлөөлдөг. Сул шүүхтэй улсын эдийн засгийн хөгжил байх ёстой түвшингээсээ доогуур байдаг нь олон улсын судалгаагаар нотлогдсон. Дэлхийн банкны хийсэн судалгаагаар шударга биш, сул шүүхтэй газар эдийн засгийн хөгжил нь 10-20 хувиар саардаг. Хэрвээ сайн байх юм бол хөгжил нь урагшилна. Тухайлбал, Монголд үүссэн хэрэг маргааныг тухайн улсад нь шийдүүлэхгүйгээр төлбөр төлөөд, хуульч хөлслөөд, гадаадад шийдвэрлүүлж байна. Энэ нь Монголын шүүх, арбитр, хуулийн байгууллагуудад итгэл итгэл бага байгаа, тэр хүмүүсийн эрэлт хэрэгцээг хангаж чадах хуулийн байгууллага Монголд байхгүй байгааг л харуулаад байгаа юм. Ядахдаа Монголд үүссэн маргаан нь Монголдоо шийдвэрлэгддэг байг л дээ. Цаашлаад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шударга шүүхтэй болох юм бол манай хөрш зэргэлдээ ч юм уу, бусад орнуудаас маргаануудыг шийдвэрлүүлэх санал хүсэлт орж ирвэл манайд л хөрөнгө оруулалт орж ирнэ шүү дээ. Маргаан үүсгүүлж байгаа хүмүүс чинь манай онгоцоор ниснэ. Манай улсын зочид буудалд бууна, ресторанаар үйлчлүүлнэ, цаашлаад манай дотоодын үйлдвэрийн ноос ноолууран хувцсыг худалдана авна гээд эдийн засагт маш эерэг нөлөө үзүүлнэ.
Тиймээс шүүхийн шинэчлэл, шударга ёсны тогтолцооны асуудал бол хөгжлийн асуудал болон хувирч байна. Энэ нь манай ардчиллын хөрөнгө оруулалтын баталгаа болон хувирч байгаа юм. Шүүхийн шинэчлэлтийг зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хууль гэж хандахаасаа илүүтэй нийгмийн хүлээлт, захиалга, хөгжлийн эрх ашиг шаардаж байна. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг өсөлттэй байна. Хэдэн мянган ам.доллараар яригдаж байсан бол хэдэн сая, тэрбум доллараар ярьж байна. Хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэнэ гэдэг чинь маргааны хэмжээ хүртэл нэмэгдэж байгаа. Ийм үед шударга бус үйлдэл газар авбал нийгэм тогтворгүй болж, иргэдийн итгэл энэ хэрээр алдарч, хөрөнгө оруулалт буурна. Тийм учраас бие даасан хараат бус бодлого, засаглалтай болно гэдэг нь Монголын хөгжлийн амин чухал, тулгын гурван чулуу болсон асуудлыг нэг болоод байгаа юм. Үүнийг цаг алдаж болохгүй асуудал. Өнөөдөр 435 шүүгч байна. Энэ хүмүүсийнхээ мэдлэг, мэргэжлийг дээшлүүлж, сайн хүмүүсийг оруулах эрхтэй. Цаг хугацаа шаардсан чимхлүүр ажил юм.
-Монголын шүүх нэр хүндтэй байсан бол ”Алтан дорнод Монгол”-ын асуудлаар манай дотоодын арбитрт хандаж болох байсан болов уу? -Тийм ээ, ”Алтандорнод Монгол”, ”Хаан ресорс” гээд. Тухайн эрдэс баялаг нь Монголд байгаа, компани нь бас Монголд, хүмүүс нь Монголд. Гэтэл маргаан үүсгэгчид Герман, Парис руу яваад. Монголын хуулийг орчуулаад, зардал гаргаад, хуульч өмгөөлөгч хөлслөөд хэргээ шийдүүлж байна. Тэмээн дээр ямааны гарз гаргаж байгаа юм. Тиймээс л шударга, чадалтай шүүх арбитртай болбол иргэд нь ядаж Монголдоо хэргээ шийдүүлнэ. Манай хуульчид бусад орны хуульчидтай мэдлэг боловсролоороо өрсөлдөх чадвартай байх хэрэгтэй. Бид энэ бүхнийг иж бүрнээр нь шийдэхийг хичээж байна. Шүүхийн бие даасан байдал, ил тод байдал, шударга, олон нийтэд нээлттэй байх хэрэгтэй гээд асуудлыг цогцоор нь шийдэж байна. Хуулийн төсөл дээр Монголын шүүх арбитрын байгууллагаар маргааныг шийдвэрлүүлнэ гэдэг заалт оруулж байгаа юм. Шүүхийн ачааллыг бууруулах, хүрээ татах талаас нь зөв ажиллах хэрэгтэй. Дээр нь манай шүүх прокурорынхон ч гэсэн идэвхтэй оролцох хэрэгтэй. Хуулиа шүүгчид сайн судлах хэрэгтэй. ”Нэг үхрийн эвэр хугарвал мянган үхрийн эвэр доргино” гэдэг шиг нэг шүүгч буруу шийд гаргавал нийт шүүгчдийн нэр хүндэд халгаатай болох юм. Тийм учраас бүх шүүгчид мундаг, чадалтай, боловсролтой байх шаардлагатай юм. Энэ бол үнэхээр амаргүй ажил. Хуулийг хэрэгжүүлэхийн тулд тал талдаа ажиллах хэрэгтэй. Энэ шинэтгэл бол Монголын өөрсдийнх нь шинэтгэл. Өөрсдөө санаачилсан ажлаа сайн хэрэгжүүлэх хэрэгтэй.
-Шүүхийн шинэчлэлийн асуудалд сэтгүүлчдийг хамруулсан байсан. Сэтгүүлчдийг хамруулснаар үр дүн гарах уу? -Шүүхийн шинэчлэлд нийгмийг татан оролцуулах үүднээс сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлж байгаа юм. Төр, нийгмийн гүүр болсон сэтгүүлчид энэ талаар нийгэмд хүргэж байх юм. Тиймээс сэтгүүлчдийг шүүх шинэчлэлийн талаарх хөтөлбөрт хамруулсан. Манай сэтгүүлчид бүх сэдвээр бичдэг. Ардчилал хөгжсөн орнуудад хэвлэл мэдээллийн байгууллага шүүх, эрх мэдлийн сэдвээр дагнан бичдэг сэтгүүлчидтэй байдаг. Шүүх шударга ёс яаж явагдаж байна вэ гэдгийг дагнан бичдэг сэтгүүлчидтэй байхын тулд сэтгүүлчдээ багтаасан юм. Өнөөдөр манайд парламентын сэтгүүлч, бүр холбоо нь ч байгуулагдаад байна. Үүнтэй л адил шүүх, эрх мэдлийн сэдвээр дагнан бичих армийг бий болгохоор ярьж байгаа юм.
-Ерөнхийлөгч цаазын ялыг халах санал гаргасан. Энэ асуудал одоо ямар шатандаа явж байгаа вэ? -Олон улсын “”Гавгүй гар” гэдэг зарчим байдаг. Цаазаар авах ялын талаар одоо байгаа судалгааг харахад аймшигтай тоонууд гардаг. Эмэгтэй хүнийг амьдаар нь олны өмнө чулуугаар цохих алахаас эхлээд цахилгаанаар амийг нь хөнөөх гэх мэтээр 10-аад янз байдаг. Зүүний үзүүр дээр тогтсон ширхэг будааны адил ховор олддог хувь заяа гэсэн бурхны сургааль байдаг. Төр гэдэг цагдаатай, армитай, танктай шоронтой, энэ машин иргэнээ барьж аваад ямар нэг аргаар амийг нь хорооно гэдэг байж болох уу гэдгийг бүр гүн ухааны талаас эхлээд дэлхийн хөгжлийн чиг хандлага, өмнө нь тохиолдож байсан гашуун туршлагаас ч бодож үзэх хэрэгтэй. Цаазлуулсан хүн үг хэлэхгүй. Гэтэл цаазлуулсныхаа дараа гэм буруугүй нь тогтоогдож цагаадсан тохиолдол дөнгөж сүүлийн 10 жилийн дотор Монголд гарлаа шүү дээ. Цааз авсан хүн нь хэлмэгдсэн байна. Гэтэл ийм үнэ цэнтэй юмыг төр хөнөөж байгаа нь маш их хэцүү асуудал. Зарим орон Үндсэн хуульдаа цаазгүй гэж заасан байдаг. Хөгжөөд л болоод л дэг журамтай явж байна. Заавал цаазтай байж дэг журам тогтдог гэвэл тийм биш шүү дээ.
Манайд хэчнээн хүн цаазлуулав. Тэгээд цөөхөн монголчууд. Шүүхийн хүчин төгөлдөр хууль ёсны шийдвэрээс бусдаар хүний амийг хороохыг хориглоно гээд Үндсэн хуульд заачихсан. Энд нэг асуудал байгаа. Үндсэн хуульд ингэж заасан байлаа ч заавал хөнөө гэсэн үг биш. Хэрвээ цаазаар авах ялыг халах тухай гэрээнд нэгдэж орвол Эрүүгийн хуулийн ялын бодлогод өөрчлөлт орж ч болох юм. Зарим газар бүр 30 мянган жилийн ялтай байгаа шүү дээ. 200 жилийн ял өгчихсөн байдаг. Мэдээж тэгж наслах хүн байхгүй. Манайх болохоор 20-25 жил гэж байдаг. Магадгүй тэр нь хугацаагүй болох ч юмуу, тэрийг одоо шууд хэлж мэдэхгүй байна л даа. Тэгэхээр нэг бол цааз, нэг бол 25 жил гэдэг заалттай уялдуулаад Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй болох байх аа.
Манайх ардчилсан улс юм чинь энэ асуудлыг ярьж байгаад нэг шийдэл олох байх. Харгис хэрцгий байснаараа улс сайн сайхан болдоггүй гэдгийг амьдрал харуулсан. Ерөнхийлөгчийн байр суурь бол цаазгүй улс болъё гэж, цаазаар авах ялыг халах тухай олон улсын гэрээнд нэгдэх саналаа УИХ-д оруулсан. УИХ хэлэлцэж байгаад тодорхой шийд гаргах байх аа. Ерөнхийлөгч цаазаар авах дээд хэмжээний ялын нэг ч гүйцэтгэлийг зөвшөөрөөгүй. Сая хүрэхгүй хүнтэй байж дандаа сор болсон 30 гаруй мянган хүнээ цаазалсан шүү дээ. Магадгүй 30 жилийн ялтай байсан бол тэр хүмүүс цагаадаад, улс орон маань өнөөдрөөс ч илүү хөгжилтэй байх байсан ч юм билүү. Ийм бэлээхэн гашуун сургамж байж байхад цааз байх уу үгүй юу гэдгийг бодох хэрэгтэй. Их гүн ухааны шинжтэй хариулт хэрэгтэй л дээ. Ш.Эрдэнэчимэг |
СУЛ ШҮҮХТЭЙ УЛСЫН ХӨГЖИЛ 10-20 ХУВЬ СААРДАГ |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Сураггүй алга болсон иргэний ар гэрийнхний хүсэлтээр эрлийн ажиллагааг зогсоожээ 09:45 Хөвсгөл аймгийн Тариалан суманд 46 настай хоёр эмэгтэй сураггүй алга болсон. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Тариалан
|
Хөвсгөл аймгийн Тариалан суманд 46 настай хоёр эмэгтэй сураггүй алга болсон. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Тариалан »»
|
|
Б.Тэгшбаяр Ази тивийн шилдэг дугуйчнаар тодорчээ 09:44 Монголын дугуйн спортын үндэсний шигшээ багийн тамирчдаас “Алдар” орооны тамирчин, залуучуудын дэлхийн аварга,
|
Монголын дугуйн спортын үндэсний шигшээ багийн тамирчдаас “Алдар” орооны тамирчин, залуучуудын дэлхийн аварга, »»
|
|
Барууныхны баах нь хүртэл сайхан санагдах цаг дор... 09:43 “Буурлаас үг сонс” гэж сургадаг сан. Одоо ч буурлын үг бузар гэх нь халаг цаг болж дээ. Эдийн засгийн элдэв онол, жишээ
|
“Буурлаас үг сонс” гэж сургадаг сан. Одоо ч буурлын үг бузар гэх нь халаг цаг болж дээ. Эдийн засгийн элдэв онол, жишээ »»
|
|
Бодлогын өрсөлдөөн үү, тархи угаах уралдаан уу 09:28 2009 оны БАЛДОРЖ шагналын “Шилдэг-9”-д “Үндэсний шуудан” сонины тоймч Г.Отгонбаяр “Бодлогын өрсөлдөөн үү, тархи
|
2009 оны БАЛДОРЖ шагналын “Шилдэг-9”-д “Үндэсний шуудан” сонины тоймч Г.Отгонбаяр “Бодлогын өрсөлдөөн үү, тархи »»
|
|
“Ногоон нуур 1008 айлын орон сууц”-ын төслийг ашиглалтад оруулах, хүлээлгэн өгөх ёслол боллоо 09:24 БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Монгол улсад хэрэгжүүлэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Ногоон нуур
|
БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Монгол улсад хэрэгжүүлэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Ногоон нуур »»
|
|
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно 19:14 Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн нийслэл хотын явган хүний зам дээр машинаа байршуулсан, автобусны зогсоол хааж
|
Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн нийслэл хотын явган хүний зам дээр машинаа байршуулсан, автобусны зогсоол хааж »»
|
|
Э.Чинзориг: ААН, байгууллага ойр орчмынхоо 50 метр газрыг цэвэрлэх үүрэгтэй 18:48 Сүхбаатар дүүргийн хэмжээнд 700 мянган ам метр зам талбайг цэвэрлэж байна. Мөн халтиргаа гулгаанаас урьдчилан
|
Сүхбаатар дүүргийн хэмжээнд 700 мянган ам метр зам талбайг цэвэрлэж байна. Мөн халтиргаа гулгаанаас урьдчилан »»
|
|
НЗД-аас үүрэг болгосны дагуу Яармагийн барилгын компаниуд зэвтэй усны асуудлаа шийдэж, шугам сүлжээгээ шинэчилж эхэллээ 17:58 Өнгөрсөн долоо хоногийн нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар барилгын
|
Өнгөрсөн долоо хоногийн нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар барилгын »»
|
|
Т.Даваадалай: Цэцэрлэг, сургуулийг зундаа амжиж барих гэхээр бичиг баримтын асуудлаас удааширдаг 17:52 НИТХ-ын Засаглал, эрх зүйн хорооны хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн
|
НИТХ-ын Засаглал, эрх зүйн хорооны хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн »»
|
|
Б.Нарантуяа: Халтиргаа гулгаанаас сэргийлж, 09:00 цагийн байдлаар 4 тонн давсыг гудамж, зам талбайд цацаад байна 15:25 Нийслэлд цас үргэлжлэн орж байгаатай холбогдуулан нийслэлийн Хот тохижилтын газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.
|
Нийслэлд цас үргэлжлэн орж байгаатай холбогдуулан нийслэлийн Хот тохижилтын газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. »»
|
|
НЭМҮТ: Угаарын хийд 59 хүн хордож, хоёр иргэн нас барсан 13:51 Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд бүртгэгдсэн мэдээллээр, есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 13-ны хооронд
|
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд бүртгэгдсэн мэдээллээр, есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 13-ны хооронд »»
|
|
Сахиусан тэнгэрүүдийн шоун дээр хүмүүс инээж, хөгжилдөж байх нь хамгийн чухал… 13:49 Victoria’s Secret шоуны шинэхэн бүтээлч захирал, дизайнер Адам Селманы хамтаар эргэн эрэлтийнхээ үеэр хүмүүс инээж,
|
Victoria’s Secret шоуны шинэхэн бүтээлч захирал, дизайнер Адам Селманы хамтаар эргэн эрэлтийнхээ үеэр хүмүүс инээж, »»
|
|
Трамп Тагнуулын төв газартаа Венесуэлд тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өгчээ 13:40 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Тагнуулын төв газраа Венесуэл улсын нутаг дэвсгэрт тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өгсөн гэдгээ батлав.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Тагнуулын төв газраа Венесуэл улсын нутаг дэвсгэрт тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өгсөн гэдгээ батлав. »»
|
|
“Apple” компани шинэ “MacBook”, “iPad”-аа танилцуулжээ 12:31 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 16 /CNBC/. Америкийн “Apple” компани шинэчлэгдсэн M5 чип бүхий шинэ
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 16 /CNBC/. Америкийн “Apple” компани шинэчлэгдсэн M5 чип бүхий шинэ »»
|
|
“Нэгдүгээр тойрог зам” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн түгжрэл 20 хувиар буурна 10:51 Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор авто замын бүтээн байгуулалтын чиглэлээр томоохон төслүүдийг
|
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор авто замын бүтээн байгуулалтын чиглэлээр томоохон төслүүдийг »»
|
|
Визийн асуудлаас болж Катмандуд гацсан хоёр ламхай тусгай үүргийн онгоцоор гэртээ ирнэ 10:29 Балба Улсын Засгийн газраас 2025 оны есдүгээр сарын 4-нд нийгмийн сүлжээний 26 төрлийн платформыг хаасан.
|
Балба Улсын Засгийн газраас 2025 оны есдүгээр сарын 4-нд нийгмийн сүлжээний 26 төрлийн платформыг хаасан. »»
|
|
Шилдэг ахлах офицер, илтгэгч нарын шагналыг гардууллаа 10:24 Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2025 оныг "Ахлах офицерын жил" болгон зарласантай
|
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2025 оныг "Ахлах офицерын жил" болгон зарласантай »»
|
|
Д.Батбаяр: Гэгээрлийн дээдийн дээд нь магадгүй гэрэл ч байж болно 10:19 Хүн гэрэл болоод орчлонгийн их гэрэлтэй нийлдэг байх. Их гэгээрсэн хүмүүс гэрэл болоод алга болчихдог гэдэг.
|
Хүн гэрэл болоод орчлонгийн их гэрэлтэй нийлдэг байх. Их гэгээрсэн хүмүүс гэрэл болоод алга болчихдог гэдэг. »»
|
|
Хотын дарга Х.Нямбаатар 2007 айлын орон сууцны хорооллыг гэрээний хугацаанд нь ашиглалтад оруулах үүрэг өглөө 10:13 Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд 10 га талбайд хотын төвөөс 15 км зайтай 2007 айлын орон
|
Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд 10 га талбайд хотын төвөөс 15 км зайтай 2007 айлын орон »»
|
|
Отроор өвөлжиж буй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлнэ 10:00 2025-2026 оны өвөлжилтийн бэлэн байдлыг хангах чиглэлээр бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай хуралдлаа.
|
2025-2026 оны өвөлжилтийн бэлэн байдлыг хангах чиглэлээр бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай хуралдлаа. »»
|
|
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар “ЗАЛИЛАН” юм! 09:59 Өчигдөр буюу энэ оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 18 цагийн орчимд “Телеграммаар даалгавар биелүүлж,
|
Өчигдөр буюу энэ оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 18 цагийн орчимд “Телеграммаар даалгавар биелүүлж, »»
|
|
Сураггүй алга болсон 46 настай эмэгтэйн цогцос олдсон бөгөөд түүнтэй хамт явсан эрэгтэй амиа хорлосон байдалтай олджээ 17:10 Самранд яваад сураггүй болсон 46 настай эмэгтэйн эрлийн ажиллагааг зогсоогоод байсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
|
Самранд яваад сураггүй болсон 46 настай эмэгтэйн эрлийн ажиллагааг зогсоогоод байсан талаар бид өмнө нь мэдээлсэн. »»
|
|
"Төрийн албаны үнэ цэнэ" сэдэвт сургалтыг зохион байгууллаа 16:17 Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан "Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн
|
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан "Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн »»
|
|
И-баримт сугалааны СУПЕР АЗТАН тодорлоо 16:14 2025 оны 09-р сарын 01-ээс 09-р сарын 30-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдлаа.
|
2025 оны 09-р сарын 01-ээс 09-р сарын 30-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдлаа. »»
|
|
Чингэлтэй дүүргийн Баянбүрдийн тойрог дахь хөшөө шатжээ 14:17 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 хороо, Баянбүрдийн тойрог Чингэлтэй хөшөө шатаад байна гэсэн дуудлагыг аравдугаар
|
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 хороо, Баянбүрдийн тойрог Чингэлтэй хөшөө шатаад байна гэсэн дуудлагыг аравдугаар »»
|
|
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Моди нар ”Стратегийн түншлэл”-ийг бэхжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл гаргалаа 14:11 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди нар албан ёсны хэлэлцээ
|
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди нар албан ёсны хэлэлцээ »»
|
|
Трамп: Оросын эдийн засаг нуран унаж байна 13:24 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милейтэй уулзсаны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милейтэй уулзсаны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх »»
|
|
НҮБ: Жил бүр 1,2 сая хүн зам дээр амиа алдаж байна 13:10 Зам тээврийн осол нь дэлхийн хүн амын нас баралтын 8 дахь шалтгаан, 5-аас дээш насны хүүхдүүд ба залуучуудын
|
Зам тээврийн осол нь дэлхийн хүн амын нас баралтын 8 дахь шалтгаан, 5-аас дээш насны хүүхдүүд ба залуучуудын »»
|
|
Энэтхэгт үйлдвэрлэсэн сироп эрүүл мэндэд эрсдэлтэйг анхааруулав 12:04 ЖЕНЕВ, 2025 оны аравдугаар сарын 15 /CNN/. Гурван төрлийн чанар муутай ханиадны сиропыг Энэтхэгт
|
ЖЕНЕВ, 2025 оны аравдугаар сарын 15 /CNN/. Гурван төрлийн чанар муутай ханиадны сиропыг Энэтхэгт »»
|
|
Сураггүй алга болсон гэх хоёр настай хүүгийн задлан шинжилгээний хариу энэ сарын 16-нд гарна 10:05 2025.09.17-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт 2 настай хүү сураггүй алга болж, 9-р сарын 25-ны өдөр түүний
|
2025.09.17-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт 2 настай хүү сураггүй алга болж, 9-р сарын 25-ны өдөр түүний »»
|
|
Улаанбаатар-Увс чиглэлийн автобусанд эх нярайлжээ 09:52 Өнөөдөр үүрийн 03:20 цагт УБ-аас Увс руу явж байсан 07-08 УВС дугаартай автобусан дотор анхны төрөгч жирэмсэн бүсгүй гэнэт өвджээ.
|
Өнөөдөр үүрийн 03:20 цагт УБ-аас Увс руу явж байсан 07-08 УВС дугаартай автобусан дотор анхны төрөгч жирэмсэн бүсгүй гэнэт өвджээ. »»
|
|
2025.10.15 өдрийн 08 цагийн байдлаар цас орж байгаа аймаг сумдын мэдээг хүргэе 09:50 Архангай - Булган, Төвшрүүлэх, Хотонт, Цэцэрлэг, Чулуут, Эрдэнэбулган, Эрдэнэмандал
|
Архангай - Булган, Төвшрүүлэх, Хотонт, Цэцэрлэг, Чулуут, Эрдэнэбулган, Эрдэнэмандал »»
|
|
Тээврийн хэрэгсэл худалдан авахаар 48 сая 900 мянган төгрөг шилжүүлсэн гэж бусдыг залилжээ 09:35 “Худалдааны төвөөс машин худалдаж авсан хүн 48,900,000 төгрөг шилжүүлсэн гэх гүйлгээ харуулаад мөнгөө
|
“Худалдааны төвөөс машин худалдаж авсан хүн 48,900,000 төгрөг шилжүүлсэн гэх гүйлгээ харуулаад мөнгөө »»
|
|
Б.Даваацэрэн музей, номын сангийн цогцолборын барилгын явцтай танилцлаа 14:58 Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Даваацэрэн Дархан-Уул аймагт улсын
|
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Даваацэрэн Дархан-Уул аймагт улсын »»
|
|
Ирэх долоо хоногт сурагчид "Бие даалтын долоо хоног"-той тул танхимаар хичээллэхгүй 12:21 Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ирэх долоо хоногт буюу аравдугаар сарын 20-26-нд бие даалтын долоо хоногтой.
|
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ирэх долоо хоногт буюу аравдугаар сарын 20-26-нд бие даалтын долоо хоногтой. »»
|
|
УОК хуралдлаа 11:30 Ирэх 7 хоногт Завхан,Хөвсгөл,Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий гээд ихэнх аймгийн нутгаар их хэмжээний цас
|
Ирэх 7 хоногт Завхан,Хөвсгөл,Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий гээд ихэнх аймгийн нутгаар их хэмжээний цас »»
|
|
Мексикт үерийн улмаас 44 хүн амь эрсэджээ 10:27 Мексикийн төвийн болон зүүн өмнөд бүсийн нутгийг халуун орны хоёр ч том хар салхи дайран өнгөрсөн.
|
Мексикийн төвийн болон зүүн өмнөд бүсийн нутгийг халуун орны хоёр ч том хар салхи дайран өнгөрсөн. »»
|
|
Дорнод аймгийн онцгой комисс хуралдаж 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 10:26 Аймгийн онцгой комиссын 14 дүгээр хуралдаан болж, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас “Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах Монгол улсын засгийн газрын 56 дугаар тогтоол”,
|
Аймгийн онцгой комиссын 14 дүгээр хуралдаан болж, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас “Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах Монгол улсын засгийн газрын 56 дугаар тогтоол”, »»
|
|
Н.Эрдэнэхүү: Ирээдүйн аав, ээж болох үр хүүхдээ хорт хавдраар алдахгүйн тулд ХПВ-ийн эсрэг вакциныг хийлгэх хэрэгтэй 10:04 Хүний папиллома вирус /ХПВ/-ийн эсрэг дархлаажуулалтын ач холбогдлын талаар Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүүтэй ярилцлаа.
|
Хүний папиллома вирус /ХПВ/-ийн эсрэг дархлаажуулалтын ач холбогдлын талаар Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүүтэй ярилцлаа. »»
|
|
НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно 09:57 НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлыг лхагва гарагт буюу аравдугаар сарын 15-ны 13:00 цагт ибаримт аппликэйшн
|
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлыг лхагва гарагт буюу аравдугаар сарын 15-ны 13:00 цагт ибаримт аппликэйшн »»
|
|
АНУ өндөр татвар ногдуулна гэж Хятадыг сүрдүүлж байна гэв 09:46 10-р сарын 13-нд Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэвлэлийн бага хурал хийлээ.
|
10-р сарын 13-нд Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэвлэлийн бага хурал хийлээ. »»
|
|
Цас орж, шуурах тул өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг даалгав 15:18 Улсын онцгой комиссын IV ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хотын удирдлага,
|
Улсын онцгой комиссын IV ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хотын удирдлага, »»
|
|
Х.Нямбаатар: Туул голыг ихээр бохирдуулж буй 80 ААН урьдчилан цэвэрлэх байгууламж барих ёстой 14:06 Төв цэвэрлэх байгууламжаас технологийн аргаар цэвэршүүлж гаргасан дахин ашиглах боломжтой буюу зөвхөн ахуйн
|
Төв цэвэрлэх байгууламжаас технологийн аргаар цэвэршүүлж гаргасан дахин ашиглах боломжтой буюу зөвхөн ахуйн »»
|
|
Хиймэл оюунаар зохиолыг нь бичсэн жүжгийг ирэх онд толилуулна 13:33 Хиймэл оюунаар зохиолыг нь бичсэн “Одон орны зурхайч ба худал мэргэ” жүжгийг Версалийн хааны ордны дуурийн
|
Хиймэл оюунаар зохиолыг нь бичсэн “Одон орны зурхайч ба худал мэргэ” жүжгийг Версалийн хааны ордны дуурийн »»
|
|
Н.Сүхбүрэн ЮНЕСКО-ийн гишүүн уран бүтээлч болжээ 12:16 Керамик уран бүтээлч Н.Сүхбүрэн ЮНЕСКО-гийн Олон Улсын Уран Бүтээлчдийн албан ёсны гишүүнээр элсжээ.
|
Керамик уран бүтээлч Н.Сүхбүрэн ЮНЕСКО-гийн Олон Улсын Уран Бүтээлчдийн албан ёсны гишүүнээр элсжээ. »»
|
|
Татвар ноогдуулж байгаа учраас ачаа тээврийн автомашинууд "Монголын хилээр ачаа бараа орж ирэхгүй гацжээ" 11:55 Хятад улс гаалийн албан татвараа 40 орчим хувиар нэмэгдүүлсэн. Бараа материал ачсан том оврын автомашин тус бүрт
|
Хятад улс гаалийн албан татвараа 40 орчим хувиар нэмэгдүүлсэн. Бараа материал ачсан том оврын автомашин тус бүрт »»
|
|
Д.Трамп Ойрх Дорнодыг зорьжээ 11:47 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 13 /AP/. АНУ-ын зуучлалаар Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд гал
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 13 /AP/. АНУ-ын зуучлалаар Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд гал »»
|
|
Эрэгтэй багшийн эрэлт 10:05 Аль дурын цэцэрлэг, сургууль руу ороод анги бүрийн хаалгаар шагайхад самбарын өмнө, сурагчдын дунд бүсгүй хүн л торойж үзэгддэг.
|
Аль дурын цэцэрлэг, сургууль руу ороод анги бүрийн хаалгаар шагайхад самбарын өмнө, сурагчдын дунд бүсгүй хүн л торойж үзэгддэг. »»
|
|
Хагас коксон түлшний нэг шуудайг 5000 төгрөгөөр худалдана 10:04 Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ээлжит хуралдаан өчигдөр /2025.10.08/болж, хагас коксон түлшний үнийг тогтоолоо.
|
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ээлжит хуралдаан өчигдөр /2025.10.08/болж, хагас коксон түлшний үнийг тогтоолоо. »»
|
|
Манай өсвөрийн боксчид 31 медаль хүртлээ 09:46 Боксын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Т.Ганзоригийн удирдлагад өсвөрийн багийн тамирчид Бүгд Найрамдах
|
Боксын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Т.Ганзоригийн удирдлагад өсвөрийн багийн тамирчид Бүгд Найрамдах »»
|
|
|
Хачижожимаг дайрсан хоёр хар салхины улмаас 200 орчим байшин сүйрчээ 18:24 Токиогийн Хачижожима арлыг дайрсан хоёр хар салхи 200 орчим байшинг сүйрүүлжээ. Тодруулбал, Халонг хар салхи
|
Токиогийн Хачижожима арлыг дайрсан хоёр хар салхи 200 орчим байшинг сүйрүүлжээ. Тодруулбал, Халонг хар салхи »»
|
|
Трамп Тагнуулын төв газартаа Венесуэлд тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өгчээ 13:40 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Тагнуулын төв газраа Венесуэл улсын нутаг дэвсгэрт тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өгсөн гэдгээ батлав.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Тагнуулын төв газраа Венесуэл улсын нутаг дэвсгэрт тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өгсөн гэдгээ батлав. »»
|
|
Энэтхэгийн ерөнхий сайд Оросоос газрын тос худалдаж авахгүй гэдгээ Трампад амласан гэв 12:31 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди ОХУ-аас газрын тос худалдаж авахаа зогсооно гэж амласан гэв.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди ОХУ-аас газрын тос худалдаж авахаа зогсооно гэж амласан гэв. »»
|
|
Трамп: Оросын эдийн засаг нуран унаж байна 13:24 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милейтэй уулзсаны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милейтэй уулзсаны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх »»
|
|
Энэтхэгт үйлдвэрлэсэн сироп эрүүл мэндэд эрсдэлтэйг анхааруулав 12:04 ЖЕНЕВ, 2025 оны аравдугаар сарын 15 /CNN/. Гурван төрлийн чанар муутай ханиадны сиропыг Энэтхэгт
|
ЖЕНЕВ, 2025 оны аравдугаар сарын 15 /CNN/. Гурван төрлийн чанар муутай ханиадны сиропыг Энэтхэгт »»
|
|
Газын зурваст гал зогсоох тухай тунхагт гарын үсэг зуржээ 11:26 ШАРМ-ЭЛЬ-ШЕЙХ, 2025 оны аравдугаар сарын 14 /DW/. Израил, ХАМАС-ын хэлэлцээнд зуучлагчийн үүрэг
|
ШАРМ-ЭЛЬ-ШЕЙХ, 2025 оны аравдугаар сарын 14 /DW/. Израил, ХАМАС-ын хэлэлцээнд зуучлагчийн үүрэг »»
|
|
Мексикт үерийн улмаас 44 хүн амь эрсэджээ 10:27 Мексикийн төвийн болон зүүн өмнөд бүсийн нутгийг халуун орны хоёр ч том хар салхи дайран өнгөрсөн.
|
Мексикийн төвийн болон зүүн өмнөд бүсийн нутгийг халуун орны хоёр ч том хар салхи дайран өнгөрсөн. »»
|
|
АНУ өндөр татвар ногдуулна гэж Хятадыг сүрдүүлж байна гэв 09:46 10-р сарын 13-нд Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэвлэлийн бага хурал хийлээ.
|
10-р сарын 13-нд Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэвлэлийн бага хурал хийлээ. »»
|
|
Д.Трамп Ойрх Дорнодыг зорьжээ 11:47 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 13 /AP/. АНУ-ын зуучлалаар Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд гал
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 13 /AP/. АНУ-ын зуучлалаар Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд гал »»
|
|
Макрон: Орос хэлэлцээрт оролцохгүй бол үүнийхээ төлөөсийг төлнө 11:16 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Оросын Холбооны Улс Украинтай холбоотой энхийн хэлэлцээнд оролцохоос
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Оросын Холбооны Улс Украинтай холбоотой энхийн хэлэлцээнд оролцохоос »»
|
|
Трамп: АНУ Украины асуудлаар шахалтаа нэмэгдүүлнэ 11:22 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украины хооронд энхийн хэлэлцээр байгуулахын тулд Вашингтон шахалтаа улам эрчимжүүлж буйг мэдэгдлээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украины хооронд энхийн хэлэлцээр байгуулахын тулд Вашингтон шахалтаа улам эрчимжүүлж буйг мэдэгдлээ. »»
|
|
Газрын баялагтай ч дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг Бурунди 13:06 Африкийн зүрхэнд орших Бурунди улс байгалийн баялаг арвинтай боловч дэлхийн хамгийн ядуу орны нэг юм.
|
Африкийн зүрхэнд орших Бурунди улс байгалийн баялаг арвинтай боловч дэлхийн хамгийн ядуу орны нэг юм. »»
|
|
Э.Макрон шинэ Ерөнхий сайдыг 48 цагийн дотор томилно 10:31 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 9 /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон дараагийн Ерөнхий
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 9 /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон дараагийн Ерөнхий »»
|
|
Путин Украинтай хийж буй дайныг "зөв", цагаа олсон" гэв 16:18 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Санкт-Петербургт Оросын цэргийн бүлэглэлийн командлагчидтай хийсэн
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Санкт-Петербургт Оросын цэргийн бүлэглэлийн командлагчидтай хийсэн »»
|
|
БНХАУ-ын шүүх мафийн гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноожээ 10:38 БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноосон тухай
|
БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноосон тухай »»
|
|
Францчуудын олонх нь Макроныг хугацаанаасаа өмнө огцроосой гэж хүсэж байна 15:12 Францад улс төрийн гүн хямрал үүсээд байгаа нөхцөлд тус улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макроныг хугацаанаасаа өмнө
|
Францад улс төрийн гүн хямрал үүсээд байгаа нөхцөлд тус улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макроныг хугацаанаасаа өмнө »»
|
|
Францын шинэ Ерөнхий сайд огцорчээ 09:47 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 6 /Reuters/. Францын шинэ Ерөнхий сайд Себастьен Лекорню шинэ засгийн газрын
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 6 /Reuters/. Францын шинэ Ерөнхий сайд Себастьен Лекорню шинэ засгийн газрын »»
|
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ШИНЭ УУРХАЙГААС 160 МЯНГАН ТОНН САЙН ЧАНАРЫН 1/3 КОКСЖИХ НҮҮРС БОРЛУУЛЛАА 09:44 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 01 сард Цанхийн баруун уурхайн хойд хэсгийн олборлолтыг эхлүүлсэн. Шинээр эхлүүлсэн уурхайн талбайгаас үнслэг болон дэгдэмхий чанар багатай сайн чанарын 1/3 коксжих нүүрс олборлож 2025 оны 10 сарын 06-ний өдөр анхны арилжааг амжилтай хийлээ.
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 01 сард Цанхийн баруун уурхайн хойд хэсгийн олборлолтыг эхлүүлсэн. Шинээр эхлүүлсэн уурхайн талбайгаас үнслэг болон дэгдэмхий чанар багатай сайн чанарын 1/3 коксжих нүүрс олборлож 2025 оны 10 сарын 06-ний өдөр анхны арилжааг амжилтай хийлээ. »»
|
|
Сирид Б.Асадын дэглэм нуран унаснаас хойших анхны парламентын сонгууль боллоо 10:01 ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 6 /NHK/. Сирид өнгөрсөн оны 12 дугаар сард Башар аль-Асадын дэглэм нуран
|
ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 6 /NHK/. Сирид өнгөрсөн оны 12 дугаар сард Башар аль-Асадын дэглэм нуран »»
|
|
Эверестийн бэлд цасанд боогдсон 1000 гаруй хүнийг аврах ажиллагаа үргэлжилж байна 09:50 Дэлхийн хамгийн өндөр цэг болох Эверестийн зүүн хэсэгт 1000 гаруй уулчин цасанд боогдсон талаар Хятадын хэвлэлүүд мэдээлжээ.
|
Дэлхийн хамгийн өндөр цэг болох Эверестийн зүүн хэсэгт 1000 гаруй уулчин цасанд боогдсон талаар Хятадын хэвлэлүүд мэдээлжээ. »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|