 |
|
 |
|
”Ардчилсан нам амлалтаа биелүүлчихсэн шүү дээ” |
|
|
 |
|
 |
”Ардчилсан нам амлалтаа биелүүлчихсэн шүү дээ”
2011-11-11УИХ-ын гишүүн П.Алтангэрэлийг “Ярилцах танхим”-даа урьж ярилцлаа. 
-Та УИХ-ын гишүүн Н.Батбаярын өрөөнөөс гарч яваа харагдсан /өнгөрсөн тав дахь өдөр/. Тэнд танаас гадна Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах тухай шаардлага хүргүүлсэн нэр бүхий гишүүд байсан. Та бүхний дунд ямар яриа өрнөсөн юм бэ. Тэр үеэр “Нэр бүхий 20 гишүүн Засгийн газарт шаардлага хүргүүлэх гэж байна” гэсэн яриа гарсан болохоор ингэж асууж байна л даа?
-Бид энгийн, жирийн зүйл ярилаа. Шаардлага хүргүүлэх тал дээр мэдэх зүйл огт алга. Би тэдний энэ асуудалд огт оролцдоггүй шүү дээ. -Тийм байж. Тэгвэл нэр бүхий 20 гишүүний Засгийн газарт тавьсан шаардлагын тал дээр ямар байр суурьтай байна вэ? -Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах, Монголын талын хувь хэмжээг нэмэгдүүлэх асуудал дээр би арай өөр байр суурьтай байдаг юм. Оюутолгойд Монголын талын эзэмших хувийг нэмэгдүүлэхгүй гэсэн нэг ч Монгол хүн байхгүй. Бүгд нэмэгдүүлэх сонирхолтой байгаа. Гэхдээ энэ дэлхий дээр Монгол Улс ганцаараа оршин тогтнодоггүй гэдгийг бодох хэрэгтэй. Бүхий л улс оронтой харилцаж, гэрээ, хэлцэл байгуулж, хэлсэн амандаа хүрч явах ёстой. Өнөөдөр нэг юм ярьчихаад, маргааш нь өөр зүйл ярьдаг хүнийг хүмүүс юу гэдэг билээ. “Найдваргүй. Хэлсэн амнаасаа буцаж, бухаж явдаг нөхөр. Тиймээс энэ нөхөртэй дахиж харьцахгүй” гэдэг. Үүнтэй адилхан юм болчих вий гэж айж байгаа. Нөгөө талаас өмнөх хоёр, гурван удаагийн туршлага шиг юм болчих вий гэж болгоомжилж байгаа юм.
-Энэ талаар тодруулахгүй юу?
- “Манай улсад нефть байгаа ч бил үү. Үгүй ч билүү” гэсэн яриа амнаас гараагүй байх шахуу үед Канадын “Соко” компани Тамсагийн талд олборлолт хийгээд “Монголд газрын тос байна. Цаашдаа газрын тосоо олборлоод хөгжиж болох юм” гээд үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж байсан. Гэтэл хаанаас хэн нь гараад ирсэн, яаж хатгаж, шордсон юм бүү мэд. Шахаж, шаардсаар байгаад Хятадад зарахаас өөр гарцгүй болгоод хөөгөөд явуулсан түүх бий. Өөр нэг Канадын хөрөнгө оруулалттай компани оросуудын хаяад явчихсан Дорнод ураны орд дээр үйл ажиллагаа явуулж, буцааж сэргээх гээд олон сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Улмаар Орос, Канад, Монголын хамтарсан “Төв Азийн уран” компани байгуулсан. Анх “Канадын тал 58 хувь, Орос, Монголын тал тус тус 21 хувийг нь эзэмшинэ” гэсэн гэрээ байгуулаад үйл ажиллагаагаа эрчимжүүлээд явж байсан. Гэтэл удаа ч үгүй Цөмийн энергийн тухай гэдэг хууль баталсан. Түүндээ “Улсын төсвийн хөрөнгө оруулалт орсон бол Монголын тал 51 хувийг нь үнэ төлбөргүй эзэмшинэ” гэчихсэн. Тэгээд ч зогсоогүй. Хуулийн дагуу Монголын тал 51 хувиа эзэмшээд явж байснаа ямар шалтгаанаар юм бүү мэд, Канадыг нэг ширхэг ч хувьцааны мэдэлгүй болгоод, хөөгөөд явуулсан шүү дээ. Тэгээд Оростой хамтраад үйл ажиллагаа явуулж байсан. Мэдээж хөрөнгө оруулалтаа хийгээд, лицензийг нь эзэмшээд явж байсан компани Арбитрын шүүхэд хандана биз дээ. Арбитрын шүүх дээр очсон асуудал дор хаяж 2-3 жил болдог. Тэгээд Оросын тал нөгөө лицензийг нь авчих жишээтэй. Ийм байдлаар Орос, Хятад гэсэн хоёрхон гүрнийг байлгах сонирхол байна.
-Хэнд?
-Хэнд гэдгийг нь би сайн мэдэхгүй. Хятад улс Монголд хэний ч оролцоогүйгээр нөлөөгөө тогтоохыг хүснэ. ОХУ ч гэсэн ялгаагүй. Гэтэл монголчуудын үеийн үед баримталж ирсэн зарчим бол гуравдагч хөрштэй байх. Гэтэл гуравдагч гүрэн ороод ирэхээр ямар нэг аргаар Хятадын талд худалдах, шилжүүлэхээс өөр аргагүй болгодог. Эсвэл Оросын талд худалдаж, эзэмшүүлэхээс өөр аргагүй болгодог. Ийм бодлогыг цаашид хэвшил болгочихгүй юмсан. Гуравдагч гүрний хөрөнгө оруулалт, гуравдагч хөрш байгаасай гэдэг бодлогын үүднээс “Оюутолгойн гэрээг өнөө, маргаашгүй өөрчилнө” гээд дуулиан дэгдээх нь зөв үү, буруу юу гэж бодож байгаа. Сайн ч бай, муу ч бай гэрээ хэлэлцээ хийчихсэн шүү дээ. Гарын үсэг зурчихсан. Тиймээс одоо гэрээгээ биелүүлэх ёстой. “Гэрээнд өөрчлөлт оруулахаар бол хоёр тал харилцан бие биедээ бичгээр санал тавьж өөрчлөлт оруулж болно” гээд заачихсан. Тиймээс түүнийхээ дагуу ном журмынх нь дагуу яв л даа. Болохгүй юм гэж байхгүй. Гарц бол байгаа.
-Хятад, Оросыг оролцуулах сонирхол Оюутолгой дээр ч гэсэн байгаа гэж үү?
-Яг тэгж хэлж болохгүй. Хоёр хөрштэйгээ сайн харилцаатай байх ёстой юу гэвэл, тийм. Маш сайн харилцаатай байх ёстой. Харин Монголын төр гэж байдаг бол, Монгол Улс тусгаар тогтносон, бие даасан улс юм бол, дэлхийн улс орнуудтай дипломат харилцаатай л бол бүх тэнцвэрийг хангах хэрэгтэй. Энэ бол Монголын төрийн бодлого байх ёстой. Гэхдээ энэ бол Орос, Хятадын буруу биш. Аль ч улс өөрийн эрх ашигт нийцсэн бодлого явуулна. Тэр бодлогыг нь бид яаж хүлээж авч, ямар хариу өгөх вэ, Монголын төр бодлогод нь хөтлөгдөх үү, үгүй юү гэдгийг бид шийдэх чадвартай л байх ёстой.
-Та дээр газрын тос боловсруулах үйлдвэрээр жишээ татсан. Ингэхэд таны санаачилсан Газрын тос боловсруулах үйлдвэр барих ажлыг эрчимжүүлэх тухай тогтоолын төсөл юу болов?
-Би 16-17 гишүүнтэй нийлээд уг тогтоолын төслийг санаачилсан. Төслийг Засгийн газар дэмжээд УИХ-д өргөн барьсан байгаа. УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцээд тогтоолын төслийг ирэх долоо хоногийн /энэ долоо хоног/ чуулганы нэгдсэн хуралдаанаар авч хэлэлцэхээр боллоо. Ер нь ажил эрчимтэй явж байгаа гэж ойлгож болно.
-“Үйлдвэр барих ажил удааширч байна” гэсэн шүүмжлэл их байна л даа?
-Үйлдвэр барих асуудал яалт ч үгүй оройтсон. Одоо л үүнийг хийхгүй бол хожимдоно. Улс орныхоо хэрэгцээг бүрэн хангадаггүй юм гэхэд бүс, бүсээр нь хангах эхлэлийг тавих ёстой. Мөн энэ чиглэлээр судалгаа, шинжилгээгээ хийсэн, ТЭЗҮ-ээ баталчихсан, хөрөнгө мөнгөө босгоход бэлэн болчихоод зөвшөөрөл хүсч байгаа үндэсний аж ахуйн нэгжүүдийг дэмжих хэрэгтэй байна.
-Боловсруулах үйлдвэр барих хүсэлтэй байгаа компаниудыг төрөөс дэмждэггүй. Харин ч хийх гэж буй ажлыг нь үгүйсгэдэг гэдэг юм билээ?
-Тийм. Үйлдвэр барих гэхээр “Манай монголчууд чадахгүй. Хятадуудтай хамтаръя. Оросуудаар бариулъя” гээд байгаа юм. Энэ нь биднийг хоцрогдлын үүр уурхай руу чирээд байна. Монголчууд өөрсдөө юм хийх эхлэлийг Засгийн газар нь дэмждэг байх хэрэгтэй. Гэтэл одоо “Бид хийе. Бид чадна” гэж буй компаниудыг “Та нар чадахгүй” гэж хэлээд гаргадагт үнэхээр харамсаж байгаа.
-Таныхаар яах ёстой вэ. Тогтоолын төсөлд энэ талаар чухам яаж тусгав?
-Энэ ажлыг нэг Засгийн газар, нэг сайдад даалгаад орхиж болохгүй. Засгийн газрын нэг сайд нь “Та нар чадахгүй. Хятадуудаар бариулна. Энэнд зөвшөөрөл өгнө. Тэрэнд өгөхгүй” гэдэг. Ганц хүний шийдвэрээр энэ салбарын бодлогыг удирдаж болохгүй. Тиймээс УИХ энэ асуудлыг хэлэлцэж Засгийн газарт “Үндэсний үйлдвэрлэлээ дэмж. Үйлдвэр барих зөвшөөрлийг нь өг. Ажлыг нь яаралтай эхлүүл. Төдөн он гэхэд шатахууны хэрэгцээний тодорхой хувийг дотоодоосоо хангадаг байя” гэсэн үүргийг өгөх гэж байгаа юм. Ер нь одоогийнх шиг урьдчилан таамаглаж бүх зүйлийг үгүйсгэх нь хамгийн муу практик шүү дээ. Засгийн газар аливаа ажилд төр оролцох шийдвэрийг л гаргаж байгаа. Энэ бол хамгийн том алдаа. Засаг аж ахуйн ажил хийдэггүй. Түүнийхээ оронд стандарт тогтоож өгөх хэрэгтэй. “Ийм стандартаар ийм юмыг ингэж хий” гээд л болоо. “Би газрын тосны үйлдвэр барина. Би ашиг олно” гээд байж болохгүй. Төр оролцоно гэдэг маань тухайн салбарыг дампууруулахын эхлэл. Та нар мэдэж байгаа. “Эрдэнэт” үйлдвэр, “МИАТ” компани төрийн өмчийн 51 хувийн оролцоотой. Үйлдвэрийн удирдлагаар нь аль нэг том дарга, сайдын найз эсвэл хүүхэд томилогдож очдог. Тэгээд шахааны бизнес хийж эхэлдэг. “Эрдэнэт үйлдвэрт 20 жил хэрэглээд дуусахгүй каноны хор шахсан байна лээ” гэдэг шиг юм болдог. Улсын мөнгийг баахан үр ашиггүй зарцуулдаг, түүнийгээ нөхөхийн тулд бүтээгдэхүүнээ өндөр үнээр зах зээлд гаргадаг. Зах зээлийн зарчим бол “Чадна” гэж байгаа хувийн компанид зөвшөөрлийг нь өгөөд “Чадахгүй бол зөвшөөрлөө хурааж авна” шүү гэдэг л юм.
-Ардчилсан намын бүлгийн гишүүдийн дунд Ардын намын бүлгээс дэвшүүлсэн 48:28 хувилбарыг дэмжих саналтай хүн хэр олон байгаа бол. “Зарим нь дэмжих гэж байгаа бололтой” гэсэн яриа гарсан байна билээ?
-Хувь гишүүн бүр өөрийн бодлыг хэлээд байвал бүгд өөр зүйл ярина. Тиймээс улс төрийн шийдвэр гаргахын тулд хувийн бодлыг ярихын оронд намын бүлгээс гарсан олонхийн саналыг дэмжих үүрэгтэй. Ардчиллын зарчим ч ийм. Бид “38:38 байна. Үүнээс цааш газаргүй” гээд хэлчихсэн. Одоо ч энэ санал дээрээ байгаа гэж би ойлгож байгаа. Манай намын бүлэг тоо огт яриагүй байгаа. Ардын намынхны оруулж ирсэн тоог огт яриагүй гэсэн үг. Зарчмын зүйлийг бол хэлэлцсэн. Хэрвээ ямар нэг байдлаар хууль өөрчлөгдөөд, тойрог хуваарилахаар боллоо гэхэд хамгийн сүүлд хийсэн хүн амын тооллогын дүнд үндэслэн тойргоо хуваарилна шүү гэж ярьсан болохоос биш “48:28-ыг хүлээж авья. Энэ их зөв юм” гэсэн зүйл огт яриагүй.
-Ардын намынхан “Энэ байр суурь дээрээ хатуу зогсоно” гээд байгаа шүү дээ. Танай намын бүлэг бас “Үүнээс цааш газар үгүй” гээд байдаг?
-Улс төрийн зөвшилцөл л явагдана даа. Би 48:28 гэсэн хувилбарыг хувь хүнийхээ хувьд эсэргүүцэж байгаа. Бид жижиг 76 тойргоос эрс татгалзаж байгаа шүү дээ. Гэтэл жижиг 48 тойрог байна гэдэг нь жижиг 76 руугаа орж байгаа нэг хэлбэр. Энэ бол ухралт хийж байгаа хувилбар. Ярьж, ярьж нэг зөвшилцөлд хүрэх байх. Аливаа сонгуулийн тогтолцоо тухай улс орны онцлогтой холбоотой байдаг. Өргөн уудам нутагтай, жалгын нэг тарсан ард түмэнд ямар тогтолцоо хэрэгтэй вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Миний хувийн бодлоор мажоритари тогтолцоо, ард түмнийг төлөөлөл гэдэг нь хамгийн сайн хувилбар. Монголчууд шууд хүнийг сонгох гэдэг уламжлалтай ард түмэн. “Чи шүү. Чи УИХ-д биднийг төлөөлнө шүү” гэж байж санаа нь амардаг. Энэ намыг сонголоо, намын нэрийн дор хэн УИХ-д суух нь хамаагүй гэж бодохгүй. Мажоритари тогтолцоогоор сонгогдсон гишүүд ядаж жилдээ хоёр удаа тойрогтоо очиж иргэдийнхээ юу болох, юу болохгүй байгааг сонсдог зэрэг сайн талтай. Гэхдээ нөгөө талаар манай нутаг орны онцлогт тохирохгүй. Тийм учраас мажоритари байх ёстой. Гэхдээ жижигсгэсэн хуучин 76 байх хэрэггүй. Ерөөсөө 2008 оных шиг томсгосон тойрогтой байх нь хамгийн зөв хувилбар. Дорнод аймаг нэг тойрог. Тэгээд гурван мандаттай. Нэг жижиг тойргийг нэг хүн төлөөлөх бус, Дорнод аймаг гэсэн том тойргийг гурван хүн УИХ-д төлөөлдөг зарчим бол хамгийн том дэвшил. Одоо буцаагаад 48 жижиг болгоно гэдэг нь 76 жижиг тойрог руу орсонтой ялгаагүй. Энэ бол миний хувийн бодол юм шүү.
-Уг нь одоо Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөс илүү амлалтаа биелүүлэхэд анхаарах үе баймаар. “Хүний хөгжил сангийн нэг сая төгрөгийг ашигт малтмалын ордын хувьцаа хэлбэрээр олгох талаар ярьж байна” гэж Засгийн газраас мэдээлсэн. Гэтэл иргэд чухам хэзээнээс хувьцаагаа авах тухай огт мэдээлэлгүй байгаа. Сонгууль дөхөж байгаа үед өмнөх сонгуулийн амлалттай холбоотой энэ мэт ойлгомжгүй асуудал олон байна?
-Энэ бол эхлэл нь тавигдсан зүйл. Хүний хөгжил сангийн тухай хуулийг баталчихсан. Хуулиар олж байгаа орлогын тодорхой хэсгийг юунд ч зарцуулахгүйгээр төвлөрүүлж байгаа шүү дээ. Тавантолгойн нүүрсийг эргэлтэд оруулаад, дэлхийн зах зээл дээр борлуулаад эхлэхээр компанийн хувьцаа дэлхийн хөрөнгийн бирж үүдэд борлогдоно. Тодорхой нэг үнэ тогтоно биз дээ. Нүүрсний үнэ нэмэгдэх тусам иргэнд очих хувьцааны үнэ, ашиг нэмэгдэнэ гэсэн үг. Яг өнөөдрийн хувьд дэлхийн зах зээл дээр их хэмжээний борлуулалт хийгээд, хувьцааных нь ашгийг “Май” гээд хуваарилах хэмжээнд очоогүй байна л даа. Ямартай ч ингэж хуваарилна шүү гэдэг зарчмаа тогтоод, хуулиа батлаад, “Эхний ээлжинд 536 ширхэг хувьцаа өгнө” гэдгээ хэлчихсэн. Үүнээс цааш зөвхөн Тавантолгой бус, стратегийн ач холбогдолтой 15 ордоос олж байгаа ашиг бүрээс иргэдэд хувьцаа өгөөд явна шүү дээ. Улмаар бүтээгдэхүүний үнэ хэдий хэмжээгээр өсөөд иргэдийн хувьцааны ноогдол ашиг төчнөөн хувиар нэмэгдээд байна гэсэн үг. Тиймээс “Одоо өг чи” гээд байж болохгүй. Энэ бол хугацаа шаардах асуудал. Өнөөдөр ийм байдалтай байгаа ч гэсэн 2-3 жилийн дараа аль хэдийнэ ашгаа аваад эхэлчихсэн л байна.
-“Та 2-3 жилийн дараа ашгаа хүртэнэ” гэж байна. Гэтэл 2008-2012 оны хооронд биелүүлнэ гэж өгсөн амлалт биш гэж үү?
-Амлалтын асуудал дээр ярьдаг юм. “Ардын нам 1.5 сая, Ардчилсан нам нэг сая төгрөг олгоно” гэсэн гэж. “Намуудын өгсөн батламжийг эргүүлээд нэг уншаарай” гэж би хэлдэг. МАН-ынхан “Иргэн бүртээ 1.5 сая төгрөг бэлнээр өгнө” гэсэн байдаг. Харин манай намын батламжын ар талд “Эх орны баялгийг эргэлтэд оруулснаар иргэн бүртээ нэг сая төгрөгтэй тэнцэхүйц хувь хишиг хүртээнэ” гэж байгаа. Ялгаатай байгаа биз. Та уншаарай. Хүний хөгжил сангийн тухай хууль батлаад эхний ээлжинд 536 ширхэг хувьцаа олгосон. Ордууд ашиглалтад орохоор иргэдэд олгох хувьцааны тоо нэмэгдэнэ. Улмаар бүтээгдэхүүний үнэ өсөх тусам иргэдэд олгох ноогдол ашгийн хэмжээн сая төгрөг байтугай хэмжээгээр нэмэгдэнэ гэдгийг баталгаажуулаад өгчихсөн хэрэг. Тэгэхээр Ардчилсан намын амлалт аль хэдийнэ биелсэн бөгөөд цаашдаа маш их ирээдүйтэй амлалт байсан байгаа биз. Жинхэнэ бодитой, нэг удаа олгоод өнгөрөх бус байнга нэмэгдэж, иргэддээ ашгаа өгөх ийм л амлалт байсан.
-Тэгэхээр Ардчилсан нам амлалтаа аль хэдийнэ биелүүлээд, МАН биелүүлээгүй байгаа гэж ойлгож болох нь ээ?
-Тэгж ойлгож болохгүй. МАН-ынхан ч гэсэн амлалтаа биелүүлж байгаа. Гэхдээ одоогийн байдлаар 1.5 сая төгрөг иргэдийн гар дээр бэлнээр нь тавьчихаагүй байна л даа.
-Ярилцсанд баярлалаа.
Т.УРАНГЭРЭЛ |
| ”Ардчилсан нам амлалтаа биелүүлчихсэн шүү дээ” |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй 10:47 Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
|
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг »»
|
|
Их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ 10:45 Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ.
|
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ. »»
|
|
Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ 10:42 Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
|
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их »»
|
|
Эмнэлгийн хуудас буюу листийг дараах байдлаар авдаг 10:17 ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ
|
ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ »»
|
|
Монгол улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 10:15 Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын
|
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын »»
|
|
Гэрлэх ёслолын ордон, Амгалан амаржих газрын тэгш ойг тэмдэглэнэ 10:09 НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор:
|
НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор: »»
|
|
Монголын хоёр тамирчин Сингапурт легионер тоглоно 10:06 “Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож,
|
“Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож, »»
|
|
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 09:49 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт »»
|
|
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 09:38 Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн
|
Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн »»
|
|
Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна 09:31 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
|
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. »»
|
|
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа 09:26 Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ.
|
Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ. »»
|
|
Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо 13:40 1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо
|
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо »»
|
|
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ 13:39 Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний
|
Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Милан–Кортина 2026 өвлийн олимп өнөө шөнө нээлтээ хийнэ 13:23 Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө,
|
Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө, »»
|
|
Бүсийн “босс”-ууд 11:34 Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ.
|
Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ. »»
|
|
Малчид, иргэдэд анхааруулга 11:28 ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын
|
ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын »»
|
|
Алтны ханш оргилд хүрээд огцом унаж, унц нь 5600 ам.доллараас 4770 ам.доллар болов 11:27 Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино
|
Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Сүхбаатар аймагт бүлэг этгээдүүд мал хулгайлж, баригджээ 10:58 Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.
|
Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна. »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ 10:53 Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад
|
Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад »»
|
|
Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ 10:51 Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын
|
Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын »»
|
|
Монгол улс Миланы 2026 оны олимпын загварын шоунд амжилттай оролцлоо 10:34 “Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион
|
“Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион »»
|
|
Сар шинийн өмнө зах, худалдааны төвүүдийг 00:00 цаг хүртэл уртасгаж ажиллахыг уриалав 10:31 Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны
|
Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны »»
|
|
Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ 10:27 Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн
|
Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн »»
|
|
Биткойны ханш Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөх үеийн түвшин рүү унав 10:24 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин »»
|
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|