 |
|
 |
|
Монголын баялаг Урагшаа гарсаар байх уу |
|
|
 |
|
 |
Монголын баялаг Урагшаа гарсаар байх уу
2011-11-10Эх орон маань ингээд дуусах уу 
Элэг эмтрэх үүднээс хуулж тавьлаа
Монголын газар нутгийн 52 хувь нь гадаад дотоодын компани болон иргэдэд лиценц хэлбэрээр олгогджээ. Жирийн иргэнд бүү хэл төрийн шударга албан хаагч мөрөөдөөд ч нэг лиценц авч чадахгүй байхад эрхтэн дархтны гар хөл ах дүү хамаатан садан нь 247 лиценцтэй байх юм. Миний зүс мэдэх төрийн дундаж албан хаагч нэгэн ах дүү танил талаараа 3 жил хөөцөлдөж байж олсон алтны "шалихгүй "шороон ордын ганц лицензээ хятад эзэнтэй өвөр монгол орлогчтой жунгаагийн нэг компанид 5 сая доллар-оор зараад сар хагасын дараа гэр бүлээрээ АНУ-д амьдрахаар явсан. Одоогийн байдлаар олон аймаг суманд өвөлжөө хамаржаа намаржаандаа очихын тулд газар нутгийг нь лицензээр 10-30 хугацаатай эзэмшиж буй хятадын болон гадаадын компанийн эздэд иргэний үнэмлэхээ үзүүлэн арай ядан зөвшөөрөл авч, тэр хятадуудад хөлсөөр ажиллаж буй монгол хамгаалалтын албаны толгой хоосон мангар залуусыг архи тамхиар аргалан байж төрсөн нутагтаа чадан ядан нүүдэл хийдэг болжээ. Гэхдээ мэдээж эхлээд сумын даргаа аргалах авилагдах том даваа бий. Лиценз нэрээр Монголын газрыг хувааж авагчдын нэрс Яг өнөөдрийн байдлаар Монгол улсын маань нийт газар нутгийн гуравны нэг хувь нь буюу 507905 хавтгай дөрвөлжин километр газар лиценз нэрээр хэн нэгний гарт байна. Энэ их газар нутгийг ердөө 715-хан хуулийн этгээд эзэмшдэг бөгөөд нийтдээ 1123 лиценз хүчинтэй байгаа ажээ. Бид энэхүү лиценз олголтын дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдрөөс эхлэн сайтынхаа хуудсаар нийт монголчуудынхаа өмнө ил тод болгож байна. Эх орны маань газар нутагт хэн гэгч хаанахын этгээдүүд ямар ямар газрыг ямар зориулалтаар, хэр хугацаатайгаар эзэмшиж байгааг мэдэхийг хүсвэл та Масс.мн сайттай энэ жагсаалтыг нийтлэгдэж дуустал хамтдаа байгаарай. Ингээд анх удаа Масс.мн-ий нүүр хуудаснаа гарч буй лиценз эзэмшигчдийн жагсаалтын эхний хэсгийг сонирхоно уу? Одоогийн байдлаар Монгол улсад 21 улсын аж ахуйн нэгж, байгууллагууд лиценз эзэмшиж байна. Тухайлбал, Австрали улс 3 Казахстан 1 Малайз 3 Монгол 763 АНУ 5 Болгар 3 Виржиний арлууд 36 Герман 3 Голланд 7
Их британи 8 Канад 12 Кэймэний арлууд 12 Люксембург 1 ОХУ 86 Өмнөд Солонгос 19 Сингапур 10 Украйн 6 Хятад 133 Чех 7 Шинэ Зеланд 1 Япон 7 лиценз тус тус эзэмшиж байгаа юм. Монголын “чимээгүй” баячууд буюу ашиглалтын лиценз бөөнөөр нь эзэмшигчид 2011-05-25 Энэ хэсэгт Монгол улсын иргэдээс хамгийн олон ашиглалтын лиценз эзэмшдэг чимээгүй баячуудын нэрсийг танилцуулж байна. Энэ хүмүүсийн дунд лицензийн наймаагаар гаршиж, хэдэн зуун саяар нь наймаалцдаг их гарын наймаачдын төлөөлөл ч бий бөгөөд тэд улстөрчид, алдартнууд шиг нийтийн өмнө тэр бүр ил гараад байдаггүй ч Монголын газар нутгаар өөр хоорондоо наймаа хийж суудаг. Энэ нийтлэлийг бичих сургаар “Лицензтэй хүн бүр баян биш” гэж хэлэх нэгэн байгаа ч “Газар эзэмшсэнийхээ төлбөрт жил бүр хэдэн мянган доллар төлж суудаг хүмүүсийг ядуу гэх үү, тэгээд” гэж сөргүүлмээр байна. Монголын чимээгүй баячууд буюу ашиглалтын лиценз эзэмшигчдийн жагсаалтын нэгдүгээр хэсэг 1. Аюушийн Гантулга. Энэ захирлын “АУМ” ХХК нь Өвөрхангайн Уянга суманд нийтдээ 1161 га талбайд 3 лиценз эзэмшдэг. Гурвуулаа алтны ордын уг лицензүүдийн хамгийн сүүлчийн хугацаа нь 2034 оны 3 дугаар сарын 19-нд дуусна. Энэ лицензүүдийг эзэмшдэгийнхээ төлбөрт тэрээр жилд 17421 доллар төлж байна. 2. Бичээрэйн Далай. Түүний “Монголчех металл” ХХК Төв аймгийн Баянцагаан суманд 359 га талбайд нийт 3 ашиглалтын лицензтэй. Жонш олборлодог энэ компани лицензүүдээ хуучнаар “Монгол шуудан” банкинд барьцаалсан. Хамгийн сүүлчийн хугацаа нь 2034 оны 10 сарын 21-нд дуусгавар болох энэ лицензүүдийнхээ төлбөрт тэр жилд 5391 доллар төлдөг. 3. Г.Нацагдорж. Дуулиан тариад буй “МоЭнКо” компанийн захирал. Түүний нэр дээр дандаа нүүрсний 10 лиценз байдаг. Ховд аймгийн Дарви, Үенч сумдад орд бүхий энэ талбай нь нийтдээ 2728 га-г эзэлдэг ба хамгийн сүүлчийн лиценз дуусах хугацаа нь 2039 оны 11 сарын 23. Эднийх лицензийн төлбөрт жилдээ 13640 доллар төлөх ёстой. 4. Баттулгын Батням. Бүгд алтны 4 ширхэг ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй эдний “Хэнсүл” ХХК нь Өмнөговийн Цогт-Овоо суманд 1228 га газарт олборлолт хийж байна. Тэр 2036 оны 4 сарын 7 хүртэл жилд 18428 доллар ойролцоогоор төлнө. 5. Аукетайн Марат. Баян-Өлгийн Ногооннуур, Цэнгэл суманд нийтдээ 1026 га газартай түүний “Кайнар вольфрам” ХХК нь ашиглалтын 3 ширхэг тусгай зөвшөөрөлтэй бөгөөд 2 нь гянтболдынх, нэг нь вольфрамынх юм. 2036 оны 7 сарын 17-нд хамгийн сүүлчийн лицензийнх нь хугацаа дуусах энэ компани жилдээ 15400 долларыг лиценз ашигласны төлбөрт төлж байна. 6. Тогоогийн Дарамдорж. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт 528 га газарт 3 ширхэг алтны ашиглалтын лицензтэй түүний “Ди Зэт энд Ай” ХХК нь 2035 оны 12 сарын 29 хүртэл олборлолт хийнэ. Үүнийхээ төлбөрт жилдээ 7923 доллар төлж байгаа. 7. П.Батчулуун. Түүний “Зуунмод уул” ХХЗ нь Сэлэнгийн Мандал суманд 5 лиценз эзэмшдэг ба энэ нь 3007 га юм. Бүгдээрээ алтны ордын энэ лицензүүдийн хамгийн сүүлчийнх нь дуусах хугацаа 2040 оны 7 дугаар сарын 1-ний өдөр. Үүнийхээ төлбөрт тэр энэ жил 45112 доллар төлнө. 8. Дашзэвэгийн Уранбилэг. Говь-Алтай аймгийн Чандмань, Баянхонгорын Шинэжинст сумдын нутагт нийтдээ 973 га талбай бүхий 4 ширхэг ашиглалтын лиценз нь бүгд нүүрсний ордынх. Түүний “Нобикоул энд энержи” ХК-ний хамгийн сүүлчийн лицензийн хугацаа 2037 оны 9 сарын 21-нд дуусна. Тэрээр жилд 4867 доллар төлж байна. 9. Бадарчийн Ганбат. Ашиглалтын лиценз эзэмшигчдээс хамгийн их сонирхол татаж буй этгээдүүдийн нэг. Яагаад гэвэл түүний эзэмшдэг 4 лиценз дөрвүүлээ өөр өөр газарт, өөр өөр компанийн нэр дээр байдаг. Тэрээр энэ бүхнийхээ жилийн төлбөрт нийтдээ хоёр зуугаад сая төгрөг төлдөг гэхээр яавч ядуу хүн биш байгаа биз. Тухайлбал, түүний “Баянайраг эксплорэйшн” ХК нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт 6100 га талбайд алтны лиценз эзэмшиж жилдээ 91504 доллар төлж байна. Энэ лицензийн хугацаа нь 2038 оны 3 сарын 24-нд дуусна. Хоёр дахь нь Өмнөговь аймгийн Ханхонгор, Цогт-Овоо сумын нутагт 2036 га талбайд полиметаллын ордтой “Кью Жи Экс Монгол” ХХК нь юм. 2040 оны 7 сарын 23-нд хугацаа нь дуусах энэ лицензийн төлбөрт эднийх жилд 30549 доллар зарлагадаж байна. Гурав дахь нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт 245 га талбайд молибден, вольфрам олборлогч “Элстсайр эксплорэйшн” ХХК бөгөөд эдний лицензийн хугацаа 2038 оны 2 сарын 15-нд дуусна. Үүний төлбөрт жилд 3680 доллар төлдөг. Сүүлчийнх нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт 4481 га газарт нүүрсний орд эзэмшдэг “Хангад эксплорэйшн” ХХК юм. Энэ компанийн лиценз 2038 оны 12 сарын 1-нд дуусах ба жилд 22409 доллар төлөх юм байна. 10. Зундуй-Ёндонгийн Оргилмаа. Баянхонгорын Бөмбөгөр, Бууцагаан сумдын нутагт нийтдээ 1527 га газарт дандаа алтны ордын 6 ширхэг лицензтэй. Түүний “Одод гоулд” ХХК эдгээр лицензийн төлбөрт жилд 22918 доллар төлдөг ба 2037 оны 4 сарын 18-нд сүүлчийнх нь лицензийн хугацаа дуусна. Энэ алтны ордын 2 нь Худалдаа Хөгжлийн Банкны барьцаанд байдаг. 11. Р.Мижиддорж. Дархан-Уул аймгийн Хонгор сум, Улаанбаатарын Сонгинохайрхан дүүрэгт барилгын материал, алтны ашиглалтын нийтдээ 3 лиценз эзэмшдэг түүний “Барилга орд” ХХК-ийн мэдэлд 150 га газар байдаг. 2027 оны 12 сарын 13-нд сүүлчийн хугацаа нв дуусах лицензүүдийнхээ төлбөрт тэрээр жилд 1723 доллар төлдөг. Барилгын материалын лиценз нь Улаанбаатар хотын банкны барьцаанд бий. 12. Доржсүрэнгийн Түмэндэмбэрэл. Түүний “Аварга тосон хэнтий” ХХК нь Төв аймгийн Заамар сумын нутагт нийт 254 га талбайд 3 ширхэг алтны лицензтэй. 2035 оны 10 сарын 7-нд сүүлчийн лицензийнх нь хугацаа дуусах ба жилд 3810 доллар төлнө. 13. Цагаанбандийн Баянжаргал. Энэ хүн Сэлэнгийн Ерөө, Хүдэр, Баянгол сумдад 285 га газарт дандаа алтны 4 лицензтэй. Хамгийн сүүлчийнх нь хугацаа 2034 оны 10 сарын 7-нд дуусах ба жилдээ 4279 доллар төлж байна. Түүний “Бүүргэнт” ХХК-ний алтны нэг лиценз нь хуучнаар “Зоос” банкинд барьцаалагджээ. 14. Цэвээнжавын Мянганбаяр. Дандаа “чимээгүй” баячуудын дунд явж буй “чимээтэй” баян нь энэ удаа “Монгол газар”-ын Мянганбаяр болж байх шиг байна. Тэрээр бүгдээрээ алтны ордын 10 лиценз эзэмшигч бөгөөд үүнийхээ 5-ыг нь “Хадгаламж” банкинд алдсаныг бүгд мэднэ. Олон-Овоотод нийтдээ 6 орд эзэмшдэг байгаад 5-ыг нь өрөндөө өгч өөртөө 82 га талбайтай ганц ордоо авч үлдсэн. Түүний “Олон овоот гоулд” ХХК нь Өмнөговийн Мандал-Овоод 2051 га талбайд лицензтэй. Сүүлчийн лицензийн хугацаа нь 2039 оны 7 сарын 20-нд дуусах ба жилийн төлбөр нь 30768 доллар болж байна. Нөгөө 4 лиценз нь “Монгол газар” ХХК-ний Архангайн Булган, Баянхонгорын Гурванбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг нийтдээ 1142 га талбай бүхий алтны орд. 2033 оны 2 сарын 13-нд сүүлчийн лицензийн хугацаа дуусах энэ 4 алтны орд дөрвүүлээ “Голдман Сагс Интернэшнл”-ийн барьцаанд оржээ. АМГ-ын дарга ах, дүү хоёрт лицензийг бөөндөж олгожээ 2011-05-26 08:27:11 Монголд 3-аас дээш тооны ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг 49 хүн байна. Хоёр лиценз эзэмшдэг хүн бүр зуу хол гарсан бөгөөд энэ хүмүүс бүгд шахам хайгуулын лиценз давхар эзэмшдэг. Масс.мн өмнөх нийтлэлээрээ 14 ашиглалтын лицензний эздийг нэрлэсэн бөгөөд энэ удаа хоёрдугаар хэсгийг үргэлжлүүлэн олон нийтэд хүргэж байна. Лиценз эзэмшигчдийн дунд нэг гэр бүлийн эхнэр нөхрөөс эхлээд, ах дүү, аав хүү улсууд ч бий бөгөөд энэ удаа олон лиценз эзэмшигчид дунд буй ах дүүсийг бид ил болголоо. Монголын чимээгүй баячууд буюу ашиглалтын лиценз эзэмшигчдийн жагсаалтын 2 дугаар хэсэг Эхлэлийг энд дарж үзнэ үү? 15. Пүрэвхайдавын Мэндсайхан. Түүний “Баянтэгш импэкс” ХХК нь Хэнтий аймгийн Дархан сумын нутагт нийт 87 га газарт 3 ширхэг жоншны ордын ашиглалтын лицензтэй. Хамгийн сүүлчийн лицензийн дуусах хугацаа 2036 оны 11 сарын 13 бөгөөд тэр жилд 1312 доллар төлнө. 16. Мягмарсүрэнгийн Тунамалдээж. Тэрээр “Монкварц” ХХК-нийхаа нэр дээр болрын 2, барилгын материалын 1, нийтдээ 3 лиценз эзэмшиж жилд 2733 доллар төлж байна. Түүний ордууд Дорноговь аймгийн Сайхан дулаан болон Сэлэнгэ аймгийн Сайхан сумдын нутагт нийт 275 га газарт бий. Ашиглалтын сүүлчийн хугацаа нь 2035 оны 11 сарын 17-нд дуусна. 17. Лхамсүрэнгийн Дүгэржав. Нийт 6 лиценз гартаа оруулжээ. Төв аймгийн Баян сумын нутагт дандаа нүүрсний ордын 4 ширхэг лицензтэй. Нийт 1113 га газар эзэлдэг уг талбайн тусгай зөвшөөрлийн төлбөрт түүний “Төгрөгнуурын энержи” ХХК нь жилд 5567 доллар төлдөг. Эдний хамгийн сүүлд дуусах лиценз нь 2040 оны 1 сарын 22-нд юм. Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт 814 га газарт нүүрсний ордын 2 лицеэзтэй бөгөөд нэгийг нь “Чингис хаан” банкны барьцаанд тавьсан. 2039 оны 4 сарын 22-нд сүүлчийн хугацаа нь дуусах уг лицензийн төлбөрт 4072 доллар төлөх ёстой. 18. Сандагийн Энхтайван. Нийт 5 ширхэг ашиглалтын лицензтэйгээс 2 нь Баянхонгорын Шинэжинст суманд, 2 нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Эрдэнэцагаан сумдад, 1 нь Өвөрхангайн Уянгад байдаг. Нийтдээ 2254 га талбай эзэлнэ. Үүний 1861 га талбайн 3 лицензийг түүний “Энгүй тал” ХХК эзэмшдэг ба 2 нь алтны, 1 нь нүүрсний ордынх юм. 2038 оны 9 сарын 26-нд сүүлчийнх нь хугацаа дуусах эдгээр лицеэзийнхээ төлбөрт “Энгүй тал” ХХК жилд 14020 доллар төлнө. Мөн түүний “Билүүтмайнинг” ХХК нь гянтболдын ордынхоо төлбөрт 207 оны 12 сарын 5 хүртэл жил бүр 1197 доллар төлөх аж. Харин Өвөрхангайн Уянгад байдаг 314 га газар алтны ордынхоо төлбөрт жилд 4712 доллар төлөх ба энэ нь 2039 оны 5 сарын 18-нд дуусна. 19. Чойжилжавын Өлзийбаяр. Түүний “Эрхэс майнинг” ХХК Булган аймгийн Бүрэгхангай, Сэлэнгийн Орхон, Төв аймгийн Заамар, Дахна-Уул аймгийн Хонгор сумдад дан латны 3 ордтой. Нийт 677 га газрын төлбөрт жилд 10162 доллар төлдөг ба хугацаа нь 2039 оны 5 сарын 18-нд дуусна. 20. Бэрэнбарелын Мөнхтөр. Архангайн Түвшрүүлэх, Өлзийт, Булганы Орхонд нийт 1133 га газарт 5 ашиглалтын лицензтэй “Бэрэн групп” ХХК нь төмөр, базальт, хүдэр олборлодог. Ашиглалтын хугацаа нь хамгийн сүүлд 2036 оны 8 сарын 29-нд дуусах ба жилд 16996 доллар төлнө. Эдний 1 төмрийн ордын болон 1 хүдрийн лиценз нь “Хадгаламж”, “ХААН” банкны барьцаанд байгаа. 21. Дашнямын Сүхгэрэл. Түүний “Зүрийн булан” ХХК давсны 1, алтны 2 нийтдээ 3 ширхэг ашиглалтын лицензтэй. Өмнөговь аймгийн Гурвантэс, Дархан-Уулын Хонгор, Сэлэнгийн Ерөөд байдаг түүний ордууд жилд 4115 доллар төлдөг ба хамгийн сүүлийн лицензийн хугацаа нь 2027 оны 5 сарын 5-нд дуусах юм. Нийт талбай нь 274 га. 22. Хадбаасангийн Бат-Эрдэнэ. Дан алтны ордын 4 лицензтэй тэрээр Баянхонгорын Гурванбулаг, Сэлэнгийн Хүдэрт олборлолт хийдэг. Түүнийг “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнэ гэхээр “чимээтэй баячууд”-ын нэг болчихно. “Хадгаламж” банкны Чимидцэрэнгийн 14 тэрбумын хэргээс улбаалж нэр нь “брэнд” болохоо шахсан. Эднийх алтны 904 га ордынхоо лицензийн төлбөрт жилд 13564 доллар улсад өгнө. Хамгийн сүүлчийн лиценз нь 2039 оны 2 сарын 24-нд дуусах ажээ. 23. Дамбын Долгор. Алтны 3, жоншны 1 ордтой “Монгол анар трейд” ХХК нь бүх лицензээ “Капитал” банкны барьцаанд тавьсан. 2036 оны 9 сарын 4-нд сүүлчийн зөвшөөрлийн хугацаа нь дуусах ба жилд 7642 доллар төлдөг. Ордууд нь 509 га талбайтай, Дархан-Уул аймгийн Хонгор, Сэлэнгийн Ерөө, Хэнтийн Галшар сумдын нутагт бий. 24. Ганболдын Чинтөмөр. Баянхонгорын Гурванбулаг, Сэлэнгийн Ерөөд нийт 298 га газарт 3 ширхэг алтны ордтой. “Жи энд Юу Голд” ХХК-ний энэ лицензүүдийн хугацаа 2037 оны 10 дугаар сарын 10-нд дуусна. Жилд 4482 доллар төлдөг ба 2 лиценз нь “Анод”-ын барьцаанд аль хэдийнэ орчихсон байна. 25. Даваахүүгийн Сэргэлэн. Нийт 8 ашиглалтын лицензтэй энэ хатагтайг “Эрэл” гэдэг овгоор нь монголчууд андахгүй таньж буй бизээ. Б.Эрдэнэбат бүх лицензээ авгайнхаа нэр дээр төвлөрүүлсэн нь энэ бөгөөд нийт 620 га газарт алт, гөлтгөнө, барилгын материал, битум олборлож байна. Хамгийн сүүлчийн лицензийн хугацаа нь 2036 оны 11 сарын 6-нд дуусна. Жилд 4510 доллар төлдөг. “Эрэл” ХХК-ний ордууд Дорноговь аймгийн Даланжаргалан, Улаанбадрах, Цагаандэлгэр, Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор, Говьсүмбэр аймгийн Баянтал, Төв аймгийн Баянжаргалан, Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумдын нутагт бий. 26. Хүүжийгийн Олонболд. Түүний “Уянган” ХХК нь бүгдээрээ алтны 3 лицензтэй. Төв аймгийн Заамар, Булганы Бүрэгхангай, Дашинчилэнд нийт 649 га талбай эзэлнэ. 2037 оны 10 сарын 3-нд хамгийн сүүлчийн лицензийн хугацаа нь дуусах ба жилд 9746 доллар төлж байна. Алтны 2 ширхэг лиценз нь “Монгол банк” болон хуучнаар “Зоос” банкны барьцаанд оржээ. 27. Хүүжийгийн Олонбаяр. Сэлэнгийн Ерөө, Төв аймгийн Заамар сумдад нийтдээ 383 га газарт дан алтны 4 ширхэг ашиглалтын лицензтэй. “ХОТУ” ХХК-ний лицензүүдийн сүүлчийн хугацаа 2038 оны 9 сарын 6-нд дуусах ба жилд 5746 доллар улсад төлдөг.
|
Монголын баялаг Урагшаа гарсаар байх уу |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин Тогоогийн Дарамдорж яагаад хоёр ихэр хүүхдээ орхиодбүр хаяаад
явсан юм бэ ? ОДОО ХАРЖ ҮЗЭХ ЦАГ НЬ БОЛСОН ЮМ БИШ ҮҮ!!!
2017-06-10 | 18:48:27 | 202.70.46.215 | |
|
|
|
|

Баярын өдрүүдээр ажиллах зах, худалдааны төвийн хуваарь 11:03 Үндэсний их баяр наадмаар томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.
|
Үндэсний их баяр наадмаар томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. »»
|
|
Үндэсний их баяр наадамд зодоглохоор бүртгүүлсэн БӨХЧҮҮДИЙН ЖАГСААЛТ 09:59 Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил,
|
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, »»
|
|
Б.Түвшинтөгс: Амиа хорлосон багшийн цалинг хуурамч дипломтой эсэхээс үл хамааран ажил үүргээ гүйцэтгэснийг нь үнэлж олгосон 09:49 Саяхан Хөвсгөл аймгийн Арбулаг сумын сургуулийн математикийн багш хуурамч диплом ашигласан хэрэгт буруутгагдаж,
|
Саяхан Хөвсгөл аймгийн Арбулаг сумын сургуулийн математикийн багш хуурамч диплом ашигласан хэрэгт буруутгагдаж, »»
|
|
Юн Сук Ёл баривчлагдсан тул сонсголд оролцож чадсангүй 09:48 Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал тогтоох зарлигаас өмнө
|
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал тогтоох зарлигаас өмнө »»
|
|
Хятадад литийн том орд илэрчээ 09:19 БЭЭЖИН, 2025 оны долоодугаар сарын 9 /KAZINFORM/. Хятадад хамгийн томоохонд тооцогдох литийн хүдрийн ордыг
|
БЭЭЖИН, 2025 оны долоодугаар сарын 9 /KAZINFORM/. Хятадад хамгийн томоохонд тооцогдох литийн хүдрийн ордыг »»
|
|
Баяр наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ 15:06 2025 оны долоодугаар сарын 7-16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
|
2025 оны долоодугаар сарын 7-16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв »»
|
|
ХЭҮК-ын гишүүн Ж.Хунанг “Хүний эрхийн төлөө онцлох хүн”-ээр тодрууллаа 15:04 “People” сэтгүүлээс эх орон, ард түмэндээ онцгой гавьяа байгуулж, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсан хувь хүн,
|
“People” сэтгүүлээс эх орон, ард түмэндээ онцгой гавьяа байгуулж, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсан хувь хүн, »»
|
|
"Астана-2025" дэлхийн цомоос Г.Лундаа мөнгө, О.Бямба-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ 12:48 Казахстан улсын Астана хотод сонирхогчдын боксын дэлхийн цомын тэмцээн зургаадугаар сарын 30-наас долоодугаар
|
Казахстан улсын Астана хотод сонирхогчдын боксын дэлхийн цомын тэмцээн зургаадугаар сарын 30-наас долоодугаар »»
|
|
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг өнөөдөр нээнэ 12:18 "Урт цагаан" худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт
|
"Урт цагаан" худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт »»
|
|
Хоолны жор: Зөөлөн, шүүслэг шорлог хийх арга 11:59 Амралт, аялалд явах гээд шорлогны махаа яаж амтлахаа шийдээгүй байгаа бол энэ жорыг туршаад үзээрэй. Зөөлөн, шүүслэг
|
Амралт, аялалд явах гээд шорлогны махаа яаж амтлахаа шийдээгүй байгаа бол энэ жорыг туршаад үзээрэй. Зөөлөн, шүүслэг »»
|
|
Наадмын нээлтийг давтан тоглоно, тасалбарын үнэ ₮80,000 11:08 Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114,
|
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, »»
|
|
Палестин улс байгуулахыг Израил улс зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ 11:00 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 8 /TASS/. Бүрэн эрхт тусгаар тогтносон Палестин улсыг байгуулахыг, мөн тус
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 8 /TASS/. Бүрэн эрхт тусгаар тогтносон Палестин улсыг байгуулахыг, мөн тус »»
|
|
Цагдаагийн алба хаагч Д.Энхтайван хүүхэд эх барьж авчээ 19:34 "Цагдаагийн алба хаагч Д.Энхтайван төрөх гэж байсан эхийг эсэн мэнд эх барьж авсан" хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
|
"Цагдаагийн алба хаагч Д.Энхтайван төрөх гэж байсан эхийг эсэн мэнд эх барьж авсан" хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлэв. »»
|
|
Машин хулгайлсан өсвөр насны хүүхдүүд бусдыг ХУТГАЛЖ гэмтээжээ 18:56 Улаанбаатар хотод оршин суух хаягтай, 15 настай У, 16 настай Г, 19 настай Б, 13 настай А, 14 настай М нар нь Чингэлтэй,
|
Улаанбаатар хотод оршин суух хаягтай, 15 настай У, 16 настай Г, 19 настай Б, 13 настай А, 14 настай М нар нь Чингэлтэй, »»
|
|
"Дээлтэй Монгол-2025" наадмын үеэр замын хөдөлгөөн түр хязгаарлана 18:49 Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил,
|
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, »»
|
|
Баяр наадмаар зарим агаарын бүсэд зөвшөөрөлгүй дрон нисгэхийг хориглов 18:38 Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын
|
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын »»
|
|
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 18:22 Өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил, тэр дундаа
|
Өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил, тэр дундаа »»
|
|
"Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хэргийг шалгаж дуусчээ 17:36 "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хэргийг шалгаж дуусч, нийслэлийн прокурорын байгууллагаас анхан
|
"Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хэргийг шалгаж дуусч, нийслэлийн прокурорын байгууллагаас анхан »»
|
|
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 16:38 Tулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114,
|
Tулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, »»
|
|
Сэлэнгэ аймгаас оргосон оргодлыг баривчилжээ 15:43 Оргодол этгээдийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тодруулбал, Оргодол этгээд “Т”нь Сэлэнгэ аймгийн
|
Оргодол этгээдийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тодруулбал, Оргодол этгээд “Т”нь Сэлэнгэ аймгийн »»
|
|
Хойд дүр тодруулах нь 14-р Далай ламын дураараа шийддэг асуудал биш гэв 14:16 14-р Далай лам дахин төрөх тухай мэдэгдэл гаргасны дараа Хятадын Буддын шашны холбоо пүрэв гарагт албан ёсны мэдэгдэл хийжээ.
|
14-р Далай лам дахин төрөх тухай мэдэгдэл гаргасны дараа Хятадын Буддын шашны холбоо пүрэв гарагт албан ёсны мэдэгдэл хийжээ. »»
|
|
Хүүхдийг морин дээр бэхэлж мордуулан амийг нь хохироосон гэх хэргийг Дээд шүүх шийдэв 14:11 Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Я.Ц-д холбогдох хэргийг шүүгдэгчийн
|
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Я.Ц-д холбогдох хэргийг шүүгдэгчийн »»
|
|
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 13:37 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн
|
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн »»
|
|
Техаст үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ 13:25 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 7 /CNN/. АНУ-ын Техас муж улсад хүчтэй үер болсны улмаас амиа алдсан
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 7 /CNN/. АНУ-ын Техас муж улсад хүчтэй үер болсны улмаас амиа алдсан »»
|
|
“Шөвгөрсөн бөхчүүд шинжилгээнд хамрагдаагүй бол цол олгохгүй” 10:47 Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас 21 аймаг, алслагдсан гурван дүүргийн хэмжээнд допингийн эсрэг
|
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас 21 аймаг, алслагдсан гурван дүүргийн хэмжээнд допингийн эсрэг »»
|
|
"PLAYTIME 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ 10:42 "Playtime 2025" арга хэмжээний үеэр металл илрүүлэгч ашиглан нийт 10 сүх, 33 хайч, 7 зодооны хэрэгсэл хураан авчээ.
|
"Playtime 2025" арга хэмжээний үеэр металл илрүүлэгч ашиглан нийт 10 сүх, 33 хайч, 7 зодооны хэрэгсэл хураан авчээ. »»
|
|
BTS хамтлаг 2026 онд шинэ цомог гаргаж, дэлхийн аялан тоглолт хийнэ 10:33 Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг “Weverse” платформ дээр шууд дамжуулалт хийх үеэрээ ирэх жил эргэн эрэлтээ
|
Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг “Weverse” платформ дээр шууд дамжуулалт хийх үеэрээ ирэх жил эргэн эрэлтээ »»
|
|
Наадмын нээлт, хаалтыг 21 аймгийн төв талбайд шууд дамжуулна 16:30 Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаанаар Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819,
|
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаанаар Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, »»
|
|
Өсвөр насны хүүхдүүд гудамжинд танхайрсан үйлдлийг шалгаж байгаа 16:02 Зайсангийн Оргил худалдааны төв орчимд 12-16 насны согтуу хүүхдүүд танхайрсан зураг, бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.
|
Зайсангийн Оргил худалдааны төв орчимд 12-16 насны согтуу хүүхдүүд танхайрсан зураг, бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. »»
|
|
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 14:19 Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114,
|
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, »»
|
|
“Хүннү Эйр” Улаанбаатар–Эрээн чиглэлийн нислэгийг 7-р сарын 10-ноос өдөр бүр эхлүүлнэ 00:09 2025 оны 7-р сарын 3, Улаанбаатар — Монголын иргэний агаарын тээврийн “Хүннү Эйр” ХХК энэ сарын 10-наас эхлэн Улаанбаатар-Эрээн чиглэлийн шууд нислэгээ өдөр бүрийн тогтмол давтамжтайгаар сэргээхээр болсноо мэдэгдлээ.
|
2025 оны 7-р сарын 3, Улаанбаатар — Монголын иргэний агаарын тээврийн “Хүннү Эйр” ХХК энэ сарын 10-наас эхлэн Улаанбаатар-Эрээн чиглэлийн шууд нислэгээ өдөр бүрийн тогтмол давтамжтайгаар сэргээхээр болсноо мэдэгдлээ. »»
|
|
ЦЕГ: Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид PLAYTIME болж буй тухайн газар ажиллаж байгаа 15:37 Өчигдөр буюу пүрэв гарагт жил бүр болдог PLAYTIME хөгжмийн фестивал арга хэмжээ Налайх дүүргийн нутагт гурав хоног
|
Өчигдөр буюу пүрэв гарагт жил бүр болдог PLAYTIME хөгжмийн фестивал арга хэмжээ Налайх дүүргийн нутагт гурав хоног »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард иргэдийн дансанд шилжүүлнэ 15:32 2025 оны хоёрдугаар улирал буюу 4, 5, 6-р сарын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө
|
2025 оны хоёрдугаар улирал буюу 4, 5, 6-р сарын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө »»
|
|
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа 15:08 Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хувааж зарлана гэдгийг өнгөрсөн долоо
|
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хувааж зарлана гэдгийг өнгөрсөн долоо »»
|
|
ХӨСҮТ: 10-14 насны 4591 хүүхэд улаанбурханаар өвджээ 14:20 Xалдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 4-ны байдлаар улаанбурхан
|
Xалдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 4-ны байдлаар улаанбурхан »»
|
|
И.Цэлмүүн шатрын өсвөрийн дэлхийн цомоос медаль хүртсэн анхны тамирчин болов 14:11 Гүрж улсын Батуми хотод шатрын 8, 10, 12 насныхны Дэлхийн цомын тэмцээн зургадугаар сарын 22-ноос долоодугаар
|
Гүрж улсын Батуми хотод шатрын 8, 10, 12 насныхны Дэлхийн цомын тэмцээн зургадугаар сарын 22-ноос долоодугаар »»
|
|
Бусдыг хутгалсан гэх этгээдүүдийг хяналтын камерын тусламжтай олж тогтоон мөрдөн шалгаж байна 10:34 Энэ оны 07 дугаар сарын 03-ны өдөр цахим орчинд “Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна” гэх мэдээлэл нийтлэгдсэн.
|
Энэ оны 07 дугаар сарын 03-ны өдөр цахим орчинд “Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна” гэх мэдээлэл нийтлэгдсэн. »»
|
|
Ээлжийн амралтын мөнгөө дутуу авбал маргаан таслах комиссоор шийдүүлэх боломжтой 10:32 –Зарим хүмүүс ээлжийн амралтын мөнгө нь бодсоноос нь бага орсон гээд байдаг. Үндсэн цалингаас нь ээлжийн амралтын
|
–Зарим хүмүүс ээлжийн амралтын мөнгө нь бодсоноос нь бага орсон гээд байдаг. Үндсэн цалингаас нь ээлжийн амралтын »»
|
|
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт гарсан түймрийг бүрэн унтраалаа 10:07 Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Хар морьт” гэдэг газар гарсан ойн гал түймрийг өнөөдөр /2025.07.03/ 13:41
|
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Хар морьт” гэдэг газар гарсан ойн гал түймрийг өнөөдөр /2025.07.03/ 13:41 »»
|
|
Labubu-г бүтээгч Хятадын хамгийн залуу тэрбумтан боллоо 10:01 “Pop Mart” компанийн тэргүүн, 38 настай Ван Нин Хятадын хамгийн баян 10 хүний тоонд багтаж, улсынхаа хамгийн залуу тэрбумтан болжээ.
|
“Pop Mart” компанийн тэргүүн, 38 настай Ван Нин Хятадын хамгийн баян 10 хүний тоонд багтаж, улсынхаа хамгийн залуу тэрбумтан болжээ. »»
|
|
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 09:53 Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо.
|
Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. »»
|
|
Хятадын эрдэмтэд хүчирхэг шинэ оптик тооцоолох чип бүтээжээ 17:48 Хятадын эрдэмтэд тооцоолол хийхдээ цахилгааны оронд гэрэл ашиглаж ажилладаг компьютерийн чипийг бүтээжээ.
|
Хятадын эрдэмтэд тооцоолол хийхдээ цахилгааны оронд гэрэл ашиглаж ажилладаг компьютерийн чипийг бүтээжээ. »»
|
|
Ливерпулийн довтлогч Диого Жота 28 насандаа таалал төгслөө 17:44 Английн Премьер лигийн аварга Ливерпуль багийн довтлогч Диого Жота Испанид автомашины ослоор өөд боллоо.
|
Английн Премьер лигийн аварга Ливерпуль багийн довтлогч Диого Жота Испанид автомашины ослоор өөд боллоо. »»
|
|
Өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом” тэмцээнээс И.Цэлмүүн хүрэл медаль хүртжээ 17:36 Монгол Улсын дөрвөн удаагийн аварга шатарчин И.Цэлмүүн өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна.
|
Монгол Улсын дөрвөн удаагийн аварга шатарчин И.Цэлмүүн өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна. »»
|
|
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна 16:07 2025 оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долоодугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна.
|
2025 оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долоодугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна. »»
|
|
Хойд Солонгос улс аялал жуулчлалын шинэ бүсээ нээв 15:46 Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ
|
Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ »»
|
|
Чансаатай хөгжлийг дэмжиж буй Өвөр Монголын практик 14:58 ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 2023 оны 06-р сард ӨМӨЗО-нд дөрөв дэх удаа ажиллаж, Өвөр Монголын ажлыг удирдан чиглүүлэв. Ши Жиньпин дарга:
- Бид ХКН-ын төв хорооноос ӨМӨЗО-нд авч буй стратегийн бодлогыг тууштай баримталж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн, үнэн зөв, иж бүрэн хэрэгжүүлэх ёстой. Чансаатай хөгжлийг ахиулах үндсэн зорилтод анхаарлаа хандуулан, Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын ухамсрыг бэхжүүлж, хөгжил, аюулгүй байдалд адилхан ач холбогдол өгөх ёстой. Экологийг тэргүүнд тавих ногоон хөгжлийн чиг баримжааг баримталж, хөгжлийн шинэ хэв маягийг бий болгоход идэвхтэй нэгдэж, үйлчилнэ. "Экологийн болон аюулгүйн халхавч", "Хоёр бааз", "Нэг гүүрэн гарц"-ын бүтээн байгуулалтад шинэ амжилт үзүүлж, Өвөр Монголд Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн шинэ хуудсыг нээх ёстой гэж онцоллоо.
|
|
2025 оны Зуны Давосын форум дах ”Хятадын хэв маяг” 14:55 2025 оны Зуны Давосын форумын үеэр Тяньжинь хот хамгийн сүүлийн үеийн технологи, ухаалаг үйлдвэрлэл, түүхэн соёл, хотын өнгө үзэмж зэрэг олон төрлийн сэдвийг хамарч, үүний зэрэгцээ соёлын биет бус өвийн гайхамшигт төслүүд, соёл урлагийн тоглолт, тусгай хоолны амталгаа болон бусад арга хэмжээнүүд зохион байгуулж, өнгөрсөн ба одоо үеийг хослуулсан, нээлттэй, хүртээмжтэй байдал, инновац ба дэвшлийг агуулсан "Хятадын хэв маяг"-ийг зочдод мэдрүүлсэн байна.
|
2025 оны Зуны Давосын форумын үеэр Тяньжинь хот хамгийн сүүлийн үеийн технологи, ухаалаг үйлдвэрлэл, түүхэн соёл, хотын өнгө үзэмж зэрэг олон төрлийн сэдвийг хамарч, үүний зэрэгцээ соёлын биет бус өвийн гайхамшигт төслүүд, соёл урлагийн тоглолт, тусгай хоолны амталгаа болон бусад арга хэмжээнүүд зохион байгуулж, өнгөрсөн ба одоо үеийг хослуулсан, нээлттэй, хүртээмжтэй байдал, инновац ба дэвшлийг агуулсан "Хятадын хэв маяг"-ийг зочдод мэдрүүлсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг Counter strike-2 тоглоомын дэлхийн аваргын дэд байрт шалгарсан “THE MONGOLZ” багийн тамирчидтай уулзлаа 13:36 АНУ-д болсон Countre strike-2 энэ оны эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын The MongolZ баг Ази тивээс
|
АНУ-д болсон Countre strike-2 энэ оны эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын The MongolZ баг Ази тивээс »»
|
|
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алджээ 13:27 Энэ оны 06 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг
|
Энэ оны 06 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг »»
|
|
|
Юн Сук Ёл баривчлагдсан тул сонсголд оролцож чадсангүй 09:48 Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал тогтоох зарлигаас өмнө
|
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал тогтоох зарлигаас өмнө »»
|
|
Маск шинэ нам байгуулахаа зарлаж, Трамп түүнийг нь шүүмжлэв 14:47 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ойрын холбоотон байсан Илон Маскийн улс төрийн шинэ нам байгуулах төлөвлөгөөг шүүмжиллээ.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ойрын холбоотон байсан Илон Маскийн улс төрийн шинэ нам байгуулах төлөвлөгөөг шүүмжиллээ. »»
|
|
Трамп: Путин дайныг зогсоогоогүйд сэтгэл дундуур байна 12:02 Долдугаар сарын 7-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийг Цагаан
|
Долдугаар сарын 7-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийг Цагаан »»
|
|
Палестин улс байгуулахыг Израил улс зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ 11:00 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 8 /TASS/. Бүрэн эрхт тусгаар тогтносон Палестин улсыг байгуулахыг, мөн тус
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 8 /TASS/. Бүрэн эрхт тусгаар тогтносон Палестин улсыг байгуулахыг, мөн тус »»
|
|
Хойд дүр тодруулах нь 14-р Далай ламын дураараа шийддэг асуудал биш гэв 14:16 14-р Далай лам дахин төрөх тухай мэдэгдэл гаргасны дараа Хятадын Буддын шашны холбоо пүрэв гарагт албан ёсны мэдэгдэл хийжээ.
|
14-р Далай лам дахин төрөх тухай мэдэгдэл гаргасны дараа Хятадын Буддын шашны холбоо пүрэв гарагт албан ёсны мэдэгдэл хийжээ. »»
|
|
Техаст үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ 13:25 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 7 /CNN/. АНУ-ын Техас муж улсад хүчтэй үер болсны улмаас амиа алдсан
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 7 /CNN/. АНУ-ын Техас муж улсад хүчтэй үер болсны улмаас амиа алдсан »»
|
|
И.Маск шинээр нам байгуулна 10:32 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 6 /DW/. Дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Илон Маск “Америкийн нам”
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 6 /DW/. Дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Илон Маск “Америкийн нам” »»
|
|
Хойд Солонгос улс аялал жуулчлалын шинэ бүсээ нээв 15:46 Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ
|
Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ »»
|
|
Хэт халалтын улмаас Франц сургуулиудын үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарлав 09:44 Европт хэт халалт эхэлсний улмаас Франц сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарласан байна.
|
Европт хэт халалт эхэлсний улмаас Франц сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарласан байна. »»
|
|
Д.Трамп: Израиль гал зогсооход шаардлагатай нөхцөлүүдийг хүлээж авлаа 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп долдугаар сарын 1-нд мэдэгдэхдээ, Израиль Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп долдугаар сарын 1-нд мэдэгдэхдээ, Израиль Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн »»
|
|
Путин, Макрон нар гурван жилийн дараа дахин утсаар ярилаа 12:47 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар долдугаар сарын 1-ний өдөр утсаар
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар долдугаар сарын 1-ний өдөр утсаар »»
|
|
Путин, Макрон нар гурван жилийн дараа утсаар ярихдаа Иран, Украины асуудлыг хэлэлцэв 08:59 ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Иран-Израилын мөргөлдөөн,
|
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Иран-Израилын мөргөлдөөн, »»
|
|
Трампаас болж унасан АНУ-ын хөрөнгийн зах зээл одоо түүхэн дээд түвшинд хүрэв, энэ өсөлт хэр удаан үргэлжлэх вэ 11:24 АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн саруудад олон сорилттой тулгарсан. Ерөнхийлөгч Доналд Трампын гаалийн татвар,
|
АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн саруудад олон сорилттой тулгарсан. Ерөнхийлөгч Доналд Трампын гаалийн татвар, »»
|
|
Дональд Трампын дэвшүүлсэн хуулийн төслийг Маск дахин шүүмжлэв 09:25 Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө
|
Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө »»
|
|
Баруун Европ даяар хэт халж байна 15:25 БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм
|
БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм »»
|
|
Японд ажлаас үүдэлтэй сэтгэцийн өвчлөл дээд хэмжээнд хүрчээ 18:24 ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар
|
ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар »»
|
|
АНУ, Хятад улс худалдааны хэлэлцээр байгуулжээ 13:46 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ »»
|
|
Ираны дээд удирдагч: АНУ-ын цохилт ямар ч үр дүнд хүрээгүй 10:24 Ираны дээд удирдагч Аятолла Али Хамней АНУ-ын Ираны цөмийн байгууламжуудад өгсөн агаарын цохилт нь нөхцөл
|
Ираны дээд удирдагч Аятолла Али Хамней АНУ-ын Ираны цөмийн байгууламжуудад өгсөн агаарын цохилт нь нөхцөл »»
|
|
Кенид улс даяар жагсаал болж, 16 хүн амь үрэгджээ 10:16 “Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн
|
“Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн »»
|
|
Израил-Ираны дайн ба “Сибирийн хүч-2” 08:39 БЭЭЖИН, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Оросоос эрчим хүчний хэт хамааралтай болохоос болгоомжилдог
|
БЭЭЖИН, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Оросоос эрчим хүчний хэт хамааралтай болохоос болгоомжилдог »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|