 |
|
 |
|
«МОНГОЛ, ОРОСЫН НАЙРАМДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ӨДӨРЛӨГ» АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ |
|
|
 |
|
 |
«МОНГОЛ, ОРОСЫН НАЙРАМДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ӨДӨРЛӨГ» АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ
2011-11-09Энэ сарын 7-ны өдөр Улаанбаатар хот дахь Оросын соёл, шинжлэх ухааны төвд ОХУ болон Монгол Улсын хооронд  дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойд зориулсан баярын хурал, хүндэтгэлийн тоглолт боллоо. Баярын хуралд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Г.Занданшатар, ОХУ-ын Гадаад хэргийн сайдын нэгдүгээр орлогч А.И.Денисов, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.В.Самойленко болон Монгол Улсын ГХЯ-ны Хөрш орнуудын газрын дарга О.Энхтөр нар оролцож үг хэллээ. Түүнчлэн хуран цугларсан зочдын дунд Готов тэргүүтэй үе үед улс орноо төлөөлөн Москвад элчин сайдаар сууж байсан ахмад дипломатууд хүрэлцэн ирсэн байлаа.
Баярын хурлын ажиллагааг нээж Элчин сайд В.В.Самойленко үг хэлсний дараа Монгол Улсын Гадаад хэргийн сайд Г.Занданшатар «1921 онд Монгол улс, Зөвлөлийн засагт Орос улсын хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулагдсанаас хойш 90 жил өнгөрч, өнөөдөр бид энэ ойг ОХУ-ын нөхдийн хамт өргөн тэмдэглэж байна. Өнөөдрийн баярын ажиллагаанд оролцохоор ОХУ-ын Гадаад хэргийн сайдын нэгдүгээр орлогч А.И.Денисов тэргүүтэй төлөөлөгчид айлчлан ирсэн нь ОХУ хамтын энэ баярт их ач холбогдол өгч буйн илрэл хэмээн талархан хүлээж авч байгаагаа илэрхийлж, ОХУ-ын өндөр зочдод болон хуралд оролцогч та бүхэнд Монгол улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойн баярын мэндийг хүргэе. «Найрамдлын сар» нэртэйгээр Монгол улсад өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалт арга хэмжээнүүд энэ жил 90 жилийн ойг угтсан «Монгол, Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдөрлөгүүд» нэртэйгээр Улаанбаатар хот, аймаг дүүргүүдэд амжилттай болж өндөрлөлөө. 1911 онд сэргээн зарласан Монгол улсын тусгаар тогтнолыг батжуулахад 1921 оны ардын хувьсгал шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж, Монгол улсыг түүхийн шинэ үйл явцад төр улсаа байгуулан, олон улсын харилцааны субъект болох нөхцлийг бүрдүүлсэн юм.
Монгол Улс төлөөлөгчдөө 1921 оны 10 дугаар сард Зөвлөлт улсад илгээж, 1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Монгол, Оросын хооронд найрамдлын барилдлагааг байгуулах тухай Монголын Ардын засгийн газар болон Зөвлөлт засагт Орос улсын засгийн газрын хэлэлцэн тогтсон гэрээ бичиг буюу одооны томьёоллоор бол Монгол улс, Орос улсын хооронд найрамдалт харилцаа тогтоох тухай хоёр улсын засгийг газрын хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Харилцан эрх тэгш зарчимд тулгуурлан байгуулсан анхны энэхүү хэлэлцээр нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны хамгийн эгзэгтэй үеийн эрх зүйн чухал суурь баримт бичиг болсон бөгөөд түүгээр бүрэн эрхт дипломат болон консулын төлөөлөгчөө харилцан солилцохоор тохирч, дипломат харилцаа тогтоосон нь хоёр улс бие биенийхээ бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрсөн хэрэг гэж олонх судлаач үздэг нь эрх зүйн бүрэн үндэстэй дүгнэлт юм.
Хоёр улс дипломат харилцаа тогтоож, 1922 онд Нийслэл Хүрээ болон Москва хотод Элчин сайдын яам болон Консулын газрыг нээсэн нь шинэ Монгол Улсыг гадаад улс хүлээн зөвшөөрсөн анхны үйл хэрэг байсан бөгөөд цаашид Монгол улсын тусгаар тогтнолыг батжуулах үндэс суурийг тавьснаараа түүхэн ач холбогдолтой үйл явдал болсон юм.
ЗХУ-тай тогтоосон цаашдын харилцаа, нягт хамтын ажиллагаа нь хэд хэдэн үе шаттай хэрэгжсэн. 1936 онд хоёр улсын хооронд байгуулсан Хамтран ажиллах, харилцан туслах гэрээ нь Монгол улсад гадны түрэмгийлэл бодитойгоор заналхийлсэн үед Монгол улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах хамтын ажиллагааны үндэс болсон. Дэлхийн дайн дууссаны дараах 1946 онд байгуулсан гэрээ нь Монгол улсын бүрэн эрхийг олон улсын хэмжээнд баталгаажуулах, энхийн үйлсэд шилжиж, улс орон сонгосон замаараа замнах итгэлтэй хөгжлийг дэмжсэн хэрэг байсан бөгөөд түүнийг зарим судлаачид «1921 оны хэлэлцээрээс дутахгүй ач холбогдолтой» гэж дүгнэх ч тохиолдол байдаг. 1966 оны Найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд дэлхий дахинд Монгол улсын бүрэн эрхт байдал баталгаажсаны дараа, нийгэм-эдийн засгийг хөгжүүлэхэд эрчимтэй хамтан ажиллах үндсийг бүрдүүлсэн. Улс орныг үйлдвэржүүлэн, эдийн засгийн хүчин чадлыг эрс нэмэгдүүлэх бүтээн байгуулалт энэ үед өрнөсөн гэж хэлж болно.
Ил тод байдал, ардчилсан өөрчлөлтийн үр дүнд тогтсон нийгмийн шинэ тогтолцооны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1993 онд ОХУ-д хийсэн айлчлалын үеэр байгуулсан Монгол улс, ОХУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ нь хоёр улсын орчин цагийн харилцааны эрх зүйн үндэс нь болж байна. 1994 онд баталж, энэ 2011 онд шинэчилсэн Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд «ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт мөн бөгөөд тэдгээр улстай бүхэлдээ тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлнэ» гэж заасан. Энэхүү заалт үндсэндээ амжилттай хэрэгжиж ирсэн бөгөөд тэнцвэртэй харилцана гэдэг нь бүх асуудлаар адил тэнцүү байдалтай байхыг бус итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэх үндсэн дээр сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх салбарт идэвхтэй хөгжүүлэхийг хэлж байгаа билээ.
Хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, хамтын ажиллагааны ач холбогдлыг нэмэгдүүлэх таатай нөхцлийг бүрдүүлж байна.
Хоёр улсын хооронд өндөр түвшний айлчлал тогтворжлоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 онд ОХУ-д хийсэн төрийн айлчлалын үед хоёр улсын харилцааг стратегийн түншлэлийн хэмжээнд төлөвлөх тухай тохиролцоонд хүрч, Москвагийн тунхаглалыг байгуулсан бол ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевийн 2009 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын дүнд стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай тунхаглал гаргаснаар хоёр орны харилцаа цаашид урт хугацаанд тогтвортой өсөн хөгжих гэсэн хэтийн төлөвийг нээж өгсөн юм.
Гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагаа ч идэвхтэй явагдаж байна. ОХУ-ын гадаад хэргийн сайд С.Лавров 2006 онд Монгол Улсад айлчиллаа. Монгол Улсын Гадаад хэргийн сайд 2007 онд, Гадаад харилцааны сайд 2009 онд ОХУ-д айлчилсан. Өнөөдөр бид ОХУ-ын Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд А.И.Денисовтой хоёр улсын Гадаад хэргийн яамдын хамтын ажиллагааны 2 жилийн төлөвлөгөөг баталгаажууллаа. Гадаад харилцааг эдийн засагжуулах бодлогын хүрээнд ОХУ-тай эдийн засгийн харилцаагөа өргөжүүлэх бодлого явуулж, салбарын яамд, агентлагууд болон аж ахуйн нэгж байгууллагуудын айлчлал, чуулга уулзалтын тоо нэмэгдэж байна. Энэ чиглэлээр хоёр улсын засгийн газар хоорондын комисс идэвхтэй ажиллаж, хамтын ажиллагаа хөгжиж байна. Энэ харилцааны үр дүнд ОХУ-ын зээл тусламжийн дэмжлэгтэйгээр «Атрын III аян», «Монгол мал сүргийг эрүүлжүүлэх төсөл»-үүдийг амжилттай хэрэгжүүлж, байгалийн бэрхшээлийг хүндрэл багатай давсан болно.
Худалдааг либеральчлах, хамтарсан үйлдвэрүүдийн технологийг боловсронгуй болгож, үр ашгийг нь нэмэгдүүлэх, Монголын ашигт малтмалыг ашиглах, уул уурхайн ордыг эзэмших, дэд бүтцийг хөгжүүлэхэд хамтран ажиллах талаар яриа хэлэлцээр үргэлжилж, тохирсон асуудлуудыг хэрэгжүүлэх ажил удаашралтай ч гэсэн урагшилж байна. Өргөжин эрчимжиж байгаа Монгол улс, ОХУ-ын хоорондын удламжлалт найрсаг харилцаа нь аль ч цаг үед эрх зүйн хувьд шинэчлэгдэн, залгамж чанараа хадгалан үргэлжлэн өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна» гэсэн юм. Дараа нь ОХУ-ын Гадаад хэргийн сайдын нэгдүгээр орлогч А.И.Денисов үг хэлсэн юм. Тэрбээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын халуун мэндчилгээг дамжуулан хэлж, С.В.Лавров сайдаас Г.Занданшатар сайдад илгээсэн хувийн илгээлтийг гардуулан өгснөө дурдсан болно. Тэрбээр «манай хамтарсан хил нь 3000 км хагас илүү үргэлжилдгээрээ дэлхийн хамгийн урт хилийн нэгэнд тооцогддог бөгөөд энэ нь биднийг салгадаг бус харин ойртуулан нягтруулдаг. Орос, Монгол хоёрыг манай оюун санааны болон соёлын ойр дөт байдал нь нэгтгэдэг билээ. Жаран мянга илүү монголчууд манай оронд их, дээд боловсрол эзэмшиж, мэргэжлийнхээ бэлтгэлийг хийж, олон нь эрдмийн зэрэг хамгаалсан төдийгүй төр засгийн тэргүүнүүд зэрэг олон хүн орос хэлийг дээд зэргээр чөлөөтэй, ямар ч буруу хазгай дуудлагагүйгээр эзэмшсэн байдаг. Манай Орост л гэхэд шууд болоод дам байдлаар Монголтой ямар нэгэн холбоо хэлхээгүй гэр бүлийг олно гэдэг хэцүү хэрэг. Мянга мянган орос хүн Монголд барилгачин, геологич, эмчээр ажиллаж, тэр үед Монголд байрлаж байсан манай цэргийн анги нэгтгэлүүдэд алба хааж байлаа. Тэднээс олон нь нэг ангид суралцаж байсан монгол анд нөхөд, хамт ажиллаж хийгээд зүгээр жирийн сайн найз нөхөдтэй болсон байдаг. Дашрамд нь хэлэхэд миний хувьд ч гэсэн оюутны дотуур байранд хөрш байсан, нэг курсийн монгол оюутан андыг маань Доржсүрэн Хүрэлбаатар гэдэг байсаан. Бид түүнийг зүгээр л Баатар гэдэг байсан бөгөөд энэ нь оросоор «Богатырь» гэсэн үг юм билээ. Хэдийгээр тэр маань баатар эр шиг ханхар эр байгаагүй ч ямагт онц суралцсаар дээд сургуулиа улаан дипломтой төгсөж байлаа. Түүнчлэн оюутны он жилүүдэд маань бусад олон монгол охид хөвгүүд тааралдаж байсан төдийгүй тухайлбал Хятадад ажиллаж байхад Хятад дахь Монголын Элчин сайдын яамны дэргэдэх Худалдааны зөвлөхийн газрын олон монгол анд нөхөдтэйгээ хамтран ажиллаж байлаа. Бид цаашид ч олон салбарт хамтран ажилласаар байх болно... Бид Москвад монголын дипломатчдын мэргэжлийн өндөр ур чадварыг өндрөөр үнэлж, Москвад сууж байсан Монгол улсын элчин сайдуудыг дурсан санагалзаж байдаг. Энэ танхимд ч би танил нүүр царайнуудыг харж байна. Сүүлийн 25 жилд манайд элчин сайдаар сууж байсан нөхдийг би цохон дурдая. Энэ бол нөхөр Ц.Гүрбадам, Мишигдорж, Бавуу, Цолмон, С.Баяр, Хангай болон өнөөгийн элчин сайд Идэвхтэн нар юм» хэмээн өгүүлсэн юм. ОХУ-ын Гадаад хэргийн сайдын нэгдүгээр орлогч А.И.Денисов дараа нь сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө «Бид өнөө цагт Орос улсын хувьд ч, Монгол улсын хувьд ч зах зээлийн харилцааны нөхцөлд ажиллаж амьдарч байгаа тул шинэ нөхцөл байдлыг харгалзан үзэх ёстой юм. Иймээс аль аль улсад нь үр ашигтай шийдвэрийг гаргах учиртай юм. Энэ нь тийм ч амар хялбар хэрэг биш л дээ. Ийм тэнцвэрт шийдвэр гаргах улс төрийн бололцоо бол аль алинд нь байгаа билээ. Учир нь манай хоёр орны хувьд аль ч шатанд энэ байдлыг дэмжиж, Ерөнхийлөгч нар ч, Засгийн газрын тэргүүнүүд ч, Засгийн газар хоорондын комиссууд ч ажиллаж байгаа. Гурван мянга хагас км хилийн зурвастай Монгол, Орос улсуудын хувьд энэ нь туйлын чухал чиглэл бөгөөд бид үүнийг бүх талаар хөгжүүлэх болно.
-Эдийн засгийн хамтын ажиллагааны ирээдүйг та хэрхэн төсөөлж байна вэ? -Гадаад харилцааны яаманд ажилладаг хүний хувьд би ирээдүйн манай хамтын ажиллагааг өөдрөг өнгөөр харах ёстой. Тэгээд ч ингэж өөдрөгөөр харах материаллаг үндэс суурь байгаа юм. Энэ нь юуны өмнө хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хоёр талын ашиг сонирхол юм. Тиймээс төмөр замын бүтээн байгуулалт, Монголын асар баялаг ашигт малтмалыг олзворлон боловсруулж экспортлох, эрчим хүч зэрэг салбарт томоохон төслүүдийг хэрэгжүүлэх харилцан ашигтай шийдвэрлэх боломжууд байгаа билээ. Хамтран ажиллах салбар чиглэлүүд хангалттай олон байгаа бөгөөд маш шаргуу ажиллах л шаардлагатай байгаа. Ийм том төслүүдийг хэрэгжүүлэх нь амар хялбар асуудал байдаггүй тул гарцыг хамтаараа эрж хайх хэрэгтэй гэж бодож байна» гэсэн юм. Хурлын дараа концерт тоглосон бөгөөд Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн /УГЗ/, ОХУ-ын УГЗ Д.Нацагдорж, Монгол улсын УГЗ С.Дашням, Буриад улсын СГЗ С.Дулмаахүү болон Дорнод Сибирийн Соёл урлагийн академийн Өөр Байгалийн оркестрийн удирдаач, ОХУ-ын УГЗ, профессор Олег Огнев нарын дэглэсэн энэ тоглолтод ОХУ-ын Ардын жүжигчин, профессор Галина Шойдагбаева, ОХУ-ын Ардын жүжигчин, профессор Вячеслав Балжиннимаев, ахмад багш Николай Вышиковын удирдсан «Беловодье» дууны хамтлаг болон Дорнод Сибирийн Урлагийн академийн дэргэдэх «Джаз квартира» хамтлаг, Говь-Сүмбэр аймгийн ардын дуу, бүжгийн «Боржигин» хамтлаг мөн эстрадын дуучин Ринчен Дашийцэрэн, дуу бүжгийн «Мөнгөн цэрэг» хамтлагууд ур чадвараа гайхууллаа. Энэ хамтарсан тоглолтын баг нь РЦНК байгуулагдсаны 35 жилийн ойгоор 10 дугаар сарын 21-нд уригдан ирж тоглосноос хойш Говь-Сүмбэр, Дорноговь аймагт Дорнод Сибирийн Соёл урлагийн академийн уран бүтээлчдийн хамт тоглолтоо өргөн барьсан юм байна. «Боржигин» хамтлаг нь ноднин жил Дорнод Сибирийн дээрх академийн урилгаар очиж тоглосны хариу тоглолт ийнхүү өрнөж байгаа юм байна.
С.Энх-Амар
|
«МОНГОЛ, ОРОСЫН НАЙРАМДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ӨДӨРЛӨГ» АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна 13:51 Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг.
|
Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. »»
|
|
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 13:50 Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 17-ны Мягмар гаригт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хувиарийг танилцуулж байна.
|
Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 17-ны Мягмар гаригт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хувиарийг танилцуулж байна. »»
|
|
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 13:27 Унгар улсын Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ хоёр тав дахь өдрөө болж байна.
|
Унгар улсын Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ хоёр тав дахь өдрөө болж байна. »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Живж байсан хүүг аврах гэж ус руу ороод өөрөө энджээ 09:37 Живж байсан 9 настай хүүг 36 настай эрэгтэй аврах гэж ус руу ороод өөрөө энджээ.
|
Живж байсан 9 настай хүүг 36 настай эрэгтэй аврах гэж ус руу ороод өөрөө энджээ. »»
|
|
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Ерөнхий сайдад бодлогын дараах шаардлагыг хүргүүллээ 09:29 УИХ дахь Ардчилсан намын бүлэг хүний эрх, эрх чөлөөг төрийн бодлогын язгуур, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх,
|
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хүний эрх, эрх чөлөөг төрийн бодлогын язгуур, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, »»
|
|
Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д ЗГ-т орж ажиллах санал хүргүүлжээ 19:42 ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатарт Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газарт хамтран ажиллах
|
ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатарт Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газарт хамтран ажиллах »»
|
|
Financial Review: Монгол "Рио Тинто"-гийн зэсийн уурхайд инженерийн томоохон өөрчлөлт хийхэд хүргэлээ 19:40 “Financial Review” агентлагт нийтлэгдсэн дараах нийтлэлийг орчуулан хүргэж байна.
|
“Financial Review” агентлагт нийтлэгдсэн дараах нийтлэлийг орчуулан хүргэж байна. »»
|
|
Трамп Иранд урьд өмнө хэзээ ч байгаагүй цохилт өгнө гэжээ 19:39 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг Америкийн объектуудад халдсан тохиолдолд цэргийн хариу арга хэмжээ авна гэж сүрдүүлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг Америкийн объектуудад халдсан тохиолдолд цэргийн хариу арга хэмжээ авна гэж сүрдүүлжээ. »»
|
|
УБЦТС: Заасан байршлуудад хуваарийн дагуу сар дуустал цахилгаан хязгаарлана 17:42 Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас маргааш /2025.06.16/ засвар хийх байршил, хуваарийг танилцуулж байна. Хуваарийн дагуу дараах таван дүүргийн зарим хороодод, тодорхой цагт цахилгаан хязгаарлана.
|
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас маргааш /2025.06.16/ засвар хийх байршил, хуваарийг танилцуулж байна. Хуваарийн дагуу дараах таван дүүргийн зарим хороодод, тодорхой цагт цахилгаан хязгаарлана. »»
|
|
ЦУОШГ: Дуу цахилгаантай аадар бороо орно 17:28 Төвийн болон баруун аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул иргэд та бүхнийг үер, ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
|
Төвийн болон баруун аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул иргэд та бүхнийг үер, ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. »»
|
|
Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-нд нээнэ 17:13 Зайсангийн зүүн гүүрийг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд авто замын хөдөлгөөнийг энэ оны нэгдүгээр сарын 10-наас
|
Зайсангийн зүүн гүүрийг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд авто замын хөдөлгөөнийг энэ оны нэгдүгээр сарын 10-наас »»
|
|
УБТЗ-ын вагонууд маш олон жилийн насжилттай, хугацаа нь дуусаж, засварын хугацаа нь болжээ 16:51 Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас "Ачаа-Зорчигчийн галт тэрэгний зүтгүүр
|
Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас "Ачаа-Зорчигчийн галт тэрэгний зүтгүүр »»
|
|
Д.Бекхэм, Г.Олдмен, Р.Долтри нарыг хүлэг баатраар өргөмжилжээ 16:50 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 15 /CNN/. Английн шигшээ багийн ахлагч асан Дэвид Бекхэм, “Оскар”-ын
|
ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 15 /CNN/. Английн шигшээ багийн ахлагч асан Дэвид Бекхэм, “Оскар”-ын »»
|
|
"Шилдэг ахлагч" анхны хүндэт тэмдэг гардуулах ажиллагаа боллоо 15:58 Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн 2020 оны А/55 дугаар тушаалыг үндэслэн салбартаа идэвх зүтгэл,
|
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн 2020 оны А/55 дугаар тушаалыг үндэслэн салбартаа идэвх зүтгэл, »»
|
|
Нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025" энэ сарын 28, 29-нд болно 15:41 “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
|
“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна. »»
|
|
Дорнод аймгийн залуу боксчид олон улсын хүүхдийн наадамд 1 алт, 2 хүрэл медаль хүртсэн амжилттай оролцлоо 15:26 Дасгалжуулагч Г.Ганбат: Дорнод аймгийн залуу боксчид 2025 оны 6 сарын 11-15-ны хооронд Чита хотын Самородок
|
Дасгалжуулагч Г.Ганбат: Дорнод аймгийн залуу боксчид 2025 оны 6 сарын 11-15-ны хооронд Чита хотын Самородок »»
|
|
Элсний нүүдлийг үр дүнтэй "зогсоожээ" 15:15 БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанхад хотын Онниуд хошуу нь Шар мөрөн болон Нигун голын уулзварт, Хорчины элсний баруун
|
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанхад хотын Онниуд хошуу нь Шар мөрөн болон Нигун голын уулзварт, Хорчины элсний баруун »»
|
|
Шадар сайд САмарсайхан морьт харваачдад хурдан удмын хоёр адуу бэлэглэлээ 15:09 Морьт харвааны багш Н.Алтанхуяг: Монгол Төрийн наадмын нээлтэд 8 жил дараалан оролцож түмэн олноо баясгаж,
|
Морьт харвааны багш Н.Алтанхуяг: Монгол Төрийн наадмын нээлтэд 8 жил дараалан оролцож түмэн олноо баясгаж, »»
|
|
Баарин баруун хошууны Монгол урлаачид үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж байна 15:48 Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баг өнөө өглөө Улаан хад хотын Баарин баруун
|
Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баг өнөө өглөө Улаан хад хотын Баарин баруун »»
|
|
Air India: Онгоцонд зорчиж явсан хүмүүсээс нэг хүн амьд үлдсэн 14:33 АХМЕДАБАД, 2025 оны зургаадугаар сарын 13 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч
|
АХМЕДАБАД, 2025 оны зургаадугаар сарын 13 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч »»
|
|
Махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шинэ жишиг тогтоож буй “Ах дүү нар” ХХК 14:16 Өвөр Монголд 2016 онд байгуулагдсан “Ах дүү нар Хүнсний Технологи” ХХК нь махан бүтээгдэхүүний судалгаа, үйлдвэрлэл,
|
Өвөр Монголд 2016 онд байгуулагдсан “Ах дүү нар Хүнсний Технологи” ХХК нь махан бүтээгдэхүүний судалгаа, үйлдвэрлэл, »»
|
|
"Нэг улс нэг стандарт" хөтөлбөр хэрэгжүүлнэ 13:22 Олон улс, бүс нутаг, хөгжингүй орнуудын дэвшилтэд стандартыг нэвтрүүлнэ.
|
Олон улс, бүс нутаг, хөгжингүй орнуудын дэвшилтэд стандартыг нэвтрүүлнэ. »»
|
|
Голын эрэг дээр амарч байсан иргэдийг хутга тулган дээрэмдсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгдлээ 13:19 Энэ оны 06-р сарын 07, 09-ний өдрүүдэд “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг “ТУУЛ” голын эрэг дагуу амарч,
|
Энэ оны 06-р сарын 07, 09-ний өдрүүдэд “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг “ТУУЛ” голын эрэг дагуу амарч, »»
|
|
Аюулгүй хоолоор ирээдүйгээ хамгаалж буй Жин Шы Ань компани 11:15 Өвөр Монголын Тунляо хотод байрладаг Жин Шы Ань Технологийн ХХК нь хүнсний аюулгүй байдлын хяналт,
|
Өвөр Монголын Тунляо хотод байрладаг Жин Шы Ань Технологийн ХХК нь хүнсний аюулгүй байдлын хяналт, »»
|
|
Дорнод аймгийн 31 багш орон сууцны урьдчилгаанд 20 сая төгрөгийн дэмжлэгийг авлаа 10:27 “Цэцэрлэгийн багш”, “Бага ангийн багшийг дэмжих” болзолт уралдааны хүрээнд багшлахуйн ур чадвар, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх замаар цэцэрлэгийн болон бага ангийн багш нарынхаа нийгмийн баталгааг хангаж байна.
|
“Цэцэрлэгийн багш”, “Бага ангийн багшийг дэмжих” болзолт уралдааны хүрээнд багшлахуйн ур чадвар, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх замаар цэцэрлэгийн болон бага ангийн багш нарынхаа нийгмийн баталгааг хангаж байна. »»
|
|
Кабул дэлхийн анхны ундны усгүй хот болж болзошгүй 09:27 Афганистаны нийслэл Кабул хотод 2030 он гэхэд ундны усгүй болох аюул нүүрлэж байна гэж олон улсын хүмүүнлэгийн
|
Афганистаны нийслэл Кабул хотод 2030 он гэхэд ундны усгүй болох аюул нүүрлэж байна гэж олон улсын хүмүүнлэгийн »»
|
|
Бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ 09:26 2025 оны 6-р сарын 6-ны өдөр зохион байгуулагдсан "Бүх цэргийн наадам", 2025/06/07-ны өдөр зохион байгуулагдсан
|
2025 оны 6-р сарын 6-ны өдөр зохион байгуулагдсан "Бүх цэргийн наадам", 2025/06/07-ны өдөр зохион байгуулагдсан »»
|
|
Наадам болон олон улсын тэмцээнд оролцох тусгайлан сургасан 18 адууг бүгдийг нь хулгайлан төхөөрчээ 09:22 Улсын баяр наадмын нээлт болон олон улсын морьт харвааны тэмцээнд оролцохоор тусгайлан сургасан 18 адуу хулгайд алдагдсан.
|
Улсын баяр наадмын нээлт болон олон улсын морьт харвааны тэмцээнд оролцохоор тусгайлан сургасан 18 адуу хулгайд алдагдсан. »»
|
|
Шинэ ерөнхий сайдад уулзалтын урилга хүргүүлэх тухай 09:20 Сэлбэ дэд төвийн орон сууцны хорооллын асуудлаар үндэсний эрх ашгаа хамгаалах 100.000 барилгачдын тэмцлийг
|
Сэлбэ дэд төвийн орон сууцны хорооллын асуудлаар үндэсний эрх ашгаа хамгаалах 100.000 барилгачдын тэмцлийг »»
|
|
Энэтхэгт зорчигч тээврийн нисэх онгоц осолджээ 08:58 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч тээврийн
|
ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч тээврийн »»
|
|
Роналдо: Эх орныхоо төлөө хөлөө хугалбал хугалъя гэж бодсон 08:57 Үндэстнүүдийн лигийн финалд Португалын шигшээ баг Испанитай үндсэн ба нэмэлт цагт 2:2-оор тэнцэж, пенальтиар 5:4-өөр ялалт байгууллаа.
|
Үндэстнүүдийн лигийн финалд Португалын шигшээ баг Испанитай үндсэн ба нэмэлт цагт 2:2-оор тэнцэж, пенальтиар 5:4-өөр ялалт байгууллаа. »»
|
|
ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр санал болголоо 16:53 Өнгөрсөн 4 дүгээр сараас эхэлж зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлсөн.
|
Өнгөрсөн 4 дүгээр сараас эхэлж зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлсөн. »»
|
|
Эсэргүүцлээс үл хамааран цагаачдын баривчилгаа үргэлжилнэ 13:40 АНУ-ын Цагаачлал болон гаалийн алба Баасан гаригт /2025.06.06/ Лос Анжелест 44 хүнийг баривчилсны дараа хот даяар
|
АНУ-ын Цагаачлал болон гаалийн алба Баасан гаригт /2025.06.06/ Лос Анжелест 44 хүнийг баривчилсны дараа хот даяар »»
|
|
Нарны өмнөд туйлын зургийг анх удаа авчээ 13:39 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Европын сансар судлалын агентлагийн (ЕКА) “Solar Orbiter” сансрын
|
ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Европын сансар судлалын агентлагийн (ЕКА) “Solar Orbiter” сансрын »»
|
|
12 их, дээд сургуулийн оюутнууд жуулчдад үйлчилнэ 11:42 Жуулчдын аюулгүй байдлын хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн гэмт хэргээс
|
Жуулчдын аюулгүй байдлын хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн гэмт хэргээс »»
|
|
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ 11:40 Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд голын усанд хүн живж, харамсалтайгаар нас баржээ. Тодруулбал, 2025 оны
|
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд голын усанд хүн живж, харамсалтайгаар нас баржээ. Тодруулбал, 2025 оны »»
|
|
Майничи шимбүн: Сүмогийн ертөнцөд том хохирол учирлаа 10:16 Миягино ояката буюу их аварга Хакүхо сүмо бөхөө орхих болсон мэдээ дэлхийн хэвлэл мэдээлэлд гарсаар байна.
|
Миягино ояката буюу их аварга Хакүхо сүмо бөхөө орхих болсон мэдээ дэлхийн хэвлэл мэдээлэлд гарсаар байна. »»
|
|
Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлх замыг хааж шинэчилнэ 10:03 Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Жанжин клубийн авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Цагдаагийн
|
Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Жанжин клубийн авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Цагдаагийн »»
|
|
Лос Анжелесийн эсэргүүцлийн жагсаалаас 400 орчим хүнийг баривчлаад байна 09:10 АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдын бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөнөөс 400 орчим хүнийг баривчлаад байна.
|
АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдын бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөнөөс 400 орчим хүнийг баривчлаад байна. »»
|
|
2025 онд Монгол Улсын дараах аймаг, сумдын 100 жилийн ой тохиож байна 08:44 Увс аймаг:
|
|
|
"BTS"-ийнхэн цэргийн албаа хааж дууслаа 08:35 "BTS" хамтлагийн залуус хугацаат цэргийн албанаасаа халагдан ирсээр. Ирэх долоо хоногт хамтлагийн дөрвөн гишүүн
|
"BTS" хамтлагийн залуус хугацаат цэргийн албанаасаа халагдан ирсээр. Ирэх долоо хоногт хамтлагийн дөрвөн гишүүн »»
|
|
"Өргөө-2" кино театрыг нүүлгэх шүүхийн шийдвэр гарчээ 16:06 Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Мэдээллийн Технологийн Үндэсний Парк болон Өргөө-2 кино театрын эзэмшигч
|
Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Мэдээллийн Технологийн Үндэсний Парк болон Өргөө-2 кино театрын эзэмшигч »»
|
|
Морьт харвааны 18 морийг хулгайлжээ 15:37 Энэ сарын 7-ны үүрээр морьт харвааны бэлтгэлд байсан 18 тооны морийг 4 иргэн хулгайлсан хэрэг гарчээ. Энэ талаар тус
|
Энэ сарын 7-ны үүрээр морьт харвааны бэлтгэлд байсан 18 тооны морийг 4 иргэн хулгайлсан хэрэг гарчээ. Энэ талаар тус »»
|
|
Диана гүнжийн хувцас хэрэглэлүүдийг дуудлагаар худалдана 14:47 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 11 /CNN/. Диана гүнжийн цанын хувцас, Францын тэргүүн хатагтайгаас
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 11 /CNN/. Диана гүнжийн цанын хувцас, Францын тэргүүн хатагтайгаас »»
|
|
Таван улс Израилын хоёр сайдад хориг арга хэмжээ авчээ 14:21 БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 11 /DW/. Их Британи, Австрали, Канад, Шинэ Зеланд, Норвеги гэсэн
|
БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 11 /DW/. Их Британи, Австрали, Канад, Шинэ Зеланд, Норвеги гэсэн »»
|
|
Зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана 11:39 Бурхан багшийн Их дүйчин өдрийг тохиолдуулан шашин соёлын арга хэмжээ зохион байгуулах ажлын хүрээнд өнөөдөр
|
Бурхан багшийн Их дүйчин өдрийг тохиолдуулан шашин соёлын арга хэмжээ зохион байгуулах ажлын хүрээнд өнөөдөр »»
|
|
Их дүйчин өдрөөр хийхийг цээрлэх болоод эрхэмлэх үйлүүд 11:24 Бурхан багшийн их дүйчин өдөр буюу Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваанд хүрсэн гурван үйл явдал давхацсан
|
Бурхан багшийн их дүйчин өдөр буюу Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваанд хүрсэн гурван үйл явдал давхацсан »»
|
|
"Улаанбаатар биенналь 2025"-ын хүрээнд "Туургатан" орчин үеийн урлаг, дүрслэх урлагийн үзэсгэлэнг нээлээ 11:22 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулж буй “Улаанбаатар биенналь 2025”
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулж буй “Улаанбаатар биенналь 2025” »»
|
|
Ходоод яагаад өвддөг тухайд 11:15 Н.Одонтунгалаг: Ходоод өвдлөө гээд буцалсан халуун уувал цус алдах эрсдэлтэй
|
Н.Одонтунгалаг: Ходоод өвдлөө гээд буцалсан халуун уувал цус алдах эрсдэлтэй »»
|
|
Х.Нямбаатар: Цэцэг алагласан хот үлдээгээд явсан гэнэ үү 11:14 Нэг наст цэцгээр нийслэлчүүдийн нүдийг хуурч нэгэн үеэрээ түгжирч амьдрах хотыг хэн үлдээсэн бэ? Дахин төлөвлөлт
|
Нэг наст цэцгээр нийслэлчүүдийн нүдийг хуурч нэгэн үеэрээ түгжирч амьдрах хотыг хэн үлдээсэн бэ? Дахин төлөвлөлт »»
|
|
|
Трамп Иранд урьд өмнө хэзээ ч байгаагүй цохилт өгнө гэжээ 19:39 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг Америкийн объектуудад халдсан тохиолдолд цэргийн хариу арга хэмжээ авна гэж сүрдүүлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг Америкийн объектуудад халдсан тохиолдолд цэргийн хариу арга хэмжээ авна гэж сүрдүүлжээ. »»
|
|
Зеленский: Путин ЗХУ-ыг дахин сэргээхийг хүсч байна 17:17 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын удирдагч Владимир Путиныг ЗХУ-ыг дахин сэргээхийг хүсч байгаа тул
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын удирдагч Владимир Путиныг ЗХУ-ыг дахин сэргээхийг хүсч байгаа тул »»
|
|
Air India: Онгоцонд зорчиж явсан хүмүүсээс нэг хүн амьд үлдсэн 14:33 АХМЕДАБАД, 2025 оны зургаадугаар сарын 13 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч
|
АХМЕДАБАД, 2025 оны зургаадугаар сарын 13 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч »»
|
|
Кабул дэлхийн анхны ундны усгүй хот болж болзошгүй 09:27 Афганистаны нийслэл Кабул хотод 2030 он гэхэд ундны усгүй болох аюул нүүрлэж байна гэж олон улсын хүмүүнлэгийн
|
Афганистаны нийслэл Кабул хотод 2030 он гэхэд ундны усгүй болох аюул нүүрлэж байна гэж олон улсын хүмүүнлэгийн »»
|
|
Энэтхэгт зорчигч тээврийн нисэх онгоц осолджээ 08:58 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч тээврийн
|
ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч тээврийн »»
|
|
Эсэргүүцлээс үл хамааран цагаачдын баривчилгаа үргэлжилнэ 13:40 АНУ-ын Цагаачлал болон гаалийн алба Баасан гаригт /2025.06.06/ Лос Анжелест 44 хүнийг баривчилсны дараа хот даяар
|
АНУ-ын Цагаачлал болон гаалийн алба Баасан гаригт /2025.06.06/ Лос Анжелест 44 хүнийг баривчилсны дараа хот даяар »»
|
|
Лос Анжелесийн эсэргүүцлийн жагсаалаас 400 орчим хүнийг баривчлаад байна 09:10 АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдын бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөнөөс 400 орчим хүнийг баривчлаад байна.
|
АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдын бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөнөөс 400 орчим хүнийг баривчлаад байна. »»
|
|
Таван улс Израилын хоёр сайдад хориг арга хэмжээ авчээ 14:21 БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 11 /DW/. Их Британи, Австрали, Канад, Шинэ Зеланд, Норвеги гэсэн
|
БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 11 /DW/. Их Британи, Австрали, Канад, Шинэ Зеланд, Норвеги гэсэн »»
|
|
Дональд Трамп: Иргэний дайныг хүсэхгүй байна 13:48 6-р сарын 9-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Калифорни муж улсын захирагчийг хотыг сүйрүүлэхийг зөвшөөрсөн гэж буруутгав.
|
6-р сарын 9-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Калифорни муж улсын захирагчийг хотыг сүйрүүлэхийг зөвшөөрсөн гэж буруутгав. »»
|
|
Трампын цагаачлалын бодлогыг эсэргүүцсэн жагсаал бослого болон өргөжсөн үү? 09:21 АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Лос Анжелес хотноо үүсээд байгаа эмх замбараагүй байдлыг зогсоохоор үндэсний хамгаалалтын
|
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Лос Анжелес хотноо үүсээд байгаа эмх замбараагүй байдлыг зогсоохоор үндэсний хамгаалалтын »»
|
|
Орос 2029 он гэхэд НАТО руу довтолж магадгүй гэжээ 09:00 НАТО-гийн орнууд ирэх дөрвөн жилийн дотор Оросоос ирж болзошгүй халдлагад бэлэн байх ёстой гэж Германы Зэвсэгт
|
НАТО-гийн орнууд ирэх дөрвөн жилийн дотор Оросоос ирж болзошгүй халдлагад бэлэн байх ёстой гэж Германы Зэвсэгт »»
|
|
Яриа хэлцэл, хамтын ажиллагаа нь Хятад, Америкийн худалдааны маргааныг шийдвэрлэх цор ганц сонголт гэжээ 10:01 Хятад, Америкийн эдийн засаг худалдааны дээд хэмжээний хэлэлцээний дараа Хятад, Америкийн төрийн тэргүүн нар анх удаа
|
Хятад, Америкийн эдийн засаг худалдааны дээд хэмжээний хэлэлцээний дараа Хятад, Америкийн төрийн тэргүүн нар анх удаа »»
|
|
Трамп Лос Анжелест болж буй эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарахаар цэргүүд илгээлээ 08:48 АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдыг баривчлахыг эсэргүүцсэн иргэдийн хөдөлгөөнийг дарахаар ерөнхийлөгч
|
АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдыг баривчлахыг эсэргүүцсэн иргэдийн хөдөлгөөнийг дарахаар ерөнхийлөгч »»
|
|
Японы компани Саран дээр аппаратаа буулгаж чадсангүй 15:18 ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 6 /Kyodo/. Саран дээр аппаратаа буулгасан Японы анхны хувийн компани
|
ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 6 /Kyodo/. Саран дээр аппаратаа буулгасан Японы анхны хувийн компани »»
|
|
Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан 10:55 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон тэрбумтан Илон Маск нарын зөрчил ширүүсч, бие биенээ олон нийтийн өмнө хурцаар шүүмжилж эхлэв.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон тэрбумтан Илон Маск нарын зөрчил ширүүсч, бие биенээ олон нийтийн өмнө хурцаар шүүмжилж эхлэв. »»
|
|
Путин Украиныг терроризмд буруутгаж, хэлэлцээр хийхээс татгалзав 12:44 Ерөнхийлөгч Владимир Путин зургадугаар сарын 4-нд Засгийн газрын зөвлөгөөний үеэр Брянск, Курск муж дахь төмөр замын
|
Ерөнхийлөгч Владимир Путин зургадугаар сарын 4-нд Засгийн газрын зөвлөгөөний үеэр Брянск, Курск муж дахь төмөр замын »»
|
|
ОХУ Украины халдлагад хариу өгөхөөс өөр аргагүй гэж Путин Трампт хэлжээ 10:05 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Украин ОХУ-д цохилт өгсөн талаар утсаар ярьсан байна.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Украин ОХУ-д цохилт өгсөн талаар утсаар ярьсан байна. »»
|
|
Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа 09:01 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 12 орны иргэдийн АНУ-д нэвтрэхийг нь хориглосон захирамжид гарын үсэг зурлаа.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 12 орны иргэдийн АНУ-д нэвтрэхийг нь хориглосон захирамжид гарын үсэг зурлаа. »»
|
|
И Жэ Мюний бүрэн эрх эхэлж, эдийн засгаа сэргээх амлалт өглөө 08:52 Мягмар гарагт /2025.06.03/ БНСУ-ын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд сөрөг хүчин буюу Ардчилсан намын нэр дэвшигч
|
Мягмар гарагт /2025.06.03/ БНСУ-ын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд сөрөг хүчин буюу Ардчилсан намын нэр дэвшигч »»
|
|
Meta компани цөмийн эрчим хүч худалдан авах гэрээ байгуулжээ 17:23 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /Fox Business/. “Meta Platforms” компани Иллинойс муж улс дахь
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /Fox Business/. “Meta Platforms” компани Иллинойс муж улс дахь »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|