2011-10-281950 онд Увс аймгийн Тvргэн суманд нэгэн цовоо хvv мэндэлсэн нь хожмоо хэний ч санаанд оромгvй жинхэнэ
буцалсан адал явдалтай амьдрал туулаад дуусах Халхын шоронгийн єргємжлєгдсєн атаман, насаараа “Тэнгэрийн амьтан” явсан Чойрог овогт Дvгэрээ байжээ. Бар жил мэндэлсэн тэр ёстой л бvх насаараа цаст уулын цагаан бар шиг амь-дарчээ. Халхын бvх л шоронг дамжиж дунд нь завсартай 32 жил орон шоронгоор амьдарсан Чойрогийн Дvгэрээгийн туулсан амьдрал vнэндээ ямар ч адал явдалтай киног дагуулахааргvй гайхаж дуу алдмаар, зарим vед эргэлзэж будилмаар ч одоо таны уншиж байгаа эдгээр баримт бол хумсын толионы чинээ ч засваргvй туулаад гарсан амьдрал нь юм шvv.
Тvvнийг хєхнєєсєє ч гараагvй шахам нялх байхад нь тєрvvлсэн эх нь эвлэлийн илгээлт євєртлєн Дархан хот руу шилжжээ. Шилжиж явахдаа улаан цурав хvvгээ Увс аймгийн Єлгий сумын харьяат Чойрог нэртэй євгєнийд “Чадвал хvн болгоод аваарай” гэж хэлээд л орхиод гарсан гэдэг. Хэн хvнээс онцгой тєрєлхийн сэргэлэн ухаан, гурван нvvдлийн цаадахыг олж хардаг онцгой мэдрэмж нь чухам л хар багаас нь бvрэлдэн тогтжээ.
Халхын шоронд ямар ч завсаргvй 25 жил суух эхний хэргээ Ховд аймгаас эхэлсэн гэдэг. Ердєє л нэг цагдаагийн гар бууг аргалж байж салгаж аваад тэндээсээ нэг мотоцикль гулгуулан номерыг нь сольж унаад Улаанбаатар хот руу давхичихжээ. Ч.Дvгэрээгийн дуулиант амьралынх нь нэрийн хуудас бол гайхмаар гарын ур дvй, хэний ч гарын vсгийг ганц л хараад эзэн нь ч андуурмаар дуурайлгаад зурчихдаг онцгой ой тогтоолт нь юм.
Аль ч албан газрын тамгыг нэг л сайн харсан бол мо-доор, резинээр цаасан бараар ямар ч гярхай шинжээч таньж ялгаж чадахааргvй хийдэг байсан нууц нь одоо ч оньсого хэвээр vлджээ. Ховдоос давхисаар хотод ирэнгvvтээ УИД-т ажилладаг нэгэн хvvхэнтэй танилцаж хэдэн сар хамт амьдарчээ. Ч.Дvгэрээгийн нэртэй салшгvй холбогдож явдаг бас нэг зvйл нь тэр vнэхээр хvvхний тэнгэртэй эр явжээ.
Албан ёсоор гурван эхнэр авсан гэдэг. Залуудаа биерхvv, царайлаг дээр нь мєнгєєр туйлж хvvхнvvдийг ёстой л дэнгийн эрвээхэй шиг шавуулж байжээ. УИД-т ажилладаг хvvхнийг зvгээр ч нэг оосорлож аваагvй байна. Тэр хvvхэнтэй зугаалж байх завсраа УИД-ийн vvднээс 49 ширхэг мотоцикль гулгуулж бvгдийнх нь номерыг нь солиод зарчихжээ. Эхэндээ цагдаа нар ирээд шалгахаар бичиг баримт нь ямар ч зєрчилгvй болохоор vнэндээ яаж ч чаддаггvй байсан гэнэ.
Гэхдээ олон хавар нэгэндээ гэгчээр тэр олон мотоциклийн хэрэг нь яалт ч vгvй нэг єдєр илэрч анх удаагаа Зvvнхараа-гийн чанга дэглэмтэй шорон руу ачигдсан ажээ. Дуулиант хэргийн эзэн маань энэ хооронд яаж амжуулсан юм гэмээр гурван эхнэрээс нь дєрвєн хvv, хоёр ихэр охин хорвоод мэндэлсэн тvvхтэй. Том хvv нь 1972 онд мэндэл-жээ. Хулгайн хэргээр шоронд орсон Ч.Дvгэрээ Авдрантын чанга дэглэмтэй шоронд байхдаа Ж.Самбуу даргын гарын vсэгтэй БНМАУ-ын АИХ-ын тэргvvлэгчдийн зарлигийг хуурамчаар vйлдэн нэг л єдєр 19 найзынхаа хамт шоронгоос суллагдаж байжээ.
Єршєєлийн хуулийг хуурамчаар vйлдэн єєрєєсєє гадна арван хэдэн найзаа єргєст торны цаанаас ямар ч сэжиг хар авахуулахгvй аваад гарч байсан тvvх дэлхийн шоронгийн практикт vvнээс єєр байдаггvй ажээ. Хагас жилийн дараа тєвєєс тоо бvртгэлийн шалгалт ирсэн чинь 20 хvн нэг єдєр АИХ-ын зарлигаар суллагдсан нь тогтоогдож бєєн хэрэг манджээ. АИХ-аас лавлагаа авсан чинь тэр талаар ямар ч зарлиг гараагvй байж гэнэ.
Vлгэр, оньсого шиг санагдаж болох ч энэ бол яах аргагvй болоод єнгєрсєн vнэн бодит амьдрал билээ. Дарханы Мягмарсvрэн, Гахай Єлзий, Нахиу Намсрай, ерєєл Чулуунбаатар гээд жинхэнэ гал хамуудаа єєрийн гараар vйлдсэн АИХ-ын хуурамч зарлигаар суллуулж хэдэн сар ч гэсэн нарны амьдрал vзvvлсэн vйлдлээрээ насныхаа талыг шоронд єнгєрvvлэх, гурван удаа цаазын ял сонсох ээдрээт амьдралынхаа эхлэлийг тавьжээ. 32 жил шоронгийн амьдрал туулахдаа Ч.Дvгэрээ хэзээ ч хуучин хромон гутал ємсч vзээгvй гэдэг.
Энэ бvх хугацаанд шоронгийн зєвлєлийн дарга хийхдээ єєртєє ганц ч дайсангvй туулаад гарчээ. Халхын шоронгийн амьд тvvх болсон тvvний хамгийн онцгой чанар нь гайхмаар найрсаг зантай, хvний эвийг олохдоо гаргуун байсныхаа хvчинд єєрийнх нь тєлєє амиа ч єгч чадах найз нєхдєєр хvрээлvvлж амьдарсаар дуусчээ. Халхын шоронгийн албан ёсны атаман Ч.Дvгэрээгийн эхний эхнэрээс мэндэлсэн хvv нь тєрсєн эцгээ сураглаж явсаар 1993 онд Зvvнхараагийн чанга дэглэмтэй шоронд очиж уулзахад “зvрх нь чулуу” болсон шоронгийн хуягууд хvртэл гуравхан сартайд нь хаяад явсан эцэг хvv хоёрын элэг эмтэрмээр уулзалтыг хараад мэлмэрvvлэн уйлцгааж байжээ.
Гурван сартайд нь хаяад явсан “Тэнгэрийн амьтан” эцгийнхээ дахин давтагдахгvй гарын ур, гайхмаар холч ухааныг нь биширч явдаг хvv нь єнєєдєр гайхамшигт Монгол ардын урлагаа дэлхий дахинд сурталчлан таниулахаар “Их Хєгсvv” нэртэй язгуур урлагийн хамтлаг байгуулаад эх орноороо хєндлєн гулдгvй аялан тоглож явна. Харин албан ёсны гурав дахь эхнэрээс нь гарсан хамгийн бага хvv нь єнєєдєр наймдугаар ангид суралцаж байгаа ажээ.
Ч.Дvгэрээ Халхын шоронгуудаар завсаргvй 25 жил дамжиж явсаар 1996 онд анх суллагджээ. Суллагдмагцаа тєрєлхийн гvйлгээ ухаан, хvнтэй нийцтэй зангаараа хvvгийнхээ ажиллуулж байсан “Тэмvvжин” ХЭАА-г корпорац болтол нь томруулсан байна. Эхэндээ ажил нь тун ч урагштай байж. Гэвч сvvлдээ аргагvй хєрєнгийн эх vvсвэр дутагдаж ажил нь доголдоод эхэлжээ.
Тэгэнгvvт нь сурсан зангаараа гарын ураа ашиглан Солонгосын хуурамч виз хийж 18 хvний паспорт дээр дарж єгчээ. Эдгээрээс 11-ийг нь техник технологи єндєр хєгжсєн БНСУ-ын хил гаалийн ажилтнууд анзааралгvй эх орондоо нэвтрvvлсэн нь гайхмаар ч гэсэн болоод єнгєрсєн явдал билээ. Харин Солонгосын хил давж чадаагvй долоон хvн зарга мэдvvлснээр Ч.Дvгэрээ 1999 онд дахин шорон руугаа ачигдсан тvvхтэй.
Хар єнгийн балын харандаагаар 18 єнгє гарган зурж чаддаг дэлхийд ч ховорхон гэмээр авьяастан хуурамч визний хэрэгтээ таван жил суугаад гарчээ. 2004 онд Мааньтын шоронгоос суллагдаж гарч ирээд хэсэг хугацааны дараа АПУ, цахилгаан барааны сvлжээ Эльбагийн тамгыг хуурамчаар vйлдэн чек бичиж нэг л єдрийн дотор Эльбагийн нэгэн салбарын бvх цахилгаан барааг юу ч vлдээлгvй ачаад арилж байжээ.
Нэг дэлгvvрийг хоосруулсан цахилгаан бараагаа юу ч санаж бодолгvй шоронд хамт байсан найз нєхєддєє тараагаад єгчихєж байжээ. Хvний авьяасыг vнэлдэг, эрх чєлєєт нийгэмд амьдарсан бол Ч.Дvгэрээ халхын шоронгийн атаман биш, халх Монголыг дэлхийд дуурсгах суутны нэгэн байх байжээ. Цагаа ололгvй тєрсєн энэ хvн нийгэмтэйгээ сєргєєцєлдсєєр зарим vед тvvнийг ангайтал нь залилан мэхэлсээр, давах цагтаа эр хvн шиг л давсаар яваад дуусчээ.
АПУ, Эльбаг ангайтал нь залилж асар их хэмжээний хохирол учруулсан хэрэгтээ дахин ял сонсч Мааньтын чанга дэглэмтэй шоронд ялаа эдлээд хамгийн сvvлд 2007 онд суллагджээ. Тvvний хvvдээ хэлдэг байсан сургааль нь “Хаана ч явсан жинхэнэ эр хvн шиг бай. Хэнд ч битгий дээрэлхvvл. Хамгийн гол нь зєв сэтгэлтэй явбал чи бvхнийг даваад гарна” гэдэг хэдхэн vг байжээ.
“Монгол Улсаа дэлхийд таниулсан асар том цогцолбор бvтээгээрэй. Чулуугаар олон бvтээл хийж vлдээ. Чулуугаар хийсэн бvтээл мянган жилд 0.1 мм хорогддог юм. Тvрэг, Хvннv-гийн vеийн чулуун хєшєєнvvд одоо хvртэл байж л байгаа нь жинхэнэ чанарыг таниулж байгаа хэрэг. Харин тємєр бол зуухан жилийн настай шvv” хэмээн байнга сургадаг байжээ.
Халхын шоронгийн хvлээн зєвшєєрєгдсєн атаман Ч.Дvгэрээ ямар ч vед тvшээд авах ясны олон найз-тай явжээ. “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайваны ард нь сууж байдаг боссын босс “Ландага Батцэнгэл” шоронгоос дєнгєж гарч ирэнгvvт нь “Дvк минь чи ингэж амьдарч болохгvй хvн” гээд байр, машин, бусад бvхнээр хангаж байжээ.
Одоо Багануурын хориход байгаа Туба,”Монгол газар”-ын Ц.Мянганбаяр, Дамбын Хишгээ гээд Монголын цуутай эрчvvд бvгд тvvнийг мэхийн хvндэлдэг байжээ. Арваадхан хоногийн ємнє бурхан болоход нь Солонгост биеэ эмчлvvлж байсан Дамбын Хишгээ энд байгаа нєхдvvдээ тэндээс удирдан ажил явдлыг нь юугаар ч дутаалгvй vйлчилж хvндэт ахдаа сvvлчийн удаа сэтгэлийн єргєлєє єргєжээ. Алдаж эндэж явсан ч жинхэнэ жудагтай эрчvvдийн цагийн шалгуурыг давсан чин vнэнч нєхєрлєл гэдэг ийм л байдаг ажээ.
Нарангийн энгэрээс цаана хоёр уул давуулан vргэлж нар тусч байх энгэр газар Монгол ёсоор оршуулсан сvvлчийн ёслолд нь vр хvvхэд хамаатан садны хорь гаруй хvнээс гадна євгєнтийн архичнаас эхлээд тэтгэвэртээ гарсан хоёр ч цагдаагийн хурандаа тэргvvтэй чин сэтгэлээрээ нєхєрлєсєн тавь гаруй найз нєхєд нь цугларчээ. Халхын шоронгийн атаман Чойрогийн Дvгэрээ тийм л олонтой эр хvн байж, эр бор харцага шиг тэнгэрээр дvvлж яваад ойчжээ.
Сvvлийн хоёр удаа шоронгийн хаалга татахдаа найз нєхдийнхєє тєлєє зvтгэж яваад орсон байдаг. Нэг найз нь ирээд “Найз нь дєнгєж суллагдаад ядарч явна, туслаач” гэхэд нь чаддагаараа бичиг баримт vйлдэн НИК-ээс арван тонн “АСТ-8” хэмээх тос авч зараад 18 сая тєгрєг болгоод єгч байж. Авдрантын гянданд байхдаа чулуу зvсдэг машиныг ажиглан судлаад л байж.
Тэгээд нэг л єдєр хуягуудын нvдийг харуулдаж байгаад нєгєє машиныг задлан чулуу зvсдэг есєн ширхэг алмаз сугалж авч чадсан байна. Тэр есєн алмазаа гурван найзыгаа суллагдан гарахад нь гурав гурваар нь хуваан єгч “За найз нар минь, єнєєдєртєє та нарт єгч чадах юм энэ л байна. Vvгээр амьдралаа залгуулаарай” гээд єгч байжээ. Тэр алмазыг зарж эхний амьдралаа залгуулсан хоёр нь єнєєдєр тун сайхан амьдарч яваа гэнэ. Харин нэг нь алмазаа зарах гэж яваад баригдаж Ч.Дvгэрээгээ матаж ял нэмvvлж байсан тvvхтэй юм билээ.
Хамгийн сvvлд Мах комбинатын дэнж дээрх 21 дvгээр хороололд сvvлд суусан эхнэртэйгээ амьдарч байгаад арваадхан хоногийн ємнє бурхан болжээ. Одоо тэр мєнхийн амар амгалангаа олсон. Халхын цуутай эрчvvдийн нэгэн Чойрогийн Дvгэрээ ийм л амьдралыг туулаад дууслаа. Бурхан болоочийг магтах ч гэсэнгvй муулах ч гэсэнгvй. Юм vнэнээрээ байх л хамгийн сайхан. Ум сайн амгалан болтугай.
Ардчилал