 |
|
 |
|
Б.Батжаргал: Гадны компаниуд Нидерландад төв оффисоо цаасан дээр нээх замаар татвараас зугтааж байна |
|
|
 |
|
 |
Б.Батжаргал: Гадны компаниуд Нидерландад төв оффисоо цаасан дээр нээх замаар татвараас зугтааж байна
2011-10-27“Рио Тинто” компани Нидерландын вант улс руу хөрөнгө оруулалтын харьяаллаа шилжүүлэн Оюутолгойгоос олох  ноогдол ашгаасаа төлөх ёстой 6 тэрбум долларыг төлөхгүй байх замаа зассаныг “Үндэсний мэдээ” сонин анх илрүүлж, олон нийтэд дэлгэсэн. Тэгвэл энэ луйврыг Монгол улсын төрийн сонорт манай сэтгүүлчид ямар ч байсан хүргэж чадлаа. Бид бол олж мэдээлэх л үүрэгтэй, бас тийм л хязгаарлагдмал эрхтэй. Энэхүү луйврыг зогсоох нь төрийн эрх барьж байгаа эрхмүүдийн мэдлийн асуудал билээ. Энэ талаар Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Б.Батжаргалын ярьсныг хүргэе. -Манай улс нийт хэдэн улстай давхар татварын гэрээ байгуулсан юм бэ?
-Монгол улс өнөөг хүртэл “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай гэрээ”-г нийт 35 улстай байгуулсан. Үүнээс 31 нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Эдгээрээс 26 гэрээг одоогоос 13-20 жилийн өмнө буюу эдийн засаг, нийгмийн хөгжил төлөвшөөгүй, олон улсын татварын харилцааны талаарх мэдлэг нимгэн байх үед байгуулсан байдаг. Тэр үед Монгол Улс гадаад харилцаагаа сайжруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар эдийн засгаа хөгжүүлэхийг чухалчилж байсан.
Нөгөө талаар гэрээ хэлцэл байгуулах туршлага муутай, үр дагаврын талаар сайтар ойлголтгүй байсан болоод ч тэрүү давхар татварын гэрээ байгуулах хүсэлт тавьсан ихэнх улстай гэрээ хийсэн байдаг юм. Ер нь хөгжиж буй болон хөгжилтэй улс орнуудын хооронд хийсэн давхар татварын гэрээнээс хөгжилтэй улс нь илүү их өгөөж хүртэж, хөгжиж буй улс оронд бараг ашиг хүртэхгүй байх нь элбэг. Аливаа компани, бизнесийн байгууллагын гол зорилго нь өөрсдийн хүртэх ашиг, орлогоо нэмэгдүүлэх явдал байдаг учраас хууль тогтоомжийн хүрээнд боломжит хамгийн бага татвар төлөхийг ямагт зорьдог. Тийм ч учраас, томоохон үндэстэн дамнасан компаниуд татварын мэргэшсэн зөвлөх, татварын хуульч нарыг өндөр цалинтайгаар ажиллуулж, дотоодын хууль тогтоомж болон тухайн улсаас бусад улстай байгуулсан олон улсын гэрээ хэлэлцээрийг нарийвчлан судалж, тэдгээрийн хүрээнд яаж хамгийн бага татвар төлж болох гарц, хувилбарыг хайж, олж, ашиглаж байдаг.
-Давхар татвараас болоод манай улс хэр хэмжээний алдагдал хүлээгээд байгаа юм бол? -Давхар татварын харилцаа нь томоохон гадны компаниудын орлого, татвар тэдгээрийн шилжүүлэгтэй холбоотой нэлээд ээдрээтэй асуудал юм. Тэдгээр гэрээний зарим зүйл заалтыг өөрчлөхгүй бол Монгол улс өөрийн орлогоо гадагшаа алдах эрсдэл үүсч байна гэж хэлж болно. Үүнээс л сэргийлж Сангийн яам урьдчилан арга хэмжээ авахаар төлөвлөж ажлаа эхлүүлээд байгаа л даа.
-Нидерланд болон Люксембург улсуудтай байгуулсан татварын гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон гэж сонсч байсан. Энэ үнэн юм болов уу? -Юуны өмнө, бид Нидерланд болон Люксембург улсуудтай байгуулсан давхар татварын гэрээнд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Манай талаас гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг нөгөө талд дипломат шугамаар хоёр ч удаа тавиад байгаа. Хэрэв өөрчлөлт оруулах саналыг хүлээн авахгүй бол гэрээний эрхийнхээ дагуу манай улс дангаар цуцлах болно гэдгээ мэдэгдсэн. Бусад улсуудтай байгуулсан давхар татварын гэрээ хэлцлүүдийг ч эргэн харж, сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Давхар татварын гэрээ байгуулах талаар НҮБ болон ЭЗХАХБ-уудаас гаргасан загвар байдаг. Бүх гэрээнүүдийг НҮБ, ЭЗХАХБаас гаргасан шинэчилсэн загваруудтай харьцуулж, дүн анализ хийж, тэдгээрээс зөрүүтэй зүйл, заалтуудыг илрүүлж, үүсэх үр дагаврыг судлах болно. Түүний дараа, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн гэрээнүүд дээр ажиллахаар төлөвлөөд байна.
-Яагаад онцгойлон Нидерланд болон Люксембург улсуудтай байгуулсан давхар татварын гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагатай юм бол. Гэрээ нэлээн асуудалтай байгаа юм аа даа?
-Монгол Улс, Люксембургийн Вант Улсын Засгийн газар хооронд 1998 оны зургадугаар сарын 5-ны өдөр, Монгол Улс, Нидерландийн Вант Улсын Засгийн газар хооронд 2002 оны гуравдугаар сарын 8-ны өдөр “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр”-үүдийг тус тус байгуулсан юм. Эдгээр гэрээний ногдол ашгаас татвар суутгахтай холбоотой бүлэгт НҮБ, ЭЗХАХБ-аас гаргасан загвар тус гэрээнд байдаггүй, мөн манай улсаас бусад улстай байгуулсан гэрээнүүдэд ч байхгүй заалт орсон байдаг. Үүний улмаас Монгол Улсад байрлах охин компаниас Нидерланд, Люксембург улсуудад байрлах толгой компани руу шилжүүлсэн ногдол ашгаас Монгол Улс татвар суутгаж авч чадахгүйд хүрээд байгаа юм. Дээр дурдсан давхар татварын гэрээний заалтыг ашиглан гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Голланд, Люксембург улсуудад толгой компаниа бүртгүүлэх замаар тэдгээр улсуудаар дамжуулан Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж, улмаар татвараас зайлсхийх явдал гарах болсон. Энэ гэрээний тодорхой заалтыг ашиглан татвараас зайлсхийх схемийг боловсруулан бэлтгэлээ базааж буй олон гадны хөрөнгө оруулалттай компаниуд байна гэсэн мэдээлэл ирсэн. Тиймээс, энэ байдлыг таслан зогсоох зорилгоор дээрх хоёр улстай байгуулсан давхар татварын гэрээг нэн тэргүүнд өөрчлөх шаардлага тулгараад байгаа юм.
-Гадны компаниуд яагаад Нидерланд улсаар дамжуулан хөрөнгө оруулалт хийгээд байгааг судалсан уу? -Үүний учир шалтгааныг бид судалж үзсэн. Газар зүйн таатай байрлал, улс төрийн тогтвортой байдал, татварын энэрэнгүй тогтолцоо болон олон улс оронтой давхар татварын гэрээ хэлцлийг байгуулсан гэдгээрээ Нидерланд улс гадаадын компаниудын хувьд бизнес эрхлэхэд хамгийн таатай улсад тооцогддог. Гадны компаниуд Нидерландад төвөө нээх сонирхлыг хамгийн ихээр татдаг зүйл бол ногдол ашгийн шилжүүлэг, хөрөнгө оруулсны орлогыг татвараас чөлөөлдөгтэй холбоотой юм билээ.
-Тус орнууд энэ байдлыг харгалзаж үздэггүй юм байх даа? -Тус улсын татварын таатай орчныг Нидерландад бодитоор бизнес эрхэлж буй компаниуд бус Нидерландыг зөвхөн татварын зорилгоор ашиглаж буй компаниуд илүү ашиглах болсон гэсэн үг. Гадны компаниуд хөгжиж буй улсуудад татвар төлөхгүй зугтах зорилгоор Нидерландыг ашиглаж буй нь тус улсын нэр хүндийг олон улсын тавцанд унагаж байна гэж иргэний нийгмийн зарим байгууллагууд нь шүүмжилж, хөгжиж буй улс орнуудтай татварын гэрээ хэлцэл ахиж хийхгүй байх нь зүйтэй гэсэн зөвлөмжийг гаргаж, 2011 оны дөрөвдүгээр сард парламентын доод танхимд танилцуулсан байна. Нидерланд улс гадаадын компаниудын хувьд “татварын диваажингийн зуулчлагч орон” болж хувираад байна гэж шүүмжилж байгаа юм билээ . Нидерландын хөгжиж буй улсуудтай байгуулсан татварын гэрээ хэлэлцээрт эрхийн шимтгэл, ногдол ашгийн орлогод маш бага хувьтай татвар ногдуулахаар заасан байдгаас тэдгээр улсуудад үйл ажиллагаа явуулж буй гадны компаниуд Нидерландад төв оффисоо цаасан дээр нээх замаар татвараас зугтаж байгаа юм. Яг энэ байдал нь манай улстай байгуулсан давхар татварын гэрээнд туссан байгаа. - Энэ байдлаар татвараас зугтсан хэр олон компани байдаг юм бол?
-Үндэстэн дамнасан корпорациудын Нидерланд улсад байгуулсан аж ахуйн нэгжээрээ дамжуулан татвараас зайлсхийхийн тулд Нидерланд улсаар дамжуулсан мөнгөн урсгалын дүн 2004 онд 4.4 тэрбум евро байсан бол 2010 онд 10 тэрбум евро хүрч эрс өссөн байдаг. Энэ нь Нидерландын ДНБ-ний дүнгээс даруй 17 дахин их юм. Нидерланд, Люксембург улсуудаас 1999-2010 оны хооронд манай улсад орж ирсэн шууд хөрөнгө оруулалтын 27 хувь нь зөвхөн Нидерланд улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдээс орж ирсэн гэсэн мэдээ байна. Ашигт малтмалын газраас авсан албан ёсны мэдээллээр Монгол Улсын хэмжээнд одоогийн байдлаар хайгуулын болон ашиглалтын нийт 23502 тусгай зөвшөөрөл олгогдоод байна. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын дотор Нидерландад 80 лиценз эзэмшигч, Люксембургт дөрвөн лиценз эзэмшигч байна. Ер нь цаашид манай улс давхар татварын гэрээг сайжруулж засахаас гадна Нидерланд, Их Британийн Виржин Арлууд зэрэг “татварын диваажин” болон “татварын сүүдрэвч” улсуудад толгой компани нь бүртгэлтэй байдаг компаниудад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох, шилжүүлэхийг хаасан хуулийн заалтыг Ашигт малтмалын тухай хуульд оруулж, батлуулах шаардлагатай байгаа.
-Люксембургтэй байгуулсан давхар татварын гэрээг яагаад бас өөрчлөх шаардлагатай гэж? -Хэрэв бид зөвхөн Нидерланд улстай байгуулсан давхар татварын гэрээг өөрчлөх эсвэл цуцлаад орхивол, гэрээнүүдэд орсон ижил заалтыг ашиглан гадны компаниуд төв оффисоо Люксембург руу шилжүүлэх учраас энэ хоёр улстай байгуулсан давхар татварын гэрээг хамтад нь өөрчлөх шаардлагатай байгаа юм.
-Нидерланд улстай байгуулсан давхар татварын гэрээнд Оюутолгой ХХК хамрагдаж байгаа гэсэн. Энэ үнэн юм болов уу? -Канад улсад бүртгэлтэй Айванхоу Майнз компани өөрийн Их Британийн Виржин Арлууд болон Нидерланд улсад бүртгэлтэй охин компаниудаараа дамжуулан Монгол Улс дахь Оюутолгой ХХК-д хувь эзэмшиж буй нь татвар төлөхгүйгээр Оюутолгой ХХК-аас ногдол ашиг авах сонирхолтой байгааг нь илтгэж байгаа юм.
-Оюутолгой компани их хэмжээний татвар төлөхөөс зугтаж байгаа гэсэн мэдээлэл бодитой юм байна гэж ойлгож болох уу? -Бас тэгж ойлгож болохгүй. Оюутолгой ХХК-ийн батлагдсан техник, эдийн засгийн үндэслэлээр тус компани 2014 оноос л эхлэн ашигтай ажиллахаар байгаа. Өөрөөр хэлбэл, тус компани 2015 оноос эхлэн ногдол ашгаа тараах бололцоо үүсэх юм. Тиймээс манай улс Нидерланд улстай байгуулсан давхар татварын гэрээнээс болж Оюутолгой компаниас татвар авч чадахгүй байна гэдэг нь ташаа ойлголт юм.
Нөгөө талаар, Оюутолгой компанитай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний 2.10-р зүйлд “Хөрөнгө оруулагчаас Монгол Улсад оршин суугч бус татвар төлөгч, хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй энгийн буюу давуу эрхийн хувьцаанд төлөх ногдол ашигт Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журам түүний дотор Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т заасны дагуу хэрэглэгдэх давхар татварын холбогдох гэрээнд зааснаар татвар ногдуулж хувийг тогтворжуулна” гэж заасан байдаг. Тиймээс, Нидерланд улстай байгуулсан давхар татварын гэрээг ойрын хугацаанд өөрчлөх эсвэл цуцлах замаар үүссэн нөхцөл байдлыг засах боломж бидэнд бий л дээ. МОНЦАМЭ |
Б.Батжаргал: Гадны компаниуд Нидерландад төв оффисоо цаасан дээр нээх замаар татвараас зугтааж байна |
|
|
|
Bolod.mn |
|
|
|

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх хяналт, шалгалтыг эрчимжүүллээ 09:09 Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж, таслан
|
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж, таслан »»
|
|
Үерийн хамгаалалтын түшиц хана барих ажил ирэх сард дуусна 10:55 Сэлбэ дунд голын дагууд үерээс хамгаалах бетон хана барих ажил үргэлжилж байгаа. Уг ажил 2023 оноос эхэлсэн байдаг.
|
Сэлбэ дунд голын дагууд үерээс хамгаалах бетон хана барих ажил үргэлжилж байгаа. Уг ажил 2023 оноос эхэлсэн байдаг. »»
|
|
Филиппин улсын 2.7 сая орчим хүн үерийн гамшигт нэрвэгджээ 09:56 Үргэлжлэн орсон аадар борооны улмаас Филиппин улсын Метро манила хотын 1.710 хэсгээс 412 нь, Төв болон Хойд Лузоны
|
Үргэлжлэн орсон аадар борооны улмаас Филиппин улсын Метро манила хотын 1.710 хэсгээс 412 нь, Төв болон Хойд Лузоны »»
|
|
БНХАУ-ын иргэд хилийн бүсэд хадлан хадаж буй асуудлыг шалгахаар ажлын хэсэг хөдөллөө 23:13 Матад сумын нутагт хилийн бүсэд, дархан цаазат газар БНХАУ-ын 70 орчим иргэн хадлан хадаж буй асуудалд хяналт,
|
Матад сумын нутагт хилийн бүсэд, дархан цаазат газар БНХАУ-ын 70 орчим иргэн хадлан хадаж буй асуудалд хяналт, »»
|
|
Нэг кг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис худалдан борлуулах гэж байсан бүлэг этгээдэд шүүхээс 8 жилийн хорих ял оногдуулжээ 23:07 “Монгол Улсын иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хадгалан худалдаалж байна” гэх мэдээллийг цагдаагийн
|
“Монгол Улсын иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хадгалан худалдаалж байна” гэх мэдээллийг цагдаагийн »»
|
|
Үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ 23:05 7 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр/Цагаан-Үүр/ гол, Хэнтий нуруунаас усжих
|
7 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр/Цагаан-Үүр/ гол, Хэнтий нуруунаас усжих »»
|
|
Шагдарсүрэнгийн Далайбаатар түүхэн амжилт үзүүллээ 23:01 Японы мэргэжлийн сүмогийн 2025 оны долдугаар сарын башёд маэгашира-1 буюу дээд зиндаанд барилдаж эхэлсэн
|
Японы мэргэжлийн сүмогийн 2025 оны долдугаар сарын башёд маэгашира-1 буюу дээд зиндаанд барилдаж эхэлсэн »»
|
|
Старлинкийн сүлжээ хоёр цаг хагасын турш доголджээ 21:58 НЬЮ-ЙОРК, 2025 оны долоодугаар сарын 25. /ТАСС/. Хиймэл дагуулын холбооны Starlink системийн үйл ажиллагаанд
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны долоодугаар сарын 25. /ТАСС/. Хиймэл дагуулын холбооны Starlink системийн үйл ажиллагаанд »»
|
|
Д.Бум-Очир: Монгол бол угсаатан, зөвхөн үндэстэн биш гэж бичсэн нь хамгийн аюултай 10:50 Тикток контент бүтээгч Nemanja Calic Монголын үндэсний дээл хувцсыг Хятад мэтээр сурталчлахдаа “Монгол үндэстэн
|
Тикток контент бүтээгч Nemanja Calic Монголын үндэсний дээл хувцсыг Хятад мэтээр сурталчлахдаа “Монгол үндэстэн »»
|
|
YG энтертаймент Нэтфиликстэй хамтарна 08:57 Дэлхий даяар үнэмлэхүй өндөр амжилт үзүүлж буй “K-pop Demon Hunters” кинонд YG энтертайментийн бүтээсэн хөгжмийн
|
Дэлхий даяар үнэмлэхүй өндөр амжилт үзүүлж буй “K-pop Demon Hunters” кинонд YG энтертайментийн бүтээсэн хөгжмийн »»
|
|
Одон орны ховор үзэгдэл 2027 онд тохионо 08:55 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 24 /Dailygalaxy/. XXI зууны одон орны хамгийн ховор үзэгдлүүдийн нэг нь 2027
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 24 /Dailygalaxy/. XXI зууны одон орны хамгийн ховор үзэгдлүүдийн нэг нь 2027 »»
|
|
Судалгаа: Цар тахлын улмаас тархи хөгшрөх явц түргэсжээ 08:46 ЛОНДОН, 2025 оны долоодугаар сарын 24 /Anadolu/. Тархи хөгшрөх явц нь “COVID-19” цар тахлын үед вирусний халдвар
|
ЛОНДОН, 2025 оны долоодугаар сарын 24 /Anadolu/. Тархи хөгшрөх явц нь “COVID-19” цар тахлын үед вирусний халдвар »»
|
|
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12852 болжээ 09:47 Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 24-ний байдлаар улаанбурхан
|
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 24-ний байдлаар улаанбурхан »»
|
|
Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт этгээдэд хүлээлгэх ял шийтгэлийн бодлогыг чангатгана 09:45 Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын наймаа нь НҮБ-ын Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн
|
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын наймаа нь НҮБ-ын Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн »»
|
|
Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулна 08:35 Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж дараах шийдвэрийг гаргалаа.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж дараах шийдвэрийг гаргалаа. »»
|
|
Иргэн У нь мансууруулах үйлчилгээтэй “өвс”-ийг түүж, гэртээ хадгалж байжээ 08:31 Иргэд мансууруулах үйлчилгээтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр оруулах, гаргах, олж авах, түүх, бэлтгэх,
|
Иргэд мансууруулах үйлчилгээтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр оруулах, гаргах, олж авах, түүх, бэлтгэх, »»
|
|
Улаанбурханы өвчний батлагдсан тохиолдол хоногт 145 болж нэмэгдлээ 16:25 Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 23-ний өдрийн байдлаар
|
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 23-ний өдрийн байдлаар »»
|
|
10 дугаар хорооллын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх авто замыг бямба гарагийн өглөө хүртэл ХААНА 15:39 10 дугаар хорооллын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх авто замыг хаах хугацааг хэд хэдэн удаа хойшлуулсан
|
10 дугаар хорооллын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх авто замыг хаах хугацааг хэд хэдэн удаа хойшлуулсан »»
|
|
2035 он гэхэд нэг хоногоос бүтэн нэг секунд хасагдах магадлалтай 15:20 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 23 /CNN/. Манай гараг дэлхий улам бүр хурдан эргэх болж, 7 дугаар сарын
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 23 /CNN/. Манай гараг дэлхий улам бүр хурдан эргэх болж, 7 дугаар сарын »»
|
|
Гол, нуурын усанд үсэрч шумбах нь хүзүү, нурууны гэмтэл үүсгэх эрсдэлтэй 13:16 Урин дулааны улиралд амралт болон аялал зугаалгаар явах үедээ хэн хүнгүй гол, нуурын усанд орох, сэлж шумбах нь олон бий.
|
Урин дулааны улиралд амралт болон аялал зугаалгаар явах үедээ хэн хүнгүй гол, нуурын усанд орох, сэлж шумбах нь олон бий. »»
|
|
Хэрэглээний ус нь шавхагдсан орчин цагийн анхны нийслэл болох эрсдэл Кабулд тулгарчээ 13:12 Афганистан нийслэл Кабулд нөхцөл байдал хүндхэн байна. “Mercy Corps” нэртэй ТББ сүүлд гаргасан тайландаа тус хот
|
Афганистан нийслэл Кабулд нөхцөл байдал хүндхэн байна. “Mercy Corps” нэртэй ТББ сүүлд гаргасан тайландаа тус хот »»
|
|
Улаанбаатарт голомтдоо 3-4 баллын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ 12:56 Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу ууланд өчигдөр болсон газар хөдлөлтийн мэдээлийг
|
Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу ууланд өчигдөр болсон газар хөдлөлтийн мэдээлийг »»
|
|
Хүн төрөлхтний нөлөөний улмаас дэлхийн соронзон орон шилжжээ 12:52 Хүн төрөлхтний нөлөө агаар мандал, далайн урсгал гэх мэт дэлхийн макро бүтцэд ажиглагддаг. Тэгвэл сүүлийн үед дэлхийн
|
Хүн төрөлхтний нөлөө агаар мандал, далайн урсгал гэх мэт дэлхийн макро бүтцэд ажиглагддаг. Тэгвэл сүүлийн үед дэлхийн »»
|
|
Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл ирэх сарын 12-нд эхэлнэ 12:06 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим
|
2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим »»
|
|
Туулын хурдны зам барих тендерт “ХаоЮань групп” ХХК шалгарч, бүтээн байгуулалтын ажлыг ирэх долоо хоногт эхлүүлнэ 12:02 Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлж, түгжрэлийг бууруулах гол төслийн нэг нь Туулын хурдны зам.
|
Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлж, түгжрэлийг бууруулах гол төслийн нэг нь Туулын хурдны зам. »»
|
|
Цэцэрлэгийн цахим бүртгэл 2025.08.04-ний өдрөөс эхэлнэ 11:36 Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 18-ны өдрийг дуустал
|
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 18-ны өдрийг дуустал »»
|
|
ХСҮТ-ийн захирлыг дахин сольж, Ц.Батболдыг томиллоо 09:54 ХСҮТ-ийн захирлыг дахин сольжээ. Тодруулбал, Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайдаар томилогдсоныхоо дараа ХСҮТ-ийн
|
ХСҮТ-ийн захирлыг дахин сольжээ. Тодруулбал, Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайдаар томилогдсоныхоо дараа ХСҮТ-ийн »»
|
|
Түймрийн голомтод 429 хүн, 30 автомашинтай ажиллаж байна 09:13 Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.22/ 10:30 цагийн байдлаар 18 ойн түймэртэй байгаагаасс Сэлэнгэ аймгийн Ерөө сумын
|
Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.22/ 10:30 цагийн байдлаар 18 ойн түймэртэй байгаагаасс Сэлэнгэ аймгийн Ерөө сумын »»
|
|
Б.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нарыг үргэлжлүүлэн хорих саналаа прокурорын байгууллагаас шүүхэд хүргүүлжээ 16:38 Нийслэлийн Прокурорын газраас Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нарыг “2025 оны 7 сарын 18-19-нд
|
Нийслэлийн Прокурорын газраас Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нарыг “2025 оны 7 сарын 18-19-нд »»
|
|
Байгалийн ховор тогтоц бүхий Мухартын гол сүйдэх аюулд оржээ 14:50 Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумаас 3 км зайтай орших, 400 гаруй метр өндөр элсэн манхан дундах Мухартын гол нь
|
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумаас 3 км зайтай орших, 400 гаруй метр өндөр элсэн манхан дундах Мухартын гол нь »»
|
|
Х.Нямбаатар хуучны орон сууцны үзэмжийг сайжруулж, цэвэрлэгээ, ногоон байгууламжаа чанаржуулахыг үүрэг болгов 14:48 Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр есөн дүүргийн удирдлагатай уулзаж, хот, нийтийн аж ахуйн чиглэлээрх үйл
|
Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр есөн дүүргийн удирдлагатай уулзаж, хот, нийтийн аж ахуйн чиглэлээрх үйл »»
|
|
”Халзан бүрэгтэйн” ордын талаарх ерөнхий хяналтын сонсгол болно 14:46 Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооноос
|
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооноос »»
|
|
Эрхэм монгол улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Танаа, Гомдол мэдүүлэх тухай 12:19 Өнгөрсөн сарын сүүлээр Өмнөд говийн хилийн бүсэд судалгааны ажлаар яваад ирсэн эрхэм шавь Ч. Баярмаа ийн хэлэв:
|
Өнгөрсөн сарын сүүлээр Өмнөд говийн хилийн бүсэд судалгааны ажлаар яваад ирсэн эрхэм шавь Ч. Баярмаа ийн хэлэв: »»
|
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12620 болжээ 12:15 Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 22-ний байдлаар улаанбурхан
|
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 22-ний байдлаар улаанбурхан »»
|
|
“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Т.Отгонболдыг томиллоо 12:09 “Багануур” ХК-ийн ТУЗ-ийн энэ сарын 8-ны өдрийн 13 тоот тогтоолыг үндэслэн “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлын
|
“Багануур” ХК-ийн ТУЗ-ийн энэ сарын 8-ны өдрийн 13 тоот тогтоолыг үндэслэн “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлын »»
|
|
ЦЕГ: "Ноорог.мн сайтад холбогдох хэрэг ХААГДААГҮЙ 10:59 Ноорог.мн гэх нэртэй фэйсбүүк хуудас эрхлэн явуулдаг байгууллагад өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны шөнө
|
Ноорог.мн гэх нэртэй фэйсбүүк хуудас эрхлэн явуулдаг байгууллагад өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны шөнө »»
|
|
Баяр наадмын өдрүүдэд усны ослоор 17 хүн амиа алджээ 10:54 Усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэд ихээр амарч зугаалдаг 19 аймгийн 24 гол, 7 нуурын дагуу завьт
|
Усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэд ихээр амарч зугаалдаг 19 аймгийн 24 гол, 7 нуурын дагуу завьт »»
|
|
ДОРНОД | Хүүхдүүдийг хутгалж, гэмтээсэн эрэгтэйг цагдан хорьж байна 10:51 Энэ сарын 10-ны өдөр Дорнод аймагт бага насны хүүхдүүдийг хутгалж гэмтээсэн хэрэг гарчээ.
|
Энэ сарын 10-ны өдөр Дорнод аймагт бага насны хүүхдүүдийг хутгалж гэмтээсэн хэрэг гарчээ. »»
|
|
Та бүгдийг зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна 10:44 Долоодугаар сарын 20-ны өдрийн байдлаар Орхон голын усны түвшин Хархорин, Орхонтуул сумдын орчимд, Чулуут гол
|
Долоодугаар сарын 20-ны өдрийн байдлаар Орхон голын усны түвшин Хархорин, Орхонтуул сумдын орчимд, Чулуут гол »»
|
|
Нийтийн эзэмшлийн талбайд терраса барьсан зөрчлийг арилгууллаа 10:09 Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Central Park Office”-ийн 1-р давхарт байрлах Segafredo Zanetti Espresso нь нийтийн
|
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Central Park Office”-ийн 1-р давхарт байрлах Segafredo Zanetti Espresso нь нийтийн »»
|
|
"ChatGPT"-ийн шинэ функц хэрэглэгчийн өмнөөс бодож, шийдвэр гаргана 09:28 "OpenAI" компани Пүрэв гаригт (2025.07.17) "ChatGPT" шинэ функцтэй болж байгаа талаар зарласан байна.
|
"OpenAI" компани Пүрэв гаригт (2025.07.17) "ChatGPT" шинэ функцтэй болж байгаа талаар зарласан байна. »»
|
|
МҮБХ допинг илэрсэн бөхийн нэрсийг нууцалж байна 09:25 Улсын баяр наадам болон аймаг сумын наадамд шөвгөрсөн бөхчүүдээс энэ сарын 13-ны өдөр допингийн шинжилгээ авсан.
|
Улсын баяр наадам болон аймаг сумын наадамд шөвгөрсөн бөхчүүдээс энэ сарын 13-ны өдөр допингийн шинжилгээ авсан. »»
|
|
Улсын арслан Э.Батмагнайн мялаалга наадам наймдугаар сарын 13-нд Дуурсахын хөндийд болно 09:14 Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар Баянхонгор аймаг одтой наадаж эрийн гурван наадмын гурван төрөлд түрүүлсэн.
|
Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар Баянхонгор аймаг одтой наадаж эрийн гурван наадмын гурван төрөлд түрүүлсэн. »»
|
|
Тендерийн тухай хуулийг засахгүй л бол Монгол хүний эрүүл мэнд, амь насанд эрсдэл учирна 09:05 Монгол Улсад жил бүр 3000 орчим хүн диалез хийлгэх шаардлагатай ч боловч улсын хэмжээнд 260 нь л диалезийн аппарат байдаг.
|
Монгол Улсад жил бүр 3000 орчим хүн диалез хийлгэх шаардлагатай ч боловч улсын хэмжээнд 260 нь л диалезийн аппарат байдаг. »»
|
|
ТАНИЛЦ: Усны түвшин нэмэгдсэн голууд 08:51 Орхон голын усны түвшин Бат-Өлзий, Орхон сумдын орчимд 20-50 см, Таац гол Нарийнтээл, Цагаантуруут гол Галуут,
|
Орхон голын усны түвшин Бат-Өлзий, Орхон сумдын орчимд 20-50 см, Таац гол Нарийнтээл, Цагаантуруут гол Галуут, »»
|
|
БНСУ-ын нисгэгч буруу хөдөлгүүрээ унтраасны улмаас онгоц осолдсон гэв 08:50 Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард БНСУ-д болсон онгоцны осол нисгэгчийн алдаанаас үүдэлтэй болохыг шалгалтаар тогтоогоод байна.
|
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард БНСУ-д болсон онгоцны осол нисгэгчийн алдаанаас үүдэлтэй болохыг шалгалтаар тогтоогоод байна. »»
|
|
Мэдлэгт тань нэмэрлэе: ЧОЙРЫН БОГД 08:17 Байгалийн үзэсгэлэн төгөлдөр Чойрын Богд уулыг байгалийн нөөц газрын ангилалаар улсын тусгай хамгаалалтанд авсан.
|
Байгалийн үзэсгэлэн төгөлдөр Чойрын Богд уулыг байгалийн нөөц газрын ангилалаар улсын тусгай хамгаалалтанд авсан. »»
|
|
Уучлалын улс төр ба Хууль дээдлэх ёс, төрийн институцийн сорилт 08:09 Ерөнхийлөгчийн зөвлөх асан Ц.Хуланд үзүүлсэн Ерөнхийлөгчийн уучлалын шийдвэр нь Монголын хууль, улс төрийн
|
Ерөнхийлөгчийн зөвлөх асан Ц.Хуланд үзүүлсэн Ерөнхийлөгчийн уучлалын шийдвэр нь Монголын хууль, улс төрийн »»
|
|
Ажилтны зохиосон амархан нууц үг 158 жилийн түүхтэй компанийг дампууруулжээ 08:04 Ажилтны зохиосон амархан нууц үгийг хакерууд олж авснаар 158 жилийн түүхтэй компанийг дампууруулж, 700 хүнийг ажилгүй болгожээ.
|
Ажилтны зохиосон амархан нууц үгийг хакерууд олж авснаар 158 жилийн түүхтэй компанийг дампууруулж, 700 хүнийг ажилгүй болгожээ. »»
|
|
Найруулагч Б.Баатарын “Гажуудал” кино Нью-Йорк дахь Азийн кино наадамд шалгарлаа 20:35 Найруулагч Б.Баатарын бүтээл “Гажуудал” уран сайхны кино Нью-Йорк дахь Азийн кино наадам (The New York Asian
|
Найруулагч Б.Баатарын бүтээл “Гажуудал” уран сайхны кино Нью-Йорк дахь Азийн кино наадам (The New York Asian »»
|
|
|
Орос: Амиа алдсан хохирогчдын ар гэрт 5 сая рубль олгоно 09:54 ОХУ-ын Алс Дорнодод осолдож, онгоцонд явсан 48 хүн бүгд амиа алдсан Антонов Ан-24 зорчигч тээврийн онгоцны хар
|
ОХУ-ын Алс Дорнодод осолдож, онгоцонд явсан 48 хүн бүгд амиа алдсан Антонов Ан-24 зорчигч тээврийн онгоцны хар »»
|
|
Филиппин улсын 2.7 сая орчим хүн үерийн гамшигт нэрвэгджээ 09:56 Үргэлжлэн орсон аадар борооны улмаас Филиппин улсын Метро манила хотын 1.710 хэсгээс 412 нь, Төв болон Хойд Лузоны
|
Үргэлжлэн орсон аадар борооны улмаас Филиппин улсын Метро манила хотын 1.710 хэсгээс 412 нь, Төв болон Хойд Лузоны »»
|
|
Солонгос Улсын Ерөнхийлөгчийн мэдэгдэл: Цагаач ажилчдын эрхийг зөрчсөн аливаа үйлдлийг хатуу хариуцлага хүлээлгэнэ 11:36 Солонгосын нэгэн үйлдвэрт цагаач ажилчныг ёс зүйгүй, хүчирхийлэлтэйгээр шахан зовоож буй бичлэг олон нийтийн сүлжээнд
|
Солонгосын нэгэн үйлдвэрт цагаач ажилчныг ёс зүйгүй, хүчирхийлэлтэйгээр шахан зовоож буй бичлэг олон нийтийн сүлжээнд »»
|
|
Хүчтэй аадар борооны улмаас Москва хот үерт автжээ 10:18 Даваа гарагт ОХУ-ын нийслэл даяар хүчтэй аадар бороо орсны дараа Москва хотын зарим дүүрэг үерт автаж, метроны хэд
|
Даваа гарагт ОХУ-ын нийслэл даяар хүчтэй аадар бороо орсны дараа Москва хотын зарим дүүрэг үерт автаж, метроны хэд »»
|
|
Хэрэглээний ус нь шавхагдсан орчин цагийн анхны нийслэл болох эрсдэл Кабулд тулгарчээ 13:12 Афганистан нийслэл Кабулд нөхцөл байдал хүндхэн байна. “Mercy Corps” нэртэй ТББ сүүлд гаргасан тайландаа тус хот
|
Афганистан нийслэл Кабулд нөхцөл байдал хүндхэн байна. “Mercy Corps” нэртэй ТББ сүүлд гаргасан тайландаа тус хот »»
|
|
Д.Трамп: Японтой худалдааны томоохон гэрээ байгуулахаар тохиролцлоо 11:30 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 23 /BBC/. АНУ-ын хамгийн том худалдааны түншүүдийн нэг болох
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 23 /BBC/. АНУ-ын хамгийн том худалдааны түншүүдийн нэг болох »»
|
|
Украин, Оросын төлөөлөгчид лхагва гарагт хэлэлцээ хийнэ 12:05 КИЕВ, 2025 оны долоодугаар сарын 22 /DW/. Украин, Оросын талууд лхагва гарагт дараагийн шатны хэлэлцээг хийнэ
|
КИЕВ, 2025 оны долоодугаар сарын 22 /DW/. Украин, Оросын талууд лхагва гарагт дараагийн шатны хэлэлцээг хийнэ »»
|
|
Д.Трамп: Шаардлагатай бол Ираны цөмийн байгууламжуудыг дахин устгана 10:36 Долдугаар сарын 21-нд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өөрийн олон нийтийн сүлжээнд хэрэв шаардлагатай тохиолдолд
|
Долдугаар сарын 21-нд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өөрийн олон нийтийн сүлжээнд хэрэв шаардлагатай тохиолдолд »»
|
|
БНСУ-ын нисгэгч буруу хөдөлгүүрээ унтраасны улмаас онгоц осолдсон гэв 08:50 Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард БНСУ-д болсон онгоцны осол нисгэгчийн алдаанаас үүдэлтэй болохыг шалгалтаар тогтоогоод байна.
|
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард БНСУ-д болсон онгоцны осол нисгэгчийн алдаанаас үүдэлтэй болохыг шалгалтаар тогтоогоод байна. »»
|
|
БНСУ-д үерийн улмаас 4 хүн амиа алдаж, 1300 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлээд байна 10:13 БНСУ-ын төв хэсгийн Чүнчон бүс нутагт хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амиа алдаж, айл өрхүүд
|
БНСУ-ын төв хэсгийн Чүнчон бүс нутагт хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амиа алдаж, айл өрхүүд »»
|
|
Украин: “Ерөөсөө л эхлүүлдэггүй байж...” 08:18 Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа (“СВО”) 3.5 дахь жилдээ шилжин өрнөж байгаатай
|
Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа (“СВО”) 3.5 дахь жилдээ шилжин өрнөж байгаатай »»
|
|
Юн Сук Ёл баривчлагдсан тул сонсголд оролцож чадсангүй 09:48 Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал тогтоох зарлигаас өмнө
|
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал тогтоох зарлигаас өмнө »»
|
|
Маск шинэ нам байгуулахаа зарлаж, Трамп түүнийг нь шүүмжлэв 14:47 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ойрын холбоотон байсан Илон Маскийн улс төрийн шинэ нам байгуулах төлөвлөгөөг шүүмжиллээ.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ойрын холбоотон байсан Илон Маскийн улс төрийн шинэ нам байгуулах төлөвлөгөөг шүүмжиллээ. »»
|
|
Трамп: Путин дайныг зогсоогоогүйд сэтгэл дундуур байна 12:02 Долдугаар сарын 7-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийг Цагаан
|
Долдугаар сарын 7-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийг Цагаан »»
|
|
Палестин улс байгуулахыг Израил улс зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ 11:00 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 8 /TASS/. Бүрэн эрхт тусгаар тогтносон Палестин улсыг байгуулахыг, мөн тус
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 8 /TASS/. Бүрэн эрхт тусгаар тогтносон Палестин улсыг байгуулахыг, мөн тус »»
|
|
Хойд дүр тодруулах нь 14-р Далай ламын дураараа шийддэг асуудал биш гэв 14:16 14-р Далай лам дахин төрөх тухай мэдэгдэл гаргасны дараа Хятадын Буддын шашны холбоо пүрэв гарагт албан ёсны мэдэгдэл хийжээ.
|
14-р Далай лам дахин төрөх тухай мэдэгдэл гаргасны дараа Хятадын Буддын шашны холбоо пүрэв гарагт албан ёсны мэдэгдэл хийжээ. »»
|
|
Техаст үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ 13:25 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 7 /CNN/. АНУ-ын Техас муж улсад хүчтэй үер болсны улмаас амиа алдсан
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 7 /CNN/. АНУ-ын Техас муж улсад хүчтэй үер болсны улмаас амиа алдсан »»
|
|
И.Маск шинээр нам байгуулна 10:32 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 6 /DW/. Дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Илон Маск “Америкийн нам”
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 6 /DW/. Дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Илон Маск “Америкийн нам” »»
|
|
Хойд Солонгос улс аялал жуулчлалын шинэ бүсээ нээв 15:46 Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ
|
Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ »»
|
|
Хэт халалтын улмаас Франц сургуулиудын үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарлав 09:44 Европт хэт халалт эхэлсний улмаас Франц сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарласан байна.
|
Европт хэт халалт эхэлсний улмаас Франц сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарласан байна. »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|