 |
|
 |
|
Топ модель Б.Одгэрэл: Хүнд байдаг олон юм надад байдаггүй. Гэхдээ энэ бол миний л сонголт |
|
|
 |
|
 |
Топ модель Б.Одгэрэл: Хүнд байдаг олон юм надад байдаггүй. Гэхдээ энэ бол миний л сонголт
2011-10-19Мөнхийн залуу Одгэрэл... Дөчин насны босго хэдийнээ давсан ч гэсэн загварын тайзан дээр арван хэдтэй жаахан  охидтой мөр зэрэгцэж, тэднээс илүү цоглог, өнгөлөг харагдах энэ бүсгүй хувийн амьдралаа нууцалж, олны нүдэн дээр тэр бүр гардаггүй. Энэ удаа Топ модель Б.Одгэрэлийн дэлгэрэнгүй ярилцлагыг хүргэж байна. Загварын тайзнаас буугаад би тэгнэ ингэнэ гэж төлөвлөж ярих арай л эрт байна -Загварын тайзнаас буух тухай ярихад дэндүү эрт байна. Гэхдээ тайзнаас буугаад чухам юу хийгээр төлөвлөж байгааг чинь сонирхож болох уу юу? -Төлөвлөж бодож байгаа юм мэдээж байна л даа. Цаашид хийх ажил маань урлаг, загвар хоёртой тодорхой хэмжээгээр холбоотой л байна гэж төлөвлөж бодож байгаа юм бий л дээ. Яг одоогоор ийм юм хийнэ тэгнэ гэх нь арай эрт байна. -Би баян болонгуутаа хөгшчүүлийн асрамжийн газар байгуулж ажиллах талаар боддог. Таны хувьд хүмүүнлэгийн чиглэлээр ажиллах сонирхол мэдээж байгаа байх? -Асрамжийн газар байгуулах гэдэг миний ч мөрөөдөл. Би японд ажлаар явж байгаад ахмадуудын асрамжийн газарт очсон. Давхар болгон өөр өнгөтэй. Хэвтрийн асруулагч бүрт тус тусад нь сувилагч үйлчилдэг. Усанд оруулдаг өрөө нь бүрэн тоноглогдсон нь хөл муутай, хэвтрийн хүмүүсийг усанд оруулаад ваннаас нь өргөөд гаргадаг өргүүртэй байх жишээтэй. Тэр асрамжийн газарт ороод гарахад монголдоо ийм жишиг асрамжийн газар барих юмсан гэсэн хүсэл төрж байсан. Магадгүй миний ирээдүйн төлөвлөгөөнд энэ санаа байгаа. -Охин чинь нэлээд том болчихлоо. Ганцаараа өсч байна. Дүүтэй болгох бодол таньд бий юу? -Энэ талаар одоохондоо бодоогүй л байна. -Мэдээж та ганц охиныхоо ирээдүйн боловсролд ихээхэн анхаардаг нь тодорхой. Охиноо хаана сургаж байгаа вэ? -Орост сурч байгаа. -Нэлээд хэдэн жилийн өмнө би нэг сэтгүүлээс Одгэрэлийн нэг өдөр өглөө финессээр эхэлж, өдөр ресторанд түүхий загас зооглож, тамирын дасгал, гоо сайхнаар дуусдаг тухай уншиж байсан юм. Энэ таны нэг өдрийн дэглэм мөн үү? - Долоо найман жилийн өмнө би нэг сонинд ярилцлага өгсөн байна лээ. Заримдаа огт хариулаагүй үгийг минь хариулт болгож бичээд нөгөөхөө асуугаад инээв гээд биччихсэн байдаг юм. Тэдний нэг л байна л даа. Түүнээс биш миний амьдрал бусдын л адил. Жишээлбэл кино зураг авалтын үеэр надад жаахан цаг байвал сайхан амрахыг бодож байна. Үгүй бол гялс бассейнд сэлээд сэргээд гараад ирэхийг бодох жишээтэй. -Загварын тайз хатуу. Гоо үзэсгэлэнгээ хадгалахын тулд мэдээж тодорхой дэг барих, түүнээс хатуу дэглэм барихыг шаарддаг байх. Таны нэг өдөр яаж өнгөрдөг вэ. Мөнхийн залуу байх увидас? -Миний амьдрал төлөвлөгөөний дагуу өрнөдөг үү гэвэл тийм биш. Би өдрийнхөө ажлыг огт төлөвлөдөггүй. Гэхээ төлбөр төлөөд цаг авсан багш дээрээ хожимдолгүй очихын тулд төлөвлөгөөнд оролцоно л доо. Хүний л амьдрал болохоор аз жаргалтай өдөр байхад уйтгар гунигтай өдөр байна. Санаандгүй учрал, гэнэтийн явдал тохиолдоно. Ер нь эрэгтэ,й эмэгтэй хэн ч бай амьдралд хайртай байхад бүх юм болно гэж боддог юм. Жижигхэн гэлтгүй өөрт тохиолдсон сайхан зүйлсийг сайхан гэж хүлээж авч чаддаг байх хамгаас чухал. Аливаад учир холбогдол өгч учиртай юм, энэ бол учрал тохиол гэж хандах нь чухал гэж би хувьдаа боддог. Байгаа юмаасаа жижиг гэлтгүй кайф авдаг -Та өөрийнхөө амьдралдаа хайртай юу? -Хайртай байлгүй яахав. Олон хүнд байдаг юм заримдаа надад байдаггүй л дээ. Гэхдээ би байгаадаа сэтгэл ханамжтай байдаг. Би амьдралд огт гомдоллодоггүй. Хэрэв би хүссэн бол жирийн эзэгтэйн амьдралаар амьдарч, хүүдүүдээ халамжилж, нөхрөө хайрлаад амьдарч болох байсан. Сонголтоо өөрийнхөөрөө хийсэн. -Нэг үеийг бодоход Монголчуудын амьдрал их өөрчлөгдсөн. 20 жилийн өмнөхтэй харьцуулахад мөнгөтэй, хөрөнгөтэй болсон байна. Энэ өөрчлөлтийг дагаад үе дамжсан баячууд, өв залгамжлагчид төрөн гарч байна. Топ модель Одгэрэлийн охиндоо өвлүүлэх өв гээд сонирхвол юу байх бол? -Охин минь бага байхын л миний ээж хамгаас хөөрхөн гэдэг байсан. Энэ нь надад хэмжээлшгүй аз жаргалыг бэлэглэдэг. Санаж сарвайх ганц үр минь шүү гэж бодохоор сэтгэл өмрөөд л явчихдаг юм. Ямар ч үед сэтгэл нь урваж хувирахгүй ганц охиндоо үргэлж сайн ээж байх хүсэл, ээж минь миний төлөө бүхнээ зориулсан шүү гэх үл балрах дурсамжаа үлдээх нь миний охиндоо үлдээж байгаа өв юм даа. Өв хөрөнгө гэдэг харьцангуй ойлголт л доо. Чи яг ямар өв хөрөнгийн тухай асууж байна? -Би материаллаг өв хөрөнгийн тухай яриад байна л даа? - Чадах хэмжээндээ л хийнэ шдээ. Гэхдээ өнөөдөр миний чадаж байгаа зүйл гэвэл охиныхоо боловсролд л анхаарч байна. Бусад хүмүүсийг бодоход би тийм ч их олон юм үлдээж чадах болов уу үгүй болов уу мэдэхгүй байна. Өнөөдрийн миний охиндоо өвлүүлж байгаа өв гэх зүйл хожим хойно охин маань нас биед хүрч, нийгмийн харилцаанд оролцох тэр үед ямар ч үнэ цэнэгүй зүйл болон хувирах ч юм бил үү. -Охин чинь таныг огт дуурайгаагүй аавтайгаа илүү адилхан төрхтэй? -Тийм шүү. Чи охины минь аавыг таньдаг юм уу? -Их дээхнээс таньдаг байсан. Харамсалтай нь саяхан талийгаач болсон талаар таагүй мэдээ сонссон. Та мэдээж энэ мэдээг сонссон байх л даа? Тийм ээ. Сонссон. -Бурхан танд гоо үзэсгэлэн, өөгүй бие цогцос, алдар, амжилт бүгдийг өгсөн. Хүний хувь заяа тэгш байдаггүй болохоор хувийн амьдралд тань өгөөмөр ханддаггүй юм шиг санагддаг. Танд “тийм ээ энэ шударга биш байна” гэж харамсах үе тохиолддог л байх? Хүнд байдаг олон юм танд байдаггүйтэй адил танд байдаг олон юм бусдад байдаггүй. -Үгүй ээ. Огт харамсаж, гомдоллох сэтгэл төрдөггүй. Энэ чинь миний сонголт. Би хүсээд надаас амьдрал шаардаад би жирийн эзэгтэйн амьдралаар амьдарч хүүдүүдээ халамжилж, нөхрөө хайрлаад амьдарч болох байсан уу гэвэл тийм. Гэхдээ би үүнийг хүсээгүй. Би өөрийн бий болгосон зөв гэж бодсон ертөнцдөө амьдарч байгаа нь хэн нэгний биш зөвхөн миний л сонголт. Мэдээж хүнд амьдрал олон боломжийг өгдөг. Надад ч өгсөн. Санаснаас их ч байж магадгүй. Маш олныг өгсөн шүү. Би өөрийнхөө сонголтыг хийж өөрийн зөв гэж сонгосон замаараа л амьдарч яваа. -Зураг төөрөг байдаг гэдэгт та итгэдэг үү? -Мэдээж хэрэг зурсан зураг төөрөг гээд бодох юм бол их олон юм бодох байх л даа. Одоо тэгээд ч бидний нас хэн юу хийж байна, яаж байна, хэн намайг юу гэж хэлж байна гэдгийг сонирхохоос илүү би юу бодож байна. Юу сонирхож байна. Надад юу чухал байна. Би ер нь яах гэж энэ ертөнцөд төрсөн юм бэ гэдгийг л сонирхдог үе. Тэгээд ч би охинтой. Бас нэг муур бий. Цор ганцаараа биш. Намайг хайрладаг эр хүн байхад л надад хангалттай -40 насанд амьдрал эхэлдэг гэдэг. Таныг олны танил нэг эрхэмтэй хамт амьдарч байгаа гэж сонссон? -Намайг олон хүнтэй суулгана салгана. Ээлжит сенсааци л байх -Таныг шүтдэг хайрладаг тэр нь он жил, амьдралын шүүлтүүрээр шалгарч, ялгарч үлдсэн хүн байдаг уу? -Би эцэг эхээс зургуулаа. Би айлын хамгийн бага нь. Аав маань намайг 2 настай байхад бурхан болсон. Ээж минь ч гэсэн миний дэргэд алга байна. Үлдсэн бид хэд бүгд л амьд сэрүүн, сайн сайхан амьдарцгааж байна. Нэг үе амьдралын төлөө чичрээд тэмцэж байсан тэр үеийг бодоход бид өнөөдөр харьцангуй төлөвшиж өөрийн гэсэн орон гэрээ босгож үр хүүхдээ өсгөж, ажил төрөлдөө ч өөрийн гэсэн байр суурийг эзэлцгээсэн. Хүүхдүүд томорч, ахуй амьдралын наад захын проблемоос салсан тэр үед ах дүү найз нөхөд элгэн саднаа гэсэн сэтгэл нь дахин сэргэдэг юм байна. Ийм учраас би хэзээ ч ганцаардлыг мэдэрч байгаагүй. -Үгүй ээ би хайр сэтгэлийн холбоотой хүний тань тухай асуугаад байна л даа? -Эрэгтэй хүний хувьд намайг хайрладаг хүн байхад л энэ хангалттай. -Танд айлын эхнэр болох тухай бодол төрөх юм уу? Хүлээж байсан хүн тань гэрлэх санал тавьбал та хүлээж авах уу? Мэдэхгүй бодох л байх. Шууд хэлэхэд эрт байна. -Топ модель Одгэрэл нөхөрт гарч айлын эзэгтэй болвол монголчууд баярлах байх шүү? -Энэ асуудлыг би хэн нэгэнд зориулж шоу болгож хийхгүй ш дээ. Энэ миний л сонголтын асуудал. -Та ер нь хурим хийж байсан уу? Анхны нөхөртэйгээ хуримласан уу? -Хийсэн хийсэн. -Заримдаа та нүүрээ будаж, хувцас хунартаа анхаарахгүй хайш яайш явахыг хүсдэг үү? Үргэлж гоё байхаас залхдаг байж болох юм. -Би их энгийн шд. Тайзан дээрх амьдрал хувийн амьдрал хоёр тэс өөр. Гэртээ байхдаа хогоо барьж гараад пункертээ хийнэ. Үсээ сэгсийлгээд л гэрээ цэвэрлэнэ. Бүх юм бусдын л адил. -Та гэрийн үйлчлэгчгүй юм уу? -Үгүй ээ. Бүх юмаа би өөрөө хийдэг. Хүний хийсэн юм санаанд таардаггүй зантай. Намайг өөчилж гоочилж, амьдрал хийгээд тайзан дээр хурцалж өгсөн дайснууд, том жижиг бэрхшээлүүдэд баярлалаа гэж хэлье дээ -Өнөөдрийг хүртэл загварын тайзан дээр босоо байна гэдэг таниас асар их тэвчээр, хөдөлмөр шаардсан нь мэдээж. Урлагийн тайз, загварын тайз шалгуур өндөртэй. Хайр найр гэж байдаггүй талбар? Энэ талбарт “босоо” үлдэхийн тулд та их тэмцсэн үү? -Хувь хүний өөрийн хүмүүжил аливаад харагддаг ш дээ. Би дотроо бүх зүйлээ төлөвлөдөг. Хүн надад санаа нэмэрлэвэл өөрийн бодол дээрээ нэмж авна уу гэхээс энэ хүний бодол сайн юм чинь гээд өөрийнхөө бодсон төлөвлөсөнөө огт орхидоггүй зантай. Өөрийн бодсон эцсийн шийдвэртээ тууштай зан маань намайг өнөөдрийг хүртэл загварын тайзан дээр байлгаж байна. Магадгүй би загвар өмсөгч биш өөр ажил хийдэг байсан ч яг үүн шиг хандах байсан. Мэдээж бэрхшээлтэй байсан уу гэвэл байсан. Бэрхшээлээс би шантраагүй. Эргээд бодоход намайг хурцалж өдий хүргэсэн том жижиг гэлтгүй бэрхшээл, элдэв хов жив тараагсдад баярлалаа гэж хэлье дээ. Хэрэв надад бэрхшээлтэй байгаагүй бол намайг элдвээр гүтгээгүй бол би магтаал сайшаалд умбаад өнөөдрийн байгаа байр сууринд хүрч чадахгүй байсан биз. -Амьдрал хүнд бэлэг барьдагт та итгэдэг үү? Таны өссөн орчин элит биш хэрнээ та элитүүдийн зиндаанд амьдарч байна. Тэгээд ч та загварт анх хөл тавихдаа үйлчлэгч хийдэг байсан тухай яриа байдаг? Загварын тайзанд хөл тавихад таныг аз ивээсэн үү? -Миний төгсдөг жил анагаахын дээдэд орсон хүүхдүүд нэг жил эмнэлгийн байгууллагад нэг жил асрагч хийсэн байх шаардлага тавигдсан юм. Би анагаахын дээдэд орох жилээ асрагчаар ажиллах шаардлагатай болсон. Тэнд таньдаг хүнтэй байсан болохоор лабораторид нь шил угаагчаар ажилласан. Тэр үед л загварын тайзан дээр анх гарах боломж амьдралд минь тохиолдсон. Магадгүй аз гэхээс хувь заяа намайг харсан гэж би хэлнэ. -Сүүлийн үед модель, мисс гэдэг ойлголтын хооронд зөрүүгүй болж загварыг биеэ үнэлэх хэмжээнд авч явах охидууд олширсон байна. Мэдээж үүнийг та анзаарсан байх? Үүнийг цэгцлэх болоогүй юу? Топ тодотголтой моделиуд загварын чиг хандлагыг тодорхойлох ажилд гар бие оролцож чаддаг уу? Монголын загварын чиг хандлагад ямар бодлого барьж байна гэж асуумаар санагдаад байна л даа? -Олон дотор сайн ч байна муу нь ч байна. Энэ ажлыг мэргэжил гэж хүлээж авч өөрийгөө бэлтгэж байгаа хүн бол андашгүй. Энэ ажлыг мэргэжил гэж хүлээж авч байгаа хүмүүс нь харьцангуй цөөхөн байна. Сүүлийн үед ямар шалгуураар яаж топуудаа сонгож байгаа би сайн мэдэхгүй. Тодорхой хэмжээний шалгуур байгаа л байх. Дизайнеруудын холбоотой ойр дотно ажилладаггүй болохоор холбооноос барьж байгаа бодлого чиглэлийг ч сайн мэдэхгүй л байна. Харж байхад загвар өмсөгчийн ажлыг завтай үедээ, чөлөөт цагаараа хийж, миний хобби гэж хандаж байгаа хүмүүс л загварынхны нэр хүндийг унагадаг юм болов уу. Мэргэжлийн түвшинд ажилдаа ханддаг моделиуд ажилдаа харьцангуй хариуцлагатай ханддаг. -“Юм дуулгана даа” гэж анзаарч байгаа модель байвал нэрлээч та? -Би загварын шоунд тэр бүр оролцохгүй байгаа. Голчлон сурталчилгааны чиглэлээр ажиллаж байгаа болохоор сүүлийн үеийн хүүхдүүдийг тэр нь сайн энэ нь муу гэж хэлж чадахгүй нь. Мэдээж би топуудыгаа л нэрлэнэ л дээ. Топууд дотор бас ангилагдана. Зарим нэг нь топын хэмжээний шалгуурыг давж гарч ирээгүй нь ч бий. -Цаг нь ирэхээр хүссэн хүсээгүй загварын тайзнаас буух л болно? Та үүнд сэтгэл зүйгээ бэлтгэж байгаа юу? -Арай өөр юм хийж үзье гэсэн бодол байдаг. -Загварын чиглэлээр магадгүй фото чиглэлээр Азид гарч өөрийгөө сорих боломжийг та яагаад ашиглаагүй юм бэ? Гадаадад амьдрах ,ажиллах төлөвлөгөө байгаа юу? -Үгүй би сонирхож байгаагүй. 10 жилийн өмнө байсан бол магадгүй үзээд алдаж мэдэх юм. Цаг хугацааны хувьд хоцорсон байна. Би монголд ажиллаж амьдарч энэ цаг хугацаанд өөрийгөө загварын тайзан дээд сорьж ажилласандаа сэтгэл хангалуун байдаг. -Гоёл наадамд оролцохгүй байгаа шалтгаан чинь юу юм бэ? Сүүлийн үед Гоёл наадмын нэр хүнд унаж байгаагаас үүдээд тэр үү? -Сүүлийн үед би оролцоогүй болохоор өөрөө очиж үзээгүй болохоор тийм ийм гэж хэлж чадахгүй байна. Топуудаараа бөөндөө оролцооч гэсэн санал байнга ирдэг. Их гоё наадам. Моделиуд ч их сэтгэл гаргаж бэлддэг. Сүүлийн хэдэн жил оролцоогүй. Цаг зав төлөвлөсөн ажил “Гоёл”-д оролцох боломж олгохгүй л байна. -Нас бол тоо юм гэдгийг амьдрал дээр нотлон харуулж байгаа хүн бол та? Үргэлж олны нүдэнд өртөж, өөчилсөн, гоочилсон, атаархсан,биширсэн, шүлэнгэтсэн харцанд ээрэгдэж байх хэцүү байдаг уу? -Үгүй би анзаарч байгаагүй юм байна. Энэ намайг хараад байна даа. Яг миний гутал руу хараад байна. Эсвэл намайг ширтээд байна даа гэсэн мэдрэмжийг би огт анзааралгүй өнгөрөөж, биеэ барилгүй тойроод гарч чаддаг. -Таны сонгож өмсдөг брэндийг сонирхмоор байна? Бас арьс арилчлгааны ямар бүтээгдэхүүн хэрэглэж байгааг тань? -Хувь хүний өөрийн нь асуудал. Миний хувьд тэр энэ брэнд хэрэглэдэг гэж хэлэх боломж бас хомс байна. Аль нэг брэндээр дагнадаггүй. Брэнд гэдэг маань өөрөө чанар. Гэтэл брэнд биш хэрнээ чанартай загварлаг хувцаснууд бас байдаг. Тухайн цаг үед юу гоё харагдаж байна аль нь биед эвтэйхэн байна түүнийг л худалдан авч хэрэглэдэг. Гоо сайхны хувьд швейцарьт үйлдвэрлэгдсэн далайн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэж байна. -Хувцас гоёлоо ихэвчлэн европоос авдаг уу? - Гадагшаа явахдаа авчихдаг юм. Загварын хүн гэдэг би бусдыг бодвол гоёл багатай хүн. Ердийн амьдрал дээр Одгэрэл их энгийн байдаг. Загварын тайзан дээр гарахдаа өөрт таалагдсан дизайнерийн санал болгосон хувцасыг өмсөөд гарна. Тайзнаас буухад тэр гоёл чимэглэлийг өөрийн болгох гэсэн хүсэл аль хэдийн үгүй болсон байдаг. Гоё сайхан хувцас өмсөөд сэтгэл ханачихдаг байх л даа. - Гадны одууд загварын топууд өөрийн нэрийг сүрчиг эсвэл арьс арчилгааны брэнд гаргасан байдаг. Танд өөрийн нэртэй сүрчиг гаргах бодол байдаг уу? -Элдвийн юм мөрөөдөж л байсан л даа. Гэхдээ хэр хэмжээндээ тааруулж мөрөөдөх хэрэгтэй. Яг одоогоор бодсон юм алга. Би од байх гэж загварыг сонгоогүй. Одоо ч гэсэн яг хэвээрээ -Таныг спонсорлодог хувь хүн бий юу? -Үгүй. Би олсон орлогынхоо 10 хувийг журмаар нь төлдөг. Төдийгөөс өдий хүртэл би шударга хөдөлмөрлөж, шударга амьдарсан -Таны нэг сарын дундаж орлогыг сонирхож болох уу? Энэ бол хаалттай сэдэв байхаа хэдийн болсон асуулт бас хариулт. -Ярих хүмүүс нь яриг дээ. Би олсон орлогынхоо 10 хувийг төлдөг журмаар нь төлөөд явж байгаа. -Тэгэхээр топ модель Одгэрэлийн сарын орлого амьдрал ахуй хувийн хэрэгцээнд тань хангалттай гэж ойлгож болох уу? -Энэ эдий хэрийг олдог байх гэж бодож байгаа хэн нэгний бодож байснаас багыг ч олдог байж магадгүй. Би байгаадаа л сэтгэл ханамжтай байдаг. -40 хүрсэн хүмүүст тавигдах шалгуур бий болсон. Өөрийн гэсэн орон байртай байх, хаа ч явгалдаггүй сайн машинтай байх. Ажилдаа нэр хүнд олсон байх. Хувийн хадгаламжтай байх гэх зэрэг. Та энэ бүх шалгуурыг давж чадаж байна уу. Эдгээр цонхуудыг бөглөж үзсэн үү? -Яг үнэндээ миний амьдрал өнөөдрийг хүртэл хөдөлмөр бас тэмцэл байсан гэж би бардам хэлнэ.Би өнөөдрийг хүртэл хөдөлмөрлөснийхөө хүчинд өөрийгөө бий болгосон. Би шударга амьдарсан. -Топ моделийн хувьд таны гэрээний үнэлгээ, бас бус уран бүтээлийн ажил, кинонд тоглох үнэ ханш бусдыг бодвол өндөр. Тодорхой хэмжээний үнэлэмжтэй байдаг байх? Та өөрийгөө хэр өндөр үнэлдэг вэ? -Мэдээж би шалгуур тавина л даа. Амьдралд үнэгүй юм байдаггүй. Өнөөдрийг хүртэл бий болгосон нэр хүнд гэдэг нөгөө брэнд гэдэг шиг үнэтэй. Ер нь хөдөлмөрч, ажилдаа тууштай байгууллагатай хамтарч ажиллах дуртай. Шинэ гарч ирж байгаа ч гэсэн ажилдаа зүтгэлтэй хичээнгүй хүмүүстэй хамтарч ажиллах дуртай байдаг. -Олон жилийн өмнө юм даа. FM радиогийн нэгэн шууд нэвтрүүлэгт поп хатагтай Б.Сарантуяатай холбогдсон залуу поп хатагтайд хамт өдрийн хоол идэх санал тавьж зөвшөөрсөн хариулт авч байсан юм. Магадгүй хэн нэг жирийн залууд тантай шууд харилцах боломж олдож таныг өдрийн хоолонд уривал та зөвшөөрөх үү? татгалзах уу? -Татгалзана. Танихгүй хүнтэй хамт хоол идэхгүй. Ядаж тэр хүн намайг кофенд урих ёстой. Кинонд тоглооч гэсэн санал бүрийг хүлээж авч, сэтгэл хөдлөлөөр шийдчихэж болдоггүй учраас олон саналаас татгалздаг. -“Гэр” кинонд тоглосон ч “Сексийн эрх чөлөө” кинонд тоглуулах саналаас татгалзаж байсан. Ямар шалтгаанаар татгалзсан юм бэ? Топ модель Одгэрэлийг гол дүрд тоглуулж, киногоо олны хүртээл болгох зорилготой киноны саналууд өөрт чинь сонгогдолгүй хальсан дээр бус цаасан дээрээ үлддэг. -Киноны саналууд надад их ирдэг юмаа. Кинонд тоглох саналыг тэр бүр сэтгэл хөдлөлөөр шийдчих боломжгүй. Тийм учраас “Сексийн эрх чөлөө” гэдэг кинонд тоглохоос татгалзаж байсан байх. Мэдээж мэргэжлийн бус хүнд санал тавьж байгаагийн хувьд цаад рескийг тооцсон л байх. Кино гэдэг бол хувь хүнээс мэргэжлийн түвшинд ихээхэн хүч шаардсан ажил. Маш хүнд хөдөлмөр. Кинонд мэргэжлийн өндөр шалгуур байх ёстой гэж үздэг болохоор би кинонд минь тоглооч гэсэн тэр олон саналаас татгалзаж байсан л даа. -Та авъяаслаг монголчууд шоунд шүүгчээр оролцож, реалити шоунд хүч үзэж амжсан. Саналыг та ямар шалтгаанаар хүлээж авсан бэ? -“Гоёо” компанийн санал л даа. Миний гэрээтэй ажилладаг байгууллага. Нөгөөтэйгүүр ард түмний хүрээнд явагдах энэ шоунд шүүгчээр оролцох санал надад таалагдсан. Шагналын сан нь 30 сая төгрөг. Энэ мөнгө бол чамлахааргүй хөрөнгө. Зориод ямар нэг бизнес эрхлэх ажил явуулахад гарааны хөрөнгө болж чадахуйц мөнгө шүү дээ. Энэ мөнгийг үнэхээр бусдаас ялгарсан авъяастан аваасай гэсэндээ тэр авъяастаныг тодруулах ажилд гар бие оролцох хүсэл төрсөн. Тийм болохоор л саналыг хүлээж авсан. Хамгийн хүнд нь та чадахгүй байна гэж хэн нэг хүнд хэлэх. Хүнд нэг онцгүй өдөр байдаг ш дээ. Бидэнд ч гэсэн тийм өдрүүд байдаг. Тийм болохоор энэ өдөр таных биш байлаа гэж хэлэх шоуны хамгийн хүнд шалгуур. -Та бол тайзан дээр мөнхийн шалгалт өгдөг хүн. Азгүйтэх өдөр байх уу? -Тийм өдрүүд хааяа таарна. Ялангуяа фото зураг авч байх үед. Гүйцэтгэлээ 100 хувь хийж чадахгүй. Санасан хэмжээнд хүрч чадахгүй байх тохиолдол гардаг. Ярилцсанд баярлалаа ТЭРГҮҮН СОНИН |
| Топ модель Б.Одгэрэл: Хүнд байдаг олон юм надад байдаггүй. Гэхдээ энэ бол миний л сонголт |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (2) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин МУУХАЙ ХЭРЭГТ ДУРТАЙ АВГАЙ ВЭ ЭНЭ СЭТГҮҮЛЦ ХУНИЙ ДУРГУЙ ХУРГЭМЭЭР
2012-06-27 | 21:05:32 | 46.135.228.22 | |
Зочин Ёостой сайхан хүүхэн шүү. Чи шүү
2011-12-10 | 14:41:17 | 182.160.49.36 | |
|
|
|
|
|

"Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил"-ийн нээлт боллоо 14:46 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас
|
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас »»
|
|
2025 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 21,6 хувиар өсжээ 14:30 Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм,
|
Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм, »»
|
|
Дэлгүүрээс 360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан 22-24 насны этгээдүүдийг баривчиллаа 14:28 Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна.
|
Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна. »»
|
|
“Эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт сургалтыг цахимаар зохион байгуулж байна 14:23 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын »»
|
|
SOS: Угаарын хийд иргэд "хордсоор" байна 13:00 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. »»
|
|
Нийслэл хотод газар чөлөөлөх байршлууд 12:33 Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг
|
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг »»
|
|
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хурал боллоо 11:34 -Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна.
|
-Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна. »»
|
|
Сар шинийн баярын бэлтгэл ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлыг хэлэлцжээ 09:38 НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай
|
НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллана 09:24 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа.
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа. »»
|
|
2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажууллаа 12:30 Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны
|
Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны »»
|
|
Явган хүний гарцаар гарч явсан сурагчдыг мөргөж, гэмтээсэн гэх дуудлага, мэдээллийг шалгаж байна 12:27 Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр
|
Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр »»
|
|
Өдөрт бүртгэгддэг зөрчил 16,300-аар буурсан 12:26 Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас
|
Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
"Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайн мөрддөг болж байна" гэв 11:39 Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад
|
Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад »»
|
|
360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг баривчиллаа 10:19 Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
2.7 их наядын төсөвтэй трамвай төслийг хэрэгжүүлснээр жилд 101 тэрбумын шатахуун хэмнэнэ гэж тооцоолжээ 10:00 Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа.
|
Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа. »»
|
|
SpaceX, xAI компаниудыг нэгтгэжээ 09:58 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн »»
|
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг манлайлан хэрэгжүүлсэн зарим салбар зөвлөлд “Талархал” гардууллаа 09:17 Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа »»
|
|
“Жинжий майнинг” ХХК-ийн ажилчдын байранд хүний амь эрсдэх дөхөв 09:16 Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий
|
Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий »»
|
|
ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ 09:15 ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ
|
ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ »»
|
|
Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлэх гэж байна 08:46 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн »»
|
|
Өчигдөр Улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгджээ 13:50 Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ.
|
Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ. »»
|
|
Эндсэн бугын хохиролд 25.4 сая төгрөг гаргуулахаар болжээ 13:44 Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай
|
Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай »»
|
|
Налайхын үйлдвэрлэл технологийн парк ХК-д ажиллалаа 13:36 Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм.
|
Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм. »»
|
|
Зодуулсан цэргийн эгч Б.Нямдулам: Хэвлэл мэдээллийн байгууллагад хандахаасаа илүү дүүгээ эрүүл саруул болгохыг л зорьж байна 13:27 Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд
|
Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд »»
|
|
Монголын цаначид бэлтгэлээ эхлүүллээ 13:20 Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар
|
Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар »»
|
|
Автомашины торгуулиа 15 хоногийн дотор төлбөл 50 хувийн хөнгөлөлт эдэлнэ 12:35 Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын
|
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын »»
|
|
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлтийн олон улсын сургалт эхэллээ 12:26 Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион
|
Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион »»
|
|
Э.Батшугар: Их өгөгдөл, хиймэл оюуны экосистемийг хөгжүүлж, дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгана 10:12 Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
|
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд »»
|
|
Нийт 11 аймаг 56 сумын нутгаар цагаан зудтай байна 10:03 Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай
|
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай »»
|
|
Өнгөрсөн 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталлаа 10:02 Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг
|
Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг »»
|
|
Эрэлийн Б.Эрдэнэбат согтуудаа, мөрдөн байцаагч Г.Батболдыг зодсон хэрэг прокурор дээр очоод алга болжээ 15:28 "Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан.
|
"Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан. »»
|
|
ЦЕГ: Гарцаар гарч явсан хоёр хүүхэд автомашинд мөргүүлсэн хэргийг шалгаж байна 15:14 Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг
|
Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг »»
|
|
175 литр архи, 238 литр шар айраг хураан авчээ 15:03 Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах
|
Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах »»
|
|
“Бэлтэсмөрөн”-гийнхний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа 14:05 Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд
|
Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд »»
|
|
Ачааны автомашин шатаж, жолооч нь амиа алджээ 13:36 Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
|
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна. »»
|
|
Хүний эрүүл мэндэд асар хортой, сүлжээний "Herbalife"-ийг Америкийн холбооны мөрдөх товчоо шалгаж эхэллээ 13:28 "Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг.
|
"Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг. »»
|
|
Халуун элгэн нутаг дууны үгийн орчуулга, тайлбар 11:45 Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ.
|
Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ. »»
|
|
Цагаан сарын ёс уламжлал 11:21 Хонь цагт идээгээ зас 13.40-15.40
|
Хонь цагт идээгээ зас 13.40-15.40 »»
|
|
Сумын заан О.Пүрэвдэлгэр 10 даван анх удаагаа түрүүллээ 11:01 Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон
|
Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон »»
|
|
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна 10:55 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт »»
|
|
Ш: Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг шуурхай шалгаасай гэж хүсэж, би өөрөө ил гарсан 10:32 10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд
|
10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг хэзээ олгох вэ? 10:30 2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна.
|
2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна. »»
|
|
Багшийнхаа нэрэмжит барилдаанд О.Хангай аварга түрүүллээ 10:11 Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн
|
Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн »»
|
|
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ 10:04 Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод
|
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод »»
|
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг илрүүлж, таслан зогсоожээ 09:53 Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд,
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд, »»
|
|
Х.Болортуяа, Т.Энхжин нар хүрэл медаль хүртэв 09:48 ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын
|
ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын »»
|
|
Н.Учрал: “Чөлөөлье” санаачилга бол хүнд суртал, саад гацааны шалтгаан болсон давхардсан дүрэм журам, төрийн хэт оролцооноос иргэдээ чөлөөлөх ажил билээ 09:38 Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм.
|
Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм. »»
|
|
"Babybio" optima 1 нялхсын сүүн тэжээлийн 3 цувралын дугаар бүхий бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхаарууллаа 09:33 АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав.
|
АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав. »»
|
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|