 |
|
 |
|
Э.Бат-Үүл: Уучлаарай. Тоглоом тоотой нь дээр шүү |
|
|
 |
|
 |
Э.Бат-Үүл: Уучлаарай. Тоглоом тоотой нь дээр шүү
2011-10-14УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.  -Сонгуулийн хуулийн ажлын хэсэгт та орж байгаа. Ажлын хэсгээс бүлгийн хуралдаанд оруулах гэж байгаа хувилбар нь юу юм бэ? -Урьдчилсан байдлаар хаврын чуулганы төгсгөлд хэлэлцэж амжаагүй санал тоолох үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хэлэлцүүлгээ үргэлжлүүлээд явья, бүлгийн шийдвэр гарсны дараа тооны хуваарилалт буюу пропорциональ, мажоритари суудлын харьцаа ямар байхыг ярья гэж тогтсон. МАН-ын бүлэг тооны хуваарилалтаа ярьчихсан шүү дээ. Одоо манай намын бүлэг энэ асуудлыг хэлэлцэх ёстой, энэ бол ажлын хэсгийн эрх мэдлээс гадуур зүйл. Бүлгүүд дээр эхлээд ярилцах ёстой.
-МАН-ын бүлгийн тавьж байгаа 28:48-ыг танай бүлгээр хэлэлцэх юм уу, эсвэл шинээр өөр хувилбар ярьж байгаа юу? -Тэрийг одоо ярина. Надад ч гэсэн ярих зүйл байна, гэхдээ би хувийнхаа бодлыг эхэлж гаргамааргүй байна. Зүгээр барьж байгаа зарчмуудаа хэлье. Нэгдүгээрт, хуулийг хурдан батлаасай гэж бодож байна. Гурван шатны сонгууль зэрэг явах учраас маш том сонгууль болно. Үүний бэлтгэл ажлыг хурдан хийхгүй бол сонгууль явуулах асуудал маань ч хүндэрч мэдэхээр байна. Хоёрдугаарт, парламентын гадна байгаа бусад намуудын саналыг авах хэрэгтэй. 2012 оны сонгууль улс төрийн жижиг намуудын оролцоо өргөн хангагдсан сонгууль болох ёстой гэдгийг би эхнээсээ хэлж байсан. Хөлбөмбөг тоглож байна гэж үзвэл тэмцээнд оролцож байгаа бүх баг нэг дүрмээр тоглох ёстой шүү дээ, зөвхөн хоёр том тоглогчийн эрх ашигт нийцсэн дүрэмтэй байж болохгүй. Ер нь бол холимог системээр явах ёстой гэдгийг УИХ-д суудалтай намууд ч, УИХ-ын гадна байгаа намууд ч хүлээн зөвшөөрсөн.
-Улс төрийн том тоглогчдоос гадна сонгогчдод бас тэр дүрэм хамаатай байх гэж бодож байна. Наад зах нь сонгуулийн тойргуудад хүн амын тоог тэнцүүлэх, төлөөллийн тэгш эрх гээд ярих ёстой зүйл байгаа биз дээ? Сонгууль гэдэг зөвхөн намуудын тоглоом юм шиг яриад байх юм? -Харин би бас гайхаад байна. Яагаад хуучин тойргийг хөндөхгүй гэсэн яриаг тухайлбал, МАН-ын бүлгийн зүгээс гаргаад байгааг. МАН-ын 28:48-аар явсан ч тойрог шинэчлэгдэх ёстой шүү дээ. Одоо байгаа 26 тойргоо 48 хуваана, мажоритари 76 мандат чинь 48 болно. Манай бүлгийн хувьд нэг зарчим барьж байгаа. Хүн амынхаа төлөөллийг мандатын тоондоо зөв хуваарилах ёстой. Тэгэхгүй бол УИХ-ын гишүүний мандатын төлөөлөх эрх харилцан адилгүй болчихоод байна. Ер нь бол аль ч улсад барьдаг зарчим нь сонгуулийн тойргийг засаг захиргааны нэгжээр бус, хүн амын төлөөллөөр нь хуваадаг.
-28:48-ын хувьд за яах вэ, ямар нэг байдлаар пропорционалийн элемент оржээ гээд дэмжлээ гэхэд танай бүлгийн зарим гишүүний ярьж байгаа шиг пропорциональ, мажоритариар авсан санал хоорондоо гүйдэг болчихвол одоо байгаа УИХ-ыг л энэ хэвээр нь эргээд гаргах хувилбар юм биш үү. Өөрсдөдөө зориулж хууль хийх гээд байна уу, тийм зорилгоор хууль хүлээгдээд байгаа юм биш үү гэсэн хардлага бас сонсогдоод байгаа? -Тийм учраас би бусад намын саналыг заавал ав гээд байгаа юм. Яагаад намуудыг онцлоод байна гэхээр сонгуульд нэр дэвшүүлэх субьект нь өөрөө нам байхгүй юу. Тэгэхээр тэдний саналыг заавал харгалзах ёстой.
-Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг цуглуулж байгаа гишүүд тан дээр орж ирсэн үү? 20 гишүүн гарын үсэг зурсан эхний шаардлагын талаар та юу гэж бодож байна? -Би энэ талаар байр сууриа илэрхийлэхэд их хүндрэлтэй байгаа юм аа. Яагаад гэвэл би тэдний цаад зорилгыг нь сайн ойлгохгүй байна. Засгийн газрыг огцруулах зорилготой юм уу, нам дамнасан албан ёсны эрх баригчдын эсрэг нам дамнасан албан ёсны сөрөг хүчин байгуулаад байгаа юм уу. Миний хамгийн их эмээж байгаа зүйл бол гуравдагч хөршийг Монголоос түлхэх тухай асуудал ярьж байгаа юм биш биз дээ гэдэг болгоомжлол.
-Яагаад? -Сүүлийн хэдэн жилд Монголын уул уурхайн салбарт нэлээн ноцтой зүйлүүд гарлаа. Дорнодын Тамсагт Канадын компани хөрөнгө оруулаад, нефть хайж олоод ажиллах гэхэд нь дарамталсаар байгаад явуулсан. Нөгөөдүүл нь Хятадад худалдчихаад гараад явсан. Дорнодын ураны ордыг оросууд хаяад гарсны дараа Канадын компани орж ирээд 20 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд арай нэг амь оруулж эхэлж байтал бас дарамталаар байгаад гаргалаа. Оронд нь дахиад л оросууд ороод ирсэн. Өөрөөр хэлбэл, энэ бүгдээс манай уул уурхайд хөрөнгө оруулж байгаа гуравдагч хөршийн эсрэг үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр зохион байгуулагдаад эхэлсэн юм биш биз гэж хараад байна. Над дээр гишүүд орж ирээд гарын үсэг зураач гэдэг хүсэлт тавьсан. Би тэдэнд “Гуравдагч хөршийн эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа бол би хатуу эсэргүүцнэ шүү” гэдгээ хэлсэн. Яагаад гэвэл 100 жилийн өмнө үндэсний эрх чөлөөний хувьсгалыг хийсэн өвөг дээдэс маань бидэнд үеийн үед захисан нэг зүйл бий. Та нар олон тулгуурт гадаад бодлого явуулаарай, гуравдагч хөрштэй болж аваарай, хоёр хөршийнхөө захиргаанд хязгаар нутаг болж байдаг энэ байдлаасаа гараарай л гэж захисан. Үүнийг хийх боломж ерэн онд л гарч ирсэн шүү дээ. Тэр үед бид олон тулгуурт гадаад бодлого явуулна, гуравдагч хөршийн сонирхлыг оруулж ирнэ гэдгээ ил тод, хоёр хөршөөсөө ч нуулгүй хэлсэн. Үүнээс хойш өрнөдийн хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх гэж бид 20 жил гуйсан юм. Барууны орнуудад айлчилсан манай Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүдийн бүх протоколыг аваад үзээрэй. Бүгд “ирээч ээ” л гэж урьсан байдаг. Тэгээд одоо яасан. Гэртээ урьж авчирчихаад зодож байна шүү дээ, бүр нүдийг нь хөх булмаг болтол зодож байна. Нөгөөдүүл нь ч бүр цөхрөөд, аргаа барж байна. Өрнөдийн хөрөнгө оруулагчид иймэрхүү улс төрийн донсолгоог тэсэхдээ маш хэврэг байдаг. Яагаад гэвэл хөрөнгийн зах зээл дээрх хувьцаа нь унаж өсөөд, тогтворгүй байдлын үр дагавар нь шууд гардаг байхгүй юу. Нью-Йоркийн, Лондонгийн бирж дээр Монголын талаар байнга ийм мэдээлэл байх юм бол хөрөнгө оруулагчид туйлдаад явахаас өөр аргагүй болно. Нэг зүйлийг ойлго, хэрвээ “Рио Тинто” манайхаас гарвал хувьцаагаа хятадуудад юм уу, оросуудад л зарна. Дорнодод болсон явдал шиг. Ийм байдал руу яагаад түлхээд байгаа юм, гэрээ хэлцэл хийчихээд одоо юу яриад байгаа юм. Санаа зовмоор, ичмээр юм их болж байна л даа. Наад зах нь гэртээ урьж авчирчихаад зоддог боллоо. Ким Чен Ир гэж Хойд Солонгосын даргангуйлагчийн гадаад бодлого шиг зүйл явуулж байна шүү дээ. Тэр “Зургаан улсын хэлэлцээр” гэж нэг юм хийчихээд л тэднийгээ хулхидаад, үйлийг нь үзээд байдаг биз дээ. Нөгөөдүүл нь бүр цөхрөнгөө барчихсан, учраа олохоо байсан. Одоо Монголын гадаад бодлого ийм болж байгаа юм уу. Хулхины, тонуулын шинжтэй. Хэрвээ бид гадаадад иймэрхүү нэр хүнд олох юм бол үнэхээр хүнд байдалд орно, хэн биднийг тоох юм. Үүнд л би их санаа зовж байна.
-Гишүүд шаардлага тавих, гарын үсэг цуглуулах нь нэг талаар хуулиар олгогдсон тэдний бүрэн эрхийн асуудал байх л даа. Түүнийг нь яах вэ, процедурынх нь дагуу хэлэлцээд л нэг талд нь шийдчихнэ биз? -Тиймээ тийм.
-Гэтэл сүүлийн үед бас нэг эмзэглэмээр зүйл нь “Нөгөө 20 чинь МАХН, МҮАН хоёртой нийлж сонгуульд орох нь. Улс төрийн хуваарилалт ингээд хийгдчихлээ” гэсэн бор шувуу нисээд байна. Тавьж байгаа асуудлаар нь шалтаглаж намаас нь шахаж байгаа ч юм шиг. Яах вэ, нөхдүүд сонгууль болж байхад хэсэгхэн хугацаанд богино зайны улс төр хийгээ л биз?
-Би яг үнэндээ энэ 20 гишүүний цаад зорилгыг мэдэхгүй байна. Тэр тусмаа гуравдагч хөршийн эсрэг элдэв бодлого явуулна гэж бодохгүй байна. Ямар ч монгол хүний ойлгох зүйл шүү дээ. Монголчууд бүгд л гуравдагч хөрштэй болсондоо, дэлхийд данстай, бие даасан гадаад бодлоготой болсондоо баяртай байдаг. Социализмын үед бидэнд тийм боломж байсан юм уу. Тийм учраас би 20 гишүүнийг “арай ч тэгэхгүй дээ” гэж бодоод байна. Гэхдээ үр дагавар нь тийм аюултай байхгүй юу. Улс төрийн тоглолт байж болно оо. Гэхдээ уучлаарай, тоглоом тоотой нь дээр шүү. Ийм харалган, хариуцлагагүй тоглоомын үр дагавар нь хүнд тусна шүү. Үүн дээр би үнэхээр байр сууриа хатуу илэрхийлнэ. Тэр битгий хэл Оюутолгойн гэрээг УИХ-аар хэлэлцэж байхад зарим нэг гишүүдийн амнаас “Айвенхоу майнз”-ийг хөөгөөд гаргачихад Монгол Улсад тавих төлбөр торгуулийг нь хоёр хөршийн компани төлье л гэж байна шүү дээ гэж ам алдаж байсан л байсан байхгүй юу. Би тэгэхэд “арай ч дээ, монгол хүн мөн үү” л гэж бодож байсан.
Би дахин дахин хэлдэг. Бид хоёр хөршөөсөө нүүхгүй ээ, манай хоёр хөршийн хөгжил дэвшил бидний хөгжил дэвшлийн нэг хөдөлгөгч хүч. Бид хоёр хөрштэйгээ сайн хөршийн харилцаатай байх нь амин чухал асуудал. Сүүлийн үеийн Монголын эдийн засгийн өсөлт Хятадын эдийн засгийн өсөлтийн л үр дагавар шүү дээ, явж явж. Манай төрийн ухаантай бодлогын үр дүн нэг их байхгүй л болов уу. Хятадын эдийн эдийн засаг дахиад өсөхөд манай эдийн засаг дахиад өснө, Хятад бол яах аргагүй манай гол зах зээл.
Гэхдээ бид олон тулгуурт гадаад бодлоготой, олон тулгуурт харилцаатай улс баймаар байна. Бид XX зууны туршид хоёр хөршийн дунд амьдарч, тэд бидний асуудлыг шийдэж ирсэн гунигтай түүхтэй улс. Энэ түүхийг хоёр хөрш маань ч хүлээн зөвшөөрдөг. Манай асуудлыг Хиагтад, Москвад, Бээжинд л хэлэлцдэг байлаа шүү дээ. Бид ерэн онд хувьсгал хийхдээ “тэгмээргүй байна аа” гэдгээ л хэлсэн шүү дээ. Бид хоёр хөрштэйгээ ч сайхан харилцана, дээр нь олон тулгуурт гадаад бодлого баримтална, гуравдагч хөршийн сонирхлыг ч оруулж ирнэ гэсэн. Гуравдагч хөршийн хүсэл сонирхлыг оруулж ирэхэд хөрөнгө оруулалт маш чухал, дан ганц улс төрийн сонирхлоор явахгүй. Тиймээс бид тэдний бодит сонирхлыг оруулж ирэхийн тулд хөрөнгө оруулалтыг 20 жил гуйсан. Ирээч та нар, хөрөнгөө оруулаач гэж. Ямар ч утгаар бодоод үзсэн, гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт манай хоёр хөршид ч бас ашигтай. Төв Азийн асар их баялагтай нутагт дэлхийн хамгийн шилдэг технологи, байгальд ээлтэй технологи орж ирнэ. Жишээ нь, Монголын байгаль сүйдэхэд хамгийн түрүүнд манай хоёр хөрш өртдөг. Яагаад гэвэл Сибирийн энэ их ойг тэтгэж байгаа усны сав газар нь Монголд байдаг. Монголд цөлжилт явагдахад Хятад өртдөг. Үнэндээ манай хоёр хөршийн технологи хоцрогдсон. Тэд ч гэсэн гаднын хөрөнгө оруулалтыг хадаг барин гуйдаг. Хятадын эдийн засаг ингэтлээ хөгжсөний нууц нь гаднын хөрөнгө оруулалт шүү дээ. Өрнөдийн өндөр хөгжилтэй орнууд хөрөнгө оруулаагүй бол Хятад улс өнгөрсөн зууны тавиад оныхоороо л үлдэх байсан. Өнөөдөр эдийн засгаараа гайхуулж чадахгүй байсан. ОХУ л гэхэд үндсэн хөрөнгөний 80 хувь нь жараад оны элэгдэл болчихоод байна.
Тэгээд өрнөдийнхнийг “орж ирээч ээ” гэж гуйж байна. Бид ч гэсэн ялгаагүй, хөгжмөөр байна шүү дээ. Бид дэлхийд данслагдсан дансаа эдийн засгийн хувьд баталгаажуулмаар байна. Энэ бол бидний жам ёсны хүсэл зориг. Гэхдээ харамсалтай нь нөгөө “Трояны хаалга нээнэ” гэж үг байдаг даа, түүн шиг бодлого явуулаад байвал харамсалтай л байна. Өрнөдийнхөн гарвал хоёр хөршийн аль нэгд нь зараад л явна биз дээ. Хэрвээ энэ стратегийн бүх орд манай хоёр хөршийн мэдэлд оччихвол манай төрийн бодлогыг хоёр хөрш л шийднэ. Муугаар бодоход манай уул уурхайгаас олсон мөнгөнөөсөө жаахныг хаяхад л нэг бол Хятадын төлөө нам нь, нэгээ бол Оросын төлөө нам нь гараад явна. Бид ингэж амьдрахгүй. Ийм явдал болоод байна шүү дээ.
-Цаана нь ямар улс төр яваад байна аа. Үнэхээр тэр 20 гишүүн чинь МАХН, МҮАН-тай адил бодлого явуулаад байна уу, эсвэл АН, МАН-ын зүгээс үүгээр далимдуулж тэднийг шахах бодлого бариад байна уу? -Хэрвээ тэдний тавьж байгаа асуудал УИХ дээр орж ирвэл би өөрийнхөө байр суурийг илэрхийлнэ. Түүнээс биш тэднийг дарамталж, шахаж байгаа асуудал надад ч байхгүй, манай бүлгийн бусад гишүүнд ч байхгүй. Гуравдагч хөршийг хөөж гаргах тухай асуудал байж болохгүй гэдгийг бид зүгээр л хэлж байгаа. Бид дэлхийн шинэ технологийн эринд амьдармаар байна, өндөр хөгжилтэй орнуудын менежмэнтийг оруулж ирмээр байна. Манай уул уурхайн салбар өрнөдийн хөрөнгө оруулагчдын менежмэнтээс маш их юм суралцаж байна шүү дээ, хэзээ урьд нь ийм байлаа. Тиймээс л бид ингэж яриад байна.
-Тавантолгойн хэлэлцээртэй холбогдуулж УИХ-ын 39-р тогтоолд өөрчлөлт оруулах гэж байгаа гэсэн үү, УИХ өөрөө? -Тавантолгой дээр Засгийн газрын шийдвэрийг хараад би маш их гайхсан, дургүйцэл төрсөн. Тэр хэлэлцээр дээр хэд хэдэн ноцтой зүйл харагдсан. Хамгийн наад зах нь Япон, Өмнөд Солонгосын хөрөнгө оруулагчдыг оролцуулаагүй явдал үнэхээр гайхаш төрүүлсэн. Өнгөрсөн 20 жилд Монголын эдийн засагт тулгарсан бэрхшээлийг туулахад хамгийн том хандивлагч орон Япон байсан, БНСУ байсан. Тэгээд танай хөгжил дэвшилд оролцьё, хамтарья гэхээр хөөгөөд явуулчихдаг нь яаж байгаа юм. Манай Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүд Японд бүгдээрээ айлчилсан. Айлчлахдаа юу хэлж байсныг би маш сайн мэднэ.
“Та нар минь ороод ирээч, хөрөнгөө оруулаач” л гээд байсан. Тэд гадаад бодлогыг маш хариуцлагатай ярьдаг улс. Ярьсан л бол хийдэг улс. Тийм учраас тэд гайхаад байна шүү дээ. Энд ирээд юу ярьсан бэ, тэнд очоод юу хийж байна аа гэж. Бид чинь Кин Чен Ир биш шүү дээ. Тавантолгой дээр жишээлээд Монголын төрийн бодлого ямар болж хувираад байгаа юм бэ гэдгийг би маш их гайхсан. Ерөнхийлөгч нь Японд очоод, парламент дээр нь алдарт үгээ хэлээд, япончуудыг алга ташуулаад, стратегийн түншлэл яриад байсан. Дараа нь Москвад очоод стратегийн түншлэл яриад ирсэн. Гэтэл Ерөнхий сайд нь Хятадад очоод ирэхдээ 40 хувийг нь Хятадад өгнө өө гээд ирсэн. Нөгөө Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүн байдаггүй. Хэнд, юу харуулаад байгаа юм.
-Гэтэл одоо гадаадын хэвлэлүүдийг харахаар, ялангуяа Оросын хэвэлүүдэд “Оросын хувийг нэмэгдүүлэхийн тулд Тавантолгойн хэлэлцээрийг зогсоосон юм аа” гэж бичээд, Япон, Солонгосын асуудал огт хөндөгдөхгүй л байгаа биз дээ? -Ямар ч байсан Засгийн газарт чиглэл өгөгдсөн. Уг нь бол Засгийн газар Тавантолгойн асуудлаар гарсан УИХ-ын тогтоолыг л унших ёстой шүү дээ. Аль аль талын сонирхлыг тэнцвэртэйгээр хангана гэж тэнд нь бичээстэй байгаа. Мэдээж хэрэг бид Хятадыг, Оросыг оруулахгүй яадаг юм, тэгэхдээ гуравдагч хөршүүдээ бас оруулах ёстой. Уг нь бол Хятад, Орос, гуравдагч хөрштэйгээ нийлээд орох юм бол зах зээл нь, тээвэр нь бэлэн, дээр нь өрнөдийн өндөр технологи орж ирнэ. Магадгүй дэлхийд хосгүй консерциум гарч ирэх байхгүй юу.
-Тогтоолд ямар өөрчлөлт оруулах гэж байгаа юм бэ? -Би бол тогтоолд өөрчлөлт оруулахын эсрэг байгаа. Ийм савласан, ийм тодорхойгүй, ийм хулхи бодлоготой гэдгээ дэлхийд харуулах хэрэггүй гэж хэлээд байна. Тогтоолд өөрчлөлт оруулах биш, Засгийн газар тэр тогтоолд нийцүүлэх тухай л ярих ёстой. Ямар ч байсан Засгийн газар асуудлаа оруулаад ирэг. Бид одоо дэлхий дээр өөрийнхөө бодлогыг өөрсдөө тодорхойлж, өөрсдийнхөө сонирхлыг илэрхийлж амьдарна. Энэ бодлого маань хичнээн их амжилтад хүрсэн жишээ нь өнөөдөр манайд ХБНГУ-ын Канцлер, АНУ-ын Ерөнхийлөгч айлчилж байгаа явдал мөн биз дээ. 1911 онд үндэсний эрх чөлөөний хувьсгал хийж байсан тэр баатрууд өнөөдөр босоод үүнийг харсан бол ямар их баярлах байсан бол. 1911 онд Сайн ноён хан Намнансүрэн Санкт Петербургт очоод гуравдагч хөршийг олж авах гээд дийлээгүй. Нөгөөх нь Орос, Хятад хоёроос айгаад зугтаад явчихсан. Шөнөөр хувцсаа солиод явсан байгаа юм шүү дээ, Оросын албаныхнаас нуугдаж. Япончуудтай холбоо тогтоох гээд чадаагүй. Энэ үйл ажиллагааг эхлүүлж байсан хүмүүс бүгд амь насаа алдсан. Дараа нь 1930-аад Герман, Франц руу оюутан явуулаад, бас л нөгөө гурав дагч хөрш рүүгээ тэмүүлсэн. Дараа нь бүгдийг нь шоронд хийгээд, хяргаад дууссан.
Ийм бүдүүлэг бодлогын уршгаар бид дандаа дэлхийгээс таслуулж ирсэн. Тийм учраас өнөөдөр би М.Энхсайхан тэргүүтэй нөхдүүд, зарим гишүүдийн ярьж байгааг сонсоод үнэхээр гайхдаг. 1930-аад онд яг ийм уриа явсан байхгүй юу, “гадаадын капиталыг шахан зайлуулья” гэж. Тэгээд Монгол Улсад хөрөнгө оруулж байсан барууны бүх компанийг зайлуулсан. Америкийн, Голланд, Данийн компаниудыг. Оронд нь Зөвлөлтийн хоршоо орж ирсэн, бид Зөвлөлтийн колони болсон. Өнөөдөр яг тэр үг яриаг сэргээж байна шүү дээ. М.Энхсайхан бүр донгосч байгаа юм, “мөлжигч” ч гэх шиг.
-М.Энхсайханы гаргасан есөн зүйл тунхаг гэдэг зүйлийг сонссон уу? Монголын хүн амын 80 хувь нь зээлтэй байна аа, энэ бүх зээлийг хүчингүй болгоё гэж. Сонгууль дөхөж байхад санал авахгүй байхын аргагүй “пиар” байгаа биз. Эсвэл хүмүүс арай ч тийм болчихоогүй болов уу. Хамт улс төрд орж ирсэн нэг үеийн, нэг үнэт зүйлтэй явж ирсэн улстөрчийн хувьд та түүнд хандаж эрх хүн шиг хэдэн үг хэлэхгүй юу? -Би харин эр хүн шиг хэлчихье. Албан тушаалгүй болохоороо хүүхдийн мөнгө өг гэж шаарддаг, албан тушаалд очихоороо өгөхгүй гэж ярьдаг. Ард түмнээ их тэнэг гэж боддог юм уу, мал болчихсон гэж ойлгоод байгаа юм уу. Манай ард түмэн мал биш ээ, их өөрөөр сэтгэдэг болсон, 20 жилийн дотор их өөрчлөгдсөн шүү дээ.
-Эсвэл их ядуу гэж бодож байх шиг байна, тийм үү? -Их олон зүйлийг буруу төсөөлж байна даа. Аврагч болоод л оччихвол алдагдсан эрх мэдлээ буцааж авна гэж бодоод байна. Одоо тийм тоглоом явахгүй ээ.
-Тэгвэл эрх мэдлээ эргүүлээд олоод авбал юу хийх бол, Ерөнхийлөгчийн засаглал тогтоох уу? -Дарангуйлал тогтоно, Ерөнхийлөгчийн засаглал тогтох бага хэрэг. ҮШН-ын баримт бичгийг хүмүүс сайн үзэх хэрэгтэй, одоо МҮАН болчихлоо л доо. Тэнд “хувийн өмчийг хураана” гэж байгаа. Дарангуйлагчид хувийн өмчийг хэзээ ч үздэггүй юм. Коммунистууд хувийн өмчийг хурааж авдаг, нацистууд бол өмчийн эзнийг манаач болгодог. Тийм хүлээж авахын эцэсгүй улс төрийн зорилт тавьж байгаа шүү дээ.
-Гэхдээ бас улс төрийн бас нэг шинэ онигоо гараад байгаа, одоо бараг ч хуучирч байгаа байх. “АН, МАН хоёр нийлж, МАХН, МҮАН хоёр нийлж сонгуульд орох юм гэнэ ээ” гэж. Ардчилсан нам, Ардын нам хоёрын хооронд ялгаа харагдахгүй байна л гэсэн үг байх л даа. Тэгэхээр ирэх сонгуульд хэн, хэнтэй, яаж өрсөлдөх болж байна аа? -Хэрвээ ард түмэн бусад намыг оруулаад ирвэл тэд эвсээд, нийлээд ямар нэг юм хийх л байх. Энэ бол ард түмний сонголтын асуудал. Ер нь бол Н.Энхбаяр, М.Энхсайхан нам байгуулж байгаа нь ардчилсан нийгэмд байх л асуудал. Гэм нь хулгайч аятай намуудын нэр хулгайлаад яваад нь л жаахан дургүй хүрдэг болохоос биш. Тэгээд тэр намаа байгуулаад, сонгогдоод ород ирнэ л биз, парламент дотор үгээ хэлнэ л биз.
-Гэхдээ магадгүй, МАН хуучин МАХН-ынхаа байран дээр, Ардчилсан нам ч бас анх байсан МҮАН-ынхаа байран дээр байж чадаагүй учраас тэр орон зай дээр тоглоод, намынх нь нэрийг аваад байгаа юм уу? -Хэрвээ тийм байсан бол үнэхээр сайнсан. Үнэхээр МҮАН байх үеийн тэр бодлого, үнэт зүйл алдагдаад, тэгэхээр М.Энхсайхан маань тэр үнэт зүйлийг алдагдуулахгүй гэж эргэж улс төрд орж ирж байгаа бол би цэцэг бариад угтахсан, тэгээд М.Энхсайхантайгаа нийлээд явахсан. Гэтэл тэр байгуулсан намынх нь үзэл баримтлал “хувийн өмчийг хураана, гуравдагч хөршийг зайлуулна” гэж байна шүү дээ. Хариуцлагыг чангатгана, төр иргэдээ хариуцлагатай болгоно гэнэ. Угаасаа төрийн дуртай ажил шүү дээ. Төр хариуцлага тооцдог болоод ирэхээрээ л дарангуйлал руу орж байгаа юм. Хариуцлага, үүрэг гэдэг бол иргэдийн сонголтын асуудал.
Сайн сайхан амьдралынхаа хариуцлагыг иргэн хүн өөрөө үүрсэн байдаг юм, өөрсдөө ухаарсан байдаг юм. Тиймээс аливаа ардчилсан нийгэмд иргэдэд хариуцлага хүлээлгэхээсээ илүү дүрэм журамтай байя, дүрмээ мөрддөг байя л гэдэг. Бас “төрийг шүт” гэж байгаа. Төрийг шүтэх эс шүтэх чинь бас л иргэдийн сонголт. Төр нь төр шиг байвал шүтэж л таарна, төр шиг байж чадахгүй бол шүүмжлэх л болно. Тийм учраас энэ бол яавч манай МҮАН-ын бодлого биш. Манай МҮАН-ын бодлого бол “хүний хувийн өмч халдашгүй шүү, хүний хувийн эрх чөлөө тэр хүнд өөрт нь байдаг юм, иргэдийн хариуцлага ч бас иргэн хүнд өөрт нь оногдсон зүйл шүү” гэж байгаа. М.Энхсайхан шал эсрэгээр нь явж байна.
-МАХН-ын дарга асан С.Баяр саяхан хэвлэлүүдэд ярилцлага өгсөн. Тэр “Сонгуулийн дараа ч хамтрах шаардлага гарна шүү” гэж их заналтай хэлсэн байна лээ. Ирэх сонгуулийн үр дүнг аль хэдийн тооцчихоод, түүнийг яаж хийхээ хүртэл төлөвлөчихсөн хүн шиг сонсогдож байсан? -С.Баярын хамгийн зарчимгүй үг энэ байгаа юм. Анх л С.Баяр хамтарсан Засгийн газар байгуулна гэж ярих үеэс би эсэргүүцсэн, яг үнэндээ бараагүй юм. -Ийм байх нь С.Баярт жишээ нь амар байна, тийм үү. Засаг барьж байгаа нөхдүүдэд? -Энэ бол яг үнэндээ Монголын шинэ сонгож авсан төрийн хэлбэрийг үгүйсгэж байгаа юм. Парламентат төр гэдэг бол эрх баригч олонхи, түүнийг хянаж цагдаж байдаг сөрөг хүчин хоёр. Энэ хоёр байж парламент нь парламент шиг байдаг. Энэ УИХ-ын нэр хүнд унасан явдал, парламентат ёс шившиг болж байгаагийн шалтгаан үүнд л байгаа юм. Хянаж байгаа юм ч алга, эрх барьж байгаа ч юм алга, холион бантан л байна. Энэ бол С.Баярын урласан төр. Тийм учраас ирэх сонгуулийн дараа дахиад хамтарна аа гэх юм бол би өөрийнхөө сонголтыг хийнэ, хийхдээ нэлээд дорвитой хийнэ. Тийм ч учраас сонгуулийн өмнө “Ялсан нь засгаа байгуулж, ялагдсан нь сөрөг хүчнээ хийнэ шүү” гэдэг зарчмыг намаар заавал гаргуулна. Тийм тоглоомын улстөрд дахиад орохгүй.
-Аль нь ч олонхи болохгүй бол яах юм? -Тэгвэл хамтраад л Засгийн газраа байгуулна шүү дээ. Гэхдээ хамгийн олон суудал авсан нам нь өөрийн үзэл баримтлал, дэвшүүлж гаргасан бодлоготой нийлж байгаа тэр намтай хамтарч Засгийн газраа байгуулна. Энэ бол Үндсэн хуулиар заасан парламентат ёсны хэлбэр. Манай Үндсэн хуульд нэг зүйл хориотой. Олонхи болчихоод өөр намтай хамтарч Засгийн газар байгуулж болдоггүй. -Ямар ч байсан хамгийн олон суудал авсан хоёр нам, тэр тусмаа эсрэг тэсрэг үзэл баримтлал, бодлого чиглэлтэй намууд хамтраад байж болохгүй нь тийм үү, өнөөдрийнх шиг? -Болохгүй шүү дээ. Гэхдээ яг үнэндээ МАН бол зүгээр л хяналтгүй, шүүмжлэлд дургүй нам. Хэн нэг нь хажуунаас хараад, шүүмжлээд, сөрөг хүчин байхыг тэвчдэггүй нам.
-Хэрвээ танайх хамгийн олон суудал авсан боловч Засгийн газар байгуулах хэмжээнд суудал чинь хүрэхгүй бол, эсвэл эсрэгээрээ МАН тийм байдалд орвол танай хоёр дахиад хамтрах уу? -Яалаа гэж. МАН хууль ёсныхоо сөрөг хүчнээ хийгээд 2016 онд ялахаа бодсон нь дээр биз дээ. Намуудын энэ хамтрал цаашаагаа удаан явбал парламентын төр хэрэггүй болно. Ямар ч ач холбогдолгүй болно. Парламентын төр зайлшгүй эрх баригч, сөрөг хүчний хуваагдал дээр тогтдог. Тэр төр хэрэггүй болно, парламентын ардчилал нэр хүндээ алдаж, унах болно. Тэгээд бид аргагүйн эрхэнд Ерөнхийлөгчийн засаглал руу явна даа.
-Танай намын бүлгийн гишүүд, эсвэл Засгийн газрын гишүүдээс чинь “хамтарсан Засгийн газар үр дүнгүй юм байна” гэж хэлж байгаа, ямар нэг байдлаар энэ хамтралаас сургамж авсан хүн байна уу? -Би хувьдаа хамтарсан Засгийн газар их удаан ажилладаг юм байна гэдэг сургамж авлаа. Бусад бүлгийн гишүүд юу бодож байгааг би мэдэхгүй. Тийм их дорвитой зүйл шийдэж, шийдэмгий ажиллаж чадсангүй. Асуудлыг шийдэх гэхээр нэг нь нөгөөдөө тээг тавиад, нэг л их зүрхшээсэн байдлаар л гурван жил явлаа шүү дээ.
Б.СЭМҮҮН
|
| Э.Бат-Үүл: Уучлаарай. Тоглоом тоотой нь дээр шүү |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин Сонгууль дөхөхөөр улстөрчид хэвлэл мэдээллийнхэнд хайр зарлаж, хачин юм болдогсон. Харамсалтай нь тэр сайн цаг хаа хол алсран одсон бололтой.
2012-02-03 | 12:27:59 | 202.131.244.172 | |
|
|
|
|
|

Хөл бөмбөгийн домог К.Роналду тун удахгүй зодог тайлах нь 12:56 Португалын шигшээ баг болон Саудын Арабын “Аль наср” клубийн тамирчин Криштиану Роналду мэргэжлийн карьераа
|
Португалын шигшээ баг болон Саудын Арабын “Аль наср” клубийн тамирчин Криштиану Роналду мэргэжлийн карьераа »»
|
|
Дорнод аймгийн засаг дарга малчид, иргэдийг шатахуунаар тасралтгүй хангах чиглэл өглөө 12:34 Өнөөдрөөс эхлэн цас орж, цасан шуурга шуурч, цаг агаарын аюултай нөхцөл байдал үүсэж буйтай холбогдуулан аймгийн
|
Өнөөдрөөс эхлэн цас орж, цасан шуурга шуурч, цаг агаарын аюултай нөхцөл байдал үүсэж буйтай холбогдуулан аймгийн »»
|
|
Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 200-д хүрчээ 12:22 Өнгөрөгч Баасан гарагт Филиппиний төв хэсгийг дайран өнгөрсөн “Калмаеги” хар салхины нөлөөгөөр үүссэн үер, байгалийн
|
Өнгөрөгч Баасан гарагт Филиппиний төв хэсгийг дайран өнгөрсөн “Калмаеги” хар салхины нөлөөгөөр үүссэн үер, байгалийн »»
|
|
ХДХВ-ийн омгуудын 98 хувийг саармагжуулдаг эсрэг биетийг илрүүлжээ 10:27 БЕРЛИН, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /DW/. Кёльнийн их сургуулийн эмнэлгийн судлаачид хүний дархлал
|
БЕРЛИН, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /DW/. Кёльнийн их сургуулийн эмнэлгийн судлаачид хүний дархлал »»
|
|
Төр, нийгмийн зүтгэлтэн, академич, төрийн шагналт Бямбын Ринчений 120 жилийн ой тохиож байна 09:44 “Монгол бахархал” бүтээлч сарын аяны эхний долоо хоногийг Монгол хэл, бичиг, соёлын үнэ цэнийг олон нийтэд таниулах,
|
“Монгол бахархал” бүтээлч сарын аяны эхний долоо хоногийг Монгол хэл, бичиг, соёлын үнэ цэнийг олон нийтэд таниулах, »»
|
|
Ж.Чинбүрэн сайд зангиагүй уулзалт хийлээ 09:41 ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ, УИХ-ЫН ХҮНИЙ ХӨГЖИЛ, НИЙГМИЙН БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮДТЭЙ ЗАНГИАГҮЙ УУЛЗАЛТ ХИЙВ
|
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ, УИХ-ЫН ХҮНИЙ ХӨГЖИЛ, НИЙГМИЙН БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮДТЭЙ ЗАНГИАГҮЙ УУЛЗАЛТ ХИЙВ »»
|
|
Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Гэрэлтуяа яагаад Европод ганцаараа явж байгаа тухай тайлбарыг хүргэе 09:37 Манай тамирчин Б.Гэрэлтуяа Өвлийн Олимпын Наадмын эрх авах хамгийн өндөр магадлалтай, өндөр амжилт үзүүлж
|
Манай тамирчин Б.Гэрэлтуяа Өвлийн Олимпын Наадмын эрх авах хамгийн өндөр магадлалтай, өндөр амжилт үзүүлж »»
|
|
Яармаг орчмын айл өрхийн хэрэглээний усыг хэсэгчлэн хязгаарлаж, бохир усны шугам хоолойг цэвэрлэнэ 09:26 Яармагийн бохир усны II өргөх насос станцын шугам хоолой болон хүлээн авах санд хуримтлагдсан хогийг цэвэрлэж,
|
Яармагийн бохир усны II өргөх насос станцын шугам хоолой болон хүлээн авах санд хуримтлагдсан хогийг цэвэрлэж, »»
|
|
Монголын тамирчид Азийн залуучуудын паралимпын наадамд оролцоно 16:27 Азийн паралимпын хорооны ивээл дор зохион байгуулах “Дубай-2025” Азийн залуучуудын пара наадам АНЭУ-ын Дубай хотод 12 дугаар сарын 7-нд эхэлнэ.
|
Азийн паралимпын хорооны ивээл дор зохион байгуулах “Дубай-2025” Азийн залуучуудын пара наадам АНЭУ-ын Дубай хотод 12 дугаар сарын 7-нд эхэлнэ. »»
|
|
320 Мянган тонн нүүрс арилжлаа 16:04 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 1 удаагийн арилжаагаар 11.07 сая ам.долларын үнийн дүн бүхий 128.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс,
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 1 удаагийн арилжаагаар 11.07 сая ам.долларын үнийн дүн бүхий 128.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс, »»
|
|
ЦЕГ: Солонгос явуулна гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөөр залилуулжээ 14:29 Цахим орчинд “БНСУ руу ажилд зуучилна”, “Хууль ёсны сувгаар явуулна” гэх зарын дагуу холбогдож залилуулсан
|
Цахим орчинд “БНСУ руу ажилд зуучилна”, “Хууль ёсны сувгаар явуулна” гэх зарын дагуу холбогдож залилуулсан »»
|
|
Угаар мэдрэгчээ унтраасан айл өрхөд арванхоёрдугаар сарын 15-наас түлш худалдахгүй 14:27 Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь нийт 500 гэрээт ажилтантай, тэд айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн
|
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь нийт 500 гэрээт ажилтантай, тэд айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн »»
|
|
IEM Chengdu 2025: “The MongolZ” шигшээ шатанд шалгарлаа 13:09 Цахим спортын “Counter Strike 2” тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн “Intel Extreme Masters Chengdu 2025” тэмцээн БНХАУ-д өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилнэ.
|
Цахим спортын “Counter Strike 2” тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн “Intel Extreme Masters Chengdu 2025” тэмцээн БНХАУ-д өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилнэ. »»
|
|
Өглөөний байдлаар дөрвөн аймгийн 26 суманд цас орж байна 12:55 Өнөө өглөөний буюу /2025.11.06/ 08:00 цагийн байдлаар цас орж байгаа аймаг сумдын мэдээллийг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тодруулбал, дөрвөн аймгийн 26 сумд цас орж байна.
|
Өнөө өглөөний буюу /2025.11.06/ 08:00 цагийн байдлаар цас орж байгаа аймаг сумдын мэдээллийг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тодруулбал, дөрвөн аймгийн 26 сумд цас орж байна. »»
|
|
5.4 кг гаруй жинтэй мантгар борхон хүү мэндэллээ 12:17 Хүрээ амаржих газарт өнөө өглөө 5.4 кг гаруй жинтэй мантгар борхон хүү мэндэллээ.
|
Хүрээ амаржих газарт өнөө өглөө 5.4 кг гаруй жинтэй мантгар борхон хүү мэндэллээ. »»
|
|
Трамп: АНУ дэлхий дээрх хамгийн хүчирхэг цөмийн улс 12:04 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ дэлхий дээрх “хамгийн их цөмийн хүчтэй” гэдгийг мэдэгдэж, Орос болон Хятадаас давсан гэжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ дэлхий дээрх “хамгийн их цөмийн хүчтэй” гэдгийг мэдэгдэж, Орос болон Хятадаас давсан гэжээ. »»
|
|
Зээлийн батлан даалтын сан 47.9 тэрбум төгрөгийн зээлд батлан даалт гаргажээ 10:49 Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр уулзалт хийлээ.
|
Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр уулзалт хийлээ. »»
|
|
Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалт, үр дүнтэй танилцах ажлын хэсэг Хан-Уул дүүрэгт ажиллаа 10:47 Нийслэлийн ИТХ-ын даргын 2025 оны А/232 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2025 оны 11 дүгээр
|
Нийслэлийн ИТХ-ын даргын 2025 оны А/232 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2025 оны 11 дүгээр »»
|
|
ТБХ: Төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 10:38 Төсвийн Байнгын хорооны өчигдрийн /2025.11.05/ хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн
|
Төсвийн Байнгын хорооны өчигдрийн /2025.11.05/ хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн »»
|
|
С.Бямбацогт: Ханиадтай хүнийг хатгаатай, хавдаргүй хүнийг хавдартай гэж оношилж, хуурамч нэхэмжлэл явуулдаг нь тогтоогдсон 10:31 Эрүүл мэндийн байгууллагуудыг гүйцэтгэлээр санхүүжүүлдэг болсон. Эрүүл мэндийн даатгалын сан 2020 онд 2.6 тэрбум,
|
Эрүүл мэндийн байгууллагуудыг гүйцэтгэлээр санхүүжүүлдэг болсон. Эрүүл мэндийн даатгалын сан 2020 онд 2.6 тэрбум, »»
|
|
ЭМДЕГ-ын дарга Ц.Батбаатар тамгаа гардан авч, ажилдаа орлоо 10:28 Монгол Улсын Засгийн Газрын 2025 оны 11 сарын 05-ны өдрийн ээлжит хуралдаанаар Ц.Батбаатарыг Эрүүл мэндийн
|
Монгол Улсын Засгийн Газрын 2025 оны 11 сарын 05-ны өдрийн ээлжит хуралдаанаар Ц.Батбаатарыг Эрүүл мэндийн »»
|
|
Тэсийн голд баавгай орж иржээ 09:43 Ханжит, Далтын орчмоор айлын малын бэлчээрт байгааг иргэд мэдээлсний дагуу аймгийн БОГ, Увс нуурын ДЦГ-ын
|
Ханжит, Далтын орчмоор айлын малын бэлчээрт байгааг иргэд мэдээлсний дагуу аймгийн БОГ, Увс нуурын ДЦГ-ын »»
|
|
Хуурамч дардастай 157 хайрцаг өндгийг устгаж, борлуулсан байгууллагыг 20 саяар торгожээ 09:41 Монополын эсрэг газарт бусдын барааны тэмдгийн дардсыг хуурамчаар дуурайлган дарсан өндөг худалдаалж байгаа
|
Монополын эсрэг газарт бусдын барааны тэмдгийн дардсыг хуурамчаар дуурайлган дарсан өндөг худалдаалж байгаа »»
|
|
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан цүнх авснаа хүлээн зөвшөөрчээ 09:11 СӨҮЛ, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Yonhap/. Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи нэгэн
|
СӨҮЛ, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Yonhap/. Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи нэгэн »»
|
|
Филиппинд хар салхины улмаас 52 хүн нас барав 18:30 Филиппиний төв хэсгийг Калмаэги хар салхи дайрснаар олон зуун хүн орон гэрээ орхин дүрвэж, дор хаяж 52 хүн нас бараад байна.
|
Филиппиний төв хэсгийг Калмаэги хар салхи дайрснаар олон зуун хүн орон гэрээ орхин дүрвэж, дор хаяж 52 хүн нас бараад байна. »»
|
|
Б.Мөнхзаяа Бээжингийн марафонд долоодугаар байр эзлэв 18:12 БНХАУ-ын Бээжинд болсон марафонд Монголын шилдэг марафончид оролцлоо. “Beijing Marathon-2025” тэмцээний
|
БНХАУ-ын Бээжинд болсон марафонд Монголын шилдэг марафончид оролцлоо. “Beijing Marathon-2025” тэмцээний »»
|
|
Сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө бусдад залилуулсан гэх гомдлыг шалгаж байна 18:11 Цахим орчинд явагдаж буй “Лайв сугалаа”-нд оролцож, иргэд бусдад залилуулсан гэх гомдол мэдээлэл цөөнгүй бүртгэгдэж
|
Цахим орчинд явагдаж буй “Лайв сугалаа”-нд оролцож, иргэд бусдад залилуулсан гэх гомдол мэдээлэл цөөнгүй бүртгэгдэж »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон нийтэд нээлттэй, хувьцаат компани болгох бэлтгэл ажлын хүрээнд хөндлөнгийн олон улсын аудит оруулахаар боллоо 17:32 Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг сайд нар танилцуулж байна.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг сайд нар танилцуулж байна. »»
|
|
Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө гарна 17:20 МОСКВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /TASS/. Энэ оны хамгийн том тэргэл Сар 11 дүгээр сарын 5-нд буюу өнөө шөнө мандана.
|
МОСКВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /TASS/. Энэ оны хамгийн том тэргэл Сар 11 дүгээр сарын 5-нд буюу өнөө шөнө мандана. »»
|
|
Булган аймагт нас барсан нэг сартай нярайн хэрэгт нөхцөл байдлыг тогтоох шалгалт үргэлжилж байна 12:57 Цагдаагийн байгууллагад 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Булган аймгийн нутагт 2025 оны 10 дугаар сарын 12-ны
|
Цагдаагийн байгууллагад 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Булган аймгийн нутагт 2025 оны 10 дугаар сарын 12-ны »»
|
|
ОПЕК+ 2026 оны эхний улиралд газрын тосны олборлолтын өсөлтөө түр зогсооно 12:38 ОПЕК+ газрын тосны үнийн уналт, илүүдэл нийлүүлэлтийн айдсаас шалтгаалан ирэх оны эхний улиралд олборлолтын
|
ОПЕК+ газрын тосны үнийн уналт, илүүдэл нийлүүлэлтийн айдсаас шалтгаалан ирэх оны эхний улиралд олборлолтын »»
|
|
Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд малаа оруулсан 28 иргэнд зөрчлийн хуулиар арга хэмжээ авчээ 12:35 Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай гоц халдварт өвчин тархах, улс,
|
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай гоц халдварт өвчин тархах, улс, »»
|
|
Хойд Солонгос улс 5000 барилгын цэргээ Орост илгээжээ 11:33 Хойд Солонгос улс өнгөрсөн есдүгээр сараас хойш 5000 орчим барилгын цэргээ Орост илгээжээ. Өмнөдийн тагнуулын
|
Хойд Солонгос улс өнгөрсөн есдүгээр сараас хойш 5000 орчим барилгын цэргээ Орост илгээжээ. Өмнөдийн тагнуулын »»
|
|
Т.Даваадалай: Өргөө зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авна 11:22 Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж буй.
|
Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж буй. »»
|
|
Д.Бекхэмд хүлэг баатар цол хэргэм хүртээжээ 10:26 ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Reuters/. Их Британийн хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэг
|
ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Reuters/. Их Британийн хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэг »»
|
|
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ 10:17 Хуралдаанаар хэлэлцэж, танилцах асуудлууд:
|
Хуралдаанаар хэлэлцэж, танилцах асуудлууд: »»
|
|
2026 онд нийслэлийн 6 дүүрэгт 78,5 км урт дугуйн зам барина 10:16 2026-2028 онд нийслэлийн 6 дүүрэгт нийт 253 км урт дугуйн замын барихаар төлөвлөсөн. Үүнээс 2026 онд 78.5 км урт
|
2026-2028 онд нийслэлийн 6 дүүрэгт нийт 253 км урт дугуйн замын барихаар төлөвлөсөн. Үүнээс 2026 онд 78.5 км урт »»
|
|
Х.Булгантуяаг эгүүлэн татах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ 10:10 УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр үдээс хойш ээлжит бусаар хуралдаж мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд, Үндсэн хуулийг
|
УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр үдээс хойш ээлжит бусаар хуралдаж мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд, Үндсэн хуулийг »»
|
|
Улсын дугаарын цахим дуудлага худалдааг өнөөдөр зохион байгуулна 10:07 Авто тээврийн үндэсний төвөөс, тээврийн хэрэгслийн улсын дугаарын цахим дуудлага худалдааг өнөөдөр /2025.11.5/
|
Авто тээврийн үндэсний төвөөс, тээврийн хэрэгслийн улсын дугаарын цахим дуудлага худалдааг өнөөдөр /2025.11.5/ »»
|
|
Их Монгол орноо Бурханы шашин гурвантаа дэлгэрсэн гэж түүхчид, шашин судлаачид үздэг 10:05 Анхдугаар дэлгэрэлт нь Хүннү гүрний үед Энэтхэгээс шууд дэлгэрсэн бөгөөд үүний нотолгоо нь Хүннүгийн үеийн маталгаас
|
Анхдугаар дэлгэрэлт нь Хүннү гүрний үед Энэтхэгээс шууд дэлгэрсэн бөгөөд үүний нотолгоо нь Хүннүгийн үеийн маталгаас »»
|
|
Шадар сайдын нэрэмжит тэмцээнд багийн дүнгээр тэргүүлж, цомын эзэн боллоо 09:44 Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллага, ажлын албаны хамтын ажиллагаа, уялдаа холбоог
|
Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллага, ажлын албаны хамтын ажиллагаа, уялдаа холбоог »»
|
|
М.Бадамсүрэнийн Төрийн байгуулалтын болон Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд илэрхийлсэн байр суурь 15:10 Нэгт: Монгол Улсын иргэн Цогбадрахын Батболдын санаачилж, 100,0 гаруй мянган иргэн гарын үсэг зурсан УИХ-ын
|
Нэгт: Монгол Улсын иргэн Цогбадрахын Батболдын санаачилж, 100,0 гаруй мянган иргэн гарын үсэг зурсан УИХ-ын »»
|
|
Сэргээшийн төрлийн эм тариаг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан бодис дунд хүнд хэрэглэхийг хоргилосон эм бэлдмэл байжээ 15:08 Чингис хаан олон улсын агаарын боомтоор Станбул Улаанбаатарын чиглэлийн нислэгээр зорчиж ирсэн Бүгд Найрамдах
|
Чингис хаан олон улсын агаарын боомтоор Станбул Улаанбаатарын чиглэлийн нислэгээр зорчиж ирсэн Бүгд Найрамдах »»
|
|
Иргэн Ц.Батболдын өргөдлийг хэлэлцэж, ажлын хэсэг байгууллаа 15:04 Төрийн байгуулалтын байнгын хороо болон Өргөдлийн байнгийн хорооны өнөөдөр /2025.11.04/-ийн хуралдаанаар
|
Төрийн байгуулалтын байнгын хороо болон Өргөдлийн байнгийн хорооны өнөөдөр /2025.11.04/-ийн хуралдаанаар »»
|
|
ChatGPT эрүүл мэнд, санхүүгийн зөвлөгөө өгөхгүй 14:51 САН-ФРАНЦИСКО, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /Kazinform/. OpenAI компани бүтээгдэхүүнүүдийнхээ
|
САН-ФРАНЦИСКО, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /Kazinform/. OpenAI компани бүтээгдэхүүнүүдийнхээ »»
|
|
“Мөнгөн гүүр“ эмнэлгээс Саппорогийн уулзвар хүртэлх замыг хоёр эгнээ болголоо 13:38 Нийслэлийн түгжрэлийг бууруулах хүрээнд НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсэг богино болон дунд хугацааны
|
Нийслэлийн түгжрэлийг бууруулах хүрээнд НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсэг богино болон дунд хугацааны »»
|
|
Шүүгч “J&J” компанийн бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн гэж үзэн 966 сая ам.доллар төлөхийг тушаалаа 11:52 Лос Анжелес хотын тангарагтны шүүх “Johnson&Johnson” компанийн тальк бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн хэмээн үзэж,
|
Лос Анжелес хотын тангарагтны шүүх “Johnson&Johnson” компанийн тальк бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн хэмээн үзэж, »»
|
|
Б.Баяраа: Манайх “Стратегийн орд” гэх дэлхийд байхгүй ойлголтыг хуульчилснаар хөрөнгө оруулагчдыг үүдэн дээрээсээ үргээж байна 11:37 Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигч компанийн хувьцааг төр үнэгүй авах болон хөрөнгө
|
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигч компанийн хувьцааг төр үнэгүй авах болон хөрөнгө »»
|
|
Шоргоолж ингэж өвөлждөг... 10:43 Өвлийн жавар эхлэхээс өмнө шоргоолжнууд идэш тэжээлээ нөөцлөн, үүрээ илүү гүн ухаж бэлтгэлээ базаадаг.
|
Өвлийн жавар эхлэхээс өмнө шоргоолжнууд идэш тэжээлээ нөөцлөн, үүрээ илүү гүн ухаж бэлтгэлээ базаадаг. »»
|
|
Согтуурсан үедээ маргалдан хамт архи ууж байсан эмэгтэйдээ хутгалуулжээ 10:29 Энэ оны эхний 9 сарын байдлаар Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 14.5 хувь буюу 5537 гэмт
|
Энэ оны эхний 9 сарын байдлаар Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 14.5 хувь буюу 5537 гэмт »»
|
|
|
Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 200-д хүрчээ 12:22 Өнгөрөгч Баасан гарагт Филиппиний төв хэсгийг дайран өнгөрсөн “Калмаеги” хар салхины нөлөөгөөр үүссэн үер, байгалийн
|
Өнгөрөгч Баасан гарагт Филиппиний төв хэсгийг дайран өнгөрсөн “Калмаеги” хар салхины нөлөөгөөр үүссэн үер, байгалийн »»
|
|
Трамп: АНУ дэлхий дээрх хамгийн хүчирхэг цөмийн улс 12:04 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ дэлхий дээрх “хамгийн их цөмийн хүчтэй” гэдгийг мэдэгдэж, Орос болон Хятадаас давсан гэжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ дэлхий дээрх “хамгийн их цөмийн хүчтэй” гэдгийг мэдэгдэж, Орос болон Хятадаас давсан гэжээ. »»
|
|
Медведев: АНУ-ын үйлдэл Оросыг цөмийн туршилтын бэлтгэлийн талаар бодоход хүргэлээ 10:24 ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведевийн хэлснээр, АНУ-ын үйл ажиллагааны хариуд Москва цөмийн
|
ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведевийн хэлснээр, АНУ-ын үйл ажиллагааны хариуд Москва цөмийн »»
|
|
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан цүнх авснаа хүлээн зөвшөөрчээ 09:11 СӨҮЛ, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Yonhap/. Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи нэгэн
|
СӨҮЛ, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Yonhap/. Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи нэгэн »»
|
|
Филиппинд хар салхины улмаас 52 хүн нас барав 18:30 Филиппиний төв хэсгийг Калмаэги хар салхи дайрснаар олон зуун хүн орон гэрээ орхин дүрвэж, дор хаяж 52 хүн нас бараад байна.
|
Филиппиний төв хэсгийг Калмаэги хар салхи дайрснаар олон зуун хүн орон гэрээ орхин дүрвэж, дор хаяж 52 хүн нас бараад байна. »»
|
|
Хойд Солонгос улс 5000 барилгын цэргээ Орост илгээжээ 11:33 Хойд Солонгос улс өнгөрсөн есдүгээр сараас хойш 5000 орчим барилгын цэргээ Орост илгээжээ. Өмнөдийн тагнуулын
|
Хойд Солонгос улс өнгөрсөн есдүгээр сараас хойш 5000 орчим барилгын цэргээ Орост илгээжээ. Өмнөдийн тагнуулын »»
|
|
Зеленский: “Европын 12 зүйл бүхий энхийн төлөвлөгөө” бол цуурхал төдий зүйл 09:55 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сүүлийн үед хэвлэл мэдээллээр яригдаж буй “Европын 12 зүйл бүхий энхийн
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сүүлийн үед хэвлэл мэдээллээр яригдаж буй “Европын 12 зүйл бүхий энхийн »»
|
|
Медведев: Барууныхан Украинд их мөнгө цутгах тусам, Орос илүү их газар авна 12:47 Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев Барууны улс орнуудын Украинд үзүүлж буй
|
Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев Барууны улс орнуудын Украинд үзүүлж буй »»
|
|
Шүүгч “J&J” компанийн бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн гэж үзэн 966 сая ам.доллар төлөхийг тушаалаа 11:52 Лос Анжелес хотын тангарагтны шүүх “Johnson&Johnson” компанийн тальк бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн хэмээн үзэж,
|
Лос Анжелес хотын тангарагтны шүүх “Johnson&Johnson” компанийн тальк бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн хэмээн үзэж, »»
|
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ нар уулзав 10:02 Өмнөд Солонгосын Гёнжү хотноо болж буй АПЕК-ийн удирдагчдын 32 дахь уулзалтын үеэр БНХАУ-ын Ерөнхийлөгч
|
Өмнөд Солонгосын Гёнжү хотноо болж буй АПЕК-ийн удирдагчдын 32 дахь уулзалтын үеэр БНХАУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
CNN: Трамп ба Ши Жиньпин нарын уулзалтын үр дүн яаж ч гарсан Хятадын ялалт болно 09:24 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр »»
|
|
Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байна 17:01 Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд
|
Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд »»
|
|
Путин дайн зогсоохоос татгалзвал Трамп дарамтаа улам хүчтэй болгоно гэжээ 15:09 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин »»
|
|
Израилын тал Газад цохилт өгчээ 11:28 ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг
|
ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг »»
|
|
Лавров: НАТО-гийн тэлэлт нэг минут ч зогсоогүй 08:01 ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн
|
ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн »»
|
|
Украинд 2026 оноос цэргээ байрлуулахаа Франц улс албан ёсоор мэдэгдэв 20:49 Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.
|
Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв. »»
|
|
92 настай ерөнхийлөгч улиран сонгогдсоныг эсэргүүцжээ 11:53 ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч
|
ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч »»
|
|
Дэлхийн зах зээл дээрх Оросын газрын тосны хэмжээ буурснаас болж үнэ нь өсөхийг В.Путин анхааруулав 08:41 Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ
|
Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ »»
|
|
Луврын музейд гарсан хулгайн сэжигтнүүдийг баривчилжээ 14:31 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт »»
|
|
Трамп, Путин нарын хоёр дахь уулзалт хойшлов 09:21 Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын
|
Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|