 |
|
 |
|
Хуаран хотоос дайжицгаая! |
|
|
 |
|
 |
Хуаран хотоос дайжицгаая!
2011-10-14Улаанбаатарчууд утааны хоронд идэгдсээр эрүүл мэндээрээ хохироод 15 магадгүй түүнээс ч олон жилийг ардаа орхилоо. Энэ өвлөөс эхэлж нийслэлийн утааг гамшгийн байдлаас нь бүрмөсөн биш юм гэхэд дор хаяж 10-20 хувь бууруулна хэмээн төр засаг, НЗДТГ-аас тооцоолоод байгаа.  Одоохондоо цаг агаар дулаахан болохоор энэ том зорилт бодит амьдрал дээр ямар түвшинд хэрэгжиж байгааг тодорхойлж хэлэх боломжгүй юм. Харин чимээгүй утаан тахал нь нийслэлчүүдийн эрүүл мэнд, амь насанд шууд нөлөөлж, утаанаас үүдэлтэй амьсгалын замын өвчлөл жил ирэх тусам өсч, нийслэлчүүдийг хавдраар өвчлүүлэх нэг шалтгаан болсныг эмч, мэргэжилтнүүд сануулсаар олон өвлийг өнгөрөөсөн нь бодит үнэн. Харин энэ олон жил ярьж байгаа энэ сануулгыг төр засаг, эрхэм төрийн түшээд, Улаанбаатар хотын удирдах албаны хүмүүс чихгүй мэт үл тоомсорлож ирсэн. Тэр ч байтугай утааг бууруулах ийм ч, тийм ч төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна хэмээн утаагаар хөлжиж баяжсан эрхмүүд ч бий. Тэдэнтэй утааг хэрхэн бууруулсан, ямар үр дүнтэй ажил хэрэгжүүлсэн талаар эргэж хариуцлага тооцож, хохирлыг барагдуулалгүй байсаар 2011 оны өвөлтэй золгож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, нийслэл Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд байна! гэж анхааруулсны дараа утааг тойрсон яриа гарч нийгэм тэр аяараа сэрсэн гэж болно. Утаа бол олон жилийн угшилтай асуудал төдийгүй өнөөдөр гамшигт аюул болж нийслэл хотыг минь нөмөрдөг уламжлалыг энэ өвөл бага боловч бууруулж чадах болов уу… Тэгвэл Монгол Улс, эх оронд маань өнөөдөр утаатай адилхан гамшгийн хэмжээнд хүрсэн олон асуудал байна. Зөвхөн олны анхааралд өртөөд байгаа нь л утаа. Тухайлбал, байгаль орчин болон хөрс, усны бохирдол, цөлжилт гэдгийг монгол хүн бүхэн мэднэ. Өнгөрсөн 20 гаруй жилд бидний бодлогогүй хийсэн эрсдэлт алхам бүрийн цаана “Монгол хүн” хохирч, хэлмэгдсээр байгааг яалтай. Ардчилсан Монгол Улсад олон нам, олон ургальч үзэл санаа байж үзэл бодлоо уралдуулж, ажил хэргийг эхлүүлж байдаг ч нэг л биш. Өнөөдрийн монголчууд ганцхан зүйл дээр нэг зүг харж, нэг зорилготой байх учиртай. Энэ бол үндэсний эрх ашиг хэмээх “Монгол хүн” бүхний эрх ашиг, эрүүл мэнд байх ёстой. Монгол Улсын иргэн бүхэнд улс, эх орныхоо өмнө хүлээсэн эрх, үүрэг хариуцлага байдаг. Уул уурхайгаас эхлээд ашиг орлогоо нэмэгдүүлэх өргөн боломж Монгол Улсад бий болсон энэ хариуцлагатай шинэ хөгжлийн гараан дээр ирээд байгааг монголчууд төдийгүй дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрч байна. Харин бидний хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь хэн нэгний эсвэл бүлэг хүмүүсийн ашиг сонирхлын төлөө байх ёсгүй. Харин бүхнээс түрүүнд Монгол Улсын иргэн бүхний эрх ашигт нийцсэн, Монголын газар нутаг, байгаль орчныг сөргөөр нөлөөлөхгүй ийм үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь төр засгийн эрхэм үүрэг байх ёстой.
Их нүүдэл биднийг хөгжилд хүргэсэн үү?
Өнөөдөр энэ байдал эсрэгээрээ эргэчихээд байна. Хамгийн тэргүүн зэргийн асуудал Монгол хүний эрүүл мэнд, амьдралын баталгаа байх ёстой. Уул уурхайн орд газруудаас бид асар их ашиг олж, Монголд үсрэнгүй хөгжлийг авчирна хэмээн Монгол орныхоо хөрсийг нь эргүүлж, ухаж төнхөн дэлхийн цөлжилтийн төв нутаг болгочихоод байгааг яалтай. Газар нутаг нь цөлжиж, хүн амьдрах нөхцөлгүй болсон нутгийн иргэд төрсөн нутгаасаа дайжиж нийслэл Улаанбаатар хотын хүн амыг сүүлийн 20 жилд бараг 2,5 дахин өсгөж орон нутгаас төв рүү дайжсан хүн амын бөөгнөрлийн хуаран хот болгоод байна. Монгол Улсын хүн амын 40 гаруй хувь болох нэг сая 200 мянган иргэд нь дөрвөн уулын дундах 470 хавтгай дөрвөлжин км нутаг дээр шавааралдан амьдрах болсон. Цэвэр, бохир усны ямар ч сүлжээ байхгүй ил задгай хөрсөндөө бохир бүхнээ шингээдэг гэр хороолол уул толгод даван тэлсээр хот гэхээсээ хуаран мэт болжээ. Тиймээ, гуу жалга, уул давааг дамнуулан үргэлжилсэн гэр, арзайж сарзайсан банзан хашаагаар хүрээлэгдсэн нийслэлчүүд халдварт бус өвчнөөр өвчилж, эндэх нь эрс нэмэгдсэн. Тухайлбал, эмнэлэгт хэвтэж буй хүүхдийн ихэнх нь хоёр сартайгаас тав хүртэлх насны хүүхдүүд байгаа нь үүний тод жишээ. Энэ насны хүүхэд нь агаарын бохирдол, хуурайшилт, утаа, тоосны бохирдолд бусад насныхнаас илүү өртөмтгий учраас өвддөг байна. Ер нь амьсгалын замаар халдвар авч эмнэлэгт хандах хүүхэд жил ирэх тусам өсч байна.
Эх нялхсын эрдэм шинжилгээний төв/ЭНЭШТ/-ийн амбулаторид 2004 онд үзүүлсэн хүүхдийн тоо 60 мянга байсан бол таван жилийн дараа 136 мянга болсон нь үүний бодит жишээ. Өнөөдөр энэ тоо буураагүй л болов уу. Эдгээр хүүхдийн дийлэнх нь амьсгалын замын өвчлөл буюу уушигний гуурсан эдийн агшилт, хатгалгаа, цагаан мөгөөрсөн хоолойн эмгэг, уушгины хавдар зэрэг бусад төрлийн эмгэгээр өвчилдөг байна. Агаарын бохирдлыг шууд мэдэрч өвчилсөн нь энэ балчирхан үрс. Харин хүүхэд, залуус, ахмад буурлуудаас эхлээд нийслэлчүүд агаарын бохирдлоос үүдэлтэй ямар нэгэн өвчин тээж яваа нь өнөөдөр чимээгүй ч аажимдаа илэрч өвчлөх нь цөөнгүй. Энэ бол Улаанбаатарт нүүрлэсэн утаа, тоос шорооны бохирдлоос л бий болсон гамшиг яах аргагүй мөн. Хэтийн төлөвлөлт, бодлогогүй Улаанбаатарын ойрын ирээдүй маш бүрхэг байгааг батлах ганцхан жишээ энэ. Өнөөдөр Улаанбаатарын амьдрал инерцээрээ л явагдаж бэрх зовлонгоо дааж ядсан амьтан болчихоод байна. Өргөн уудам нутагтай монголчуудыг нэг дор шавааралдуулж, амь тэмцүүлж байх ашиг сонирхол хэн нэгэнд байхгүй л баймаар… Өнөөдөр харийн үндэстэн дамнасан том компани, корпорциудаас эхлэн олз ашиг хайсан гадаад, дотоодын доншуурчид бидний эзгүйрсэн газар нутаг, таны өсч төрсөн нутаг усыг тань орвонгоор нь эргүүлж, ухаж төнхөн элсэн цөл болгосоор… Нийслэлдээ 6-7 аймгийн хүн амтай дүйцэхүйц иргэд шилжин ирээд байгааг юу гэж тайлбарлах вэ! Шилжин ирэгсдийн орхиж одсон нутаг орон нь эзгүйрсээр байна. Харин тэр орон зайд хаанахын хэн гэгч ирж дураар дургих боломжийг нээж өгч байгааг бид мэдэхгүй л явна. Газар нутаг өнөө үед хамгийн их хэрэгцээт баялаг, улс орны үнэт эрдэнэ гэдгийг биднээс өөр улс орны иргэд дэндүү сайн мэддэг гэж болно. Өргөн уудам нутаг минь монголчуудын хувьд юугаар ч сольж болшгүй өмч, баялаг, бас хөгжих, дэвжих хамгийн таатай боломж. Харин манай улсын аймаг, сум, багийн төв эзгүйрч, хөдөө орон нутагт нь өвөлжөө, хаваржаа эзэнгүйдэж байгааг яалтай билээ. Төрийн бодлогоор орон нутагт өөрийгөө хөгжүүлэх бүх боломж, санхүү, эдийн засгийн эрх мэдлийг нь өгч, төрөөс дэмжлэг үзүүлж хөхиүлэн дэмжих хэрэгтэй атал Улаанбаатараас, Засгийн газраас, УИХ-аас аймгийн төсөв, санхүүг нь хөтөлж, эрхийг нь хязгаарладаг нь хөдөө, орон нутгийг эзэнгүйдүүлсээр байна. Өнөөдөр төрсөн орон нутагт нь Улаанбаатар хот шиг хүний хэрэгцээт худалдаа үйлчилгээтэй, цахилгаантай, сургууль, соёлтой, орлого олох эх үүсвэртэй бол заавал нутгаасаа дайжиж нийслэлийг зорих гэхгүй л болов уу. Зам дагаж хөгжил гэдэг шиг хаана хүн байна тэнд ажил, амьдрал өрнөх нь мэдээж. Өнөөдөр иргэнд хувь, хишиг гэж үргүй зардал гаргаж ард иргэдээ түр зуур амь зогоох төдийгөөр хуурч бэлэнчлэх сэтгэлгээтэй сул дорой нэгэн болгох хэрэг байна уу? Үүний хорт үр дагавар нь олон халамжийн иргэдийг төрүүлдэг гэдгийн жишээг Грек орны жишээ харуулж байна бус уу… Ямар ч зорилгогүй зарлагадаж байгаа олон зуун тэрбумын хишгээ эзгүйрсэн нутаг орныг нь дэд бүтэц, зам харгуйтай, гэрэл цахилгаантай болгоход нь зарцуулж бүтээн босговол иргэд маань ажил, орлоготой болж төрсөн нутагтаа ая тухтай амьдарч, жинхэнэ хөгжил ирмээр юм.
Нийслэлээс нутгаа тэтгэх бус очоод хөгжүүлье!
Монголчуудын төрсөн нутаг ус, газар шороо, алтан нутаг минь гэдэг нөгөө жалга довны үзэл, нутаг амь нь хий хоосон зүйл бололтой. Хот бараадаж суучихаад нутаг орноо харж үзэж байна гэж ганц нэг удаа очиж, суварга босгож, уул овоо тахиж, наадам хийж хурдан морь уралдуулж нутаг орноо талхалж байгаагаа төрийн эрхэм түшээд их том үйлс бүтээсэн мэт маадайх нь нутгийн зон олноо доромжилж, дорд үзэх болсны илрэл бус уу? Таны өсч төрсөн нутгийн гол ус нь ширгэж, хатаж, хээр тал, уул толгод нь цөлжин гундаж, ой хөвч нь устаж бохирдож, үгүйрэн эзгүйрч байгааг нутгаасаа дайжсан нутгийн уугуул иргэн Та нэгийг эргэцүүлж бодмоор юм. Өвөг дээдэс, аав ээжийн тань унаган нутаг эзэнгүйрчихээд байхад Та хотын иргэн болох гэж Улаанбаатарын хог, үнс, утаа, тоос шороон дотор ажилгүй, өлмөн зэлмүүн, согтуу хөлчүү, ая тухгүй таваргаж явах ч гэж дээ… Энэ бол өнөөгийн төрийн буруу бодлогын үр дагавар, бас иргэн таны ч буруу бий. Нутаг амьтай монголчууд минь! Улаанбаатарт аж амьдралаа дээшлүүлэх гэж нутгаасаа дайжсан иргэддээ төр нь боломж олгоё. Нутаг усандаа очихыг хүсч байгаа иргэн, айл өрхөд төрөөс нэг удаагийн мөнгөн тэтгэлэг олгож, илгээлт өвөрлүүлэн явуулах уриаг дэвшүүлье! Төрсөн нутгаасаа дайжсан иргэдэд аж амьдралаа өөд татах санхүүгийн эх үүсвэр, ажлын байрыг нь гаргаж өгвөл амьдралаа өөд татчих боломж нь бий болсон. Ганцхан төр засгийн дэм тус чухал байна. Хөдөө, орон нутагт амьдарч байгаа иргэддээ /хөдөө, орон нутийн нэмэгдэл гэдэг шиг/ тодорхой тэтгэлэг өгч урамшуулдаг болъё. Төрсөн нутагтаа шинэ зууны хөгжлийг аваачиж, ая тухтай, хангалуун сайхан амьдрах хөдөлгөөнийг “Монголоо” гэсэн сэтгэлгээг залуу үеийнхний дунд өрнүүлье. Монгол Улсыг ганц Улаанбаатар хотоор төсөөлдөг сэтгэлгээг өөрчилж, төрсөн нутаг орноо хөгжүүлэх үйлсэд нэгдэцгээе! Орчин үед хүн төрөлхтөн эрүүл, цэвэр орчинд аж төрөхийг хүсч тэмүүлж байна. Хаана цэвэр байгаль, агаар, ус байна тэнд хүмүүс очиж амьдрахыг хүсч, эрүүл, таатай орчин нөхцлийг бий болгож байна. Техник технологийн хөгжил асар хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа мэдээллийн технологийн эрин зуунд бид амьдарч байна. Бид хүссэн хүсээгүй мэдээлэл технологийн эрин үед аж төрж байгаа гэдгээ мартах ёсгүй. Өнөөдөр дэлхийдээ багтаж ядах болсон хүн төрөлхтөн алс холын эзгүй хээр тал нутгаар төдийгүй сансар, огторгуйгаар орчин цагийн аж амьдралыг цогцлоон бий болгох эрэлд мордоод байгаа билээ. Харин эрүүл, цэвэр байгаль орчин, эрүүл хүнс, хоол, ундны ус хамгаас чухал. Энэ бүхэн байвал өнөөгийн хүмүүс урт удаан, амар тайван аж төрөхийн эх үндэс нь гэдгийг хүн бүр мэддэг. Тэгвэл бидэнд төрсөн нутаг орондоо энэ бүхнийг бий болгох өргөн боломж нь нээлттэй байна. Өнөөдөр бидэнд өвөг дээдсээс үлдээсэн арвин баялаг, уудам газар нутаг байна. Харин цөөхөн монголчуудын хувьд энэ нөөц баялгаа хэрхэн зөв ашиглаж хөгжих вэ? гэдэг цоо шинэ хөгжлийн гараан дээр бид ирээд байгаа билээ. Монголчууд хөгжин бадрах уу, уруудан доройтох уу ? гэдгийг шийдэх тун хариуцлагатай торгон зааг дээр зогсож байна. Монголчуудыг төдийгүй дэлхий дахин Монголыг таньж мэдэх, хамтдаа хөгжих он жилүүдийг угтан авч байгаа нь нэн таатай. Харин хөгжлийн шинэ зорилтоо алс хэтийг харж зөв тодорхойлж хэрэгжүүлэх тун хариуцлагатай цаг үе ирлээ. Иргэн бүхэн ажилтай, орлоготой, эрүүл энх, хангалуун амьдрах бүх таатай нөхцөл бүрдээд байна. Хөгжилд хүрэх олон гарцаас хамгийн зөв, эрсдэл багатай, ашигтайг нь сонгож авах нь чухал юм. Монголчуудад төрөлх нутаг орноо хөгжүүлэх, шинэ хөгжил, дэвшилд хүрэх өргөн боломжоо ашиглах цаг ирлээ. Д.Өлзийсайхан |
Хуаран хотоос дайжицгаая! |
|
|
|
Bolod.mn |
|
|
|

Карго хүргэлтийн ажилчид гар утас хулгайлжээ 18:01 Энэ оны 08 дугаар 14-ний өдөр "Карго хүргэлтийн ажилтан гар утас хулгайлсан байна" гэх дуудлага мэдээлэл
|
Энэ оны 08 дугаар 14-ний өдөр "Карго хүргэлтийн ажилтан гар утас хулгайлсан байна" гэх дуудлага мэдээлэл »»
|
|
Сэлэнгэ аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн аж ахуйн нэгжүүдэд хамтарсан хяналт шалгалтын ажил хийгдэж байна 17:59 Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах Чамин Алт ХХК-нд Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчны
|
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах Чамин Алт ХХК-нд Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчны »»
|
|
Тал нутагт болзъё-1 17:58
|
|
《Та бидэн хоёр》2008 оны Бээжингийн олимпын сүлд дуу(Монгол хувилбар) 17:52
|
|
Цар тахлын вакцинжуулалтын дараа 1000 гаруй тамирчин нас барсан гэж Стоктон мэдэгдэв 17:50 “Юта Жаз”-ын домогт холбогч Жон Стоктон Дэлхийн даяар хөл хорио тогтооход хүргэсэн коронавирусийн цар тахлын
|
“Юта Жаз”-ын домогт холбогч Жон Стоктон Дэлхийн даяар хөл хорио тогтооход хүргэсэн коронавирусийн цар тахлын »»
|
|
Соёлоор холбогдох хоёр орны залуус 17:49
|
|
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын процессын дахин инженежрчлэлийн ажлын явцын талаар уулзалт зохион байгуулагдлаа 15:56 Монгол Улсын Засгийн газрын төрийн үйлчилгээний бүтээмжийг сайжруулах бодлогын хүрээнд, ЗГХХГ-аас Цагдаа,
|
Монгол Улсын Засгийн газрын төрийн үйлчилгээний бүтээмжийг сайжруулах бодлогын хүрээнд, ЗГХХГ-аас Цагдаа, »»
|
|
Х.Нямбаатар: Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг зарласан бөгөөд давхардсан тоогоор 60 санал ирүүлжээ 15:52 Х.Нямбаатар: Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, 5 хуваан зарласан бөгөөд дотоодын
|
Х.Нямбаатар: Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, 5 хуваан зарласан бөгөөд дотоодын »»
|
|
Зургаан хүн мансууруулах бодис хэрэглэсэн байжээ 15:45 Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус
|
Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус »»
|
|
Хуучнаар “Нарны титэм” барилгын Ж блокийн 1222 ам.метр талбайг энэ сарын 25-нд дуудлага худалдаагаар худалдана 12:37 Нийслэлийн алдагдсан өмчийг эргүүлэн авах, хууль бус өмчийн ашиглалтыг таслан зогсоох ажил үргэлжилж буй.
|
Нийслэлийн алдагдсан өмчийг эргүүлэн авах, хууль бус өмчийн ашиглалтыг таслан зогсоох ажил үргэлжилж буй. »»
|
|
Ирэх сард 70 мянган иргэнийг "хар жагсаалт"-аас гаргана 12:32 Зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн өнгөрсөн тавдугаар сард УИХ-аар баталсан. Тус хуулийн
|
Зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн өнгөрсөн тавдугаар сард УИХ-аар баталсан. Тус хуулийн »»
|
|
Дөрвөн орны 200 гаруй тамирчин оролцсон "Олон улсын хүүхдийн боксын тэмцээн"-ийг Баянгол хүүхдийн зусланд зохион байгуулж байна 12:28 Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан манай дүүрэг Монголын Боксын академитай
|
Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан манай дүүрэг Монголын Боксын академитай »»
|
|
Кашмирт аадар борооны улмаас олон хүн амиа алджээ 12:20 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны »»
|
|
Цагдан хорих ангид эмнэлгийн тусламж үзүүлж байсан ч нас баржээ 11:35 Цагдан хорих 461 дүгээр ангид эрүүгийн хэрэгт холбогдон, шалгуулж байсан 25 настай Б гэгч наймдугаар сарын 12-ны
|
Цагдан хорих 461 дүгээр ангид эрүүгийн хэрэгт холбогдон, шалгуулж байсан 25 настай Б гэгч наймдугаар сарын 12-ны »»
|
|
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ? 11:32 Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна. Энэ удаа Ерөнхийлөгчийн
|
Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна. Энэ удаа Ерөнхийлөгчийн »»
|
|
Согтуу жолооч урсгал сөрж, автобус мөргөснөөр нэг зорчигч амиа алджээ 11:29 Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны наймдугаар сарын 13-ны өдрийн 06 цагийн үед Чингэлтэй дүүрэг,
|
Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны наймдугаар сарын 13-ны өдрийн 06 цагийн үед Чингэлтэй дүүрэг, »»
|
|
Биткоины ханш 124 мянгаас давлаа 11:28 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Өчигдөр буюу пүрэв гарагт биткоины ханш анх удаагаа 124
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Өчигдөр буюу пүрэв гарагт биткоины ханш анх удаагаа 124 »»
|
|
Монгол улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний 104 жилийн ойн мэндийг хүргэе 11:00 Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж, хөгжсөний 104 жилийн ойн мэндийг
|
Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж, хөгжсөний 104 жилийн ойн мэндийг »»
|
|
Төв аймгийн Баянчандманьд замын хажууд эмэгтэй хүн дайрч амь насыг нь хохироогоод зугтжээ 10:59 Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагийн үед Төв аймгийн
|
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагийн үед Төв аймгийн »»
|
|
“Өндөр хөгжилтэй орнуудад их дээд сургуульд зуучилна” гэх залилангаас болгоомжил 10:25 Их дээд сургуулийн элсэлт эхэлж байгаатай холбогдуулан өндөр хөгжилтэй орнуудад суралцуулна, гадаадын их дээд
|
Их дээд сургуулийн элсэлт эхэлж байгаатай холбогдуулан өндөр хөгжилтэй орнуудад суралцуулна, гадаадын их дээд »»
|
|
Сурагчид ПОЛО загварын цамц өмсөхийг зөвшөөрсөн 10:21 Боловсролын яамнаас 2025-2026 оны хичээлийн жилээс поло загварын цамцыг бага боловсролд сонголттой байхаар дүрэмт
|
Боловсролын яамнаас 2025-2026 оны хичээлийн жилээс поло загварын цамцыг бага боловсролд сонголттой байхаар дүрэмт »»
|
|
Трамп: Уулзалт амжилтгүй болох магадлал 25 хувьтай байгаа 10:20 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй »»
|
|
Эх орноо ийм болгуулчихаад байж байх сайхан уу? 10:11 - Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг...
|
- Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг... »»
|
|
Энхтайваны гүүрний доод хэсгийн замыг хааж, борооны ус зайлуулах шугам угсарна 17:42 Хан-уул дүүрэг 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний доод хэсгийн авто замыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна.
|
Хан-уул дүүрэг 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний доод хэсгийн авто замыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна. »»
|
|
Орон сууцны дундаж үнэ 14.4 хувиар өсжээ 16:55 2025 оны долдугаар сард орон сууцны үнийн индекс 1.31-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.4 хувиар,
|
2025 оны долдугаар сард орон сууцны үнийн индекс 1.31-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.4 хувиар, »»
|
|
Сөүлийн эвлэрэх саналыг Умард Солонгос хүлээж авсангүй 15:25 СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан
|
СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан »»
|
|
Хиймэл оюун ухаанд суурилсан камераар иргэнд зөрчлийн мэдээлэл алдаатай ирсэн тохиолдолд алдааг засдаг боллоо 14:32 Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, хууль, тогтоомжийн
|
Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, хууль, тогтоомжийн »»
|
|
Төрийн өндөр албан тушаалтнуудын үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэхийг шалгана 13:31 Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга
|
Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга »»
|
|
Ургамлын тоосонд өртөмтгий, харшилтай хүмүүсийн анхаарах зүйлс 13:13 Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр энэ сарын 8-15-ны хооронд Улаанбаатар орчимд лууль, шарилж
|
Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр энэ сарын 8-15-ны хооронд Улаанбаатар орчимд лууль, шарилж »»
|
|
10 дугаар хорооллын халуун ус, дулааны шугамын гэмтэл засварлах ажлыг эхлүүллээ 11:01 Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол орчимд халуун ус, дулаан дамжуулах гол шугам хоолойд гэмтэл гарсан.
|
Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол орчимд халуун ус, дулаан дамжуулах гол шугам хоолойд гэмтэл гарсан. »»
|
|
Газын зурвасыг эзлэн авах төлөвлөгөөгөө Израиль батлав 10:06 Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа
|
Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа »»
|
|
Улаанбаатарын утгаа алдсан хурим 09:59 Хотын хурим утгаа алдаад удаж байна.
|
Хотын хурим утгаа алдаад удаж байна. »»
|
|
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо 09:15 2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн бүр анхаарлаа хандуулж буй энэ үед
|
2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн бүр анхаарлаа хандуулж буй энэ үед »»
|
|
Хятадын эрэлт сэргэж, зэсийн ханш өсөв 09:14 Хятадын худалдааны эерэг статистик аж үйлдвэрийн эрэлт хүчтэй байгааг харуулсан нь сүүлийн өдрүүдэд зэсийн үнэ нэмэгдэхэд нөлөөлжээ.
|
Хятадын худалдааны эерэг статистик аж үйлдвэрийн эрэлт хүчтэй байгааг харуулсан нь сүүлийн өдрүүдэд зэсийн үнэ нэмэгдэхэд нөлөөлжээ. »»
|
|
Улаанбурхан өвчний улмаас 10 хүүхэд энджээ 15:41 Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэх боломжтой халдварт өвчин юм.
|
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэх боломжтой халдварт өвчин юм. »»
|
|
Тэргүүн шадар сайд Н.Учрал орон тоо нэмэх бус харин хэмнэсэн гэв 15:37 Эдийн засаг, хөгжлийн яамны Хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад, Н.Учрал сайд есөн зөвлөхтэй гэдэг нь ташаа мэдээлэл хэмээн дараах тайлбарыг өглөө.
|
Эдийн засаг, хөгжлийн яамны Хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад, Н.Учрал сайд есөн зөвлөхтэй гэдэг нь ташаа мэдээлэл хэмээн дараах тайлбарыг өглөө. »»
|
|
Тэргүүн хатагтай асан Кимийг баривчилж, Өмнөд Солонгост өмнө нь тохиолдоогүй байдал үүсэв 15:36 Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи-г гурван зүйл ангиар буруутган, баривчилжээ. Үүнээс өмнө түүний
|
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи-г гурван зүйл ангиар буруутган, баривчилжээ. Үүнээс өмнө түүний »»
|
|
Трамп Вашингтоны цагдаагийн байгууллагыг хяналтдаа авч, Үндэсний гвардыг нийслэлд байршуулжээ 15:33 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт 800 Үндэсний гвардын цэргийг Вашингтон хот руу илгээж, түр хугацаанд
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт 800 Үндэсний гвардын цэргийг Вашингтон хот руу илгээж, түр хугацаанд »»
|
|
Роналдо Жоржинатай 9 жил хамт амьдарсныхаа дараа сүй тавилаа 13:46 Хөлбөмбөгчин Криштиану Роналду урт хугацааны хамтрагч, хүүхдүүдийнх нь ээж Жоржина Родригестэйгээ сүй тавьжээ.
|
Хөлбөмбөгчин Криштиану Роналду урт хугацааны хамтрагч, хүүхдүүдийнх нь ээж Жоржина Родригестэйгээ сүй тавьжээ. »»
|
|
Туул голын хар цэгээс живсэн 11 настай хүүг эрэн хайж байна 13:42 Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг Туул голын хар цэг болох Сонсголонгийн гүүрний орчимд өчигдөр /2025.08.12/
|
Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг Туул голын хар цэг болох Сонсголонгийн гүүрний орчимд өчигдөр /2025.08.12/ »»
|
|
Их, дээд сургуульд суралцагчид нэмэгдэж, багш, ажилчдын тоо буурчээ 13:41 2025-2026 оны хичээлийн жилд 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулах бөгөөд урьдчилсан тооцоогоор 156,790 оюутан
|
2025-2026 оны хичээлийн жилд 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулах бөгөөд урьдчилсан тооцоогоор 156,790 оюутан »»
|
|
Усны түвшин нэмэгдсэн тул баталгаатай гүүрээр зорчихыг зөвлөж байна 13:04 Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллээр Улз /Баян-Уул, Дашбалбар/, Эг /Батширээт/, голуудын усны түвшин
|
Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллээр Улз /Баян-Уул, Дашбалбар/, Эг /Батширээт/, голуудын усны түвшин »»
|
|
Орон сууцны айлд гал гарсныг унтраажээ 13:03 Баянзүрх дүүрэг 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт айлаас утаа гараад байна гэсэн дуудлага 8-р сарын 12-ны 21:54 цагт
|
Баянзүрх дүүрэг 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт айлаас утаа гараад байна гэсэн дуудлага 8-р сарын 12-ны 21:54 цагт »»
|
|
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд 120 гаруй шилдэг харваач оролцоно 12:58 ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны конвенц, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 39 дүгээр
|
ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны конвенц, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 39 дүгээр »»
|
|
Нийтийн тээврийн орлого 30 тэрбум болж өсчээ 12:57 Нийслэл хотод 2024 оны долоодугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийтийн тээврээр зорчигчдын тоо 81.9 сая, нийтийн
|
Нийслэл хотод 2024 оны долоодугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийтийн тээврээр зорчигчдын тоо 81.9 сая, нийтийн »»
|
|
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 12:10 Наймдугаар сарын 12-ны өдрийн байдлаар Улз/Баян-Уул, Дашбалбар/, Эг/Батширээт/, голуудын усны түвшин өмнөх
|
Наймдугаар сарын 12-ны өдрийн байдлаар Улз/Баян-Уул, Дашбалбар/, Эг/Батширээт/, голуудын усны түвшин өмнөх »»
|
|
Үйлчилгээний газрын хаалгыг эвдэж архи согтууруулах ундааны зүйл хулгайлжээ 11:59 Энэ оны 08 дугаар сарын 10-ны өдөр БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий зочид буудлын рестораны хаалга эвдээд
|
Энэ оны 08 дугаар сарын 10-ны өдөр БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий зочид буудлын рестораны хаалга эвдээд »»
|
|
Тэд бидний тухай: Нэг аяга цай хэрхэн Их Британийг Монголын анхны метроны системийг барихад хүргэсэн бэ 11:58 Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд “Улаанбаатар метро” төслийг хэрэгжүүлж байгаа.
|
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд “Улаанбаатар метро” төслийг хэрэгжүүлж байгаа. »»
|
|
С.Амарсайхан: Гантай жилийн өвөл хахир хатуу болдог тул бэлтгэлээ сайн хангахыг хичээж байна 11:46 Улсын онцгой комиссын өнөөдрийн /2025.08.11/ хуралдаанаас өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд хэд, хэдэн арга хэмжээг
|
Улсын онцгой комиссын өнөөдрийн /2025.08.11/ хуралдаанаас өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд хэд, хэдэн арга хэмжээг »»
|
|
“Алтан намар-2025” худалдаагаар бүх төрлийн ногоог хямд борлуулж байна 11:35 Эх орны хөрсөнд тариалсан эрүүл, шинэ ногоог иргэдэд худалдаалдаг “Алтан намар-2025” төмс, хүнсний ногооны
|
Эх орны хөрсөнд тариалсан эрүүл, шинэ ногоог иргэдэд худалдаалдаг “Алтан намар-2025” төмс, хүнсний ногооны »»
|
|
|
Кашмирт аадар борооны улмаас олон хүн амиа алджээ 12:20 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны »»
|
|
Трамп: Уулзалт амжилтгүй болох магадлал 25 хувьтай байгаа 10:20 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй »»
|
|
Эх орноо ийм болгуулчихаад байж байх сайхан уу? 10:11 - Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг...
|
- Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг... »»
|
|
Сөүлийн эвлэрэх саналыг Умард Солонгос хүлээж авсангүй 15:25 СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан
|
СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан »»
|
|
Кумамотог үер нөмөрч, аврах ажиллагаа үргэлжилж байна 13:44 2025 оны наймдугаар сарын 12-нд Японы Кумамото хотод хүчтэй аадар бороо орж, гол мөрөн үерлэн хотын хэд хэдэн
|
2025 оны наймдугаар сарын 12-нд Японы Кумамото хотод хүчтэй аадар бороо орж, гол мөрөн үерлэн хотын хэд хэдэн »»
|
|
Трамп Путинтэй уулзахын тулд хэдэн сар оролдсон гэнэ 13:10 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины зөрчлийг шийдвэрлэх гарцыг хэлэлцэхийн тулд ОХУ-ын Ерөнхийлөгч
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины зөрчлийг шийдвэрлэх гарцыг хэлэлцэхийн тулд ОХУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Чехийн Ерөнхийлөгч Далай ламтай уулзсан учраас Хятад харилцаагаа тасална гэв 10:51 Хятадын Засгийн газар Чехийн Ерөнхийлөгч Петр Павел харилцаагаа тасална гэж мэдэгджээ. Тодруулбал, Чехийн Ерөнхийлөгч
|
Хятадын Засгийн газар Чехийн Ерөнхийлөгч Петр Павел харилцаагаа тасална гэж мэдэгджээ. Тодруулбал, Чехийн Ерөнхийлөгч »»
|
|
Газын зурвасыг эзлэн авах төлөвлөгөөгөө Израиль батлав 10:06 Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа
|
Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа »»
|
|
Тэргүүн хатагтай асан Кимийг баривчилж, Өмнөд Солонгост өмнө нь тохиолдоогүй байдал үүсэв 15:36 Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи-г гурван зүйл ангиар буруутган, баривчилжээ. Үүнээс өмнө түүний
|
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи-г гурван зүйл ангиар буруутган, баривчилжээ. Үүнээс өмнө түүний »»
|
|
Трамп Вашингтоны цагдаагийн байгууллагыг хяналтдаа авч, Үндэсний гвардыг нийслэлд байршуулжээ 15:33 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт 800 Үндэсний гвардын цэргийг Вашингтон хот руу илгээж, түр хугацаанд
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт 800 Үндэсний гвардын цэргийг Вашингтон хот руу илгээж, түр хугацаанд »»
|
|
Зеленский: Путин, Трамп хоёр Украины оролцоогүйгээр юу ч шийдэхгүй 11:46 Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп болон Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Аляскийн уулзалтын үеэр Украины
|
Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп болон Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Аляскийн уулзалтын үеэр Украины »»
|
|
Хятадад чип нийлүүлэх зөвшөөрлийг Америкийн компаниудад өгчээ 11:01 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 12 /РОЙТЕРС/. Америкийн Nvidia, AMD компаниуд хиймэл оюун
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 12 /РОЙТЕРС/. Америкийн Nvidia, AMD компаниуд хиймэл оюун »»
|
|
Америкийн бараанд татвар ногдуулах хугацааг хойшлуулжээ 20:02 БЭЭЖИН, 2025 оны наймдугаар сарын 12. /ТАСС/. Америкийн бараа бүтээгдэхүүнд 24 хувийн татвар ногдуулах
|
БЭЭЖИН, 2025 оны наймдугаар сарын 12. /ТАСС/. Америкийн бараа бүтээгдэхүүнд 24 хувийн татвар ногдуулах »»
|
|
Трамп Зеленскийтэй холбоотой асуултаас эвтэйхэн зайлсхийв 19:08 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины удирдагч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины удирдагч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй »»
|
|
Дональд Трамп ирэх долоо хоногт Владимир Путинтэй Аляскад уулзана 13:59 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ирэх баасан гарагт /2025.08.15/-нд Аляскад
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ирэх баасан гарагт /2025.08.15/-нд Аляскад »»
|
|
Трамп: Сүүлийн таван сард би таван дайн зогсоолоо 19:57 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэхдээ: "АНУ болон ОХУ энэ Лхагва гарагт уулзалт хийх бөгөөд үүний дараа
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэхдээ: "АНУ болон ОХУ энэ Лхагва гарагт уулзалт хийх бөгөөд үүний дараа »»
|
|
Трансжендэр эмэгтэйчүүдэд спортын виз олгохыг хязгаарлана 09:07 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 5 /Reuters/. АНУ-ын Иргэншил, цагаачлалын алба /USCIS/ эмэгтэйчүүдийн
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 5 /Reuters/. АНУ-ын Иргэншил, цагаачлалын алба /USCIS/ эмэгтэйчүүдийн »»
|
|
Хонконгт цаг агаарын аюулын хамгийн дээд түвшний сэрэмжлүүлэг гаргажээ 09:01 ХОНКОНГ, 2025 оны наймдугаар сарын 5 /Reuters/. Хүчтэй аадар бороо орж байгаатай холбогдуулан Хонконгийн
|
ХОНКОНГ, 2025 оны наймдугаар сарын 5 /Reuters/. Хүчтэй аадар бороо орж байгаатай холбогдуулан Хонконгийн »»
|
|
Крашенинников галт уул 500 жилийн дараа анх удаа дэлбэрчээ 13:58 МОСКВА, 2025 оны наймдугаар сарын 4 /BBC/. ОХУ-ын алс дорнодод орших галт уул сүүлийн 500 гаруй жилийн
|
МОСКВА, 2025 оны наймдугаар сарын 4 /BBC/. ОХУ-ын алс дорнодод орших галт уул сүүлийн 500 гаруй жилийн »»
|
|
Д.Трамп цөмийн шумбагч хөлөг онгоц байрлуулах тушаал өгчээ 10:59 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 2 /DW/. Оросын өндөр албан тушаалтны “өдөөн хатгасан шинжтэй” үг хэллэгийн
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 2 /DW/. Оросын өндөр албан тушаалтны “өдөөн хатгасан шинжтэй” үг хэллэгийн »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|