 |
|
 |
|
ДЭЭРЭМЧДИЙН НАМ МАНДТУГАЙ… |
|
|
 |
|
 |
ДЭЭРЭМЧДИЙН НАМ МАНДТУГАЙ…
2011-10-10Хэдхэн хоногийн өмнө Германы орон нутгийн сонгуульд Дээрэмчдийн Нам ихээхэн амжилт үзүүлэв.  Тэд Берлин хотын ландстагийн 130 суудлын 15-ыг авсан нь нийт саналын 9 хувь болжээ. Манайх ч яахав, уртаашаа хоёрхон дээрэмчинтэй улс чинь бас нэг дээрэмчин нам хаанаасаа нэмээд гараад ирэв гээд л пөх пах болно байх. Уг нь Пиратын Нам гэдэг юм байна. Үүнийг монголоор далайн дээрэмчин гэж буулгадаг. Гэхдээ манайд далай байхгүй болохоор дээрэмчин гэхээс өөр арга алга. Энэ тухай эрэгцүүллээ өгүүлсү… Дээрэмчдийн нам Piratpartiet нэртэй ийм нам 2006 оны 1 дүгээр сарын 1-нд Швецэд оюуны өмч, патент, копирайт салбар дахь хууль тогтоомжийг өөрчлөх, зохиогчийн болон интернет сүлжээн дэх хувь хүний эрхийг хамгаалах чиглэлээр анх үүсчээ. Миний ойлгож байгаагаар энэ бол мэдээллийн зууны зөрчлийг шийдвэрлэх шинэ хандлага, чиглэл, эрэл хайгуул мөнөөс мөн. Үүнээс өөр олон зорилго дэвшүүлдэггүй болохоор баруун, зүүн нь үл мэдэгдэх бөгөөд энэ нь ихээхэн таатай зүйл мөн. Анх үүсгэн байгуулагч Анна Троберг, Рикард Фальквинг нарын хэдэн залуу орон нутгийн сонгуульд оролцож үзье гэж санаад гарын үсэг цуглуулах оролдлого хийснээс энэ бүхэн эхэлжээ. Тэд намынхаа сайт нээгээд зарлаад үзсэн чинь сонгуульд оролцох эрхийн баталгаа 2000 гарын үсэг 24 цагийн дотор л цугласан байна. Ингээд 2006 оны 1 дүгээр сард байгуулагдсан нам 5 дугаар сар гэхэд Шведийн эрчүүдийн 3,1 хувийн санал, 9 дүгээр сард парламентын сонгуульд оролцох хэмжээнд хүрсэн байна. Тэд 2009 оны сонгуулиар Европарламентад 1 суудал, улмаар Европын Холбооны тохиролцооны үндсэн дээр дахин 1 суудал нэмж авсан байна. Энэ нь Amelia Andersdotter хэмээх 22 настай бүсгүй бөгөөд тэрбээр Европарламентын хамгийн залуу депутат аж. Дээрэмчдийн намууд тэр дорхноо л эхлээд Европт, дараа дэлхийгээр нэг тархжээ. Одоо дэлхийн 33 оронд Дээрэмчдийн нам ажиллаж байна. Тэд асар хурдан зохион байгуулалтад орж, 2009 онд Бельгид ТББ нэрийн дор Дээрэмчин намуудын интернационал (Pirate Parties International буюу PPI) байгуулжээ. Дээрэмчин намуудын зорилго нь зохиогчийн эрхийн болон патентын салбар дахь хууль тогтоомжийг өөрчлөх, хүний хувийн амьдрал, ялангуяа нет дэх эрхийг хамгаалах, хамгийн гол нь төрийн аппаратын “тунгалаг шинж”-ийг хангахын төлөө тэмцдэг юм байна. Ингээд 2007 онд Дэлхийн дээрэмчид Вена хотноо цуглаж “Удаах алхмын улс төр” гэсэн том хурал хийжээ. Үүнд Венийн урлагийн академи болон “Эрх чөлөөг өөрчлөх” хүчирхэг хөдөлгөөн ихээхэн дэмжлэг үзүүлжээ. Дээрэмчдийн намууд энэ мэтээр ихээхэн амжилт олж асар хурдан өргөжиж байна. Одоо энэ Германыг харахгүй юу… Харин манайд… Дэлхийн олон орны залуучууд нийгмээ өөрчлөн шинэчлэх шинэ санаа, шинэ үйлдлийн төлөө ингэж тэмцэж байна. Ядахдаа эрэл хайгуул хийж байна. Харин манай олонхи залуус ихэнхи тохиолдолд эсвэл нам, төрийн “бууны нохой” болж, “юм” хэлсэн, “юм” мэдсэн хүн болгоныг дарамтлах сүлжээнд орж, эсвэл тэрхүү тэнэг сүлжээнээс айдаг болж байна. Монголд бол дээр дурдсан зохиогчийн болон патентийн эрх, хувь хүний нетийн эрх чөлөө гэж авахын танаггүй болсон гэдгийг нотлох нь илүүц зүйл. Ухаандаа Амарлингийн гаргасан “golomt.org” сайтад бичсэн материалуудыг хүн болгон шахам тал талаас нь “мөлжиж” улс даяараа хэдэн сар “атомчин” болох жишээний… Зориуд анхаараад үзэхэд Амарлингаас зүгээр хуулчихаж чадахгүй нэмээд тагнуул магнуул, тэрний энэний хүн гэж хочлох. Тэгээд яах гэж тагнуулаас “будаа идээд” байгаам, яагаад тагнуулын “юм” уншчихаад энд тэндгүй мэдэмхийрээд давхиад байгаам ?! Ийм арчаагүй байж бусдаас соёл, харилцааны соёл нэхэхээ мартанаа нэг байхгүй. Ийм “соёлын” өөдөөс би бол шууд л хуц, зайл гэж хэлнэ. Уг нь бол сурвалжаа хэлчих л эд л дээ… Өөр дээрээ жишээ авахад л хэдэн мангар бацаан сүүлийн үед надтай тэмцээд жигтэйхэн. Би дарга биш, мөн ямар ч шийдвэр гаргадаггүй, худал хэлдэггүй, хулгай хийдэггүй. Ингэхэд ер нь надтай тэмцээд яахийм ?! Би энэ нам, төр, нийгмийг чинь жорлон шиг болгочихоо юу… Би төр засгийн нууж буй мэдээлэл, хөшигний цаана болж буй хулгай дээрэм, бусармаг явдлыг илчилж, үйл явдалд мэргэжлийн системийн анализ хийдэг. Ухаандаа сүүлийн үед блогтоо тавьж буй зургууд бол монголчуудаас нууж буй төсөл, төлөвлөгөөний тун өчүүхэн хэсэг юм. Манайхан миний хэлж сануулсныг голдуу 3-8 жилийн дараа “ойлгодог” боловч би цаашдаа бичих л болно. Ингэснээрээ би ард түмнийхээ өмнө хүлээсэн судлаачийн үүргээ биелүүлж байгаа гэж хэний ч нотолж чадна. Шууд хэлэхэд “Залуу судлаачдад өгөх зөвлөмж”, “Нийгэм-түүхийн онолууд” цуврал, системт анализийн өгүүллүүд, дэлхийн том сэтгэгчдийн бүтээлийн орчуулга зэргийг ямар ч үнэ үнэ төлбөргүй бэлнээр нь тавьдаг, чингэхдээ долоо хоног бүр 1-2 өгүүлэл тогтмол гаргадаг блог Монголд минийхээс өөр байхгүй. Юм үнэнээрээ сайхан байдаг. Энэ хар мянган академич, доктор, профессоруудаас хэн нь ард түмнээ гэгээрүүлэх, боловсруулах гэж анализ хийсэн, орчуулсан, хялбаршуулсан бүтээлүүдтэй сайт, блог хийсийм ?! Байвал нэрийг нь хэл л дээ… Үүнийг би хийх юмаа олж ядсандаа биш, монголчуудын оюун сэтгэлгээ, бодол эрэгцүүлэлд тус нэмэр болох гэж хийдэг юм. Энэ нь миний хэлснийг үг дуугүй зөвшөөр, дагаад бай гэсэн хэрэг огт биш… Гэтэл бодож эрэгцүүлж, харьцуулж, ухаж сэтгэхийн оронд миний монголчуудын цөөнхи өөдөөс нулимах, олонхи нь чимээгүй харах. Би магтуулах гээд байгаа юм биш, харин доромжлолыг үл тэвчинэ гэдгээ л хэлж байна… Ихэнхи тохиолдолд өөрийгөө интернет технологийн гэж өргөмжилсөн мэдлэг мэдээлэл гэж авахын танаг байхгүй, сэтгэлгээний хомсдолтой, оюуны өмчийн хулгайчид намайг байнга занаж доромжлох. Ганц намайг биш л дээ, тэд илтэд гэмт хэргийн угшилтай олон сайт зэрэг зэрэг ажиллуулж, улс төрийн рэкет байнга хийх. Чингэхдээ дандаа хулгайч царайлж нэр хаягаа нууна. Сонгууль ойртсон биш тэд сүүлийн үед бүр гаарч байна. Хамгийн шог нь надад технологоороо байнга “гайхуулна”. 50 гарсан хөгшин судлаачид гайхуулахаасаа ичнэ гэж даанч нэг байхгүй. Ядахдаа үе тэнгийнхэндээ гайхуулж болно оо доо. Би залуу байсан бол дэлхийд гайхуулна гэсэн зорилго ямар ч эргэлзээгүй тавих байсан… Ийм арчаагүй тэнэгүүдэд би мэдээллийн технологи гэж юу байдгийг тун удахгүй үзүүлнэ. Би хэлсэндээ ямагт хүрдэг, харин хөгшин судлаачид баригдаж нүдний булай болов доо гэдгийг л сануулж байна… Энэ намыг Монголд байгуул… Одоо Дээрэмчдийн Нам байгуулж мэдлэг, мэргэжил, мэдээллээ өөрийн болон нийгмийн тус тулд зориулахыг Монголын нийт залууст уриалж байна. Интернет, мэдээллийн технологи, хэл ус мэддэг юм бол над мэттэй хэрэлдэж байснаас төр засгийн ард түмнээсээ нууж, далдуур хийж байгаа үй олон гэмт үйлдлийг илчилж, мэдээллийг ил тод болгож болох уу ?! Мэдээж болно. Ухаандаа миний “америк хэлний” мэдлэгийг байн байн “шалгаж” солиорохынхоо оронд мэддэг мэддэг хэлээрээ, мэргэжил мэргэжлээрээ ард түмэндээ хэрэгтэй мэдээ материал орчуулж, шинжилж, судлаж бичиж болох уу ?! Мэдээж болно. Ийм боломж асар их байгаа, манай цөөнгүй залуус ийм буянтай, ирээдүйтэй үйл хийгээд эхэллээ. Гэхдээ тэд мэдээллийн хөлгүй их далайд үнэхээр цөөдөөд байна. Мөн тэд голдуу салангид ажиллаж байгаагаас эрч хүч, мэдээлэл нь ихээхэн сарниж, үр нөлөө нь тун бага байна. Хажууд нь манай залуусын ихэнхи нь нийгмийн хамгийн арчаагүй, идэвхигүй, үхээнц байр суурь баримталж байна. Ганцхан салбар “идэвхитэй” байдаг ба энэ нь зугаа цэнгэл болно. Үүнийг би уурандаа хэлээд байгаа юм биш, нэр хүндтэй судалгааны дүгнэлт юм. Манай олон залуус шинжлэх ухааны бүтээл уншиж судлах хандлага бий болсонд би их баяртай байдаг. Тоо нь жил бүр нэмэгдээд байгаа боловч тэд маань бас л хэтэрхий цөөн байна. Номын дэлгүүрээс шинжлэх ухааны номын оронд “Хэрхэн, яаж, хурдан лаг баяжих вэ ?”, “Хэрхэн бусдыг удирдах, нөлөөлөх вэ?”, “Бөөгийн мэрэг төлөг” мэтийн ном авдаг залуус хэтэрхий олон байна. Монголын залуусын олонхи “Дарга болох”, “Баян болох” хоёрхон “ном” уншдаг гэж дүгнэхэд нэг их хэтрүүлэг болохгүй л байх. Өөр нэг жишээ авахад миний блогт буй “Монголын байлдан дагуулагч” эротик зургуудыг бараг 3000 хүн үзсэн байхад онолын болон аналитик өгүүллүүдийг 200-500 орчим хүн унших жишээний… Энэ чинь залуус Та нарын байж байгаа царай биш гэж үү ?! Ийм арчаагүй байхад Та нарыг дээрэлхэж, дээрэмдэж, хулхидахгүй яадгийм ?! Би гашуун ч гэсэн үнэнийг хэлж байна. Одоо удахгүй нэг баагий гарч ирээд намайг ард түмнээ, бас залуусыг доромжиллоо гэж хаазлах нь гарцаагүй. Би өөрийгөө “ард түмэн”, бас “цорын ганц залуу” гэдэг ТЭР МАНГУУГ хэлж байна… Хэчнээн залуу ч гэсэн нийгэмд идэвхитэй байр суурь эзэлж, өөрийнхөө болон нийгмийн эрх ашгийн төлөө тэмцэх, өөрийн гэсэн байр суурь, орон зай эзлэх боломж бүрэн байна ш дээ. Надаас олон залуу одоо улс төрд “орох” орон зай байгаа юу гэж олонтаа асуудаг юм. Бүр санаа амар, эхлээд бэлэн “орон зай” хайдаг болж. Энэ тохиолдолд хүний гэрт орж, хүний хөнжилд орж, хүний хоолны шавхруу идэж, хүний хуучин хувцас өмсөх боолын хувилбараас өөр ямар ч гарц байхгүй. Тэгээд тун удахгүй хүний толгойгоор боддог болчихдог юм. Манай залуусын олонхи ийм замыг сонгодог болчихож… Нөгөө нь өөрийн гэсэн орон байртай болж, өөрөө хоолоо олж, өөрөө идэж, өөрийнхөөрөө амьдрах нэгэн арга бий. Энэ бол хүнд хэцүү ч гэсэн хамгийн зөв бөгөөд ирээдүйтэй зам мөн. Энд л жинхэнэ орон зай байгаа бөгөөд түүнийг олох олон хэрэгслийн нэг нь Дээрэмчдийн Нам мөн. Дээрэмчдийн намын хүчээр дээрэмчдийг зогсоох бүрэн боломжтой гэж би үзэж байна. Залуу байсан бол дарга нь болно гэж зүтгэх л байлаа. Одоо бол судалгаа, анализаа хийх минь. Гэхдээ үүнийг манай залуус хийж чадна гэдэгт эргэлзэх зүйл алга. Харин энэ нам чинь бүгдээрээ шахам дарга нь ч байдаг, цэрэг нь ч байдаг хамгийн орчин үеийн сүлжээний зохион байгуулалттай юм билээ. Интернетээр холбогдоод сүлжээгээ хийчихдэг их амархан юм байна лээ ш дээ… Хамгаалахад хүртэл амархан. Ухаандаа сонгуулийн өмнө Германы цагдаа Дээрэмчдийн намын нэг серверийг хурааж авсан боловч “толгой” нь олдож өгөхгүй, “эд мөрийн баримтгүй” болоод буцаагаад өгчихсөн байна лээ. Энэ хооронд үлдсэн гишүүд нь нийгэм даяар бөөн шуугиан дэгдээсэн байна. Энд бие биенээ өмгөөлөх, хамгаалах тун чухал чанар илэрч байна. Манайд ийм чанар бий болгож, мөрдөх амин чухал шаардлага бий. Ингээд олуулаа нэгдээд ажиллахаар чинь төр мөр нь эрхбиш айдаг юм байгаа биз дээ… Манайд бол нэр нь жаахан “муухай” юм даа. Гэхдээ монгол хэлний яндашгүй сангаас тохирох үг олдож л таараа. Дээрэмчин төртэй, тонуулчин намуудтай байснаас Дээрэмчний намтай байсан нь хамаагүй дээр л дээ. Бэрхшээл их гарна аа. Ер нь бэрхшээлгүй юм гэж энэ хорвоод байхгүй л дээ. Манай хүчний байгууллагууд интернетийг хянах гэж илт оролдох болсон нь нууц биш. Хяналт тавих нь зүй ёсны хэрэг боловч манайд чинь хаа хаанаа хэмжээгээ хэтрүүлдэг зовлонтой ш дээ. Ямар ч гэсэн тэдний хяналт хуулиас хэтэрч, төр засаг, албан тушаалтнуудын гэмт хэрэг, гэмт үйлдлийг халхлан хаацайлах, иргэдийн суурь эрх, эрх чөлөөг хязгаарлах хэмжээнд хүрэх ёсгүй. Тэд хуулиас давсан эсэхийг өөдөөс нь хянах бүрэн боломжтой… Бид ч гэсэн бүх асуудлыг хуулийн дагуу, зөв шударга, ил тод хийх, шийдвэрлэх эрхтэй бөгөөд үүрэгтэй. Тэмцлийн үндсэн арга нь олуулаа зэрэг зэрэг идэвхитэй ажиллах явдал юм билээ. Хэрэв нам байгуулбал эрх баригчид монгол зүй тогтлын дагуу тагнуул туршуул, өдөөн хатгагчид шургуулах нь гарцаагүй. Харин тэднийг илрүүлэх шиг амархан зүйл гэж үгүй бөлгөө… Монголын интернет ертөнцийг ажиглаад байхад энэ намын бүх суурь нөхцлүүд бэлэн байна. Манай техник технологи дэлхийн түвшинд нэг их гологдохгүй. Гишүүд, боловсон хүчин дэндүү хангалттай, улам л нэмэгдэнэ үү гэхээс хасагдана л гэж лав байхгүй. Гишүүдийн мэдлэг, боловсролоор бол ёстой бахархмаар, дэргэд нь одоогийн УИХ бол ясли, цэцэрлэг л гэсэн үг. Үзэл суртал бол ерөнхийдөө байж л байна. Эхний удаад PPI-аас гол санаагаа аваад манай адгийн нөхцөл байдалтай холбож бодоод юу хийхээ жагсаахад гараад л ирнэ. Мөн орон зай, цаг хугацаанаас үл хамаарах тул үлэмж давуу талтай… Сүүлийн үед манай залуус шууд зохион байгуулаагүй боловч амьдралын явцад идэвхитэй, сонирхлын бүлгүүд олноороо бий болсон нь илт харагдаж байгаа. Энийг зохион байгуулах л үлдэж байна даа, гэхдээ хэн нэг нь заавал дарга болж зохион байгуулах хуучны ёс өнгөрснийг анхаарах хэрэгтэй байх… Иймээс мөдхөн байгуулагдах Монголын Дээрэмдийн нам мандтугай… Судлаач Д.Ганхуяг |
| ДЭЭРЭМЧДИЙН НАМ МАНДТУГАЙ… |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт театр, стадион барихыг эсэргүүцсэн хуульчдын нэхэмжлэлийг шүүх хүлээн авчээ 15:26 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн
|
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн »»
|
|
“УБТЗ” ХНН 3850 чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрүүлж шинэ амжилт тогтоожээ 15:21 Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний
|
Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна 15:12 Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын
|
Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 12:43 Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна
|
Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна »»
|
|
Онцгой байдлын алба хаагчдад олгодог албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдлийг 30-40 хувь нэмэгдүүллээ 12:29 УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтнуудыг уулзалтад оролцож, 2025 оны
|
УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтнуудыг уулзалтад оролцож, 2025 оны »»
|
|
Дүрээ хувиргасан залилагчдын дөнгөнд орж хохирсоор байх уу? 11:39 Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс
|
Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс »»
|
|
“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах ажил үргэлжилж байна 10:50 Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд
|
Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
#Closed_Cases | Хамт архи уусан хүнээ гэрт нь оруулж өгөөгүйн улмаас ял авчээ 10:23
|
|
|
Түрээсэлсэн автомашинаа бусдад зарсан үйлдлийг илрүүллээ 09:50 Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн »»
|
|
Эмнэлгийн 27 нэгж, 32 нэр төрлийн багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө 09:10 Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон
|
Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон »»
|
|
УБТЗ хөх нүүрсний тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулж байна 19:36 Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл
|
Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт ажиллаж байна 19:32 Монгол японы эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд “Их сургуулийн
|
Монгол японы эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд “Их сургуулийн »»
|
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг зүрх судасны 4 шинэ технологийг Монголдоо нутагшуулж чадлаа 18:57 Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт »»
|
|
Ногоон нуур орчмын тохижилтод 5.5 тэрбум, Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөнийхөд 4.8 тэрбум төгрөгийг төсөвлөжээ 14:36 Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ.
|
Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ. »»
|
|
Гол, нуурын мөс цөмөрч хоёр иргэн амиа алджээ 14:10 Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж,
|
Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж, »»
|
|
А.Баяр: ШУТИС-ийн багш нарын бүтээсэн бүх төрлийн "автомат хаалт онгойлгодог чип"-ийг нийслэлээс дэмжиж 9 дүүрэгт суурилуулна 12:39 Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС
|
Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС »»
|
|
Б.Хурцыг АН-ын удирдлагын түвшинд ажиллуулахгүй байхыг шаардаж, О.Цогтгэрэлд ил захидал хүргүүлжээ 11:59 “Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр
|
“Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр »»
|
|
Х.Ганхуяг: Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх асуудлыг онцгойлон анхаарч ажиллаж байна 11:54 Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа
|
Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа »»
|
|
Энэ жил Таван шар зэрэг 12 байршилд борооны ус зайлуулах шугам шинээр угсарна 11:06 2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези,
|
2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези, »»
|
|
“Таны интернэт банкны мэдээлэл алдагджээ” гэх мессэж линк илгээн, иргэдийг залилж байна 10:12 Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг
|
Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг »»
|
|
Мөрийтэй тоглоом зохион байгуулж 3,1 тэрбумын ашиг олсон этгээдүүдийг баривчилжээ 09:24 Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг
|
Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг »»
|
|
Сэрэмжлүүлэг: Цочир хүйтэрч, шөнөдөө -40-45 хэмийн хүйтэн хонох өдрүүд айсуй 09:09 2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай
|
2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай »»
|
|
МАН-ын ЕНБД Я.Содбаатар БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Шэнь Миньжюаньтай уулзлаа 09:06 Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа
|
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа »»
|
|
Хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албанд дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ 09:05 УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж,
|
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж, »»
|
|
Хилчид өвөлжилт хүндэрсэн үед малчдад бодитой дэмжлэг үзүүлж байна 09:03 Өвөлжилт хүндэрсэн энэ үед хилчид маань зөвхөн улсын хилийг хамгаалаад зогсохгүй нутгийн малчдад бодитой туслалцаа үзүүлж байна.
|
Өвөлжилт хүндэрсэн энэ үед хилчид маань зөвхөн улсын хилийг хамгаалаад зогсохгүй нутгийн малчдад бодитой туслалцаа үзүүлж байна. »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 3 хувиар нэмэгдсэн байна 08:56 Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр
|
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр »»
|
|
Дорноговь аймагт ажиллахаар очсон ганц бие залууст зориулж хэрэглээний зардлаа төлөөд, үнэгүй амьдрах 18-20мкв байрны төсөл эхлүүллээ 15:31 Дорноговь аймаг түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж "Single apartment"
|
Дорноговь аймаг түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж "Single apartment" »»
|
|
Барсачууд супер цомыг 16 дахь удаагаа хүртлээ 15:06 Саудын Арабын Жидда хотод болсон Испанийн Супер цомын тэмцээний финалын тоглолтод "Барселона" баг 3:2
|
Саудын Арабын Жидда хотод болсон Испанийн Супер цомын тэмцээний финалын тоглолтод "Барселона" баг 3:2 »»
|
|
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ 13:17 Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу
|
Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу »»
|
|
Баригдаж буй орон сууцны барилгад урьдчилсан захиалга өгсөн 260 иргэнийг 2,0 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулан залилжээ 11:48 Иргэн “Б” нь гурван жилийн хугацаанд 260 иргэнтэй гэрээ байгуулан баригдаж буй барилгадаа 20-120 сая төгрөгийн
|
Иргэн “Б” нь гурван жилийн хугацаанд 260 иргэнтэй гэрээ байгуулан баригдаж буй барилгадаа 20-120 сая төгрөгийн »»
|
|
“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл 29 минут явна 11:37 Нийслэлийн нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргахаар “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
|
Нийслэлийн нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргахаар “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. »»
|
|
Жүжигчин П.Бат-Амгалан цээжнээс 220кг шахаж, улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо 11:07 “Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрдифтингийг нэгдсэн холбооны хэвтээ шахалтын улсын аварга
|
“Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрдифтингийг нэгдсэн холбооны хэвтээ шахалтын улсын аварга »»
|
|
Мөс цөмөрсөн дуудлагаар ажиллалаа 11:03 1 дүгээр сарын 10-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын Хөндий багийн “Дээд цагаан нуур” гэдэг газар /Рэнчинлхүмбэ сумаас
|
1 дүгээр сарын 10-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын Хөндий багийн “Дээд цагаан нуур” гэдэг газар /Рэнчинлхүмбэ сумаас »»
|
|
Замын-Үүд сумын хэмжээнд газар олголтыг шалгуулахаар АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болжээ 10:58 Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтад 800 орчим иргэн оролцож, санал, хүсэлтээ уламжиллаа.
|
Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтад 800 орчим иргэн оролцож, санал, хүсэлтээ уламжиллаа. »»
|
|
Сумын цолтнуудын шинэ оны эхний барилдаанд Сумын заан Д.Мөнх-Отгон 10 даван түрүүллээ 10:56 Сумын цолтон болон залуу бөхчүүдийн шинэ оны эхний барилдаанд 672 бөх уран мэх, авхаалж самбаа сорин
|
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн шинэ оны эхний барилдаанд 672 бөх уран мэх, авхаалж самбаа сорин »»
|
|
Ерөнхий сайд Замын-Үүдийн гаалийн даргыг чөлөөлжээ 10:45 Ерөнхий сайд Г.Занданшатар (2026.01.11) энэ амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн Замын Үүд суманд ажиллаж байна.
|
Ерөнхий сайд Г.Занданшатар (2026.01.11) энэ амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн Замын Үүд суманд ажиллаж байна. »»
|
|
Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо 10:41 Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих 1 дүгээр багийн “Жаргалантын ам” гэх газарт 2026 оны 01 дүгээр сарын
|
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих 1 дүгээр багийн “Жаргалантын ам” гэх газарт 2026 оны 01 дүгээр сарын »»
|
|
Хүннү Эйрийн онгоцонд зорчигч эмэгтэй ухаан алдаж, замдаа Ухань хотод бууж эмнэлэгт хүргэжээ 10:37 2026 оны 01 сарын 07-ны өдөр Хайкоу – УБ чиглэлийн нислэгээр явж байсан эмэгтэй зорчигчийн биеийн байдал
|
2026 оны 01 сарын 07-ны өдөр Хайкоу – УБ чиглэлийн нислэгээр явж байсан эмэгтэй зорчигчийн биеийн байдал »»
|
|
Иргэд хууль бусаар хоёр аргаль агнасан хэргийг цагдаагийн байгууллагын хянан шалгалтын үеэр илрүүлжээ 10:31 Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумын нутгаас нэр бүхий бүлэг иргэд хууль бусаар хоёр аргаль агнасан хэргийг
|
Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумын нутгаас нэр бүхий бүлэг иргэд хууль бусаар хоёр аргаль агнасан хэргийг »»
|
|
Цагдаагийн байгууллагад байгаль орчны эсрэг 440 гэмт хэрэг бүртгэгдсэн байна 10:29 Өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар цагдаагийн байгууллагад байгаль орчны эсрэг 440 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
|
Өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар цагдаагийн байгууллагад байгаль орчны эсрэг 440 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. »»
|
|
“Хубилай хаан авд мордсон нь” 10:16 Тайваньд олон жил ажиллаж амьдрахдаа алба, амины хүмүүсийг дагуулан ёстой наснаасаа олон удаа “Хааны ордон музей” үзлээ.
|
Тайваньд олон жил ажиллаж амьдрахдаа алба, амины хүмүүсийг дагуулан ёстой наснаасаа олон удаа “Хааны ордон музей” үзлээ. »»
|
|
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн Дорнод аймгийн Халхгол сумын иргэдтэй уулзлаа 10:11 Уулзалтад аймгийн Засаг дарга Ш.Ёл,
|
Уулзалтад аймгийн Засаг дарга Ш.Ёл, »»
|
|
"Дангина" кино Буриадын эв нэгдлийн бэлгэдэл 10:09 Буриад-монголчуудын, ерөөс бүхий л монгол туургатны эв нэгдлийг бэлгэдсэн “ДАНГИНА” хэмээх туульсын уран сайхны
|
Буриад-монголчуудын, ерөөс бүхий л монгол туургатны эв нэгдлийг бэлгэдсэн “ДАНГИНА” хэмээх туульсын уран сайхны »»
|
|
Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална 10:06 Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж УБЗАА-наас жил бүр нөөцийн мах бэлтгэх ажлыг зохион байгуулдаг.
|
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж УБЗАА-наас жил бүр нөөцийн мах бэлтгэх ажлыг зохион байгуулдаг. »»
|
|
Холимог тулаанчид 3 сая төг хандивлав 10:05 Гавьяат тамирчин, холимог тулааны "One championship" холбооны дэлхийн аварга Б.Энх-Оргил ээжийнхээ эмчилгээнд
|
Гавьяат тамирчин, холимог тулааны "One championship" холбооны дэлхийн аварга Б.Энх-Оргил ээжийнхээ эмчилгээнд »»
|
|
СТӨ-г хүчитгэж, 38 жилийн дараа их засвар хийхээр судалж байна 09:58 Дөрвөн блок бүхий Соёлын төв өргөө нь 1988 онд ашиглалтад орж байсан. Өнөөдрийг хүртэл их засвар огт хийгээгүй байна.
|
Дөрвөн блок бүхий Соёлын төв өргөө нь 1988 онд ашиглалтад орж байсан. Өнөөдрийг хүртэл их засвар огт хийгээгүй байна. »»
|
|
"NAN" сүүг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 09:56 "NESTLÉ” группийн нялхсын сүүн тэжээлийн тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.
|
"NESTLÉ” группийн нялхсын сүүн тэжээлийн тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. »»
|
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
БНСУ-ын шүүх Юн Сок Ёлд ямар ял оноохыг прокурорууд санал болгохыг сонсоно 12:27 БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан
|
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан »»
|
|
Иран дайнд бэлэн гэв 12:26 Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд
|
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
Трамп АНУ Гренландыг худалдан авахгүй бол Орос, Хятад орж ирнэ гэв 09:00 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Трамп: АНУ Гренландыг ямар ч хамаагүй аргаар авна 13:01 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг »»
|
|
Ираны ард түмэн тэмцэж байна 08:53 Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл
|
Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл »»
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
Цахилгаан сандал, үхлийн тариа эсвэл бүх насаар нь хорих гээд Николас Мадурод АНУ-н шүүх яамар ял оноох бол 16:43 Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын
|
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын »»
|
|
Венесуэлийг удирдах үүргийг М.Рубио хүлээжээ 12:20 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|