 |
|
 |
|
Ларсон Богдоос гүн цолоор шагнуулж байлаа |
|
|
 |
|
 |
Ларсон Богдоос гүн цолоор шагнуулж байлаа
2011-09-27Дани, Швед, Норвег, Финландын туршлагыг манай эрдэмтэд, судлаачид улам нарийвчлан судалж, үндэс угсаа  нэгтэй, цөөн хүн амтай эдгээр жижиг улсуудад хэрэгжүүлж чадсан хөгжлийн энэ загварыг Монголд нутагшуулахсан-
Монгол Улсаас Шведэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Б.Энхмандахтай дипломат албаны 100 жилийн ойг тохиолдуулан онлайнаар ярилцлаа. -Та Монгол Улсыг Шведэд төдийгүй Скандинавийн орнуудад төлөөлөн сууж байна. Монголчууд Скандинавын орнуудтай эртнээс харилцаатай, Ларсоны пүүс гэж швед эзэнтэй газар Богдын хүрээний Американ дэнжид байсан , Ларсон өөрөө Богдоос цол шагнуулж явсан гэж түүхэн кинонуудад гардаг шүү дээ. Эдгээр оронтой тогтоосон харилцааны түүхийн талаар танаас сонсмоор байна?
-Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсч, Гадаад харилцааны яам байгуулагдсанаас хойш 100 жил болж байна. Тэгвэл Скандинавын орнууд, Монголын хоорондын харилцааны түүх ч бас зуунаар хэмжигдэх учиртай юм. Бүр XIX зууны сүүлээс нэрт Ази судлаач Свен Хэдин, Франс Август Ларсон зэрэг Шведийн судлаачид, эрдэмтэд, шашны номлогч, худалдаачид Монгол орныг сонирхон судалж, зарим нь олон удаа аялж, нөгөө хэсэг нь ажиллаж, амьдарч байсан юм билээ. Тэд Монголын байгаль орчин, ан амьтан, түүхийг нарийвчлан судалж байсны гадна ахуй, соёл, зан заншилтай сайтар танилцаж, компани байгуулан бизнесийн үйл ажиллагаа явуулж байжээ. Тэр ч байтугай Монголоор дамжуулан Орос, Хятадыг холбох төмөр зам барих төсөл боловсруулж байсан түүхтэй. Ганцхан жишээ хэлэхэд, Монголд 1893 оноос 35 жил амьдарч, Олноо Өргөгдсөн Богд хаант Монгол улсын “Гүн” цолоор шагнуулж байсан Шведийн иргэн Франс Август Ларсон “Монгол гүн Ларсон” номдоо “Бүх орон, аймаг хошуугаар явах зуураа би амин хувийнхаа сонирхлыг ард түмнийхээс дээгүүр тавьсан гуравхан ноёнтой дайралдаж билээ. Засаглахаар заяасан тоотой хэдэн жилийнхээ хугацаанд ухаалаг, сайн ажиллах явдал бол Монголын ноёдын гэр бүлийн мах цусанд шингэсэн чанар байжээ” гэж бичсэн нь тухайн үеийн Монголын төрийн зүтгэлтэн, хаад, ноёдын ёс зүйг сайтар судалсан судлаач хүний өгсөн өндөр үнэлгээ гэж хэлж болно.
-Монголыг судалсан өөр ямар эрдэмтэд байдаг бол. Хөвсгөлд гэхэд дани хүн аж төрж байсан гэж нутгийнхан хэлдэг юм билээ? -Умард Европын бусад улсын эрдэмтэд, судлаачид ч Монголыг нэлээд эртнээс сонирхон судалж байсан байдаг. Данийн иргэн, судлаач-аялагч, зохиолч Хэннинг Хаслунд-Кристененсен 1923-1926 онд доктор Карл Кребс /Carl Krebs/-ийн удирдлага дор Монголын умарт хязгаараар аялж, одоогийн Хөвсгөл аймагт Дани тосгон байгуулан газар тариалан эрхлэн амьдарч, Монголын тухай олон сонирхолтой ном бичиж, Данийн уншигчдад хүргэж байсан сонирхолтой түүх бас бий. Одоо цагт түүний хүү, Данийн Крисчианборг ордны Маршал асан Сөрин Хаслунд-Кристененсен гуай Монгол Улсын Өргөмжит консулаар томилогдоод хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажилласаар байна. Финландын иргэн Густаф Жон Рамстед XIX зууны эхээр Монголд очиж, монгол хэл судалж, Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үйл хэрэгт тус дөхөм үзүүлж явсан байх жишээтэй. 1930-аад оны үеэс зогсонги байдалд байсан манай гадаад харилцаа Монгол Улс 1961 онд НҮБ-ын гишүүн болсноор сэргэж, Скандинавын орнуудтай албан ёсоор дипломат харилцаа тогтоосноос хойш өнөөг хүртэл 40 гаруй жил болж байна. 1990-ээд он хүртэл мөнөөх дээр үеийн харилцаа саарч, харилцаа, хамтын ажиллагаа хязгаарлагдмал байж ирсэн нь үнэн. Харин 1990-ээд оноос харилцаа, хамтын ажиллагаа идэвхжиж, Монгол Улсын ардчилсан өөрчлөн байгуулалтыг дэмжихэд чиглэсэн агуулга бүхий тусламж, солилцоо, төсөл хөтөлбөрүүд олноор хэрэгжсэн. Ганцхан жишээ хэлэхэд, өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Шведийн Засгийн газар Олон улсын хөгжлийн агентлаг буюу СИДА-гаар дамжуулан манай оронд 30 гаруй сая ам.долларын хөгжлийн тусламж үзүүлсэн байдаг. Монгол Улс хоёр жилийн гаруйн өмнө буюу 2009 оны аравдугаар сард Стокгольм хотноо ЭСЯ-аа албан ёсоор нээж, Швед, Дани, Норвег, Финланд улсыг хамааран, үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр Монгол, Скандинавын харилцааны түүхэнд шинэ буюу түншлэл, хамтын ажиллагааны үе эхлээд байна гэж хэлж болно. -Скандинавын орнуудад ЭСЯ байгуулснаас хойш бараг хоёр жил болж байгаа юм байна. Танай ЭСЯ-наас өнгөрсөн хугацаанд хийсэн дорвитой ажлыг нэрлэ гэвэл та юу хэлэх вэ? -Манайх шинэ тутам байгуулагдаад бэхжиж хараахан амжаагүй, цөөн ажилтантай жижиг ЭСЯ ч гэсэн багагүй ажлыг хийж амжуулсан гэж боддог шүү. ЭСЯ-ны өнгөрсөн оны ажлыг дүгнэвэл 2010 оны онцлох есөн үйл явдлыг нэрлэмээр байна. Цаг, цаас хэмнэх үүднээс цөөн хэдийг эднээс нэрлэе л дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны аравдугаар сард Бүгд Найрамдах Финланд улс, Данийн Вант улсад тус тус айлчилсан. Монгол Улсын төрийн тэргүүн анх удаа Умард Европын улсуудад айлчилсан нь эдгээр оронтой тогтоосон харилцааны түүхэнд шинэ хуудас нээж Монгол-Скандинавын орнуудын хамтын ажиллагааг урагшлуулахад түлхэц үзүүлсэн түүхэн айлчлал болсон гэдгийг талууд хүлээн зөвшөөрсөн. Монгол Улс Стокгольм хотноо төвтэй Ардчилал, сонгуулийн үйл явцад туслах Олон улсын Хүрээлэнгийн жинхэнэ гишүүн болсон. Энэ нь манай улсын гадаад нэр хүндийг нэмэгдүүлэх, улмаар олон улсын харилцаанд байр сууриа бэхжүүлэхэд түлхэц үзүүлэх чухал үйл явдал болсон. Элчин сайд хавсран суух бүх орнууддаа, тухайлбал, 2010 оны хоёрдугаар сард Данийн Хатан хаан II Маргретед, гуравдугаар сард Норвегийн Цог жавхлант Хаан V Харалдад, дөрөвдүгээр сард Финландын Ерөнхийлөгч, Эрхэмсэг хатагтай Таря Халоненд Итгэмжлэх Жуух бичгээ тус тус өргөн барьсан нь Скандинавт суурин сууж ажиллах Монгол Улсын анхны Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ барьсан гэдэг утгаараа чухал үйл явдал болсон зэргийг эн тэргүүн нэрлэмээр байна даа. -Энэ жил юу амжуулав? -Оны эхний хагас жилд хэрэгжүүлэхээр хэд хэдэн арга хэмжээ төлөвлөж ярилцаж тохирсон зүйл байсан боловч зарим нь айлын болон манай талын боломжоос шалтгаалж хойшиллоо. Гэхдээ харилцааны төлөвлөсөн гол арга хэмжээнүүд хэрэгжиж байна. Манай ЭСЯ өнгөрсөн тавдугаар сард Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Дэлхийн монголчуудын чуулган Олон улсын ТББ (ДМЧ), Монголын Энх тайван, найрамдлын төлөө холбоо, Монгол-Шведийн Нийгэмлэг, ШУА-тай хамтран Швед улсын нийслэл Стокгольм хотноо “Монголын өдрүүд”-ийг зохион байгууллаа. Өдрүүдийг зохион байгуулахад манай Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам ивээн тэтгэгчээр оролцож, Шведийн худалдааны зөвлөл, Стокгольмын худалдааны танхим, Шведийн худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих СИЕН байгууллага, Швед дэх Монголчуудын Холбоо, Швед дэх Монголчуудын үндэсний холбоо зэрэг олон байгуулага, хувь хүмүүс хамтран ажилласан нь үр дүнгээ өгч, амжилттай болж өнгөрсөн. Өдрүүдийн хүрээнд Дэлхийн монголчуудын чуулганы Европын бүсийн зөвлөлдөх уулзалт, Монгол-Шведийн бизнес эрхлэгчдийн уулзалт, эрдэмтэд, судлаачид, Монголыг сонирхогчдын уулзалт, Стокгольм хотын номын санд Монгол номын фонд нээж, ном гардуулах ёслол болж, Ардын жүжигчин А.Долгор, “Шуранхай” хамтлаг, морин хуур, хөөмий, уран нугаралт оролцсон урлагийн тоглолт, МУЭ-ийн гишүүн зураач Б.Төмөрбаатар, МОНЦАМЭ-ийн гэрэл зурагчин Б.Цэрэнжамц нарын “Сайхан Монгол орноор” сэдэвт уран зураг, гэрэл зургийн бэсрэг үзэсгэлэн гаргалаа. Төлөөлөгчид Шведийн хүнд машин механизмын “Scania”, уул уурхайн “BergUtbildarna”, “Atlas Copco” компаниудын үйл ажиллагаатай танилцаж Шведийн Олон улсын харилцааны хүрээлэнд зочилсон. ЭСЯ байгуулагдсанаас хойш анх удаа болж буй томоохон арга хэмжээ учраас санаа их зовж байсан ч санаснаас гайгүй болчих шиг болсон. Монголын өдрүүдийн арга хэмжээ бүхэлдээ манай хоёр орны харилцааг урагшлуулахад түлхэц болж, Азийн зүрхэнд орших, нүүдлийн болон суурьшмал соёл иргэншлийн хослол болсон нэн эртний баялаг түүхт, ардчилсан Монгол орныг шведчүүдэд танилцуулж, Монголыг зорих тэдний аялал, бизнесийн хүсэл, сонирхлыг улам өдөөж, Монгол орох үүд хаалгыг тодорхой хэмжээнд нээж өгсөн болов уу гэж найдаж байна. Шведийн Риксдагын гишүүн Олли Төрэл тэргүүтэй парламентын төлөөлөгчид Монголд айлчилж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, дэд дарга Н.Энхболд, Монгол-Шведийн бүлгийн дарга Ж.Сүхбаатар нартай уулзаж, парламент хоорондын харилцааны уламжлалыг сэргээж, хамтын ажиллагааны шинэ эхлэлийг тавилаа. Бусад оронтой тогтоосон харилцаанд ч түүхэн чухал үйл явлууд болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч хатагтай Тарьяа Халонены Монголд саяхан хийсэн Төрийн айлчлал амжилттай болж өндөрлөлөө. Ерөнхийлөгч Тарьяа Халонен айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар ажил хэрэгч санал солилцож, ардчиллын боловсролыг дэлгэрүүлэх чиглэлээр олон улсын тавцанд идэвхтэй хамтран ажиллах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжсэн. Мөн өргөтгөсөн хэлэлцээр хийж, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр зарим тодорхой тохиролцоонд хүрлээ. Ерөнхийлөгч Тарьяа Халонен УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж нартай уулзаж, Монгол Финландын бизнес форумд оролцож , Монгол Улсын Геологийн төв лаборатори, Финланд улсын геологийн албатай хамтран байгуулсан лабораторийн төвийн нээлтэд оролцлоо. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлалыг “Умардын орнуудаас Монгол Улсад төрийн тэргүүний төвшинд хийсэн анхны айлчлал болохын хувьд Монгол, Финландын харилцаанд төдийгүй, Монгол улс, Умардын орнуудын харилцаанд тэмдэглэлтэй, хоёр талын харилцааг идэвхжүүлэхэд түлхэц үзүүлэх түүхэн томоохон үйл явдал” гэж дүгнэлээ. Монгол-Финландын Засгийн газар хоорондын Комиссын XI хуралдаан Хельсинки хотноо болсон. ЗГХК-ын энэ удаагийн хуралдаанаар хоёр тал тус тусын орны нийгэм-эдийн засгийн хөгжлийн байдал, ойрын хугацаанд авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа томоохон арга хэмжээнүүдийн талаар харилцан мэдээлсний дээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцож, боловсрол, соёл, шинжлэх ухаан, байгаль орчин, сэргээгдэх эрчим хүч, ойн аж ахуй, эрдэс баялаг, геологийн салбарт хамтран ажиллах, цаа буга өсгөн үржүүлж, хамгаалах боломжуудыг судалж үзэхээр тогтлоо. ЗГХК-ын 11 дүгээр хуралдаан төлөвлөсөн асуудлуудаа амжилттай хэлэлцэж, 2013 онд Улаанбаатар хотноо ээлжит хуралдааныг хийхээр шийвэрлэсэн. -Швед болон хавсран суугаа орнуудаас сонирхон судлавал зохих хамгийн гол зүйл юу гэж та боддог вэ? -Миний бие Шведээс гадна Дани, Финланд, Норвег зэрэг Умардын улсуудыг хавсран суудаг. Тиймээс суугаа болон хавсран суугаа орнуудынхаа хөгжлийн загварыг Монгол оронд туршлага болохуйц загвар байж болох юм гэж үзээд энэхүү загварыг нарийвчилан судалж, төр, олон нийтийн хүртээл болгох юмсан хэмээн бодож явдаг даа. Ийм ч зорилгын үүднээс тусгайлан судалж, Умардын загварын тухай мэдээ танилцуулга бичиж, холбогдох байгууллага хүмүүст хүргүүлснээс гадна өнгөрсөн 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бодлогын зөвлөлийн хуралдаанд “Нийгмийн хөгжлийн Умардын загварын тухай” гэсэн илтгэл тавилаа. Бас “Нордик модел буюу нийгмийн хөгжлийн Умардын загварыг шинжихүй дор” өгүүлэл бичиж, нийтлүүлсэн. Өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа ЭСЯ, Британийн монголчуудын холбоо хамтран зохион байгуулсан “Монгол орны хөгжилд” уламжлалт VII чуулга уулзалтад уригдан, зочин илтгэгчээр оролцож, “Монголын нийгмийн хөгжлийн загварын онол, арга зүйн асуудал” сэдвээр үндсэн илтгэл тавьж хэлэлцүүлээд байна. Энэ дашрамд Умардын хөгжлийн загварын онцлог, ач холбогдол болон нийгмийн хөгжлийн бусад загваруудаас давуу тал олон. Тухайлбал, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, үр ашигтай хувийн хэвшлийг хөгжүүлж чадсан, хөдөлмөрийн зах зээлийн нийгэмчлэлийн төвшин өндөр тул үйлдвэрчний эвлэлүүдийн санал, дуу хоолой Засгийн газар болон бизнесүүдийн хувьд онцгой нөлөөтэй, эдийн засгийн удирдлага, зохицуулалтад Засгийн газар онцгой үүрэгтэй, хөдөлмөрийн хөлс төдийгүй татвар харьцангуй өндөр, бүх нийтэд хүртээмжтэй нийгмийн цогц хамгаалалтад тулгуурлан нийгмийн дундаж давхарга давамгайлсан нийгмийн бүтцийг бүрдүүлж чадсан, удирдлагын төвлөрлийг сааруулж, нутгийн удирдлагад илүү анхаарал хандуулсан зэргийг хэлж болно. Цаашид умардын загвараар хөгжсөн Дани, Швед, Норвег, Финландын туршлагыг манай нийгмийн олон салбарын эрдэмтэд, судлаачид хамтран улам нарийвчлан судлаж үзээсэй, улмаар үндэс угсаа нэгтэй, цөөн хүн ам бүхий, эдгээр жижиг улсуудад хэрэгжүүлж чадсан нийгмийн хөгжлийн энэ загварыг Монголд нутагшуулахсан гэж бодож явдаг даа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч хатагтай Тарьяа Халонены айлчлалын үеэр хийсэн хэвлэлийн бага хурал дээр “Монголчуудын хувьд Финланд улс үлгэр дууриал болж чадна гэж үзэж байна. Монгол Улсын цаашдын хөгжилд Финланд улс хүний эрх, ил тод байдал, хууль дээдлэсэн нийгмийн байгууллын талаар үлгэр жишээ болж байна.” гэж хэлсэн нь Умардын орнуудын хөгжлийн загварыг гүнзгийрүүлэн судлах урам зоригийг минь улам сэргээсэн шүү. -Таны суугаа болон хавсран суугаа улс орнуудтай Монгол Улс харилцаа, хамтын ажиллагаагаа ямар чиглэлээр, хэрхэн хөгжүүлбэл зохистой гэж та Элчин сайдын хувьд боддог вэ? -Монгол Улс Скандинавын орнуудын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байгаа энэ түүхэн үед харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн эрчимжүүлэх үүднээс “Дунд хугацааны хөтөлбөр”-ийг манай ЭСЯ боловсруулан ГХЯ-д танилцуулаад байгаа. Удахгүй батлагдах байх аа. Хөтөлбөрийн зорилго нь Швед, Дани, Финланд, Норвег улсуудтай тогтоосон харилцаа, хамтран ажиллагааг эрчимжүүлэхийн тулд тэдгээр оронтой улс төрийн болон бусад салбарт найрсаг харилцаа хөгжүүлж, эдийн засгийн бодит сонирхлыг нь Монголд бий болгон зохистой түвшинд хүргэснээр эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан-технологийг хөгжүүлэх гадаад таатай нөхцөлийг бүрдүүлэх гадаад бодлогын зорилтод хувь нэмэр оруулахыг зорьж байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүмүүнлэг, ардчилсан нийгмийг төлөвшүүлэх талаар Умардын орнуудын олсон ололт амжилт, туршлага, дундчуудад тулгуурласан нийгмийн бүтэц, тогтвортой тогтолцоог бүрэлдүүлж чадсан нийгмийн бодлогын давуу талаас бүтээлчээр суралцах нь удаан хугацааны туршид баримтлах бодлогын гол чиглэл байх болов уу гэж бодож байна. Мөн НҮБ болон олон улсын Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоход цэргийн ажиглагчдыг сургаж, дадлагажуулах чиглэлээр аль аль улстай нь хамтран ажиллах боломж их бий. Харилцаагаа хөгжүүлэхдээ, орон бүрийн хөгжлийн онцлог, эдийн засгийн чадавхи, салбаруудын хөгжлийн түвшинг харгалзан, ялгавартай хандах бодлого барьж байх ёстой юм. Тиймээс харилцааны “Дунд хугацааны хөтөлбөр”-төө энэ бодлогоо шингээж өгсөн юм. Тухайлбал, Швед улстай төвлөрлийг сааруулж, сайн засаглалыг бэхжүүлж, авилгагүй нийгмийг төлөвшүүлсэн Шведийн туршлагыг судлан нэвтрүүлэх зорилгоор шүүх, хяналтын байгууллага болон орон нутгийн удирдлагын өөрөө удирдах ёсны туршлагыг судлан, тэдгээр байгууллагуудтай холбоо тогтоон ажиллахыг нийгэм, хүмүүнлэгийн хүрээний гол зорилт болгон тавьж ажиллахын зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хөдөө аж ахуй, дэд бүтэц (эрчим хүч), уул уурхай, түүний дотор төмөр, нүүрсний олборлолт, ой, байгаль хамгаалал болон өвлийн аялал жуулчлалын чиглэлд хамтран ажиллахыг илүүтэй анхаарахаар бодож байна. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээр тэргүүлэх орны хувьд өнгөрсөн зуунд хоршооллын хөдөлгөөнийг үүсгэн хөгжүүлж, амжилтад хүрсэн Дани улсын туршлагыг судлан, нэвтрүүлэхээр ажиллах нь манай ЭСЯ-ны хувьд тулгамдаж буй сонирхолтой асуудлын нэг юм. Түүнчлэн, Дани улстай хүнсний үйлдвэрлэлийн техник, технологи, ноу-хау, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, тухайлбал, био хий, салхины эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллахад илүүтэй анхаарч ажиллана. Финланд улстай парламент хоорондын уламжлалт харилцааг урагшлуулахын хамт, сайн засаглалыг бэхжүүлэх ажлын хүрээнд шүүх засаглал, түүний дотор Захиргааны шүүхийн туршлагыг судлан эх орондоо нэвтрүүлэхийг зорьж байна. Бусад салбарын тухайд гэвэл, ойн бодлого, шинэ менежментийн ололт, модны үйлдвэрлэлийн шинэ техник, технологи, ноу-хау, геологийн судалгаа, шинжилгээ, уул уурхай, түүний дотор зэс хайлуулах, боловсруулах үйлдвэрлэл, цаа бугыг нөхөн үржүүлэх, загасны аж ахуйг хөгжүүлэхэд хамтран ажиллахад голлон анхаарна. Харин Монгол, Норвегийн Парламент хоорондын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхийн хамт төрийн шийдвэрийн хэрэгжилтэд олон нийтийн тавих хяналтыг сайжруулахад чиглэгдсэн Парламентын омбудсмэн ажиллуулдаг туршлагыг судлах, баялагаас олсон орлогыг арвижуулах, улмаар тэгш, зөв бодлоготой хуваарилах арвин туршлагатай нийгмийн баялагийн “Глобал” сангийн туршлагаас суралцахыг зорьж ажиллахын зэрэгцээ бизнесийн салбарын хамтын ажиллаганы хувьд нүүрсний цэвэр технологи, усан сан, усан цахилгаан станц барих техник, технологи, дэд бүтэц , тухайлбал, уулын зам, нүхэн буюу газар доогуур зам тавих, геологи, уул уурхайн салбарт газрын ховор элементийн хайгуул, олборлолт болон далайн тээвэр, загас агнуурын салбарт Норвег улстай хамтран ажиллах боломжийг судалж, хамтын ажиллагааны эхлэлийг тавиад байна. Эцэст нь хэлэхэд, Монгол төрийн гадаад бодлогын алтан аргамжийг атгалцаж ирсэн үе үеийн дипломатууд, гадаад харилцааны салбарын нийт ажиллагсад болон уншигчид Та бүхэндээ удахгүй улс орон даяар тэмдэглэх Монгол улсад орчин үеийн дипломат алба үүсч, хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэж, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
|
Ларсон Богдоос гүн цолоор шагнуулж байлаа |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Цас орж, шуурах тул өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг даалгав 15:18 Улсын онцгой комиссын IV ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хотын удирдлага,
|
Улсын онцгой комиссын IV ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хотын удирдлага, »»
|
|
Х.Нямбаатар: Туул голыг ихээр бохирдуулж буй 80 ААН урьдчилан цэвэрлэх байгууламж барих ёстой 14:06 Төв цэвэрлэх байгууламжаас технологийн аргаар цэвэршүүлж гаргасан дахин ашиглах боломжтой буюу зөвхөн ахуйн
|
Төв цэвэрлэх байгууламжаас технологийн аргаар цэвэршүүлж гаргасан дахин ашиглах боломжтой буюу зөвхөн ахуйн »»
|
|
Хиймэл оюунаар зохиолыг нь бичсэн жүжгийг ирэх онд толилуулна 13:33 Хиймэл оюунаар зохиолыг нь бичсэн “Одон орны зурхайч ба худал мэргэ” жүжгийг Версалийн хааны ордны дуурийн
|
Хиймэл оюунаар зохиолыг нь бичсэн “Одон орны зурхайч ба худал мэргэ” жүжгийг Версалийн хааны ордны дуурийн »»
|
|
Н.Сүхбүрэн ЮНЕСКО-ийн гишүүн уран бүтээлч болжээ 12:16 Керамик уран бүтээлч Н.Сүхбүрэн ЮНЕСКО-гийн Олон Улсын Уран Бүтээлчдийн албан ёсны гишүүнээр элсжээ.
|
Керамик уран бүтээлч Н.Сүхбүрэн ЮНЕСКО-гийн Олон Улсын Уран Бүтээлчдийн албан ёсны гишүүнээр элсжээ. »»
|
|
Татвар ноогдуулж байгаа учраас ачаа тээврийн автомашинууд "Монголын хилээр ачаа бараа орж ирэхгүй гацжээ" 11:55 Хятад улс гаалийн албан татвараа 40 орчим хувиар нэмэгдүүлсэн. Бараа материал ачсан том оврын автомашин тус бүрт
|
Хятад улс гаалийн албан татвараа 40 орчим хувиар нэмэгдүүлсэн. Бараа материал ачсан том оврын автомашин тус бүрт »»
|
|
Д.Трамп Ойрх Дорнодыг зорьжээ 11:47 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 13 /AP/. АНУ-ын зуучлалаар Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд гал
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 13 /AP/. АНУ-ын зуучлалаар Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд гал »»
|
|
Эрэгтэй багшийн эрэлт 10:05 Аль дурын цэцэрлэг, сургууль руу ороод анги бүрийн хаалгаар шагайхад самбарын өмнө, сурагчдын дунд бүсгүй хүн л торойж үзэгддэг.
|
Аль дурын цэцэрлэг, сургууль руу ороод анги бүрийн хаалгаар шагайхад самбарын өмнө, сурагчдын дунд бүсгүй хүн л торойж үзэгддэг. »»
|
|
Хагас коксон түлшний нэг шуудайг 5000 төгрөгөөр худалдана 10:04 Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ээлжит хуралдаан өчигдөр /2025.10.08/болж, хагас коксон түлшний үнийг тогтоолоо.
|
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ээлжит хуралдаан өчигдөр /2025.10.08/болж, хагас коксон түлшний үнийг тогтоолоо. »»
|
|
Манай өсвөрийн боксчид 31 медаль хүртлээ 09:46 Боксын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Т.Ганзоригийн удирдлагад өсвөрийн багийн тамирчид Бүгд Найрамдах
|
Боксын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Т.Ганзоригийн удирдлагад өсвөрийн багийн тамирчид Бүгд Найрамдах »»
|
|
Х.Нямбаатар: Бид ирэх жил хагас коксон түлшийг дотооддоо үйлдвэрлэх үйлдвэртэй болно 09:44 Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны шийдвэрийн дагуу нийслэлийн хэмжээнд гэрээт борлуулалтын 400 орчим
|
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны шийдвэрийн дагуу нийслэлийн хэмжээнд гэрээт борлуулалтын 400 орчим »»
|
|
“Мөнгө өсгөж өгнө” гэх зараар 13 сая төгрөгөө залилуулжээ 09:40 Энэ оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Телеграммаар даалгавар биелүүлж мөнгө өсгөж өгнө гэх зараар холбогдоод
|
Энэ оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Телеграммаар даалгавар биелүүлж мөнгө өсгөж өгнө гэх зараар холбогдоод »»
|
|
Трамп: “Томахок” пуужин нийлүүлэхээс өмнө Оростой ярилцах шаардлагатай байж магадгүй 09:36 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд АНУ-д үйлдвэрлэсэн “Томахок” пуужин нийлүүлэх шийдвэр гаргахаасаа өмнө
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд АНУ-д үйлдвэрлэсэн “Томахок” пуужин нийлүүлэх шийдвэр гаргахаасаа өмнө »»
|
|
НАМ ДАРАЛТЫН ЗУУХ БУУДАЖ НЭГ ХҮН ТҮЛЭГДЖЭЭ 11:28 Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноён багт "гал гарч байна" гэх дуудлагыг өчигдөр 20:28 цагт Онцгой байдлын газарт хүлээн авчээ.
|
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноён багт "гал гарч байна" гэх дуудлагыг өчигдөр 20:28 цагт Онцгой байдлын газарт хүлээн авчээ. »»
|
|
Трамп: АНУ Украины асуудлаар шахалтаа нэмэгдүүлнэ 11:22 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украины хооронд энхийн хэлэлцээр байгуулахын тулд Вашингтон шахалтаа улам эрчимжүүлж буйг мэдэгдлээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украины хооронд энхийн хэлэлцээр байгуулахын тулд Вашингтон шахалтаа улам эрчимжүүлж буйг мэдэгдлээ. »»
|
|
Дүүжин замын тээвэр төсөл 38 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 11:16 Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх,
|
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, »»
|
|
Б.Хандсүрэн: Эцэг эхчүүд “Миний хүүхдийг нүднээс далд яаж байгаа бол” гэсэн хардалттай байдаг 11:02 Бага ангийн багш Б.Хандсүрэнтэй эцэг эхчүүдийн гаргадаг сөрөг хандлагын талаар ярилцлаа.
|
Бага ангийн багш Б.Хандсүрэнтэй эцэг эхчүүдийн гаргадаг сөрөг хандлагын талаар ярилцлаа. »»
|
|
ОБЕГ: Хөвсгөл аймагт сураггүй болсон 46 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг ар гэрийнх нь хүсэлтээр зогсоолоо 10:22 Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км,
|
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, »»
|
|
“Шүүхийн суваг” цахим хуудсаар 322 шүүх хуралдааныг олон нийтэд нээлттэй шууд дамжуулсан 10:03 Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг Нийт шүүгчийн III дугаар чуулганд илтгэл хэлэлцүүлэх үеэрээ
|
Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг Нийт шүүгчийн III дугаар чуулганд илтгэл хэлэлцүүлэх үеэрээ »»
|
|
Дүүжин замын тээвэр төсөл 38 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 09:36 Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлж буй. Дүүжин замын тээвэр нь 98 кабинтай, оргил цагийн үед 2320 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байх юм. Өнөөдрийн байдлаар төслийн гүйцэтгэл 38 хувьтай байна.
|
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлж буй. Дүүжин замын тээвэр нь 98 кабинтай, оргил цагийн үед 2320 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байх юм. Өнөөдрийн байдлаар төслийн гүйцэтгэл 38 хувьтай байна. »»
|
|
Афганистанд нийгмийн сүлжээнд нэвтрэх боломжийг хязгаарлажээ 09:35 КАБУЛ, 2025 оны аравдугаар сарын 9 /DW/. Афганистанд гар утаснаас нийгмийн томоохон сүлжээнүүдэд
|
КАБУЛ, 2025 оны аравдугаар сарын 9 /DW/. Афганистанд гар утаснаас нийгмийн томоохон сүлжээнүүдэд »»
|
|
Роналдо анхны тэрбумтан хөлбөмбөгчин боллоо 14:12 “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексийг харвал алдарт Кристиано Роналдо 1.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон байна.
|
“Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексийг харвал алдарт Кристиано Роналдо 1.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон байна. »»
|
|
Газрын баялагтай ч дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг Бурунди 13:06 Африкийн зүрхэнд орших Бурунди улс байгалийн баялаг арвинтай боловч дэлхийн хамгийн ядуу орны нэг юм.
|
Африкийн зүрхэнд орших Бурунди улс байгалийн баялаг арвинтай боловч дэлхийн хамгийн ядуу орны нэг юм. »»
|
|
С.Цэнгүүн: Нийгэмд хэлэлцүүлэг өрнөнө гэдэг өөрөө маш том амжилт 10:56 УИХ-ын гишүүн С.Цэнгүүнтэй ярилцлаа.
|
УИХ-ын гишүүн С.Цэнгүүнтэй ярилцлаа. »»
|
|
Ирэх онд 30 км борооны ус зайлуулах шугам угсарна 10:24 Улаанбаатар хот 1260 гаруй км хатуу хучилттай авто замтай. Гэтэл үүний ердөө 23.6 хувь нь буюу 300 км орчим нь л
|
Улаанбаатар хот 1260 гаруй км хатуу хучилттай авто замтай. Гэтэл үүний ердөө 23.6 хувь нь буюу 300 км орчим нь л »»
|
|
“Нүүрсний” гэх хэргийн хүрээнд 23.8 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлүүлжээ 09:39 Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргүүдийг мөрдөн шалгах чиг үүрэг
|
Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргүүдийг мөрдөн шалгах чиг үүрэг »»
|
|
Ерөнхий сайд Г.Занданшатар суулт зарлаж буй багш нарын төлөөлөлтэй уулзлаа 09:38 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны »»
|
|
ШШГЕГ: АН-ын дарга асан С.Эрдэнэ Н.Батдуулгатай уулзаагүй. Харин “Бамаш” ХХК-ийн Ерөнхий захирал С.Батсуурийг зөвшөөрөлгүй уулзуулсан байсан 17:10 ШШГЕГ-ын харьяанд байдаг хорих ангиудад хууль бус олон зүйлс өрнөдөг талаар уг байгууллагад ажилладаг нэрээ
|
ШШГЕГ-ын харьяанд байдаг хорих ангиудад хууль бус олон зүйлс өрнөдөг талаар уг байгууллагад ажилладаг нэрээ »»
|
|
“Улаанбаатар трамвай” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ 16:52 Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 25/01 тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн
|
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 25/01 тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн »»
|
|
З.Санждорж лам анхан шатны шүүхээс оноосон ял шийтгэлийг эдэлнэ 12:36 “Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж, болон түүнтэй хамт ял шийтгүүлсэн Д.Бямбажав
|
“Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж, болон түүнтэй хамт ял шийтгүүлсэн Д.Бямбажав »»
|
|
БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН СОРИЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ 5 ДАХЬ УДААГАА ИТГЭМЖЛЭГДЛЭЭ 12:18 Үйл ажиллагааны чиглэл болон салбарын онцлогтоо нийцүүлэн стандартын шаардлага, шалгуураа ханган итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагуудыг Үндэсний Итгэмжлэлийн төвийн дарга болон удирдлагууд 2025.10.02-нд хүлээн авч уулзан,
|
Үйл ажиллагааны чиглэл болон салбарын онцлогтоо нийцүүлэн стандартын шаардлага, шалгуураа ханган итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагуудыг Үндэсний Итгэмжлэлийн төвийн дарга болон удирдлагууд 2025.10.02-нд хүлээн авч уулзан, »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлыг зохион байгуулна 12:14 Улаанбаатар хотод мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийг НИТХ-ын 2024 оны 09 дүгээр тогтоолоор баталсан.
|
Улаанбаатар хотод мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийг НИТХ-ын 2024 оны 09 дүгээр тогтоолоор баталсан. »»
|
|
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 11:34 /2025.10.07/ Хан-Уул удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга Б.Цэрэн удирдан явууллаа.
|
/2025.10.07/ Хан-Уул удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга Б.Цэрэн удирдан явууллаа. »»
|
|
Дараах замыг энэ сарын 9-нөөс эхлэн дөрөв хоног хааж, шинэчилнэ 10:46 Эрчим хүчний гудамжны авто замыг энэ сарын 9-ны 23:00 цагаас эхлэн хэсэгчлэн хааж өргөтгөл, шинэчлэлтийн ажил
|
Эрчим хүчний гудамжны авто замыг энэ сарын 9-ны 23:00 цагаас эхлэн хэсэгчлэн хааж өргөтгөл, шинэчлэлтийн ажил »»
|
|
БНХАУ-ын шүүх мафийн гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноожээ 10:38 БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноосон тухай
|
БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноосон тухай »»
|
|
Монгол улс Сингапур улстай нүүрстөрөгчийн зээлийн гэрээ байгуулжээ 10:15 Монгол Улс Сингапуртай нүүрстөрөгчийн хийн худалдааны гэрээ байгуулсан хамгийн сүүлийн улс боллоо гэж The Straits times мэдээллээ.
|
Монгол Улс Сингапуртай нүүрстөрөгчийн хийн худалдааны гэрээ байгуулсан хамгийн сүүлийн улс боллоо гэж The Straits times мэдээллээ. »»
|
|
Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон тохиолдолд 25 мянган төгрөгөөр ТОРГОНО 09:51 Тээврийн хэрэгсэл улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн
|
Тээврийн хэрэгсэл улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн »»
|
|
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүллээ 09:23 Прокурорын байгууллага 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг
|
Прокурорын байгууллага 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг »»
|
|
Физикийн салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо 09:16 СТОКХОЛМ, 2025 оны аравдугаар сарын 7 /BBC/. Их Британийн эрдэмтэн Жон Кларк, Америкийн эрдэмтэн
|
СТОКХОЛМ, 2025 оны аравдугаар сарын 7 /BBC/. Их Британийн эрдэмтэн Жон Кларк, Америкийн эрдэмтэн »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн эмийн үнийг ил тод мэдээлэх системийг танилцууллаа 09:13 Сайд Ж.Чинбүрэн, Эмийн үнийг ард иргэдийн хяналтад оруулах нэгдсэн системийг танилцуулах гэж байна.
|
Сайд Ж.Чинбүрэн, Эмийн үнийг ард иргэдийн хяналтад оруулах нэгдсэн системийг танилцуулах гэж байна. »»
|
|
Ө.Содгэрэл “The BoF 500” жагсаалтад багтсан анхны Монгол хүн боллоо 09:11 Монголын загварын салбарын гол дуу хоолой “BURO. Mongolia” болон “Velin” сэтгүүлийн үүсгэн байгуулагч, ерөнхий
|
Монголын загварын салбарын гол дуу хоолой “BURO. Mongolia” болон “Velin” сэтгүүлийн үүсгэн байгуулагч, ерөнхий »»
|
|
“Татар” уран сайхны кино “Улаанбаатар” кино наадмын долоон номинацид нэр дэвшжээ 15:02 17дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам аравдугаар сарын 8-15-ны өдрүүдэд болно.
|
17дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам аравдугаар сарын 8-15-ны өдрүүдэд болно. »»
|
|
Өвчтэй хүүхдийн зургийг ашиглан 400 гаруй иргэнийг залилж, мөрийтэй тоглоом тоглодог байсан этгээдийг олж тогтоожээ 14:27 Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 400 гаруй иргэнийг залилж, цахим мөрийтэй тоглоом тоглодог этгээдийг олж тогтоон
|
Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 400 гаруй иргэнийг залилж, цахим мөрийтэй тоглоом тоглодог этгээдийг олж тогтоон »»
|
|
Биткоины ханш шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ 13:02 НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 7 /Reuters/. Хөрөнгө оруулагчдын эрэлт ихээхэн нэмэгдэж байгаатай
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 7 /Reuters/. Хөрөнгө оруулагчдын эрэлт ихээхэн нэмэгдэж байгаатай »»
|
|
Шон “Дидди” Комбст 4 жил 2 сар хорих ял оноолоо 12:08 Америкийн хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий продюсер, бизнесмен Шон “Дидди” Комбсийг 2025 оны аравдугаар сарын
|
Америкийн хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий продюсер, бизнесмен Шон “Дидди” Комбсийг 2025 оны аравдугаар сарын »»
|
|
Болливудын жүжигчин Хан тэрбумтнуудын эгнээнд нэгджээ 12:04 Болливудын супер од Шах Рух Хан тэрбумтнуудын эгнээнд анх удаа нэгдэж, дэлхийн хамгийн баян жүжигчдийн нэг
|
Болливудын супер од Шах Рух Хан тэрбумтнуудын эгнээнд анх удаа нэгдэж, дэлхийн хамгийн баян жүжигчдийн нэг »»
|
|
О.Батнайрамдал: Оюу толгой, Онтрэ дээр цаг алдахгүй ахиц гаргах ажил хийхгүй байгаа энэ Засгийн газрыг дэмжихгүй 12:03 УИХ-ын гишүүн, Оюу толгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай ярилцлаа.
|
УИХ-ын гишүүн, Оюу толгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай ярилцлаа. »»
|
|
Сумо бөхийн их аварга Хакухо М.Даваажаргал болон холимог тулааны спортын төлөөлөгчид олимпик хауст зочиллоо 12:00 ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг, ЕНБД Бадар-Ууган нар өнөөдөр Сумо бөхийн 69 дэх ёкозүна,
|
ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг, ЕНБД Бадар-Ууган нар өнөөдөр Сумо бөхийн 69 дэх ёкозүна, »»
|
|
Гэри Олдман “Хүлэг баатар” боллоо 09:48 Их Британийн жүжигчин, кино найруулагч, хөгжимчин Гэри Олдман “Ххүлэг баатар”-ын хэргэм хүртлээ. Энэ өдрөөс эхлэн
|
Их Британийн жүжигчин, кино найруулагч, хөгжимчин Гэри Олдман “Ххүлэг баатар”-ын хэргэм хүртлээ. Энэ өдрөөс эхлэн »»
|
|
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ 14:55 БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос экспортлогч 23 улс багтдаг “ОПЕК+” бүлгийн Орос, Саудын
|
БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос экспортлогч 23 улс багтдаг “ОПЕК+” бүлгийн Орос, Саудын »»
|
|
И-Монголиа системээс лавлагаа, тодорхойлолтыг 5 хэлээр авах боломжтой боллоо 10:44 “E-Mongolia”-аас дараах 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг Англи, Орос, Франц, Солонгос, Хятад хэл дээр авах боломжтой боллоо.
|
“E-Mongolia”-аас дараах 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг Англи, Орос, Франц, Солонгос, Хятад хэл дээр авах боломжтой боллоо. »»
|
|
|
Д.Трамп Ойрх Дорнодыг зорьжээ 11:47 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 13 /AP/. АНУ-ын зуучлалаар Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд гал
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 13 /AP/. АНУ-ын зуучлалаар Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд гал »»
|
|
Макрон: Орос хэлэлцээрт оролцохгүй бол үүнийхээ төлөөсийг төлнө 11:16 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Оросын Холбооны Улс Украинтай холбоотой энхийн хэлэлцээнд оролцохоос
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Оросын Холбооны Улс Украинтай холбоотой энхийн хэлэлцээнд оролцохоос »»
|
|
Трамп: “Томахок” пуужин нийлүүлэхээс өмнө Оростой ярилцах шаардлагатай байж магадгүй 09:36 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд АНУ-д үйлдвэрлэсэн “Томахок” пуужин нийлүүлэх шийдвэр гаргахаасаа өмнө
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд АНУ-д үйлдвэрлэсэн “Томахок” пуужин нийлүүлэх шийдвэр гаргахаасаа өмнө »»
|
|
Трамп: АНУ Украины асуудлаар шахалтаа нэмэгдүүлнэ 11:22 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украины хооронд энхийн хэлэлцээр байгуулахын тулд Вашингтон шахалтаа улам эрчимжүүлж буйг мэдэгдлээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украины хооронд энхийн хэлэлцээр байгуулахын тулд Вашингтон шахалтаа улам эрчимжүүлж буйг мэдэгдлээ. »»
|
|
Афганистанд нийгмийн сүлжээнд нэвтрэх боломжийг хязгаарлажээ 09:35 КАБУЛ, 2025 оны аравдугаар сарын 9 /DW/. Афганистанд гар утаснаас нийгмийн томоохон сүлжээнүүдэд
|
КАБУЛ, 2025 оны аравдугаар сарын 9 /DW/. Афганистанд гар утаснаас нийгмийн томоохон сүлжээнүүдэд »»
|
|
Газрын баялагтай ч дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг Бурунди 13:06 Африкийн зүрхэнд орших Бурунди улс байгалийн баялаг арвинтай боловч дэлхийн хамгийн ядуу орны нэг юм.
|
Африкийн зүрхэнд орших Бурунди улс байгалийн баялаг арвинтай боловч дэлхийн хамгийн ядуу орны нэг юм. »»
|
|
Э.Макрон шинэ Ерөнхий сайдыг 48 цагийн дотор томилно 10:31 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 9 /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон дараагийн Ерөнхий
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 9 /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон дараагийн Ерөнхий »»
|
|
Д.Трамп: Израил, ХАМАС энхийн төлөвлөгөөний эхний үе шатыг хэрэгжүүлэхээр тохиролцлоо 09:41 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 9 /AP/. Израилын тал болон ХАМАС бүлэглэлийнхэн дайныг түр зогсоож,
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 9 /AP/. Израилын тал болон ХАМАС бүлэглэлийнхэн дайныг түр зогсоож, »»
|
|
Путин Украинтай хийж буй дайныг "зөв", цагаа олсон" гэв 16:18 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Санкт-Петербургт Оросын цэргийн бүлэглэлийн командлагчидтай хийсэн
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Санкт-Петербургт Оросын цэргийн бүлэглэлийн командлагчидтай хийсэн »»
|
|
БНХАУ-ын шүүх мафийн гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноожээ 10:38 БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноосон тухай
|
БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноосон тухай »»
|
|
Францчуудын олонх нь Макроныг хугацаанаасаа өмнө огцроосой гэж хүсэж байна 15:12 Францад улс төрийн гүн хямрал үүсээд байгаа нөхцөлд тус улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макроныг хугацаанаасаа өмнө
|
Францад улс төрийн гүн хямрал үүсээд байгаа нөхцөлд тус улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макроныг хугацаанаасаа өмнө »»
|
|
Францын шинэ Ерөнхий сайд огцорчээ 09:47 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 6 /Reuters/. Францын шинэ Ерөнхий сайд Себастьен Лекорню шинэ засгийн газрын
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 6 /Reuters/. Францын шинэ Ерөнхий сайд Себастьен Лекорню шинэ засгийн газрын »»
|
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ШИНЭ УУРХАЙГААС 160 МЯНГАН ТОНН САЙН ЧАНАРЫН 1/3 КОКСЖИХ НҮҮРС БОРЛУУЛЛАА 09:44 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 01 сард Цанхийн баруун уурхайн хойд хэсгийн олборлолтыг эхлүүлсэн. Шинээр эхлүүлсэн уурхайн талбайгаас үнслэг болон дэгдэмхий чанар багатай сайн чанарын 1/3 коксжих нүүрс олборлож 2025 оны 10 сарын 06-ний өдөр анхны арилжааг амжилтай хийлээ.
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 01 сард Цанхийн баруун уурхайн хойд хэсгийн олборлолтыг эхлүүлсэн. Шинээр эхлүүлсэн уурхайн талбайгаас үнслэг болон дэгдэмхий чанар багатай сайн чанарын 1/3 коксжих нүүрс олборлож 2025 оны 10 сарын 06-ний өдөр анхны арилжааг амжилтай хийлээ. »»
|
|
Сирид Б.Асадын дэглэм нуран унаснаас хойших анхны парламентын сонгууль боллоо 10:01 ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 6 /NHK/. Сирид өнгөрсөн оны 12 дугаар сард Башар аль-Асадын дэглэм нуран
|
ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 6 /NHK/. Сирид өнгөрсөн оны 12 дугаар сард Башар аль-Асадын дэглэм нуран »»
|
|
Эверестийн бэлд цасанд боогдсон 1000 гаруй хүнийг аврах ажиллагаа үргэлжилж байна 09:50 Дэлхийн хамгийн өндөр цэг болох Эверестийн зүүн хэсэгт 1000 гаруй уулчин цасанд боогдсон талаар Хятадын хэвлэлүүд мэдээлжээ.
|
Дэлхийн хамгийн өндөр цэг болох Эверестийн зүүн хэсэгт 1000 гаруй уулчин цасанд боогдсон талаар Хятадын хэвлэлүүд мэдээлжээ. »»
|
|
Путин: Киев рүү Томагавк пуужин илгээх шийдвэр ОХУ–АНУ-ын харилцааг сүйрүүлж болзошгүй 09:29 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин VGTRK-ийн сэтгүүлч Павел Зарубинд өгсөн ярилцлагадаа хэлэхдээ, "АНУ-аас
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин VGTRK-ийн сэтгүүлч Павел Зарубинд өгсөн ярилцлагадаа хэлэхдээ, "АНУ-аас »»
|
|
Японы Ерөнхий сайд агсан Абэ Шинзог хөнөөсөн этгээдийг 2026 оны нэгдүгээр сард яллана 14:46 Гурван жилийн өмнө Ерөнхий сайд асан Абэ Шинзог буудаж хөнөөсөн этгээдэд ял оноох шүүхийн шийдвэр 2025 оны
|
Гурван жилийн өмнө Ерөнхий сайд асан Абэ Шинзог буудаж хөнөөсөн этгээдэд ял оноох шүүхийн шийдвэр 2025 оны »»
|
|
Манчестер дэх Еврей шашны сүмд террорист халдлага болж хоёр хүн амь үрэгджээ 10:02 Пүрэв гарагт /2025.10.02/ Их Британийн Манчестер хотод Еврей шашны сүмд террорист халдлага болсны улмаас хоёр
|
|
Путин: Олон туйлт дэлхий аль хэдийнээ бүрэлдсэн 09:47 Барууны орнууд дэлхий нийтийг ноёрхох оролдлого хийсний үр дүнд өнөөдөр олон туйлт дэлхийн дэг журам тогтсон гэж
|
Барууны орнууд дэлхий нийтийг ноёрхох оролдлого хийсний үр дүнд өнөөдөр олон туйлт дэлхийн дэг журам тогтсон гэж »»
|
|
Н.Тавинбэх: Энэ өвлийн оргил ачаалал тооцоолсон хэмжээнээс давахгүй бол цахилгаан эрчим хүч хязгаарлахгүй 12:00 Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Дулааны гуравдугаар цахилгаан станц (ДЦС-3)” ТӨХК-д хийгдэж байгаа сэргээн
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Дулааны гуравдугаар цахилгаан станц (ДЦС-3)” ТӨХК-д хийгдэж байгаа сэргээн »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|