 |
|
 |
|
Бага ч гэсэн буян болог дээ, Туулд минь! |
|
|
 |
|
 |
Бага ч гэсэн буян болог дээ, Туулд минь!
2011-08-30ТУУЛЫН УРСГАЛ ГУНИГТАЙ МЭЛТЭРНЭ  Туулаар урсахад загас жараахай байхгүй. Усны шувуу ч харагдахгүй. Тэр байтугай мэлхий ч үзэгдэхгүй. Дуу нь дуулдахгүй. Дэндүү гунигтай. Тэртэй тэргүй гунигтай урсч байхад Туулын сав дагуу, эргийнх нь бургас, уулын горхи, олон жилийг гэрчлэх хөгшин модод, чулуу, шавьж хорхойтой нь гадныхан эзэмшиж, 60 га-д төмөр тор татан тусгаарлажээ. Эгээтэй л Туулын урсгалыг хааж тор татсангүй дээ. Солонгосын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани гольфын талбай барих юм гэнэ. “Энд барилгын ажил явагдаж байна” гэсэн томоос том анхааруулах тэмдэг бүхий төмөр хаалганд тулж ирэхэд хамгаалагч залуу өөдөөс гарч ирэн үг сүггүй загнаж гарлаа. “Та нар байтугай УИХ-ын гишүүд нэвтэрч чадаагүй юм шүү гэж Сонгины амралтад амрангаа голын дагуу салхилж байсан хэдэн хөгшчүүд яаж ч учирлаад аргагүйдэн нохой шиг хөөгдөн буцаж яваа бидний сэтгэлийг засах байдалтай өгүүлэв. Хашаан завсар сэм харвал энд тэндгүй газар сэндийлэн ухаж, элсэн уул байгуулж байх аятай. Олон хүн бужигнаж байснаас бүгд хөлсний монгол ажилчид гэнэ. Биогийн орчим Туулыг эзэгнэж буй эдгээр солонгосчууд өмнө нь Туулын Таван салаанд бас газар “дээрэмдэх” гэж оролдоод иргэний хөдөлгөөнүүд, нутгийн иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч яах ч аргагүй орхиж байжээ. Гэвч хашралгүй энд бас ирчихсэн юм байх. Яаж ч бодсон голын гольдрол, ай савд аж ахуйн үйл ажиллагаа явуулахгүй, хөрс усанд бохир оруулахгүй гэсэн урт нэртэй хуулийн заалт илт зөрчигдсөн нь тодорхой. Харин хууль сахиулагчид маань хаахна явдаг юм, бүү мэд. Улаанбаатараас дөнгөж гараад, Алтанбулаг өнгөртөл элс, хайрганы маш олон карьер голын сав дагуу ажиллаж байна. Хүнд даацын автомашинууд амс хийх ч “завгүй” өөд уруугаа давхилдана. Тэдгээр машины хөлөөр тэнгэрт тулсан тоос босч, голын ширэг, зүлэг ногоо зулга урагдан тасарна. Голын хайрга чанартай учир худалдан авагчид ам сайтай. Тиймээс ажиллаад, өдөр шөнөгүй зөөгөөд байхаас яахав. Байгаль орчны байцаагчид Туулын сав дагуу ажиллаж буй тэдгээр уурхайг лацдаад, үйл ажиллагааг нь зогсоож үзжээ. Гэтэл Улаанбаатарт барилгын ажил нам зогсчих гээд аргагүйн эрхэнд зөвшөөрлийг нь буцааж сэргээсэн тухай учир мэдэх нэгэн хэлж байх юм. Наад зах нь хувьдаа байшин барих гэсэн хүн хохирчих гээд, цаад зах нь Засгийн газрын олон зуун мянган айлын орон сууц хөтөлбөр биелэхгүй болчих гээд хэцүүдээд байгаа аятай тайлбарлана. Үнэндээ, төрийн бодлого нь байгаль орчныхоо эсрэг чиглэсэн манай оронд төрийн түшээд нь ч адил “улаан нүд”-тэй болчих дог бололтой. Тэрхүү эрх дархтай олон карьерийн цаана УИХ-ын нэр бүхий хэд хэдэн гишүүн, иргэдийн дуу хоолой болж жагсаал цуглаан хийн тэмцэгчид гээд албан тушаалтнууд зогсч байдаг аж. Бүр нэр устай нь хэлэх байвч энэ удаад тэдгээр өндөр албан тушаалтнуудын алдар хүндийг бодон тэвчихээс өөр яалтай. МӨНГӨ УЛААН, ТУУЛ ЦАГААН Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн иргэн Д.Лхагва “Уугуулууд нь зуйгуулуудад хөөгдөөд сууж байх гэж үү” гэж бухимдан нутгийн 10 гаруй малчныг уриалан, алт олборлож буй компанийн отгийг зорин хөдлөв. Машин, мотоцикль, морь хөлөглөсөн тэдгээр иргэд компанийн удирдлагатай уулзаж зарга мэдүүлэхээр яваа аж. Д.Лхагвын үзэж байгаагаар “Би Эм Би Би” ХХК тэдэнд үлдсэн жаахан бэлчээр дээр нь ажилчдынхаа отгийг байгуулсан, малаа усалдаг нуурыг задалж, алт олборлох болсон нь тэмцлийн ийм замыг сонгоход хүргэсэн байна.  Харин компанийн удирдлагууд бүх юм дүрэм журмын дагуу байгааг нотолж, сумын удирдлагууд, мэргэжлийн хяналт, тагнуулаас хүртэл хүмүүс ирж шалгасан тухай тайлбарлаж ярих гэж оролдоно. Тэдний энэ хоёр тийш туйлширсан үзэл бодол улмаар учир утгагүй хэрүүл болж хувирав. Иймэрхүү дүр төрхийг Туулын сав дагуу, Төв аймгийн Заамар сумын нутгийн хаанаас л бол хаанаас олж харж болно. Тэдний хэн нэгэнд нь зөв, буруу өгөхөөс өмнө ийм байдалд хүргэсэн төрийн тогтолцоо, эрх баригчдын шийдвэрийн алдааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй юм. Заамар үнэхээр хөөрхийлөлтэй болжээ. Тэртэй тэргүй ихэдсэн ачаа тээж, нийслэлчүүдийн бохирыг арай гэж дундлан, хамаг хүч чадлаа баран байж өөрийгөө цэвэрлэн ядаж байхад нь Заамарын алт олборлогчид хөөрхий Туулыг дахиад л сандайлчихав. Тэнд эрүүл газар алга. Хаа сайгүй хүчит техникүүд өдөр шөнийг үл ялган шороо ухаж, уул нуруу байгуулна. “Драг” хэмээх аварга, явдаг үйлдвэр их дуу чимээтэйгээр Туулын сав газрыг ширхэг ч элс үлдээлгүй шигшиж шиншилнэ. Ойр ойрхон маш хүчтэй мотор хүнгэнэж, Туулын уснаас бүдүүн төмөр яндан ханаж цадахыг үл мэдэн ховх сорж байгаа нь харагдана. Удаа ч үгүй бургилсан шар ус шавар шавхай үсчүүлсээр эргэж Туулд нийлнэ. Алт олборлогчид ухсан шороогоо Туулын усаар “буудуулж”, бохирдсон усыг буцаан “нулимж” байгаа нь энэ. Туулыг тал талаас нь хайр найргүй тасчиж, нэгэнт сульдуулж чаджээ. Энэ мэт усаар буудуулж алт ялгадаг технологи уг нь дэлхийд аль хэдийн хоцрогдсон аж. Харин манайд ид цэцэглэн мандаж байна. Ийм аргаар алт олборлоход асар их хэмжээний ус хэрэгтэй төдийгүй байгальдаа маш муу нөлөөтэй юм байна. Усаар буудуулах нь алтыг бүрэн салгаж чаддаггүй. Тодорхой хэмжээний алтны агууламжтай хаягдал шороо үлдээдэг байна. Тэр хаягдал дээр нь гар аргаар алт олборлогчид буюу “нинжа” нар хулгайгаар орж, энэ шалтгаанаар бөөн хэрүүл тэмцэл болдог юм байх. Тэр ч байтугай талбайгаас нь шороо хулгайллаа гэж уурласан компанийн захирлын машины дугуйнд золгүй “нинжа” нидрэгдэн, амь насаа алдсан тухай яриа ч байсан. Уурхайн 40 метр хүртэл гүн ухсан нүх рүү мал бүү хэл, морьтой, явган малынхаа эрэлд явсан эрдэнэт хүн хүртэл санамсаргүйгээр унаж, амиа алдсан хэрэг байсхийгээд л гарах. Тэр бүрийд компанийн захирлууд талийгаачийн ар гэрийнхэнд “Та нар уурхайгаас дор хаяж таван км зайтай нутаглахаа мэддэггүй юм уу” гэж тавласан ч юм шиг өгүүлнэ. Гол усаа тэгж буртаглан, уул хангайгаа тэгж ухаж сэндийлж байж сэтгэл үл өвдсөн хойно энэ зэрэгтэй юм биз. Уг нь бид жил бүр усаар аялахдаа хэзээ л бол хэзээ эрэг рүү сэлүүрдэн очиж, гүехэн усанд ирүүтээ завиа хөтөлж газар дуулахын тулд үсрэн буудаг. Харин Заамарын энэ хавьд тэгнэ гэж саналтгүй. Эргийг давуулан ус руу машин машинаар нь чулуу шороо асгасан нь уул нүүгээд ирсэн мэт андуу сэтгэгдэл төрүүлнэ. Зарим нь голын тэхий дунд шороогоо асгасаар хиймэл арал үүсгэсэн нь ч үзэгдэнэ. Ус руу хаясан том том чулууд ирмэгтэйг хэлэх үү, завины бөөрийг хага татчихмаар айдас төрүүлнэ. Тэгээд ч аргагүйн эрхэнд эрэгт гарах болж, сурсан зангаараа завинаас үсрэн буувал өвдөгөө хүртэл лаг шаварт шигдэж орох нь гачлантай. Тэнд эрэг биш, алт угаасан шороотой ус зузаан шавран давхарга үүсгэсэн нь тэр. Усны булингар хэрээс хэтэрч, нарийн ширхэгтэй шар шороо бужигнан дэгдэх нь ус мөн эсэхэд эргэлзэхэд хүргэнэ. Туул голыг хамгаалах холбооны тэргүүн, Туул голын Сав газрын зөвлөлийн гишүүн Ц.Туяацэцэг хэлэхдээ, “Бидний судалгаагаар Туул гол маш их бохирдолтой болох нь батлагдсан. Энд элбэг байсан цэнгэг усны загас болох тул, хайруус, зэвэг сураг тасарсан.  Харин оронд нь бохир усанд дасан зохицож амьдрах чадвартай цөөн тооны, ганц хоёрхон төрлийн л загас үлджээ. Усны замаг, шавьж хорхой ч ялгаагүй, устсан” гэв. Заамарт, Туулын сав дагуу хэдэн ч уурхай байгаа юм, бүү мэд. Овоолсон шороон уулан дээр гарч харвал тэр хөндий эрээн бараан, ундуй сундуй. Дайн байлдааны хөлд үрэгдсэн газар нутаг шиг эмх замбараагүй харагдана. Уг нь Заамарын уурхайнуудыг лацдаж, олборлолт явуулахыг хориглосон төрийн шийдвэр гарсан юм байна. Гэвч тэд нэг л өдөр үгсэн хуйвалдаж, лацаа авч шидчихээд хэнэг ч үгүй үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн гэнэ. Заамар сумын Хайлааст багийн Өгөөмөр тосгоны дэргэд Туулын модон гүүр цаг хугацааны уртад үл ажран дүнсийнэ. Цагтаа тэр их л ажилтай байсан нь мэдээж. Харин өнөөдөр хэрэггүй болжээ. “Шижир алт” ХХК голын гольдролыг зориуд өөрчилж, Туулыг өөр зүгт урсгаад, урсах ёстой байсан газарт нь “драг” суурилуулчихсан, олборлолт явуулж эхэлснээс хойш хөх модон гүүр золгүй хувь тавилантайгаа нэгэнт эвлэрсэн аятай өөрөөс нь “дайжиж” одох урсгал усаа санаашран гуниглана. “Энэ бол алтны дэв шуналыг дагаж байгаль орчин хэрхэн хохирч байгаагийн тод жишээ. Ус алтнаас илүү баялаг гэдгийг бид ерөөсөө ойлгохгүй байна. Энэ бол шуудхан хэлэхэд балмад явдал. Хуулийг ноцтойгоор зөрчсөн байхад цагдаа, хүчний байгууллага, орон нутгийн удирдлагууд, мэргэжлийн хяналтынхан юу хийж байдаг юм бэ. Тэд мэдэж л байгаа. Гэвч цаана нь ийм эрээ цээргүй нөхдийг өмгөөлж хамгаалдаг, хувь хүртэг томчууд байж л байгаа шүү дээ” гэж “Тосон Заамар” хөдөлгөөний тэргүүн, Туул голын Сав газрын зөвлөлийн гишүүн Д.Энхтөр бухимдангуй хэлж байна. Тэрбээр төр нь арга хэмжээ авдаггүй юм бол өөрсдөд нь олгосон жаахан эрх мэдлийнхээ хүрээнд ард түмэн тэмцэнэ. Шүүхэд нэхэмжлэл гаргаж, Туулын гольдролыг өөрчлөн урсгасан бурууг нь хүлээлгэж, хохирлыг тооцуулна гэж эрс шийдэмгий хэлсэн. Гэвч бодит байдалд түүнд ямар их дарамт, шахалт ирэхийг төсөөлж байгаа болов уу. Заамарчууд болдогсон бол 20 жилийн өмнөхийг эргүүлж авчрахсан гэж санааширч байна. Тэгэхэд нутаглах нутагтай, ан гөрөө элбэгтэй, загас жараахайтай, усны шувуудтай ямар сайхан байж вэ гэж дурсч сууна. Харамсалтай нь цаг хугацааг буцааж болдоггүй нь гачлантай. Эдүгээ хүний гараар байгалиас оноосон хувь тавилангаа нэгэнт төөрүүлсэн хөөрхий Хатан Туул эх минь юу ч үгүй өнчрөн хоцорчээ. Хиймэл эрэг, зэрлэгээр дүүрсэн шороон овоолго, маш их дуу чимээ Туул голын үнэн төрхийг булаан, бидний эрээ цээргүй бохирдуулж хордуулсан усан дээгүүр нь үй түмэн үл мэдэгдэх цагаан хорхой нисэлдэн тэнгэрийн од шиг бужигнана. Би л лав тэр хөндий цээж бөгстэй бичил эрвээхийг үзээгүй. Байгалийн зохилдлогоо алдагдахаар үл танигдах “дэмий” шавьж бий болдог юм болов уу. Зах нь үл харагдах Заамарын уурхай дундуур явахад бидэнд ч тийм сайхан байгаагүй. Нутгийнхан тэмцэж байж голын жижигхэн тохойг алтныханд булаалгалгүй авч үлдэж чадсан нь туйлын бага газар үлджээ. Ойр хавьдаа цор ганцаар эрүүл үлдсэн энэхүү эрэгт 20 гаруй айл шахалдан буужээ. Гэхдээ ядаж л эрэг хөвөө нь эрүүлдүү байгаа Туулыг энэ хэсэгт харахад уяхан хүн бол өр өвдсөндөө нулимс дуслуулж мэдэхээр байсан. Харамсалтай нь дахиад л шороон овоолго эргийн хоёр талаар ундуй сундуй үргэлжилнэ. Бушуухан л эрүүл эрэгт, өвс ногоон дунд хөл тавьж, хөсөр амрахсан гэж тэсгэлгүй хүснэ.  СҮҮЛЧИЙН НАЙДВАР Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт Туулын нуруу жаахан амсхийж байгаа шиг сэтгэгдэл төрнө. Шархадны даваанд тулаад Заамарын нутаг сая нэг төгсч, эргийн дагуу мойлын саглагар модод харагдаж эхлэв. Тэр ч бүү хэл улаалзгана жимс улайрах нь үзэгдэнэ. Хэдий бохиртой ч шөнө Туулын уснаа загас үсрэх чимээ дуулдана. Туул маань энэ хэсэгхэн газарт л өөрийн жинхэнэ дүр төрхөө бага зэрэг хадгалан үлдсэн бололтой. Монголд усан замын аяллыг үүсгэн хөгжүүлсэн эрхэм хүн Б.Жияандорж өмнө нь Туулаар урсч байсантай энэ удаагийн аяллыг жишин өгүүлэх нь содон сонсогдоно. Түүний ярихаар айхтар ширүүн урсгалтай, том үхэр чулуудтай Шархадны боргио завиа хөтөлж гарахаас аргагүй тийм аюултай байсан ч одоо тэр аюул алга болжээ. Б.Жияандоржийн хэлэхээр тэгэхэд эргийн дагуу бугын сүрэг тоо томшгүй байсан бол одоо буга байтугай үхэр олж харагдахгүй болсон нь харамсалтай. Туул голын Сав газрын зөвлөлийн гишүүн, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга С.Эрдэнэбаярын хэлснээр хэдийгээр Туулын адагт амьдарч байгаа ч тэд нутгаа арай ч Заамар шиг болгочихгүй гэсэн бодолтой ажиллаж байгаа юм байна. Голын сав дагуу алтны нэг уурхай үйл ажиллагаа явуулж байсныг зогсоосон. Хайгуулын олон лиценз байдаг ч тэр бүрийд хаалт тавьж байгаа аж. “Намайг Засаг даргаар ажиллах хугацаанд Туулын сав дагуу, манай сумын нутагт лав алт олборлох явдал яасан ч гарахгүй. Би тийм явдал болохыг зөвшөөрөхгүй” гэж Засаг дарга С.Эрдэнэбаяр итгэлтэй хэлж байна. Орхонтуул сумын иргэд байгаль орчиндоо сэтгэлээсээ хандаж байгаа нь илт байсан. Сумын захиргаанаас Орхонтуулын бэлчир хүртэл морьт эргүүл ажиллуулж, загасчидтай тэмцдэг аж. Мөн нутгийн иргэдэд түшиглэн мэдээлэл солилцож, нутаг орноо эзний ёсоор хямгадаж яваа тэдэнд баяр хүргэхээс яах вэ. Орхонтуул сумын удирдлага байгаль хамгаалагчдаа унаажуулж чаджээ. Ингэснээр байгаль орчны эсрэг хэрэг илрүүлэлт боломжийн болж байгааг Засаг дарга хэлсэн. Энэ сумын тухайд Туулын усыг цэвэршүүлээд ундандаа хэрэглэдэг байна. Харин бохирыг цэвэрлэх байгууламж байхгүй зовлон бий аж. “Бид чадах хэрээрээ хөөцөлдөж байгаа. УИХ-ын гишүүддээ, аймаг, орон нутагтаа хандаж, Орхонтуулын иргэдэд бохир цэвэрлэх байгууламж сэргээн засварлаад өгөөч гэж хүссэн. Нийт 190 орчим сая төгрөг шаардлагатай байгаа” гэж Засаг дарга С.Эрдэнэбаяр хэлж байна. Магадгүй, байдал энэ хэвээрээ удаан үргэлжилбэл хүн амын дунд элдэв халдварт өвчин тархахыг ч тэрбээр үгүйсгээгүй. Энэ хүртэл арай гэж урсч ирсэн зовлонт Туул сая л нэг Орхон түшээ мөрөндөө нийлж, гадаад далайг зорих бөлгөө. Түүний урт холын урсгал үл тасалдах болтугай! |
| Бага ч гэсэн буян болог дээ, Туулд минь! |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

"Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил"-ийн нээлт боллоо 14:46 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас
|
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас »»
|
|
2025 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 21,6 хувиар өсжээ 14:30 Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм,
|
Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм, »»
|
|
Дэлгүүрээс 360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан 22-24 насны этгээдүүдийг баривчиллаа 14:28 Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна.
|
Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна. »»
|
|
“Эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт сургалтыг цахимаар зохион байгуулж байна 14:23 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын »»
|
|
SOS: Угаарын хийд иргэд "хордсоор" байна 13:00 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. »»
|
|
Нийслэл хотод газар чөлөөлөх байршлууд 12:33 Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг
|
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг »»
|
|
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хурал боллоо 11:34 -Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна.
|
-Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна. »»
|
|
Сар шинийн баярын бэлтгэл ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлыг хэлэлцжээ 09:38 НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай
|
НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллана 09:24 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа.
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа. »»
|
|
2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажууллаа 12:30 Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны
|
Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны »»
|
|
Явган хүний гарцаар гарч явсан сурагчдыг мөргөж, гэмтээсэн гэх дуудлага, мэдээллийг шалгаж байна 12:27 Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр
|
Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр »»
|
|
Өдөрт бүртгэгддэг зөрчил 16,300-аар буурсан 12:26 Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас
|
Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
"Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайн мөрддөг болж байна" гэв 11:39 Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад
|
Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад »»
|
|
360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг баривчиллаа 10:19 Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
2.7 их наядын төсөвтэй трамвай төслийг хэрэгжүүлснээр жилд 101 тэрбумын шатахуун хэмнэнэ гэж тооцоолжээ 10:00 Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа.
|
Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа. »»
|
|
SpaceX, xAI компаниудыг нэгтгэжээ 09:58 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн »»
|
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг манлайлан хэрэгжүүлсэн зарим салбар зөвлөлд “Талархал” гардууллаа 09:17 Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа »»
|
|
“Жинжий майнинг” ХХК-ийн ажилчдын байранд хүний амь эрсдэх дөхөв 09:16 Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий
|
Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий »»
|
|
ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ 09:15 ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ
|
ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ »»
|
|
Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлэх гэж байна 08:46 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн »»
|
|
Өчигдөр Улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгджээ 13:50 Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ.
|
Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ. »»
|
|
Эндсэн бугын хохиролд 25.4 сая төгрөг гаргуулахаар болжээ 13:44 Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай
|
Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай »»
|
|
Налайхын үйлдвэрлэл технологийн парк ХК-д ажиллалаа 13:36 Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм.
|
Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм. »»
|
|
Зодуулсан цэргийн эгч Б.Нямдулам: Хэвлэл мэдээллийн байгууллагад хандахаасаа илүү дүүгээ эрүүл саруул болгохыг л зорьж байна 13:27 Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд
|
Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд »»
|
|
Монголын цаначид бэлтгэлээ эхлүүллээ 13:20 Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар
|
Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар »»
|
|
Автомашины торгуулиа 15 хоногийн дотор төлбөл 50 хувийн хөнгөлөлт эдэлнэ 12:35 Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын
|
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын »»
|
|
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлтийн олон улсын сургалт эхэллээ 12:26 Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион
|
Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион »»
|
|
Э.Батшугар: Их өгөгдөл, хиймэл оюуны экосистемийг хөгжүүлж, дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгана 10:12 Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
|
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд »»
|
|
Нийт 11 аймаг 56 сумын нутгаар цагаан зудтай байна 10:03 Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай
|
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай »»
|
|
Өнгөрсөн 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталлаа 10:02 Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг
|
Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг »»
|
|
Эрэлийн Б.Эрдэнэбат согтуудаа, мөрдөн байцаагч Г.Батболдыг зодсон хэрэг прокурор дээр очоод алга болжээ 15:28 "Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан.
|
"Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан. »»
|
|
ЦЕГ: Гарцаар гарч явсан хоёр хүүхэд автомашинд мөргүүлсэн хэргийг шалгаж байна 15:14 Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг
|
Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг »»
|
|
175 литр архи, 238 литр шар айраг хураан авчээ 15:03 Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах
|
Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах »»
|
|
“Бэлтэсмөрөн”-гийнхний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа 14:05 Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд
|
Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд »»
|
|
Ачааны автомашин шатаж, жолооч нь амиа алджээ 13:36 Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
|
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна. »»
|
|
Хүний эрүүл мэндэд асар хортой, сүлжээний "Herbalife"-ийг Америкийн холбооны мөрдөх товчоо шалгаж эхэллээ 13:28 "Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг.
|
"Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг. »»
|
|
Халуун элгэн нутаг дууны үгийн орчуулга, тайлбар 11:45 Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ.
|
Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ. »»
|
|
Цагаан сарын ёс уламжлал 11:21 Хонь цагт идээгээ зас 13.40-15.40
|
Хонь цагт идээгээ зас 13.40-15.40 »»
|
|
Сумын заан О.Пүрэвдэлгэр 10 даван анх удаагаа түрүүллээ 11:01 Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон
|
Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон »»
|
|
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна 10:55 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт »»
|
|
Ш: Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг шуурхай шалгаасай гэж хүсэж, би өөрөө ил гарсан 10:32 10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд
|
10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг хэзээ олгох вэ? 10:30 2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна.
|
2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна. »»
|
|
Багшийнхаа нэрэмжит барилдаанд О.Хангай аварга түрүүллээ 10:11 Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн
|
Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн »»
|
|
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ 10:04 Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод
|
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод »»
|
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг илрүүлж, таслан зогсоожээ 09:53 Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд,
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд, »»
|
|
Х.Болортуяа, Т.Энхжин нар хүрэл медаль хүртэв 09:48 ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын
|
ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын »»
|
|
Н.Учрал: “Чөлөөлье” санаачилга бол хүнд суртал, саад гацааны шалтгаан болсон давхардсан дүрэм журам, төрийн хэт оролцооноос иргэдээ чөлөөлөх ажил билээ 09:38 Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм.
|
Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм. »»
|
|
"Babybio" optima 1 нялхсын сүүн тэжээлийн 3 цувралын дугаар бүхий бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхаарууллаа 09:33 АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав.
|
АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав. »»
|
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|