2011-08-24Тvvний сэтгэл нэг л тавгvй. Унтах гэж хичнээн хичээсэн ч нойр нь яг л салхинд хийсэх хамхуул адил алга болж,

харин олон жилийн өмнөх дурсахыг хvсдэггvй тэр дурсамж улам бvр сэргэж байлаа. Заяа бослоо. Гал тогооныхоо өрөөнд орж, хvйтэн ус аягалж аваад цонхоор харав. Шөнийн хот аниргvй. Тэргэл саран тэртээ дээрээс өнгийж, аальгvй одод тvvнийг шоолж байх шиг санагдав. Гэвч “Хөөрхий минь ядарч яваа бололтой. Өмссөн олигтой хувцасгvй, өлөн хоосон л байх шиг байсан” гэсэнТуяагийн vг тvvний толгойд нь байн байн эргэлдэж байлаа.
Тэр Батхvvгийн тухай бодох тусам vзэн ядах биш харин өрөвдөж байгаагаа л мэдэж байв. Батхvv гэж тvvний анхны хайр. Тэр хvнийг хажуудаа байлгах гэж, хамтдаа амьдрах гэж Заяа нулимсаа ширгэтэл уйлсан. Өөр хvvхэнд хайртай болчихоод өлгийтэй нялх хvvхэдтэй нь хаяад гарсан тэр өдөр ч гэсэн тэр хvрээд л ирэх байх гэж шөнөжин нойргvй хонож байсан. Тэр өдөр Заяагийн хувьд яг л амьдралынх нь сvvлчийн өдөр шиг санагдаж байсныг эргэн дурсав.
Батхvv тэр vед дvрэлгэр алаг нvдэнд нь хэзээ ч нулимс тогтохгvй юм шиг инээд алдсан дэгжин хvv байж билээ. Олны анхаарлыг vргэлж татаж байдаг тэр хvvтэй хамт байхдаа Заяа хамгийн аз жаргалтай байсан. Хэзээ ч салахгvй юм шиг, бас хэзээ ч хэн хэндээ гомдохгvй юм шиг, хамтдаа л байвал хорвоог бvтнээр нь эргvvлчих юм шиг боддог байсан гэгээн өдрvvд байж билээ.Залуу хосууд нэг гэрт орж, хvvтэй болсон цагаас хойш Батхvvгийн ааш авир хачин их өөрчлөгдөж билээ. Орой бvр халамцуухан ирэх нөхрөө хvлээж суухдаа Заяа vргэлж муу юм бодон айдаг байсан.
-Яасан юм бол арай амьтан хvнд цохиулчихаагvй байгаа. Машин тэргэнд дайруулчихсан юм биш биз хэмээн сэтгэл шанална. Тvvнийг ирэн иртэл цонх руугаа ширтэж, хөлийн чимээ чагнан хvлээдэг байсан. Vнэндээ Батхvvтэй хамт өнгөрvvлсэн өдрvvд хvлээлтээр дvvрэн өнгөрч, Заяа согтуу нөхрөө өргөж, тэгнэн оронд нь оруулах гэж хичээж, маргааш нь шарыг нь тайлах гэж бантан хутгаж цагыг бардаг байсан. Тvvнтэй хамт өнгөрvvлсэн гурван жилийн амьдралыг сайн мэдэх хvмvvс “Охин минь насаа, vр хvvхдээ бод.
Наад боловсон төрхтэй архичнаасаа сал” хэмээн ятгадаг байлаа. Заримдаа нөхрийнх нь хэмжээ хязгааргvй архидалт, зугаа цэнгэл тvvний амьдралын хоног мөчvvдээс зулгааж байгааг сайн мэддэг ч гэсэн тэр Батхvvг хаяад явж чаддаггvй байв. Vнэндээ Заяа охиноо хараад л “Охиноо муу ч гэсэн аавтай л өсгөчих юмсан” хэмээн боддог байсан хэрэг. Амьдралын бvхий л асуудлыг зохицуулах гэж Заяа хэр чадлаараа хичээсэн. Хоолны мөнгө, хувцас хунараа зохицуулж, охиноо цэцэрлэгт зөөх гэдэг ганц хvний нуруун дээр ахадсан ачаа байлаа. Гэвч Батхvv босгож эхлээд орхичихсон амьдралаа өөрөө л нураасан.
Одоогоос арав гаруй жилийн өмнө намрын хvйтэн vдэш охин нь халуурч, чинэрсэн улаан юм болчихоод эг мадаггvй уйлж, Заяаг сандаргаж билээ. Батхvvг эртхэн ирэх байх хэмээн битvvхэн хvлээж, охиноо тайвшруулах санаатай хэр чадлаараа оролдсон ч халуундаа шаналж, чичрэн уйлах охиноо дуугvй болгож чадсангvй. Гар утас руу нь дахин дахин залгасан боловч утсаа авсангvй. Сандарсан бvсгvй 103 руу залгасан ч холбогдож чадахгvй бачимдахдаа охиноо дулаан хөнжилд ороогоод л гарч гvйх нь тэр. Vнэндээ тэр vед харсаар байгаад охиноо алдаж байх шиг л санагдаж, тvvний нvдийг нулимс бvрхээд юу ч харж чадахгvй байлаа.
Намрын сэрvvхэн шөнө, тvнэр харанхуйд нялх хvvхдээ тэврээд гудамж уруудан гvйсэн ч энд тэнд хий гишгэн уначих шахан сандчина. Тvvний хөлийн чимээг сонссон хашааны ноход гэнэт хар, хvр хийтэл дайрч, айж сандарсан бvсгvй цочоож даажигнана. Хаа нэгтээ халамцуу эр хашгирах дуу тvvний сэтгэлд хурах айдас тvгшvvрийг улам их нэмж байлаа. Гэвч тэр охиноо энгэртээ нааж, “Бурхан минь, надад туслаач. Ээж минь надад туслаач. Миний охиныг л авраач” хэмээн амандаа шивнэхээс өөр юу ч дуугарч чадахгvй байлаа.
Заяа гvйсээр… Төв зам дээр гарч ирсэн ч машин олдсонгvй. Ганц нэгхэн машин зөрж өнгөрөх ч шөнө дунд өлгийтэй хvvхэд тэврэн, айж, даарч, сандарсандаа болоод хувхай цайсан царайтай, vс нь сэгсийж, ядарч туйлдсан бvсгvйг аваад эмнэлэг хvргэж өгөх сайхан сэтгэлтэй хvн ганц ч олдсонгvй. Заяа гар утас, тvрийвчээ бvгдийг нь гэртээ орхисноо мэдэж, машин барих гэж цаг алдах шаардлагагvйгээ сая л мэдэв. Зам дагаж алхсаар… Хичнээн удаан алхснаа ч тэр мэдсэнгvй.
Бараг vvр гэгээрч байхад л эмнэлгийн vvд татлаа. Жижvvрийн эмч нар халуундаа болж таталт өгч байгаа охиныг нь эрчимт эмчилгээний тасаг руу шилжvvлсний дараа л шөнөжин охиноо тэвэрч алхсаар гар нь бадайрч, хөлийнх нь ул тэсэхийн аргагvй өвдөж байгааг мэдэн, ядарч, айж сандарсандаа ухаан нь балартан, хана налан гулжисхийн унав.
Нэг л мэдэхэд эмч, сувилагч нар тvvнийг тойроод зогсчихсон, өвгөжөөр эмч “Их л ядарч, туйлдсан хvн байна. Ар гэрээс нь хvн дууд, охиныг нь сахих хvн ирсний дараа наад хvvхнээ эмнэлэгт хэвтvvл” хэмээн ярьж байлаа. “Охиныг нь сахих хvн хэрэгтэй” гэсэн vгийг сонсоод Заяа “ямар ч байсан хөл дээрээ л босох хэрэгтэй” хэмээн өөрөө өөртөө шивнэж байлаа.
Эмч нар тvvнийг гэрээсээ хvн дууд хэмээн хичнээн ятгасанч, Заяа хөл дээрээ зогсож чадахгvй болтлоо туйлдаж, ядарч байсан ч хэн нэгнийг дуудаж, төвөг болохыг хvссэнгvй. Ялангуяа, Батхvv рvv, хvvгээ байнга өмөөрч байдаг хадам ээж рvvгээ утасдахыг бvр ч хvссэнгvй. Эмнэлгээс өглөө бvр өгөх зvсэм талх, хоёр аяга хар цайг охиндоо идvvлж, өдөртөө хоёр удаа олгодог зутан шөлийг ч охиныхоо ам руу хийх гэж яарна. Хамт нэг тасагт хэвтэж байгаа ээжvvд эргэлтийн хооноосоо илvvчилж, ганц хоёр чихэр өгвөл охиндоо л гэж хадгална.
Vнэндээ эмнэлэгт өнгөрvvлсэн арав хоног Батхvvтэй хамт өнгөрvvлсэн гурван жилээс ч урт байлаа. Энэ өдрvvдэд тvvнийг ганц удаа хайж сурж ирээгvй нөхөртөө цөхөртлөө гомдож байв. Заяа “Ямар ч байсан охиноо аавтай байлган” гэж урьд нь зөрvvдлэн боддог байсан бол харин тэр vед л “Ямар ч байсан би охиноо хvн шиг хvн болгоно” хэмээн өөрөө өөртөө хатуу хэлж байсан. Ганцаараа байсан ч охиноо өсгөж, хvн болгоно” гэж эрс шийдсэн байлаа.
Эмнэлгээс гараад гэртээ иртэл гэр нь яг л бахь байдгаараа. Өнгөрсөн арав хоногийн дотор хэн ч ирээгvй нь илт. Аяганд хийж тавьсан цай тэс хөлдөж, хvйт даасан мөсөн хонгил шиг гэр тvvнийг угтаж авав. Хариад сайхан хоол цай хийж, ядаргаагаа гартал сайхан унтаж, охиноо усанд оруулж, тайвшруулна даа хэмээн тэр эмнэлэгт байхдаа мөрөөдөж байсан ч бvх зvйл талаар болох нь тэр.
Тэр өдрөөс хойш Батхvv эргэж ирсэнгvй. Хамт ажилладаг өөрөөсөө олон дvv бvсгvйтэй цуг амьдарч байгаа гэдгийг сонсоод Заяа нvдээ ширгэж, дэрээ нэвтэртэл уйлж билээ. Охин нь өвдсөнийг, харанхуй шөнөжин алхаж байж тvvнийг эмнэлэгийн бараа харсныг, бас ганц эргэлтгvй, хоосон нойтон хонож, өлмөн зэлмvvн сууж охиноо асарч байсныг тэр мэдсэнгvй, мэдэхийг ч хvсээгvй гэж бодохоор л Заяагийн нvдийг нулимс бvрхээд, цээжинд нь гомдол зангирч байлаа.
Хамгийн гол нь энэ амьдрал Батхvvд ямар ч vнэгvй байж. Охин нь ч, Заяа ч, толгой хоргодож байсан тоонот гэр нь ч Батхvvгийн хувьд юу ч биш байж гэж бодох л тvvнд хамгийн хэцvv байлаа. Vнэндээ тэр vед Заяад охиноос нь өөр юу ч байхгvй, бас тvvний охинд ээжээс нь өөр хэн ч байхгvй гэдгийг л Заяа сайн ухаарсан.
Заяа ажлаа сольж, охиноо 24 цагийн цэцэрлэгт өгч, унаж тустлаа ажиллаж байлаа. Нэг дэхь өдрийн өглөө охиноо цэцэрлэгт аваачиж өгөөд тав дахь өдрийн орой авна. Долоо хоногийн хоёрхон өдрийг охинтойгоо өнгөрvvлнэ. Гэвч тvvнд vvнээс өөр арга байсангvй. Охиноо санаж, өөрөө нулимсандаа халтартал уйлдаг хэрнээ “Миний охин жаахан л тэсчих. Бvх юм сайхан болно” хэмээн тэр охиноо аргаддаг байлаа. Vнэхээр ч тэдний энэ зовлон удаан vргэлжилсэнгvй.
Ажилдаа идэвхитэй, хариуцлагатай залуухан бvсгvй хоёрхон жилийн дараа л компанийн гvйцэтгэх захирал болж дэвшсэн. Тохилог байр сууц, өндөр цалин хангамж, байнгын жолооч, бас гэрийн vйлчлэгч, хамгийн гол нь vргэлж охинтойгоо байх боломж тvvнд олдсон. Заяа энэ бvхнийг нэхэн санаад инээмсэглэх гэсэн боловч чадсангvй.
Заяа утсаа шvvрч аван Туяагийн гэрийн утас руу залгалаа. Утсаа авсангvй. Гэвч тэр дахин залгасаар… Олон дахин дуудуулж байж Туяа утсаа авав.
-Байна уу? Заяа байна хэмээн тvvнийг зориг муутайхан дуугарвал Туяагийн нойр сэргэсэн нь илт
-Хvvе. Зvгээр vv? хэмээн сандран асуулаа. Найз бvсгvйгээ сандаргаж, хар шөнөөр айлын гэр рvv залгасандаа санаа нь зовсон Заяа хэлэх vгээ олж ядан
-Зvгээрээ…Найз нь нэг юм асуух гээд л хэмээн тvгдрэв. Туяа
-За асуу л даа. Хамаг нойр сэргээчихлээ. Юу болоод байгаа юм хэмээн эвшээлгэж, төвөгшөөж байгаа нь илт.
-Уучлаарай найзаа. Чи Батхvvтэй хаана таарсан юм хэмээн Заяа зориг муутайхан асуулаа.
-Өө. Vvнийг асуух гэж л залгасан юм уу? Тэр архичин гар Бөмбөгөрийн архичидтай хамт л явж байна лээ. Загайсан хар архичнаар яах нь яах нь бэ? Бvр өвгөнтийн архичин болчихсон байна лээ хэмээн ууртай хэлээд утсаа тасалчихав. Заяад хэлэх ч vг олдсонгvй.
Тэр жолооч руугаа нэг залгаж vзснээ цагаа хараад болив. Дуудлагын такси дуудаж, Бөмбөгөр нэртэй худалдааны төвийн ойролцоо очлоо. Хир буртаг болсон хувцастай, хавагнаж, улаасан нvvртэй, халтар хvмvvс шуудайнд хийсэн шил лааз хуванцар сав тушаахаар энд, тэндээс цуглаж байгааг хараад тэр өөрийн эрхгvй айж байлаа. Тэдэн дунд Батхvvг яваа гэж бодохоос л гол нь харлаж, сэтгэл нь vймэрнэ. Гэвч олсонгvй. Энэ өдрөөс хойш Заяа өглөө бvр Бөмбөгөрийн ойролцоо очиж, Батхvvг хайдаг ажилтай болов.
Нялх охинтой нь яг л vнсэнд хаясан шалз шиг орхиж явсан тэр эрийн өөдгvй занг мартаагvй ч гэсэн анхны хайр, бас анхны амьдралаа бодохоор Заяа тэсч чадахгvй байлаа. Тvvний эрэл мухардаж байсан ч цөхөрсөнгvй. “Өглөө эрт эмчилгээтэй. Би өөрөө машин бариад эмнэлэгт vзvvлчихээд ажил руу очино” хэмээн жолоочоо явуулчихаад хар vvрээр ирж, хог хаягдал цуглуулагч нарыг ирж ажигладаг шинэ ажилтай болов.
Олон өглөө эрт босож, бас эрэл нь мухардаж байгаад бухимдсан бvсгvй нойроо сэргээх санаатай тамхи асаав. Гэтэл хир даг болсон хувцас, ургаж ширэлдсэн vс, мансуурсан нойрмог нvдтэй эр машины цонх тогшлоо. Заяа нvдэндээ ч итгэсэнгvй. Өнөөх хээнцэр дэгжин, бас өндөр чийрэг, охид хvvхнvvдийн харцыг vргэлж булааж байдаг сайхан эр ийм болтлоо хувирсан гэдэгт vнэндээ итгэхийн ч арга байсангvй. Сандарсан бvсгvй машиныхаа цонхыг нээж
-Сайн байна уу? хэмээн аяархан мэндэлтэл Батхvv гөлийсөн харцаар тvvнийг нэвт ширтэснээ
-Хvvхэн гуай тамхиа өгчих хэмээн увайгvй дуугарлаа. Тэр тvvнийг огтхон ч танихгvй байгаа нь илт. Заяа хайрцагтай тамхи өгтөл итгэж ядан авч, хэн нэгнээс нуух мэт халаасандаа яаран шургуулснаа
-Хvvе, нэг мөсөн буян болоод таван зуун төгрөг өгчихөөч.
Тэгвэл ч шар тайлах боломжтой л болох гээд байна хэмээн маасайтал инээв. Тvvнээс vгжирсэн чийг, өмхий vнэр ханхийж, vvдэн шvдгvй болсон ам нь онгойн харлаж байлаа. Заяа яаран цvнхээ уудлаж, бөөн мөнгө гарган сарвайлвал Батхvv яг л элээ шиг шvvрэн авснаа амандаа юуг ч юм бувтнан эргэж ч харсангvй.
Заяа тvvний хойноос удаан харав. Уг нь тэр охиныхоо аавыг олигтойхон ажил төрөлд оруулж, хvн шиг хvн явуулах юмсан гэж хvсч байсан. Батхvvтэй уулзана, болж өгвөл энэ хар бараан амьдралаас татаад гаргаад ирнэ гэж өөрөө өөртөө найдаж байсан. Гэвч Батхvv тvvнийг огтхон ч таньсангvй. Хэдхэн жилийн өмнө татаад хаядаг тамхины иш шиг, уугаад чулуудчихдаг архины шил шиг орхиод явсан эхнэрээ тэр оноож ч харж чадсангvй.
Заяа урамгvйхэн буцаж явлаа. Өнгөрсөн арав гаруй өмнөх бараан дурсамжуудаас тэр гэрэл гэгээтэй бvхнийг өөртөө хадгалж явсан. Тийм ч учраас Заяагийн итгэл, сэтгэл ээдээгvй. Харин Батхvv бvгдийг мартаж, нvд нь хvртэл булингарсан байв. Тvvнийг эрж, хайх хэрэггvй байж. Ёроолгvй саванд ус ч хийсэн, алт ч хийсэн тогтдоггvйтэй адил сэтгэлгvй хvнд ой ухааныг нь сэргээх дурсамж хvртэл vлдэггvй гэдгийг бvсгvй сая л ойлгов.
Б.Цоожчулуунцэцэг