 |
|
 |
|
Дэд сайд Ч.Жаргалсайхан: Төрөөс хүүхэд, залуучуудаа анхаарахгүй бол Монголын маргааш бүрхэг байна |
|
|
 |
|
 |
Дэд сайд Ч.Жаргалсайхан: Төрөөс хүүхэд, залуучуудаа анхаарахгүй бол Монголын маргааш бүрхэг байна
2011-08-24Монголд залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын Найрамдлын районы  МХЗЭ-ийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар, Ажилчны районы МХЗЭ-ийн хорооны хоёрдугаар нарийн бичгийн даргаар тус, тус ажиллаж байсан одоо Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар ажиллаж байгаа Ч.Жаргалсайхантай ярилцлаа. -Залуучуудын байгууллага үүсч хөгжөөд 100 шахам жил өнгөрч удахгүй ойн баяраа тэмдэглэх гэж байна. Энэ байгууллагад олон жил ажилласан хүний хувьд ойн босгон дээр ямар дүгнэлт хийж байна? -Монгол Улсад залуучуудын хөдөлгөөн үүсч хөгжсөний 95 жилийн ой энэ сарын 25-нд тохиож байна. 1921 онд Ардын хувьсгал мандсаны дараа Бошгыг халах залуучуудын эвлэл нэртэй залуучуудын байгууллага анх байгуулагдсан түүхтэй. Тухайн үеийн нам, төрийн ажилд тусалж, залуучуудыг удирдан чиглүүлж, улс нийгмийн үйл ажиллагаанд оролцуулах, өөрөөр хэлбэл хамгийн анхны улс төр, олон нийтийн байгууллага бий болсон нь энэ. Сүүлд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл / МХЗЭ/ нэрээр 70 жил үйл ажиллагаа явуулсны эцэст 1990 онд татан буугдаж Монголын залуучуудын холбоо гэдэг нэртэй байгууллага болсон. Өнөөдөр залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ өдрүүдэд болох гэж байна. Баярын өдрийг угтаж залуу насныхаа эрч хүч, зориг хийморийг улс эх орныхоо төлөө зориулж ирсэн залуучуудын байгууллагын үе үеийн гишүүд, ажилтнуудад ойн халуун баяр хүргэж, цаг мөнхөд залуу байгаарай гэж ерөөе. Залуучуудын байгууллага улс эх орны өмнө тулгамдсан маш олон зорилт, бүтээн байгуулалтын ажлыг 90 жилийнхээ түүхэнд хийж гүйцэтгэж ирсэн. Үүний тодорхой жишээ нь МХЗЭ гэж байхад энэ байгууллагыг Монгол төрийн зарлигаар таван одонгоор шагнасан байдаг юм. Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцлийг манай залуучууд удирдаж, оролцож, эх орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа зориулж явсан. Халх голын тулалдаан, 1945 оны чөлөөлөх дайн, 1948 оны Байтаг Богдын чөлөөлөх тулгаралт энэ бүхэнд залуучуудын төлөөлөл, залуу дайчид эх орныхоо төлөө алтан амь, бүтээн цусаа зориулж ирсэн. 1936 онд Ш.Гонгор баатар Бүгд Найрамдах Монгол Ард Улсын баатар болохдоо дөнгөж 18- хан настай байсан. Байтаг Богдод тулалдаж баатар болсон Даваадорж, Тэгшээ, Гиваан гурав амь эрсдэхийнхээ өмнө эвлэлийн батлахаа урж чулуун дор хийсэн байдаг. Эвлэлээс төрсөн бас нэг баатар өнөөдрийн Тавантолгойн нүүрсний их нөөцтэй Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат эвлэлийн ажилтан Түвдэнгийн Борын алдар гавьяаг Монголчууд санан дурсч байдаг. Эх оронч, баатарлаг үйлсийн үлгэр дууриал, жишээ баримт олон бий. Эх орны бүтээн байгуулалтын талбарт манай залуучуудын оролцоо маш их байсан. Найрамдлын Дархан хотыг байгуулах их ажил, Эрдэнэтийн үйлдвэр, Бага нуурын уурхайн бүтээн байгуулалтад манай залуус залуучуудын байгуулагынхаа илгээлтээр сайн дураараа эх орны өнцөг булан бүрээс ирж ажиллаж, хөдөлмөрлөж байсан. Монгол оронд хөдөө аж ахуй, газар тариалан хөгжүүлэх, анхны сангийн аж ахуйнуудад мөн л манай залуус илгээлтээр очиж ажиллаж байлаа. Нэгдэлжих хөдөлгөөн байгуулагдсаны дараа 1970-аад оны эхээр малчдын залуу халааг бэлтгэхэд мөн л илгээлтийн эзэд санал, санаачилга гаргаж, олон аймаг, суманд анги хамт олноороо очсон туршлага бий. Тэр цагаас хойш шинэ нийгэм, эдийн засгийг байгуулах хүртэл бас л манай залуус эрч хүчээ зориулан ажиллаж байна. Хүн амын бараг 70 шахам хувь нь 35 хүртэлх насны залуус гээд бодоод үзэхэд нийт хийж буй ажлын 70 орчим хувийг манай залуучууд нугалдаг. Тэгэхээр ойн баярын өдөр зөвхөн энэ байгууллагын баяр бус манай нийт залуучуудын баяр юм. -Өнөөдөр залуучуудын байгууллагын талаар хүмүүс шүүмжлэлтэй ханддаг. Энэ талаар юу хэлэх вэ? -Манай залуучуудын байгууллага ямар байна, яаж ажиллаж байна гээд харахаад учир дутагдалтай, шүүмжлэлтэй хандах зүйл бий. 1990 онд манай улсын хүн ам хоёр сая орчим байсан. Өнөөдөр гурван сая шахам иргэнтэй болсон. Хүн амын тоо өсч, залуучуудын тоо ингэж их нэмэгдэж байхад залуучуудын маань байгууллага санасанд хүртэл ажиллаж чадахгүй байгаа тал байна. Төр, засгийн зүгээс хүүхэд, залуучуудаа анхаарч халамжлах, удирдаж чиглүүлэх ажил дутагдаж байна. Улс орны маргаашийг удирдаж авч явах эзэд нь тэд учраас хүүхэд, залуучууддаа хүндэтгэлтэй хандаж, хайр ивээлээ харамгүй зориулж, удирдан чиглүүлэх, хүмүүжүүлэх ёстой. Гэтэл бид хүүхэд, залуучуудын хүмүүжлийн асуудалд алддаг. Удирдаад аваад явахад ч учир дутагдалтай ханддаг. Алимны шинэ модноос хэзээ ч ялзарсан алим ургадаггүй. Түүнийг арчилж, хамгаалж, ургуулж, тордож байгаа хүний буруу ажиллагаанаас болж ургасан алим ялзардаг. Түүнтэй адил муу муухай, бузар булай хүүхэд, залуус эцэг, эхээс төрдөггүй. Тэд ямар хүн болох нь хүмүүжүүлж байгаа төр, засаг, авч явж байгаа эцэг, эх, үлгэр дууриал болж байгаа ахмад үе, багш сурган хүмүүжүүлэгчтэй шууд холбоотой. Өнөөдөр харамсмаар тоо баримт, нүд халтирмаар дүр зураг харагдаж байгаа. Олон залуус архи ууж, гэмт хэрэгт холбогдож байгаа. Хамгийн аймшигтай нь Монголчуудын хэдэн зуун жилээр үзэн ядаж ирсэн, манжийн дарлалд байхдаа ч ариун биедээ шингээгээгүй хар тамхийг хэрэглэдэг зохион байгуулалттай бүлэглэлүүд залуусын дунд байна. Хил дамнуулан нааш, цааш зөөж хууль бус ажиллагаанд оролцдог болсон байна. Төр, засгаас залуучуудыг өв тэгш хүмүүжүүлэхэд бид ихээхэн алдаж байна. Удирдан чиглүүлэх талаар ч алдаж байгаа зүйл олон бий. -Залуусын зарим нь алдаж байна. Түүний хажуугаар ололт амжилтаар дүүрэн яваа нь цөөнгүй. Тэдэнд санаа оруулж хэлэх, туршлага болгох зүйл юу байна? -Манай залуус өнөөдөр спортын амжилтаараа олимпийн тэнгэрт эх орныхоо тугийг мандуулж, алт, мөнгө, хүрэл медаль аваад ирж байна. Урлаг, спортын бахдам амжилт үзүүлж тив дэлхийг гайхуулан баясгаж байгаа залуус олон бий. Гадаадын улс орнуудад мэдлэг, чадвараараа гайхуулж яваа, дэлхийн нэртэй пүүс, том компаниудад ажиллаж байгаа залуус цөөнгүй байна. Авьяас, чадвартай залуусын залгамж халаа ар араасаа тасралгүй гарч ирж байгаа сайхан цаг үед тэднийгээ зөв залах, зөв халамжлах, зөв туслах хэрэгтэй. Залуусын зарим нь зах зээлийн нийгмээ буруу ойлгож, хүн зөвхөн мөнгө олохын төлөө амьдрах ёстой юм шиг санадаг тал бий. Залуу хүн өөрөө өв тэгш хүмүүжилтэй, өргөн их мэдлэгтэй, зан харилцаа сайтай байхад ажлын асуудал, мөнгө, төгрөг амьдралын асуудал хажууд зүгээр бэлэн байж байдаг. Түүнийг хайж дээрэм тонуул, хулгай хийх шаардлага огтхон ч байхгүй. Гадаад, дотоодын компани, шинээр байгуулагдаж байгаа үйлдвэр аж ахуйн газрууд тийм боловсролтой, хэлний ийм мэдлэгтэй хүн ажилд авна гэж өчнөөн зарлал гаргадаг. Түүнд нь таарч тохирох хүн алга. Зөвхөн Оюутолгойд гэхэд 200-гаад гагнуурчин авна гэж байна. Гэтэл хайгаад, хайгаад олдохгүй 40-50 орчим хүн оллоо гэж ярьж байна. Өндөр зэрэглэлийн гагнуурчин, инженер, уул уурхайн мэргэжилтэн, мал аж ахуйн боловсон хүчин хэрэгтэй байна, бидэнд. Монгол Улс зөвхөн 45 сая толгой малаа зөв өсгөж, арчилж тордоод, ашиг шимийг зөв хүртэж, түүхий эдээ боловсруулаад явахад ямар ч уул уурхай хэрэглэхгүйгээр, ямар ч байгалийн баялаг ашиглахгүйгээр Катар шиг, Кувейт шиг амьдрах бүрэн бололцоо бий. Германы эрдэмтэд ирээд ярьж байсан. Зөвхөн ойгоо ашиглахад ямар ч мал маллахгүйгээр, ямар ч үйлдвэрлэл явуулахгүйгээр гурван сая хүн ДНБ-нийхээ нэг хүнд оногдох хэмжээг 15 мянган ам.долларт хүргэж сайхан амьдрах боломж та нарт бий гэсэн. Ийм их бололцоог цаг алдалгүй ашиглах шаардлага бидний өмнө тулгарч байна. Өнөөдрийн нийгмийн бас нэг онцлог нь залуу хүн өөрөө өөрийнхөө хувь заяаны эзэн байж, өөрөө өөрийгөө хүмүүжүүлж, эзэмдэж авч явах хатуу шаардлагыг нийгэм бидэнд тавьж байгаа. Түрүүн хэлсэнчлэн эдэд шуналгүй эрдэмд шамдаж өндөр боловсролтой, өргөн мэдлэгтэй болж чадвал хүний хувь заяа өөрийг нь тодорхойлоод аваад явчихдаг юм гэж хэлэх байна. Өөр нэг асуудал бол дээд боловсролын салбарт гажуудал үүсч, олон сургууль бий болж сургалтын төлбөр нь нэмэгдэж, чанаргүй боловсрол эзэмшүүлснээс дипломтой ажилгүй хүний тоо нэмэгдэж байгаа нь анзаарагддаг. Энэ асуудлыг төр, засаг анхаарч засч залруулах, шаардлагатай боловсон хүчин, мэргэжилтнүүдээ төлөвлөгөөтэй бэлтгэх, хуваарилахыг шаардаж байна. -Залуучуудын байгууллагад ажилласан туршлагатай хүмүүсээс өнөөдөр хэн хаана ажиллаж байна? -Залуучуудын байгууллагад он удаан жил ажилласан олон хүн өнөөдөр төр, нийгмийн томоохон зүтгэлтэн болсон жишээ цөөнгүй. Тухайлбал, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гуай байна. Залуучуудын байгууллагын ахмад ажилтан. УИХ-ын гишүүд дотор Д.Арвин, Д.Оюунхорол, Ч.Сайханбилэг, Сангийн сайд, УИХын гишүүн С.Баярцогт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, УИХ-ын дэд дарга Г.Батхүү нарын залуучуудын байгууллагад ажиллаж байсан хүмүүс өнөөдөр улс орныг удирдалцаж байна. Залуучуудын байгууллагад ажиллаж ирсэн хүмүүс зах зээлийн ороо бусгаа үед бусадтай харьцуулахад ажиллаж, амьдрах арга эвээ олчихсон, амжилт бүтээл арвин яваа туршлага түлхүү харагддаг. Залуучуудын байгууллага идэвхтэй байсан социализмын үед бараг хүн нэг бүртэй тулж ажилладаг байсан. Улаанбаатар хотын эвлэлийн хороод ажил нь урагшлахгүй байгаа, бусдаасаа хоцорч байгаа ямар байгууллага байна тэнд очиж ажилладаг, өндөр бүтээлийн уралдаан, тэмцээн зохион байгуулдаг. Түүнийг дагаад ажил сайжирдаг, залуус идэвхждэг байлаа. 1990-ээд оноос өмнөхөн 1986-1987 онд өөрчлөн байгуулалтын асуудал өрнөж, аж ахуйн тооцоонд шилжих тухай ярьж эхэлснээр залуучууд идэвхжиж, залуучуудын орон сууцны хөтөлбөр гарч одоогийн XI хорооллын нэг байрыг залуус өөрсдөө барьж орсон туршлага бий. Залуусын дунд орон байрны шагналтай томоохон уралдаануудыг явуулж бүтээн байгуулалтын ажил хийлгэдэг уламжлал тогтсон байсан. Тухайн үед Залуучуудын соёлын ордон, Эх нялхсын төв, техник туслалцааны барилга трестийн бааз, карьерийн нэгдсэн аж ахуйн том ажлууд эхэлчихсэн. Барилгын ажлууд урагшилдаггүй. Улаанбаатар хотын залуучуудын эвлэлийн хорооноос бүх аймгаас барилгачин авчирч социалист хөдөлмөрийн төлөө уралдаан зарлаж барилгын ажлыг хугацаанаас нь өмнө шахам дуусгаж хүлээлгэж өгч байлаа. Эвлэлийн үүр, хороод ч сайн ажиллана. Нэг жишээ хэлэхэд, өглөө бүр дүүргийн цагдаагаас эвлэлийн үүрт архи ууж эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн овог нэр, хаяг ирдэг. Тэр болгонтой тулж ажилладаг байлаа. Түүний хүчинд архи уух явдал ховор байсан. Одоо залуус их төлөв шөнийн цагаар гадуур гарч ууш, цэнгээний газраар явах сонирхолтой болчихож. Тэнд нь мансуурлуулах төрлийн янз бүрийн бэлдмэлүүд зардаг шиг байгаа юм. Мансуурлын эсрэг арга хэмжээ авч таслан зогсоохгүй бол жинхэнэ тахал. Гэтэл дэлхий нийтээр тахал гэж нэрлэж айж байгаа зүйл Монголд ердийн үзэгдэл болсон байна. Энэ бүхнийг залуучуудын байгууллага засч залруулах хэрэгтэй. Сүүлийн үед улс төрийн намуудын дэргэдэх залуучуудын байгууллага олширлоо. Хамгийн гол нь тэднийг сайн ажиллуулах, нэгдсэн бодлогоор хангах чухал юм. Өнөөдөр залуучуудын яам байх хэрэгтэй, эсвэл хүүхэд, залуучуудын бодлого, хэрэгжилтийн газар байгуулах учиртай гэж олон хүн ярьж байна. Бодох учиртай, хэрэгжүүлэх ёстой асуудал. Өнөөгийн залуусыг би хүнийг нь муу гэж байгаа юм биш. Тэднийг анхаарах, халамжлах, зарим үед хариуцлага тооцох, зохион байгуулах ажил дутсанаас залуус буруу хүмүүжиж байна. Спортын томхон цогцолборууд алга. Тэдний очиж байгаа газрын олонх нь тоглоомын төв, бүжгийн клуб, бар байна. Тэнд очихоороо мансуурдаг. Ууж хэтрүүлээд хоорондоо зодолдож, гэмт хэрэгт холбогдож байна. -Таны үеийнхний ажиллаж, амьдарч ирсэн цаг үеэс өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдсөн. Өнөөгийн нөхцөлд залуучуудын байгууллага юу анхаарч, яаж ажиллах ёстой бол? -Бидний үеийнхээс олон зүйл өөрчлөгдсөн. Сурч боловсрох, ууж идэх, өмсч зүүх, эдэлж хэрэглэх боломж бололцоо хамаагүй илүү болсон. Тэр үед бид ах, эгч нарынхаа багадсан хувцсыг дамжуулж өмсдөг. Гэртээ хоёр төрлийн хоол иднэ. Хоногт нэг удаа махан хоол идэх жишээтэй. Хийдэг ажил нь ном унших. Зурагт тэр үед байсангүй. Гол нь хичээл, сурлагадаа шамддаг. Тухайн үеийн нийгэм нь өөрөө тийм байсан. Бараг дэлхий тэр чигээрээ тийм байсан. Одоо бол дэлхий хөгжсөн. Тэр үетэй харьцуулах юм бол нийгмийн дэвшил хамаагүй дээшилсэн. Ийм цаг үед бид яах ёстой вэ. Залуучуудын байгууллага яаж ажиллах ёстой юм бэ. Хуучны арга барилаар ажиллана гэж лав байхгүй. Тэр үеийн хүүхэд, залуусын ухамсар, бодол санаанаас одоогийн хүүхэд залуусынх хамаагүй өөр болсон. Энэ хооронд зөрүү гарч байгаа юм. Тэгэхээр хуучны арга барилаар удирдаж огт таарахгүй. Гэхдээ эзэнгүй хаяж хэрхэвч болохгүй. Таарах арга барилыг нь олох хэрэгтэй. Үүний тулд Монголын залуучуудын холбоо, хүүхэд, залуучуудын газар, сурагчдын холбоо, нам болгоны дэргэдээ байгуулсан залуучуудын байгууллага тодорхой ажил хийх ёстой. Зүгээр нэг улс төрийн зорилгоор залуучуудыг нэг, хоёр удаа ашиглаад хаях бус ирээдүйд боловсролоор нь ч, хүмүүжлээр нь ч бэлдэж өгөх ёстой. -Сүүлийн үед бага насны охид, мөн бүсгүйчүүд хүчирхийллийн золиос болж, зарим нь биеэ үнэлж, бэлгийн мөлжлөгт өртөх боллоо. Манай сонин “Охидоо хаана нуух вэ” цуврал сурвалжлага, ярилцлагуудаар асуудал хөндөж ирсэн. Энэ талаар юу хэлэх вэ? -Өнөөдрийн цэцэг цэврүү болсон сайхан охид эх орны маргаашийн ээж, эхчүүд. Үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх хүмүүс маань тэд. Гэтэл маргаашийн ирээдүй яасан бүрхэг байна вэ. Энэ асуудлыг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд ярьж төр, засаг арга хэмжээ авах ёстой. Нөгөөтэйгүүр оюутнуудад цалин өгөх ёстой. Ханаж цадтал нь өгч чаддаггүй юм гэхэд боломжоор нь олгох учиртай. Болохгүй бол охидод нь өгөх ёстой. Тийм тэтгэлэг байхгүй учраас жаахан охидын эдийн засгийн эмзэг байдлыг далимдуулан биеийг нь үнэлүүлдэг, бэлгийн мөлжлөгт ашигладаг явдал газар авч байна. Төр бодлогоор зохицуулахгүй байгаа учраас тэднийг биеэ үнэлэх байдал руу түлхэж байна. Ч.Олдох
"Зууны мэдээ'' |
| Дэд сайд Ч.Жаргалсайхан: Төрөөс хүүхэд, залуучуудаа анхаарахгүй бол Монголын маргааш бүрхэг байна |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй 10:47 Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
|
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг »»
|
|
Их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ 10:45 Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ.
|
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ. »»
|
|
Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ 10:42 Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
|
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их »»
|
|
Эмнэлгийн хуудас буюу листийг дараах байдлаар авдаг 10:17 ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ
|
ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ »»
|
|
Монгол улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 10:15 Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын
|
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын »»
|
|
Гэрлэх ёслолын ордон, Амгалан амаржих газрын тэгш ойг тэмдэглэнэ 10:09 НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор:
|
НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор: »»
|
|
Монголын хоёр тамирчин Сингапурт легионер тоглоно 10:06 “Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож,
|
“Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож, »»
|
|
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 09:49 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт »»
|
|
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 09:38 Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн
|
Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн »»
|
|
Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна 09:31 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
|
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. »»
|
|
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа 09:26 Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ.
|
Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ. »»
|
|
Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо 13:40 1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо
|
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо »»
|
|
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ 13:39 Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний
|
Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Милан–Кортина 2026 өвлийн олимп өнөө шөнө нээлтээ хийнэ 13:23 Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө,
|
Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө, »»
|
|
Бүсийн “босс”-ууд 11:34 Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ.
|
Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ. »»
|
|
Малчид, иргэдэд анхааруулга 11:28 ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын
|
ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын »»
|
|
Алтны ханш оргилд хүрээд огцом унаж, унц нь 5600 ам.доллараас 4770 ам.доллар болов 11:27 Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино
|
Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Сүхбаатар аймагт бүлэг этгээдүүд мал хулгайлж, баригджээ 10:58 Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.
|
Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна. »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ 10:53 Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад
|
Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад »»
|
|
Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ 10:51 Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын
|
Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын »»
|
|
Монгол улс Миланы 2026 оны олимпын загварын шоунд амжилттай оролцлоо 10:34 “Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион
|
“Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион »»
|
|
Сар шинийн өмнө зах, худалдааны төвүүдийг 00:00 цаг хүртэл уртасгаж ажиллахыг уриалав 10:31 Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны
|
Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны »»
|
|
Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ 10:27 Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн
|
Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн »»
|
|
Биткойны ханш Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөх үеийн түвшин рүү унав 10:24 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин »»
|
|
“Байгалийн гамшгийн үед хараа болон хавсарсан бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа 10:21 ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн
|
ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн »»
|
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|