 |
|
 |
|
Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Жагдаг: Яруу найрагчид бол надад заяасан бурхад |
|
|
 |
|
 |
Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Жагдаг: Яруу найрагчид бол надад заяасан бурхад
2011-08-22Уран уншигч гэх нэрийг ард түмнээсээ хүртэж урлагийн төлөө бүх л амъдралаа зориулж яваа хүн бол Монгол Улсын  гавьяат жүжигчин Г.Жагдаг. Түүнийг “Өглөөний цай” буландаа уръж ярилцлаа. -Анх урлагтай амьдралаа холбохоор шийдэж байсан үеэ эргээд дурсахгүй юу? -Урлагт 1966 онд анх хөл тавьсан. 16-хан настай, Хүүхдийн ордонд янз бүрийн дугуйланд явдаг хөдөлгөөнтэй охин байлаа. Монгол Улсын гавьяат жүжигчин, Хүүхэлдэйн театрын дарга Дорждавга багшийнхаа удирдлага дор олон хүүхэлдэйн жүжигт тоглосон доо.
Гэхдээ урлагийн цагаан толгой гэж байдаг бол түүний А үсгийг заасан хүн нь Мах комбинатын Соёлын ордны жүжигчин хар Мом нэрээрээ алдартай багш маань байгаа юм. Багшийнхаа удирдлага дор “Гурван бүсгүй”, “Аз жаргалын эрэлчин” зэрэг хэд хэдэн жүжигт тоглосон нь надад урлагт шунамхайрах суурийг тавьж өгсөн.
Жаахан онгирчиход би олон талын авьяастай байсан шиг байгаа юм. Урлагийн гавьяат зүтгэлтэн Жавдан багшийн дэглэсэн “Боодогтой сэвгэр”-ээс эхлээд Испани бүжиг хүртэл бүжиглэж явлаа. Жүжигчний мэргэжлээс бүжгийн ур чадварыг олж авсан гэж боддог. Нөгөөтэйгүүр би алтан үеийн олон сайхан хүмүүсээр хичээл заалгаж амьдралынхаа замыг заалгасан их хувьтай хүн. Ахмадуудынхаа хийж бүтээсэн уран бүтээлээс үзэж, зуурч тэдний дэмжлэгээр өдий зэрэгт хүрсэндээ ч бахархдаг.
Урлагт их олон жил зүтгэж дээ. Олон жил… / санаа алдав/ Манай нөхөр цэргийн хүн байсан болохоор “Цэргийн хүн цагаан зээр хоёр нутаггүй” гэгчээр нөхрөө дагаад олон газар очиж уран бүтээлээ хийж байсан. Нэг сайхан цэргийн офицер дагаад нэг хэсэг Сүхбаатар аймгийн Соёлын ордонд ажиллаж байлаа. Намайг хаа очсон газар маш сайхан хүлээн авдаг байсан. Их хөгжилтэй, ямар аймагт очиж ажиллана, тус аймгийнхаа харъяат болчихсон явдагсан.
Уг нь би чинь Хэнтий аймгийн хүн шүүдээ./инээв/ Хөдөө ажиллаж байгаад ирснийхээ дараа Улсын филармони, хуучнаар муурын байшин буюу анхны киноны байшин гэгдэх газар жүжигчнээр очиж байлаа. Тэр үед Ардын жүжигчин Зангад, Намсрайжав нар намайг тоож авсанд баярлаад баршгүй. Тэр буянтай газар ажиллаж байхдаа “Баян Монгол”, “Соёл эрдэнэ” хамтлагтай хамтарч ажиллангаа хажуугаар нь тоглолтуудаа хөтөлж өөрийнхөө уран бүтээлийг олонд хүргэдэг байсан. Миний уран бүтээлийн оргил үе л дээ. Ний нуугүй хэлэхэд сая “Улаанбаатар таймс”-аас ярьж байна гэхээр чинь татгалзаж чадаагүй юм.
1968 онд Мах комбинатын Соёлын ордонд ажиллаж байхад “Улаанбаатарын мэдээ” /манай сонины хуучин нэр/ сонины залуухан сэтгүүлч одоогийн Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамъян надаас ярилцлага авсан юм. Анхны ярилцлага шүү дээ. “Ургах залуу нас, урлагийн залуу хойч үе” нэртэй булангийн дор миний ярилцлага гарч улс эх орон ард түмэндээ магтагдаж байлаа. Одоо бодоход энэ үг намайг урлаг гэх замаас хазайлгүй чигээр нь явуулах чиглүүлэгч болсон шиг байгаа юм. Магадгүй ахиад танартай уулзах хувь тохиолыг бий болгож өгсөн ч юм бил үү. -Та армийн Драмын театрыг үүсгэн байгуулсан хүний нэг. Энэ талаараа ярихгүй юу? -Цэргийн хүний ар гэр байна гэдэг хатуухан даваа шүү. Хань маань хаашаа томилогдоно, дагаад л явна. 1984 онд манай хүн Эрдэнэт явж ажиллахаар болж түрүүлээд явсан юм. Эрдэнэтийн театрт очиж ажиллах нь гэж бодож байлаа, би. Тухайн үед ялалтын баярыг манайхан их өрген дэлгэр тэмдэглэдэг байсан болохоор Офицеруудын ордонд цэргийн том дарга нарын уулзалт зохион байгуулдаг байсан юм билээ. Би цэрэг эх орны сэдэвтэй шүлэг их уншдаг болохоор намайг ирж шүлэг уншихийг урьсан.
Тэр үеэр дарга цэрэг нартай нь уулзах боломж олдож “ам нээвэл уушги нээ” гэгчээр нөхөр маань офицер болохоор хаа яв гэнэ, тийшээ яваад миний уран бүтээл хаягдах юмаа гээд л өөрийнхөө бодлоо хэлээд авсан. Тэгтэл Ёндонжамц генерал “Чи манай армийн ансамбельд ор. Бид нөхрийг чинь тогтвор суурьшилтай ажиллах боломжоор хангая” гэдэг юм байна. Тэгээд л филармониос гарч Ардын армийн дуу бүжгийн чуулгад орсон.
Удалгүй 1987 онд Ардын армийн драмын театрыг байгуулах болж би жүжигчин, хөтлөгчөөр ажиллаж эхэлсэн. Театр байгуулагдах үед хамт байлцан, бүтэц зохион байгуулалтанд нь гар бие оролцсондоо баяртай байдаг юм. Тухайн үедээ Болд найруулагчаар удирдуулан “Хэзээ ч мартахгүй”, Б.Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно”, Ш.Гүрбазарын “Сэрүүн зүүд” гээд цэрэг эх орны сэдэвтэй олон жүжигт гар бие оролцон тоглосон. Одоо бодоход их хөдөлмөрч, дайчин байж. -Амьдралын тань түшиг болж байгаа ханийнхаа тухай ярихгүй юу? -Манай хүн Ховд аймгийн Булган сумынх. Баруун, зүүн хоёр аймгийн хүн яаж яваад нийлсэн юм бэ, бүү мэд. Бид хоёр 1971 онд хамтын амьдралаа зохиосон гэхээр 40 жил болж дээ. Амьдрал л учраас сайхан үедээ сайхан, муудах үедээ муудалцаад л явдаг. Миний таван хүүхдийн аав учраас би маш их хүндэлдэг. Цэргийн болон урлагийн хүний хамтын амьдрал хэцүү л дээ. Хоёулаа л цаг наргүй ажилтай. Хүүхдүүд маань яаж тэр амьдралыг туулсныгби мэддэггүй юм.
Нэг нэгнээ гэх сэтгэлтэй байсан нийгэмдээ л баярлаж явдаг. Би ханьтайгаа их хөгжилтэй танилцаж байлаа. Ёстой л хувь тавилан байсан байх. Нуух юу байхав, би өмнө нь амьдралтай байсан хүн л дээ. Тэгээд таарч тохирохгүй нь, бүтэхгүй нь гээд тортой юмаа бариад автобусанд суугаад явж байлаа. Тэр үед би урт хар үстэй, сувдан даруулга зүүж, лоовууз өмссөн дэгжин хүүхэн байсан. /инээв/
Гэтэл нэг нөхөр ард урдаас хатгаад болдоггүй ээ. Гэтэл цэргийн хувцастай өндөр залуу намайг нөгөө залуугаас тусгаарладаг юм байна. Нэг их юм ч санасангүй, буугаад явчихсан. Гэтэл түүнээс хойш хаа сайгүй тааралдаад болдоггүй. Тэгсэн нэг өдөр манай хүн зориг гаргасан уу, яасан… Автобусны буудал дээр тааралдангуутаа кино үзэх үү гэхээр нь хамт кино үзчихээд салсан.
Дараа нь тоглолтоо тараад гараад иртэл хоёр, гурван залуу ирчихсэн хүлээж байдаг юм байна. Би хоёр тийшээ хараад зогсож байтал манай хүн намайг шууд хөтөлж аваачаад гэр бүлийн товчоон дээр очоод бүртгүүлчихсэн. Ингээд л Махкомбинатын тэнд байдаг таван давхар байрны хажуу өрөөнөөс бид хоёрын хамтын амьдралын түүх эхэлсэндээ. Дараа нь яагаад ингэж хурдан гэрлэлтээ батлуулахыг хүссэн юм бэ гэж асуусан чинь тэгэхгүй бол чамайг алдах юм шиг санагдаад гэж билээ. -Үүсгэн байгуулагдсан Армийн театраа яагаад орхисон юм бэ? -Ардчилсан хувьсгал ялж бүх зүйл өөрчлөгдөн Армийн театрын цалин ч жаахан хэцүү болоод ирсэн. Яг энэ үед Чамиа маань хошин урлагийн театрын тухай ярьснаар түүнтэй нэгдэж хошин урлагийн театрыг анх үүсгэн байгуулагчийн нэг болсон. Урлагт 43 жил зүтгэсний маань хамгийн том гавьяа нь арми болон хошин урлагийн театрыг анх байгуулсан явдал юм даа. Ингээд бодоход он цаг өнгөрөх тусам миний уран бүтээл улам л өргөжин дэвшиж явж дээ. -Таныг ард түмэн уран уншигч гэдгээр тань дэндүү сайн мэддэг. Уран уншигч гэх энэ сайхан нэрийг зүүх болсноо эргээд дурсвал? -Бага байхын л шүлэг уншаад явдаг хүүхэд байсан. Сонин, ном гарчиглахдаа ч түрүүлж яруу найргийг нь л олоод уншчихсан сууж байдаг. Яруу найрагт хайртай, дуртай хүн цаанаасаа л өөр төрдөг юм шиг байгаа юм. Анх уншиж байсан шүлэггэвэл Д.Нацагдоржийн “Хэнз хурга”, Ч.Чимэдийн “Би Монгол хүн”, Сэнгээгийн “Зояад бичсэн захидал” гээд олон шүлэг уншдаг байсан. Хар багаасаа зовлон үзсэн надад уншсан шүлэг маань сэтгэлийн гэгээ, амьдралын урам хайрладаг байсан. Өнөөдрийг хүртэлх хугацаанд 150 гаруй шүлэг уншсан байна билээ. -Тийм олон шүлгийгяаж цээжилдэг байнаа? -Унших гэж байгаа шүлгээ цээжилнэ гэж огт боддоггүй. Зүгээр л үг бүрийг нь ойлгож уншихаар аяндаа цээжинд ороод ирдэг юм. Их олон гоё шүлэг байдаг. Д.Пүрэвдоржийн “Хөх даалимбин тэрлэг”-ийг тухайн үеийн байдлыг орвонгоор нь эргүүлсэн гэж боддог. Энэ шүлгээр олон хүн урлагт хөлөө олсон байх шүү. Шүлгийнүйл явдал нь яг л кино шиг… Энэ агуу яруу найрагчийн домог болсон шүлгүүд цаасан дээр бууж байх тэр үед би хорвоогийн тоосыг хөдөлгөн амьдарч байсан нь их аз. Тэгээд би анх удаа уншсан нь их хувь тохиол. Тэр үеэс хожуу юм уу, өмнө төрсөн бол ард түмнээсээ уран уншигч гэх агуу өргөмжлөлийг хүртэх хувь надад дутах байсан гэж би боддог. Ямар ч тоглолт дээр миний шүлэг уншихыг гоцлол дуучны хэмжээнд авч үзэн зарладаг байсан. Ард түмнээсээ авсан уран уншигч цол надад хичнээн их баяр жаргалыг авчирсныг үгээр хэлэхийн аргагүй. -Шүлэг уншихдаа хэр их сонголт хийдэг вэ? -Сонголт хийлгүй яах вэ. Зарим зохиолчдыг нь гомдооно. Хичнээн сайхан үгтэй байлаа ч миний сэтгэлд буухгүй л бол хичээж уншлаа ч ард түмэнд хүрэхгүй. Би ихэвчлэн Д.Пүрэвдорж, Ш.Дулмаа, Б.Лхагвасүрэн гэхчлэн алтан үеийн зохиолчдын шүлгийг уншдаг. Тэдний шүлэг намайг увидастай юм шиг татаад байдаг юм. 1987 онд Халхголын ойгоор Д.Пүрэвдорж надад зориулж “Хүүхэлдэйн дууль буюу Светланагийн өчил” гэх шүлгийг бичиж өгсөн.
Хаана нь яаж амьсгаа авах вэ гэдгийг нь хүртэл тооцож бичсэн байж билээ. Тухайн үед шилдэг уран уншигчийг шалгаруулах улсын уралдаан болдог байсан юм. Д.Пүрэвдорж маань надад тэмцээнд орохоос яг долоо хоногийн өмнө өгч шүлгээ өгсөн. Шүлэг сонинд хэвлэгдсний маргааш нь л би уралдаанд уншиж байлаа. Би өмнө нь хоёр удаа түрүүлсэн болохоор хүмүүс Жагдаг одоо байраа тавьж өгөх байлгүй дээ гэж байсан гэдэг.
Гэхдээ би Д.Пүрэвдоржийн шүлгийг уншаад ахиад л түрүүлчихсэн. Ер нь энэ шүлэг намайг алдартай болгож өгсөн сайхан шүлэг. Ингээд бодохоор яруу найрагчид бол надад заяасан бурхад байгаа юм. Би залуу хойч үедээ байраа тавьж өгөлгүй үргэлж оролцдогийн учир нь тэднийг хурцалж байсан юм уу даа. Зүгээр орхичихвол болох л байсан. Тэгээд дараагийн уралдаанд Равдан тэргүүн байр эзэлж, Л.Чаминчулуун, Д.Сосорбарам нар удаалсан юмдаг. Тэр үед миний сэтгэл ханаж байсан. Нэг нэгнээ ирэлж хурцалж байж л уран бүтээл өргөжин тэлж шинэ үе маань гарч ирнэ шүү дээ. -Урлагт олон жил зүтгэсэн болохоор шавийнхаа тоог ч алдсан байлгүй? -Олон хүмүүс надад шавь болохоор ирдэг байсан. Ихэнхи нь шантраад буцдаг. Тэд хамгийн гол нь сэтгэлээрээ унших ёстойг мэддэггүй. Дандаа л бэлэн юм хайгаад байдаг. Намайг дуурайвал хоёр дахь Жагдаг л төрнө шүү дээ. -Та энэ олон жил урлагтай хамт амьдарч байхдаа аз жаргалыг юунаас их мэдэрч байсан бэ? -Аз жаргалыг би алхам тутамдаа мэдэрдэг. Яруу найргийг орхилгүй сэтгэл зүрхээрээ тууштай зүтгэсний хүчинд 40 жилийн дараа Монгол Улсын гавьяат гэх эрхэм цолыг Төрийн ордонд Ерөнхийлөгчөөсөө авсан. Тэр бол амьдралын бас нэг сайхан аз жаргалыг мэдэрч байсан үе. 1990 оны тэр их шуурганаар урлагийн ямар сайхан хүмүүс алга болсон гээч. Үнэхээр харамсалтай.
Тэр үед ч би бусдын адил шуурганд төөрч болох байсан ч дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэгчлэн олон сайхан нөхдийнхөө хүчинд үлдэж, өнөөдөр урлагтайгаа хамт байна. Тэр хүмүүсийг би хэзээ ч мартахгүй. Хүн хүнээ мартаж болохгүй шүү дээ. Гавьяат гэх шагналыг авсны дараахан Ерөнхийлөгч надтай уулзаад танд гавьяат цол өгснөөрөө би олон хүнээс урмын үг сонссон. Танд бүр 20 жилийн өмнө өгөх ёстой байж гэж зарим нэг нь ярьж байсан шүү. Хожуу ч гэсэн энэ цолыг танд өгсөндөө баяртай байна гэхэд өөрийн эрхгүй нүдэнд нулимс цийлэгнээд явчихаж билээ. -Сүүлийн залуу уран бүтээлчид нэг жил дуулаад л гавьяат гэх цолыг хүртдэг болсон. Таны хувьд 41 жилийн дараа авсан болохоор гомдолтой л явдаг байсан байх даа? - 40 жил явчихаад юу ч аваагүй байж, яг авах үед дотор арзагнаад байдаг юм билээ. Гэхдээ би азтай хүн. Надтай мөр зэрэгцэн уран бүтээл туурвиж явсан олон сайхан найзууд маань авч чадаагүй шүү дээ. Оюунчимэг, Нандинцэцэг, Адарсүрэн гээд тэд маань авах л учиртай, чадалтай уран бүтээлчид байсан./уйлав/ Тэр сайхан уран бүтээлчид 1990 онд зах зээлийн шуурганаар урлаг доошоо ороход хамт шуурганд төөрчихсөн. Би Нандинцэцэг, Оюунчимэг нарынхаа өмнөөс энэ шагналыг авсан гэж боддог юм.
Яг үнэндээ урлаг тэднийг цэл залуухан 36-хан настай байхад нь тэтгэвэрт гаргаж, ард түмэн архинд оруулаад хөсөр хаячихсан шүү дээ. Хар залуугаараа тэтгэвэрт гарчихсан хүмүүс чинь юу хийх юм вэ. Гараад явна таньдаг хүн олонтой болохоор Нандиа, Оюунаа эгчээ гээд л нэг шил архи аваад өгнө. Тэд маань тэгж ууж яваад л хорвоогийн мөнх бусыг үзсэн. Улсын Филармонийн дарга нь тухайн үед Ухнаа байсан. Урлаг хэцүү болсон тэр үед ахмад үеийнхээ хүмүүсийг цомхтголд оруулаагүй бол өнөөдөр амьд байх ч байсан юм билүү, хэн мэдэхэв.
Би заримдаа Ухнаад гомдоод байдаг юм. Гэхдээ дарга хүн хэцүү л дээ. Цаашаа харж уйлж, наашаа харж инээж байгаад л хийсэн хэрэг байх. Оюунчимэг маань Филармонийн 30 жилийн ойгоор ямар гоё болчихсон явж байсан гэж бодно. Ойн баяр болж байгаа болохоор ямар нэгэн гавьяа шагнал авах байх гэж бодсон байх хөөрхий минь. Гэтэл юу ч байдаггүй. Ойгоос хойш гурван өдрийн дараа л яваад өгсөн дөө. Адарааг бол би мэднэ ээ. Хөдөө орон нутагт тоглолтоор яваад очиход нь баян чинээлэг нэг нь авдар архи тавиад, хивс дэвсэж, айраг цагаа болон найр хийдэг байсан.
Нэг дуу дуулуулахын төлөө тэд Адараад авдар архи өгдөг байсан гээд бод доо. Адарааг ард түмэн л архинд оруулсан. Урлагийн хүн гэдэг аливаа зүйлд сэтгэлийн их хөдөлгөөнтэй ханддаг болохоор нэг их юм боддоггүй. Эдгээр хүмүүсийг татаад авалгүй доош нь хөмрөөд хаячихсан нь үнэхээр харамсалтай. Би 40 жилийн дараа гавьяат авсан. Харин тэд аль эрт энэ гавьяа шагналыг авах ёстой байсан юм. Өгөх ёстой гавьяа шагналыг нь цаг тухайд нь өгч, тэд маань ч сэтгэлийн хаттай байсан бол гэж үргэлж бодогддог. Даанч тэдэнд маань хувь дутаж богино насалсан. Өдийд тэдэнтэйгээ хамт хуучилж суусан бол хичнээн сайхан байх вэ… -Ингэхэд та яагаад драмын театр руу ороогүй юм бэ? -Би чинь Соёлын ордонгоор явсан хүн байлаа шүү дээ. 1979 онд анхныхаа шүлгийг унших гээд Гантөмөр багшаасаа зөвлөгөө авахад багш маань “Чи манай театрт ирэх хэрэгтэй. Жаахан биетэй болохоор чамд гол болон том дүр олдохгүй л байх. Гэхдээ л ирэх хэрэгтэй.” гэж билээ. Уран уншигчийн тэмцээнд орсны дараа олон санал ирсэн. Радио гэх том байгууллагын найруулагч Урлагийн гавьяат зүтгэлтэн Чулуунбаатар намайг нэвтрүүлэгч болгох гээд дуудаад ирж шалгуул гэдэг юм байна.
Очоод уран зохиол уншсан болж байна. Харин шууд мэдээ унших гэсэн сийгээд байна гээд болдоггүй. Тэд мундаг мэргэшсэн хүмүүс. Чиний тэр талын хэд дэх шүд цоорсон байна гээд бараг л шууд хэлнэ. Хажуугаар нь миний боловсрол дутмаг юм шит санагдаад мэргэжил дээшлүүлэх гээд драмын ангид хүртэл сурч байсан. Гэхдээ яагаад ч юм бэ ямар нэгэн байгууллагын харьяалалд ороогүй л юм даа. Ганцаараа шүлгээ уншаад явбал дээр юм шиг санагдсан юм байлгүй. -Улс эх орны хөгжил, өнөөгийн залуусыг хараад өөрийнхөө үетэй харьцуулахад ямар санагддаг вэ? -Манай улс хөгжиж байна. Аажим аажмаар дээшилж байна. Залуусын хувьд тэд цагаан цаас шиг л харагддаг. Хар бэх дусаана уу, цэвэрхнээр нь аваад явна уу өөрсдийнх нь ухаан мэдэх асуудал. Бидний үетэй харьцуулахад бүх зүйл нь бэлэн болж. Ирээдүй маань их л сайхан харагддаг юм шүү дээ надад. -Таны туулж өнгөрүүлсэн зовлон их ч сэтгэлийн хаттай байж чаддаг. Энэ бүх сэтгэлийн тэвчээрийг та хаанаас авдаг юм бэ? -Би бурханаа л шүтдэг. Надад ямар нэгэн зовлон тохиолдоход би сайн сайхан зүйл оршиж байгаа тэр зүг рүү тэмүүлдэг. Саяхан болсон жүжигчин Баатархүүд хандив цуглуулах тоглолт ямар сайхан болов оо. Би өмнө нь хэзээ ч ийм сайхан тоглолт үзэж байгаагүй. Тэнд оролцож байгаа урлагийнхан маань бүгд телевизээр хараад л ирсэн гээд бод доо. Энэ чинь л сайн сайхан зүйл болж байгаа газар шүү дээ. Манай ард түмэн ямар агуу юм бэ гэж бахархсан.
Одоогоос хоёр жилийн өмнө миний ач хүнд өвчин тусаад бас хандивын тоглолт зохион байгуулахад ямар сайхан байсан гэж бодно. Сайхан сэтгэлтэй ард түмнийхээ буянаар охин маань өнөөдөр амьдарч байна. Тэр үөд Харанга хамтлагийн Лхагвасүрэн маань өөрөө хүнд хэцүү байдалтай хаалганы цаана байсан мөртлөө надад дүүгээрээ дамжуулан 100 мянган төгрөг өгч байсан. Ингээд бодохоор миний Монголын ард түмэн үнэхээр уужим агуу сэтгэлтэй байгаа биз. Г.Түмэнтогос Эх сурвалж: “Улаанбаатар таймс” |
Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Жагдаг: Яруу найрагчид бол надад заяасан бурхад |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдүүдийг зочид буудалд хүчээр авчран бусдад худалдан, биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүлжээ 16:02 Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж,
|
Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж, »»
|
|
Г.Занданшатар: “Монгол шуудан” компани нэг захиаг 100 төгрөгөөр хэвлэж өгсөн. Улсын төсвөөс нэг ч төсөв гаргаагүй 13:18 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд
|
2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд »»
|
|
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой 72 зөрчлийг илрүүлжээ 13:07 Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн
|
Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн »»
|
|
Бусдыг АЛНА хэмээн сүрдүүлсэн М.Нямдоржид яллах дүгнэлт үйлджээ 12:58 "Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн
|
"Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн »»
|
|
"Sky Force" баг PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аваргаар тодорлоо 11:31 Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship
|
Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship »»
|
|
Сэлбэ, Дунд голын ус, голын ойролцоох хөрсний дээжүүдээс ялгадсын гаралтай бохирдол илэрчээ 09:07 Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж,
|
Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж, »»
|
|
Түр зуурын нөөлөг салхины улмаас барилгуудын дээвэр хууларч, айлуудын гэр нуржээ 08:58 Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ.
|
Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ. »»
|
|
Санхүүгийн байгууллагад ажиллахдаа 3₮ тэрбум завшсан эмэгтэйг Интерполоор эрэн сурвалжилж, БНСУ-аас авчиржээ 17:45 Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг
|
Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг »»
|
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17:41 Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
|
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа »»
|
|
Шилэн дансны хөтлөлтийг сайжруулах, ил тод байдлыг хангах хугацаатай үүрэг өглөө 17:10 Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны
|
Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА 16:33 БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна.
|
БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна. »»
|
|
ШХАБ-ын тогтвортой хөгжлийн талаар санал дэвшүүлэв 13:30 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 11:57 Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
|
Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. »»
|
|
Хулгай их гардаг зуслангийн бүсэд камер байршуулна 11:55 Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн
|
Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
АН үндсэн дүрэм, намын хөтөлбөрийн шинэчилсэн төслөө баталлаа 10:00 Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31)
|
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31) »»
|
|
32-той эмэгтэй “хайртай залуугаас минь салгах гэлээ” хэмээн 58 настай ээжийгээ зоджээ 09:49 Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны
|
Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Нэгдүгээр эгнээнд машинаа зогсоовол цахимаар 20 мянган төгрөгөөр торгоно 18:55 ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн
|
ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн »»
|
|
Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай 17:57 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг,
|
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг, »»
|
|
Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 41 мянга орчим хүүхэд элсэн суралцаж байна 17:23 2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг
|
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг »»
|
|
Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол-Хятадын V экспогийн талаар ярилаа 17:20
|
|
Монгол-Хятадын V экспо нээлтээ хийлээ 17:16
|
|
Монгол-Хятадын V экспогийн сурталчилгааны видео 17:09
|
|
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 260 мянган үзэгч үзжээ 16:53 Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах,
|
Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Хиймэл оюунд суурилсан багшийн виртуал туслахыг монгол хэл, математикийн хичээлүүд дээр хөгжүүлсэн 16:03 Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна.
|
Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна. »»
|
|
Брюс Уиллисын эхнэрийн ярьсан зүйлс олныг эмзэглүүлэв 16:00 Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ.
|
Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ. »»
|
|
2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 14:15 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
|
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ. »»
|
|
Ордуудын есдүгээр сарын зурхай 14:03 Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна.
|
Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна. »»
|
|
iPhone 17 танилцуулах тов нь тодорчээ 13:06 “Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ.
|
“Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ. »»
|
|
УДШ Хангарьд ордон руу нүүжээ 13:03 Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй
|
Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй »»
|
|
Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна 12:32 Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна.
|
Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна. »»
|
|
Ариана Гранде аялан тоглолт хийнэ 12:32 Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ.
|
Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ. »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
Байт харвааны ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө 12:28 БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно.
|
БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно. »»
|
|
Дарханы “GS-25"-ын ажилтны биед халджээ 12:07 Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн
|
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн »»
|
|
Хотын төвийн барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ 21:08 Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай
|
Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай »»
|
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжинэ 20:00 Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна.
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна. »»
|
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ 19:57 Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага »»
|
|
Бусдыг хөнөөж, цогцсыг нь оршуулгын газар нуусан байжээ 15:01 Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан
|
Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан »»
|
|
Тавантолгой цахилгаан станц баригдвал Оюу толгой 2028 оноос дотоодоос эрчим хүч худалдан авна 14:44 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ »»
|
|
Ачаалал хэтэрсэн сургуулиудад шуурхай зохицуулалт хийхийг Ерөнхий сайд үүрэг болголоо 14:39 -Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
|
-Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
»»
|
|
Б.Хулан жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 14:19 Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна.
|
Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна. »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Намын даргын сонгуульд Ерөнхийлөгч идэвхийлэн оролцож байгаа нь хууль зөрчиж байгаа юу 13:57 Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын
|
Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын »»
|
|
Сансрыг гэтэлцгээе 11:26 Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй.
|
Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. »»
|
|
ФОТО: Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтоос 10:36 Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн
|
Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
|
Ши Жиньпин: Хятадын агуу их сэргэн мандалтыг хэн ч зогсоож чадахгүй 16:00 9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны
|
9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Австраличууд цагаачлалын эсрэг жагсаж байна 17:21 Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
|
Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Афганистанд газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алджээ 15:56 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас »»
|
|
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
|
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг »»
|
|
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан »»
|
|
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах »»
|
|
Өсвөр насны хүүхдийн амиа хорлосон хэрэгтэй холбоотойгоор ChatGPT шүүхэд дуудагдав 11:39 Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
|
Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж, »»
|
|
Apple, OpenAI компаниудыг И.Маск шүүхэд өгчээ 11:38 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан »»
|
|
Украины тал Оростой уулзалт хийхийн тулд хүчин чармайлтаа эрчимжүүлнэ 11:00 КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний
|
КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний »»
|
|
Эмнэлгийн барилгад цохилт өгснийг НҮБ буруушаалаа 13:40 НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|