 |
|
 |
|
БНСУ Тавантолгой дээр сонирхлоо илэрхийлсэн |
|
|
 |
|
 |
БНСУ Тавантолгой дээр сонирхлоо илэрхийлсэн
2011-08-22Монгол Улсад ойрын өдрүүдэд төрийн өндөр дээд хэмжээний айлчлалууд шил шилээ даран үргэлжлэх гэж байна.  Энэхүү үйл явдалтай холбогдуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мен Баг төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байна. Энэхүү айлчлалын хүрээнд хоёр орны Ерөнхийлөгч нар ямар асуудлаар санал солилцож, гэрээ хэлэлцээр хийхээр төлөвлөөд байна вэ?
-Монгол Улс энэ жилийн наадмаар тулгар төрөө байгуулсны 2220 жилийн ой, үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ой зэрэг олон тэгш ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Монгол төрийн энэхүү их ойд гадаадын улс орнууд тодорхой хэмжээгээр хүндэтгэл үзүүлье гэсэн бодол санаа байдаг. Сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр ч нэлээд ажиллалаа. Энэ агуулгаар өнгөрсөн долдугаар сард Энэтхэгийн ерөнхийлөгч Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийсэн бол одоо БНСУ-ын ерөнхийлөгч төрийн айлчлалаа эхлүүлж байна. Энэ удаагийн айлчлал нь БНСУ-ын ерөнхийлөгчийн хэмжээнд гурав дахь айлчлал болно. Монгол Улсын зүгээс тус улсад мөн гурван удаа айлчлал хийсэн байдаг.
БНСУ нь Монгол Улсын хувьд гуравдагч түнш. Хэдийгээр хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоогоод 21 жил болсон ч энэ хугацаанд худалдааны эргэлтийн хувьд дөрөв дэх том портнер болж чадсан. Тухайлбал, худалдааны эргэлт 2010 онд 212.3 сая ам.долларт хүрсэн байгаа. Энэ агуулгаар авч үзэхэд БНСУ-ын ерөнхийлөгчийн айлчлал маш чухалд тооцогдож байгаа юм. Төрийн айлчлалын хүрээнд аль болох хоёр талын харилцааг бүхий л асуудлын хүрээнд ярилцаж, урагшлуулахыг хичээдэг, бас шийдэхийг хичээдэг. Айлчлал гэдэг нэг, хоёр өдөр бужигнаад өнгөрдөг үйл явдал биш бэлтгэл хангах хугацаанд олон талын урьдчилсан төлөөлөгч солилцдог, яриа хэлэлцээрүүд хийдэг. Энүүгээрэ хоёр талын хэлэлцээрийг урагшлуулдаг, байгаа асуудлаа шийдвэрлэдэг ач холбогдолтой. Айлчлалын дараа ч ажлууд үргэлжлэн хийгдэнэ. Энэ удаагийн айлчлал Монгол Улс, БНСУ-ын харилцааг шинэ шатанд гаргасан айлчлал болно гэж үзэж байна. Өнөөг хүртэлх хугацаанд хоёр орны харилцаа харилцан ашигтай сайн найрамдалт харилцаа явж ирсэн бол өнөөдөр иж бүрэн түншлэлийн харилцаанд хүрчээ гэдгийг зарлана. Дээрээс нь харилцааг шинэ утга агуулгаар баяжуулах зорилт тавигдаж байна. Нэн тэргүүнд эдийн засгийн асуудал хөндөгдөнө. Монгол Улсын эдийн засгийн үсрэнгүй хөгжилд хүрэхэд шаардлагатай байгаа дэд бүтэц, эрчим хүчний асуудлыг шийдэхэд БНСУ-ын туршлага оролцоог нэмэгдүүлэх асуудал чухал байгаа л даа.
Монгол Улс байгалийн баялгаа түүхийгээр нь экспортлоод байх бус аль болох дотооддоо боловсруулъя. Төмөрлөгийн аж үйлдвэрийг хөгжүүлье гэдэг зорилт тавьж байна. Энэ зорилгод хүрэхэд хамгийн тэргүүнд мэргэжилтэй боловсон хүчнүүдийг бэлтгэх шаардлага тавигдаж байгаа. Солонгос улсын хувьд аж үйлдвэр өндөр хөгжсөний зэрэгцээ боловсон хүчнүүдээ бэлтгэж чадсан орон. Тиймээс тус улсад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн хувьд зөвхөн өнөө, маргаашаа хараад тэнд амьдрах бус ирээдүйг харсан, улс орондоо хэрэгтэй мэргэжил эзэмших зорилт тавих хэрэгтэй байна. Төр засгийн зүгээс Солонгосын төртэй энэ чиглэлээр ярилцаж, тус улс дахь иргэдээ нарийн мэргэжил эзэмшүүлэхэд нь холбогдох дадлага хийлгэж, бичиг баримт олгож, албан ёсны болгох чиглэлээр яриа хэлэлцээр болно гэж ойлгож болно.
-Визийн нөхцлийг хөнгөвчлөх чиглэлээр ахиц гарах болов уу гэсэн мэдэгдлийг Гадаад харилцааны сайд хийсэн. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс хүчин чармайлт чухал байх шиг?
-Мэдээж хоёр орны харилцааг хөгжүүлнэ гэдэг хүн хоорондын харилцаа шүү дээ. Энэ утгаараа иргэд хоорондын зорчих асуудлыг хөнгөвчлөх, визийг хөнгөвчлөх асуудлыг хамгийн тэргүүнд ярьдаг. Олон жил ярьж байгаа асуудал. Гэхдээ нэг удаагийн айлчлалаар нэг өдрийн яриа хэлэлцээрээр шийдчихгүй. Мэдээж зорьсноо ажил хэрэг болгох чиглэл рүү алсыг харсан хамтарч шийдэх арга барилыг ярилцсан байгаа. Түүний нэг нь иргэдэд олгох визийг урт хугацаагаар олгодог болъё, аль болох хялбаршуулж олгодог болгоё. Тус улсад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн амьдарч сурах нөхцлийг хялбаршуулъя гэдэг чиглэлээр ярих юм бий.
-“Хараар” амьдарч байгаа иргэдийн асуудал яригдах уу?
-Нийт иргэдийн асуудал дотор яригдана гэсэн үг л дээ. Хууль ёсны, хууль бусаар амьдарч байгаа гэж ялгалгүйгээр нийтээр нь мэргэжил эзэмшүүлэхэд анхаарах, даатгалд хамруулах, эх орондоо ирээд буцах нөхцлийг нь олгоё гэдэг зорилт тавьж ажиллаж байгаа.
-Гэхдээ БНСУ-ын ерөнхийлөгчийн хувьд сөргүүлээд Тавантолгойн ордод хамтран ажиллах консерциумыг өөрийн орны талаас тодруулах зорилготойгоор Монгол Улсад төрийн айлчлал хийж байна гэсэн дүгнэлтүүдийг хэвлэлүүд хийчихсэн. Үнэхээр ийм сонирхол байгаа юу. Энэ талаар хоёр талаас хэр санал солилцсон байдаг юм бол?
-БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мен Багийг дагалдан тус улсын томоохон корпорациудын удирдлагууд, төлөөлөгчид ирж байгаа. Айлчлалын хөтөлбөрт хоёр орны бизнесийн төлөөлөл оролцсон бизнес уулзалт зохион байгуулагдана. Хоёр орны Ерөнхийлөгч нар оролцоно. Энэ үеэр ярилцах сэдвүүдийн нэг нь Тавантолгойн асуудал. Сонирхлоо ч Солонгосын тал ил тод мэдэгдсэн. БНСУ нь өөрөө гангийн том үйлдвэрлэгч. Усан онгоц, авто машины үйлдвэрлэлийн гол түүхий эд нь гангийн үйлдвэрлэл. Коксжих нүүрс асар их хэрэгтэй тус улсад. Харин түүнийг нь нийлүүлж болох хамгийн ойр орон нь Монгол Улс гэж үздэг. Тийм ч учраас БНСУ-ын нэлээд олон компани нийлээд консерциум байгуулаад Тавантолгойн тендерт оролцсон. Одоогийн байдлаар Засгийн газрын урьдчилан шийдвэрлэснээр сонгон шалгаруулалтад БНСУ-ын консерциум шигшигдэж үлдсэн ч юм шиг, үлдээгүй ч шиг юм үл ойлгогдох байдалтай байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Тавантолгойн нүүрсний орд дээр Засгийн газар ойлгомжтой, олон нийтэд ил тод мэдээлэл өгөх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Монгол Улсын хувьд ч гуравдагч хөршийн бодлого гэж бий. Олон зах зээлтэй болох нь бидний тавьж байгаа зорилго. Хөрш орнуудын зах зээлийг давж гурав дахь зээлд оръё гэсэн бодлого ч бас БНСУ-ын талд нийцнэ. Тэгэхээр Тавантолгойн нүүрсний ордод БНСУ-ын консерциумыг оруулах асуудал яригдах байх аа.
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр Тавантолгойн гэрээг ярилцах үед Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын байр суурь зөрсөн гэх мэдээлэл бий. Тэгэхээр Ерөнхийлөгч Тавантолгойд БНСУ-ын консерциумыг оролцуулах сонирхолтой байна уу даа?
-Тавантолгойн асуудлыг Үндэсний аюулгүйн байдлын зөвлөлөөр олон удаа яриагүй л дээ. Засгийн газар урьдчилсан шийдвэр гаргаад Тавантолгойн асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулсан. Үндэсний аюулгүй байдлын ажлын алба одоогийн байдлаар нягтлаад, дутууг нь тодруулаад байж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд Солонгосын компаниудыг Тавантолгойд заавал оруулах ёстой гэж зүтгээд Ерөнхий сайдтай байр суурь зөрөлдсөн юм байхгүй. Ерөнхийд нь тавьж байгаа зарчим бий. Тавантолгойн гэрээ ил тод байх ёстой, Монгол Улсын үндэсний эрх ашиг тэргүүн зэрэгт тавигдах ёстой. Үндэсний эрх ашиг дотор эдийн засгийн өсөлтийг хангах. Түүн дотор үндэсний үйлдвэрээ хөгжүүлэх, түүхийгээр нь нүүрсээ гаргаад байх бус боловсруулах үйлдвэр байгуулж, ажлын байр бий болгох. Эдийн засгийн аюулгүй байдал гэж байдаг. Аль болох олон түнштэй болох ёстой. Хамгийн тэргүүнд Монголын үндэсний эрх ашиг шингэсэн байх ёстой гэж үзэж байгаа. Тодруулж хэлбэл, хөрш орнуудаас гадна аль болох олон түнш орныг оролцуулах нь Монгол Улсын үндэсний эрх ашигт нийцнэ гэж үзэж байгаа юм. Түүнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд БНСУ-ын ерөнхийлөгч төрийн айлчлал хийх учраас Тавантолгойд заавал Солонгос улсын консерциум оролцох ёстой гэж зүтгээд байгаа юм биш. Монгол Улсын үндэсний өөрийн эрх ашиг Тавантолгойд маш ухаалаг шийдвэр гаргаж, хоёр хөршөөс гадна бусад түншүүдийг оролцуулж ирээдүйг харсан шийдвэр гаргах шаардлагатай гэж үзэж байгаа.
-Ирэх мягмар гаригт/маргааш/ АНУ-ын дэд ерөнхийлөгч Монгол Улсад айлчилна. Айлчлалын зорилго нь Монгол Улсад цөмийн хаягдлыг булшлах асуудлаар яриа хэлэлцээрээ баталгаажуулах нь гэж олон нийт үзэж, зарим хэсэг нь жагсаал зохион байгууллаа. Энэ асуудал дээр Ерөнхийлөгч ямар байр суурьтай байгаа вэ. Анхаарал тавьж, албаныхаа журмаар судлуулж буй зүйл бий юу?
-АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозэф Байдэн Монгол Улсад айлчилна гэдэг хоёр орны харилцаанд асар том ач холбогдолтой. Одоогоос 67 жилийн өмнө буюу 1944 онд АНУ-ын дэд ерөнхийлөгч Х.Воллес Монгол Улсад айлчилж байсан түүхтэй. Эл айлчлал түүхэнд тэмдэглэгдэхүйц айлчлал болсон. Учир нь уг айлчлал болсноос хойш жилийн дараа 1945 онд дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа Монгол Улсыг бусад улсаар хүлээн зөвшөөрүүлэх, тусгаар тогтнолыг баталгаажуулахад их чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Түүнээс хойш 67 жилийн дараа хийж байгаа энэ удаагийн айлчлалыг АНУ-ын зүгээс мөн тодотгосон байгаа. Түүхт ойнууд тохиож, Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойг тэмдэглэнэ. Энэнд АНУ-ын зүгээс анхаарал тавьж, хоёр орны харилцаанд дэд ерөнхийлөгчийн хэмжээнд айлчилна шүү гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийг АНУ-д айлчлах үеэр зургадугаар сард ярьсан. Тиймээс энэ айлчлал яах аргагүй чухал айлчлал. Ерөнхий сайдын зочны хувьд, хэлэлцээ хийнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчид дэд ерөнхийлөгч Жозеф Байдэн бараалхаж яриа хэлэлцээр хийнэ. Ерөнхийлөгчтэй хийх хэлэлцээрийн гол агуулга нь Монгол Улс ардчилсан 20 жилээр замнахдаа алдсан нь юу байв, оносон нь юу байв. Туршлага юу байв. Ардчиллыг хөгжүүлэхэд цаашид хамтарч юу хийх боломжтой, ардчилсан хөгжлийг хэрхэн бэхжүүлэх вэ гэдгийг ярина.
-Цөмийн хаягдлын талаар хөндөгдөх үү?
-Уулзалтаар цөмийн хог хаягдлын асуудал яригдахгүй гэдгийг баттай хэлж чадна.
-Баттай гэдгийг яаж баталгаажуулах вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд энэ асуудалд тууштай байр суурь барьж байгаа. Нэгдүгээрт, Ерөнхийлөгч байгаль орчны асуудал дээр тодорхой хөтөлбөр барьж ажилладаг. Энэ ч үүднээс “Мод тарих” үндэсний хөтөлбөрийг зарласан. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дээр дэлхий нийтийн тэмцлийг тэргүүлж байгаа. Усны асуудал дээр Даосын эдийн засгийн форумтай хамтраад өнгөрсөн зургадугаар сарын эхээр том хурал зохион байгуулсан. Ирэх аравдугаар сард Ази Европын дээд хэмжээний уулзалтыг Байгаль орчин, ойн сайд нарыг оролцуулсан хурлыг Улаанбаатарт хийхээр Ерөнхийлөгч өөрөө өнгөрсөн оны арван сард Брюссельд хуралд оролцохдоо санаачлага гаргаж, урилга илгээсэн. Энэнд одоо бэлтгэж байна. Монголын онгон байгалийг авч үлдэх тал дээр Монгол Улсын Ерөнхийлөгч идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа. Тийм учраас эх нутагтаа цөмийн хаягдал авчраад булахыг тэвчихгүй. Ийм асуудал байх ёсгүй гэж байр сууриа тодорхой илэрхийлсэн.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийг АНУ-д айлчлах үеэр цөмийн хаягдлыг булшлах асуудал хөндөгдсөн гэх албан бус яриа байдаг?
-АНУ-д айлчлах үеэр зарим байгууллагаас уулзаж, ярилцъя гэдэг хүсэлт тавьж байсан. Тэгэхэд Ерөнхийлөгч байр сууриа маш тодорхой хэлж байсан. “Энэ талаар ямар нэг юм сонсохыг хүсэхгүй байна” гэж... Тиймээс АНУ-ын талтай энэ тухай яриа хэлэлцээр хийгдэхгүй гэдгийг онцлоё. Харин энэ асуудалтай холбоотойгоор Үндэсний аюулгүй байдлын ажлын албанд тодорхой үүрэг өгсөн. Цөмийн хаягдлыг Монгол Улсад булшлах талаар Япон, АНУ-ын хооронд яригдаж байна гэсэн барим тавин мэдээ Японы хэвлэлд гарч байна. Энэ мэдээллийг нягтал, үнэхээр ийм яриа хэлэлцээр болсон, болж байгаа бол зогсоо. Хэрвээ ийм яриа хэлэлцээрийг Монголын талаас хэн нэг албан тушаалтан, байгууллага хийсэн байдаг юм бол таслан зогсоож, холбогдох хариуцлагыг нь хүлээлгэ, арга хэмжээ ав гэсэн чиглэлийг Үндэсний аюулгүй байдлын ажлын албанд өгсөн.
-Ийм хэлэлцээр хийх нөхцөлд нэн тэргүүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Ерөнхийлөгч УИХ гээд шат шатанд асуудал хэлэлцэгдэх ёстой юу. Хуулиараа яг яах ёстой байдаг юм бэ?
-Хуулийн зохицуулалтууд бий л дээ. Яриа, хэлэлцээр эхэлсэн тохиолдолд төрийн тэргүүнд мэдэгдэж байх үүрэгтэй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд уламжилж зөвшөөрөл авч байж юм уу, эсвэл УИХ-ын холбогдох байнгын хорооноос чиглэл авч, яриа хэлэлцээр хийх ёстой. Түүнээс хувь хүн, нэг төрийн ажилтан очоод ярьдаг яриа биш. Улс үндэстний аюулгүй байдалтай холбоотой, олон улсын анхаарлын төвд байдаг асуудал шүү дээ. Өнөөдөр цөмийн асуудлаас болж Хойд Солонгос, Иран улсын цөмийн хөтөлбөр ямархүү хэмжээнд очиж байгаа билээ. Фүкюүшимагийн атомын цахилгаан станц, Чернобилийн осол гээд одоо ч хор уршиг нь арилахгүй анхаарлын төвд байгаа асуудлууд байна. Тийм учраас энэ асуудал төрийн тодорхой бодлого шийдвэрээр зохицуулагдах ёстой.
-Ярианы төгсгөлд айлчлалтай холбоотой асуудлыг тодруулъя. Ойрын үед Монгол Улсын Ерөнхийлөгч бусад оронд айлчлах юм уу. Эсвэл бусад орноос манай оронд хийгдэх айлчлал хэр олон байгаа вэ?
-Наймдугаар сарын сүүлчийн арав хоног ажил ихтэй байна. Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Жак Роке айлчилна. Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн нэгдүгээр сард Швейцарьт айлчлахдаа Олон улсын олимпийн хороонд зочилж, Монгол Улс 2040 онд олимпийн тоглолтыг авна гэсэн итгэл найдвар өвөрлөсөн уриа гаргасан. Энэ дагуу Жак Рокетэй уулзаж ярилцана. Үе үеийн олимпийн медальтнуудаа, аваргууддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ төлөвлөгдөж байна. Үүний дараа Монгол туургатны их хуралдай болно. Өнгөрсөн жил Буриад улсад болсон хуралдаанд Ерөнхийлөгч оролцсон. Дэлхийн монгол туургатны холбооны хүндэт ерөнхийлөгч нь Монгол Улсын Ерөнхийлөгч байдаг. Энэ утгаараа 24-ны хуралдааныг нээж үг хэлнэ. Монгол туургатан гэж өөрсдийгөө тооцдог олон орноос ирэх эрдэмтэн мэргэд, залуучууд, улстөрчдийн төлөөлөлтэй уулзаж ярилцах болно. Наймдугаар сарын сүүлээр Финлянд улсын ерөнхийлөгч Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Финлянд улсыг Хүннү гаралтай гэж түүх судлаачид үздэг. 1990 оны дунд хүртэл тус улс нь Монгол Улстай маш өргөн харилцаатай явж ирсэн. Технологи өндөр хөгжсөн, нээлттэй эдийн засагтай, нээлттэй нийгэмтэй. Хүйтэн уур амьсгалд байдаг маш сонирхолтой чухал орон. Тус улстай эдийн засгаа хөгжүүлэх асуудлыг ярина.
Есдүгээр сарын дундуур Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын ээлжит чуулганд оролцоно. Монгол Улс энэ оны долдугаар сараас 1-нээс эхэлж Дэлхийн ардчиллын нийгэмлэгийг тэргүүлж байгаа. Анхных нь хурлыг Ерөнхийлөгч өөрөө даргалж өндөр төвшинд Нью-Иорк хотноо хийх гэж байгаа юм. Олон санаачлагуудыг гаргана. Ардчилсан Монгол Улс, дэлхийн ардчиллын нийгэмлэгийг удирдах хугацаандаа дэлхийд ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр юу хийж болох вэ, ардчиллын гол үзэл санаа бол тогтвортой тайван байдал. Аливаа дектатур амжилттай богино хугацаанд хөгжиж болдог жишээ захаас аван байгаа ч нуран унаж буй. Ливи, Сирид болж байгаа мөргөлдөөнүүд үүнийг нотолно. Үр дагавар нь үндэстнээ сүйрэлд хүргэх аюултай байгаа. Тиймээс үүнээс урьдчилан сэргийлэх, дэлхий дахинд энх тайван тогтоох, тогтвортой байдал бий болгох шалгарсан засаглалын хэлбэр бол ардчилсан засаглал юм. Энэнийг олон нийтэд сурталчилж бэхжүүлэх шаардлагатай. Ардчилал гэдэг төгс боловсорсон зүйл биш, өдөр тутамд арчилгаа шаардлагатай, өдөр тутам бэрхшээл тулгарч байдаг. Тиймээс Монгол Улс дэлхийн ардчиллын нийгэмлэгийг тэргүүлж байх хоёр жилийн хугацаанд үйл ажиллагааг нь идэвхитэй авч явах ёстой учраас энэ асуудал дээр онцгой анхаарч байна. Одоогоос 21 жилийн өмнө Монгол Улс ардчилсан тогтолцоонд хөл тавьж байсан бол одоо дэлхийн ардчиллыг манлайлаад явах хүндтэй үүргийг хүлээгээд байна. Энэ нь Монголын ард түмний 20 жилийн хугацаанд олсон ололтыг дэлхий нийт хүлээн зөвшөөрсний билиг тэмдэг гэж үзэж болох юм.
Г.Дарь
"Ньюс мн"
|
| БНСУ Тавантолгой дээр сонирхлоо илэрхийлсэн |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй 10:47 Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
|
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг »»
|
|
Их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ 10:45 Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ.
|
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ. »»
|
|
Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ 10:42 Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
|
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их »»
|
|
Эмнэлгийн хуудас буюу листийг дараах байдлаар авдаг 10:17 ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ
|
ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ »»
|
|
Монгол улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 10:15 Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын
|
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын »»
|
|
Гэрлэх ёслолын ордон, Амгалан амаржих газрын тэгш ойг тэмдэглэнэ 10:09 НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор:
|
НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор: »»
|
|
Монголын хоёр тамирчин Сингапурт легионер тоглоно 10:06 “Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож,
|
“Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож, »»
|
|
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 09:49 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт »»
|
|
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 09:38 Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн
|
Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн »»
|
|
Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна 09:31 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
|
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. »»
|
|
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа 09:26 Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ.
|
Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ. »»
|
|
Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо 13:40 1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо
|
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо »»
|
|
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ 13:39 Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний
|
Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Милан–Кортина 2026 өвлийн олимп өнөө шөнө нээлтээ хийнэ 13:23 Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө,
|
Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө, »»
|
|
Бүсийн “босс”-ууд 11:34 Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ.
|
Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ. »»
|
|
Малчид, иргэдэд анхааруулга 11:28 ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын
|
ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын »»
|
|
Алтны ханш оргилд хүрээд огцом унаж, унц нь 5600 ам.доллараас 4770 ам.доллар болов 11:27 Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино
|
Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Сүхбаатар аймагт бүлэг этгээдүүд мал хулгайлж, баригджээ 10:58 Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.
|
Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна. »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ 10:53 Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад
|
Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад »»
|
|
Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ 10:51 Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын
|
Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын »»
|
|
Монгол улс Миланы 2026 оны олимпын загварын шоунд амжилттай оролцлоо 10:34 “Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион
|
“Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион »»
|
|
Сар шинийн өмнө зах, худалдааны төвүүдийг 00:00 цаг хүртэл уртасгаж ажиллахыг уриалав 10:31 Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны
|
Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны »»
|
|
Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ 10:27 Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн
|
Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн »»
|
|
Биткойны ханш Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөх үеийн түвшин рүү унав 10:24 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин »»
|
|
“Байгалийн гамшгийн үед хараа болон хавсарсан бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа 10:21 ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн
|
ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн »»
|
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|