2011-08-12Энэ хүний нэр Оросын “Их нэвтэрхий толь”-ийн дэлхийн II дайнаас хойших түүхэнд анх удаа

эзэлбэл зохих байраа эзэлсэн гэж үздэг. Уг тольд Власовын талаар муу үг ер байхгүй, түүний үйл ажиллагаанд бодитой дүгнэлт өгсөн байдаг. Харин дэлхийн II дайны цэргийн дарга нарын тухай тайлбар тольд Сталины тухай сөрөг үнэлгээ бий. Үүнд Власовыг “Энэ генералын тухай манай нам хэвлэлд бичсэн бүхэн хууль байв” гэж бичжээ. Үүнийг нотлох баримт олон. Власовын командалсан цохилт өгөх II арми олзлогдсоныг Зөвлөлтийн удирдлага үгүйсгэсээр ирсэн юм.
Бодвоос цэрэг дайны түүхийн ихэд гунигтай энэхүү баримтыг ард түмнээсээ нуух шалтгаан байсан л байх. Нэг баримт өгүүлье. Зөвлөлтийн мэдээллийн товчооны 1942 оны зургадугаар сарын 29-ний мэдээнд “Гитлерийн командлал өчигдөр бас нэгэн хуурамч мэдээллийг олны сонорт хүргэлээ. Энэ удаа тэд Зөвлөлтийн гурван (тэдний дотор Власовынх орсон) армийг “бут цохисон” гэж мэдээллээ. Энэ оны хоёрдугаар сард II арми Германы хамгаалалт руу гүнзгий цөмөрч орсон юм. Тиймээс Германы цэргийн ихээхэн хүчийг түүний эсрэг чиглүүлсэн бөгөөд өвөл, хаврын турш дайсантай шаргуу тулаан хийж, томоохон хохирол учруулсан.
Цохилт өгөх II арми устгагдсан гэх ямар нэгэн мэдээлэл байх учиргүй” гэж түүнд өгүүлсэн байв. Харамсалтай нь энэ мэдээнд үнэн үг ганц ч байсангүй. Зөвлөлтийн хүмүүсийг төөрөгдүүлэхийн тулд Цохилт өгөх II армийг шинээр байгуулж генерал Федюнижскийгээр командлуулсан байна. …Энэ ялдамд уншигчдад нэг зүйлийг сонирхуулахад Оросын чөлөөлөх хөдөлгөөний эхлэлийг генерал Власов тавиагүй юм.
Бүр 1941 оны арваннэгдүгээр сард Смоленскийн орчимд “Чөлөөлөх хөдөлгөөн” гэдэг бүлэг бий болжээ. Хожмын Оросын чөлөөлөх арми (ОЧА)-ийн үндэс чухам тэр үед бий болсон аж. Энэ хөдөлгөөнийг үүсгэлцсэн хүмүүсийн нэг гене рал Лукиний ярьснаар бол цэргийн олзлогдогсод, эхний давалгаанаар цагаачлагчид, германчуудад эзлэгдсэн нутгийн хүн амаас бүрдсэн хагас сая хүн зэвсэг барин Зөвлөлт байгууллын эсрэг тулалдаж байжээ.
Оросын Засгийн газар байгуулах Зөвлөлт тогтолцоог устгах зорилгоор Орос-Германы дайныг иргэний дайн болгохын тулд тарж бутарсан оросуудын бүлэглэлүүдийг нэгэн тугийн дор нэгтгэх асуудлыг чухам энэ үед хэсэг генерал, түүний дотор Лукин тавьж байв. Гэвч олон шалтгааны улмаас энэ зорилт биелэх учиргүй байлаа. Домогт генерал Андрей Андреевич Власовын цэргийн амьдралыг хүмүүс сайн мэддэг.
Цэргийн шилдэг дарга байсанд нь эргэлзэх юмгүй. Гэхдээ энэ хүний хувийн намтрыг дайн эхлэхээс өмнө мэддэг хүн олон байгаагүй юм. Власов Доод Новогород мужийн Лопухино тосгонд төржээ. Тэрбээр айлын гурван хүүхдийн бага нь. Ах нь дэлхийн I дайнд амь үрэгдэж. Тиймээс эцэг нь бага хүү Власовтаа гол найдлагаа тавьж байв. Власов Доод Новогородын ХАА-н их сургуульд сурч байгаад цэрэгт татагдаж, фронт руу явжээ. Нутагтаа жил болгон очно. Генерал болсон ч даруу хэвээр байгаад нутгийнхан нь ам сайтай.
Оршин байгаа дэглэм ард түмний эсрэг байгааг тэр улам бүр ухаарч байлаа. 1942 онд “Би яагаад большевизмтэй тэмцэх болов” гэсэн нэрээр бичсэн захидалдаа Власов энэ тухай өгүүлсэн байна. Тухайлбал, би гэр орныхноо соо, тосгоноосоо холбоо тасраагүй учраас тариа чид юугаар, яаж амь зуудгийг мэднэ. Большевикууд ялснаар Оросын ард түмэн иргэний дайны жилүүдэд зорьж тэмцсэн юмандаа хүрч чадаагүй. Оросын ажилчин ямар хүнд хэцүү, амьдарч буйг, тариачныг хэрхэн хамтрал руу албадан явуулж байсныг, сая сая орос хүнийг шүүлгүйгээр, мөрдөн шалгалгүйгээр яаж уст гаж байхыг би харсан.
Орос юм бүхнийг гиш гэчиж байхыг би үзсэн…” гэж бичсэн байна. Үнэндээ ч тухайн үед тариачин хүн иргэний ямар ч эрхгүй хамжлага болж байв. “Орос орон” гэдэг үгийг хэлэхийг хориглодог, “Оросын эх оронч” гэдэг ойлголтын төлөө л хэнийг ч хамаагүй шоронд хийчихдэг цаг үе байлаа. Энэ бүхий л байдал Власовын үзэл бодол төлөвшихөд тодорхой нөлөө үзүүлэв. Андрей Андреевич эрмэг зоримог эр байжээ. Эцэг нь шүтлэгтэй, сүмд ажилладаг хүн байсан ч Власов үүнийг хэнээс ч нууж байсанг үй.
Эрх тушаалтай хүмүүст ийм эцэг эх битгий хэл ойрын садан байх нь түүнийг “ардын дайсан” гэж үзэх хангалттай үндэслэл болдог байсан. Сайн мэдэх хүний нь дурссанаас үзвэл Власов өөрөө ч сүсэгтэй хүн байсан бөгөөд ээжийнхээ өгсөн жижиг бурхны зургийг цэрэг хувцасныхаа энгэрийн халаасанд хийж явдаг байв. Власовын анхны гэргий Анна Вороника нь нэг нутгийнх байлаа. Түүнийг баривчилж, таван жил шоронд хорьжээ. Власовын эцэг, эгч хоёр нь генералыг урвагч нэр зүүхээс өмнө өөд болсон болохоор элдэв зовлон амсаагүй аж. Власовын хойт эхийг нь бас баривчлав. Бас л таван жил торны цаана суулгажээ
. Гэтэл Власовынхноос 12 хүн дайнд амь үрэгдсэн байх юм. Оросын чөлөөлөх хөдөлгөөний бодлого, зорилго юу байсан тухай үнэнийг Зөвлөлтийн хүмүүсээс нуухыг хичээж байх тэр үед генерал Власовыг Европ тэр аяараа мэддэг болсон байлаа. Гитлерийн эсрэг хуйвалдаанд оролцогчидтой генерал Власов холбоотой байсныг бид саяхан болтол мэдэхгүй байлаа. Оросын чөлөөлөх армийн тухайд Власов хийгээд германчууд юу төлөвлөж байсныг одоо эргэлзэх юмгүй ярьж болохоор болсон байна.
П.Н.Полин гэдэг хүн 1987 онд энэ талаар бичихдээ “Оросын чөлөөлөх армид хоёр хувилбар л байв. Эхнийх нь, уг армийн дивизүүдийг зохион байгуулж, зэвсэглэхэд хүрэлцэхүйц хугацаагаар Улаан армийн довтолгоог германчууд тогтоож, Оросын чөлөөлөх арми улмаар фронт дээр ирж Герман-Зөвлөлтийн хоорондох дайныг иргэний дайн болгох. Бодлого зорилгоо зөв сурталчлах, Улаан армийн анги салбарууд хийгээд хүн амтай нүүр учрах үедээ ОЧА өөрөө зөв үйл ажиллагаа явуулснаар дайны явцад шийдвэрлэх эргэлт хийж улс орноо коммунизмын дарлалаас чөлөөлнө. Хоёр дахь нь, Германыг зэвсэглэсэн, эв нэгдэлтэй, коммунизмын эсрэг Оросын арми, Зөвлөлтийн ганцаар захирагч тогтолцооны эсрэг тэмцэхэд нь Өрнөдийн ардчиллын зүй ёсны холбоотон нь болно.
Дайны дараах ийм дайн гарцаагүй гэж бидэнд бодогдох болсон” гэсэн байдаг. Власовын дэргэд алба хааж байсан А.Киселёв “Генерал Власовын төрх” хэмээх номдоо энэ тухай бас бичсэн нь бий. Тийм болохоор Власовын хийхээр төлөвлөж байсан ажил үндсэндээ бидэнд тодорхой болж байна. Холбоотнууд нь ОЧА-ийг худалдчихаагүй бол үйл явдлын өрнөл нэлээд өөр байх байсан нь эргэлзээгүй.
Большевикуудтай тэмцэх нэгдсэн фронт байгуулахыг генерал Власов хүсэж, түүндээ Улаан армид эзлэгдсэн Европын орнуудын чөлөөлөх хөдөлгөөн болон ЗХУын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний хөдөлгөөнүүдийг нэгтгэхийг чармайж байжээ.
Харин Орос улсын түүхэнд Власовын хөдөлгөөний гүйцэтгэх үүргийг одоо хүртэл олон хүн ойлгохгүй байгаа нь харамсалтай. Чөлөөлөх хөдөлгөөнд оролцогчид бахархалтайяа хэлдэг байсан “Власовч” гэдэг үг түүний эх оронд “урвагч” гэсэнтэй адил болсон юм. Сталины хэлмэгдүүлэгч, суртал нэвтрүүлгийн аппаратын ажилтнуудын уршгаар Власов гэдэг нэр Германы армийн цэрг үүд, цагдаагийн ажилтнууд эзлэгдсэн нутаг дээрээ гаргаж байсан зэрлэг авирлал, Европын газар шороон дээр “холбоотны” цэрэг, партизануудын явуулж байсан үйлдлийг Зөвлөл тийн хүмүүсийн сэтгэлд оруулах болсон юм. Тэг вэл энэ хүмүүс нь власовчууд болон чөлөөлөх үзэл санааг илэрхийлэгчид ч биш, харин Зөвлөл - тийн эрх баригчдыг чинээнд нь тултал цөхр өөсөн хүмүүс байв. Власовын үйл хэргийг дайны дараа үргэлжлүүлсэн Н.А.Троцкий ийн бичсэн байна.
Власов еврейн эсрэг үзэлтэн байгаагүй юм. Оросын ирээдүйг еврейчүүдгүйгээр төсөөлдөггүй байж. Оросын чөлөөлөх хөдөлгөөний суртал нэвтрүүлэгчид цэргийн олзлогдогсдын дунд ажиллахдаа энэ чиг шугамаас гаждаггүй байв. Тэгэхлээр Власов еврейн эсрэг үзэлтэн байсан мэт яриа нь зохиомол зүйл төдийгүй орос, еврей ард түмнүүдийн хооронд яс хаясан хэрэг байлаа. Оросын аюулаас хамгаалах байгууллага тэр ч бүү хэл генерал Власовыг устгах зорилт тавьсан билээ. Түүнийг Оросын Засгийн газар, арми байгуулахаас Сталин Гитлерээс илүү анги байв.
Власов санасандаа хүрвэл коммунист байгуулал сүйрнэ гэсэн үг. Даанч генералын хүсэл биелээгүй. Тэгээд л түүнийг ангуучилж эхлэв. Түүнийг устгахад Зөвлөлтийн удирдлага ёстой юугаа ч хайрласангүй. Генералыг устгах төлөвлөгөөг “Хэрээ агнах” гэж нэрлэсэн юм. 1942 оны долдугаар сард Власовыг олзлох тухай мэдээг Сталин эхлээд хүлээж авсан байна. Сталин, генерал хоёр урьд нь гурван ч удаа уулзаж байжээ. Власов ОЧА хийгээд Засгийн газар байгуулж большевизмтэй тэмцэж эхлэхийг уриалах болсон нь Сталиныг сандраажээ.
Түүний шийдвэрээр ҮХУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн хуралдаан 1943 оны хоёрдугаар сард болж Власовыг цаазаар авах, хөрөнгийг нь хураах ял оноов. Власовын ах дүү, төрөл төрөгсдийг хэлмэгдүүлэх ажил ч энэ цаг үеэс эхэллээ. Генералыг устгахад бэлтгэх ажлыг маш өргөн далайцтай төлөвлөсөн нь түүний үйл ажиллагаанаас учрах болзошгүй үр дагавраас Зөвлөлтийн удирдлага үхтэлээ айж байсныг харуулна. Эхлээд генералын очиж болох газруудад ажиллуулах хорлон сүйтгэгчдийн есөн бүлэг бий болгов. Тэгээд Испанийн БНУ-ын армид алба хааж байгсдаас бүрдсэн нэг бүлгийг Псковт аваачлаа. Энэ бүлгийнхэн өөрсдийгөө тус нутагт байгаа Испанийн дивизийн офицерууд гэж итгүүлж, Власовын ойрын хүрээллийн дотор нэвтрэх ёстой байв.
Смоленск руу аюулаас хамгаалах байгууллагын дэслэгч Волковоор ахлуулсан бас нэг бүлэг илгээв. Беларусь руу бүр томоохон хүч явууллаа. 37 хүнтэй энэ хүч Минск орчимд байв. Ер нь Беларусийн хэд хэдэн бүлэг зохион байгуулжээ. ПолоцкВитебскийн районд авсан арга хэмжээ нь цэрэг дайны ажиллагаанд бэлтгэж байгаа юм байна гэхээр байсан гэдэг.
Түүнд оролцсон ЗХУ-ын Аюулаас хамгаалах хорооны шуурхай бүлэг 1900 хүнтэй байсан гээд бод. Зөвлөл тийн олон генерал олзлогдсон, нэлээд нь герман чуудтай хамтарч Засгийн газар, чөлөөлөх армийг тусдаа байгуулах гэсэн түүний санаархлыг Сталин “үхлийн аюул” гэж үзэж байлаа. Гэлээ ч генералыг устгах ажиллагаа бүтэлгүйтсээр байв. Жишээ нь, бригадын командлагч М.В.Богданов л гэхэд Власовын ойрын хүрээлэлд нэвтэрч чадсан төдийгүй нэг ёсондоо хилийн чанад дахь Оросын Засгийн газар болоод байсан Оросын ард түмнийг чөлөөлөх хорооны зэвсэгт хүчний их бууны штабын дарга болсон байв.
Тэгсэн хэрнээ л Власовыг устгахыг оролдохоос татгалзсаар байсан аж. Власовын командалж байсан Цохилт өгөх II армид алба хаагч асан Яков Дектяр нэгэн захидалдаа юу гэж бичсэнийг сонирхуулъя. Власов болоод түүний хөдөлгөөний түүхийг бодитоор нь мэдэж, ойлгох цаг ирнэ гэдэгт итгэдэг. Цэргийн олзлогчид гэж байгаагүй гэхчилэн элдэв дэмий ярьж үүнийгээ нотлохыг оролдогсдыг хүмүүс дурсах ч үгүй мартах болно” Бурхан үнэнийг үздэг, харин тэр даруйд хэлдэггүй гэж эртний үг байдаг… Андрей Андреевич Власов (1901-1946) 1920 онд Улаан армид алба хаасан, дэслэгч генерал байв.
Эх орны II дайны жилүүдэд корпус, арми командалж, Волковын фронтын командлагчийн орлогч, Цохилт өгөх II армийн командлагч байсан. Энэ арми 1942 оны хавар дайсны бүслэлтэд орсон юм. Түүнийг 1945 оны тавдугаар сард Зөвлөлтийн цэргүүд баривчилж Дээд шүүхийн цэргийн коллегийн шийдвэрээр дүүжлэн хороосон юм.
Р.Жаргалант