2011-08-06Төрсөн, өссөнөөс эхлээд төгссөн сургууль, очсон газрыг бичиж нурших нь энд илүүц биз.
Түүнийг 1970-аад оны хүмүүс, тэр дундаа малчид андахгүй. Тэрбээр “Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян Монгол баян. Хэл, хил, тал гурваасаа салбал хэн эмгэнэлтэй вэ. Монгол эмгэнэлтэй. Хэл, хил, мал гурвынхаа төлөө энэ яваа насаа эцэслэн дуустал тэмцъе. Хэл, хил, тал гурвынхаа төлөө үхсэний дараа сүнс гэж байдаг юм бол үргэлжлүүлж бас тэмцье” хэмээн хэлж зах зээлийн үеийн шуналт “мангас”-уудын эсрэг “Буянт мал” нэвтрүүлэгээрээ ханцуй шамлан давшилсан. Хэдийгзэр тэр үе саяхан мэт санагдаж байгаа ч түүнээс хойш 30 гаруй жил өнгөрчээ. Хийсэн, бүтээснээрээ олондоо үнэлэгдсэн энэ зрхмийг Зундуйн Дорж гэдэг. Тэрбээр өнөөдрийн байдлаар TV5 телевизэд хөтлөгч, редактороор ажиллаж байна. “Халдаж болошгүй дархан хилтэй Хавтгайрч хумгамгүй тэргэн хэлтэй, Харьяалагдаж боломгүй халуун цустай, Умард зүгийн Орос орон, Урт хэрэмтэй Хятад орон…” гэж хэлсэн. Тэрбээр зүгээр нэг шүлэглээгүй гэдгээ энд онцлосон юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
Санасан нэгийг нь хэлчихээр бусад нь гомдох байхаа
-Танд энэ өдрийн мэнд хүргэе?
-Баярлалаа. Танай сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе.
-Сэтгүүлзүйн салбарт таны байгуулсан гавьяа их. Тэдний дундаас онцлон нэгийг нь хуучлаач?
-Сэтгүүлч, зохиолч хүн гэдэг нь эрин зууныхаа хариуцлагатай нарийн бичгийн дарга байх ёстой. Миний хувьд юмыг бичээд хаяхыг бодолгүйгээр сэтгүүл зүйн салбарт 50 гаруй жил зүтгэжээ. Энэ хооронд юу эсийг хийхэв. Тэдний дундаас малчин иргэд рүү чиглэсэн сайхан нэвтрүүлэг хийсэн. Тэр л миний хамгийн том шагнал юм даа. Монголын радиод 1968 оноос эхлэн ажилласан. Ардын хувьсгалын 50 жилийн 0йгоор “Хагас зууны алхаа” нэртэй нэвтрүүлэг хийж, удирдлагаасаа БНГУ-д суралцах эрхээр шагнуулсан. Тэр миний анхны урамшуулал байж билээ.
-Цаг агаарын мэдээ шиг хэрэгтэй зүйл хөдөөгийнхөнд байдаггүй. Харин таны бүтээсэн “Буянт мал” нэвтрүүлэг Малчдад үр дүнгээ өгч байсан. Тухайн үед танд ирж байсан захиануудаас нэгийг уншигчдад сонирхуулаач ?
-Нэвтрүүлгийн хаягаар сэтгэгдэл их ирдэг байсан. Санасан нэгийг нь хэлчихээр бусад нь гомдох байхаа.
-Та малын хулгайчтай тэмцдэг. Харин хулгайч нарыг өөрийн гараар баривчилсан тохиолдол бий юу?
-Таарч байсан. Гэхдээ надад засаглал алга. Би тэднийг ухааруулах гэж л боддог юм.
-Хулгайчид та нараас “Эзэнд нь битгийн хэлээч” гуйж байсан уу?
-Тиймэрхүү зүйл зөндөө гардаг байсан. Одоо тэгэх юм бол авлигалч болно биз дээ.
Нас тогтсондоо ч юмуу нэг их “арслан” болохгүй байгаа шүү
-Хулгайчид дахин гэмт хэрэг үйлдээд байгаа нь хууль сул болоод тэр байхдаа?
-1900-ээд оны үед Их хурлын гишүүн Норовсамбууг дуудаж, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар орон даяар санал, асуулга явуулсан. Үүний дүнд тус хуульд “Мал хулгайлах” гэсэн 123 дугаар зүйл ангийг оруулсан. Энэ зүйл ангид “тэнсэн, торгох” гэсэн зүйл заагаагүй. Харин мал хулгайлсан хулгайчид 3-20 жилийн ял оногдуулахаар заасан. Үүний үр дүнд малын хулгай тухайн үед 60 хувиар буурсан. Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгад энэ заалтыг аваад хаячихсан. Үүнээс хойш “мангас”-ууд олширч, иргэд хохирч үлдэх болсон. Тиймээс хуулийг эргэн харах нь зайлшгүй шаардлага байна.
-Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийг авсанаар манайд малын хулгай гаарсан гэлээ. Яагаад аваад хаячихсан юм бэ?
-Цагдаагийн газар нь “Малын хулгай, архитай тэмцье” гэжярьж байна. Хэрэв тэр заалт байдгаараа байсан бол хэрэгжүүлэгч ангентлаг ийм зүйл яриад суухгүй. Өөрсдийнх нь хийсэн ажил.
-”Хэл, хил, мал гурваа алдвал Монгол эмгэнэлтэй” гэж та хэлсэн. Энэ гурваа монголчууд хэр зэрэг дээдэлж байна гэж боддог вэ?
-Сэтгэл нэгтэй байх нь хэл нэгтэй байхаас илүү ач тустай. Би дарга, сайд нарыг нэг их шүүмжлээд дайраад байхыг бодохоо больсон. Нэг хэсэг О.Дашбалбар агсан бид хоёр тухайн үеийн Ерөнхийлөгч Гомбосүрэн, П.Очирбат нар руу их давшилдаг байсан. Харин өнөөдөр нас тогтсондоо ч юмуу нэг их “арслан” болохгүй байгаа шүү (инээв). 1973 онд хэлсэн айлтгал. Оросын “Центр” гэдэг сувгаар миний хэлсэн үгийг орчуулан цацсан.
Тэд “Кто богат, когда есть, язык, граница, и скот Монголия богата. Кто будет обьят печалью, если лишится языка, границы и скота? Монголия будет, обьята пеяалью. За язык, границы, и скот. Буду бороться до конца своего. За язык, границы и скот. Если после смертиостанется моя душа” гэж орчуулсан байна билээ. Оросууд энэ үгийг анхаарсан болоод л орчуулсан байх.
Бүгд л малчин гаралтай
-Монголын радиогоор 90-ээд оны дунд үед “Буянт мал” нэвтрүүлэг орон даяар цацагдаж байсан. Тухайн үед яагаад энэ нэвтрүүлгийг хийх болсон бэ?
-Мал хамгаалах улсын нийгэмлэгийг 1993 онд байгуулсан. Байгуулагдсан цагаасаа нийгэмд цочроо өгч эхэлсэн. Тодруулбал, манай улс малгүйгээр хөгжихгүй, иргэд нь ч нэрд гарахгүй. Монголын бахархал болсон Чингис хаан, Хотгойдын Чингүнжав, Дамдины Сүхбаатар нар малчин гаралтай байсан. Мөн яруу найрагчдаас харахад Дашдоржийн Нацагдорж, Цэндийн Дамдинсүрэн, Шаравын Сүрэнжав нар бүгд л малчин ардын хүүхэд.
Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш 42 “цусан” гавьяат төрсөн. Эдний ихэнх нь малчин гаралтай айлын удам байсан. Үүнээс харахад Монгол Улсын бат, бөх оршин тогтнохын үндэс нь мал гэсэн дүгнэлт хийж энэ нэвтрүүлгийг цацаж байлаа.
-Таны хийж байсан нэвтрүүлэг малчид төдийгүй Монголын ард түмэнд хүрсэн гэдэг нь одоо ч мэдрэгддэг. Тухайн үед энэ нэвтрүүлгийг хийхэд ямар нэгэн дарамт шахалт байсан уу?
-Чингис хаан малыг хамгаалах дээр үлгэр жишээ ч хүн байсан. Манай улсад нэгэн цэцэн, мэргэн хүн Чингисийг хаан ширээнд суухаас өмнө ирсэн гэсэн. Энэ дурьдатгал “Монголын товч түүх” номонд байдаг. Энэ номонд бичсэнээр “Хүний амь үрэгдэх нь cap тутам. Эр, эм салах нь өдөр тутам. Адуу малаа алдах нь шөнө тутам. Дэндүү замбараагүй Монгол байна даа” гэж бичсэн байна. Харин Чингис хааныг хаан ширээнд суусны дараа тэр эрдэмтэн манай улсад дахин иржээ.
Гэтэл “Хүний амь үрэгдэх нь өдрийн од шиг болжээ. Эр, эм салах нь бараг үгүй болжээ. Алдсан адуу малыг ч олж өгдөг болжээ” гэжээ. Харийн эрдэмтэн яагаад ингэж хэлэх болов гэдэг нь сонин. Учир нь Чингис хаан “Их засаг хууль”-иар хариуцлага оногдуулдаг болсон. Тэр хуулинд “Бусдын эм, тамгатай, зүс нэг морийг хулгайлсан байвал есөн тооны ижил зүсмийн адуугаар торгоно. Хэрэв байхгүй гэвэл үр, хүүхдийг нь ав. Үр хүүхэд байхгүй бол хулгайчийн толгойг таст” гэж заасан байдаг.
Захын дэлгүүр “SHOP” гэсэн хаягтай байна
-Танай нийгэмлэг одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа юу. Яагаад ингэж асуусан гэхээр малчдын амьжиргааны эх үүсвэр нь мал. Гэтэл тэдэнд “урт гартнууд” гэж дайсан байна?
-Хэд хоногийн өмнө “Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах нийгэмлэг”-ийг дахин байгуулахаар холбогдох газарт очиж хүмүүстэй уулзсан. Тэд бүгд нааштайгаар хүлээн авлаа. Мөн энэ сарын 5-ны өдөр “Хэл, хил, мал гурав дээр хэзээд бидний санаа нэг” сэдэвтэй хурал болно. Энд малаа гэсэн сэтгэлтэй хүн бүр оролцож болно.
-Та яагаад “Буянт мал” нэвтрүүлгээ дээрх айлтгалаар эхэлдэг байсан юм бэ?
-Би энэ үгийг санаандгүй зохиогоод, шүлэглэсэн юм биш. Манай улс тусгаар тогтносон гэсэн нэр зүүсэн юм бол энэ үгийн үнэ цэнийг мэдрэх ёстой. Өөрөөр хэлбэл, эхлээд хэл. Монгол хэлээр ярих уу эсвэл гэсэн асуултад хариулах учиртай. Дараа нь хил. Энэ нь уул, ус, газар нутгаа дархан байлгах ёстой. Үүний дараа малаа бод. Харин өнөөдөр манай улсад дээрх айлтгал эсрэгээрэй болжээ. Тодруулбал, нийслэлийн гудамжаар явахад захын дэлгүүр “Shop” гэсэн хаягтай байгаа нь дэндүү хэлбэр хөөсөн хэрэг.
Уг нь Монгол хэл чинь агуу шүү дээ. “Азарга, буур, бух, ухна, хуц” эр догшин мал байна. Энэ үгнүүд хатуу, ширүүн гийгүүлэгч, эгшгээс бүтсэн. Харин “Үнээ, гүү, ингэ” гэхээр зөөлөн хэлэгдэж байгаа биз. Мөн хил хязгаараа мэдэхгүй атлаа харийнханд байгаа бүхнээ өгч, дууслаа. Хаа таарсан газраа ухаж, нуурыг ширгээж эцэст нь иргэдийг “тарвага” мэт амьдар гэж хэлж эхэллээ. Юу гэсэн үг вэ. Тэдэнд хатуу хандах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, улсын аюулгүй байдал руу шургалсан хэнийг ч цаазлах ёстой.
-”Малчид амьжиргааны түвшин доогуур байна. Мөнгө өг” гэж дээр доргүй өгүүлэх юм. Энэ хэр зөв бэ?
-Манайд аялал, жуулчлалыг хэн хөгжүүлээд байгаа юм бэ. Малчид л биз дээ. Гадаадын жуулчид Монголын баялаг хэл, онгон байгаль, мал сүргийн сайхныг бишрэх гэж л ирдэг. Харин сүүлийн үед жуулчдын тоо цөөрлөө гэдэг. Баялаг хэл, онгон байгаль, мал сүрэг байхгүй болчихоор тэд уул, уурхайн үйлдвэр үзэх гэж ирэх үү. Ёстой түүн шиг худлаа зүйл үгүй. Тиймээс мөнгө өгөхдөө гол биш. “Нэг хүүхдийн нүдэнд тогтсон нулимсыг би арчихгүй” гэж нэгэн удирдагч хэлсэн байдаг.
Манайд нэг битгий хэл хоёр сая 700 мянган хүний ихэнх нь нүдэндээ нулимс цийлэгнүүлэн амьдарч байна. Гэхдээ үүнийг шийдэхийн тулд төрийн зөв бодлого хэрэгтэй. “Хуц” гэж “Ну погоди”-аад байх юм бол манай улс хэзээ ч хөгжихгүй.
-Таны нүдээр орчин үеийн залуусыг харвал?
-Орчин үеийн залуус “Аймаар юм. Тэгсэн байхгүй юу. Ёстой чика даа” гэж ярих юм. Цэндийн Дамдинсүрэн гуай 1936 онд “Хэл, бичгийн сайд аа хичээл хийлгэж хэл бичгийг сайжруулъя” гэсэн түүхэн өгүүлэг бичиж байсан. “Өвөрхангай аймгийн нэг дарга 15 минут үг хэлэхдээ “Одоо болбол” 92, “Дээд буруутан” гэдэг үгийг 102 удаа хэлсэн байдаг. Уг нь хэлээр гоёж болдог ч гутааж болдгийг дээрх жишээ харуулсан, Тиймээс одоогийн залуус хэлийг хайрлаж байх ёстой.
Оросын “Эх орны тэмдэглэл” сэтгүүлд 1840 онд “Хамжлагат оросын залуусыг харахаар миний дургүй хүрэх юм. Ярих нь хараах шиг, инээх нь уурлах шиг болж байна” гэж нэгэн сэтгүүлч бичсэн байдаг.
М.Ариунтуул
Эх сурвалж: “Нийгмийн толь”