Юрий Алексеевич Гагарин
2011-08-02Өнгөрөгч гуравдугаар сарын 9-нд Зөвлөлт Холбоот Улсын иргэн, дэлхийн анхны сансрын нисэгч асан Юрий Гагарины (1934-1968) мэндэлсний 76 жилийн ойг Орос орон даяар өргөн тэмдэглэжээ. Түүнийг монголчууд сайн мэддэг гэх авч үзэл суртлын шалтгаанаар олон жилийн турш нууцалсан зарим нэг зүйлийнх нь талаар уншигчиддаа сонирхуулахыг зорилоо.
“Герман” гэдэг гайтай нэр
1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны өглөө эрт Зөвлөлт Казахстаны нутгийн өмнөд хэсэгт оршдог Тюра Там хэмээх бяцхан суурингийн ойролцоо нэгэн онцгой үйл явдал болж байсныг хэдхэн хүн мэдэж байв. Суурингаас холгүйхэн байрладаг пуужин харвах цогцолбороос сансар огторгуйд анх удаа хүн нисгэх ёслол явагдаж байгаа аж. Нисэх хүн нь цэргийн нисэх хүчний ахлах дэслэгч цолтой Юрий Гагарин гэдэг 27 настай залуухан офицер.
Зөвлөлт гүрэн энэ үйл ажиллагаанд хоёр жил гаруйн өмнөөс бэлтгэжээ. Социалист, капиталист хоёр ертөнцийн хооронд хүйтэн дайн ид өрнөж цэрэг зэвсгээрээ хүчтэй өрсөлдөн, ЗХУ пуужингийн технологит онцгой анхаарсны дүнд энэ салбартаа дэлхийд тэргүүлж асан үе. 1957 онд тус орон Р7 маркийн цөмийн пуужингийнхаа тусламжтайгаар дэлхийн анхны хиймэл дагуулыг хөөргөв. Зөвлөлтийн сансрын техникийн домогт зохион бүтээгч Сергей Королев огторгуйн уудамд хүн хөөргөх санааг 1958 онд анх дэвшүүлснийг зөвлөлтийн удирдлага оны сүүлчээр зөвшөөрчээ. Ингээд сансрын нислэгт тохирох хүнийг эрж олох нөр их ажил өрнөв. “Янз бүрийн мэргэжил, насны мянга мянган иргэд саналаа ирүүлсэн” гэж хожмын нэгэн албан ёсны мэдээнд дурьдсан ч үнэн хэрэг дээрээ тийрэлтэт онгоц жолоодох туршлага бүхий цэргийн нисэгч, зөвлөлтийн Европын хэсгээс гаралтай, 30 эргэм насны залуус дотроос сонголт хийх чиг баримталжээ. Үүнээ “тусгай онгоц” жолоодох хүмүүс хайж байгаагаар тайлбарлав. Шалгаруулалтад тэнцсэн 2000 хүнээс 1959 оны сүүлчээр эх оронч үзэл, эрүүл мэнд, эр зориг болон нягт нямбай, хөдөлмөрч, даруу зангаараа гоц шалгарсан 20 хүнийг сонгон авчээ. “Мөн хувийн намтар, гэр бүл, найз нөхөд, нийгмийн идэвх зэргийг нь ч харгалзан үзсэн” гэж Гагарин хожим дурссан байдаг.
Королев сансрын нисэгчдийг бэлтгэсэн багш нарын хамт дээрх 20 хүнээс Юрий Гагарин, Герман Титов хоёрыг сонгон авч 1961 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр улсын комиссоор оруулахад комисс Гагариныг нэгдүгээр нисэгч, Титовыг орлон нисэгч болгох шийдвэр гаргажээ. Уул нь бүх үзүүлэлтээрээ Титов нь илүү гарсан ч түүний “Герман” гэдэг нэр оросуудын заналт дайсан германчуудыг санагдуулахаар байсан тул Гагарины талд шийдсэн гэж тухайн үед сансрын нисэгчдэд ойр байсан хүмүүс одоо ч шивэр авир хийдэг аж. Гэвч Гагаринаас насаар дүү хэрнээ арай илүү буурьтай, тэвчээртэй Титовыг илүү удаан үргэлжлэх магадлалтай хоёр дахь нислэгт нөөцлөн үлдээсэн байж ч магадгүй.
“Поехали!”
Дөрөвдүгээр сарын 12-ны тэр өглөө сансарт үдэх ёслол үйлдэж, рапорт өргөсний дараа Гагариныг 38 метр өндөртэй харвах пуужингийн үзүүрт байрлуулсан “Восток-1” хөлгийн бүхээг рүү цахилгаан өргүүрээр гаргалаа. 07 цаг 55 минутад нисэхийн техникч бүхээгийн хавхлагийг хаав. Москвагийн цагаар 09 цаг 04 минутад Гагарины судасны цохилт түргэсч эхэлсэн байна. Гурван минутын дараа дэлбэрэлтийн асар их чимээ тэр хавийн газрыг бүхэлд нь доргиулав. Тэр дундуур “Хөөргө!” гэсэн Королевын команд хадаж, 20 сая морины хүчтэй, дэлхийн хамгийн хүчирхэг Р7 пуужин газраас тасарлаа. Энэхэн үес ихэд догдолсон Гагарин “Поехали!” гэж байдгаараа хашгирчээ. Бүхээг нь хүчтэй чичирч, их хурдаас үүссэн даралт түүнийг суудалд нь шигтгэв.
09 цаг 21 минутад шаталт зогсоход гэнэт хамаг ачааг биенээс нь салгаад хаях шиг Юрийд санагдсан нь жингүйдэлд орсон хэрэг байжээ. Тэгтэл ч түүнийг нотлох мэт газраас “Сансрын хөлөг тойрог замд орлоо” хэмээн мэдэгдэх нь тэр. Гэлээ ч энэ тухай мэдээг Зөвлөлт орон хараахан цацаагүй л байв.
Ердөө 2,3 метр урттай “Восток” хөлгийг АНУ-ын нутагт орж ирмэгц пуужингийн довтолгооноос хамгаалах Америкийн нэгэн радар станц долгионоороо илрүүллээ. Сандарсан цэргийнхэн ид нойрон дундаа байсан Ерөнхийлөгч Кеннедиг орноос нь босгон түргэн авахуулжээ. Яг энэ мөчид зөвлөлтийн ТАСС агентлаг сансарт хүн хөөргөсөн тухай мэдээг дэлхийн 53 оронд зэрэг хүргэв. Хүлээн авсан бүх орон радио нэвтрүүлгээ шууд зогсоож уг мэдээллийг шуурхайлан дамжуулсан гэдэг. Дараахан нь Гагариныг ахмад цол алгасуулан шууд хошууч цолоор шагнасан тухай өөрт нь холбоогоор мэдэгджээ.
Монголын радио ч гэсэн тэр өдөр хөтөлбөртөө огцом өөрчлөлт оруулж, манай урдаа барьдаг орос хэлтнүүдийн нэг зохиолч Чойжилын Чимэд Москвагийн радиогийн нэвтрүүлгийг синхрон орчуулгаар шууд дамжуулсан байна. Тэр үед манайд зурагт гэж байсангүй. Гэхдээ л тэр гайхамшигт мэдээг ард түмэндээ бололцооныхоо хэрээр шуурхай хүргэсэн нь тэр буюу.
“Яаж байгаа юм болоо? Тэр чинь ардаа хоёр нялх хүүхэдтэй хүн шүү дээ”
Гагарин хөлөг дотроос биеийнхээ байдал, бүхээгийн халуун дулааны хэм, жолоодлогын систем дэхь даралт зэргийг радио долгионоор эх дэлхий рүү тогтмол мэдээлж байв. Жингүйдлийн дараа нисэгчийн ухаан мэдрэл ямар байхыг хэн ч мэдэхгүй учраас бүхнийг автомат удирдлагатай болгожээ. Хөлөг дэлхийгээс 300 км-ийн өндөрт, цагт найман км буюу өөрийнх нь жолооддог асан сөнөөгч онгоцноос 30 дахин илүү хурдтайгаар довтолгож явлаа.
Эхнэр Валентина нь нөхрөө сансарт амжилттай ниссэн тухай мэдээг хөрш эмэгтэйгээс санамсаргүй сонсчээ. Тэр нь радио чагнаж суусан юм байж. Гагарины аав, ээж хоёр бүр ч хөгтэй. Ээжид нь нэг хүн “Танай хүү чинь огторгуйд нисчээ” гэж дуулгахад эмгэн, “Яаж байгаа юм болоо? Тэр чинь ардаа хоёр нялх хүүхэдтэй хүн шүү дээ” гэж уулга алджээ. Эцгийг нь гол дээр байхад нэг завьчин дөхөн ирж “Хошууч Гагарин гэдэг хүн дөнгөж сая сар луу нисч гэнэ. Нэр нь тантай адилхан юм. Танай хамаатан садан биш биз?” гэхэд түүнд огт итгээгүй Алексей өвгөн, “Надад ямар юмных нь тийм садан байх вэ” хэмээн жишим ч үгүй хариулсан аж.
10 цаг 25 минутад Африк дээгүүр нисч явахдаа тоормосны хөдөлгүүрийг асаав. Энэ үеэс нислэгийн өндөр буурч эхэлсэн бөгөөд дэлхийг бүтэн тойроход 8000 км дутуу байлаа. Агаар мандалд эргэн орохдоо аль болох бага ачаалалтай байхын тулд хөлгийн бүхээгийг бусад бүх төхөөрөмжөөс нь салгах ёстой. Гэтэл дөрвөн талын бэхэлгээ салсан боловч цахилгааны кабель утсууд тасардаггүй, хөлөг аюултай ачаагаа ардаа чирч хэдэн минут давхижээ. Ашгүй агаар мандалд орсон хойноо үрэлтийн хүчинд халсан утаснууд сая хайлж унав.
Даралтын хүч Гагариныг дахин суудалд нь шигтгэлээ. Биеийн жин нь арав дахин нэмэгдсэн мэт өөрт нь санагджээ. Хөлгийн гаднах агаар хэдэн мянган хэм халж, бүхээгний бяцхан гэгээвчээр ердөө улаан гал л харагдана. Хөлгийн гадаргуу үе үе тас нясхийх авч ямартай ч тэр их халууныг тэсвэрлэж чадсан ажгуу. Гагарин өөрийгөө тайвшруулах гэж дуу аялж хүртэл үзэв. Ийнхүү 7000 метрийн өндөрт доошилж ирэх мөчид бүхээгийн хавхлаг автоматаар гэнэт нээгдэж, хэдхэн секундын дараа нисэгчийг задгай агаар луу суга шидмэгц тэр шүхрээ дэлгэжээ. Тэртээ дор Ижил мөрөн цэнхэртэж, Саратов хотын бараа харагдаж байгаа нь мэдэгдэв. Сууж явсан хөлөг өөрөөс нь илүү хурдтайгаар доошилж явна. Ийнхүү анх хөөрсөн мөчөөс газардах хүртэл нийтдээ 108 минутын хугацаа зарцуулжээ. Гагарин тариан талбай дээгүүр хурдан алхалж хөлөг дээрээ очлоо. Хэдийгээр буух хурдыг шүхэр сааруулсан боловч хэрвээ дотор нь хүн сууж явсан бол тэсэхээргүй хүчтэйгээр газарт унасан байв. Хүн, хөлөг хоёрыг тусад нь буулгая гэдэг санаа зөв байжээ. Гэвч “Ослын буулт хийсэн” гэдэг ойлголт дэлхий нийтэд төрүүлэхгүйн тулд энэ маневрийг чандлан нууж, “Нисэгч хөлөгтэйгээ газардсан” хэмээн мэдээлсэн байна. Хөлөг хөөргөсөн газрыг мөн нууцалж Тюра Тамаас зүүн хойш бараг 300-гаад км-ийн цаана оршдог Байконурыг сансрын анхны хөлөг нисгэсэн хотоор зарлав. “Байконурын сансрын буудал” хэмээгч ингэж үүссэн түүхтэй.
Мэдээний гурван янзын хувилбар
Тэгэхэд юм бүхэн анхных байсан тул нислэг тун эрсдэлтэй, хувь заяа нь яаж төгсөхийг хэн ч баттай хэлж мэдэхгүй байлаа. Тийм учраас ТАСС байж болох хувилбаруудыг цэгнэж үзээд гурван янзын мэдээ урьдчилан бэлтгэжээ. Хэрвээ Гагарин эсэн мэнд эргэж ирвэл мэдээж сансрын анхны нислэг амжилттай болсон тухай баярын мэдээг сүр дуулиантайгаар цацаж таарна. Гай болж эрсэдвэл унших гашуудлын мэдээ бол ойлгомжтой. Харин байдал бүр муугаар эргэж Гагарин манай гаригийн хаа нэгтээ унаж сураггүй алга болбол түүнийг эрж хайхад туслахыг дэлхийн улс орнуудын засгийн газраас хүсэх ёстой болно гэдгээ мөн тооцоолов. Гэвч бүх зүйл сайнаар төгссөнд ганц зөвлөлтийнхөн төдийгүй уг үйл явдлыг чих тавин чагнаж асан дэлхийн олон нийт тэр аяараа баярласан биз.
Хоёр хоногийн дараа Гагаринаас Зөвлөлтийн нам, төрийн удирдлагад сансрын нислэг амжилттай болсон тухай рапорт өргөх ёслол болжээ. Сансрын баатрыг төрийн тэргүүний хэмжээнд угтахаар болж задгай тэргэн дээр авч явсан бөгөөд Москва хотыг баяр ёслолын байдалтай чимэглэж, хотын иргэд онгоцны буудлаас Улаан талбай хүртэл замын хоёр талаар туг дарцаг, цэцэг барин жагссан байлаа. Лениний мавзолейн индэр рүү улаан хивсэн дээгүүр тэвдэнгүй өгсөж явахдаа Гагарин гутлынхаа үдээсийг үдэхээ мартчихсан байсан нь кино зургийн хальснаа үлджээ. Түүнд Лениний одон гардуулж, “ЗХУ-ын баатар” цол олголоо. Рапорт өргөснийхөө дараа цугларагсдад хандан мэндчилгээ дэвшүүлэхэд нь авсан нэгэн гэрэл зураг дээр Гагарин хүүхдэрхүү цайлган, ихэд хөхүүн баяртайгаар инээмсэглэн гарсан байдаг. Чухам энэ дүр төрхөөрөө тэрээр дэлхийн олон нийтийн сэтгэл зүрхэнд хоногшсон бөгөөд тухайн үед бараг л “Гагарины инээмсэглэл” гэдэг нэр томъёо гарах шахаж байлаа.
Нэр алдрыг авч явах хэцүү
Энэ үеэс түүний суу алдрыг магтан дуулах их аян эхэлсэн юм. Гагарины нислэг сансар судлалын түүхийн шинэ үеийг эхлүүлсэн үнэхээр агуу үйл явдал байсантай хэн ч маргахгүй. Гэвч хажуугаар нь ЗХУ, социализмыг “рекламдах” ажил давхар өрнөжээ. “Чухамдаа зөвлөлтийн иргэн сансарт анх ниссэн нь санамсаргүй зүйл биш”, “Гагцхүү Октябрийн ялгуусан их хувьсгал л жирийн тариачны хүүг сансрын өндөрт гаргалаа” гэх зэргээр сурталдах нь хэрээс хэтэрч, Гагарины гавьяа, намтар түүхийг элдэв хиймэл зүйлээр хачирлан түүнийг амьд хүн гэхээсээ илүү домог болгон хувиргах дөхсөн нь харамсалтай.
Сансарт ниссэний хоёр долоо хоногийн дараачаас Гагарины гадаад орнуудаар хийх айлчлал эхлэв. Түрүүхэнд нь түүний албан ёсны намтрыг “сайжруулж”, төгс төгөлдөр болгосон байлаа. Одоо гадаадын сурвалжлагчид болон олон түмний тавьсан асуултад ямар янзаар хариулах, зөвлөлтийн шинжлэх ухаан техникийн ололт, социализмын давуу талыг хэрхэн сурталчлах тухай нарийн чанд зааварчилга түүнд өгчээ. Тухайлбал, “Би орос, энэтхэг, америк гээд олон үндэстний төлөөллөөс бүрдсэн багтай сансрын хөлгөөр нисэхийг хүсдэг. Даанч энэ нь одоохондоо мөрөөдөл төдий юм даа” гэхчилэн ярина. Ухаандаа сансарт ниснэ гэдэг орос хүний хувьд бодит зүйл болчихоод байхад бусдад нь, ялангуяа америкчуудад мөрөөдөл хэвээр байгааг эвтэйхэн дуулгачихаж байгаа хэрэг. Дээр нь Москвагийн бүх албан байгууллага, их дээд болон дунд сургуулиуд дээр түүнтэй уулзалт хийх гэж залхаана. Ямар сайндаа “Нислэгийн үед хамгийн хүндрэлтэй нь юу байв?” гэсэн асуултад эхэндээ, “Жингүйдэлд орох, жингүйдлээс гарах үе” гэж хариулдаг байснаа сүүл рүүгээ “Энэ алдар хүндийг авч явах л хэцүү дээ” гэдэг болохов дээ.
Нам, засгийн хайр хишиг
1960-аад оны эхээр Никита Сергеевич Хрущёв ЗХУКН-ын Төв хорооны Нэгдүгээр нарийн бичгийн дарга, ЗСБНХУ-ын Сайд нарын Зөвлөлийн даргаар ажиллаж байв. Гагариныг сансарт ниссэний маргааш (13-нд) нам, төрийн дээд удирдлага түүнийг хэрхэн шагнаж урамшуулах тухай асуудлыг хэлэлцжээ. Сансрын анхны нисэгч дэлхий дахинаа нэрд гарч, ЗХУ-ын нэр нүүр болох нь гарцаагүй тул одон медаль, цол хэргэмээс гадна бас ахуй хангамж талаас нь харж үзэх шаардлага зайлшгүй тулгарав. Иймд Сайд нарын Зөвлөл мөн өдрийн хуралдаанаараа Гагаринд 15.000 рублийн мөнгөн шагнал олгохоор шийдсэн байна. Тэр үед ЗХУ-д сурч байсан монгол оюутнууд 60 рублийн тэтгэлэг авч байсан гээд бодоход энэ нь 250 монгол оюутны нэг сарын цалин юм.
Дөрөвдүгээр сарын 18-нд засгийн газар дахин хуралдаж Гагаринд өгөх “бэлэг”-ийн хэмжээг тогтоов. Хуралдааны шийдвэрийн дагуу түүнд “Волга” маркийн авто машинаас гадна гал тогоо, зочны, хүүхдийн болон ажлын өрөө бүхий иж бүрэн тохижилттой орон сууц олгохоор боллоо. “Иж бүрэн” гэдэгт зурагт радио, хүлээн авагч, хөргөгч, угаалгын машин, тоос сорогч, хивснээс өгсүүлээд ор дэрний цагаан хэрэглэл хүртэл орно. Мэдээж тэр үедээ л хамгийн шилдэг сайн загварын, үнэтэй эдлэлүүдийг улс авч өгсөн аж. Тэр байтугай зочны өрөөнд нь шинэхэн төгөлдөр хуур оруулан тавьжээ. Юрий, түүний эхнэр хоёр тоглож чаддаг эсэх нь хамаагүй, гол нь зөвлөлтийн нэр цуутай залуу гэр бүл төгөлдөр хуургүй байвал соёлгүй муухай зүйл болно. Өрөөнд буй хувцасны том шүүгээг нээн үзвэл дотроос нь гурван пальто, хоёр хослол (пиджак, костюм), хоёрын зэрэг хос гутал, хоёр бүрх малгай, зургаан цагаан цамц, зургаан хос богино оймс, мөн дотуур хувцасны иж бүрдэл зургаа, хамрын алчуур арван хоёр ширхэг, зургаан зангиа, нэг хос бээлий, албаны болон ёслолын дүрэмт хувцас тус бүр нэг гарч ирлээ. Эхнэрт нь гурван пальто, гурван даашинз, гоёлд зориулсан бололтой хар өнгийн нэг хослол, гурван хос гутал, хоёр цүнх, хоёр хос бээлий, хоёр цамц, мөн хоёр охинд нь хэд хэдэн хүүхэлдэй, баахан тоглоом бэлджээ. Валентина Гагарина авхай өдгөө ч “оддын хотхон”-доо амьдарсаар буй. Смоленск хотын ойролцоох жижигхэн тосгонд амьдардаг эцэг, эх хоёрт нь бас нам төрийн хайр хишиг хүртээж, гурван өрөөтэй сууцны жижгэвтэр байшин, угаалгын бүрэн тоноглолын хамт хүлээлгэн өгчээ.
Сүүлчийн “нууц”
Юрий Гагарин цэргийн нисэх онгоцоор сургуулийн нислэг үйлдэж байгаад 1968 оны гуравдугаар сарын 27-ны өдөр осолдож харамсалтайгаар амь үрэгдсэн юм. Ослын шалтгааныг тухайн үедээ “Гадны янз бүрийн хүчин зүйлийн нөлөө давхацсан нь золгүй байдалд хүргэсэн” гэсэн ойлгомжгүй ганцхан өгүүлбэрээр илэрхийлээд бодит байдлыг тас нуусан юм. Аливаа нууц зүйл сэжиг таамгийг, сэжиг таамаг нь цуурхлыг дагуулдаг. Нэгэнт үнэнийг мэдэх боломжгүйгээс Гагарины үхлийн талаар “Сансарт ниссэнээсээ хойш архинд орсон учир согтуугаар онгоц жолоодож явсан”, “Хэвлэл мэдээллийнхнээс залхахдаа осолдсон хэмээх худал зар тараасан” гэх мэтийн өч төчнөөн цуурхал дэгджээ. Түүнтэй цуг Нислэгийн сургуулийн төвийн дарга, туршлагатай нисэгч Владимир Серегин нисч явсан юм байж. Тиймээс “Гагарины хоёрдугаар нисэгч нь Серегин, тэр хоёрт атаархахдаа зориуд осолдуулсан” гэсэн бас нэг цуурхал гарсны дээр “Гагарины нэр хүнд зөвлөлтийн дарга нарынхаас давсан учир намын тэргүүн Брежнев түүнийг хорлуулжээ” гэх эвгүй яриа ч дуулдах болсон байна. Мөн “Гагариныг харь гаригийнхан олзолсон” гэдэг үг нэлээд газар аваад байсныг манай монголчууд ч мэднэ.
Тухайн үедээ ослын шалтгааныг тогтоох улсын комиссын бүрэлдэхүүнд орж явсан цэргийн мэргэжилтнүүд 40 жилийн дараа буюу 2008 онд жинхэнэ шалтгааныг нь олон нийтэд дэлгэжээ. Тэр болтол үүнийг “улсын өндөр зэрэглэлийн нууц” хэмээн хав дарж байсан аж. Осол болсон өдөр Гагарины жолоодсон “МиГ-15”-аас гадна дуунаас хурдан хэд хэдэн цэргийн нисэх онгоц агаарт сургуулилж байжээ. Тэдний нэг нь Гагариныхтай тун ойрхон зөрөн өнгөрөхөд онгоц тийрэлтийн хүчинд цохиулан доош унажээ. Чөлөөт уналт байлдааны онгоцны хувьд ердийн зүйл боловч Гагарины багш Серегин тооцоо алдаж онгоцоо тогтоож амжилгүй газар мөргүүлсэн байна. “Дахиад хоёрхон секундын хугацаа л байсан бол онгоцыг тогтвортой байрлалд оруулж болох байсан” гэж мэргэжилтнүүд ярьсан байдаг.
Гагаринтай холбоотой энэ бүх “төрийн нууц”-ыг өнөөгийн өндөрлөгөөс эргэн харахад тэр үеийн социализмын хэнээрхэл, нэрэлхүү зан л байсан болохоос юуных нь нууц байх вэ. Тэдгээрийг ил болголоо гээд дэлхийн анхны сансрын нисэгч, Оросын энгийн даруу атлаа эр зоригт хөвүүн Юрий Алексеевич Гагарины нэр алдарт өчүүхэн төдий ч сэв суухгүй нь лавтай |
Юрий Алексеевич Гагарин |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
Гарал үүсэл тодорхойгүй, шинжилгээний бичиггүй өндөг худалдаалсан зөрчил илэрчээ 17:36 Салбарын хяналтын газар, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй хүнсний зах, худалдааны төв, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ачаа тээвэр логистикийн үйл ажиллагаа эрхлэгчдийг хамруулсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2024 оны тавдугаар сарын 07-13-ны өдрүүдэд гүйцэтгэжээ.
|
Салбарын хяналтын газар, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй хүнсний зах, худалдааны төв, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ачаа тээвэр логистикийн үйл ажиллагаа эрхлэгчдийг хамруулсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2024 оны тавдугаар сарын 07-13-ны өдрүүдэд гүйцэтгэжээ. »»
|
|
Нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотой СЕХ-ноос мэдэгдэл гаргалаа 16:49 Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нь 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулна.
|
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нь 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулна. »»
|
|
Т.Баярхүү: Монголчууд санхүүгийн салбарын буруу тооцооллоос болж өр зээлэнд орсон 16:17 “Зууны мэдээ” сонины дэргэдэх “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11:00 цагаас “Өргүй Монгол хөдөлгөөн”, “Зээлтэй иргэдийн холбоо”-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
|
“Зууны мэдээ” сонины дэргэдэх “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11:00 цагаас “Өргүй Монгол хөдөлгөөн”, “Зээлтэй иргэдийн холбоо”-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. »»
|
|
ЦЕГ:С.Зориг агсны амиа алдсан хэргийн газраас ДНК Т.Чимгээ,Б.Содномдаржаа , Ц.Амгаланбаатар нартай таараагүй 15:59 Цагдаагийн байгууллагаас 1998 оны 10 сарын 3 өдөр хэрэгт хураагдсан эд мөрийн баримтуудад Америкийн нэгдсэн улсын ДНК шинжилгээний байгууллагын дэвшилтэт технологийг ашиглан энэ онд шинжилгээ хийлгэж эд мөрийн баримтуудаас ДНК мэдээлэл тогтоосон.
|
Цагдаагийн байгууллагаас 1998 оны 10 сарын 3 өдөр хэрэгт хураагдсан эд мөрийн баримтуудад Америкийн нэгдсэн улсын ДНК шинжилгээний байгууллагын дэвшилтэт технологийг ашиглан энэ онд шинжилгээ хийлгэж эд мөрийн баримтуудаас ДНК мэдээлэл тогтоосон. »»
|
|
Анхаарал сулрах эмгэгтэй хүний тоо сүүлийн жилүүдэд огцом өсжээ 15:38 Сүүлийн 10 жилийн хугацаанд Нейродивергент гэж оношлогдсон хүмүүсийн тоо нэмэгдэж, дэлхий даяар явуулсан
|
Сүүлийн 10 жилийн хугацаанд Нейродивергент гэж оношлогдсон хүмүүсийн тоо нэмэгдэж, дэлхий даяар явуулсан »»
|
|
Каннын кино наадмын улаан хивснээ 15:31 Францын Номин эрэгт 77 дахь удаагийн Каннын кино наадам эхэллээ. Улаан хивсний ёслолд уригдсан алдартнуудын онцлох дүр төрхөөс танилцуулья.
|
Францын Номин эрэгт 77 дахь удаагийн Каннын кино наадам эхэллээ. Улаан хивсний ёслолд уригдсан алдартнуудын онцлох дүр төрхөөс танилцуулья. »»
|
|
“Уулчин Л.Пүрэвсүрэн олдоогүй. Эрэн хайх ажиллагааг энэ сарын 19-нд үргэлжлүүлнэ“ 15:27 Эверестийн оргилд гарах оролдлого хийх үедээ сураггүй алга болсон Ц.Өсөхжаргалын цогцсыг өнөө өглөө Эверестийн өмнөд
|
Эверестийн оргилд гарах оролдлого хийх үедээ сураггүй алга болсон Ц.Өсөхжаргалын цогцсыг өнөө өглөө Эверестийн өмнөд »»
|
|
УИХ-ын даргын ивээл дор зохион байгууллагддаг "Номын баяр" 18-нд нээлтээ хийнэ 14:34 Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар ном бүтээлийг дээдэлдэг уламжлалт соёлыг өвлүүлж, бүх нийтээрээ уншдаг ард түмэн болох зорилгоор “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг жил бүрийн 5 болон 9 дүгээр сард тэмдэглэн өнгөрүүлэхээр хуульчилсан билээ.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар ном бүтээлийг дээдэлдэг уламжлалт соёлыг өвлүүлж, бүх нийтээрээ уншдаг ард түмэн болох зорилгоор “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг жил бүрийн 5 болон 9 дүгээр сард тэмдэглэн өнгөрүүлэхээр хуульчилсан билээ. »»
|
|
О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын барилгыг битүүмжилнэ 14:30 Хувьчлагдаад 30 жил болж байгаа “Хангай” зочид буудлын эзэд татвараа төлдөггүй, орчны аюулгүй байдлыг хангадаггүй. 2010 оноос хойш бүртгэлийн дугаарыг нь хоёр салгаж, нэг давхарт нь хоолны газар үйлчилгээ эрхэлж байгаа ч улсад нэг ч төгрөгийн татвар төлөөгүй аж.
|
Хувьчлагдаад 30 жил болж байгаа “Хангай” зочид буудлын эзэд татвараа төлдөггүй, орчны аюулгүй байдлыг хангадаггүй. 2010 оноос хойш бүртгэлийн дугаарыг нь хоёр салгаж, нэг давхарт нь хоолны газар үйлчилгээ эрхэлж байгаа ч улсад нэг ч төгрөгийн татвар төлөөгүй аж. »»
|
|
ТБХ:Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 14:08 Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.05.17/ хуралдаан 09 цаг 45 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
|
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.05.17/ хуралдаан 09 цаг 45 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. »»
|
|
Барьцаалагдсан эрийг 26 жилийн дараа эсэн мэнд олж суллажээ 14:03 АЛЖИР, 2024 оны тавдугаар сарын 17 /BBC/. Алжирт 26 жил орчмын өмнө сураггүй алга болсон эрэгтэй хөршийнхөө зооринд байсныг эсэн мэнд олджээ.
|
АЛЖИР, 2024 оны тавдугаар сарын 17 /BBC/. Алжирт 26 жил орчмын өмнө сураггүй алга болсон эрэгтэй хөршийнхөө зооринд байсныг эсэн мэнд олджээ. »»
|
|
"ТӨРИЙН ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИНД ЭМЭГТЭЙЧҮҮД БАГА БАЙНА" 13:50 Нийгмийн бодлого, хөгжил судалгааны хүрээлэнгээс "Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаарх олон нийтийн төсөөллийн судалгаа II"-г өнөөдөр /2024.05.17/ танилцууллаа.
|
Нийгмийн бодлого, хөгжил судалгааны хүрээлэнгээс "Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаарх олон нийтийн төсөөллийн судалгаа II"-г өнөөдөр /2024.05.17/ танилцууллаа. »»
|
|
14 настай хүү халуун ногоотой жигнэмэг идсэний улмаас АМИА АЛДЖЭЭ 12:54 Өнгөрсөн жилээс эхлэн АНУ-д халуун ногоотой жигнэмэг идэх чалленж трэнд болж эхэлсэн. Уг чалленжэд нэгдэн халуун ногоотой жигнэмэг идсэн 14 настай хүүгийн задлан шинжилгээний хариу гарсан тухай Нью-Йорк Таймс сонин мэдээлжээ.
|
Өнгөрсөн жилээс эхлэн АНУ-д халуун ногоотой жигнэмэг идэх чалленж трэнд болж эхэлсэн. Уг чалленжэд нэгдэн халуун ногоотой жигнэмэг идсэн 14 настай хүүгийн задлан шинжилгээний хариу гарсан тухай Нью-Йорк Таймс сонин мэдээлжээ. »»
|
|
Монголын уулчин 53 настай Ц.Өсөхжаргалын цогцсыг Эверестийн өмнөд оргилоос олжээ 12:15 Монголын уулчин 53 настай Ц.Өсөхжаргалын цогцсыг Эверестийн өмнөд оргилоос олсон гэж саяхан эх сурвалж мэдээллээ
|
Монголын уулчин 53 настай Ц.Өсөхжаргалын цогцсыг Эверестийн өмнөд оргилоос олсон гэж саяхан эх сурвалж мэдээллээ »»
|
|
СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ 12:04 Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал
|
Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал »»
|
|
Г.Занданшатар: Орон нутгийн иргэд татгалзаад байхад ашигт малтмалын лиценз олгодог байдлыг хална 12:02 Г.Занданшатар: Орон нутагтайгаа зөвшилцсөн, үр ашигтай уул уурхайн төслүүд л хэрэгждэг байх ёстой.
|
Г.Занданшатар: Орон нутагтайгаа зөвшилцсөн, үр ашигтай уул уурхайн төслүүд л хэрэгждэг байх ёстой. »»
|
|
Төв номын сан 3 сая судар номоо авч үлдэж, үйл ажиллагаа хэвээр явуулна 11:35 Монгол Улсын Үндэсний Номын Сан энэ 5 дугаар сард шинэ барилгаа ашиглалтад хүлээн авч, үйл ажиллагаагаа нээхтэй холбогдуулан уншигч, олон нийтийн зүгээс хамгийн их санаа тавьж, лавлан асууж буй асуулт бол одоогийн хуучин барилгыг хэрхэх талаарх асуултад хариулт өглөө.
|
Монгол Улсын Үндэсний Номын Сан энэ 5 дугаар сард шинэ барилгаа ашиглалтад хүлээн авч, үйл ажиллагаагаа нээхтэй холбогдуулан уншигч, олон нийтийн зүгээс хамгийн их санаа тавьж, лавлан асууж буй асуулт бол одоогийн хуучин барилгыг хэрхэх талаарх асуултад хариулт өглөө. »»
|
|
Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ 11:05 Угтаа улс төрийн намууд “...Тухайн горилогчийн олон нийтийн дундах нэр хүндийг харна” гэдэг нэг талын, наад захын шаардлага юм.
|
Угтаа улс төрийн намууд “...Тухайн горилогчийн олон нийтийн дундах нэр хүндийг харна” гэдэг нэг талын, наад захын шаардлага юм. »»
|
|
Манай “хоршоо”-г тойрсон асуудлууд 11:04 “Шинэ хоршоо” хөдөлгөөн гэж юу вэ
|
“Шинэ хоршоо” хөдөлгөөн гэж юу вэ »»
|
|
"Playtime"-ын зохион байгуулагчид хөдөлмөрийн мөлжлөг хийдэг үү? 10:57 Залуусын хүсэн хүлээж, зорьж очдог томоохон фестивалийн нэг бол "Playtime". Уг арга хэмжээ нь жилээс жилд хүрээгээ тэлж буй. Энэ ч утгаараа маш олон хүний хүч хөдөлмөр зарцуулж, наадмыг зохион байгуулагчид сайн дурын ажилчдыг урьж ажиллуулдаг.
|
Залуусын хүсэн хүлээж, зорьж очдог томоохон фестивалийн нэг бол "Playtime". Уг арга хэмжээ нь жилээс жилд хүрээгээ тэлж буй. Энэ ч утгаараа маш олон хүний хүч хөдөлмөр зарцуулж, наадмыг зохион байгуулагчид сайн дурын ажилчдыг урьж ажиллуулдаг. »»
|
|
Apple компани iOS 18 системийн шинэ функцийг танилцуулав 10:56 “Apple” компаниас жил бүр уламжлалт болгон зохион байгуулдаг WWDC дэлхийн хөгжүүлэгчдийн бага хурлын босгон дээр
|
“Apple” компаниас жил бүр уламжлалт болгон зохион байгуулдаг WWDC дэлхийн хөгжүүлэгчдийн бага хурлын босгон дээр »»
|
|
Ж.Гүррагчаа, Д.Содном, Д.Чойжамц хамба тэргүүтэй төр нийгмийн зүтгэлтнүүд УРИАЛГА гаргажээ 10:53 Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл /НҮТББ/ саяхан байгуулагдаж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн
|
Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл /НҮТББ/ саяхан байгуулагдаж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн »»
|
|
100 тонн нүүрс тээвэрлэж явсан зүтгүүрийн бүхээг шатаж байсныг унтраажээ 10:52 Нүүрс тээвэрлэж явсан зүтгүүрийн бүхээг шатаж байсныг унтраажээ. Тодруулбал, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум Ганзам
|
Нүүрс тээвэрлэж явсан зүтгүүрийн бүхээг шатаж байсныг унтраажээ. Тодруулбал, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум Ганзам »»
|
|
Хиймэл оюун ухаан сээтэгнэж чаддаг боллоо 10:46 OpenAI компани хиймэл оюун ухааны бүтээл болох ChatGPT чатботын хамгийн сүүлийн хувилбарыг танилцууллаа.
|
OpenAI компани хиймэл оюун ухааны бүтээл болох ChatGPT чатботын хамгийн сүүлийн хувилбарыг танилцууллаа. »»
|
|
ХААИС-ийн захирал асан Т.Хэрүүга, дэд захирал байсан Ж.Батчулуун нарын хэргийг шүүхээс буцаав 10:29 ХААИС-ийн захирлаар ажиллаж байсан Т.Хэрүүга, дэд захирал асан Ж.Батчулуун нарт холбогдох хэргийн урьдчилсан
|
ХААИС-ийн захирлаар ажиллаж байсан Т.Хэрүүга, дэд захирал асан Ж.Батчулуун нарт холбогдох хэргийн урьдчилсан »»
|
|
БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан иргэдийг ШӨНИЙН КЛУБЭЭС баривчилжээ 10:19 БНСУ-д ажиллах болон оршин суух визгүй амьдарч байсан гадаадын 61 иргэнийг Гванжу дахь гадаад иргэдэд үйлчилдэг шөнийн цэнгээний газраас баривчилжээ.
|
БНСУ-д ажиллах болон оршин суух визгүй амьдарч байсан гадаадын 61 иргэнийг Гванжу дахь гадаад иргэдэд үйлчилдэг шөнийн цэнгээний газраас баривчилжээ. »»
|
|
Орос, Хятад үеийн үед найрсаг байж, найрамдлын галыг үр хойчдоо ч буухиалан үлдээнэ гэв 10:14 БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өчигдөр 16-нд Бээжингийн Ардын их хурлын ордонд хэлэлцээ хийгээд,
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өчигдөр 16-нд Бээжингийн Ардын их хурлын ордонд хэлэлцээ хийгээд, »»
|
|
“Улаанбаатар марафон 2024” өдөрлөг болоход 8 хоног үлдлээ 10:14 “Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүс дараах зөвлөмжийг анхаараарай.
|
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүс дараах зөвлөмжийг анхаараарай. »»
|
|
Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн барилаа 10:02 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 10:21 Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2024.05.16) Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
|
Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2024.05.16) Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. »»
|
|
Жейло, Бен Аффлек нар тусдаа амьдарч эхэлсэн үү? 10:20 Холливудын дуулиант хосуудын нэг болох Женнифер Лопес болон Бен Аффлек нарыг хоёр тийш болох гэж байгаа гэх
|
Холливудын дуулиант хосуудын нэг болох Женнифер Лопес болон Бен Аффлек нарыг хоёр тийш болох гэж байгаа гэх »»
|
|
Голын сав дагуу нутаглаж буй иргэдийг сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулав 10:16 Хайлсан цас, мөсний улмаас Алтай нуруунаас усжих Үенч, Ховд, Буянт Хангайн нуруунаас эхтэй Богд, Чигэртэй зэрэг голуудын
|
Хайлсан цас, мөсний улмаас Алтай нуруунаас усжих Үенч, Ховд, Буянт Хангайн нуруунаас эхтэй Богд, Чигэртэй зэрэг голуудын »»
|
|
Хөгжлийн банкны хуучин удирдлагууд ялаа эдлэхээр боллоо 10:13 Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга асан Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцэх шаардлагагүй гэж УДШ-ийн Эрүүгийн хэргийн шүүх танхимын бүрэлдэхүүн үзлээ.
|
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга асан Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцэх шаардлагагүй гэж УДШ-ийн Эрүүгийн хэргийн шүүх танхимын бүрэлдэхүүн үзлээ. »»
|
|
Б.Солонго Б.Баабар С.Баярцогт нарыг халз мэтгэлцээнд дуудав 10:08 Хууль зүйн дэд сайд Б.Солонго нь Оюутолгойтой холбоотой татварын маргааны ажлын хэсгийг ахалж байгаа билээ. Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа Сангийн сайд асан С.Баярцогтыг халз мэтгэлцээнд дуудаж байгаагаа бичжээ.
|
Хууль зүйн дэд сайд Б.Солонго нь Оюутолгойтой холбоотой татварын маргааны ажлын хэсгийг ахалж байгаа билээ. Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа Сангийн сайд асан С.Баярцогтыг халз мэтгэлцээнд дуудаж байгаагаа бичжээ. »»
|
|
В.Путин, Ши Жиньпин нар хамтарсан мэдэгдэл гаргалаа 10:07 БЭЭЖИН, 2025 оны тавдугаар сарын 16 /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга
|
БЭЭЖИН, 2025 оны тавдугаар сарын 16 /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга »»
|
|
Гал унтраах дрон, роботыг аврах ажиллагаанд ашиглахад БЭЛЭН БОЛЛОО 09:43 Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар Онцгой байдлын байгууллагын тоног төхөөрөмж, хувцас хэрэгсэл, шаардлагатай баазыг нэмэгдүүлэх хүрээнд нийт 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн.
|
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар Онцгой байдлын байгууллагын тоног төхөөрөмж, хувцас хэрэгсэл, шаардлагатай баазыг нэмэгдүүлэх хүрээнд нийт 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн. »»
|
|
“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа 20:54 Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.05.16) хуралдаан 10 цаг 14 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “…Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” хэмээн заасны дагуу нэгдсэн хуралдаанаар эхлээд хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав.
|
Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.05.16) хуралдаан 10 цаг 14 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “…Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” хэмээн заасны дагуу нэгдсэн хуралдаанаар эхлээд хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав. »»
|
|
“С” сүлжээ дэлгүүрийн ажилтанууд үйлчлүүлэгчийн биед халдаж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулжээ 14:10 Прокурорын байгууллага 2024 оны 5 дугаар сарын 10-наас 16-ны өдрүүдэд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан,
|
Прокурорын байгууллага 2024 оны 5 дугаар сарын 10-наас 16-ны өдрүүдэд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, »»
|
|
М.Анхцэцэг "Парис 2024" олимпын эрхийн болзол хангалаа 14:08 "Парис 2024" Олимпын хүндийг өргөлтийн төрөлд ур чадвараа сорих тамирчдыг Олон улсын хүндийг өргөлтийн холбоо урьдчилсан байдлаар зарлалаа.
|
"Парис 2024" Олимпын хүндийг өргөлтийн төрөлд ур чадвараа сорих тамирчдыг Олон улсын хүндийг өргөлтийн холбоо урьдчилсан байдлаар зарлалаа. »»
|
|
Онцгой байдлын байгууллагын алба хаагчид бүхий л орон зайд үүрэг гүйцэтгэж байна 10:05 Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг удирдан зохион байгуулах чиг зорилго бүхий Онцгой байдлын албыг байгуулснаас хойш өдгөө 20 жилийн ойтойгоо золгож байна.
|
Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг удирдан зохион байгуулах чиг зорилго бүхий Онцгой байдлын албыг байгуулснаас хойш өдгөө 20 жилийн ойтойгоо золгож байна. »»
|
|
Эрэн хайх багийн шерпа нар өнөөдөр зүүн оргилд хүрэхээр төлөвлөжээ 09:59 Сураггүй болсон Монголын уулчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Монголын уулчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч,
|
Сураггүй болсон Монголын уулчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Монголын уулчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч, »»
|
|
Сонгогчийг санал өгөх боломжоор хангаагүй бол хуулийн хариуцлага хүлээнэ 09:48 Санал авах өдөр ажиллаж байгаа ажилтнуудад албан байгууллагын удирдлага чөлөө олгож, санал өгөх боломжоор хангах үүргээ биелүүлж
|
Санал авах өдөр ажиллаж байгаа ажилтнуудад албан байгууллагын удирдлага чөлөө олгож, санал өгөх боломжоор хангах үүргээ биелүүлж »»
|
|
"Улаанбаатар марафон"-д 140 гаруй гэр бүл гүйхээр бүртгүүлжээ 09:44 "Улаанбаатар марафон 2024" олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна. Энэ сарын 13-ны өдрийн байдлаар 3000 гаруй иргэн бүртгүүлж,
|
"Улаанбаатар марафон 2024" олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна. Энэ сарын 13-ны өдрийн байдлаар 3000 гаруй иргэн бүртгүүлж, »»
|
|
Монгол Улсад 10-аас дээш ам бүлтэй 6,176 өрх бий 09:25 "Олон улсын гэр бүлийн өдөр" өнөөдөр тохиож байна.
|
"Олон улсын гэр бүлийн өдөр" өнөөдөр тохиож байна. »»
|
|
Японд “Ганцаардмал үхэл” газар авчээ 09:21 Арлын орон Япон улс соёл, шашин, байгалийн үзэсгэлэнт газруудаараа дэлхий нийтийн анхаарлыг ихэд татдаг.
|
Арлын орон Япон улс соёл, шашин, байгалийн үзэсгэлэнт газруудаараа дэлхий нийтийн анхаарлыг ихэд татдаг. »»
|
|
Тойрогт нэр дэвшигч үү, ам угтуул авч байгаа бөх үү? 08:38 Сүүлийн үед УИХ-ын сонгуульд нэр дэвших тухайгаа зарлаад буй зарим горилогчийг харахад сонгуулийн тойрогт нэр
|
Сүүлийн үед УИХ-ын сонгуульд нэр дэвших тухайгаа зарлаад буй зарим горилогчийг харахад сонгуулийн тойрогт нэр »»
|
|
Импортын хүнсний өндөгний худалдаалалт, хадгалалт, тээвэрлэлтэд хяналт шалгалт хийгдэж байна 08:31 Салбарын хяналтын газар, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран “Импортын хүнсний өндөгний худалдаа, хадгалалт,
|
Салбарын хяналтын газар, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран “Импортын хүнсний өндөгний худалдаа, хадгалалт, »»
|
|
ХҮННҮ ЭЙР компани Азийн Европ болох ДАЛИАНЬ хотруу нислэг үйлдэнэ 08:14 Хүннү Эйр компани Далиань хотын Проспект травэл компанитай хамтран 6 сарын 03-ны өдрөөс 8 сарыг дуустал хугацаанд Далиань хотын чиглэлд
|
Хүннү Эйр компани Далиань хотын Проспект травэл компанитай хамтран 6 сарын 03-ны өдрөөс 8 сарыг дуустал хугацаанд Далиань хотын чиглэлд »»
|
|
Автобусны жолооч болохоор бүртгүүлсэн иргэнээс хахууль өгөхийг шаарджээ 08:07 Нийслэлийн удирдлага нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж, үйлчилж буй жолооч нарынх нь нийгмийн асуудлыг шийдвэрлэх
|
Нийслэлийн удирдлага нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж, үйлчилж буй жолооч нарынх нь нийгмийн асуудлыг шийдвэрлэх »»
|
|
САЛТАНАТ НУКЕНОВАГИЙН ААВ: Бид улсынхаа шүүхэд итгэж байна 19:14 Казахстанд 2023 оны арваннэгдүгээр сард нөхрийнхөө гарт амиа алдсан Салтанат Нукеновагийн аав Амангельды Нукенов хэвлэлд анх удаагаа ам нээжээ.
|
Казахстанд 2023 оны арваннэгдүгээр сард нөхрийнхөө гарт амиа алдсан Салтанат Нукеновагийн аав Амангельды Нукенов хэвлэлд анх удаагаа ам нээжээ. »»
|
|
|
Барьцаалагдсан эрийг 26 жилийн дараа эсэн мэнд олж суллажээ 14:03 АЛЖИР, 2024 оны тавдугаар сарын 17 /BBC/. Алжирт 26 жил орчмын өмнө сураггүй алга болсон эрэгтэй хөршийнхөө зооринд байсныг эсэн мэнд олджээ.
|
АЛЖИР, 2024 оны тавдугаар сарын 17 /BBC/. Алжирт 26 жил орчмын өмнө сураггүй алга болсон эрэгтэй хөршийнхөө зооринд байсныг эсэн мэнд олджээ. »»
|
|
14 настай хүү халуун ногоотой жигнэмэг идсэний улмаас АМИА АЛДЖЭЭ 12:54 Өнгөрсөн жилээс эхлэн АНУ-д халуун ногоотой жигнэмэг идэх чалленж трэнд болж эхэлсэн. Уг чалленжэд нэгдэн халуун ногоотой жигнэмэг идсэн 14 настай хүүгийн задлан шинжилгээний хариу гарсан тухай Нью-Йорк Таймс сонин мэдээлжээ.
|
Өнгөрсөн жилээс эхлэн АНУ-д халуун ногоотой жигнэмэг идэх чалленж трэнд болж эхэлсэн. Уг чалленжэд нэгдэн халуун ногоотой жигнэмэг идсэн 14 настай хүүгийн задлан шинжилгээний хариу гарсан тухай Нью-Йорк Таймс сонин мэдээлжээ. »»
|
|
БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан иргэдийг ШӨНИЙН КЛУБЭЭС баривчилжээ 10:19 БНСУ-д ажиллах болон оршин суух визгүй амьдарч байсан гадаадын 61 иргэнийг Гванжу дахь гадаад иргэдэд үйлчилдэг шөнийн цэнгээний газраас баривчилжээ.
|
БНСУ-д ажиллах болон оршин суух визгүй амьдарч байсан гадаадын 61 иргэнийг Гванжу дахь гадаад иргэдэд үйлчилдэг шөнийн цэнгээний газраас баривчилжээ. »»
|
|
Орос, Хятад үеийн үед найрсаг байж, найрамдлын галыг үр хойчдоо ч буухиалан үлдээнэ гэв 10:14 БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өчигдөр 16-нд Бээжингийн Ардын их хурлын ордонд хэлэлцээ хийгээд,
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өчигдөр 16-нд Бээжингийн Ардын их хурлын ордонд хэлэлцээ хийгээд, »»
|
|
В.Путин, Ши Жиньпин нар хамтарсан мэдэгдэл гаргалаа 10:07 БЭЭЖИН, 2025 оны тавдугаар сарын 16 /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга
|
БЭЭЖИН, 2025 оны тавдугаар сарын 16 /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга »»
|
|
Эрэн хайх багийн шерпа нар өнөөдөр зүүн оргилд хүрэхээр төлөвлөжээ 09:59 Сураггүй болсон Монголын уулчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Монголын уулчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч,
|
Сураггүй болсон Монголын уулчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Монголын уулчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч, »»
|
|
Японд “Ганцаардмал үхэл” газар авчээ 09:21 Арлын орон Япон улс соёл, шашин, байгалийн үзэсгэлэнт газруудаараа дэлхий нийтийн анхаарлыг ихэд татдаг.
|
Арлын орон Япон улс соёл, шашин, байгалийн үзэсгэлэнт газруудаараа дэлхий нийтийн анхаарлыг ихэд татдаг. »»
|
|
ОПЕК сарын тайлангаа гаргав 17:03 Нефть экспортлогч орнуудын байгууллага ОПЕК нефтийн зах зээлийн сарын тайлангаа өчигдөр /2024.05.15/ гаргажээ.
|
Нефть экспортлогч орнуудын байгууллага ОПЕК нефтийн зах зээлийн сарын тайлангаа өчигдөр /2024.05.15/ гаргажээ. »»
|
|
Хятадын бараанд ногдуулсан татвараа АНУ эрс нэмэгдүүлжээ 08:53 АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Хятадаас импортолж буй 18 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүнд шинээр татвар ногдуулна
|
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Хятадаас импортолж буй 18 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүнд шинээр татвар ногдуулна »»
|
|
Эхнэрээ олон жил хүчирхийлсэн Казахстаны дипломатыг ШАЛГАЖ БАЙНА 17:49 Казахстанаас Арабын нэгдсэн эмирт улсад суугаа Элчин сайдын зөвлөх Сакен Мамашийг гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуулианы улмаас албан тушаалаас нь буулгажээ.
|
Казахстанаас Арабын нэгдсэн эмирт улсад суугаа Элчин сайдын зөвлөх Сакен Мамашийг гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуулианы улмаас албан тушаалаас нь буулгажээ. »»
|
|
Энэтхэгт сурталчилгааны самбар нурсны улмаас олон хүн амиа алджээ 16:16 МУМБАЙ, 2024 оны тавдугаар сарын 14 /AFP/. Энэтхэгийн санхүүгийн нийслэл Мумбай хотод хүчтэй шуурганы үеэр
|
МУМБАЙ, 2024 оны тавдугаар сарын 14 /AFP/. Энэтхэгийн санхүүгийн нийслэл Мумбай хотод хүчтэй шуурганы үеэр »»
|
|
Тархины хавдартай хүн бүрэн эдгэрчээ 15:03 Тархины хорт хавдартай байсан Австрали эмч, профессор Ричард Скольер өөрийн Меланома судалгаан дээр үндэслэн Glioblastoma (тархины хорт хавдарын маш түрэмгий, нийтлэг төрөл)-ыг эмчлэх дэлхийн анхны туршилтын эмчилгээг хийлгэжээ.
|
Тархины хорт хавдартай байсан Австрали эмч, профессор Ричард Скольер өөрийн Меланома судалгаан дээр үндэслэн Glioblastoma (тархины хорт хавдарын маш түрэмгий, нийтлэг төрөл)-ыг эмчлэх дэлхийн анхны туршилтын эмчилгээг хийлгэжээ. »»
|
|
Анхан шатны шүүхээс Бишимбаевт 24 ЖИЛИЙН ял, Байжановт 4 ЖИЛИЙН ял оноолоо 10:45 Астана хотын Эрүүгийн хэргийн шүүхээс Казахстаны Үндэсний эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевт өчигдөр /2024.05.13/
|
Астана хотын Эрүүгийн хэргийн шүүхээс Казахстаны Үндэсний эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевт өчигдөр /2024.05.13/ »»
|
|
Цаг уурын асуудлаар Вашингтонд хэлэлцээ хийжээ 10:29 Тавдугаар сарын 8-9-ний өдрүүдэд “XXI зууны 20-иод онд цаг уурын үйл ажиллагааг эрчимжүүлэх Хятад, Америкийн ажлын хэсэг”-ийн хурал Вашингтонд болов.
|
Тавдугаар сарын 8-9-ний өдрүүдэд “XXI зууны 20-иод онд цаг уурын үйл ажиллагааг эрчимжүүлэх Хятад, Америкийн ажлын хэсэг”-ийн хурал Вашингтонд болов. »»
|
|
13000 жилийн өмнөх хүний мөр 11:39 Одоогоос 13000 гаруй жилийн өмнө яг энэ шаварлаг хөндийгөөр 1,5 км замыг бага насны хүүхдээ тэвэрсэн нэгэн эмэгтэй хоорондоо хэдэн цагийн зайтай 2 удаа явж өнгөрчээ.
|
Одоогоос 13000 гаруй жилийн өмнө яг энэ шаварлаг хөндийгөөр 1,5 км замыг бага насны хүүхдээ тэвэрсэн нэгэн эмэгтэй хоорондоо хэдэн цагийн зайтай 2 удаа явж өнгөрчээ. »»
|
|
Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна 22:12 СӨҮЛ, 2024 оны тавдугаар сарын 9 /CNBC/. Өмнөд Солонгосын ая тухтай дэлгүүрүүдээр бэлэн гоймон, зайдаснаас гадна
|
СӨҮЛ, 2024 оны тавдугаар сарын 9 /CNBC/. Өмнөд Солонгосын ая тухтай дэлгүүрүүдээр бэлэн гоймон, зайдаснаас гадна »»
|
|
БНСУ-ын “HD Hyundai Marine Solution” компани 2022 оноос хойших хамгийн өндөр дүнтэй IPO хийлээ 11:55 547 сая ам.доллар татсан “HD Hyundai Marine Solution”-ийн хувьцааны ханш 45 хувиар өсөв.
|
547 сая ам.доллар татсан “HD Hyundai Marine Solution”-ийн хувьцааны ханш 45 хувиар өсөв. »»
|
|
Украины фронтын байдал хүндхэн байна 08:40 Украинчууд Оросын түрэмгийллийн эсрэг 790 хоног баатарлагаар тулалдаж эх орноо батлан хамгаалж байгаа.
|
Украинчууд Оросын түрэмгийллийн эсрэг 790 хоног баатарлагаар тулалдаж эх орноо батлан хамгаалж байгаа. »»
|
|
Израил Газын зурвасын ӨМНӨД ХЭСЭГТ ажиллагаа эхлүүлэв 14:47 Израилийн Зэвсэгт хүчин Газын зурвасын өмнөд хэсгийн Рафах хотод агаараас хүчтэй цохилт өглөө. Израилийн арми Рафах хотын зүүн
|
Израилийн Зэвсэгт хүчин Газын зурвасын өмнөд хэсгийн Рафах хотод агаараас хүчтэй цохилт өглөө. Израилийн арми Рафах хотын зүүн »»
|
|
Ерөнхийлөгчөөр 5 дахь удаагаа сонгогдсон Владимир Путин Төрийн тэргүүний тангараг өргөлөө 10:41 Владимир Путин ирэх зургаан жилийн хугацаанд ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаал хашна.
|
Владимир Путин ирэх зургаан жилийн хугацаанд ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаал хашна. »»
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид их хэмжээний цас орсон байна 11:28 ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо. »»
|
|
Хятад-Монголын олон улсын худалдааны хот 17:13
|
|
|
“Алтан холбоо” 1 – Хилийн Эрээн боомт 17:02 “Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
|
“Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа. »»
|
|
Орос үндэстний цорын ганц шян 16:30 “Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
“Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Шинэ Барга зүүн хошууны Соёлын ордон 18:24 Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Мияа: Мөрөөдөл эхэлсэн газар 17:41 Гадаад хүмүүс Хятадад
|
|
|
Гацууртын Л.Чинбат гарал үүслийн бичиггүй 300 тооны адууг нь нутагтаа оруулахыг эсэргүүцсэн малчдыг машинаараа дайрав 11:38 Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
|
Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг »»
|
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая 17:58 Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768 »»
|
|
“Tesla” компанийн салбарыг Монголд байгуулахыг хүсэв 10:08 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн »»
|
|
С.Ганбаатар: Надад гуравхан сар ерөнхийлөгч, ерөнхий сайдынхаа суудлыг өгчих. Би яаж энэ улсыг босгох вэ? гэдгийг харуулъя 10:51 УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
|
УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. »»
|
|
Жолооч нар зогсоол дээр маргалдаж, санаатайгаар нэгнийхээ автомашиныг мөргөжээ 09:05 Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
|
Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ »»
|
|
Л.Аззаяа: Бэлэг гээд өгсөн цагаан торонд мөнгө байгааг мэдээгүй. Харанхуй, хүйтэн байсан учраас гэртээ очоод задалсан 17:44 Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
|
Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан 10:55 Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
|
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан. »»
|
|
Ч.Хүрэлбаатар: Х.Баттулга арьс, ширний экспортыг зогсоосон нь маш буруу бодлого байсан 18:20
|
|
|
Монголбанкны Эрдэнэсийн сангаас түүх, соёлын үнэт зүйлс алдагдаагүй 09:58 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
|
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар »»
|
|
Барилгын хөгжлийн төвийн хамт олон цусаа хандивлалаа 18:40 Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
|
Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна. »»
|
|
У.Равдан: Миний ээж хэзээ ч эх орноосоо урвах хүн биш! 16:56 Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
|
Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. »»
|
|
|
|