 |
|
 |
|
Аймгуудын наадмын түрүү бөх хэн бэ? |
|
|
 |
|
 |
Аймгуудын наадмын түрүү бөх хэн бэ?
2011-08-01Үндэсний их баяр наадам, Монголын Тулгар төрийн 2220 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жилийн ой,  Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмын өмнө Булган, Говь-Алтай, Орхон, Сүхбаатар, Завхан зэрэг аймгууд баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн бол бусад аймгуудын баяр наадам долдугаар сарын 22-ноос эхлэн үргэлжилж, эцсийнх нь өчигдөр өндөрлөлөө. Аймгуудын баяр наадмын хүчит бөхийн барилдааны талаарх мэдээлэл хүргэе.
Архангай – Архангай аймгийн баяр наадам долдугаар сарын 10, 11-нд болж 256 бөх зодоглосноос Цэнхэр сумын харьяат аймгийн начин Э.Ванданцэрэн түрүүлж аймгийн арслан цолны болзол хангаж, Батцэнгэл сумын харьяат аймгийн начин Ж.Дагва-Очир үзүүрлэж аймгийн заан цол хүртэв. Их шөвөгт Батцэнгэл сумын харьяат аймгийн заан Э.Мөнхбат, Завхан аймгийн харьяат аймгийн начин Э.Баасандорж нар шалгарснаар Э.Баасандорж аймгийн харцага болж, Жаргалант сумын заан Б.Энх-Амгалан, Батцэнгэл сумын харьяат н.Наранбаатар, М.Гантулга, Эрдэнэмандал сумын харьяат М.Батмөнх нар тав давж, аймгийн начин цолны болзол хангав.
Баян-Өлгий – Баян-Өлгий аймгийн 71 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улсын начин Ө.Сумъяа, аймгийн хурц арслан Ш.Мурат, аймгийн арслан К.Канат, Курметбек нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой болон залуу 256 бөх зодоглов. Барилдаанд Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат сумын заан М.Еркебулан түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол Улаанхус сумын харьяат улсын шандаст, сумын заан Б.Серик үзүүрлэн аймгийн заан цол хүртэв. Шөвгийн дөрөвт Цэнгэл сумын харьяат аймгийн начин Б.Бегжан, Хөвсгөл аймгийн харьяат аймгийн харцага н.Цолмонбаатар нар үлдэж, Б.Бегжан аймгийн харцага цол хүртлээ. Баян-Өлгий аймгийн 71 жилийн ойн баяр наадмаас аймгийн арслан нэг, заан нэг, харцага нэг, начин гурав шинээр төрж, аймгийн нэг харцага, нэг начин цолтон цолоо батлав.
Баянхонгор – Баянхонгор аймгийн түүхт 70 жилийн ойн баяр наадамд улс аймгийн алдар цолтой болон залуу 256 бөх зодоглосноос Баян-Овоо сумын харьяат аймгийн заан Ч.Баасанбат түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол Бууцагаан сумын харьяат улсын шинэ начин Ж.Чулуунбат үзүүрлэв. Шөвгийн дөрөвт Баянбулаг сумын харьяат улсын харцага Д.Батболд, Баацагаан сумын харьяат сумын заан Д.Бямбасүрэн нар үлдэж, сумын заан Д.Бямбасүрэн аймгийн харцага цолны болзол хангав. Мөн Баянбулаг сумын харьяат сумын заан А.Отгонбаатар шөвгөрч, аймгийн начин цолны болзол хангав. Нийтдээ энэ наадмаас нэг арслан, нэг харцага, нэг начин цолтон төрлөө.
Булган – Булган аймгийн 73 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улсын начин И.Ёндонсамбуу, Ц.Цогтжаргал, аймгийн арслан А.Отгонбаатар, Б.Бат-Эрдэнэ нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой болон залуу 256 бөх зодоглов. Барилдаанд Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат аймгийн начин Д.Амарсайхан түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол Гурванбулаг сумын харьяат аймгийн заан Д.Амаржаргал үзүүрлэж, заан цолоо батлав. Шөвгийн дөрөвт Хутаг-Өндөр сумын харъяат аймгийн заан Б.Хашбат, Гурванбулаг сумын харьяат сумын заан С.Чулуунхүү нар үлдсэн бөгөөд сумын заан С.Чулуунхүү аймгийн харцага цолны болзол хангасан юм. Харин шөвгийн наймд Гурванбулаг сумын харъяат сумын заан П.Даваадорж, Дашинчилэн сумын харъяат сумын заан О.Зургаадай, Сайхан сумын харъяат Б.Хүрэлчулуун, Рашаант сумын харьяат сумын заан Н.Тулга нар үлдэж, аймгийн начин цол хүрлээ. Ийнхүү Булган аймгийн 73 жилийн ойн баяр наадмаар нэг арслан, нэг харцага, дөрвөн начин цолтон шинээр төрж, нэг заан цолоо баталлаа.
Говь-Алтай – Говь-Алтай аймгийн 71 жилийн ойн баяр наадмын барилдаанд улсын начин С.Буянт, Г.Гансүх, Н.Баярмагнай, Л.Гантулга, Ш.Тогтохбаяр, аймгийн арслан Б.Суманчулуун, Б.Отгонбаатар нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой болон залуу 256 бөх зодоглосноос Жаргалан сумын харьяат аймгийн начин Ш.Шинэбаяр түрүүлж аймгийн арслан цол хүртэж, Халиун сумын харьяат сумын заан Д.Буянт үзүүрлэн аймгийн заан цол хүртлээ. Шөвгийн дөрөвт Жаргалан сумын харъяат улсын начин Ш.Тогтохбаяр, Тонхил сумын харъяат аймгийн арслан Б.Суманчулуун нар үлдэв. Харин шөвгийн наймд Төгрөг сумын харьяат аймгийн заан В.Туяазаяа, Дэлгэр сумын харьяат сумын заан Т.Сайханжаргал, Ч.Эрдэнэсайхан, Тонхил сумын харьяат сумын заан Х.Амартүвшин нар үлдэж, аймгийн начин цол хүртэв. Ийнхүү Говь-Алтай аймгийн 71 жилийн ойн баяр наадмаас аймгийн арслан нэг, аймгийн заан нэг, аймгийн начин гурав шинээр төрлөө.
Говьсүмбэр – Говьсүмбэр аймгийн 20 жилийн ой, Сүмбэр сумын 80 жилийн ой, Боржгон-2011 гээд гурван том ой давхцсан энэ наадамд тус аймгийн Сүмбэр сумын харьяат улсын арслан Д.Азжаргал түрүүлж, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харъяат аймгийн заан Т.Баярхүү үзүүрлэв. Шөвгийн дөрөвт Төв аймгийн Баянцогт сумын харъяат улсын харцага Ө.Даваабаатар, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат сумын заан Т.Пүрэвсүрэн нар үлдэж, сумын заан Т.Пүрэвсүрэн аймгийн харцага цол хүртэв.
Дархан-Уул – Дархан-Уул аймгийн 50 жилийн ойд зодоглосон 256 бөхөөс Увс аймгийн Ховд сумын уугуул, "Увс нуур" дэвжээний бөх аймгийн начин Н.Батсуурь найм давж түрүүлэн аймгийн арслан цолны болзол хангасан байна. Харин Төв аймгийн Баянцогт сумын харьяат, "Олимп" дэвжээний бөх улсын харцага Э.Даваабаатар үзүүрлэж, Архангай аймгийн Булган сумын харьяат, "Бөх билэгт" дэвжээний бөх улсын заан Д.Рагчаа, аймгийн начин Д.Загджав гишүүний хүү Соёмбо нар шөвгийн дөрөвт шалгарсан байна.
Дорноговь – Дорноговь аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баяр наадамд улс аймгийн алдар цолтой болон залуу 256 бөх зодоглож, тус аймгийн Эрдэнэ сумын харьяат улсын шинэ харцага А.Цацабшир түрүүлж, Сүхбаатар аймгийн Мөнхаан сумын харьяат аймгийн арслан Бо.Батжаргал үзүүрлэлээ. Харин их шөвөгт улсын харцага Ц.Магалжав, сумын заан Д.Энхбаяр нар шалгарчээ.
Дорнод – Дорнод аймгийн баяр наадмын барилдаанд улсын начин Г.Пүрэв-Очир, М.Чимэддорж, Д.Цогзолдорж, Ж.Гансүх нарын тэргүүтэй бөхчүүд зодоглосноос Цагаан-Овоо сумын харьяат сумын заан Г.Түмэнжаргал найм даван түрүүлж, аймгийн арслан цол хүртэж, Халхгол сумын харьяат улсын начин Ж.Гансүх үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Баяндун сумын харьяат аймгийн арслан Б.Батхуяг, сумын заан Батжаргал нар үлдэж, сумын заан Батжаргал аймгийн харцага цолны болзол хангалаа. Мөн сумын заан Г.Эрхэмбаяр, Ш.Нямсайхан, Батжаргал, аймгийн начин Х.Алтансүх шөвгийн наймд үлдэж, А.Алтансүх цолоо батлан, сумын заан Г.Эрхэмбаяр, Ш.Нямсайхан, Батжаргал нар аймгийн начин цол хүртлээ.
Дундговь – Дундговь аймгийн баяр наадамд улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Амгаланбаатар, улсын харцага Л.Пүрэвжав, улсын начин И.Ёндонсамбуу, Ц.Цогтжаргал, Ц.Улаанхүү, Г.Олзгэрэл, Түвшинсанаа нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой болон залуу 256 хүчтэн зодоглож, тус нутгийн унаган хүү Эрдэнэдалай сумын харьяат аймгийн арслан А.Алтанхуяг түрүүлж хурц арслан болсон бол Дэлгэрцогт сумын харьяат улсын харцага Л.Пүрэвжав үзүүрлэлээ. Мөн наадмын үеэр улсын начин Ц.Улаанхүү зодог тайлсан байна.
Завхан – Завхан аймгийн 88 жилийн ойн баяр аадмын хүчит бөхийн барилдаанд тус аймгийн Нөмрөг сумын харьяат улсын заан М.Баяржавхлан, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Т.Нармандах, М.Дармаабазар, М.Батжаргал, улсын өсөх идэр начин Ц.Сумъяабэйс, Г.Эрхэмбаяр, Ш.Уламбаяр, Ж.Отгонбаяр, Ц.Содномдорж тэргүүтэй улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглон барилдсанаас Нөмрөг сумын харьяат аймгийн заан М.Баярсайхан найм даван түрүүлж, аймгийн арслан цол хүртлээ. Мөн Их-Уул сумын харьяат аймгийн арслан Б.Гончигдамба үзүүрлэж, Завхан аймгийн Нөмрөг сумын харъяат улсын заан М.Баяржавхлан, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын начин Ц.Содномдорж нар шөвгөрсөн байна.
Орхон – Орхон аймгийн 35 жилийн ойн их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улсын заан Ц.Мягмарсүрэн, улсын харцага Э.Батбаатар, Г.Ганхуяг, С.Намсрайжав, улсын начин Ц.Сумъяабэйс, Б.Бадамдорж, Ж.Оргил, Э.Энхбат, цэргийн хурц арслан Ч.Санжаадамба нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой болон залуу 256 бөх зодоглов. Барилдааны түрүү бөхөөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат аймгийн харцага Б.Ганхуяг тодорч, аймгийн арслан цол хүртсэн бол Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн заан Б.Ганзориг үзүүрлэж, заан цолоо баталлаа. Их шөвгийн дөрөвт Булган аймгийн Могод сумын харьяат улсын начин Э.Энхбат, Архангай аймгийн Хашаат сумын харьяат цэргийн хурц арслан Ч.Санжаадамба нар үлдэв. Харин шөвгийн наймд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын харцага Г.Ганхуяг, Ховд аймгийн Мянгад сумын харьяат аймгийн харцага Н.Батсайхан, Орхон аймгийн харьяат сумын заан Сугаржав, Ховд аймгийн Чандмань сумын харъяат сумын заан Н.Тунамал-Эрдэнэ нар шалгарлаа. Ийнхүү сумын заан Н.Тунамал-Эрдэнэ, Сугаржав нар шөвгийн дөрөвт шалгарч, аймгийн начин цол хүрстэн юм.
Өвөрхангай – Өвөрхангай аймгийн баяр наадмын үндэсний бөхийн барилдааныг улсын арслан Д.Ганхуяг, улсын заан Д.Рагчаа, Б.Сайнбаяр, М.Өсөхбаяр нар магнайлж, улсын харцага Т.Мөнгөнцоож, улсын начин М.Жамъянпүрэв, Б.Чинзориг, Ш.Батхуяг, Э.Энхбат, олипмийн аварга, аймгийн арслан Н.Түвшинбаяр нарын тэргүүтэй бөхчүүд зодоглосон юм. Улсын наадамтай адил хэмжээний бөх барилдуулсан Өвөрхангай аймгийн 80 жилийн ойн наадмаар Зүүнбаян-Улаан сумын харьяат "Их Монголын хүчтэн" дэвжээ, "АПУ" хувьцаат компанийг бөх, зүүний магнай улсын арслан Д.Ганхуяг ес даван түрүүлж, Хужирт сумын харьяат "Их Монголын хүчтэн" дэвжээний бөх аймгийн начин Ц.Чимэддорж үзүүрлэн аймгийн арслан цол хүртлээ. Шөвгийн дөрөвт Тарагт сумын харьяат улсын шинэ залуу начин Б.Сангисүрэн, Хархорин сумын харьяат сумын заан Б.Сугаржаргал нар үлдсэн бөгөөд сумын заан Б.Сугаржаргал аймгийн заан цол хүртсэн юм. Мөн заан цол хүртсэн Б.Сугаржаргалын ах сумын заан Б.Өнөржаргал, Хархорин сумын харьяат сумын заан М.Хаш-Эрдэнэ нар аймгийн харцага цолны болзол хангасан бол начин цолны болзлыг найман хүн хангажээ. Тэдгээр нь Хархорин сумын харьяат сумын заан М.Балжинням, Нарийнтээл сумын харьяат сумын заан Б.Ганхуяг, Баян-Өндөр сумын харьяат сумын заан Т.Ядамсүрэн, Баруунбаян-Улаан сумын харьяат сумын заан Н.Бат-Итгэл, Бүрд сумын харьяат сумын заан Д.Ганзориг, Сант сумын харьяат сумын заан С.Наранбаатар, Баянгол сумын харъяат сумын заан Г.Пүрэвсүрэн, Архангай аймгийн Хотонт сумын харьяат сумын заан Б.Отгонтөгс нар юм.
Өмнөговь – Өмнөговь аймгийн 80 жилийн ойн баяр наадамд улсын арслан Д.Ганхуяг, улсын шинэ гарьд М.Баяржавхлан, Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, улсын шинэ заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр нарын 256 бөх зодоглож хүчийг үзэн барилджээ. Уг барилдаанд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат "Хилчин" спорт хороо, "Гарьд тур" ХХК-ийн бөх аймгийн заан Б.Хашбат түрүүлж аймгийн арслан цол хүртэж, Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат улсын начин Л.Гантулга үзүүрлэжээ.
Сүхбаатар – Сүхбаатар аймгийн 69 жилийн ойн их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улсын заан Д.Бумбаяр, Б.Соронзонболд, улсын харцага Г.Намсрайжав, Ч.Чулуунбаатар, Э.Батбаатар, Г.Батбаяр, улсын начин Н.Түмэннаст, Н.Мөнхжаргал, Ц.Анхбаяр, Ш.Зоригт, Д.Пэрэнлэйдорж, Ж.Гансүх, Д.Цогзолдорж, Л.Нямсүрэн, аймгийн арслан О.Баярхүү, Ч.Эрдэнэчулуун, Бо.Батжаргал, Ба.Батжаргал, Л.Шинэбаатар, Ж.Алтаншагай, Ц.Одбаяр нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой болон залуу 256 бөх зодоглосон юм. Улмаар Архангай аймгийн Ихтамир сумын харъяат "Бөхбилэгт" дэвжээний бөх сумын заан У.Батгэрэл түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол Увс аймгийн Тэс сумын харьяат "Увс нуур" дэвжээний бөх, аймгийн заан Т.Баасанхүү үзүүрлэж аймгийн заан цолоо баталлаа. Харин шөвгийн дөрөвт аймгийн заан Б.Бадамсүрэн, аймгийн начин Ц.Бямба-Очир нар үлдсэн юм. Ийнхүү Сүхбаатар аймгийн 69 жилийн ойн их баяр наадамд улс аймгийн алдар цолтой болон залуу 256 бөх зодоглож нэг аймгийн арслан, нэг харцага цолтон шинээр төрж, нэг цолтон цолоо баталлаа.
Сэлэнгэ – Сэлэнгэ аймгийн түүхт 80 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд даян аварга Г.Өсөхбаяр, улсын шинэ арслан Г.Эрхэмбаяр, улсын шинэ харцага Т.Өсөх-Ирээдүй, улсын начин Ц.Цогтжаргал, С.Мандах, Б.Мөнхтогтох, С.Амаржаргал, Н.Цанлиг, Ш.Зоригт, Ш.Тогтохбаяр, Н.Батзаяа, Ч.Баянмөнх нарын тэргүүтэй хүчит 256 бөх зодоглосноос аймгийн начин гурав, аймгийн заан цолтон нэг төрж, улсын наадмын үзүүр бөх улсын шинэ арслан Г.Эрхэмбаяр аймгийнхаа тэгш ойн наадмын түрүү бөхөөр тодорлоо.
Төв – Төв аймгийн 88 жилийн ойн их баяр наадам долдугаар сарын 9-10-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Наадамд улсын заан Д.Амгаланбаатар, улсын харцага Э.Намжилдорж, улсын начин Ж.Отгонбаяр, Ц.Гэрэлт-Од, Б.Бадам-Очир, Б.Батбаяр, Л.Нямсүрэн нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой болон залуу 256 бөх зодоглосон юм. Барилдааны түрүү бөхөөр Баянхангай сумын харьяат аймгийн арслан Б.Батмөнх түрүүлж арслан цолоо баталсан бол Эрдэнэсант сумын харьяат аймгийн начин Б.Чүлтэмпунцаг үзүүрлэж, аймгийн заан цол хүртэв. Шөвгийн дөрөвт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат аймгийн начин Б.Батжаргал, Төв аймгийн Бүрэн сумын харьяат сумын заан Б.Мөнхбат нар үлдэж, аймгийн харцага цол хүртлээ. Харин шөвгийн наймд Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат сумын заан Б.Нямбаатар, Өндөрширээт сумын харьяат сумын заан Д.Хүдэрбулга, Цээл сумын харьяат сумын заан Ц.Энхбат, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат сумын заан Б.Батсуурь нар шалгаран аймгийн начин цол хүртэв. Ийнхүү Төв аймгийн 88 жилийн ойн наадамд хүчит 256 бөх зодоглож нэг заан, хоёр харцага, дөрвөн начин цолтон шинээр төрч, нэг арслан цолтон цолоо баталлаа.
Увс – Увс аймгийн баяр наадамд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Б.Ганбат, улсын гарьд Б.Гантогтох, улсын заан Д.Бумбаяр, улсын харцага Ө.Бат-Орших, улсын начин С.Батсуурь нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой болон залуу 256 бөх зодоглолоо. Барилдааны түрүү булаалдахаар улсын наадмын сүүлийн хоёр жилийн түрүү, Баруунтуруун сумын хоёр бөх үлдсэнээс улсын арслан Б.Ганбат түрүүлж, улсын аварга С.Мөнхбат үзүүрлэлээ. Харин шөвгийн дөрөвт Улаангом сумын харьяат улсын харцага Ө.Бат-Орших, Давст сумын харьяат аймгийн арслан П.Бүрэнтөгс нар шалгарав. Шөвгийн наймд улсын начин С.Батсуурь, аймгийн начин Цээлсүрэн, Т.Аззаяа, Т.Мөнхбаяр нар үлдсэн бөгөөд сумын заан Т.Аззаяа, Т.Мөнхбаяр нар аймгийн начин цолны болзол хангав.
Ховд – Ховд аймгийн түүхт 80 жилийн ойн баяр наадамд улс аймгийн алдар цолтой болон залуу 512 бөх зодоглож, Увс аймгийн Малчин сумын харьяат аймгийн харцага О.Гантулга түрүүлж, аймгийн хурц арслан цол хүртсэн бол Ховд аймгийн харьяат аймгийн харцага З.Соёмбо үзүүрлэж, аймгийн арслан цол хүртлээ. Ховдынхон наадмынхаа түрүү бөхийг УАЗ 469 машинаар байллаа. Энэ наадмаас аймгийн хурц арслан нэг, аймгийн арслан нэг, аймгийн харцага нэг, аймгийн начин цолтон тав мэндэллээ.
Хөвсгөл – Хөвсгөл аймгийн 80 жилийн ойн баяр наадмаар улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглолоо. Наадамд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат улсын арслан Х.Мөнхбаатар түрүүлж, Тосонцэнгэл сумын харьяат улсын харцага Ц.Содномдорж үзүүрлэв. Шөвгийн дөрөвт Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат улсын заан Б.Соронзонболд, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын харцага Г.Ганхуяг нар шалгарч хүчийг үзсэн юм. Өнгөрсөн жил болсон Хотгойдын шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойн наадмаар мөн л Х.Мөнхбаатар, Ц.Содномдорж нар үзүүр түрүүд үлдэж Ц.Содномдорж түрүүлж байсан юм. Тэгвэл энэ удаа Х.Мөнхбаатар даагаа авлаа. Түрүү бөхөд 10 сая төгрөгийн бай шагнал гардуулсан байна.
Хэнтий – Хэнтий аймаг үүсэн байгуулагдсаны 88 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд аймаг цэргийн цолтой болон залуу 128 бөх зодоглож, Биндэр сумын харьяат сумын заан Г.Ганцоож түрүүлэн аймгийн арслан цол хүртсэн бол Бэрх сумын харъяат залуу бөх С.Женхан үзүүрлэн аймгийн заан цол хүртлээ. Шөвгийн дөрөвт Баянмөнх сумын харьяат аймгийн харцага З.Наранбаатар, Т.Ганбаатар нар үлдсэн юм. Ийнхүү Хэнтий аймгийн баяр наадмаас энэ онд нэг арслан, нэг заан цолтон шинээр мэндэллээ.
С.Цэлмэг
|
| Аймгуудын наадмын түрүү бөх хэн бэ? |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин аймгуудын наадам зохион байгуулахаан боль-үзэхээс дургүй хүрч байна
2013-01-24 | 13:56:33 | 202.170.68.130 | |
|
|
|
|
|

“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй 10:47 Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
|
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг »»
|
|
Их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ 10:45 Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ.
|
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ. »»
|
|
Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ 10:42 Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
|
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их »»
|
|
Эмнэлгийн хуудас буюу листийг дараах байдлаар авдаг 10:17 ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ
|
ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ »»
|
|
Монгол улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 10:15 Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын
|
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын »»
|
|
Гэрлэх ёслолын ордон, Амгалан амаржих газрын тэгш ойг тэмдэглэнэ 10:09 НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор:
|
НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор: »»
|
|
Монголын хоёр тамирчин Сингапурт легионер тоглоно 10:06 “Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож,
|
“Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож, »»
|
|
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 09:49 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт »»
|
|
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 09:38 Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн
|
Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн »»
|
|
Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна 09:31 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
|
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. »»
|
|
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа 09:26 Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ.
|
Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ. »»
|
|
Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|