 |
|
 |
|
Хадгаламж банкны гүйцэтгэх захирал Л.Бадамцэцэг: Банкны үйлчилгээг зөвхөн нийгмийн мөнгөтэй хэсэгт зориулдаг юм биш |
|
|
 |
|
 |
Хадгаламж банкны гүйцэтгэх захирал Л.Бадамцэцэг: Банкны үйлчилгээг зөвхөн нийгмийн мөнгөтэй хэсэгт зориулдаг юм биш
2011-07-26Хүний хөгжил сангийн мөнгийг ХААН банк тараахаас татгалзсан тул НХХЯ, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар  шийдвэр гаргаж уг мөнгийг тараах эрхийг Хадгаламж банкинд шилжүүлсэн нь сүүлийн хэдэн өдөр чамгүй хэл ам тариад амжлаа. Энэ талаар зөрүүтэй мэдээллүүд хэвлэлээр гарч, хүмүүсийн толгойг эргүүлээд эхэлсэн. Тиймээс яриа хөөрөөний гол цөм болсон хоёр банкны гүйцэтгэх захирлаас үүссэн нөхцөл байдлын талаар тодруулж байр суурийг нь уншигчдадаа хүргэхээр шийдсэн юм.
ХААН гүйцэтгэх захирал Саймон Моррис хэдийгээр Монголд байгаа ч яг энэ асуудлаар ярилцлага өгөх боломжгүй гэдгийг тус банкны Маркетингийн хэлстийн захирал М.Чанцалмаа мэдэгдсэн. “Тэгээд ч Саймон захирал өнөөдөр урдчилан төлөвлөсөн уулзалттай” хэмээн татгалзаж буйгаа дуулгалаа.
Харин Хадгаламж банкны гүйцэтгэх захирал Л.Бадамцэцэг хэвлэлээр цацагдаж буй зөрүүтэй мэдээлэлд нэг мөр ойлголт өгөх нь зөв хэмээн ярилцахыг зөвшөөрсөн юм.
- Хүний хөгжил сангийн мөнгийг иргэдэд олгох үйлчилгээнээс ХААН банк татгалзсаны улмаас Хадгаламж банк олгох болсон гэдэг үнэн үү? - Үнэн, манай банк энэ оны долдугаар сарын 8-ны өдөр Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай гэрээ байгуулсан. Уг гэрээнийхээ дагуу өмнө нь ХААН банкаар иргэдэд олгож ирсэн хүний хөгжлийн сангийн мөнгийг өөрсдийн салбар, нэгжээр дамжуулан олгохоор болсон. Долдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн манай банк 21000 төгрөгийг олгож эхлээд байгаа.
- Та сая Хөдөлмөр халамж үйлчилгээний газартай гэрээ байгуулсаны дагуу олгож байгаа гэлээ. Гэтэл ХААН банк энэ үйлчилгээнээс татгалзаагүй байхад Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас танай банкинд шилжүүлсэн гэсэн тайлбарыг ХААН банкны зүгээс өгөөд байгаа шүү дээ? - Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас ХААН банкаар дамжуулан хүргэж байгаа хувь хишиг тараах үйлчилгээг танай банк аваач гэсэн хүсэлтийг бидэнд 2011 он гарсаар удаа дараа тавьсан. Тухайн үед бид боломжгүй гэсэн хариултууд өгч байсан юм. Учир нь үнэхээр ч боломжгүй байсан. ХААН банк нь энэ оны долдугаар сараас Улаанбаатар хотын 31 хорооны 267 мянга, 10 аймгийн 55 багийн 59 мянган хүнд Хүний хөгжил сангийн мөнгийг олгохгүй гэж мэдэгдсэнтэй холбогдуулан энэ оны тавдугаар сарын эхээр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаман дээр 13 банкны удирдлагыг дуудаж, энэ үйлчилгээг бүх банкаар жигд тараах хүсэлт тавьсан.
Тэр уулзалт дээр аль ч банк яамны саналыг хүлээж аваагүй. Манайх ч аваагүй. Учир нь Хадгаламж банк Улаанбаатар хотод 487.000 хүн буюу хишиг хувь авагчдын 58 хувьд, орон нутагт 43 хувьд үйлчилдэг болохоор бидний ачаалал өндөр байсан. Тэр уулзалтын дараа буюу зургадугаар сарын сүүлчээр Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас манай банкинд дахин хандаж, “ХААН банкны татгалзаад байгаа хороо, багуудад танай банк л хүний хөгжлийн сангийн мөнгийг тавьж олгох боломжтой юм байна, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд төрийн байгууллагатай хамтарч ажиллаач” гэдэг санал тавьсан. Төрөөс манай банкинд итгэж найдан хүсэлт тавьж байхад хүлээн авах нь зүйтэй гэж банкны удирдлага шийдсэн. Ер нь товчхондоо хэлэхэд, ХААН татгалзсан, манайд болон бусад банкинд санал тавьсан, бүгд татгалзсан, манай банкинд дахин хүсэлт тавьсан, бид хүлээн авсан. Үйл явдал ийм л дарааллаар болсон, дарааллыг нь сольж яриад хүмүүсийн толгой эргүүлээд хэрэггүй юм.
- ХААН банк зөвхөн 31 хорооноос татгалзсан, тэрнээс бүгдээс нь татгалзаагүй гээд байгаа шүү дээ? - ХААН банкны буцааж байгаа хороо баг нь хүн амын нягтрал ихтэй, ачаалал өндөртэй газрууд байсан. Тиймээс бид ачаалал их бага гэж ялгахгүй бүх баг хороодод үйлчлэх санал тавьсан. Яам, Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас ачаалал багатай хороодыг ч гэсэн танайд шилжүүлж болно, тэгвэл танайх энэ үйлчилгээг үзүүлж чадах уу гэсэн асуудал яригдаад бид дараах тохиролцоонд хүрсэн. Хөдөлмөр, халамж нийгмийн үйлчилгээний шугамаар иргэдэд олгодог хүний хөгжлийн сангийн мөнгө, тэтгэвэр, халамжийн мөнгийг нэг цэгээс цогцоор нь манай банкны салбар, нэгжүүдээр олгохоор бол бид энэ үйлчилгээг нийтэд нь шилжүүлж авч гүйцэтгэе гэж тохиролцсон.
- Ер нь энэ асуудлыг яагаад заавал танайхтай ярьсан юм бол? - Иргэдэд халамж, тэтгэврийн мөнгийг олгох үйлчилгээг хийхийн тулд банк нь аймаг, дүүрэг, сум бүрт салбар нэгжтэй байх ёстой болж байгаа юм. Ийм хэмжээний салбар нэгжтэй хоёрхон банкны нэг нь манайх. Түүнчлэн манай банк нь байгуулагдсан цагаасаа эхлэн иргэдийн банкны зах зээл дээр дагнан ажилласан, тэр дундаа тэтгэвэр, халамжийн үйлчилгээг үзүүлж ирсэн болохоор програм хангамж, боловсон хүчин, байршлын хувьд бэлтгэгдчихсэн, цаг хугацаа алдахгүйгээр шууд үйлчилгээ үзүүлээд эхлэх боломжтой байсан. Бусад банкны хувьд энэ үйлчилгээнд шилжихэд бэлтгэл хангах гэж багагүй цаг хугацаа шаардах, бизнесийнхээ стратеги зорилт, чиглэлийг өөрчлөх гээд нэлээн асуудал байсан байх, тиймээс ч бусад банк ХААН банкны татгалзсан 300.000 хүнд үйлчлэх саналыг хүлээн аваагүй болов уу. - Танай банкийг энэ нүсэр үйлчилгээг үзүүлж чадахгүй, иргэдийг дараалалд зогсоож чирэгдүүлэх болно гэсэн шүүмжлэл гарч байгаа. Та энэ талаар юу хэлэх вэ? - Би түрүүн хэлсэн, энэ үйлчилгээг үзүүлэхийн тулд банк нь юуны өмнө аймаг, дүүрэг, сум бүрт нэгжтэй байх ёстой гэж. Манай банк өмнө нь 26 сумаас бусад бүх сумдад нэгжтэй байсан. Энэ үйлчилгээг бүхэлд нь шилжүүлэн авч ачааллыг жигдрүүлэх, мөн иргэдэд чирэгдэл хүндрэл үүсгэхгүйн тулд Улаанбаатар хотод 16, орон нутагт 56 нийтдээ 72 нэгжийг шинээр нэмж байгуулсан. Ингэснээр өнөөдөр Хадгаламж банк 478 салбар нэгжтэй болоод байна. Мөн 331 ажлын байрыг шинээр бий болголоо. Энэ бол зөвхөн эх орны хишиг хувийн үйлчилгээг олгох теллерийн ажлын байр гэсэн үг.
Халамжийн үйлчилгээг шилжүүлэн авах шийдвэр нэлээн тулгуу гарсан хэдий ч бид наадмын өдрүүдэд ажиллаж, салбар, нэгжүүдийнхээ бэлэн байдлыг хангуулан долдугаар сарын 18-наас эхлэн хүний хөгжлийн сангийг мөнгийг иргэдэд олгож чадлаа. Баяр наадмын цаг давхацсан болохоор манайхаас шалтгаалаагүй сүлжээнд холбогдох, халамжийн хэлтсүүдээс нэрсийг авч, мөнгийг нь нэрийн дансад хуваарилах зэрэг зарим ажил оройтсон тал бий. Үүнтэй холбогдуулан зарим ачаалал, бухимдал үүссэнийг үгүйсгэхгүй. Гэхдээ ачаалал, бухимдал бидний хүлээж байснаас харьцангуй бага, зарим нэг нэгжийг л тооцохгүй бол бараг гарсангүй. Иргэдийг дараалалд зогсоож чирэгдүүлж байна гэвэл энэ нь хишиг хувь олгож байсан аль ч банкинд өмнө нь гарч байсан асуудал. Магадгүй ийм хүндрэлтэй байдгаас болоод ХААН банк татгалзсан байхыг үгүйсгэх аргагүй.
- 21 мянган төгрөг олгодог болсоноос хойш сард хэдэн өдөр тогтмол банкны гадаа хүмүүс дараалал үүсгэдэг болсон. Ингэж дараалал үүсгэж бухимдахгүй байх ямар боломж гарц байна вэ? - Дараалал үүсдэг хэд хэдэн шалтгаан байдаг. Иргэд маань бүгдээрээ нэг өдөр мөнгөө бэлнээр авах гэж, эсвэл эхний өдөр л очихгүй бол мөнгө дуусчих юм шиг ойлгодог зэргээс болоод нэг цэгт олон хүн зэрэг цугларахаар дараалал үүсч хүмүүсийг бухимдуулдаг. Гэхдээ үүнээс гарах гарц бий. Хүмүүсийн нэрийн дансанд мөнгийг нь автоматаар шилжүүлж, иргэддээ виза карт олгочихвол иргэд маань мөнгөө манай банкны 478 салбар нэгжээс, 122 АТМ-ийн алинаас ч хүссэн үедээ авахаас гадна, виза картаа ашиглаад дэлгүүрээс ч бэлэн бусаар наймаа хийж болно. Бид өмнө нь өөрсдийн үйлчилж байсан хороод дээрээ энэ оочер дарааллын асуудлыг шийдэхийн тулд Улаанбаатар хотод халамжийн 16 касс шинээр байгуулж бусад харилцагчийн үйлчилгээнд саад болгохгүйгээр зохион байгуулсан. Энэ ажлыг оны эхнээс уйгагүй хийсний үндсэн дээр манай ачаалал оны эхнийг бодвол харьцангуй багассан. Сая мөн 16-г шинээр нэмж байгууллаа. Тиймээс ирэх сараас ачаалал харьцангуй багасч шинээр ирсэн харилцагчид манай зохион байгуулалтад дасч, дараалал, бухимдал ч бас багасах болно гэдэгт итгэлтэй байна.
- Дампуурах гэж байсан найдваргүй банкинд энэ үйлчилгээг шилжүүлсэн гэх яриа бас мэр сэр сонсогдоод байгаад та юу хэлэх вэ? - Банк дампуурна гэдэг нь баясаж хөөрөөд, тэр тусмаа зөгнөж мөрөөдөөд ч байх сайхан зүйл ерөөсөө биш. Нэг талаасаа банкны дампуурал нь зөвхөн тухайн банкны асуудал болдоггүй, улс орны эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлж, банкны салбарын хөгжил, рейтингийг доош нь татдаг аюултай асуудал, улмаар хор хохирол нь төрийн, бүр цаашилбал татвар төлөгчдийн нуруунд үүрэгддэг сөрөг үр дагавар ихтэй. Нөгөө талаасаа аливаа банк дампуурна гэдэг өрсөлдөгчийнх нь юм уу, эсвэл өөр хэн нэгний хэлж ярьсанаар болдог ч зүйл биш. Энэ яриа хаанаас гараад байгааг бид мэдэж байгаа, тиймээс ингэж ярих нь маш хариуцлагагүй, улс оронд хорлонтой үйлдэл шүү гэдгийг энэ дашрамд хэлчихье.
Манай банк нь санхүүгийн болоод төлбөрийн чадварын хувьд ямар ч асуудалгүй, үйл ажиллагаагаа хэвийн, найдвартай явуулж байгаа гэдгийг энд албан ёсоор хэлье. Манайх Хадгаламж болон Монгол шуудан гэсэн төлбөрийн чадварын хувьд хүндэрсэн хоёр банкийг өнгөрсөн 2010 оны гуравдугаар сард бүтцийн өөрчлөлт хийсний үндсэн дээр нэгтгэн авч, цоо шинээр өөрчлөгдөн үйл ажиллагаагаа явуулж буй банк.
- Хүндэрсэн хоёр банкийг нэгтгэж байгуулсан учраас тийм хардлага байж болох юм? - Урьдах банкуудаас бидэнд уламжлагдан ирсэн муу активууд байсан. Эдгээр муу активууд, алдагдлыг бид төрд ачаа болохгүйгээр, бүтцийн өөрчлөлтийн хүрээнд хариуцан барагдуулахаар Монголбанктай хөтөлбөрт хугацаа тохирон ажиллаж байгаа. Энэ алдагдлыг өөрийн нуруун дээр үүрэхээр болсон нь манай хувьд банкийг эрүүлжүүлж, үндэсний хэмжээний хүчирхэг банк болгоно гэсэн зорилгодоо итгэж гаргасан шийдвэр. Бас монгол хүнийхээ хувьд улс орноо бодож гаргасан нийгмийн хариуцлагатай шийдвэр байсан. Энэ бүтцийн өөрчлөлт нь хувийн хэвшил төрд буюу татвар төлөгч нарт дараа бололгүйгээр банк санхүүгийн системд тулгарч байсан ачааллыг өөртөө үүрч асуудлыг шийдсэнээрээ Монголын банкны системийн түүхэнд тэмдэглэхүйц явдал гэж банк санхүүгийн шинжээчид үнэлж байгаа.
- Чухам хэдий хэрийн алдагдлыг банк өнгөрсөн хугацаанд нөхөв? - Бид 2010 онд хувь нийлүүлэгчдийн хөрөнгө болон өөрсдийн ашгаараа 20 тэрбум төгрөгийн алдагдлыг үүрсэн. Энэ бол банкны эрүүлжүүлэх хөтөлбөрийн нэг байсан. Банк маань он гарсаар 1,1 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байгаа. Гэхдээ бидний гол зорилго өндөр ашиг биш. Бид олсон ашгаараа эргээд энэ банкийг хөл дээрээ бат зогсож ажиллахад шаардлагатай боловсон хүчний чадавхийг сайжруулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад зарцуулж байгаа. Наад захын жишээ бид энэ онд 2000 гаруй компьютераа шинэчилж. 70 АТМ машин худалдан авч суурилууллаа.
- Танай банкийг Оросын хөрөнгө оруулалттай гэж яригдаад байдаг? - “Өдрийн сонин”-ны өнөөдрийн дугаарт манай талаар дэндүү худлаа мэдээлэл гарсан байна лээ. Энэ худлаа мэдээллийг энд ярилцлага өгөх далимдаа залруулчихъя.
Хадгаламж банк анх төрийн мэдлийн банк байж байгаад 2006 онд хувьчлагдсан. Хувьчлалд Чингис хаан банк, Монгол даатгал компани болон Оросын Народный Братский банк хамтарч “Эм Ди Секьюритис” ХХК-ийг байгуулан оролцоод ялж, “Эм Ди Секьюритис” ХХК нь Хадгаламж банкны хувьцаа эзэмшигч болсон. 2007 онд “Эм Ди Секьюритис” ХХК-ийн хувьцааг Оросын Коалка групп 100% худалдан авсан. Өөрөөр хэлбэл Хадгаламж банкны шууд хувьцаа эзэмшигч нь “Эм Ди Секьюритис” ХХК хэвээр байгаад харин “Эм Ди Секьюритис” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь өөрчлөгдсөн гэсэн үг.
- "Эм Ди Секьюритис" гэж Монголын компани уу? - “Эм Ди Секьюритис” ХХК Монгол улсад байгуулагдсан, “гадаадын хөрөнгө оруулалттай” гэсэн статусаар бүртгэлтэй компани юм. Ноднин буюу 2010 оны эхээр “Эм Ди Секьюритис” ХХК-ийн хувьцааг Оросын Коалка группээс Монголын иргэн Ш.Батхүү 100 хувь худалдан авсан. Ингэснээр Хадгаламж банк нь 100 хувь Монголчуудын мэдэлд буцаж ирсэн. 2009 оны 10-р сард Монгол шуудан банкны 97.56 хувийн хувьцаа эзэмшигч хувьцаагаа заръя, Хадгаламж банкинд үйл ажиллагаагаа нэгтгэе гэж хүсэлт тавьсан. Хадгаламж банкны хувьцаа эзэмшигч нь Монгол шуудан банкны энэхүү санал болгосон 97.56 хувийн хувьцааг худалдан авахаас гадна үлдсэн 2.4 хувийн хувьцааг ч худалдан авч, нэгтгэх үйл ажиллагааг эхлүүлсэн. Энэ нь 2010 оны 3-р сарын сүүлээр дуусч, Монгол шуудан банкны пассив, актив, тэдгээрийн шаардах эрх нь Хадгаламж банкинд бүтцийн өөрчлөлтийн хүрээнд шилжсэн буюу өөрөөр хэлбэл Монгол шуудан банкны бүх сайн муу зээл Хадгаламж банкинд шилжин ирж “Монгол шуудан банк” ХХК нь татан буугдсан гэсэн үг. Манай банк нь Монгол хөрөнгө оруулагчтай, түүнчлэн банкны удирдлагын баг нь дан Монгол менежерүүдээс бүрдсэн, улс орны өнцөг булан бүрт хүрч үйлчилсэн салбар, нэгжтэй, иргэдийн банкны зах зээл дээр тухайлан ажиллаж байгаа Үндэсний банк гэж энд тодруулж хэлэх байна.
- Ярилцлагынхаа сүүлчийн асуултыг танд үлдээе? - Хадгаламж банк нь иргэдийн банкны үйлчилгээг дагнан үзүүлж ирсэн, цаашдаа ч энэ зах зээлдээ үйл ажиллагаагаа тууштай үргэлжлүүлэх болно. Банкны үйлчилгээ нь нийгмийн зөвхөн мөнгөтэй хэсэгт үйлчилдэг байгууллага бус, харин нийгмийн эд хэсгүүдийн хоорондох, тэр дундаа иргэдийн нийгэм дэх санхүүгийн төлбөр тооцоо болон бусад санхүүгийн харилцаанд зуучлагч болдог тийм л байгууллага байх, тийм үйлчилгээг бий болгохыг бид зорьж ажиллаж байгаа. Ямар ч иргэнд банкны үйлчилгээ авах хэрэгцээ байдаг, байсаар ч байна. Жишээ нь, Улаанбаатар хотын иргэд гэхэд байр сууц, цахилгааны төлбөр гээд сар тутам тогтмол төлбөрүүд хийдэг, түүнийгээ цаг хугацаанд нь марталгүй хийж байх нь тэдэнд бас л асуудал болдог. Хөдөө орон нутгийн сумдад байгаа иргэдэд Улаанбаатар хотод байгаа хүүхдэдээ мөнгө шилжүүлчих гээд банкны салбарыг зорих хэрэгцээ байнга л байна.
Энэ мэтчилэн иргэдэд банкны ямар үйлчилгээ шаардлагатай байгааг бид судалж, түүнийг хэрхэн яаж, хялбараар хүргэж болох тал дээр бид тухайлан ажиллаж байна. Энэ онд бид Улаанбаатар хотод биллингийн үйлчилгээг шинээр нэвтрүүллээ. Үүнийгээ бусад аймгийн төв, том хотод нэвтрүүлнэ. Хадгаламж банкны биллингийн үйлчилгээнд хамрагдсанаар нийслэлийн иргэд байр сууцны төлбөр, цахилгаан, суурин утасны төлбөрөө банкны салбар дээр ирэхгүйгээр сар бүр тогтмол хийгээд байх боломжтой болсон. Мөн банкны салбарт ирэлгүйгээр мобайл банк, мессеж банк, интернет банкны үйлчилгээг бүрэн авах боломж бүрдсэн.
Эдгээр үйлчилгээг авснаар иргэд гар утаснаасаа эсвэл хаа байгаа газраасаа интернэтээр төлбөр тооцоогоо гүйцэтгэж, төлбөр тооцооныхоо мэдээллийг гар утасны мессеж болон и-мэйлээр авч байх боломжтой боллоо. Энэ мэтчилэн бид цаашдаа харилцагчдынхаа цаг завыг хэмнэсэн, тэдний эрэлт хэрэгцээг хангасан, орчин үеийн технологид суурилсан олон шинэ бүтээгдэхүүн гаргаж, иргэддээ үйлчлэх болно. Бид байнга харилцагчдаа сонсож ажиллах бөгөөд та бүхний хүсэл сэтгэлд нийцсэн үйлчилгээ үзүүлэх нь л манай эцсийн зорилго байх болно гэдгээ хэлэхэд таатай байна. |
| Хадгаламж банкны гүйцэтгэх захирал Л.Бадамцэцэг: Банкны үйлчилгээг зөвхөн нийгмийн мөнгөтэй хэсэгт зориулдаг юм биш |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Цас орж, цасан шуурга шуурна 12:43 Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна
|
Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна »»
|
|
Онцгой байдлын алба хаагчдад олгодог албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдлийг 30-40 хувь нэмэгдүүллээ 12:29 УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтнуудыг уулзалтад оролцож, 2025 оны
|
УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтнуудыг уулзалтад оролцож, 2025 оны »»
|
|
Дүрээ хувиргасан залилагчдын дөнгөнд орж хохирсоор байх уу? 11:39 Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс
|
Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс »»
|
|
“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах ажил үргэлжилж байна 10:50 Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд
|
Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
#Closed_Cases | Хамт архи уусан хүнээ гэрт нь оруулж өгөөгүйн улмаас ял авчээ 10:23
|
|
|
Түрээсэлсэн автомашинаа бусдад зарсан үйлдлийг илрүүллээ 09:50 Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн »»
|
|
Эмнэлгийн 27 нэгж, 32 нэр төрлийн багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө 09:10 Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон
|
Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон »»
|
|
УБТЗ хөх нүүрсний тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулж байна 19:36 Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл
|
Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт ажиллаж байна 19:32 Монгол японы эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд “Их сургуулийн
|
Монгол японы эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд “Их сургуулийн »»
|
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг зүрх судасны 4 шинэ технологийг Монголдоо нутагшуулж чадлаа 18:57 Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт »»
|
|
Ногоон нуур орчмын тохижилтод 5.5 тэрбум, Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөнийхөд 4.8 тэрбум төгрөгийг төсөвлөжээ 14:36 Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ.
|
Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ. »»
|
|
Гол, нуурын мөс цөмөрч хоёр иргэн амиа алджээ 14:10 Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж,
|
Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж, »»
|
|
А.Баяр: ШУТИС-ийн багш нарын бүтээсэн бүх төрлийн "автомат хаалт онгойлгодог чип"-ийг нийслэлээс дэмжиж 9 дүүрэгт суурилуулна 12:39 Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС
|
Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС »»
|
|
Б.Хурцыг АН-ын удирдлагын түвшинд ажиллуулахгүй байхыг шаардаж, О.Цогтгэрэлд ил захидал хүргүүлжээ 11:59 “Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр
|
“Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр »»
|
|
Х.Ганхуяг: Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх асуудлыг онцгойлон анхаарч ажиллаж байна 11:54 Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа
|
Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа »»
|
|
Энэ жил Таван шар зэрэг 12 байршилд борооны ус зайлуулах шугам шинээр угсарна 11:06 2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези,
|
2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези, »»
|
|
“Таны интернэт банкны мэдээлэл алдагджээ” гэх мессэж линк илгээн, иргэдийг залилж байна 10:12 Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг
|
Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг »»
|
|
Мөрийтэй тоглоом зохион байгуулж 3,1 тэрбумын ашиг олсон этгээдүүдийг баривчилжээ 09:24 Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг
|
Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг »»
|
|
Сэрэмжлүүлэг: Цочир хүйтэрч, шөнөдөө -40-45 хэмийн хүйтэн хонох өдрүүд айсуй 09:09 2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай
|
2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай »»
|
|
МАН-ын ЕНБД Я.Содбаатар БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Шэнь Миньжюаньтай уулзлаа 09:06 Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа
|
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа »»
|
|
Хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албанд дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ 09:05 УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж,
|
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж, »»
|
|
Хилчид өвөлжилт хүндэрсэн үед малчдад бодитой дэмжлэг үзүүлж байна 09:03 Өвөлжилт хүндэрсэн энэ үед хилчид маань зөвхөн улсын хилийг хамгаалаад зогсохгүй нутгийн малчдад бодитой туслалцаа үзүүлж байна.
|
Өвөлжилт хүндэрсэн энэ үед хилчид маань зөвхөн улсын хилийг хамгаалаад зогсохгүй нутгийн малчдад бодитой туслалцаа үзүүлж байна. »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 3 хувиар нэмэгдсэн байна 08:56 Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр
|
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр »»
|
|
Дорноговь аймагт ажиллахаар очсон ганц бие залууст зориулж хэрэглээний зардлаа төлөөд, үнэгүй амьдрах 18-20мкв байрны төсөл эхлүүллээ 15:31 Дорноговь аймаг түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж "Single apartment"
|
Дорноговь аймаг түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж "Single apartment" »»
|
|
Барсачууд супер цомыг 16 дахь удаагаа хүртлээ 15:06 Саудын Арабын Жидда хотод болсон Испанийн Супер цомын тэмцээний финалын тоглолтод "Барселона" баг 3:2
|
Саудын Арабын Жидда хотод болсон Испанийн Супер цомын тэмцээний финалын тоглолтод "Барселона" баг 3:2 »»
|
|
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ 13:17 Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу
|
Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу »»
|
|
Баригдаж буй орон сууцны барилгад урьдчилсан захиалга өгсөн 260 иргэнийг 2,0 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулан залилжээ 11:48 Иргэн “Б” нь гурван жилийн хугацаанд 260 иргэнтэй гэрээ байгуулан баригдаж буй барилгадаа 20-120 сая төгрөгийн
|
Иргэн “Б” нь гурван жилийн хугацаанд 260 иргэнтэй гэрээ байгуулан баригдаж буй барилгадаа 20-120 сая төгрөгийн »»
|
|
“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл 29 минут явна 11:37 Нийслэлийн нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргахаар “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
|
Нийслэлийн нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргахаар “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. »»
|
|
Жүжигчин П.Бат-Амгалан цээжнээс 220кг шахаж, улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо 11:07 “Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрдифтингийг нэгдсэн холбооны хэвтээ шахалтын улсын аварга
|
“Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрдифтингийг нэгдсэн холбооны хэвтээ шахалтын улсын аварга »»
|
|
Мөс цөмөрсөн дуудлагаар ажиллалаа 11:03 1 дүгээр сарын 10-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын Хөндий багийн “Дээд цагаан нуур” гэдэг газар /Рэнчинлхүмбэ сумаас
|
1 дүгээр сарын 10-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын Хөндий багийн “Дээд цагаан нуур” гэдэг газар /Рэнчинлхүмбэ сумаас »»
|
|
Замын-Үүд сумын хэмжээнд газар олголтыг шалгуулахаар АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болжээ 10:58 Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтад 800 орчим иргэн оролцож, санал, хүсэлтээ уламжиллаа.
|
Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтад 800 орчим иргэн оролцож, санал, хүсэлтээ уламжиллаа. »»
|
|
Сумын цолтнуудын шинэ оны эхний барилдаанд Сумын заан Д.Мөнх-Отгон 10 даван түрүүллээ 10:56 Сумын цолтон болон залуу бөхчүүдийн шинэ оны эхний барилдаанд 672 бөх уран мэх, авхаалж самбаа сорин
|
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн шинэ оны эхний барилдаанд 672 бөх уран мэх, авхаалж самбаа сорин »»
|
|
Ерөнхий сайд Замын-Үүдийн гаалийн даргыг чөлөөлжээ 10:45 Ерөнхий сайд Г.Занданшатар (2026.01.11) энэ амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн Замын Үүд суманд ажиллаж байна.
|
Ерөнхий сайд Г.Занданшатар (2026.01.11) энэ амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн Замын Үүд суманд ажиллаж байна. »»
|
|
Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо 10:41 Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих 1 дүгээр багийн “Жаргалантын ам” гэх газарт 2026 оны 01 дүгээр сарын
|
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих 1 дүгээр багийн “Жаргалантын ам” гэх газарт 2026 оны 01 дүгээр сарын »»
|
|
Хүннү Эйрийн онгоцонд зорчигч эмэгтэй ухаан алдаж, замдаа Ухань хотод бууж эмнэлэгт хүргэжээ 10:37 2026 оны 01 сарын 07-ны өдөр Хайкоу – УБ чиглэлийн нислэгээр явж байсан эмэгтэй зорчигчийн биеийн байдал
|
2026 оны 01 сарын 07-ны өдөр Хайкоу – УБ чиглэлийн нислэгээр явж байсан эмэгтэй зорчигчийн биеийн байдал »»
|
|
Иргэд хууль бусаар хоёр аргаль агнасан хэргийг цагдаагийн байгууллагын хянан шалгалтын үеэр илрүүлжээ 10:31 Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумын нутгаас нэр бүхий бүлэг иргэд хууль бусаар хоёр аргаль агнасан хэргийг
|
Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумын нутгаас нэр бүхий бүлэг иргэд хууль бусаар хоёр аргаль агнасан хэргийг »»
|
|
Цагдаагийн байгууллагад байгаль орчны эсрэг 440 гэмт хэрэг бүртгэгдсэн байна 10:29 Өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар цагдаагийн байгууллагад байгаль орчны эсрэг 440 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
|
Өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар цагдаагийн байгууллагад байгаль орчны эсрэг 440 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. »»
|
|
“Хубилай хаан авд мордсон нь” 10:16 Тайваньд олон жил ажиллаж амьдрахдаа алба, амины хүмүүсийг дагуулан ёстой наснаасаа олон удаа “Хааны ордон музей” үзлээ.
|
Тайваньд олон жил ажиллаж амьдрахдаа алба, амины хүмүүсийг дагуулан ёстой наснаасаа олон удаа “Хааны ордон музей” үзлээ. »»
|
|
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн Дорнод аймгийн Халхгол сумын иргэдтэй уулзлаа 10:11 Уулзалтад аймгийн Засаг дарга Ш.Ёл,
|
Уулзалтад аймгийн Засаг дарга Ш.Ёл, »»
|
|
"Дангина" кино Буриадын эв нэгдлийн бэлгэдэл 10:09 Буриад-монголчуудын, ерөөс бүхий л монгол туургатны эв нэгдлийг бэлгэдсэн “ДАНГИНА” хэмээх туульсын уран сайхны
|
Буриад-монголчуудын, ерөөс бүхий л монгол туургатны эв нэгдлийг бэлгэдсэн “ДАНГИНА” хэмээх туульсын уран сайхны »»
|
|
Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална 10:06 Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж УБЗАА-наас жил бүр нөөцийн мах бэлтгэх ажлыг зохион байгуулдаг.
|
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж УБЗАА-наас жил бүр нөөцийн мах бэлтгэх ажлыг зохион байгуулдаг. »»
|
|
Холимог тулаанчид 3 сая төг хандивлав 10:05 Гавьяат тамирчин, холимог тулааны "One championship" холбооны дэлхийн аварга Б.Энх-Оргил ээжийнхээ эмчилгээнд
|
Гавьяат тамирчин, холимог тулааны "One championship" холбооны дэлхийн аварга Б.Энх-Оргил ээжийнхээ эмчилгээнд »»
|
|
СТӨ-г хүчитгэж, 38 жилийн дараа их засвар хийхээр судалж байна 09:58 Дөрвөн блок бүхий Соёлын төв өргөө нь 1988 онд ашиглалтад орж байсан. Өнөөдрийг хүртэл их засвар огт хийгээгүй байна.
|
Дөрвөн блок бүхий Соёлын төв өргөө нь 1988 онд ашиглалтад орж байсан. Өнөөдрийг хүртэл их засвар огт хийгээгүй байна. »»
|
|
"NAN" сүүг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 09:56 "NESTLÉ” группийн нялхсын сүүн тэжээлийн тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.
|
"NESTLÉ” группийн нялхсын сүүн тэжээлийн тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. »»
|
|
Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгээр “А” дүнтэй шалгагдлаа 09:41 Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж,
|
Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж, »»
|
|
Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй дуудлага мэдээлэл бүртгэгдлээ 15:57 Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцнаас иргэн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцнаас иргэн »»
|
|
Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгээр “А” дүнтэй шалгагдлаа 15:17 Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж,
|
Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Автомашины араас чарга чирэхгүй байхыг анхааруулж байна 13:16 Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай.
|
Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай. »»
|
|
|
БНСУ-ын шүүх Юн Сок Ёлд ямар ял оноохыг прокурорууд санал болгохыг сонсоно 12:27 БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан
|
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан »»
|
|
Иран дайнд бэлэн гэв 12:26 Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд
|
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
Трамп АНУ Гренландыг худалдан авахгүй бол Орос, Хятад орж ирнэ гэв 09:00 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Трамп: АНУ Гренландыг ямар ч хамаагүй аргаар авна 13:01 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг »»
|
|
Ираны ард түмэн тэмцэж байна 08:53 Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл
|
Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл »»
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
Цахилгаан сандал, үхлийн тариа эсвэл бүх насаар нь хорих гээд Николас Мадурод АНУ-н шүүх яамар ял оноох бол 16:43 Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын
|
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын »»
|
|
Венесуэлийг удирдах үүргийг М.Рубио хүлээжээ 12:20 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг »»
|
|
Энэтхэгт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 11:11 1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
|
1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|