2011-07-25ИЗ-НН-ын дэд дарга, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, амьдрах орчны бодлогын зөвлөх Э.Зоригттой ярилцлаа.
-УДШ-д бүртгүүлэхээр ИЗ-НН хандаад нэлээд хуга цаа өнгөрлөө. Нэг тийм материал дутуу байна гэж хэд хэдэн удаа шүүх буцаасан. Өмнө нь “Их засаг”- ын Ням-Осорын МҮЭННыг ИЗН-тай нэгдэхэд ямар ч асуудал үүсэж байгаагүй юм билээ. НН ИЗН-тай нэг дэх үйл явц дээрхтэй ялгаагүй. Гэтэл танай намыг бүртгэлгүй хугацаа алдаж байгааг Та юу гэж үзэж байгаа вэ?
-Хоёр нам нэгдэхийн эсрэг байр суурьтай гишүүдийн гомдолтой холбоотой асууд лаар наадмын өмнө УДШ-ээс бидэнд дахин хандсан. Нэгдэхийг эсэрг үүцсэн агуулгатай албан бичгийг найман аймгийн НН-ын хо рооноос Дээд шүүхэд ирүүлсэн байна лээ. Үүнийг бид өөрс дийнхөө зүгээс шалгаж үзэхэд зарим гишүүний гарын үсгийг хуурамчаар үйлд сэн нь нотлогдсон. Эдгээр нь эрүүгийн хэргийн шинжтэй учраас цагдаагийн байгууллагад шалгуулахаар хан дана. Хэсэг гишүүн нь асуудал үүсгээд байгаа учраас л Улсын Дээд шүүх нягталж үзье гэж байгаа болов уу. Шүүхийн үйл ажиллагаанд бид хүндэтгэлтэй хандана.
-Парламентад суудал ав сан эсэхээс үл хамаарч улс төрийн намыг төрөөс санхүүжүүлэх ёстой гэсэн санааг Та гаргаж тавьсан. Ийм зүйл байдаг юм уу. Ямар орны туршлага байна вэ. Монголын 20-иод намыг төсвийн хөрөнгөөр санх үүжүүлэх шаардлага, ач хол богдол нь юу юм бэ?
-Улс төрийн намуудыг эдийн засаг, санхүүгийн бүлэглэ лээс хараат бус байлгах нэг хэлбэр нь төрөөс санхүүжүүлэх явдал. Ийм зүй тогтол цөөнгүй оронд байдаг юм билээ. Германд ийм хэлбэр байдаг. Ги шүү дийн хандив, намын нэ рээр улс төрийн албан тушаалд очсон бол төрөөс авч буй ца линийнхаа нэг хувийг нам даа хандивладаг юм байна. Парламентад авсан суудлынхаа тоогоор санхүүж дэг ийм гурван хэл бэртэй.
Манайд УИХ-д хэдэн суудал авснаас хамаарч намуудад төсвөөс санхүүжилт олгодог. Өнөөдөр Монголын улс төрийн намуудыг олигар хуудын цуглуулга, нэг ком пани, хувь хүнийх боллоо гэдэг. Намуудын сан хүүжилтийн зөв хэлбэр байх гүйгээс ийм гаж байдал бий болжээ гэж би хувьдаа үздэг. Тэгэхээр намын санхүүжил тийн хэлбэрийг зөв тогтоож өгөх хэрэгтэй болж байгаа юм. УИХ-д авсан суудлынхаа тоогоор намуудад сан хүүжилт өгдөг хэлбэрийг боловсронгуй болгоё. Намуудыг ялгамааргүй байгаа юм. УИХ-д суудалгүй намуудад төсвөөс тодорхой хувиар, жилд нэг удаа санхүүжилт өгдөг байхад болохгүй гэх газаргүй. Хөгжлийн бодлогоо уралдуулах гэж л нам байгуулдаг.
Намын хөгжил, төлөвшилд ч энэ нь тустай. Тэр хүсэл сонирхлыг суудалтай, суудалгүйгээр ял гах нь утгагүй. Гэхдээ төсөвт дарамт болохооргүй арга замыг сонгох хэрэгтэй. Дэл хийн өндөр хөгжилтэй улсууд төсвийнхөө нэг хувиар төрийн бус байгууллагуудаа санхүүжүүлдэг тогтолцоотой. Нам, төрийн бус байгууллага адилхан л олон нийтийн байгуулага шүү дээ. Энэ тог толцоог хэвшүүлж чадвал хөгжлийн бодлого уралдуулдаг улс төрийн институт бий болох сайн талтай.
-Иймэрхүү бодлого үр дүн гээ өгсөн нь байна уу?
-Скандинавын орнуудад барилга, байгууламж шинээр барихаар бол тодорхой хэсэгт нь урлагийн бүтээл байгуулах шаардлага тавьдаг. Зарим оронд хуульчилсан нь ч бий. Шинээ баригдсан барилгуудын нэг хэсэгт нь заавал сонгодог урлагийн болон орчин үеийн урлаг, уран зургийн гай хамшгийг харуулсан цогцолбор мая гийн зүйл байдаг юм. Энэ бодлогын үр дүнд хүссэн хү- сээгүй урлагийн салбар нь босоод ирдэг. Урлаг хөгжсөн газар ямар эерэг нөлөө бий болдгийг манай учир мэдэх хүмүүс мэдэх байх. Манай улсын эдийн засаг нэг үеэ бодвол чадавхтай болж байна. Тэгэхээр энэ санааг анхаарах л хэрэгтэй.
“ГЭЭГДСЭН ҮЕИЙНХЭН” УДАХГҮЙ ТЕЛЕВИЗЭЭР ГАРНА
-Тавантолгойн ордын хө рөнгө оруулалтын гэрээг хэлэлцэхээр ээлжит бус чуул ган зарлаж магадгүй байгаа. ИЗ-НН энэ талаар ямар байр суурьтай байгаа юм бэ?
-Монголын үндэсний компаниуд Тавантолгойн бүлэг ордод идэвхтэй үйл ажиллагаа явуулж чадаж байгааг бид бүгдээрээ харж байна. Тэнд өндөр технологи ашиглаж, менежмент, борлуу лалтаа монголчууд өөрсдөө хариуцаж байна. Гэтэл яагаад заавал гадаадын, үндэстэн дамнасан корпорациудыг энд оруулж ирэх гээд байгааг үнэндээ ойлгохгүй байгаа. Манай үн дэсний компаниудын өрсөлд өх чадвар ямар хэм жээнд хүрч өссөнийг “Энержи ресурс”-ын бэлээхэн жишээ харуулна. Яах вэ, хөрөнгө оруулагчдыг оруулчихаар МАН, АН урьд чилгаа гэж хэдэн доллар авна.
Түүгээр нь сонгуулийнхаа амлалтыг л хэрэгжүүлэх гэж байхгүй юу. Ийм л агуулга ажиглагддаг. Ордоо барь цаалаад урт хугацаатай, хүү багатай зээл аваад хөдлөхөд монголчууд нүүрсний орддоо 100 хувь эзэн нь болж ашиглаж чадна. Гадаадын хөрөнгө оруу лагчдыг оруулчихаар аш гаа бас л хуваалцаж таарна биз. Өөрсдийн баялгаар бий болгосон орлогоо 100 хувь монгол чууд өөрсдөө авах ёстой. Монголын сайн чанарын нүүрс борлохгүй байна гэж үгүй. Хятадын эрчим хүчний хэрэглээ өдөр өдрөөр өсөж байна. Энэ эрх баригчид Тавантолгойн гэрээ хэлэлцээрийн явцыг ард түмнээсээ нууж байна. Уул уурхайтай хол боотой мэдээ, мэдээллийг бид гадаадын хэвлэл мэдээллийн бай гууллагын цацаж байгаа эх сурвалжаас л олж авдаг. “CITI” группийн Хятадын салбарын ахлах эдийн засагчийн ярилцлагыг саяхан уншлаа.
Хятадын өмнөд мужийн эрчим хүчний нүүрсний хэрэглээ энэ зун гэхэд 30 хувиар дутагдаж байгааг хэлсэн байна лээ. Австралид нүүрсний үнэ өсөж байгаа учраас Хятадууд Монголоос л нүүрсээ авах нь тодорхой. Эндээс маш их ашиг олох бололцоотой. Тэр их ашгаа монголчууд бүгдийг нь авъя л даа. Үнэхээр монголчууд өөрсдөө нүүрсээ олборлож чаддаггүй байсан бол гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтарч болно.Нүүрсээ олборлож, ашиглаж ирсэн туршлага монголчуудад бий. Хятад руу нүүрс зөөдөг аж ахуйн нэгжүүд тус тусдаа хил рүү зам тавьж байгааг, түүнийг зөвшөөрдгийг ойлгохгүй байгаа.
Төр өөрийн бодлогоор, хөрөнгөө гаргаад замаа тавих ёстой. Тэгээд дараа нь тэр компаниудаас зам ашигласны татвар хураамжаа авдаг байя л даа. Энэ нь Монгол Улсад, цаад компаниудад ч ашигтай хувилбар юм билээ. Гэтэл заавал гадаадынханд ашиг болох арга зам хайгаад байдаг нь гайхалтай. Тавантолгойн урьдчилгаанд тэрбум доллар авна, түүгээр нь битгий найрлачихаарай гээд л хэвлэлүүд бичээд л байгаа шүү дээ. Бид өөрсдийгөө мэдээлэлтэй гэж бодоод байсан чинь гадаадынхан биднээс илүү мэдээлэлтэй байгааг, бид тэднээс мэдээлэл авдагийг юу гэх вэ?
-Сонгуулийн шинэчлэл замхрах байдал руу орчихов бололтой. Пропорциональ давамгайлсан хувилбараар хууль батлагдахгүй байх аа. Хэрвээ тэгж чадахгүй бол ИЗ-НН гудамжинд гарч тэмцэл өрнүүлнэ гэж байсан. Тэр зорилго хэвээрээ юү?
-Арай ч тэгж хэлж, ярьснаасаа буцчихгүй байх гэж найдаж байна. 2008 оны долдугаар сарын 1-ний эмгэнэлт хэргийг намууд, улстөрчид мартаж болохг үй. Дахиж ийм юм гаргуулахг үй гэж байгаа л бол пропорциональ давамгайлсан тог толцооны төлөө МАН, АН явах ёстой. Сонгуулийн шинэчлэл нэг нам, хэсэг бүлгийн асуудал биш шүү дээ. Таван хүний амь нас хохирсон гашуун туршлагаасаа сургамж авахгүй бол өөр юунаас авах юм бэ. Сонгуулийн хуулийн хэлэлц үүлгийг хойшлуулсан нь зөв гэж бодож байгаа. Дэлгэр сайхан зун болж байна. Наадам сайхан боллоо. УИХ-ын гишүүд эрүүл агаарт амарч, тархи толгойгоо сайхан сэргээгээд сийрэг ухаантай болоод ирэг л дээ. Тэгвэл тунгааж бодох нь саруул байх биз.
Тэр сийрэг ухаанаараа Сонгуулийн хуулиа намар хэлэлцэх байх. ИЗ-НН 100 хувь пропорционалийн төлөө байгаа ч холимог буюу 50:26 хувилбарыг дэмжиж байгаа. Алгуурхан шил жиж орох нь зүйтэй гэдэг зарим талаараа зөв. Хэрвээ тэгж чадахгүй бол ИЗ-НН улс төрийн хатуу тэмцэл өрнүүлэх хэвээрээ. Цөөн хэдэн хүний шахалт, намд хандив, авлига өгсөн бизнесмэнүүдийн барьцаанаас МАН, АН гарч чадахг үй байгаад харамсдаг. Нам бие даасан үйл ажиллагаа явуулахын тулд төсвийн тодорхой хувиар санхүүждэг байх ёстой гэж миний яриад байгаа чинь үүнтэй холбоотой. Бид анхнаасаа улс төртэй бизнесийг хутгахын эсрэг байсан учраас ард түмэн манай намыг эрүүл улс төрийн хүчин гэж үнэлдэг юм.
Бизнес улс төр хутгалдахаараа холион бантан болж хувирдаг. Ард түмний тун бага хэсэг нь баяжаад, олонх нь ядуурууд ирэхээр л өшөө хорсол бий болдог. Энэ хорсол нь ужгирсаар дэлбэрч, хувьсгалт тэмцлийн замыг сонгоход хүргэдэг. Арабын орнууд яг энэ замаар орсныг одоо бид бүгдээрээ харж байна. Харамсалтай нь Монголын өнөөгийн нийгэм өшөө хорслын туйлд бараг ирчихлээ. Энэ ужгирал, хорсол бухимдал дэлбэ үсрэхээрээ ямар гай гамшигт хүргэдгийг Сири, Ливи, Египет зэрэг арабын орнуудад өрнөөд буй зэвсэгт тэмцэл харуулж байна. Ийм зүйл битгий болоосой гэж л залбирч байна.
-Таныг нэлээд хэдэн киноны продессороор ажилласан гэх билээ. “Гээгдсэн үе”-ийн хэн гэдэг киногоороо шил жил тийн үеийн нийгмийн золиос болсон хүмүүсийн амьдралыг харуулсан гэж сонссон. Ерөнхийлөгчийн зөв лөх, ИЗ-НН-ын дэд даргыг кино урлагийн салбарын хүн гэж мэдээгүй юм байна.
-Миний сонирхол юм. “Зөрлөг”, “Надтай гэрлээч”, “Ийм нэгэн дурлал”, зах зээлийн шуурганд хөл алдаж гээгдсэн үеийнхний тухай “Миний муу аав” зэрэг арваад киноны зохиол бичиж, продессороор ажилласан. Тэр тооны дуунд клип хийсэн юм байна. “Миний муу аав” кино удахгүй телевизээр гарна.
Го.Энхтөр