 |
|
 |
|
Үүнээс илүү баярт үйл явдал амьдралд минь тохиож байсангүй |
|
|
 |
|
 |
Үүнээс илүү баярт үйл явдал амьдралд минь тохиож байсангүй
2011-07-21Монгол Улсын аварга Мөнхбатын аав Д.Сүхбаатар, ээж Л.Эрдэнэхүү нартай ярилцлаа.  Монгол Улсын аварга Мөнхбатын аав Д.Сүхбаатар, ээж Л.Эрдэнэхүү нартай ярилцлаа. -За баяр наадам ч энэ жил мөн сайхан боллоо доо
Д.Сүхбаатар -Хэлээд юүгхэв. Энэнээс илүү сайхан баяртай үйл явдал хөгшин бид хоёрын амьдралд тохиож байсангүй гэхэд хилсдэхгүй байх. Миний бор хүүг арав давахад нь цэнгэлдэх хүрээлэнд бөх үзэж суусан бүх хүн уухайлан баяр хүргэж байгааг хараад өөрийн эрхгүй л хоёр нүдийг минь нулимс бүрхсэн дээ. Дараа нь нутгийн олон түмэн энд тэндээс тэр шөнөжин утасдаж баяр хүргээд л. Үнэхээр сайхан наадам боллоо. Монголчууд бөхдөө ямар их хайртай ард түмэн болохыг нь бие сэтгэлээрээ бүрэн мэдэрсэн шүү.
Л.Эрдэнэхүү -Би ч яахав насаараа л долоон Бурхан одондоо залбирч үр хүүхдийнхээ хувь заяаг даатгаж яваа хүн. Тэр шөнийн тэнгэр цэлмэг тунгалаг байсныг яана. Бор хүүгээ тэр олон том том бөхчүүдэд уначих вий гэж айгаад зурагтаа ч харж чаддаггүй. Гадаа гараад л Долоон Бурхандаа сүүгээ өргөөд залбираад зогсоод байлаа. Долоо давлаа гэхийг нь сонсоод дотор жаахан уужирлаа. Тэгсэн чинь найм, ес, арав юу болсон гэж санана. Нэг харсан чинь энэ хавийн гудамжныхан таньдаг таньдаггүй бүгд манайд цуглачихсан баяр хүргээд байсан. Сая наадмын өмнөхөн 7 сарын 8 –нд хүү маань бэлтгэлээсээ бууж ирээд манайд ирж хоёр хоног өдөржин шөнөжин унтлаа. Хоолоо ч иддэггүй, гадаа аавынх нь зоож бэлдэж өгсөн турникэн дээр ч ганц удаа суниадгүй гарч бие засчихаад л унтаад байхаар нь гайхсан шүү. Хүүгийнхээ төлөө миний чадах юм бол шөнө орой болгон Долоон Бурхандаа залбирч сүүгээ өргөнө. Мөнхбат нэг удаа “ээж та юу хүсэж залбираад байна даа” гэхээр нь “хүүгээ улсын заан болгож өгөөрэй гэж Долоон Бурханаасаа гуйж байна” гэсэн чинь “Та нэг мөсөн аварга болгож өгөөч гэж гуйвал яасийм” гэдэг байгаа даа. Би сандарч “үгүй ээ, хүү минь тэгж ч даварч болохгүй шүү” гэсэн гээд л бодчих.
-Увс аймаг олон ястны нутаг. Баруунтуруун сум САА бол сүүлд атар эзэмших их аяны үед байгуулагдаж газар газрын хүмүүс цугласан гэх юм билээ. Өөрөө яг аль сумын хүн бэ?
Д.С-Эхнэр бид хоёр Ханхөхийн хошууны л хүмүүс. Манай аав ээж төрийн их тахилгат хайрхан Ханхөхий уулын баруун талд, эхнэр Эрдэнэхүүгийн маань аав энэ сүрлэг уулын зүүн сугаар нутаглаж байсан хүмүүс. Товчхон хэлэхэд биднийг Увс аймагтаа цөөнх гэгддэг элжигэн халх хүмүүс гэж ойлгож болно. 1959 оныг хүртэл одоогийн Увс аймгийн Цагаанхайрхан сум Баруунтуруун САА-н нутгийг Туруун сум гэж нэрлэж байж. Манай аав ээж чинь энэ олимпийн аварга Бадар-Ууганы ээжийн өвөг дээдэстэй яг нэг дорын улс байгаа юм. Хожим нь 1959 оноос Баруунтуруун САА байгуулагдан Цагаанхайрхан сумаас өрх тусгаарлаж атрын анхдугаар аянаар газар газраас хүмүүс цуглаж энэ сум олон ястан үндэстний өлгий нутаг болсон гэдэг юм билээ. Эхнэр бид хоёр ч, аварга Мөнхбатын эгч дүү нар нь ч бүгд Ганбат арслан, дэлхийн аварга Цагаанбаатар нарын адил энэ суманд төрсөн учраас бид бахархалтайгаар Баруунтуруунаараа овоглодог юм шүү дээ. САА-н 60 жилээр 2003 онд таны бичсэн тэр “Турууны хүүхдүүд”, мөн сүүлд гаргасан “Турууныхан” номнууд манай сумынхны бараг ширээний ном болсон доо. Түүнд ороогүйдээ жаахан сэтгэл дундуур байдаг юм. Анзааргагүй явж байгаад материалаа цагт нь өгч чадаагүй хоцроочихсон юм.
Зүгээр ээ, дараагийн номонд аварга хүүтэйгээ хамт орохоор цаанаас нь нэг юм хүлээлгэсэн хэрэг байх. Хүү чинь бага байхдаа ямар хүүхэд байв? Ер нь бөх болох шинж тэмдэг нь хэдийгээс анзаарагдах болов? Танайхан ер нь бөхийн удамтай юу?
Д.С. Та мэдэх байх. Манай суманд аймгийн арслан Юнрэн гэж их мундаг бөх хүн байсан даа. Нэг л удаа улсын наадамд ирж барилдаад дөрөв даваад тавын даваанд хөлөндөө гэмтэл авснаас хойш улсад явж барилдаагүй, аймагтаа ганц хоёр удаа түрүүлснийг нь эс тооцвол Баруунтуруун сумнаасаа ер нь гарч явдаггүй, сумандаа 12 удаа түрүүлэн дархлагдсан хүн байлаа. Тэр хүн манай хүүг бүр багаас нь ажаад “энэ хүү алсдаа юм дуулгаж мэдэх хүүхэд байна” гэж үнэлэн дунд сургуульд сурч байхад нь багш шавийн барилдлагаатай болсон гэлцдэг юм. Миний нагац аймгийн заан Дашцэрэн гэж их бяртай хүн байлаа. Ер нь Ханхөхийн хошуунд дээр үед Вандан аварга, Ламзав заан гэж долоон хошуу даншиг наадамд түрүүлж шөвгөрч байсан мундаг хүмүүс байсан гэлцдэг юм. Мөнхбат маань ер нь багаасаа их махруу, нэг юмны төлөө зоривол заавал ард нь гардаг зантай хүүхэд. 10 төгсдөг жилээ сумандаа түрүүлж сумын заан болсон. 2005 онд Сүхбаатар аймагт барилдаж аймгийн заан, мөн ондоо Баянмөнх аваргын нэрэмжит тойргийн барилдаанд Увс аймагтаа түрүүлж аймгийн арслан болсон доо.
- Та чинь өөрөө бас сайн барилддаг байсан даа. Сумандаа нилээд хэдэн удаа түрүүлсэн байх.
Д.С.Би их сонин юм ярья. Танай аав Шарав гуай цэргийн арслан цолтой хүн байсан санагдана.
- Тийм, аав маань 1939 оны дайны өмнөхөн Дорнод аймагт болсон цэргийн их баяр наадамд барилдан түрүүлж цэргийн арслан болж байсан хүн шүү. Түвдэндорж гэж шинэ цэрэг улсад, би цэргийн их наадамд нь дайнтай жил Дорнодод түрүүлж байсан гээд л их ярьдаг байж билээ.
Д.С. Аавыг тань манай Турууныхан Шийлаа гэж авгайлна. Намайг анх барилдаж эхэлж байх тэр үед 60 нилээд хол гарчихсан Шийлаа маань сумын наадамдаа зодоглон гурвын даваанд намайг авч барилдан өвдөглөнгөө надаар зодог тайлж байсан юм. Үүнийг би нилээд учиртай юм болов уу гэж одоо хүртэл боддог юм. Тэр жилээ би сумынхаа наадамд Туруун сумандаа дархлагдсан Юнрэн зааныг өвдөг шороодуулан түрүүлж сумын заан цол авч нилээдгүй хөөрч байж билээ.
- Таныг Баруунтуруун САА-д сайн комбайнчин байсныг би мэдэх юм.
Д.С. Баруунтуруун САА чинь 44000 га эргэлтийн талбайтай манай улсын хамгийн том САА гэгддэг байлаа. Би чинь гайхуулж байгаач юм биш улсын аварга комбайнчны болзлыг зургаан удаа хангаж байсан хүн. Ганбат арслангийн аав Батжаргал гуай, жүдо бөхийн дэлхийн аварга Цагаанбаатарын маань аав Хашбаатар бид бүгдээрээ л хар багаасаа Харцагаан усны бригадад трактор комбайнтай ноцолдож явлаа. Одоо ч гэсэн би нутаг руугаа явж жаахан тариа тарьдаг, түүгээрээ л хэдэн хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж, хоол ундыг нь базаадаг хүн. Ганбат арслан, Мөнхбат хоёр маань ч ялгаагүй аав ээжийгээ даган Харцагаан ус, Бортолгой, Өлөнгийн их тариан талбайн шороотой хутгалдаж, Баруунтуруун, Зүүнтурууны голын усаар ундаалж, угаагдаж өссөн хүүхдүүд.
Мөнхбат аварга одоо хэдэн настай юм бэ? Анх улсын наадамд хэдэн онд гарсан билээ?
Д.С.1984 оны хулгана жилтэй хүүхэд. Ер нь багаасаа барилдах хорхойтой, ямар сайндаа арваа төгсөхдөө ШУТИС авчихаад түүнийгээ удалгүй орхиод “Шонхор” дээд сургуульд орчихсон явсныг нь бид хоёрт нилээд хожуу сонсгож байж билээ. 2006 оны улсын наадамд анх барилдаад шууд дөрөв давчихдаг юм байна. Би ч цочирдоод бараг шооконд орчихсон байлаа. Тэгтэл тавын даваанд нутгийн ах Ганбат заан авчихаар нь би тань руу Туруунаас утасдаж Ганбаад гомдож, нэг их уйлаагүй юу. Та санаж байна уу?
Саналгүй яахав. Тийм юм болох нь болсон. Заан маань нутгийн дүүгээ сэтгэл зүйн хувьд нилээд хатуухан сорилд оруулахаар шийдсэн юм байлгүй дээ гэж боддог. Мөнхбат, Баянмөнх, Бат-Эрдэнэ гээд мундаг мундаг дархан аваргуудыг залгамжлан гарч ирж, шинэ зууны шинэ үеийн бахчүүдээ манлайлан барилдах боломжтой болсонд нь баярлаж, би нутгийн дүүдээ энэ аваргуудын зиндаанд хүрнэ гэдэгт итгэн маш их билэгшээж явна. Мөнхбат маань ер нь их зоримог, хурц дайчин барилдаантай, угсраа мэхтэй, хийсэн мэх нь даацтай харагддаг.
Д.С. Би Мөнхбатынхаа хэд хэдэн чанарыг эцэг хүний хувьд үнэлдэг юм. Мөнхбат маань сүүлийн гурван жил дараалан улсын наадамд авсан цолоо ахиулан барилдаж, бидний тааварлаж байгаагүй өндөр амжилтанд хүрч аварга боллоо. Баруунтуруун сумын маань хоёр хүүхэд улсын наадамд жил дараалан түрүүллээ. Саяын наадмын өмнө “Харзтай” амралтнаас наадмын өмнө ар гэрийнхээ аар саар ажлаа амжуулахаар гэнэт хүрээд ирдэг юм байна. Буцаад очсон чинь Балжаа аварга бэлтгэлээ хаяад явсанд нь маш их уурлаж, ганцааранг нь машинаараа элдэн хөөж, 15 км-ийн кросс хийлгэсэн гэнэ лээ. Мөнхбат ч гүрийгээд яг яс гүйгээд ирэхэд нь Балжаа аварга, Жанчивдорж начин нар түүний тэвчээрийг нь үнэхээр үнэлсэн гэж ярьж байсан. “Шонхор” дээд сургуулийн нэгдүгээр курсыг төгсөөд нутагтаа ирдэг намар нь бид Мөнхбатыгаа бас л амаргүй сорилтонд оруулсан юм. Бидний тариа тарьсан талбайд тэр жил маш их царван ургачихдаг юм байна. Царвантай тарианы гурил гашуун амттай болдогоос тарьсан тариа маань борлогдохгүйд хүрэх учир манай Мөнхбатад нилээдгүй том үүрэг ногдлоо. Тэрээр тариа хурааж байгаа комбайны өмнө нь гүйж царванг нь нэг бүрчлэн зулгаана. Эцэж цуцна гэж ер байхгүй.
Өдөрт хэдэн км гүйж хичнээн их царван түүж хаясныг тооцох аргагүй. Тэр намаржингаа тариан талбай дунд тогоруу аятай тонголзон гүйсэн дээ, миний бор хүү. Тэр их тэвчээр хатуужил, нөр их хөдөлмөрийнх нь шан юм байлгүй, тэр намар гар хөлнийх нь булчин учиргүй томорчихсон, зодог шуудагнаас нэг л атгах юм бол тавьдаггүй гарын сарвуу нь бахь шиг болчихсон байсан гэж дэвжээнийх нь залуучууд сүүлд нь ярьж байж билээ. Хойтон жил улсад барилдаад дөрөв давчихсан юм ш дээ. Баянаа аварга уржнан жил начиных нь цайллаган дээр баяр хүргэж үг хэлэхдээ “Мөнхбат маань биеэр их томгүй боловч, хурц дайчин барилдаантай, хэнийг ч хаяж, ямар ч цолонд хүрч мэдэх хүүхэд” гэж ярьж байсан нь өнөөдөр биелэлээ оллоо шүү дээ.
- Ээжээс нь би нэг юм асууя гэж бодож байна. Мөнхбат аварга чинь аав ээжээсээ олуулаа юу? Аваргыг дагаад барилдчих хүүхэд танайд бий юу?
Л.Э. Манайх чинь дөрвөн банди нэг охинтой хөдөөний л нэг борогдуу айл.. Мөнхбат маань дээрээ Ариунаа гэж нэг эгчтэй. Бусад нь Ганзориг, Давгасүрэн, Баттулга гээд эрэгтэй дүү нар нь. Баруунтуруунаас таван жилийн өмнө нүүж ирээд Баянхошууны зүүн салаанд бид нэг дороо амьдардаг байсан юм. Бэлтгэл сургууль гээд гэр орондоо нэг их үзэгддэггүй хүн юм чинь эрэгтэй дүү нар нь голдуу гэр орныхоо ажлыг амжуулна. Дүү нараа барилдана гэхээр манай Мөнхбат зөвшөөрдөггүй юм. “Бөхийн спортоор хичээллэнэ гэдэг чинь хэн дуртай нь хийх ажил биш. Ах нь нэгэнт шийдсэнээрээ ингээд зовлогоо зулгаагаад явдгаараа явъя. Харин та нар толгой тархиа л сайн хөгжүүл” гэж захина. Хүү маань өвлийн хүйтэнд шөнө дөлөөр бэлтгэлээ тараад сүүлийн автобусаар голдуу Баянхошуунд ирдэг байлаа. Үүргэвчиндээ хам хум чихчихсэн бэлтгэлийнх нь хувцас замдаа тас хөлдөөд дарайчихсан л гэртээ орж ирнэ. Даарчихсан өлсчихсөн амьтан хоол хайж, тогоо шанага хангинуулаад эгч нь нөгөө хөлстэй нойтон хөлдүү хувцсыг цүнхнээс нь салгаж гаргах гэж бөөн юм болно доо. Дараа нь тогоо дүүрэн ус халааж нөгөөдүүлийг нь угаана, маргааш нь дахиад өмсөх учраас хатаах гэж нойтноор нь индүүдэн уур манаргаж, шөнөжингөө л хүүхдүүд маань унтуулахгүй бужигнацгаадаг байлаа.
Мөнхбат үе тэнгийнхнээсээ биеэр нилээд жижиг харгадах юм. Одоо жин хэдтэй байна аа?
Д.С. Дархан аварга Мөнхбат цагтаа үндэс болоод чөлөөт бөхөөр ид барилдаж байхдаа 90кг, Баянаа аварга хасах 100-д барилдаж байсан гэдэг юм билээ. Манай Мөнхбат чинь байнгын бэлтгэлийнхээ үед 120 орчим кг жинтэй байдаг хүн. Тэгээд бодохоор биеэр тийм ч их жижиг хүн биш гэж би боддог. Өсөхөө аварга, Ганбат арслан, Ганбаатар гарьдын хажууд л хүмүүсд жижигхэн юм шиг харагдаад байгаа хэрэг.
- Аваргын гэр бүлийг таилцуулахгүй юу, одоо хаана амьдарч байна?
Д:С.Манай хүн чинь 2009 онд начин болсныхоо дараа Увс аймгийн нутгийн зөвлөл 2 өрөө байраар шагнах хүртэл Баянхошуунд бид хэдтэйгээ энэ жижигхэн байшиндаа чихэлдэн амьдарч байлаа. Одоо хүү маань нутгийн олны буянаар байртай болж бэлтгэл сургуульдаа явахад нь их дөхөмтэй болсон шүү. Сая нутгийн зөвлөлийнхөн нь бас л их үнэтэй машинаар шагнасан байна лээ. Манай бэр Сараа маань бас л Баруунтуруун суманд төрж өссөн хүүхэд. САА-н даргаар нь олон жил ажилласан Болд гэдэг хүний охин. Одоо энэ жил гурван нас хүрч байгаа өвөө эмээгийнхээ гар дээр төрсөн дураараа шар охин бий.
Ш.Пүрэвсүрэн “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн |
Үүнээс илүү баярт үйл явдал амьдралд минь тохиож байсангүй |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдүүдийг зочид буудалд хүчээр авчран бусдад худалдан, биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүлжээ 16:02 Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж,
|
Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж, »»
|
|
Г.Занданшатар: “Монгол шуудан” компани нэг захиаг 100 төгрөгөөр хэвлэж өгсөн. Улсын төсвөөс нэг ч төсөв гаргаагүй 13:18 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд
|
2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд »»
|
|
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой 72 зөрчлийг илрүүлжээ 13:07 Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн
|
Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн »»
|
|
Бусдыг АЛНА хэмээн сүрдүүлсэн М.Нямдоржид яллах дүгнэлт үйлджээ 12:58 "Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн
|
"Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн »»
|
|
"Sky Force" баг PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аваргаар тодорлоо 11:31 Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship
|
Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship »»
|
|
Сэлбэ, Дунд голын ус, голын ойролцоох хөрсний дээжүүдээс ялгадсын гаралтай бохирдол илэрчээ 09:07 Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж,
|
Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж, »»
|
|
Түр зуурын нөөлөг салхины улмаас барилгуудын дээвэр хууларч, айлуудын гэр нуржээ 08:58 Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ.
|
Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ. »»
|
|
Санхүүгийн байгууллагад ажиллахдаа 3₮ тэрбум завшсан эмэгтэйг Интерполоор эрэн сурвалжилж, БНСУ-аас авчиржээ 17:45 Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг
|
Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг »»
|
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17:41 Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
|
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа »»
|
|
Шилэн дансны хөтлөлтийг сайжруулах, ил тод байдлыг хангах хугацаатай үүрэг өглөө 17:10 Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны
|
Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА 16:33 БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна.
|
БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна. »»
|
|
ШХАБ-ын тогтвортой хөгжлийн талаар санал дэвшүүлэв 13:30 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 11:57 Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
|
Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. »»
|
|
Хулгай их гардаг зуслангийн бүсэд камер байршуулна 11:55 Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн
|
Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
АН үндсэн дүрэм, намын хөтөлбөрийн шинэчилсэн төслөө баталлаа 10:00 Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31)
|
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31) »»
|
|
32-той эмэгтэй “хайртай залуугаас минь салгах гэлээ” хэмээн 58 настай ээжийгээ зоджээ 09:49 Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны
|
Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Нэгдүгээр эгнээнд машинаа зогсоовол цахимаар 20 мянган төгрөгөөр торгоно 18:55 ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн
|
ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн »»
|
|
Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай 17:57 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг,
|
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг, »»
|
|
Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 41 мянга орчим хүүхэд элсэн суралцаж байна 17:23 2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг
|
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг »»
|
|
Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол-Хятадын V экспогийн талаар ярилаа 17:20
|
|
Монгол-Хятадын V экспо нээлтээ хийлээ 17:16
|
|
Монгол-Хятадын V экспогийн сурталчилгааны видео 17:09
|
|
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 260 мянган үзэгч үзжээ 16:53 Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах,
|
Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Хиймэл оюунд суурилсан багшийн виртуал туслахыг монгол хэл, математикийн хичээлүүд дээр хөгжүүлсэн 16:03 Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна.
|
Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна. »»
|
|
Брюс Уиллисын эхнэрийн ярьсан зүйлс олныг эмзэглүүлэв 16:00 Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ.
|
Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ. »»
|
|
2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 14:15 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
|
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ. »»
|
|
Ордуудын есдүгээр сарын зурхай 14:03 Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна.
|
Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна. »»
|
|
iPhone 17 танилцуулах тов нь тодорчээ 13:06 “Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ.
|
“Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ. »»
|
|
УДШ Хангарьд ордон руу нүүжээ 13:03 Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй
|
Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй »»
|
|
Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна 12:32 Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна.
|
Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна. »»
|
|
Ариана Гранде аялан тоглолт хийнэ 12:32 Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ.
|
Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ. »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
Байт харвааны ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө 12:28 БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно.
|
БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно. »»
|
|
Дарханы “GS-25"-ын ажилтны биед халджээ 12:07 Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн
|
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн »»
|
|
Хотын төвийн барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ 21:08 Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай
|
Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай »»
|
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжинэ 20:00 Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна.
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна. »»
|
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ 19:57 Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага »»
|
|
Бусдыг хөнөөж, цогцсыг нь оршуулгын газар нуусан байжээ 15:01 Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан
|
Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан »»
|
|
Тавантолгой цахилгаан станц баригдвал Оюу толгой 2028 оноос дотоодоос эрчим хүч худалдан авна 14:44 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ »»
|
|
Ачаалал хэтэрсэн сургуулиудад шуурхай зохицуулалт хийхийг Ерөнхий сайд үүрэг болголоо 14:39 -Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
|
-Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
»»
|
|
Б.Хулан жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 14:19 Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна.
|
Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна. »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Намын даргын сонгуульд Ерөнхийлөгч идэвхийлэн оролцож байгаа нь хууль зөрчиж байгаа юу 13:57 Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын
|
Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын »»
|
|
Сансрыг гэтэлцгээе 11:26 Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй.
|
Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. »»
|
|
ФОТО: Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтоос 10:36 Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн
|
Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
|
Ши Жиньпин: Хятадын агуу их сэргэн мандалтыг хэн ч зогсоож чадахгүй 16:00 9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны
|
9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Австраличууд цагаачлалын эсрэг жагсаж байна 17:21 Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
|
Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Афганистанд газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алджээ 15:56 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас »»
|
|
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
|
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг »»
|
|
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан »»
|
|
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах »»
|
|
Өсвөр насны хүүхдийн амиа хорлосон хэрэгтэй холбоотойгоор ChatGPT шүүхэд дуудагдав 11:39 Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
|
Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж, »»
|
|
Apple, OpenAI компаниудыг И.Маск шүүхэд өгчээ 11:38 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан »»
|
|
Украины тал Оростой уулзалт хийхийн тулд хүчин чармайлтаа эрчимжүүлнэ 11:00 КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний
|
КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний »»
|
|
Эмнэлгийн барилгад цохилт өгснийг НҮБ буруушаалаа 13:40 НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|