2011-07-18Монголын Vндэсний олон нийтийн телевиз гэх том айлыг “хөтөлж” яваа гэрийн эзэгтэй гэхээр хэн гэдгийг нь уншигч
та бараг гадарлаж байгаа байх. Мэдээж энэ бол МVОНТВ-ийн захирал Ц.Оюундарь. Залуу хvний эрч хvч, уран бvтээлч хөдөлмөрч зан тvvнээс илт харагдаж байлаа. Ингээд тvvнтэй хийсэн ярилцлагаа хvргэе.
-1990 оны сvvлчээр та “Зууны луйвар” цуврал нэвтрvvлэг хийж шуугиан тарьж байсан. Тухайн vед vнэхээр олныг шуугиулсан нэвтрvvлэг болж чадсан. Тийм ч болохоороо өнөө хvртэл энэ нэвтрvvлгийн талаар хvмvvс өөр хоорондоо ярьдаг байх?
-Олон жил хэвлэлд гарсан мэдээллийг цуглуулж анализ хийж цуврал нэвтрvvлэг хийснээрээ шинэлэг болсон байх л даа. Мөн дээр нь гол баатрууд нь олны танил хvмvvс байсан. Социалист нийгмээс салаад удаагvй байсан болохоор дарга нараа бурхан шиг шvтдэг vзэл нь арилаагvй байсан vе шvv дээ. Одоо бол манай хэвлэл мэдээллийнхэн Ерөнхийлөгч ч байна уу, хэн ч бай бvгдийг л шvvмжлэх болсон. Vvнийг тоохоо ч больсон. Тухайн vед хvмvvс ийм зvйлд дасаагvй байсан л даа. Тийм болохоор хvмvvсийн анхаарлыг татсан нэвтрvvлэг болсон байх.
-Энэ нэвтрvvлгээс болж та “аавын хаалга” татах шахсан гэдэг. Тэр vед танд дарамт шахалт их л ирдэг байсан байх даа?
-Шvvхдэлцсэн л дээ. Анхан шатны шvvх намайг буруутай гэсэн шийдвэр гаргасан. Ингээд давж заал-дах гэж байтал онгоцны осол болсон.
-Удалгvй та АНУ руу явсан. Тэр vед Америк явахаар төлөвлөсөн байсан уу, тухайн vед vvссэн нөхцөл байдалтай холбоотой өөр сонголт vнэхээр байсангvй юу. Тэр vед таныг олон зvйлд буруутгаж байсан шvv дээ. Энэ бvх зvйл нөлөөлсөн хэрэг vv?
-АНУ явахаар төлөвлөөгvй байсан л даа. Гэхдээ цаашдаа vргэлжлvvлэн ажиллах боломжгvй байсан л даа. Улс төр, нийгмийн хувьд ч тэр. Миний хувийн амьдралд ч гэсэн хvнд байдалд орсон vе л дээ. Амаржаад удаагvй байсан. Энэ vед “Соросын сан” намайг их дэмжсэн. Ингээд АНУ-д суралцахаар болсон. Хэл сур, орчноо өөрчил гэсэн л дээ. Уг нь, “Сорсын сан” хувь хvнийг дэмжих ёсгvй юм билээ. Гэхдээ онц-гой нөхцөл байдал гэж vзэн ийм шийдвэр гаргасан байх.
-Хэдийгээр та сэтгэл санааны хувьд хvнд байхдаа АНУ-руу явсан ч гэсэн хэдэн жилийн дараа эх нутгаа зориод ирлээ. Тэр vеийн Монгол одоогийн эх орон хоёрын хувьд асар их ялгаатай нийгэм таныг угтсан байх?
-Америкт байхад Монголын талаар таагvй мэдээлэл сонсогддог байлаа. Хvн нутгаасаа хэдий vед гарсан тэр vеэрээ л эх орноо төсөөлдөг юм билээ. 1990 онд нутгаасаа гарсан хvн ч бий, 1995 онд ч нутгаасаа гарсан хvн байгаа шvv дээ. Тэр хvмvvст эх орон нь тэр л vеийнхээрээ төсөөлөөд сэтгэлд vлддэг. Би ч гэсэн 2000 оныхоор л Монголоо төсөөлж байлаа. Сургуулиа төгсөхийн өмнөх жилийн зуны амралтаар судалгаа хийх тэтгэлэг аваад эх орондоо ирсэн. 2007 оны зун л даа. Ингээд нутагтаа ирэхэд манай улсад өөрчлөгдсөн зvйл их байсан. Монголоо 2000 оныхоороо төсөөлөөд байсан надад Монгол Улс буцалж байгаа тогоо шиг л санагдсан. Ингэж буцалж буй нийгэмд хvн юу л бол юу хийх боломжтой. АНУ бол тэс өөр. Тэнд тогтуун нийгэмтэй. Тогтуун нийгэмд шинэ зvйл хийх ямар ч боломжгvй. Зvгээр л нийгэмтэй нь зохицож амьдрах хэрэгтэй болдог. Монголын буцалж байгаа нийгэм надад их сайхан санагдсан л даа. Тэгээд Америк руу буцаж очоод тэнд байгаа монголчууддаа хэлсэн. Монголдоо очих ёстой гэдгийг тэнд байгаа монголчууддаа ойлгуулсан. Ингээд эх орондоо ирэхэд олон хvн надтай хамт ирсэн.
-Тэгэхээр та Монголоо сайн сурталчилсан байх нь ээ?
-Харийн нутагт амьдарч байгаа хvмvvст эх орондоо очих хvсэл нь vргэлж байдаг юм байна. Гэтэл Монголын талаархи мэдээлэл нь голдуу бараан байдаг учраас эх орондоо очих гал нь асдаггvй юм байна. Эх орноо гэсэн сэтгэлийн галыг нь асаагаад өгөхөөр аяндаа төрсөн нутгаа зориод ирдэг юм билээ.
-Монголд ирээд удаагvй байхдаа та МVОНТВ-ийн захирал болсон. Таныг АНУ-д байхад энэ ажлын санал ирсэн юм уу?
-2007 онд намайг Монголд ирэхэд манай телевизийнхэн өлсгөлөн зарлачихсан байсан. Ийм vед нь ирсэн болохоор телевиз рvvгээ ч орж чадаагvй буцсан. Ерөнхийдөө иймэрхvv байдалтай байгаа гэдгийг нь мэдсэн л дээ.
Ингээд дараа жил нь АНУ-аас ирчихээд МVОНТВ-ийн Vндэсний зөвлөлийн дарга Чилаажавтай уулзсан. Тэгээд дарга болмоор байна гэдгээ шууд л хэлсэн. Тэгсэн бvр гайхсан л даа. Би дарга болбол ийм ийм зvйл хиймээр байна. Энэ зvйлээ би дарга болоод л хийнэ. Тvvнээс телевизийн нэг ажилтан бо-лоод тэр зvйлээ хийж чадахгvй. Тийм болохоор та намайг дарга болго гэж хэлсэн. Мэдээж хэн ч тэгж ярьдаггvй байх л даа. Чилаажав дарга хvсэлтийг чинь хvлээж авъя. Гэхдээ vvнийг Vндэсний зөвлөлөөр хэлэлцэж шийднэ гэсэн. Тэр vед МVОНТВ-ийн захирлыг өөрчлөх бодолтой байсан юм билээ.
Ингээд хуулийн дагуу тендер зарласан. Хоёр хvн саналаа өгсөн байсан. Тэгээд л энэ албан тушаалд очсон доо.
-Сvvлийн жилvvдэд танай телевизийн нэвтрvvлгийн өнгө төрх өөрчлөгдөж байгаа нь хэн хvнд анзаарагдаж байна. Нэгэн vе МVОНТВ vзэгчээ арилжааны телевизэд алдаж байсан гээд хэлчихэд буруудахгvй байх. Одоо бол харин байдал өөрчлөгдсөн, телевизийн олон ангит кино, цэнгээнт нэвтрvvлэг vзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уях боллоо?
-Хуульд vндэсний бахархал, зан заншилыг тvлхvv vзvvлэх ёстой гэсэн заалт бий. Нэгэн vе vvнийг хэрэгжvvлэх арга зам нь арай төлөвшөөгvй байсан л даа. Яагаад гэхээр манай телевиз Засгийн газрын мэдэлд олон жил байсан. Мэдээж хэрэг хууль гарснаар энэ байдал шууд арилна гэж байхгvй. Өнгөрсөн хугацаанд төрийн мэдэлд орсон атгасан гарыг сулруулахын төлөө л ажилласан болохоос нийтлэл нэвтрvvлэгтээ төдийлэн анхаарч чадаагvй. Телевизэд бослого хөдөлгөөн, өлсгөлөн хvртэл гарч байлаа. Энэ бvхэн нийтлэл нэвтрvvлэгтээ анхаарах боломжийг олгохгvй байсан юм болов уу гэж би харсан.
Vндэсний зөвлөл ч гэсэн энэ бvхэнд анхаарлаа хандуулж ачаалалтай ажилласан нь тухайн vеийн баримт бичгээс харагдаж байна билээ. Одоо бол нийгэм ч тайвширч, манай телевиз олон нийт рvv чиглэсэн нийтлэл нэвтрvvлэгт анхаарч эхэлсэн. Энэ vед би Монголын олон нийтийн телевизэд орж ирсэн юм. Vзэгчдийн хvсэн хvлээж байгаа нийтлэл нэвтрvvлэгт анхаараад ирэхээр vр дvн харагдаж байна л даа.
-МVОНТВ олон жил Засгийн газрын мэдэлд байсан. Нэг намын vзэл баримтлалыг олон жил сурталчилж соц нийгмийн vеийн сэтгэлгээтэй уран бvтээлчид танай телевизэд олон байсан байх. Энэ хvмvvсийн сэтгэлгээг өөрчилнө гэдэг амаргvй даваа нь ойлгомжтой. Мэдээж телевиз хуучин арга барилаа өөрчлөх ёстой шvv дээ. Энэ асуудлыг хэрхэн шийдсэн бэ?
-Манай телевиз шиг ийм газарт хvний нөөцийн сэлгээ хийхэд маш хэцvv. Яагаад гэхээр Хөдөлмөрийн хууль уран бvтээлч байна уу, төрийн албан хаагч байна уу адил vйлчилдэг. Тэгэхээр чадвар нь муу байна гээд ажлаас чөлөөлөх гэхээр Хөдөлмөрийн хууль зөрчих гээд байдаг. Яах вэ, хуучинсаг vзэлтэй хvн байлаа ч гэсэн сэтгэлд нь уран бvтээл хийх гал нь ассан байдаг юм байна л даа. Тvvнийг нь өрдөөд залуу хvмvvстэй хамт ажиллуулах арга байдаг. Тvvнээс шууд ажлаас нь халаад залуу хvмvvсээр багаа бvрдvvлснээр асуудал хэзээ ч шийдэгдэхгvй. Мэдээж хэрэг хатуу шаардлага тавина. Энэ ажлыг авсан эхний нэг жил залуучуудынхаа хvчээр л олон сайн нэвтрvvлэг хийлээ. Энд манай залуучуудын редакц маш сайн ажилласан.Тvvнээс халаа сэлгээ хийгээгvй.
-Монголын телевизvvдийн холбооны ерөнхийлөгч З.Алтай танай телевизийг улсын төсвөөс санхvvжиж байж зар сурталчилгаа явуулж байна хэмээн шvvмжилсэн. Vvнээс болж Монголын телевизvvдийн холбооны удирдлага, МVОНТВ-ийн хооронд маргаан vvсч байсан. Та З.Алтай гишvvнтэй учир зvйгээ ололцсон уу?
-Олон нийтийн телевиз болох vйл явц одоо ч бvрэн задраагvй байгаа. Өнөөх төр засгийн хараанд байдаг зангидсан гар бvрэн тавигдаагvй байна. Олон нийтийн телевиз болоогvй байна гэж Алтай гишvvн байнга шvvмжилдэг л дээ. Хуульд “Олон нийтийн телевиз өдрийнхөө нийт хөтөлбөрийн хоёр хувьтай тэнцэх хэмжээний зар сурталчилгаа явуулж болно” гэсэн заалт байдгийг Алтай гишvvн мэддэггvй юм билээ. Тэгээд л танай телевиз хуулиа дагаж мөрд гэсэн шаардлага тавиад байсан л даа. Хуульд ийм зvйл байдаг гэдгийг гаргаад ирэхээр Алтай гишvvн чимээгvй болсон. Ер нь, манай улстөрчид асуудлаа ойлгохгvй цээжний пангаар ярьдаг шvv дээ. Зөвхөн Алтай гишvvн ч биш бvгд л ийм байдаг. Асууд-лынхаа гvнд ерөөсөө ордоггvй.
-Арилжаа сурталчилгаанаас олсон энэхvv мөнгөө танай телевиз юунд зарцуулдаг вэ. Магадгvй энэ мөнгө хэн нэгний халаасанд ордог хэмээн хардах нэгэн бий л байх?
-Том уран бvтээл хийхэд зардал их шаардагдана. Адаглаад л кинонд тоглуулахад жvжигчид төсвийн ажилчдынх шиг 300 мянган төгрөгийн цалин авахгvй шvv дээ. Тийм болохоор зардал их гарна. Энэ бvх зvйлд л зарцуулдаг юм.
-МVОНТВ-ийг нvсэр бvрэлдэхvvнтэй, орон тоогоо цөөлөх ёстой гэдэг шvv дээ?
-Бусад арилжааны телевиз 100 хvнтэй ажиллаад болоод байна. Танай телевиз нvсэр бvрэлдэхvvнтэй байна гэдэг л юм. Манай телевизийн байрны зохион байгуулалт мэргэжлийн стандартаар баригдсан. Тэгэхээр бид орон тоогоо цөөлөх гээд хоорондоо хол зайтай студийн дунд нэг инженер тавьж болохгvй шvv дээ. Бусад телевизvvдийн хувьд нэг дор бvх зvйл нь байдаг. Тэнд олон инженерийн хэрэг байхгvй. Манай телевизийн гурван студийг гурван өөр газар барьчихсан. Тийм болохоор гурван инженер л ажиллах хэрэгтэй болно шvv дээ. Энэ бvхнээс болж манай телевиз олон ажилтантай байдаг л даа. Хэрэв телевизийнхээ ажилчдын орон тоог цөөлөх бол байраа нураахаас өөр арга байхгvй.
-Арилжааны телевиз борооны дараахь мөөг шиг олноороо байгуулагдах боллоо. Vvний талаар хvмvvс янз бvрээр л ярьдаг. Таны хувьд?
-Ямар нэгэн зvйл утга шалтгаантай байдаг. Vндэсний радио телевизийг Засгийн газар өөрийн мэдэлдээ маш удаан байлгасан. 2005 он хvртэл 15 жил барина гэдэг чөлөөтэй болсон нийгэмд хэтэрхий том монополь байсан. Тэгэхээр vvнийг эсэргvvцэж гарахын тулд улстөрчид, нам эвслийнхэн улс төрийн зорилгоор телевиз байгуулах болсон. Тvvнээс биш телевизийн урлагийг хөгжvvлэх гэж улстөрчид санаа нь зовоод уран бvтээлчдийг дэмжсэн гэж би харахгvй байна. Vндэсний радио телевиз улс төрийн ганц хvчинд vйлчлээд ирэхээр сөрөг хvчний дуу хоолой гарахаа больсон. Тиймээс энэ нийгэмд “гэр барих” бололцоо байсан учраас улстөрчид өөр өөрийн харьяанд телевизтэй болж эхэлсэн. Яваандаа арилжааны телевизvvд олон нийтийн болж, илvv мэргэжлийн чиглэл рvv орж эхэлнэ. Ингээд улс төрийн сонирхол байхгvй болж аяндаа арилжааны телевизvvдийн тоо цөөрөх байх. Тvvнээс одоо арилжааны телевиз олон байна цөөлнө гэж хvч хэрэглэж болохгvй. 2000 онд шар сонин хvч тvрэн гарч ирсэн. Тэгсэн одоо шар сонин уншигчгvй болсон. Тэгээд л өдөр тутмын сонин гарч ирсэн. Vvнтэй л адил шvv дээ.
-”Тусгай салаа” киног vзээгvй хvн, дууг нь мэддэггvй хvн байхгvй болж. Vнэхээр ийм зvйлээр монголчууд дутаж байсан гэдэг нь харагдсан. Гэтэл энэ киноны дараагийн ангийг кино театрт гаргахаар болсон гэсэн. Vзэгчид vvнд тийм ч таатай хандахгvй байгаа болов уу?
-”Тусгай салаа” киноны дараагийн ангийг хийх саналыг Батлах хамгаалах яамнаас тавьсан. Бидний хувьд кино хийх төсөв мөнгө байхгvй. Тиймээс боломжгvй гэсэн л дээ. Vнэхээр дэлгэцийн бvтээл тэр дундаа кино хийхэд зардал мөнгө их гардаг. Төсвөөс санхvvждэг манайх шиг байгууллагад ийм боломж байхгvй гэдгээ хэлсэн. Ер нь, олон ангит кино, нэг ангитай кино хийх зардал бараг л адил байдаг. Ганцхан ангитай киног ивээн тэтгэх байгууллага олддоггvй. Тэгсэн Батлан хамгаалах яамнаас өмнөх “Тусгай салаа” кинонд одоо хэрэглэгдэхээ бараг больсон зэвсэг техник гарсан. Одоо өөр техник хэрэгсэлтэй болсон. Мөн энэ кинонд дандаа зуны зураг, vйл явдал гардаг. Гэтэл цэргvvдийн хамгийн том гvйцэтгэдэг ажил нь өвлийн зуд, хаврын галын дайчилгаанд явах нь байдаг юм байна. Энэ бvхнийг харуулсан кино хийгээч гэсэн санал тавьсан. Ингээд уран бvтээлчтэй яриад кино театрт гаргаж зардлаа олохоор болсон л доо.
-Энэ кино хэдэн төгрөгөөр бvтсэн бэ?
-150 орчим сая төгрөгөөр бvтсэн. Цэргийн зэвсэг техникийг ашиглахад хөрөнгө мөнгө их шаарддаг юм билээ. Жишээ нь, бид танкинд 40 литр шатахуун байхад л болно биз гээд тооцсон байсан. Тэгсэн 40 литр шатахуунаар ганц хаазлаад л дуусдаг юм билээ. Нэг танкинд 1000 гаруй литр шатахуун ордог юм билээ.
-Танай телевизийн дараагийн томоохон бvтээл юу байх бол?
-Цагдаа, эмчийн тухай олон ангит кино хийхээр төлөвлөөд байна. 80 ангитай инээдмийн кино хийж байгаа. Зунаас “Гамлет”-ыг тавихаар бэлдэж байна. Хийхээр төлөвлөсөн ажил их л байна даа.
Эх сурвалж: http://ardchilal.com/modules.php?name=News&file=article&sid=13000