2011-07-18Драмын театрын жүжигчин, монголын сайхан бүсгүй Г.Отгоцэцэг: Аз жаргалын түлхүүр секс
Уншигчид та бүхнийхээ хүсэлтээр энэ удаагийн дугаарт Драмын театрын жүжигчин, Монголын сайхан бүсгүй Г.Отгонцэцэгийг урьж, шивнэлдлээ.
Драмын театрын жүжигчин, монголын сайхан бүсгүй Г.Отгоцэцэг: Аз жаргалын түлхүүр секс
Уншигчид та бүхнийхээ хүсэлтээр энэ удаагийн дугаарт Драмын театрын жүжигчин, Монголын сайхан бүсгүй Г.Отгонцэцэгийг урьж, шивнэлдлээ.
ҮДШИЙН ШИВНЭЭ: Уншигчдын минь хүсэлтийг хүлээн авч, дотноор шивнэлдэхээр ирсэнд баярлалаа. Таалагдсан кино зохиол байвал эротик дүр бүтээмээр байна гэж нэг ярилцлагадаа хэлсэн байсан. Ийм санал ирсэн үү?
Г.О: Яагаад ингэж ярьсан бэ гэхээр, ер нь ямар ч эмэгтэй хүн залуу насныхаа гоо үзэсгэлэнг хальснаа буулгах юмсан гэсэн бяцхан нууц хүсэлтэй явдаг. Тэгэхээр жүжигчин хүний хувьд, яагаад болохгүй гэж бодсон.
ҮШ: Үнэхээр таалагдаад тоглохоор бол өөрийн эротик дүр төрхөө яаж харуулна гэж бодож байна?
Г.О: Тухайн зохиол, дүрээс л бүх зүйл шалтгаалах болохоор “би үүнийгээ илүү харуулна даа” гэж болохгүй л дээ. Дүр болгон өөр өөрийн онцлогтой байдаг. Тэр дүр маань ямар байхаас л бүх зүйл шалтгаална. Жишээлбэл, тэр секси бүсгүй маань халуухан эсвэл хүйтэн, зөөлөн үү эсвэл хатуу юу, амьдрал үзсэн үзээгүй, залуу эсвэл нас ахиж яваа юу гээд маш олон шинжээс тодорхой нэгийг нь өөртөө шингээсэн байна. Миний хамгийн гол зорилго бол энэ дүрийнхээ онцлог дээр тулгуурлан хэрхэн амилуулах тал дээр дотоод сэтгэлээсээ хичээж ажиллах.
ҮШ: Таны үс угаасаа бор шар гэл үү?
Г.О: Тий ш дээ. Одоо угаасаа шаргал үс маань ургаж байгаа. “Орхидос” кинонд тоглох гээд үсээ хараар будуулсан байсан юм.
ҮШ: Таныг хүмүүс сайхан хөхтэй, секси бүсгүй гэдэг. Бүр драмын ганц тачаангуй бүсгүй ч гэдэг. Үүнтэй санал нийлэх үү?
Г.О: Би өөрийгөө секси бүсгүй гэж боддоггүй л дээ. Хүмүүст тэгж санагддаг байх. Магадгүй миний гадаад төрхийг минь хараад тэгж боддог болов уу. Би өөрөө секси харагдах гээд хичээгээд байдаг зүйл байхгүй. Хүмүүс ярьдаг даа, өөрийнхөөрөө байх гэж. Би тийм л бүсгүй.
ҮШ: Сексийн талаар ямар бодолтой явдаг вэ. Энэ дотно харьцаанд юу хамгийн чухал вэ?
Г.О: Хоёр хүний дотоод сэтгэл зүрхний таталцах хүч хамгийн чухал гэж боддог. Тэрнээс биш хоёр биеийнхээ гадаад байдалд татагдан секс хийх өөр. Нэг нэгэндээ хайртай хүмүүс дотносох бас нэг өөр. Тийм болохоор сексийг хамгийн амттай, хамгийн ихээр таашаал авахад хүргэх гол хүчин зүйл бол дотоод сэтгэлээрээ бие биеэ мэдрэх явдал. Энэ мэдрэмжээс л хоёр хүн бие биеэ татна. Зарим хүмүүс сексийг зүгээр хэрэгцээ мэт боддог. Миний бодлоор, зүгээр л хэрэгцээ гэж бодох юм бол амьдрал утгагүй. Амьдралыг утга учиртай, баяр баясгалантай, аз жаргалтай болгож, хоёр хүнийг илүү улам ихээр дотносуулж, гэр бүлийн хоёрыг халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж өгдөг гол түлхүүр нь секс.
ҮШ: Хүн болгонд секс тодорхой хэмжээнд байр суурь эзэлдэг. Харин таны хувьд?
Г.О: Мэдээж энэ амьдралын гол чухал зүйлүүдийн нэг. Сексгүйгээр удаан байх нь тухайн хүний эрүүл мэндэд ямар нэг байдлаар нөлөөлдөг гэдэг. Нөгөө талаасаа чухал гээд таарсантайгаа харьцаанд ороод байх юм бол бас л эрүүл мэндээрээ хохирно. Тийм болохоор сэтгэлээрээ холбогдсон хосын харьцаа хамгийн амттай байна гэж боддог.
ҮШ: Гэхдээ бие биедээ их хайртай ч сексээс нь таашаал авахгүй бол яах уу. Энэ бас асуудал шүү тийм ээ?
Г.О: Хайртай хосод энэ бас л асуудал шүү. Хэрэв надад ийм зүйл тохиолдсон бол хичнээн хайртай байсан ч амьдралаа зохиож эхлээгүй бол яагаад зогсоож болохгүй гэж. Амьдралын хань гэдэг зүгээр л дэлгүүрт ороод таалагдсан бараагаа сонгож авдаг шиг зүйл биш шүү дээ. Үнэхээр бие биедээ таашаал өгөхгүй бол үр хүүхэдгүй л бол хамтын амьдралдаа цэг тавих хэрэгтэй л гэж бодож байна. Ингэхдээ мэдээж хоорондоо сайн ярилцаад ойлголцсоны эцэст шийдэх хэрэгтэй. Яагаад би ийм бодолтой байна гэхээр, амьдралын хань гэдэг маань насан туршдаа л хамт байх хүн. Сексээс таашаал авахгүйгээр насан туршдаа хоёр биеэ харцаараа хайрлаад явна гэдэг мэдээж утгагүй. Тийм биз дээ. Хэн ч үүнтэй санал нийлнэ. Яахав эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол сексээс үргэлж таашаал авдаг. Харин бүсгүйчүүдэд насаараа таашаал авахгүй явна гэдэг үнэхээр бэрх. Бүсгүй хүний хувьд та ч гэсэн санал нийлж байгаа байх.
ҮШ: Тийм шүү. Ингээд шивнэлдээд суухад залуус өөрийг чинь их эргүүлдэг байх гэсэн бодол төрж байна?
Г.О: Эргүүлэх хүмүүс бас бий шүү /инээв/. Яг яах гэж надтай илүү ихээр танилцаж эргүүлээд байгаа нь харцнаас л илт байдаг болохоор “аан энэ залуу ийм сонирхолтой байгаа юм байна даа” гээд мэдчихдэг. Ер нь жүжигчин хүн нэг талаасаа хүн судлаач шүү дээ /инээв/. Өөрийн эрхгүй ярилцаж байгаа хүмүүсээ дотроо дүгнэсэн байдаг. Ийм болоод ч тэр үү залуусын эргүүлэх гэсэн санаа сонирхолтой санагддаггүй.
ҮШ: Эрчүүдийн нэн түрүүнд юуг нь хардаг вэ. Гадаад байдлаас нь?
Г.О: Хамгийн түрүүнд би эрчүүд гэлтгүй ямар ч хүний ариун цэвэр, биеэ авч яваа байдлыг нь хардаг. Мэдээж булчинлаг сайхан бие, өндрийг нь хардаг. Ер нь ямар ч хүн өөрийгөө хамгийн нэгдүгээрт маш цэвэрч, нямбай авч явах хэрэгтэй. Одоо чинь хүнийг хувцсаар нь угтаж ухаанаар нь үддэг болсон цаг. Ялангуяа манай агаар, байгаль дэлхий ямар болсон байгаа билээ. Өвөлдөө агаарын бохирдолтой, зундаа тоос, шороотой болсон цагт хүн өөрийнхөө эрүүл мэндээ бодсондоо ч тэр цэвэрхэн байх хэрэгтэй. Тэр дундаа ирээдүйн ээж болох охид, бүсгүйчүүд маань энэ тал дээр бүр ч анхаарах нь зүйтэй гэж хэлмээр байна. Ер нь би их голомтгой, маш өндөр шаардлагатай ш дээ. Хэр баргийн залууг харахгүй шүү /инээв/. Өдөр болгон л би янз бүрийн эр хүнтэй тааралддаг. Тэгэхэд тэдний 100-ны 10 хувь нь надад таалагддаг. Үлдсэн хувийг нь би зүгээр л хувь хүнийх нь талаас хардаг. Нэг ёсондоо эмэгтэй хүнийхээ нүдээр эр хүнийг тэр бүр таалж хардаггүй гэх үү дээ.
ҮШ: Сэтгэлийг чинь хөдөлгөж чадах тачаангуй эр хүнтэй учирсан уу?
Г.О: Ийм гайхалтай эр хүн байсан…
ҮШ: Байсан гэхийг бодоход жүжигчин бүсгүй маань одоо амраггүй гэж ойлгож болох нь ээ?
Г.О: Тийм…
ҮШ: Энүүхэндээ гэж шивнэлдэхэд, сүүлд хэзээ халуухан шөнийг өнгөрүүлсэн бэ?
Г.О: /инээв/ Энэ нууц. Наддаа л үлдэг.
ҮШ: Ойрын хоёр жилдээ хань ижилтэй больё гэсэн бодол байгаа юу?
Г.О: Нэг хэсэг энэ талаар бодсон шүү. Гэхдээ яарвал даарна гэгчээр насаараа амьдрах хүнээ сайн судалж байж сонгох хэрэгтэй гэж бодож байна. Үнэндээ одоогоор ханьтайгаа учраагүй л явна. Заяаны хань зам дээр гэгчээр нэг л өдөр учрах байлгүй. Ойрын хэдэн жилд уран бүтээл дээрээ түлхүү ажиллая гэсэн төлөвлөгөөтэй байна даа.
ҮШ: Ямар залуу жүжигчин бүсгүйгийн маань сэтгэл зүрхийг хөдөлгөдөг бол?
Г.О: Оргилуун сэтгэлтэй, халуухан, тачаангуй залууст дуртай. Гэхдээ гол нь амьдралын ухаантай, хүнлэг эр хүн миний сэтгэл зүрхийг хөдөлгөж чаддаг. Би эр хүний мөнгөлөг, царай зүсэд ач холбогдол өгдөггүй. Хэдийгээр царайлаг, тэгээд мөнгөтэй байсан ч намайг насаар минь хайрлаж, хайрыг минь дааж явж чадах уу үгүй юу гэдэг чухал. Амьдрал чинь эрээнтэй, бараантай шүү дээ.
ҮШ: Харин эрчүүдийн ямар зан чанар таалагддаггүй вэ?
Г.О: Амьдрал мэдэхгүй байж мэддэг юм шиг, ганц удаа энд тэнд тааралдсанаа бүр сайн таньдаг юм шиг яриад явах эрчүүдийг би ойлгодоггүй. Ер нь эрчүүд эмэгтэйчүүдээс илүү хов жив хөөцөлддөг юм шиг ээ. Тэднийхээр бол эхнэрийнхээ ар нударгаар олон хүүхэнтэй орооцолдож явдаг бол тэр жинхэнэ эр хүн бүр Донжуан. Жаахан эвгүйгээр хэлэхэд, олон эмэгтэйтэй завхайрсан бол тэр жинхэнэ Донжуан болдог. Тэгээд баатарлаг үйл хийсэн юм шиг үүнийгээ бие биедээ бүр бахтай нь аргагүй ярина. Үнэндээ Донжуан гэж ийм хүнийг хэлдэггүй. Миний бодлоор Донжуан гэж, эмэгтэй хүнийг маш их хүндэлж, хайрлаж, дотоод мөн чанарыг нь тольдож, юу хүсч байгааг нь мэдэрч, үүнийг нь биелүүлэх гэж хичээдэг цэвэрч нямбай, сайхан эр хүнийг хэлнэ. Ийм эр хүнд эмэгтэйчүүд өөрсдөө хөл алддаг шүү дээ. Тэрнээс биш ганц шөнийн явдлыг сайхан эр хүний амьдралын гол зүйл гэж бодож, ярьж явдаг хүн бол өөрийнхөө өчүүхнийг харуулж байгаа хэрэг гэж боддог.
ҮШ: Зан чанарын хувьд ийм байж. Тэгвэл ямар эр хүн таалагддаггүй вэ?
Г.О: Хуурамч, худалч, хүүхэмсэг, хувирамтгай, өөрөө л болж байвал бусад хамаагүй гэсэн бодолтой хувиа хичээсэн эр хүн надад таалагддаггүй. Гадаад байдал тийм ч чухал биш. Гэхдээ булчинлаг, өндөр залуу ч сайхан шүү /инээв/.
ҮШ: Зарим гэр бүлд байдаг нууц амрагийн талаар хоёулаа шивнэлдэх үү. Амьдралд ийм зүйл байх гэж олон залуу ярьдаг?
Г.О: Хэлж мэдэхгүй юм аа. Урьд нь би үүнтэй огт санал нийлдэггүй байсан. Заяа тавилангаа холбож л байгаа бол нууц амрагийн талаар бодох ч ёсгүй гэж. Гэхдээ одоо би үүнтэй санал нийлээд байгаа хэрэг биш л дээ. Ялангуяа залуу гэр бүлд байх ёсгүй асуудал. Яагаад бие сэтгэлээрээ нэг болсон 2 залуухан хүн амьдарлаа дөнгөж цэцэглүүлж, эхэлж байгаа байж ийм асуудалтай тулгарч байгаа юм бэ!? Ямар 20, 30 жил хамт амьдарсан биш. Зарим хүн ярьдаг даа, тэр дундаа эрчүүд “үргэлж лавшаа идээд байхаар уйтгартай ш дээ. Хааяа ч гэсэн өөрийг амталмаар байна шүү дээ” гэж. Ингэж ярихтай нь би санал нийлдэггүй. Ер нь нууц амраг гэж залуу гэр бүлд байж боломгүй зүйл.
Шивнэлдсэн: Ялгуун