 |
|
 |
|
Я.Санжмятав: Миний нэгэн том мөрөөдөл биеллээ |
|
|
 |
|
 |
Я.Санжмятав: Миний нэгэн том мөрөөдөл биеллээ
2011-07-07Завхан аймгийн Засаг дарга Я.Санжмятавтай яриа өрнүүллээ. Залуучуудын байгууллагад залуугаасаа зүтгэсэн  түүний бусад аймгийн Засаг дарга нараас ялгарч харагддаг нэг онцлог бол олон хүний сэтгэл зүтгэлийг нэг зүгт чиглүүлсэн ажлыг байнга өрнүүлж явдаг нэгэн билээ. Аль л ерэн оны эхээр анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг "Тансаг ёолк" гэж хэлүүлж олныг шуугиулсан шинэ жилийн ёслолын арга хэмжээг Я.Санжмятав зохион байгуулж байв. Мөн төв талбай дээр анх удаа 100 мянган хүн цуглуулсан шоу тоглолт хийж тэнд нь "Буян"-гийн Жаргалсайхан хөгжмөө авчирчихсан шүдээрээ утсыг нь янзлаад зогсож байсан нь санаанд тод байна. Энэ мэт олон арга хэмжээ, нийтийг хамарсан хүмүүнлэгийн ажлуудыг Монголын нийгэмд зохион байгуулж явсан нэгэн. Тэр 2004 онд УИХ-д орж ирсэн. Орж ирэхдээ бие дааж шүү. Одоо харин тэрбээр төрөлх нутаг Завхан аймгаа удирдаж явна. Энэ удаад тэрбээр нийслэлд зүгээр ирсэнгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч ивээлдээ авсан Завхан нутгийн 999 хүүхдийн морин хуурын чуулгыг авчирч их ойн баярын арга хэмжээний нээлтэнд оролцох эрх авчээ. 999 хүүхдээ "Тусгай салаа" киноны зураг авалт хийсэн цэргийн анги дээр байрлуулчихсан тэдэнд ээж аавыг нь орлож, эмч домчийг нь хүртэл хийгээд манаргаж явна. Бидний хөөрөлдөөн ийм байлаа.
-Завхан аймаг энэ жил яасан эрт наадмаа хийв. Энэ зуны хамгийн анхны наадам болсон байх шүү?
-Тэглээ, энэ жилийн наадмыг эхлүүллээ. Манай аймаг төрийн тахилгат Очирваань уулаа дөрвөн жилд нэг удаа тахидаг юм. Энэ нь бүүр эртний уламжлал. Энэ жилийн тахилга зургадугаар сарын 8,9-ний өдрүүдэд болсон. Улаанбаатар хотод 10 гаруй гандан хийдүүд байна. Тэд нарын хамба лам, гол тэргүүнүүд нь Завханых. Тэдэнтэй өнгөрсөн гуравдугаар сард уулзаж өдөр судраа асууж ярилцсан юм. Тэгэхэд нар буцахаас өмнө, тэр дундаа энэ өдөр хийх нь зүйтэй юмаа гэсэн шийдвэр гаргасан юм. Ингэж тахихдаа мал муулахгүй, архи уухгүй, хог хаяхгүй, цагаан хоолтой, ёс жудагтай замбараатай хийе гэж шийдвэрлэсэн. Ер нь тахилгын үеэр нутаг орноосоо хол, өөр аймаг орон, хот сууринд байгаа улсууд их зорьж очдог. Энэ үедээ нутгийнхаа наадмыг үзэх юмсан гэж бодож явдгаа олон хүн надад ярьж байсан л даа. Тийм учраас наадмаа урагшлуулъя гэж, хоёрт Завханы өдрүүдийг долдугаар сарын 5-9-ний хооронд нийслэлд хийх болсонтой холбоотойгоор өвөл нь өнтэй, намар нь налгар, зун нь бороо хуртай тэгш сайхан байгаа энэ үед хийе гэж шийдээд зургаадугаар сарын 12,13-ны өдрүүдэд аймгийнхаа наадмыг хийлээ. Олон зочин гийчинтэй байсан учраас бид ч бэлтгэлээ сайн хангасан. Тахилгад очоод ирсэн зочид маань ч аймгийнхаа наадмыг үзээд ах дүү, төрөл садантайгаа уулзаж сэтгэлийн тайтгарал, энерги, эрч хүч аваад буцацгаасан. Ингэж аймгийн наадмаа урагшлуулж хйисэн учиртай юм.
-Одоо та хотод бөөн ажил өрнүүлээд явж байна. 999 морин хуурч хүүхэд авчирна гэдэг их содон сонсогдож байна?
-Манай Завханы өдрүүд 14 жилийн дараа нийслэлд болж байна. Нэлээн урт хугацаанд хийгдээгүй байсан учраас бэлтгэлийн хувьд ч, зохион байгуулалтын хувьд ч анхааръя гэж бид үндсэндээ жил гарны өмнөөс бэлдсэн. Морин хуурчдын хувьд Завхан аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр дотор хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих "Гурван тулгуурт бодлого" гэж хэрэгжүүлж байгаа юм. Түүний нэг нь энэ морин хуур юм. Морин хуурын өмнөх нэг хэрэгжүүлсэн ажил бол Завханы хүүхдүүдийг компьютержүүлэх, англи хэлтэй болгох том зорилго тавьж зүтгэснийг хэлэх байна. 6300 хүүхдийг компьютержүүлж, сургалтад хамруулсан. Харин хоёр дахь ажил буюу морин хуур бол учиртай. Морин хуур дуугарсан айлын жавар үргэдэг, тэнд байгаа хүмүүсийн сэтгэлгээ нь их өндөр байдаг. Үндэсний зан заншил, соёлоо үр хүүхдэдээ өвлүүлэх зорилго эртнээс миний толгойд байсан бодол.
Үүнийгээ нэг юм болгочихъё доо гэж зорьсон зорилго нь энэ жилийн түүхэн тэгш ойгоор нийслэлд тайлан тоглолтыг нь хийчихье гэсэн ажил. Энэ нь тэгээд Завхан аймгийн соёл урлагийн өдрүүдтэй давхцаж байгаагаараа ач холбогдолтой арга хэмжээ болж байгаа юм. Бид Улаанбаатарынхнаасаа, төр засгаасаа аймаг, орон нутаг, хөгжлийн төлөө, дээрээс нь зуд турхан, ган гачиг гээд байнга хөрөнгө хүч, мөнгө авч байдаг. Тэгвэл эдэндээ бид нар сэтгэлийн өглөг өгөх ёстой ард түмэн. Тийм учраас энэхүү 999 морин хуурч хүүхдийнхээ тоглолтыг үзүүлэх болсондоо баяртай байна. Энэ нь гэхдээ амар байгаагүй л дээ. Гэвч нутгийнхан 999 морин хуурч хүүхдийг улсынхаа төв талбайд тоглуулж, төрийнхөө наадмын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар оролцуулж байгаа нь миний нэгэн том мөрөөдөл биелсэн сайхан үйлс боллоо.
-Хамгийн бага нь хэдэн настай хүүхэд Завханаас ирэв?
-Хамгийн бага нь 10 настай хүүхэд ирсэн.
-Энэ олон хүүхдүүдийг бэлтгэх үйл явц ямар байв?
-Морин хуурын хувьд эхлээд багш нараа бэлдсэн. Эхний удаа 72 багшийг хоёр сарын хугацаатай сургалтанд хамруулсан. Үүний дараа багш нар маань хөтөч буюу морин хуур тоглодог хүүхдүүдээ сургалтанд бэлтгэсэн. Энэ хүмүүсээрээ дамжуулаад аймгийн Засаг даргын дэргэд морин хуурын чуулга, сумдын Засаг даргын дэргэд морин хуурын хамтлаг зохион байгуулсан. Төрийн дэмжлэггүйгээр ажил бас явахгүй. Тиймээс сумдын Засаг даргатай нь холбож өгсөн асуудал суманд нэлээн үр дүнтэй болсон байх. Ухуулга сурталчилгааны асуудал бас нэлээн чухал байлаа. Төрийн наадамд оролцоно гэдэг монгол хүний эрхэм үүрэг байдаг учраас Завханы айл өрх бүр ах дүүс, бүлээрээ төрийнхөө хэрэгт, энэ том түүхэн ойд оролцъё хэмээн зорилго тавин эрчимтэй зохион байгуулсан. Тэгээд 200 мянгын морин хуурын тавин хувийг нь төр, аймгийн засаг даргын нөөц хөрөнгө, хандив тусламжаас гаргаад үлдсэн тавин хувийг нь эцэг эхчүүдээс нь гаргуулсан.
Яагаад вэ гэхээр хүүхдүүддээ 30-100 мянгын хятад тоглоомыг аваад гурав хоноод л эвдлээд хаячихдаг шүү дээ. Тэгвэл монголоо гэсэн омогшилтой энэ морин хуурыг айлуудад түгээхийн тулд тавин хувийн хөнгөлөлт үзүүлэхэд эцэг эхчүүд их дуртай авсан. Морин хуурын хувцас өөрөө их тусгай дэг жаягтай байдаг. Энэ хувцасны санааг Бавуугийн Лхагвасүрэн гуай гаргаж өгсөн. Бид өөрсдөө 150 гаруй сая төгрөгийн хувцсыг "Хээтэн" ХХК-аар хийлгэсэн. Морин хуур гэхэд мянган морин хуур 200 мянгаар бодоход 200 сая төгрөг л дөө. Мөнгө бол яахав олдоно. Хамгийн гол нь Завханчууд үндэсний соёлоо сурах, сурталчлах асуудалд оруулж байгаа томоохон хувь нэмэр гэж бодож байгаа юм. Дээрээс нь манай эцэг эхчүүд их дэмжлэг үзүүлж, цаг завыг нь гаргаж өгөн зохион байгуулсанд нь бид их талархаж байна. Бидний хамтын бүтээл. Ганц хүн бол санаачилж болно. Хамгийн гол нь түүнийг түүчээлэн аваад, хэрэгжүүлээд, ийм үр өгөөжтэй болгоно гэдэг бас их чухал. Наашаа ирнэ гэдэг үнэхээрийн том асуудал байлаа. Манай аймаг нийслэлээс 1000 гаруй километр, зарим сумд 1200, 1300 гаран километрийн цаанаас ирж байна.
Гэхдээ цагдаагийн хүч, төрийн байгууллага, нутгийн жолооч нарын дэмжлэг, хүч туслалцаа, багш нарын зохион байгуулалтын дүнд зургаан хэсэг, 145 машинтай цуваа түрүүч нь 35 цаг, дараагийнх нь дөчөөд цаг явж ирсэн нь хүнд хэцүү ажил ч, хариуцлага, дэг журам, энэ олон хүүхдийн буян заяагаар зорьсон газраа ирлээ. Зорилгоо бид маш сайн биелүүлэх ёстой. Энд олон олон тоглолт арга хэмжээнүүд хийгдэнэ. Үүний дараа нутагтаа төрийнхөө наадамдаа оролцоно. Улаанбаатарчууддаа хийж хэрэгжүүлсэн ажлаа сурталчлах хэрэгт оролцож байгаа хүүхдүүддээ талархаж байна. Очоод сайхан амрах юмсан л гэж бодогдож байгаа. Явсан улсууд бүрэн бүтэн очоод амарч байвал сайхан байна даа.
-Та Завхан нутагтаа очоод гурван жил болжээ. Ер нь аймгийн хэмжээнд төлөвлөсөн ажлынхаа ард хэр гарч байна даа?
-2008 оны УИХ-ын сонгуульд би оролцоод... тэр чинь морь шиг таван медаль байдаггүй ш дээ, гурван медальтай, тэрний тусгай байранд, дөрөвт нилээн ойрхон зөрүүтэй барианд орсон. Тэгээд яахав бас ард түмэн маань надад нилээн их санал өгсөн. Нам маань өөр намуудтай нэгдээд суудал олдохгүй байхад энэ нөхрийг заавал гаргана гээд 2004 онд намайг Завханы ард түмэн бие дааж гаргаж байсан. Дараа нь намаасаа дэвшээд дөрөвт орно гэдэг чинь заавал УИХ-д суух биш юм. Ард түмний маань нилээд хэсэг нь миний төлөө саналаа өгчихсөн дотроо харуусч л суугаа. Надад санал өгөөгүй хүмүүс намайг бүтэн таниагүй байж болно, илүү танья, дөрвөн жилд юу хийхийг нь харъя гэсэн бодлого ч байхыг үгүйсгэхгүй. Ингээд 9, 10 сар гараад орон нутгийн сонгууль эхлээд манай Ардчилсан намынхан сурталчилгаагаа явуулсан. Тэр үед "Санжмятав даргыг гараагүйд харамсч байна. Энэ даргыгаа ирээд Засаг даргаар ажиллах юм бол бид Ардчилсан намын төлөө саналаа өгөхөд бэлэн байна" гэсэн саналууд их ирсэн. Надад ч захидал, утсаар ирж байсан. Би заавал УИХ-ын гишүүн болно гээд хусмаа чамласан хүүхэд шиг байж болохгүй шүү дээ.
Тийм учраас "Ард түмэн тийм сэтгэл, итгэлтэй байгаа бол сонгуулийн дүнгээ харъя. Очиход татгалзах юмгүй" гэж хэлсэн. Тэгээд сонгуулийн дүн гарсан 31 суудлаас 16 нь Ардчилсан нам, 15 нь хувьсгалт нам, ер нь их ойрхон саналтай байсан л даа. Тэгсэн ч гэсэн нэгэнт л очно гэсэн юм чинь гээд Иргэдийн төлөөлөгчдийн хуралд оролцоод саналаа өгсөн. Надад 18 хүн саналаа өгсөн учир нутагтаа очиж ажиллахаар болсон. Ардчилсан намын орон нутагт дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, дээрээс нь Засаг дарга болоод хөдөө орон нутагт юм хийх вэ, энэ нутагт өсч торнисон хүний хувьд, дээрээс нь энэ нутгаас сонгогдож УИХ-ын гишүүнээр ажилласан дөрвөн жилд харж үзсэн зүйлээсээ юу хийвэл хэрэгтэй вэ гэдгийг сайн мэдэж байсан. Тэр дундаа орон нутгийн удирдагч хүн ямар зүйлийг нь бариад авчихвал биелэгдэх вэ гэдэг зүйлүүдээ оруулаад дөрвөн жилийн хөтөлбөр боловсруулсан. Энэ зүйлүүдээ хэрэгжүүлэхийн төлөө л гурван жил ажиллалаа. Яахав арван жилд болдог зудны давтамж намайг Засаг дарга болоход таарсан.
Нэг талаараа их хүнд ч гэсэн надад хат үзүүлсэн, мөн малчдынхаа ажил амьдралыг илүү ойлгож, хүний төлөө илүү их сэтгэлтэй болгож юм ойлгуулж өгсөн бурхны өглөг цаг хугацаа байлаа гэж ойлгож байгаа. Ер нь бол Засаг дарга хийсэн хоёр жил хүндхэн өнгөрсөн. Зун нь гантай байсан. Намайг очоод тийм болчихсон юм биш л дээ. Өмнө нь гантай, зудтай бэрх жилүүд байсан. Харин өнгөрсөн жил их өнтэй орлоо. Мал төлөө хүлээж авлаа, малын хохирол нилээн гарсан ч өнгөрсөн жилүүдэд гарсан хохирлынхоо 40, 50 орчим хувийг нөхөж чадлаа. Орон нутгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх томоохон асуудлуудын хүрээнд ажлын байрыг бий болгох энэ асуудал чухал байдаг. Тийм учраас тодорхой хэмжээгээр жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хувийн хэвшлийг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэх асуудлууд дээр онцгой анхаарлаа хандуулж ажиллаж ирсэн. Завхан аймгийг гэрэлгүй аймаг гэдэг байсан. Газар нутгийн онцлогийн хувьд эрчим хүч авахад хол учраас цахилгаан шугам урт байх тусмаа эрчим хүчний алдагдалтай гэж явсаар их хүндрэлтэй болсон. Дээрээс нь зохион байгуулалт энэ тэр гээд янз бүрийн юм дутагдсаныг үгүйсгэхгүй.
Засаг даргын дэргэд "Эрчимтэй хөгжлийн сан" гэж байгуулсан юм. Айл өрхүүд, сумдууд маань 04-ийнхөө шугамыг эвхээд түлээд гэрэл, шугамгүй байсан. Ямар ч байсан гэрэлтэй болгох нь сум суурин газрын нийгмийн асуудал, боловсролын асуудал, ард иргэдийг мэдээллээр хангах асуудал дээр хэрэгтэй байна гээд бид эрчим хүчээ асаасан. Эхлээд цахилгааны шугамуудыг аж ахуйн аргаар барьсан. Тэгээд эхний өвөл нь сумдад дөрвөн цагаар эрчим хүчээ өгч эхэлсэн. Дараа нь зунжин Сангийн сайд С.Баярцогт, Эрчим хүчний сайд Д.Зоригт хоёртой олон удаа зангиагүй уулзалт хийсэн. Найз нөхдийн хувиар ч ярьсан, нэг аймаг хариуцсан Засаг даргын хувьд ч ярьсан. Ард түмнийхээ талаарх асуудлаа ярьж хөөрөөд ойлгуулаад ирэхээр хоёр залуу сайд дэмжлэг үзүүлээд ямар ч байсан ирэх жилийн улсын төсөвт оруулъя тэр болтол та үүнийгээ зохицуул гэсэн. Тэгээд 9 сараас эхлээд бид он дуустал бүтэн гурван сар эрчим хүчээ зургаан цагаар өгсөн.
Үүний дараа улсын төсвөөр 680-аад сая төгрөгийн асуудал шийдэгдээд хоёр жил болж байна. Одоо манай айл өрхүүд 8- 10 цагийн эрчим хүчтэй. Дээрээс нь Дэлхийн банкны хөрөнгөөр хоёр сум нарны цахилгаан станцаар ажиллаж байна. Германы ZTZT хөгжлийн банкны тусламжтайгаар таван сум усан цахилгаан станцаар ажиллаж байна. Одоо "Тайшир"-ын усан цахилгаан станцаас төвдөө болон 6-8 сум эрчим хүчээ аваад ирэхээр эрчим хүчний хомсдол харьцангуй багасчих байх. Үүнийгээ дагаад хүмүүс маань юм хийе, бүтээе гэсэн эрмэлзэлтэй болж байна. Өөрийгөө Засаг дарга байх үедээ 24 цагийн эрчим хүчтэй болгочих юмсан, Монгол төрийн бодлогыг нутаг руугаа чиглүүлж, гадна дотны хөрөнгө оруулалтыг авч хөгжлийг шат шатаар ахиулахаар зүтгэж л байна. Эрчим хүчгүй байсан аймгийг эрчим хүчний хязгаарлалттай болгож байна.
-Завхан, Говь-Алтай хоёр аймаг гэрэл цахилгаангүйгээрээ цоллуулсаар удлаа. Ер нь хэдий хугацааны дараа байнгын эрчим хүчтэй болох вэ?
-Засгийн газраас Завханчуудтай 2012 оны төгсгөл 11,12-р сарын үе буюу 18 сарын дотор эрчим хүчээ өгнө гэсэн гэрээтэй байгаа. Зөвхөн Завханчуудыг биш Говь-Алтайг хангана. Говь-Алтайг хангаад зогсохгүй цаашдаа эрчим хүчний энэ үйлдвэрлэл өргөжин тэлнэ. Ховд, Увс, Баян-Өлгий аймгууд ОХУ-аас валют төлж эрчим хүч авдаг. Тэгвэл удахгүй Завхан аймаг эрчим хүчний хязгаарлалттай аймаг биш, эрчим хүч түгээдэг аймаг болно. Тэр хэмжээгээрээ манай аймагт явагдаж байгаа үйлдвэрлэл нэмэгдэж орон нутгийн төсвийн орлого нэмэгдэх учиртай. Эхний ээлжинд 300-400 хүний түр болон байнгын ажлын байр бий болно.
-Баруун аймгийнхны анхаарлыг их татаж байгаа учраас дахиад тодруулж асууя. Энэхүү яриад байгаа эрчим хүчний эх үүсвэр нь хаанаас эхтэй гэнэ ээ?
-Манай аймгийн Тэлмэн сумын нутаг болох Хүрэн талын хөндий гэж сайхан хөндий байна. Тэр хөндий "Могойн гол"-оос 80 километрээс нүүрсээ татна. 110 сая долларын хөрөнгө оруулалттай дулааны цахилгаан станц баригдана. Засгийн газартай концессын гэрээ байгуулж бариад тодорхой хугацаанд ашиглаад сүүлд нь Монголд үлдээхээр ийм байдлаар гэрээгээ хийж байгаа юм байна лээ. Маньд тэр дээгүүрх гэрээний асуудал, хэлцэлд нарийн ойлголт бол байхгүй. Хамгийн гол нь орон нутгийн ард иргэдийн хөгжил дэвшил чухал байна. Тийм учраас нэгдүгээрт нь богино хугацаанд найдвартай цахилгааны эрчим хүчтэй болох асуудал, хоёрдугаарт орон нутгийн төсөв улсаас татаастай явдгаа болих. Манай аймгийнхан уул уурхайгаа ашигладаггүй гэж болно. Ашиглалтын лиценз гурав байна, 70 гаруй хайгуулын лицензтэй. Очирваань хайрханыг тойрсон уулсууд хамгаалалттайгаас гадна Завхан аймаг цианит натри, мөнгөн ус байхгүй учраас монголчууд манай аймгийн малын махыг идье гэдэг. Дээрээс нь өндөр уулсын ховор ургамал их иддэг болохоор манай малын мах тэр чигээрээ витамин байдаг. Тийм учраас Завхан аймгийн Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, тэнд тариалсан ургамал , малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсч байна. Ийм учраас бид аймгийн төв, Тосонцэнгэл, Тэс сумдад 3 махны үйлдвэр ажиллуулахаар барилгын ажил эхлээд одоо ашиглалтанд орох гэж байна. Ашиглалтанд орох юм бол зөвхөн гулуузаар нь гаргах биш мах болон махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бусад аймаг руу, мөн Тува улс болон түүгээр дамжуулан ОХУ руу гаргах бололцоо байна.
-Танай аймгийн нутагт уул уурхайн ажил бараг явагддаггүй гэж ойлгож болох нь ээ?
-Манай нутагт уул уурхайн ажил байхгүй. Ер нь бол Дөрвөлжин суманд "Фүжикс" компани хайгуулын ашиглалтын лицензтэй. Ажлаа хараахан эхлээгүй байгаа. Бид нилээн өндөр шаардлага тавьж байгаа. Ялангуяа орчин үеийн технологиор л ашиглахыг шаардаж тулгаж байгаа. Энэ нь алтны уурхай байгаа юм.
-Таны аймгийн Засаг дарга алба бусад аймгийн дарга нараас арай ялгаатай. Та бол Ардчилсан намаас сонгогдсон Засаг дарга. Харин танай аймгаас сонгогдсон гишүүд бүгд Ардын намынх. Хоёр өөр намын хүмүүсийн ажлын уялдаа холбоо хэрхэн явагдаж байна?
-Яахав дээ, төрийн өмнөөс хариуцлага хүлээгээд ард түмнээ төлөөлөөд ажиллаж байгаа төрийн түшээд, УИХ-ын гишүүд ард түмнийхээ саналыг аваад ажиллаж байгаа. Засаг даргын хувьд ч тэр монгол төрийн ажлыг гацаахгүй, хүндрэлгүй явуулах чиглэлээр хамтран ажиллаж байгаа. Мэдээжийн хэрэг нам нь өөр болохоор бас тодорхой улс төрийн өнгө аястай зүйлүүд гарахыг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь хувь хүнээсээ илүүтэй намын асуудал гаргадгийг үгүйсгэхгүй. Зарим гишүүдээс тийм өнгө аястай зүйл гарч байсан нь ч сүүлйин үед гайгүй болчих шиг байна. Хамтарч ажиллая, хийе, бүтээе гээд санал ирэхэд нь би хүлээж аваагүй бол ярих нь зөв л дөө. Гол руу хүн уначихсан байхад нь аврах юмсан гээд тойроод гүйгээд байдаг шиг сэтгэлгүй, улс төрийн өнгө аястай мэдээллүүд гаргаад, тэр нь өөрөө Завхан аймгийнхан хамтарч ажиллахгүй байна гэсэн уур амьсгалыг нийгэмд бий болгоод байгаа талууд бий. Тэрнээс биш орон нутагт ажил гацаад бие биенийхээ дэмжлэгийг авахгүй байгаа зүйл байхгүй.
-Завхан аймгийн Засаг даргын албыг анх авахад нөхцөл байдал ямар байв. Намын ялгаа орон нутагт онцгой шүү дээ. Ялангуяа Ардын намын ноёрхол.
-Завхан аймгийн ард түмэн их зөв сонголт хийдэг гэж би боддог. Урьд урьдын сонгуулиар нэг намд санал өгч байсан тохиолдол байхгүй. Тухайлбал 2004 онд Туяа МАХН-аас, Содномцэрэн Ардчилсан намаас, би бие даан сонгогдож байлаа. Бид гурвын хувьд хамтарч бодлогын чанартай асуудал дээр ажиллахад их үр өгөөжтэй байсан. Орон нутгийн сонгуулийн хувьд аймгийн Иргэдийн хуралд Ардчилсан нам олонхи бололгүй 20 жил болсон. Харин өнгөрсөн орон нутгийн сонгуулиар анх удаа Ардчилсан нам сонгуульд ялсан учраас ардчиллын үнэт зүйлийг хэрэгжүүлэх, хуучин хэвшмэл загвараас нь гаргах, хүнд суртал, авлига, хээл хахууль зэрэг асуудлыг арилгахын тулд нилээн хичээж ажиллаж байна. Насаараа л дарга байхыг боддог, сонгууль дөхөхөөр хэдэн килограмм гурил, хэдэн төгрөг өгөөд аргалчихдаг, иргэдээ үл тоомсорлодог нөхөдтэй үзэж тарсан. Үүнийг арилгахын тулд агентлагууд, тамгын газрын дарга гээд багагүй улсуудыг өөрчилсөн. Дахиад өөрчлөх шаардлага байгаа юм. Зөвхөн хуучин ажиллаж байснаас гадна миний үеийн хүмүүс ч гэсэн зарим ажил дээр удаан, мөн итгэл хүлээж ажиллахгүй байна. Би цаг тухайд нь арга хэмжээ авч ажиллаж байна даа.
-Тантай холбоотой хэвлэлээр гарч байдаг шар гэмээр зарим зүйлийг асуумаар байна. Тухайлбал та чинь гэр бүлтэй хүн үү, үгүй юу?
-Надад хэвлэлээр эхнэр авч өгөөд л байх юм. Миний хувьд Завхандаа аав ээж хоёртойгоо амьдарч байна. Эхнэр маань хүнд өвчин тусч яаж ч болохгүй алдаад хэдэн жил боллоо доо. Хэнз хүү минь одоохондоо Америкт сурч байгаа ах эгч хоёртойгоо хамт байгаа. Би гэдэг хүн өдөр шөнөгүй ажил гэж давхиад, хөдөө ч их явах юм, муу хүүгээ зутраачих гээд болдоггүй. Түр эгч рүү нь явуулсан нь тэр. Хувийн амьдралынхаа талаар өгөх миний яриа ийм байна. Ингээд яриагаа өндөрлөе. Амьтаны баахан нялх үрс энд авчирчихаад хажуунаас нь холдож болохгүй байна. Тийшээгээ очихгүй бол болохгүй.
Цаг зав гарган яриа өрнүүлсэнд баярлалаа |
Я.Санжмятав: Миний нэгэн том мөрөөдөл биеллээ |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (5) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин жинхэнэ Монгол ард тумнээ гэсэн энэ Санжмитав дарга шиг их хурлийн 76-н гишуудтэй бол манай Монгол улс тун амархан цэнгэлийн манлайд хурэхээр байна даа
2011-07-08 | 09:21:06 | 99.41.247.180 | |
Зочин жинхэнэ Монгол ард тумнээ гэсэн энэ Санжмитав дарга шиг их хурлийн 76-н гишуудтэй бол манай Монгол улс тун амархан цэнгэлийн манлайд хурэхээр байна даа
2011-07-08 | 09:08:40 | 99.41.247.180 | |
Зочин жинхэнэ Монгол ард тумнээ гэсэн энэ Санжмитав дарга шиг их хурлийн 76-н гишуудтэй бол манай Монгол улс тун амархан цэнгэлийн манлайд хурэхээр байна даа
2011-07-08 | 09:02:31 | 99.41.247.180 | |
Зочин Санжмытаваа чи шүү .Амжилт ,эх орноосоо алс хол байгаа бид нар ийм гэгээлэг сайхан зуйл уншсан чин их сайхан бна. Тэгээд тэр багачуудийг чин их өхөөрдөм бна.Нутгийн зон олон мин сайхан наадаарай. Та бүхэндээ аз жаргал сайн сайхан болгонийг хүсэж бна хулээн авна уу.
2011-07-07 | 21:09:28 | 92.106.70.48 | |
Зочин Сайхан ажил зохион байгуулж байгаа Завханчууддаа баяр хургээд улам их амжилт хусье?
2011-07-07 | 20:46:36 | 92.126.28.13 | |
|
|
|
|

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 14:19 Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114,
|
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, »»
|
|
“Хүннү Эйр” Улаанбаатар–Эрээн чиглэлийн нислэгийг 7-р сарын 10-ноос өдөр бүр эхлүүлнэ 00:09 2025 оны 7-р сарын 3, Улаанбаатар — Монголын иргэний агаарын тээврийн “Хүннү Эйр” ХХК энэ сарын 10-наас эхлэн Улаанбаатар-Эрээн чиглэлийн шууд нислэгээ өдөр бүрийн тогтмол давтамжтайгаар сэргээхээр болсноо мэдэгдлээ.
|
2025 оны 7-р сарын 3, Улаанбаатар — Монголын иргэний агаарын тээврийн “Хүннү Эйр” ХХК энэ сарын 10-наас эхлэн Улаанбаатар-Эрээн чиглэлийн шууд нислэгээ өдөр бүрийн тогтмол давтамжтайгаар сэргээхээр болсноо мэдэгдлээ. »»
|
|
ЦЕГ: Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид PLAYTIME болж буй тухайн газар ажиллаж байгаа 15:37 Өчигдөр буюу пүрэв гарагт жил бүр болдог PLAYTIME хөгжмийн фестивал арга хэмжээ Налайх дүүргийн нутагт гурав хоног
|
Өчигдөр буюу пүрэв гарагт жил бүр болдог PLAYTIME хөгжмийн фестивал арга хэмжээ Налайх дүүргийн нутагт гурав хоног »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард иргэдийн дансанд шилжүүлнэ 15:32 2025 оны хоёрдугаар улирал буюу 4, 5, 6-р сарын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө
|
2025 оны хоёрдугаар улирал буюу 4, 5, 6-р сарын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө »»
|
|
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа 15:08 Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хувааж зарлана гэдгийг өнгөрсөн долоо
|
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хувааж зарлана гэдгийг өнгөрсөн долоо »»
|
|
ХӨСҮТ: 10-14 насны 4591 хүүхэд улаанбурханаар өвджээ 14:20 Xалдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 4-ны байдлаар улаанбурхан
|
Xалдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 4-ны байдлаар улаанбурхан »»
|
|
И.Цэлмүүн шатрын өсвөрийн дэлхийн цомоос медаль хүртсэн анхны тамирчин болов 14:11 Гүрж улсын Батуми хотод шатрын 8, 10, 12 насныхны Дэлхийн цомын тэмцээн зургадугаар сарын 22-ноос долоодугаар
|
Гүрж улсын Батуми хотод шатрын 8, 10, 12 насныхны Дэлхийн цомын тэмцээн зургадугаар сарын 22-ноос долоодугаар »»
|
|
Бусдыг хутгалсан гэх этгээдүүдийг хяналтын камерын тусламжтай олж тогтоон мөрдөн шалгаж байна 10:34 Энэ оны 07 дугаар сарын 03-ны өдөр цахим орчинд “Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна” гэх мэдээлэл нийтлэгдсэн.
|
Энэ оны 07 дугаар сарын 03-ны өдөр цахим орчинд “Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна” гэх мэдээлэл нийтлэгдсэн. »»
|
|
Ээлжийн амралтын мөнгөө дутуу авбал маргаан таслах комиссоор шийдүүлэх боломжтой 10:32 –Зарим хүмүүс ээлжийн амралтын мөнгө нь бодсоноос нь бага орсон гээд байдаг. Үндсэн цалингаас нь ээлжийн амралтын
|
–Зарим хүмүүс ээлжийн амралтын мөнгө нь бодсоноос нь бага орсон гээд байдаг. Үндсэн цалингаас нь ээлжийн амралтын »»
|
|
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт гарсан түймрийг бүрэн унтраалаа 10:07 Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Хар морьт” гэдэг газар гарсан ойн гал түймрийг өнөөдөр /2025.07.03/ 13:41
|
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Хар морьт” гэдэг газар гарсан ойн гал түймрийг өнөөдөр /2025.07.03/ 13:41 »»
|
|
Labubu-г бүтээгч Хятадын хамгийн залуу тэрбумтан боллоо 10:01 “Pop Mart” компанийн тэргүүн, 38 настай Ван Нин Хятадын хамгийн баян 10 хүний тоонд багтаж, улсынхаа хамгийн залуу тэрбумтан болжээ.
|
“Pop Mart” компанийн тэргүүн, 38 настай Ван Нин Хятадын хамгийн баян 10 хүний тоонд багтаж, улсынхаа хамгийн залуу тэрбумтан болжээ. »»
|
|
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 09:53 Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо.
|
Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. »»
|
|
Хятадын эрдэмтэд хүчирхэг шинэ оптик тооцоолох чип бүтээжээ 17:48 Хятадын эрдэмтэд тооцоолол хийхдээ цахилгааны оронд гэрэл ашиглаж ажилладаг компьютерийн чипийг бүтээжээ.
|
Хятадын эрдэмтэд тооцоолол хийхдээ цахилгааны оронд гэрэл ашиглаж ажилладаг компьютерийн чипийг бүтээжээ. »»
|
|
Ливерпулийн довтлогч Диого Жота 28 насандаа таалал төгслөө 17:44 Английн Премьер лигийн аварга Ливерпуль багийн довтлогч Диого Жота Испанид автомашины ослоор өөд боллоо.
|
Английн Премьер лигийн аварга Ливерпуль багийн довтлогч Диого Жота Испанид автомашины ослоор өөд боллоо. »»
|
|
Өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом” тэмцээнээс И.Цэлмүүн хүрэл медаль хүртжээ 17:36 Монгол Улсын дөрвөн удаагийн аварга шатарчин И.Цэлмүүн өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна.
|
Монгол Улсын дөрвөн удаагийн аварга шатарчин И.Цэлмүүн өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна. »»
|
|
Үндэсний их баяр наадамд зодголох бөхчүүдийн бүртгэл даваа гаригт эхэлнэ 16:22 Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114,
|
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, »»
|
|
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна 16:07 2025 оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долоодугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна.
|
2025 оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долоодугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна. »»
|
|
Хойд Солонгос улс аялал жуулчлалын шинэ бүсээ нээв 15:46 Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ
|
Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ »»
|
|
Чансаатай хөгжлийг дэмжиж буй Өвөр Монголын практик 14:58 ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 2023 оны 06-р сард ӨМӨЗО-нд дөрөв дэх удаа ажиллаж, Өвөр Монголын ажлыг удирдан чиглүүлэв. Ши Жиньпин дарга:
- Бид ХКН-ын төв хорооноос ӨМӨЗО-нд авч буй стратегийн бодлогыг тууштай баримталж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн, үнэн зөв, иж бүрэн хэрэгжүүлэх ёстой. Чансаатай хөгжлийг ахиулах үндсэн зорилтод анхаарлаа хандуулан, Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын ухамсрыг бэхжүүлж, хөгжил, аюулгүй байдалд адилхан ач холбогдол өгөх ёстой. Экологийг тэргүүнд тавих ногоон хөгжлийн чиг баримжааг баримталж, хөгжлийн шинэ хэв маягийг бий болгоход идэвхтэй нэгдэж, үйлчилнэ. "Экологийн болон аюулгүйн халхавч", "Хоёр бааз", "Нэг гүүрэн гарц"-ын бүтээн байгуулалтад шинэ амжилт үзүүлж, Өвөр Монголд Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн шинэ хуудсыг нээх ёстой гэж онцоллоо.
|
|
2025 оны Зуны Давосын форум дах ”Хятадын хэв маяг” 14:55 2025 оны Зуны Давосын форумын үеэр Тяньжинь хот хамгийн сүүлийн үеийн технологи, ухаалаг үйлдвэрлэл, түүхэн соёл, хотын өнгө үзэмж зэрэг олон төрлийн сэдвийг хамарч, үүний зэрэгцээ соёлын биет бус өвийн гайхамшигт төслүүд, соёл урлагийн тоглолт, тусгай хоолны амталгаа болон бусад арга хэмжээнүүд зохион байгуулж, өнгөрсөн ба одоо үеийг хослуулсан, нээлттэй, хүртээмжтэй байдал, инновац ба дэвшлийг агуулсан "Хятадын хэв маяг"-ийг зочдод мэдрүүлсэн байна.
|
2025 оны Зуны Давосын форумын үеэр Тяньжинь хот хамгийн сүүлийн үеийн технологи, ухаалаг үйлдвэрлэл, түүхэн соёл, хотын өнгө үзэмж зэрэг олон төрлийн сэдвийг хамарч, үүний зэрэгцээ соёлын биет бус өвийн гайхамшигт төслүүд, соёл урлагийн тоглолт, тусгай хоолны амталгаа болон бусад арга хэмжээнүүд зохион байгуулж, өнгөрсөн ба одоо үеийг хослуулсан, нээлттэй, хүртээмжтэй байдал, инновац ба дэвшлийг агуулсан "Хятадын хэв маяг"-ийг зочдод мэдрүүлсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг Counter strike-2 тоглоомын дэлхийн аваргын дэд байрт шалгарсан “THE MONGOLZ” багийн тамирчидтай уулзлаа 13:36 АНУ-д болсон Countre strike-2 энэ оны эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын The MongolZ баг Ази тивээс
|
АНУ-д болсон Countre strike-2 энэ оны эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын The MongolZ баг Ази тивээс »»
|
|
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алджээ 13:27 Энэ оны 06 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг
|
Энэ оны 06 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг »»
|
|
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв 11:58 Японы Цог Жавхлант Эзэн хаан, Эрхэм Дээд хатны хамт энэ сарын 6-ны өдрөөс Монгол Улсад төрийн айлчлал хийхтэй
|
Японы Цог Жавхлант Эзэн хаан, Эрхэм Дээд хатны хамт энэ сарын 6-ны өдрөөс Монгол Улсад төрийн айлчлал хийхтэй »»
|
|
P. Diddy-г хүнд гэмт хэргүүдэд буруугүй гэж үзжээ 11:22 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 3 /DW/. P.Diddy, Puff Daddy, Diddy гэсэн тайзны нэрээр алдаршсан Америкийн
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 3 /DW/. P.Diddy, Puff Daddy, Diddy гэсэн тайзны нэрээр алдаршсан Америкийн »»
|
|
Ойн түймэр 77.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна 10:17 Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.02/ 11:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-2, Баянгол, Алтанбулаг суманд
|
Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.02/ 11:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-2, Баянгол, Алтанбулаг суманд »»
|
|
Далай лам дахин төрнө гэдгээ зарлаж, хойд дүрийг нь зөвхөн Гадэн Подран сан хайх эрхтэй гэв 09:45 Төвөдийн оюун санааны удирдагч Далай лам лхагва гарагт мэдэгдэхдээ, өөрийн нас барсны дараа дахин төрнө гэж баталж,
|
Төвөдийн оюун санааны удирдагч Далай лам лхагва гарагт мэдэгдэхдээ, өөрийн нас барсны дараа дахин төрнө гэж баталж, »»
|
|
Хэт халалтын улмаас Франц сургуулиудын үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарлав 09:44 Европт хэт халалт эхэлсний улмаас Франц сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарласан байна.
|
Европт хэт халалт эхэлсний улмаас Франц сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарласан байна. »»
|
|
”Солонго ярилцлага”|Г.Баатар: Тэнгэрлэг сайхан аав минь 17:34
|
|
“Бүс ба Зам - Гэрэлт аялал” үргэлжилсээр 17:18 “Бүс ба Зам - Гэрэлт аялал” Монгол улс дахь төслийн 2025 оны үйл ажиллагаанд хамрагдахаар Монгол Улсын нүдний болор цайх өвчтэй 121 хүн 06 дугаар сарын 20-ны өдөр Эрээн боомтоор Хятад улсад иржээ.
|
|
Авлига авсан ХХЕГ-ын Нууцын албаны ажилтнуудын 2 жил нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, ₮6 саяар торголоо 15:18 Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-ын Нууц, мэдээллийн аюулгүй байдлын албаны Бүртгэлийн нэгдсэн системийн
|
Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-ын Нууц, мэдээллийн аюулгүй байдлын албаны Бүртгэлийн нэгдсэн системийн »»
|
|
Долдугаар сард ЦАГ АГААР ямар байх вэ? 13:17 Цаг уурын байгууллагаас долдугаар сард нутгийн өмнөд хэсэг болон говийн аймгуудын нутгаар бороо хур ихтэй байх төлөвтэй байгааг мэдээлжээ.
|
Цаг уурын байгууллагаас долдугаар сард нутгийн өмнөд хэсэг болон говийн аймгуудын нутгаар бороо хур ихтэй байх төлөвтэй байгааг мэдээлжээ. »»
|
|
BTS хамтлаг 2026 онд шинэ цомог, дэлхийн аялан тоглолтоор эргэн ирнэ 12:49 Мягмар гарагийн /2025.07.01/ орой Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг ирэх жил эргэн эрэлтээ хийнэ гэж Weverse
|
Мягмар гарагийн /2025.07.01/ орой Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг ирэх жил эргэн эрэлтээ хийнэ гэж Weverse »»
|
|
Путин, Макрон нар гурван жилийн дараа дахин утсаар ярилаа 12:47 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар долдугаар сарын 1-ний өдөр утсаар
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар долдугаар сарын 1-ний өдөр утсаар »»
|
|
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 10:33 Нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, Спорт, Аялал жуулчлал,
|
Нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, Спорт, Аялал жуулчлал, »»
|
|
Дэлгүүрийн худалдагчийг зодсон эрэгтэйг 48 цаг саатуулжээ 09:06 Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 22:40 цагт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 22:40 цагт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн »»
|
|
Нагоя башёд Монголын 20 бөх барилдана 08:45 Японы сумо бөхийн холбооноос ирэх сарын 13-нд эхлэх Нагоя башёгийн банцүкэг өчигдөр зарлаж манай улсаас 20 бөх дөрвөн зиндаанд зодоглох юм.
|
Японы сумо бөхийн холбооноос ирэх сарын 13-нд эхлэх Нагоя башёгийн банцүкэг өчигдөр зарлаж манай улсаас 20 бөх дөрвөн зиндаанд зодоглох юм. »»
|
|
Ой хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа 17:04 Өнөөдөр хоёр гал түймрийг бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллээ.
|
Өнөөдөр хоёр гал түймрийг бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллээ. »»
|
|
Өвөр Монголын цөлийг зассан туршлага 15:40 Энэ жил “Гурван умард” төсөл хэрэгжиж эхэлсний 47 жилийн ой тохиож байна. Хагас зуун жил үргэлжилсэн уйгагүй хөдөлмөрөөр Өвөр Монгол орон эх орныхоо хойд хилд нуршгүй ногоон хэрэм босгож, улс орны экологийн аюулгүй байдлыг үр ашигтайгаар баталгаажуулсан юм.
|
|
Харилцаа хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад Монголын найрамдлын түүхийг өгүүлнэ 15:39 6-р сарын 10-нд Хятад, Монголын хэвлэл мэдээллийн Хүбэй муж, ӨМӨЗО дахь хамтарсан сурвалжилгын арга хэмжээний нээлтийн үеэр Бүх Хятадын Сэтгүүлчдийн Нийгэмлэг болон Монголын СНЭ-ыэ дарга нар захидал илгээж, хамтарсан сурвалжилга амжилттай эхэлсэнд баяр хүргэжээ.
|
|
Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилга эхэллээ 15:38 Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн Хүбэй, ӨМӨЗО дахь "Боломжоо хуваалцан, хамтдаа хөгжье" хамтарсан сурвалжилгын үйл ажиллагаа ӨМӨЗО-ны Тунляо хотод 6-р сарын 10-ны үдээс хойш эхэллээ. Энэхүү арга хэмжээг БХСН, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монголын СНЭ хамтран гүйцэтгэж, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллин алба, Хүбэй мужийн Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба хамтран зохион байгуулж буй юм.
|
|
Шэнь Миньжуань:Хятад, Монголын хүмүүнлэгийн солилцооны агуулгыг баяжуулж, найрамдлыг бэхжүүлнэ 15:37 БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгын арга хэмжээнд захидал илгээж, Бүх Хятадын сэтгүүлчдийн нийгэмлэг, БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин Сайдын Яам, Монгол Улсын СНЭ, ӨМӨЗО-ны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, Хүбэй мужийн ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас хамтран зохион байгуулж буй Хятад, Монголын сэтгүүлчдийн Хүбэй, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжилгын ажиллагаа эхэлсэнд баяр хүргэв.
|
|
Хятад улс сансар судлалын өдрөөрөө Хятад маягийн сансар судллын шинэ аяллаа эхлүүлэв 15:36 4-р сарын 24-ний өдөр бол Хятадын сансар судлалын арав дах өдөрлөг юм. Энэ өдөр мөн Хятад улсын анхны хиймэл дагуул "Дүнфанхүн-1"-ийг амжилттай хөөргөсний 55 жилийн ой юм. Энэ өдөр "Шэньжөү-20" нисэгчтэй сансрын хөлгийг хөөргөж, орчлон ертөнцийг судлах шинэ аяныг дахин эхлүүлсэн юм.
Өнөөдөр бид бүгдээрээ одон орон сонирхогчид болсон. 04-р сард бид сансрын нисгэгчиддээ хүндэтгэл үзүүлэх ёстой, уудам орчлонгийн нууцыг тайлж, сансрын нисгэгчдийн бичсэн хятад маягийн романтикийг мэдрэх ёстой.
|
|
Супер хиймэл оюун бүтээх лаборатори байгуулжээ 14:53 НЬЮ-ЙОРК, 2025 оны долоодугаар сарын 1 /Bloomberg/. Өгөгдсөн даалгаврыг хүний түвшинд эсвэл бүр илүү сайн
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны долоодугаар сарын 1 /Bloomberg/. Өгөгдсөн даалгаврыг хүний түвшинд эсвэл бүр илүү сайн »»
|
|
Баяр наадмын нээлтийн тасалбар 07 сарын 02 буюу маргааш 07 цагаас худалдаанд гарна 14:31 Баяр наадмын нээлтийн тасалбар 07 сарын 02 буюу маргааш 07 цагаас худалдаанд гарна
|
Баяр наадмын нээлтийн тасалбар 07 сарын 02 буюу маргааш 07 цагаас худалдаанд гарна »»
|
|
Ерөнхий Сайд Г.Занданшатар: Засгийн газар үнэнч, ил тод, хариуцлагатай байх зарчмыг тууштай баримтлана. Хөрөнгө оруулагчдад ээлтэй бодлого хэрэгжүүлж, тэдний эрх ашгийг хамгаалж ажилллана 13:57 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар болон олон
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар болон олон »»
|
|
Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шав тавилаа 12:55
|
|
Хятад, Монголын уламжлалт анагаах ухааны эмчийн ур чадварыг дээшлүүлэх сургалт болов 12:37
|
|
Эрч хүчтэй залуу насаа хайрлая 12:00
Найруулагч: |
С.УРЬХАН |
Эх сурвалж: |
СОЛОНГО |
|
|
Уламжлалт заслаар бяцхан охины ”Нойрмог”нүдийг сэргээлээ 11:50
Зохиогч: |
Ц.Урантунгалаг,Б.Сурнаа |
Найруулагч: |
Б.СУРНАА |
Эх сурвалж: |
solongonews.mn |
|
|
2025 онд ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагын жагсаалт гарлаа 09:57 Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр ахмад настанд амралт,
|
Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр ахмад настанд амралт, »»
|
|
|
Хойд Солонгос улс аялал жуулчлалын шинэ бүсээ нээв 15:46 Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ
|
Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ »»
|
|
Хэт халалтын улмаас Франц сургуулиудын үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарлав 09:44 Европт хэт халалт эхэлсний улмаас Франц сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарласан байна.
|
Европт хэт халалт эхэлсний улмаас Франц сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарласан байна. »»
|
|
Д.Трамп: Израиль гал зогсооход шаардлагатай нөхцөлүүдийг хүлээж авлаа 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп долдугаар сарын 1-нд мэдэгдэхдээ, Израиль Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп долдугаар сарын 1-нд мэдэгдэхдээ, Израиль Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн »»
|
|
Путин, Макрон нар гурван жилийн дараа дахин утсаар ярилаа 12:47 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар долдугаар сарын 1-ний өдөр утсаар
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар долдугаар сарын 1-ний өдөр утсаар »»
|
|
Путин, Макрон нар гурван жилийн дараа утсаар ярихдаа Иран, Украины асуудлыг хэлэлцэв 08:59 ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Иран-Израилын мөргөлдөөн,
|
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Иран-Израилын мөргөлдөөн, »»
|
|
Трампаас болж унасан АНУ-ын хөрөнгийн зах зээл одоо түүхэн дээд түвшинд хүрэв, энэ өсөлт хэр удаан үргэлжлэх вэ 11:24 АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн саруудад олон сорилттой тулгарсан. Ерөнхийлөгч Доналд Трампын гаалийн татвар,
|
АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн саруудад олон сорилттой тулгарсан. Ерөнхийлөгч Доналд Трампын гаалийн татвар, »»
|
|
Дональд Трампын дэвшүүлсэн хуулийн төслийг Маск дахин шүүмжлэв 09:25 Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө
|
Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө »»
|
|
Баруун Европ даяар хэт халж байна 15:25 БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм
|
БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм »»
|
|
Японд ажлаас үүдэлтэй сэтгэцийн өвчлөл дээд хэмжээнд хүрчээ 18:24 ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар
|
ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар »»
|
|
АНУ, Хятад улс худалдааны хэлэлцээр байгуулжээ 13:46 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ »»
|
|
Ираны дээд удирдагч: АНУ-ын цохилт ямар ч үр дүнд хүрээгүй 10:24 Ираны дээд удирдагч Аятолла Али Хамней АНУ-ын Ираны цөмийн байгууламжуудад өгсөн агаарын цохилт нь нөхцөл
|
Ираны дээд удирдагч Аятолла Али Хамней АНУ-ын Ираны цөмийн байгууламжуудад өгсөн агаарын цохилт нь нөхцөл »»
|
|
Кенид улс даяар жагсаал болж, 16 хүн амь үрэгджээ 10:16 “Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн
|
“Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн »»
|
|
Израил-Ираны дайн ба “Сибирийн хүч-2” 08:39 БЭЭЖИН, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Оросоос эрчим хүчний хэт хамааралтай болохоос болгоомжилдог
|
БЭЭЖИН, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Оросоос эрчим хүчний хэт хамааралтай болохоос болгоомжилдог »»
|
|
Иранд дахин цохилт өгөхийг үгүйсгэсэнгүй 13:15 ХААГ, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Цөмийн хөтөлбөрөө сэргээвэл Ираны цөмийн байгууламжуудад дахин
|
ХААГ, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Цөмийн хөтөлбөрөө сэргээвэл Ираны цөмийн байгууламжуудад дахин »»
|
|
Трампын зарласан гал зогсоох хэлэлцээр нэг цагийн настай байв 22:07 1. 2025 оны 6-р сарын 24-ний өглөөний 3 цагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израиль ба Ираны хооронд гал зогсоох
|
1. 2025 оны 6-р сарын 24-ний өглөөний 3 цагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израиль ба Ираны хооронд гал зогсоох »»
|
|
Сергей Лавров барууны орнуудыг Украинд зэвсэг нийлүүлж байна гэж буруутгав 21:26 ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров 6-р сарын 24-ний өдөр хэлэхдээ, Герман болон барууны бусад орнууд Украинд зэвсэг
|
ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров 6-р сарын 24-ний өдөр хэлэхдээ, Герман болон барууны бусад орнууд Украинд зэвсэг »»
|
|
Ираны Ерөнхийлөгч: 12 хоног үргэлжилсэн дайн дуусч, сэргээн босголт эхэлж байна 16:08 Ираны Ерөнхийлөгч Масуд Пежичян 24-ний өдөр Ираны ард түмэнд хандан ил захидал илгээн, Ираны ард түмэн баатарлаг
|
Ираны Ерөнхийлөгч Масуд Пежичян 24-ний өдөр Ираны ард түмэнд хандан ил захидал илгээн, Ираны ард түмэн баатарлаг »»
|
|
АНУ яагаад Иранд цохилт өгсөн бэ 10:52 АНУ-ын зэвсэгт хүчин Ираны гурван гол цөмийн байгууламжид цохилт өгсөн гэж Доналд Трамп бямба гарагт /2025.06.21/ мэдэгдсэн.
|
АНУ-ын зэвсэгт хүчин Ираны гурван гол цөмийн байгууламжид цохилт өгсөн гэж Доналд Трамп бямба гарагт /2025.06.21/ мэдэгдсэн. »»
|
|
Ираны цөмийн байгууламжуудад асар их хохирол учирсан гэж мэдэгджээ 13:35 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 23 /BBC/. Ираны цөмийн байгууламжуудад асар их хохирол учирсан
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 23 /BBC/. Ираны цөмийн байгууламжуудад асар их хохирол учирсан »»
|
|
Ираны Ерөнхийлөгч АНУ-ын түрэмгийлэлд хариу өгнө гэжээ 11:25 Ираны ерөнхийлөгч Масуд Пежичян 6-р сарын 22-нд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярихдаа, Америкийн
|
Ираны ерөнхийлөгч Масуд Пежичян 6-р сарын 22-нд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярихдаа, Америкийн »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|