 |
|
 |
|
Л. Түдэв: “Би аймгийнхандаа хэлдэг. Бид Увсынхан шиг нэг клуб болж явах ёстой шүү гэж. Тэгвэл хүчирхэгжинэ” |
|
|
 |
|
 |
Л. Түдэв: “Би аймгийнхандаа хэлдэг. Бид Увсынхан шиг нэг клуб болж явах ёстой шүү гэж. Тэгвэл хүчирхэгжинэ”
2011-07-06Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Лодонгийн Түдэвтэй Алтай нутгийн тухай товчхон хөөрөлдсөн 
ярилцлагыг нутгийнхандаа толилуулж байна. -"Алтан титэмт Алтай"-гаараа тэргүүн байрын эзэн болсонд тань баяр хүргэе. Үнэхээр Алтайн нуруу бол алтан титэмтэй мэт харагддаг шүү дээ? -Олон өнгөтэй, чансаатай бүтээл уралдаанд ирсэн байна лээ. Миний эссэ түрүүлнэ гэж бодсонгүй. Намайг хүндэлсэн юм болов уу. "Алтан титэмт Алтай" гэдэг өргөмжлөлийг товчилбоос "АТА" гэдэг үг болно.
-Энэ үг ямар утга учрыг агуулдаг хэрэг вэ?
-Тэр бол өвөг Монгол хэлнээ "Аав" гэсэн утгатай байж. Одоо ч монгол гаралтай олон хэлэнд тэр хэвээрээ үлджээ. "Атайл" гэж улсын эцэг хэмээн өргөмжлөгдсөн Хүн улсын нэгэн монгол хаан өрнөдөд алдаршиж, үлгэр домог, дуу хуур, түүх шаштирын мартагдашгүй нэгэн баатар нь болон мөнхөрсөн юм.
-Ромын эзэнт гүрнийг мөхөөхөд хүргэсэн Хүннүгийн хаан Атиллаг хэлж байна уу? -Тийм. XXI зууныхны удирдлагын ухааны өвөрмөц үлгэр дууриал болж байна. Тэр арга билиг нь барууны өндөр хөгжилтэй орнуудын ажил хэрэгч хүмүүсийн ширээний ном болсон. Уэсс Робертсын "Хүннүгийн хаан Аттилла-удирдахуй ухааны нууц" гэж ном бий. Атиль буюу улсын эцэг хэмээн өргөмжлөгдсөн тэр хүннү дайчин Алтайн уулсаар нутаглаж баруун зүгийн орнуудыг эзэгнэх түүхэн аян дайнд анх мордсон юм. Тэр цагтаа төмөр хайлуулж, хатан болд илд хийдэг байсныг нь өрнөдийнхөн "акинаки" гэж нэрлэсэн. Богиновтор, бага зэрэг махигар тэрхүү сэлэм нь тухайн үедээ сонгодог зэвсэг байжээ. -Алтайн төмрөөр хийсэн зэвсэг барууны ертөнцийг сөхрөөсөн байх нь ээ? -Алтайн төмрөөр ширээж, давтаж хийсэн тэр илд их хаттай тул барууныхны төмөр жадыг тас хяргачихдаг байж. Харин японууд өнөө хүртэл тэр нууцыг хадгалан авч, нэрийг нь ч бас "катана" гээд самурайн илд хийсээр ирсэн. Атиллийн үеийн өвөг дээдэс маань барууншилснаас хойш Алтайн төмрийн дархны ажил аажмаар орхигдож, уурхайнууд нь нууцлагдан хаягдсан байж мэдэх юм. Бас монгол газарт "ширмэн тогооноос өөр төмөрлөг зүйл оруулахыг хорьсон" харийн бодлого ч нө-лөөлсөн байх шалтгаан ч бий. -Алтайн уулсаа монголчууд яг таг мэддэггүй нь таны ярианаас харагдлаа? -Алтайн уулс бас төмөр илднээс гадна алтан дуулгыг Монголчуудад хайрласан. Аптай гэдэг үг өөрөө ч "Алттай" хэмээх нэр болохыг дээр үед нэг орос эрдэмтэн нотолсон байдаг. -Тэр нь юу гэж? -"Алт манасан тас" (золото стригущий гриф) номдоо өгүүлсэнтэй нь би одоо ч санал нэг яваа. Алтайн алт нь цас мөсөөр хучигдсан их оргилуудад биш, түүнээс дооших ханхар цээж, өргөн хормойд нь хадгалаастай байгаа хэрэг. Манай түүхийн будан гүдэнд тэр бүхэн бүдгэрсээр одоо Алтайн алтыг мэдэх хүнгүй мэт. "Алтан титимт Алтай" бюу АТА гэдэг аав-уулсын хамгийн үнэт, хамгийн мөнх, хамгийн дуусашгүй баялаг бол түүний элэг цээжинд наалдаж, хормойд нь хөлбөрч, өсөн үржиж, өөдлөн солигдсоор ирсэн монгол хүн юм шүү дээ. -Яг одоо аав Алтай уулаа түшин нутаглах Говь-Алтайнхан аймгийнхаа 70 жилийн ойг тэмдэглэх гэж буй нь сайхан хэрэг ээ? -Баяртай байна. Алтайнхан маань өмнө нь ч засаг захиргааны нэгж байгуулж байсан. Монгол овогтны сүүлийн гурван том гүрний хамгийн дүүмэд нь болох Чингисийн эзэнт гүрний түүхээс гэрч аваад үзье. Их гүрнийг байгуулахад тулгуур болсон зургаан том овогтны нэг Жалайрын Мухулай жанжинд Чингис хаан "Улсын ван" цол олгож өмнөд хязгаарын захирагчаар томилж байв. Өөр хэнд ч "ван" цолыг их хаан өгөөгүй. Ван гэхээр л хятад үг гэж бодож болохгүй. Тэр нь өвөг монгол хэлний "ноён" гэсэн утгатай үг. Одоо ч Польш зэрэг улсын хэлнээ "пан" гэж хэрэглэгдсээр байна. Гоо ван Мухулайн жалайрууд Чингисийн эзэнт гүрний баруун зүгийн байлдааны гол хүч болж Алтайн чинадад илгээгдэн их гүрнийг тэлсэн. Өнөөг хүртэл Дундад Азид Жалайрууд хүн амын цөөнгүй хэсэг болон үлдсэн юм. Харин Алтайн уулсын өмнөд цэг Төмөр Хавын үзүүрээс хойших хил хязгаарыг сахин суулгасан есөн овгийн зонхилох хэсэг нь мөн л жалайрууд байсан нь өнөөгийн Говь-Аптай аймгийн хүн амд томоохон байр суурьтай байгаа шүү. -Түүхийн учгийг атган, хөөн шүүрдэж үзвэл сонин баримт гарч ирдэг юм байна лээ? -Тэр ч байтугай мөнхүү хязгаар нутгийн захирагчаар Чингис хаан бага насныхаа үнэнч нөхөр, хүлэг баатар Боорчийг томилсон нь үнэн хэрэгтээ Монгол нутаг дахь анхны засаг захиргааны нэгж байсан гэлтэй. Боорчи баатрын эзэмшиж асан нутагт одоо ч Боорчийн хоолой, тайлгат Тайгам нуур, хаадын нойрссон Хантайширын нуруу гэж байсаар байна. Боорчийн хоолойн хөвгүүн яруу найрагч Х. Чилаажав энэ уралдааныг зохион явуулсанд баярлаж байна. Энэ жилийн наадмаар мөн л тэр нутгийн адуу түрүүллээ. Сайхан байна шүү. Сүмогийн их арслан Ж.Бямбадорж гадаадад одтой барилдаж байна. Ямар ч нутгийн хамгийн том баялаг нь хүмүүс байдаг. Манай аймагт Монголдоо тэргүүлэх зохиолч, эмч, төрийн зүтгэлтэн, генерал, дуучин, жүжигчин олон байна. Үүний илэрхийлэл бол энэхүү олны хүртээл болж байгаа "Миний Алтай" ном боллоо. Ном бол хамгийн дурсгалтай, хойч үедээ үлддэг, түгээмэл эрдэнэ, бэлэг юм. Энэ номоороо Говь-Алтай төдийгүй Монголын бүх өнцөг булан бүрт бэлэг барьчихлаа. Номоор бэлэг барьдаг аймаг олон бус. Хөшөө суварга босгодог, морь, бөх уралдуулж, барилдуулдаг нь олон л доо. Ном бүтээх, бэлэглэх л үнэтэй. Манай аймгийн зохиолч, эрдэмтний тоо нь тус бүр 200 хол давсан байдаг юм. Дуучин цөөхөн байсан бол одоо олширч байна. "Миний Алтай" номд миний шавь С. Пүрэв, С. Лочин нарын бүтээл хүндтэй байрыг эзэлсэнд бахархаж сууна. Аймгийн төвийг Есөнбулаг нэртэй байхад ганцхан дунд сургуульд нь багшилж байх цагт надаар Марк Твений романуудыг яриулж суудаг байсан шавь нар дотроос маань арваад зохиолч төрөн гарч билээ. С. Лочин, С. Пүрэв, Т. Юмсүрэн, Ж. Гал, Ш. Шажинбат, Б. Дорж, Г. Дагвадорж, Нанж.Лхагва, Д. Цахилгаан, С. Донид гэхчилэн өнөө үед нэрд гарсан зохиолчдыг сураг байхаас нь мэдэх юм. Шинэ зуунд төрийн эргэлт биш оюуны эргэлт хийх үйлсийг Говь-Алтайнхан хийж чадахаа харууллаа. -Тухайлбал? -XXI зууны мэдээлэл хангамжийн шинэ хувьсгалыг Алтайн залуус хошуучилсан. Хөгжил дэвшлийг гүйцэхээр хойноос нь хөөх бус харин тосч угтан эзэмшихийн гайхамшигтай ач тусыг эх орон нэгтэндээ "Мобиком" анхлан нээж өгсөн. Санаачлан гүйцэтгэгчид нь дэлхийн II дайны үед аймгийн "Түмтийн штабын дарга" явсан Цэрэнпунцаг гуайн хүүхдүүд юм. -Аавын олон сайхан үрстэй танай аймаг түүхт 70 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэхийн эхлэлийг "Миний Алтай" ном тавьсан болов уу? -Тэгж байна. Хаадын нойрссон Хантайширын нурууны наад бэлд одоогийн Алтай хот далан жилийн тэртээ ханаа шийрлэж, тулгаа тулсан юм. Монгол орныг аймагласан засаг захиргааны анхдагч Боорчи баатрын уламжлал хэдэн зууны дараа жалайр хунтайж Гэрсэнзийн үед шинэ журамд орсон. Халх дөрвөн аймгийн анхдагч нь Засагт хан нэртэйгээр Гэрсэнзийн удирдлагаар байгуулагдаж тэр үлгэрээр Сайн ноён хан, Түшээт хан, Сэцэн хан аймгууд байгуулагдсан хэрэг. Түүний дараахь нэгэн зуун арваад жил буюу 1911 онд Монгол үндэстнээ аврах Үндэсний хувьсгалыг хийхэд Засагт хан аймгийн Засагтханы хошуунаас аймгийн хан Содномравдан Их хүрээнд ирж нууц хуралдаанд оролцобайв. Оросын хаанд захидал бичихэд гарын үсэг зурж илгээсэн бөгөөд харамсалтай нь харийн тагнуулын явуулгад өртөж амь насаа алдсан юм. -Алтайнхан бахархан дууриах төр, цэргийн зүтгэлтэн олонтой гэж сонссон? -Гоо ван Мухулай, хүлэг баатар Боорчийн уламжлалыг Алтайнхан шинэ зуунд өндөрт өргөсөөн. Үндэсний хувьсгал, ардын хувьсгал, Халх голын дайнд гавьяа байгуулсаар ирсэн. Монгол ардын цэргийн яамыг тэргуүлэн олон жил ажилласан Ж. Авхиа, Ш. Жадамбаа, Дотоод яамны сайд Д. Цэдэв, Ж. Баатар, цагдаагийн байгууллагыг шинэчилсэн Б.Пүрэв зэрэг генералыг нэрлэхэд л ойлгомжтой. -Төр, нийгмийн зүтгэлтнүүдийг тоочоод ч баршгүй биз дээ? -Төрийн сайдаас эхлээд Ерөнхий сайдыгхүртэл өндөр албыг нэр төртэй хашигчдын дотор эсэргүү гэгдсэн Мэнд сайдаас эхлээд Ц. Лоохууз, С. Аварзэд, Гадаад яамны болон Хөдөө аж ахуйн сайд Л.Ринчен, Гадаад худалдааны сайд Очир, Боловсрол соёлын сайд А. Цанжид, Соёлын дэд сайд Ч. Лодойдамба, нийслэл хотын мээр Цэдэв, Т. Билэгт гээд нэрлээд байвал урт жагсаалт болно. Тэр бүхнээс цойлон гарсан Ерөнхий сайд П.Жасрайг бүр ч мартаж боломгүй. -Эрдэмтэн, соёл урлагийн зүтгэлтнүүдээр ч, эмч, багш, хөдөлмөрийн баатар, нэгдлийн алдарт дарга нараараа ч нүүр бардам явах учиртайяа? -Зохиолч, эрдэмтдийн тоо нь тус бүр 200 гараад явчихсан аймаг. Олонд нэрд гарсан цуутай эмч Б. Рагчаагаас эхлээд зүрхний бурхан Ц. Бундан, гавьяат эмч /миний шавь/ З. Сарайдамбыг хүртэл хэдэн зуун шилдэг эмч нар, Элчин сайд Д. Цахилгаан, Осорын Эрдэнээ, Х. Даваадаш нараас эхлээд гадаад харилцааны нэртзүтгэлтнүүд, гавьяат багш Б. Чимэд, Н. Бадарч, Б. Гомбоос эхлээд ардын багш Ж. Дүгэр, Хөдөлмөрийн баатар тэмээчин Үрчгэрээс эхлээд Т. Дүйнхэр, Н. Дугуйцагаан, нэгдлийн дарга Г. Лодойхүү, Чулуун, Ядамхүү, Цээсүрэн хүртэл ажилсаг, санаачилгаараа алдаршсан хүмүүсийг тоочивч баршгүй нь ээ. -Та дуучид ч сүүлийн үед төрж эхэллээ гэж дээр дурссан? -Гавьяат дуучин З. Дашбалбар, Ц. Оюунцэцэг, Г. Болормаа, Н. Рина, Ч. Бат-Эрдэнээс эхлээд Н. Энхбатыг хүртэл ардын домогт дуучин Г. Повронгийн уламжлалыг шинэ төвшинд гаргах авьяастнууд төрж гарсаар нэрт жүжигчин Б. Лоовойн араас тайз, дэлгэцийн одод тодрон түгж эхэлсэн. "Монголын нэг өдөр" гэдэг хошин бөгөөд олон баатар, өргөн өгүүлэмж бүхий зурган "роман" анхлан бүтээж, монгол зургийн урлагт хувьсгал, шинэчлэл хоёрыг зэрэг хийсэн Засагтханы алдарт Марзан Шаравын уран бийрийг түүний төрсөн нутгийн хөвгүүн зураач Д. Мөнх газар унагалгүй өргөн барьж гавьяат зураачийн зэрэгт хүрсэн. Алтайн ахмад зураач Б. Чогсом Монгол, Францын Ардын зураач цолоор шагнуулсан цорын ганц монгол зураач юм. Сонгодог уран зураг оргилдоо хүрч хөгжсөн Франц улсаас ийм өндөр үнэлгээ авна гэдэг ганц Говь-Алтайн бус Монголын бахархал юм аа. -Таны дээр өгүүлсэн дэлхийн хөгжлийг тосч түрүүлнэ гэдэг үг сайхан санагдлаа? -Тийм ээ. Манай аймгийнхан юм бүхнийг санаачилдаг адтай. Одоо яриад байгаа нанотехнологийг ч санаачилж байсан баримт бий шүү. Ерөөс Говь-Алтайг төрөөс тусгаарлагдсан сав болгон үлдээсэн юм. Улсын чанартай үйлдвэр, барилга, зам харгуй байхгүй л байсан. Одоо ч хэвээр. Энэ "тусгаарлагдсан сав"-ны тухай миний бичсэн зүйл бий. Хожим Говь-Алтай л эх орныг маань аврах том талх байж магадгүй. Баялаг их бий л дээ. Хулан, бөхөн, аргаль, угалзыг нь харийнхан буудаж дууслаа. Та нар хар л даа. Богд уулыг өмлөж цөмлөж эхэлсэн. Урагшаа нь хятадууд, хойшоо нь оросууд эзэмшиж байна. Эх орон минь удахгүй ухсан нүх л болж үлдэх нь. Үүнийг би сануулж бичиж байсан. -Жишээ татах уу? -Цэнхэрмандал, Чоноголын уурхай, Зүүнбаянгийн ордыг ашиглах үед. Дараа нь Оросууд хоосон нүх л хаяад явсан. Үүнийг олон жил сануулсан даа. Алтайн эрдэнэсийг чингэхээс өмнө Шиньжаан-Уйгараар дамжин Энэтхэг, Узбек зэргийг мөлжих баялаг болгохсон. Гарц байна. Ер нь эх орны маань нэг хэсэг болсон Говь-Алтайнхны тархины багтаамж өндөр шүү. Үүнийг би судлаад тогтоочихсон. -Яаж вэ? -Дараа өгүүлэмз. Улаанбаатарынхны тархи үнэндээ бол "өтөлчихсөн". -Яагаад? -Хар багаас нь мэдээлэл, элдэв хэрэггүй зүйлээр бөмбөгдсөөр байгаад тэр дээ. Чухамдаа бол Монголын хүн амын эрүүл хэсэг нь хөдөөний малчид шүү. Хотынхон цонхноос өөр зүйл шагайхгүй. Шувуудын гайхамшигт ганганаан, таана хөмүүлийн үнэрийг мэдрэхгүй. Нөгөө утаа, элдэв самхай үнэр... Тийм учраас даяар монголын ариун голомтыг яаж сахихаа одооноос яаралтай төлөвлөх ёстой. Хятадууд жилд гурван мянган даргаа авилгын хэргээр цаазалж байна. Тэд тоогоор олон болохоор хэдэн арван саяар нь цөөлсөн ч ерөөс мэдэгдэхгүй. Бид бусдын хүний далайд живэхгүйн төлөө амьдрах цаг үе ирчихээд байна. Ингэхэд саяын "Алтаргана" наадам ёстой л загатнасан газрыг минь маажлаа. -Тэглээ. Хилийн гадна, дотно буй Монголчууд ойртож нягтрах агаар үнэртлээ? -Даяар Монголчуудын холбооны гэрээг байгуулъя гэж би олон жил бичсэн. Тоогоогүй. Одоо байгуулъя л даа. Европууд сандрахдаа 20-иод орон нэгдэж нэг хэл, мөнгөн тэмдэгтэй болохоор тогтов. Дэлхийд 15 сая орчим Монголчууд бий. Америкийн хүн амын 15 хувь нь монгол гаралтай. -Индиануудыг хэлж байна уу? -Индиан, тэлэнгидүүд 20 мянган жилийн өмнө Америкт нүүж очсон. Тэлэнгидүүд одоо Увсад ч бий. Зангадыг би Перугийн нэгэн дуучин бүсгүйтэй адил мундаг хоолойтой гэдэг байлаа. Перугийн 15 хувь нь Монгол юм. Тэд манай битүү хоол шиг үндэсний хоолтой. Оросыг ухвал татаар гарч ирнэ гэдэг. Монголчуудын удам их. Яагаад бид Оростой сэтгэлгээ адилхан байдаг вэ гэдгийн хариу болно. Нөгөө хувьчлал яагаад давтагдав.Гайдарын явдлыг хар л даа. Бид Оросуудыг 300 жил ноёрхсоны үр дүн шүү. Дундад Азид 15 сая хүнийг Чингисийн гентэй гэдэг. Угтаа бол нөгөө жалайрууд шүү дээ. Энэ бүхэнтэй Алтайнхан түүхийн сэжмээр холбогдоно. Тайширын усан цахилгаан станцыг ямар ч нарийн төлөвлөгөөгүй барьснаас Завхан гол үгүй боллоо. Ухаантай л амьдарцгаая. Би аймгийнхандаа хэлдэг. Бид Увсынхан шиг нэг клуб болж явах ёстой шүү гэж. Тэгвэл хүчирхэгжинэ. -Яагаад? -Хүч нэгдэнэ гэдэг нэг л зүйлийн төлөө зорихыг хэлнэ. Оюуны хувьд ч, биеийн хувьд ч хүчирхэгжлийг олж авах нь хөгжлийн үндэс шүү дээ. Ярилцсан Б. ЦОГНЭМЭХ
|
Л. Түдэв: “Би аймгийнхандаа хэлдэг. Бид Увсынхан шиг нэг клуб болж явах ёстой шүү гэж. Тэгвэл хүчирхэгжинэ” |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин Алтайд төрсөн мугж,олимпийн шагналт, дэлхийн аваргийн 3 удаагийн мөнгөн мөдалт ,уртийн дуучин,монгол улсийн начин Содномийн Эрхэмбаяр шиг хүн олон төрөх болов уу? Түдэв ээ?
2011-07-06 | 10:34:43 | 75.58.16.107 | |
|
|
|
|

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдүүдийг зочид буудалд хүчээр авчран бусдад худалдан, биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүлжээ 16:02 Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж,
|
Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж, »»
|
|
Г.Занданшатар: “Монгол шуудан” компани нэг захиаг 100 төгрөгөөр хэвлэж өгсөн. Улсын төсвөөс нэг ч төсөв гаргаагүй 13:18 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд
|
2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд »»
|
|
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой 72 зөрчлийг илрүүлжээ 13:07 Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн
|
Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн »»
|
|
Бусдыг АЛНА хэмээн сүрдүүлсэн М.Нямдоржид яллах дүгнэлт үйлджээ 12:58 "Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн
|
"Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн »»
|
|
"Sky Force" баг PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аваргаар тодорлоо 11:31 Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship
|
Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship »»
|
|
Сэлбэ, Дунд голын ус, голын ойролцоох хөрсний дээжүүдээс ялгадсын гаралтай бохирдол илэрчээ 09:07 Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж,
|
Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж, »»
|
|
Түр зуурын нөөлөг салхины улмаас барилгуудын дээвэр хууларч, айлуудын гэр нуржээ 08:58 Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ.
|
Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ. »»
|
|
Санхүүгийн байгууллагад ажиллахдаа 3₮ тэрбум завшсан эмэгтэйг Интерполоор эрэн сурвалжилж, БНСУ-аас авчиржээ 17:45 Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг
|
Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг »»
|
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17:41 Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
|
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа »»
|
|
Шилэн дансны хөтлөлтийг сайжруулах, ил тод байдлыг хангах хугацаатай үүрэг өглөө 17:10 Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны
|
Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА 16:33 БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна.
|
БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна. »»
|
|
ШХАБ-ын тогтвортой хөгжлийн талаар санал дэвшүүлэв 13:30 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 11:57 Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
|
Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. »»
|
|
Хулгай их гардаг зуслангийн бүсэд камер байршуулна 11:55 Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн
|
Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
АН үндсэн дүрэм, намын хөтөлбөрийн шинэчилсэн төслөө баталлаа 10:00 Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31)
|
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31) »»
|
|
32-той эмэгтэй “хайртай залуугаас минь салгах гэлээ” хэмээн 58 настай ээжийгээ зоджээ 09:49 Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны
|
Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Нэгдүгээр эгнээнд машинаа зогсоовол цахимаар 20 мянган төгрөгөөр торгоно 18:55 ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн
|
ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн »»
|
|
Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай 17:57 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг,
|
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг, »»
|
|
Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 41 мянга орчим хүүхэд элсэн суралцаж байна 17:23 2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг
|
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг »»
|
|
Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол-Хятадын V экспогийн талаар ярилаа 17:20
|
|
Монгол-Хятадын V экспо нээлтээ хийлээ 17:16
|
|
Монгол-Хятадын V экспогийн сурталчилгааны видео 17:09
|
|
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 260 мянган үзэгч үзжээ 16:53 Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах,
|
Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Хиймэл оюунд суурилсан багшийн виртуал туслахыг монгол хэл, математикийн хичээлүүд дээр хөгжүүлсэн 16:03 Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна.
|
Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна. »»
|
|
Брюс Уиллисын эхнэрийн ярьсан зүйлс олныг эмзэглүүлэв 16:00 Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ.
|
Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ. »»
|
|
2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 14:15 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
|
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ. »»
|
|
Ордуудын есдүгээр сарын зурхай 14:03 Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна.
|
Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна. »»
|
|
iPhone 17 танилцуулах тов нь тодорчээ 13:06 “Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ.
|
“Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ. »»
|
|
УДШ Хангарьд ордон руу нүүжээ 13:03 Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй
|
Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй »»
|
|
Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна 12:32 Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна.
|
Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна. »»
|
|
Ариана Гранде аялан тоглолт хийнэ 12:32 Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ.
|
Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ. »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
Байт харвааны ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө 12:28 БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно.
|
БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно. »»
|
|
Дарханы “GS-25"-ын ажилтны биед халджээ 12:07 Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн
|
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн »»
|
|
Хотын төвийн барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ 21:08 Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай
|
Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай »»
|
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжинэ 20:00 Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна.
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна. »»
|
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ 19:57 Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага »»
|
|
Бусдыг хөнөөж, цогцсыг нь оршуулгын газар нуусан байжээ 15:01 Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан
|
Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан »»
|
|
Тавантолгой цахилгаан станц баригдвал Оюу толгой 2028 оноос дотоодоос эрчим хүч худалдан авна 14:44 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ »»
|
|
Ачаалал хэтэрсэн сургуулиудад шуурхай зохицуулалт хийхийг Ерөнхий сайд үүрэг болголоо 14:39 -Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
|
-Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
»»
|
|
Б.Хулан жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 14:19 Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна.
|
Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна. »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Намын даргын сонгуульд Ерөнхийлөгч идэвхийлэн оролцож байгаа нь хууль зөрчиж байгаа юу 13:57 Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын
|
Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын »»
|
|
Сансрыг гэтэлцгээе 11:26 Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй.
|
Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. »»
|
|
ФОТО: Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтоос 10:36 Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн
|
Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
|
Ши Жиньпин: Хятадын агуу их сэргэн мандалтыг хэн ч зогсоож чадахгүй 16:00 9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны
|
9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Австраличууд цагаачлалын эсрэг жагсаж байна 17:21 Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
|
Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Афганистанд газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алджээ 15:56 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас »»
|
|
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
|
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг »»
|
|
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан »»
|
|
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах »»
|
|
Өсвөр насны хүүхдийн амиа хорлосон хэрэгтэй холбоотойгоор ChatGPT шүүхэд дуудагдав 11:39 Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
|
Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж, »»
|
|
Apple, OpenAI компаниудыг И.Маск шүүхэд өгчээ 11:38 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан »»
|
|
Украины тал Оростой уулзалт хийхийн тулд хүчин чармайлтаа эрчимжүүлнэ 11:00 КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний
|
КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний »»
|
|
Эмнэлгийн барилгад цохилт өгснийг НҮБ буруушаалаа 13:40 НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|