 |
|
 |
|
Монголчууд хэзээ ч бидний нэрлээд байгаа ардын хувьсгал буюу социалист хувьсгал хийхийг хүсээгүй юм |
|
|
 |
|
 |
Монголчууд хэзээ ч бидний нэрлээд байгаа ардын хувьсгал буюу социалист хувьсгал хийхийг хүсээгүй юм
2011-07-06ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэмтэн, түүхийн ухааны доктор О.Батсайхантай 1911 оны үндэсний  хувьсгалын талаар ярилцлаа.
- Энэ хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэхийн ач холбогдол юу вэ? - Юуны өмнө түүх гэдэг маань юу вэ гэдэг талаар товч хэлье. Түүх бол өнгөрсөн үеийн тухай дурсамж, нэг үгээр илэрхийлвэл үндэсний ой санамж хэмээлтэй. Тиймээс ой санамжаа алдвал үндэстэн мөхөх аюулд ордог. Монголчууд миний бодлоор магадгүй сүүлийн 300 жил хаагдмал ертөнцөд амьдарсан тул түүхээсээ тодорхой хэмжээнд холдсон байна. Бидэнд өөрийн үндэсний түүхээ мэдэх хориотой шахуу байлаа шүү. Зах зухаас нь хэлбэл МАХН-ны Төв Хорооны нарийн бичгийн дарга Төмөр Очир гуай 1962 онд Эзэн Чингисийн мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэж, Хэнтийн аймгийн Дадал суманд Чингисийн хөшөө босгосныхоо төлөө бүх насаараа цөлөгдөж байсан түүхтэй гэдэг. Бид үнэндээ өнөө хэр "Чингисийн монгол" гээд л цээжээ дэлдээд байхаас биш өөрсдийгөө хэр зэрэг таньж чадаж байгаа бол гэж боддог юм. Хэрэв өөрийгөө таньж чадвал, өөрийн үндэсний түүх, уламжлал, соёл, зан заншил, эрхэмлэн дээдлэх зүйлсээ мэдэж чадвал өнөөгөө бодитойгоор цэгнэн ирээдүйгээ илүү соргог харах учиртай болвуу. Чухам үүнд л түүхэн ойг тэмдэглэхийн утга учир оршино. Үүнд зуун жилийн тэртээ 1911 онд монголчууд Манжаас салж, тусгаар тогтнол, төр улсаа сэргээгээд хичнээн их магнай тэнийн цээж дүүрэн амьсгалж байсны утга учрыг ойлгох болно. Яагаад гэвэл 1911 онд өнөөгийн Монгол улсын үндэс суурь тавигдсан юм.
-Үүнд Богдын гүйцэтгэсэн үүрэг? -Энэхүү үндэсний хувьсгалд Богд гэгээнтэний оруулсан хувь нэмэр онцгой юм. Манжийн эрхшээлд байсан үеийн Монголын ноёдын нөхцөл байдал хийгээд бурханы шашины тэргүүн VIII Богд Жавзандамбын нэр хүнд, бие даасан байдал, нөлөөлөл зэргийг Манжийн хаанаас хараат оршиж байсан монголын ноёдын байдал лугаа харьцуулж үзвэл үндэсний хэмжээний хөдөлгөөнийг санаачилж, түүнийг удирдах, зохион байгуулах боломж, бололцоо Богд гэгээнд л илүүтэй байсан нь тодорхой харагддаг. Богд Жавзандамба хутагт ч тэрхүү боломжийг алсын хараатай сайтар ашиглаж чадсаны дүнд Монголын үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцлийн оройд нь ямагт байж чадсан удирдагч нь болсон юм. Бүр 1895 онд Хүрээнд сууж байсан Оросын ерөнхий консул Шишмарев бичихдээ "Хэрэв Монголд үндэсний ямар нэгэн хөдөлгөөн гарах аваас түүнийг Богд толгойлоход гайхах хэрэггүй" хэмээн түүний нэр, нөлөөний тухай бичсэн буй.
-Коростовецийн өдрийн тэмдэглэл олдсон гэсэн ямар сонинтой вэ? -Монгол дахь Оросын Бүрэн эрхт төлөөлөгч Иван Яковлевич Коростовецийн 1912 онд хийсэн бүрэн эхээрээ 600 гаруй хуудас өдрийн тэмдэглэлийг Канад улсын Торонто их сургуулийн профессор Ольга Бакич гуайгаас надад ирүүлсэн юм. Миний бие 2004 онд Монгол дахь ОХУ-ын Элчин сайдын яамны ажилтан В.Ц.Ганжууров болон Буриадын эрдэмтэн Б.В.Базаров нарын хамтаар Коростовецийн бичсэн "Чингисээс Зөвлөлтийн Бүгд Найрамдах улс хүртэл" нэртэй Монголын түүхийн номыг орос хэлээр анх удаа нийтлүүлсэн юм. Үүнийг хийх явцдаа "Бакич гуайд эл тэмдэглэл байгаа" гэж мэдээд хоёр жил гаруй хөөцөлдөж олж аваад хуучин орос хэлнээс орчин цагийн орос хэлэнд буулган орос хэлээр "Адмон" компаний дэмжлэгтэйгээр хэвлүүлсэн юм. Энэ бол үнэхээр сонирхолтой өдрийн тэмдэглэл шүү, бараг уран зохиол шиг уншигдана. Номын бүтэн нэр нь 1912 оны 8-р сараас 1913 оны 5-р сард Монголд зочилсон Оросын эзэн хааны Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч И.Я. Коростовецийн өдрийн тэмдэглэл "МОНГОЛД ӨНГӨРҮҮЛСЭН ЕСӨН САР" гэсэн нэртэй.Саяхан монгол хэлээр хэвлэгдсэн байгаа.
-Эл сонирхолтой өдрийн тэмдэглэлийн зах зухаас толилуулбал? -Есдүгээр сарын 24.Өргөө буюу Да хүрээ. Нэлээд том талбай эзэлж оршдог энэ хот монгол, орос, хятад гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Сүм дуганууд, суварга шүтээнүүд нь хотын төвийн өндөрлөг хэсэгт оршдог. Хамгийн аятайхан амьдардаг нь хятадууд бөгөөд хятад маягаар барьсан тэдний байшин савууд нэлээд хэлбэр төрхтэй гудамжуудтай, харин монголчуудын байшин барилга болон ердийн гэрүүдийг үзүүрийг нь шовхолсон нарсан шургаагаар тойруулж хашаалсан байх ажээ. Харин оросууд гол төлөв төмрөөр дээвэрлэсэн дүнзэн байшинд сууна. Ихэнх дэлгүүр лангуу нь хаяггүй. Өргөөд орос гар урчууд, үйлдвэрлэгчид олноороо бий болов.Энд мод бут, ер нь ургамал, зүлэг гэх юм бараг харагдахгүй агаад гагцхүү манж амбангийн сууж байсан байшингийн эргэн тойронд л багаахан цэцэрлэг байх ажээ. Зун цагт үерлэж сүрхий ширүүн болдог бохир муухай ус урссан жалга судаг дээгүүр тавьсан модон гүүр энд тэнд үзэгдэнэ. Хог новшоор дүүрсэн, усанд автсан өмхий талбай болох "Зах" гэдэг газарт махаа зарна. Малыг гадаа гудамжинд, хашаа хайсан дотор хамгийн эртний, бүдүүлэг аргаар нядална. Энд оросууд маш бохир заваан, соёлоос ангид амьдарна. Хаа сайгүй бясаа. Монголчууд бас л их заваан амьдрах боловч бясаа тэдэнд байхгүй, өөр шимэгчид толгойд нь байдаг. Монголын төрийн яамд болон бусад албан байгууллагууд хуучин хятадуудын яам, газруудад байрлаж байв. Монголчууд өөрийн цагдаатай, тэр нь хот дундуур хэрэн явж, хэв журам сахиулна. Архидалт согтуурлыг онцгой чанд мөрдөж мөшгөнө. Буруутан этгээдүүдийг банз шаахайгаар балбаж занчих юм уу, хүзүүнд нь хүнд модон дөнгө углаж орхино.
-Эл тэмдэглэлд монголчуудын өдөр тутмын амьдралын талаар хэрхэн бичснийг сонирхвол ямар бол? -Чинээлэг монголчууд ногоон, улаан зэрэг тод өнгийн торго, цэмбэ, илгээр хувцсаа өнгөлдөг, ер нь тэд тод өнгөнд дуртай, хувцас хэрэглэлдээ нэлээд мөнгө үрнэ. Монгол хувцас их сүртэй гоё харагдахаас гадна хэрэглэхэд тун ч эвтэйхэн ажээ. Хатуу ширүүн цаг агаарт тохирсноос гадна байнга морь унаж явахад зохицсон, гарын бээлий өмсөх шаардлагагүй халхгар өргөн, урт ханцуйтай. Өвөл тэд нэхий өмд өмсөх бөгөөд гутал нь дээшээ эргэсэн ээтэн хоншоортой. Эмэгтэйчүүд нь бараг эрчүүд шигээ хувцаслана, нөхөртэй хүүхнүүд нь өндөр сэргэр мөртэй хоргой торгон дээл өмсөж, алт мөнгө, шүр сувд, оюу номин шигтгэж чимэглэсэн маш нарийн төвөгтэй хийцтэй хувцас, малгай өмсөнө. Морь унаж явах агаад заримдаа нэг морин дээр гурвуулаа сундалласан явах нь олонтаа... Орос тэрэг, дамнуурга бүхий тэргэнцрийг морьтой хүн чирч явах нь ч бий. Манай худалдаачдын хэрэглэдэг оросын гурвалсан морь тэрэг ч тааралдана. Чинээлэг хүмүүс, ноёд дээдэс нь Оросоос худалдаж авсан сүйх тэрэг, хөнгөн тэргэнцэр унана. Зарим нь бүр орос морьдтой гээч. Монголчууд /гаднаас нь харахад/ ихээхэн сул чөлөөтэй биеэ авч явах бөгөөд ихэс дээдэстээ дулдуйдсан, аргаа ядаж аргадан царайчилсан байдал огт үл гаргана. Хятадын эзэрхийллийн үед огт ийм байсангүй ажээ. Саяхан л амбанг заларч явах үед хүмүүсийг орос, монгол ялгаагүй, замаас хөөн зайлуулдаг байсан ба хятад түшмэлүүдэд бараалхахдаа монгол ихэс ноёд өвдөг сөхөрч, газар мөргөн ёсолдог байжээ гэх зэргээр бичсэн байна.
- Богдын тухайд? -Богд эзэн хаан лугаа хэд хэдэн удаа уулзсан Оросын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч И.Я.Коростовец түүнийг "Эзэн хаан" хэмээн дуудаж, бүхий л асуудлаар өөрийн гэсэн үзэл бодолтой болохыг нь нэг бус удаа тэмдэглэн үлдээжээ. Тухайлбал, 1912 онд Орос, Монголын хооронд Найрамдлын гэрээ байгуулахад Богд хаан Засгийн газрын гишүүддээ Орос улстай найрамдал тогтоох учиртай талаар бүр тодорхой үүрэг өгч, уг гэрээнд гарын үсэг зурахыг зарлигдсан байдаг. Коростовец Богд гэгээнтэй уулзаж байсан тухайгаа ийн бичсэн байна. "Есдүгээр сарын 28. Өнөөдөр би Хутагтад бараалхав.Таван цагийн орчим монголчууд дамнуурга илгээж, Ханд ван бараа бологсдынхоо хамт хүрэлцэн ирлээ... Оросын анхны элчин хүрэлцэн ирэх ховорхон үйл явдлыг нүдээр харах гэсэн бөөн орос, монгол хүмүүс Хутагтын ордны гадна шавсан байв. Гээд түүнийг хэрхэн угтаж авсан, Богдын ордоны дотоод байдал, Богд хааны хэлсэн үгсийн талаар дараах байдалтай дүрслэн бичсэн нь үнэхээр гойд сонирхолтой тул эх бичгээс нь энд сийрүүлбэл уншигч эрхэмд таалагдах болвуу гэж бодож байна. "Биднийг алтадсан модон гэрүүдийн үүдэнд зогссон олон сайд нар угтан авч, цэмбэ битүү дэвссэн том өргөөнд орууллаа. Өргөөний голд байх зууханд гал дүрэлзэнэ. Энд бид хувцсаа тайлж олон хамба (архиери), цорж сойвон (дээд зиндааны лам хуврагууд), лам, донир (бараа бологсод) дундуур алхан хоёр дахь гэр болон битүү хүзүүвчээр дамжин улаан өнгөөр битүү доторлосон гурав дахь ихээхэн том гэрт оров. Өргөөний тэг дунд байх том гэгчийн зуухнаас халуу дүүгэх агаад яндан нь гэрийн дээд талд байрлалтай тооноор дээш гарчээ. Хойморт байх дээрээ шүхэртэй сэнтий маягийн өндөрлөг дээр давхарлан зассан таван өнгийн олбог дээр Хутагт, одоо монголчуудын өргөмжилдгөөр "эзэн хаан" хөлөө завилан суух аж. Тэрбээр хээ угалзаар дүүрэн чимэглэсэн шар өнгийн монгол хантааз өмсөж, гэрэл цацруулсан жинс бүхий булган малгай асаажээ. Сэнтийний хоёр талаар Сайн ноён хан, Да лам нар тэргүүлэн хэд хэдэн ихэс дээдэс байх агаад нэлээд зайд бусад түшмэл ноёд, шар улаан өмсгөл орхимж бүхий олон лам хувраг зогсоно... Хутагт маш аяархан, үгээ зөөж ярих бөгөөд бөглүү намуухан дуутай ажээ. Чингэсний дараа Гадаад явдлын яамны сайд сэнтийнээс арваад алхмын зайд тавьсан олон дэр бүхий өндөрлөг рүү заан намайг суулгасанд дэргэд нь арай намхан зассан өөр суудалд Люба болон намайг дагалдаж ирсэн бусад хүмүүс суулаа. Хутагт нэлээд махлаг (дугариг), аятайхан гэмээр бор царайтай харагдавч (харамсалтай нь) нүдний нь хараа муу, хүмүүсийн ярьдгаар нүдэнд нь цагаа унасан учир том хар шилээр нүдээ халхалжээ. ...Баатар цагаан хааны мэнд дамжуулан амгаланг айлтгасанд түүний өмнөөс намайг ерөөл дэвшүүлж байгаад талархаж байгаагаа, Оростой сайн харилцаатай байх нь Монголын хувьд зайлшгүй шаардлагатай болохыг бүрэн ухаарч байгаагаа, Оросын засгийн газар сайн сайхан бодол санаа агуулж буйд тэрбээр итгэж байгаа болон хоёр талын аль алинд нь адилхан ашигтай, Монгол улс, монголчуудын бие даасан байдлыг гадны халдлагаас хаацайлж хамгаалдаг байх тийм харилцааг гэрээний үндсэн дээр бий болгохыг хүсэж байгаагаа Хутагт намуухан дуугаар өгүүллээ" хэмээн бичсэн байна.
-Зуун жилийн ойд зориулан өөр ямар бүтээлүүд гаргаж байна вэ? -Эрдэмтэн профессор З.Лонжид гуайн хамтаар олноо "Магсар хурц" хэмээн алдаршсан Н.Магсаржавын зохиол "Монгол Улсын шинэ түүх" номыг монгол бичгээс кирилл үсэгт буулган хэвлүүлсэн байгаа. ХХ зууны эхэн үеийн монголчуудын түүхийг будаг шунхгүйгээр бичсэн эл ном маш даацтай бүтээлийн нэг яах аргагүй мөн. Дээр дурьдсан И.Коростовецийн тэмдэглэл бол мэдээж гадны хүний нүдээр монголчуудын амьдралыг харсан хэрэг, тэгвэл монголын эрдэмтэн мэргэд, бичгийн их түшмэл Магсар хурцын бичсэн эл номыг харьцуулан үзвэл эрхэм уншигч хэн боловч эл үеийн Монголын түүхийн талаар ямар нэгэн ойлголт авах нь дамжиггүй хэмээн бодно. Үүнээс гадна 1913-1918 онд Богд хааны "Зарлигаар тогтоосон Монгол Улсын Хууль зүйлийн бичиг" хэмээх 65 дэвтэрийг кирилл үсэгт буулган дахин хэвлүүллээ. Мөн 1911-1921 оны Монголын түүхийн эх сурвалжуудыг нийтлүүлсэн байгаа.
-1921 оны хувьсгал нь энэ хувьсгалын үргэлжлэл нь мөн үү? -1919 оны сүүлчээр хятадын цэргийн эрхтнүүд хүчээр Монголд халдаж, Хүрээг эзэлсэн. 1921 оны эхээр барон Унгерн Богдын урилгаар Монголд орж ирэн, Нийслэл Хүрээг хятадуудаас чөлөөлсөн байдаг. 1921 оны 7 дугаар сард Оросын Улаан арми Ардын намынханы хамтаар Хүрээнд орж ирсэн. Чухамдаа бол миний бодлоор монголчууд хэзээ ч бидний нэрлээд байгаа ардын хувьсгал буюу социалист хувьсгал хийхийг хүсээгүй юм. Монголчуудын хэн нь ч үүнийг хүсээгүй. Энэ бол гаднаас хийгдсэн хувьсгал. Гэхдээ хувьсгал яг хэзээ эхэлсэн бэ гэдэг бас асуудал шүү. Миний бодлоор хувьсгал 1924 онд Богд хааныг жанч халсаны дараа бүр цаашилбал засгийн эрхэнд КУТВ-ийнхэнийг гарсаны дараа л эхэлсэн, эсвэл нарийн ярьвал эхлүүлсэн. АНУ-ын эрдэмтэн Рупен "Монголд хуьсгал 1928 оноос эхэлсэн" хэмээн бүр 1960-аад онд бичсэн юм. Би үүнийг үнэн гэж боддог. Монголчууд юу хүсэж байсан бэ гэвэл юуны өмнө үндэсний тусгаар тогтнол, бие даасан байдал эрхмийн дээд нь байсан. Дээр нь Монголын гэсэн өөрийн үндэсний өвөрмөц онцлогтой, Монголын хөрс дэвсгэрт зохицож нийцсэн улс байгуулахыг зорьж байсан болвуу.
-Бид энэ ойн жилд 1911 оны Монголын үндэсний хувьсгалыг санаачлан, зохион байгуулж удирдсан YIII Богд Жавзандамба хутагтын гавьяаг мөнхжүүлэх, дурсгалыг нь хүндэтгэх талаар юу хийвэл дээр гэж бодож байна вэ? - 1911 оноос монголчуудын шашны тэргүүн, 1911 оноос 1924 онд Монгол улсын эзэн хаан, шашин, төрийг хослон барьж байсан VIII Богд Жавзандамба хутагтын түүхэн үүрэг ХХ зууны Монголын түүхэнд онцгой билээ. "Эгэл бус эл хүмүүний хөрөг зураг, цээж баримлыг Төрийн ордоны хаа нэгтэй байрлуулбал дээр биш үү" гэсэн саналыг нэг бус удаа Төрийн тэргүүнээс өгсүүлээд төр засгийн хүмүүст тавьсан. Харамсалтай нь миний үг тэдний чихний хажуугаар өнгөрдөг юм. Дахиад бас хэлье. 1911 оны үндэсний хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба хутагтын хөргийг Төрийн ордноо залах эсвэл түүний цээж баримлыг Төрийн ордны хаа нэгтээ бүтээн байрлуулбал нэгэн зууны тэртээ олон монголчуудын магнайг тэнийлгэн, сэтгэл, итгэлийг нь баясган сэрээсэн үндэсний түүхэн үйл явдлын санаачлагдын нэг, үндэсний хувьсгалын удирдагчийн үйл хэргийг түүхэнд зохих байрыг нь эзлүүлэхэд бага боловч тус нэмэр болно гэж бодож байна.Энэ жил Монголын үндэсний хувьсгалын 100 жил тохиож буйтай холбогдуулан ядаж Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хаа нэгтээ Монгол улсын сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба хутагтын хөшөөг сүндэрлүүлэх нь түүний талаар дэндүү их дайрч гутаан доромжилсан түүхийн өмнө цагаатгал болохсон гэж бодох юм даа. С.Энх-Амар |
| Монголчууд хэзээ ч бидний нэрлээд байгаа ардын хувьсгал буюу социалист хувьсгал хийхийг хүсээгүй юм |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт театр, стадион барихыг эсэргүүцсэн хуульчдын нэхэмжлэлийг шүүх хүлээн авчээ 15:26 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн
|
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн »»
|
|
“УБТЗ” ХНН 3850 чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрүүлж шинэ амжилт тогтоожээ 15:21 Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний
|
Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна 15:12 Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын
|
Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 12:43 Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна
|
Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна »»
|
|
Онцгой байдлын алба хаагчдад олгодог албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдлийг 30-40 хувь нэмэгдүүллээ 12:29 УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтнуудыг уулзалтад оролцож, 2025 оны
|
УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтнуудыг уулзалтад оролцож, 2025 оны »»
|
|
Дүрээ хувиргасан залилагчдын дөнгөнд орж хохирсоор байх уу? 11:39 Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс
|
Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс »»
|
|
“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах ажил үргэлжилж байна 10:50 Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд
|
Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
#Closed_Cases | Хамт архи уусан хүнээ гэрт нь оруулж өгөөгүйн улмаас ял авчээ 10:23
|
|
|
Түрээсэлсэн автомашинаа бусдад зарсан үйлдлийг илрүүллээ 09:50 Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн »»
|
|
Эмнэлгийн 27 нэгж, 32 нэр төрлийн багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө 09:10 Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон
|
Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон »»
|
|
УБТЗ хөх нүүрсний тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулж байна 19:36 Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл
|
Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт ажиллаж байна 19:32 Монгол японы эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд “Их сургуулийн
|
Монгол японы эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд “Их сургуулийн »»
|
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг зүрх судасны 4 шинэ технологийг Монголдоо нутагшуулж чадлаа 18:57 Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт »»
|
|
Ногоон нуур орчмын тохижилтод 5.5 тэрбум, Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөнийхөд 4.8 тэрбум төгрөгийг төсөвлөжээ 14:36 Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ.
|
Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ. »»
|
|
Гол, нуурын мөс цөмөрч хоёр иргэн амиа алджээ 14:10 Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж,
|
Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж, »»
|
|
А.Баяр: ШУТИС-ийн багш нарын бүтээсэн бүх төрлийн "автомат хаалт онгойлгодог чип"-ийг нийслэлээс дэмжиж 9 дүүрэгт суурилуулна 12:39 Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС
|
Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС »»
|
|
Б.Хурцыг АН-ын удирдлагын түвшинд ажиллуулахгүй байхыг шаардаж, О.Цогтгэрэлд ил захидал хүргүүлжээ 11:59 “Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр
|
“Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр »»
|
|
Х.Ганхуяг: Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх асуудлыг онцгойлон анхаарч ажиллаж байна 11:54 Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа
|
Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа »»
|
|
Энэ жил Таван шар зэрэг 12 байршилд борооны ус зайлуулах шугам шинээр угсарна 11:06 2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези,
|
2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези, »»
|
|
“Таны интернэт банкны мэдээлэл алдагджээ” гэх мессэж линк илгээн, иргэдийг залилж байна 10:12 Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг
|
Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг »»
|
|
Мөрийтэй тоглоом зохион байгуулж 3,1 тэрбумын ашиг олсон этгээдүүдийг баривчилжээ 09:24 Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг
|
Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг »»
|
|
Сэрэмжлүүлэг: Цочир хүйтэрч, шөнөдөө -40-45 хэмийн хүйтэн хонох өдрүүд айсуй 09:09 2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай
|
2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай »»
|
|
МАН-ын ЕНБД Я.Содбаатар БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Шэнь Миньжюаньтай уулзлаа 09:06 Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа
|
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа »»
|
|
Хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албанд дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ 09:05 УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж,
|
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж, »»
|
|
Хилчид өвөлжилт хүндэрсэн үед малчдад бодитой дэмжлэг үзүүлж байна 09:03 Өвөлжилт хүндэрсэн энэ үед хилчид маань зөвхөн улсын хилийг хамгаалаад зогсохгүй нутгийн малчдад бодитой туслалцаа үзүүлж байна.
|
Өвөлжилт хүндэрсэн энэ үед хилчид маань зөвхөн улсын хилийг хамгаалаад зогсохгүй нутгийн малчдад бодитой туслалцаа үзүүлж байна. »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 3 хувиар нэмэгдсэн байна 08:56 Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр
|
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр »»
|
|
Дорноговь аймагт ажиллахаар очсон ганц бие залууст зориулж хэрэглээний зардлаа төлөөд, үнэгүй амьдрах 18-20мкв байрны төсөл эхлүүллээ 15:31 Дорноговь аймаг түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж "Single apartment"
|
Дорноговь аймаг түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж "Single apartment" »»
|
|
Барсачууд супер цомыг 16 дахь удаагаа хүртлээ 15:06 Саудын Арабын Жидда хотод болсон Испанийн Супер цомын тэмцээний финалын тоглолтод "Барселона" баг 3:2
|
Саудын Арабын Жидда хотод болсон Испанийн Супер цомын тэмцээний финалын тоглолтод "Барселона" баг 3:2 »»
|
|
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ 13:17 Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу
|
Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу »»
|
|
Баригдаж буй орон сууцны барилгад урьдчилсан захиалга өгсөн 260 иргэнийг 2,0 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулан залилжээ 11:48 Иргэн “Б” нь гурван жилийн хугацаанд 260 иргэнтэй гэрээ байгуулан баригдаж буй барилгадаа 20-120 сая төгрөгийн
|
Иргэн “Б” нь гурван жилийн хугацаанд 260 иргэнтэй гэрээ байгуулан баригдаж буй барилгадаа 20-120 сая төгрөгийн »»
|
|
“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл 29 минут явна 11:37 Нийслэлийн нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргахаар “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
|
Нийслэлийн нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргахаар “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. »»
|
|
Жүжигчин П.Бат-Амгалан цээжнээс 220кг шахаж, улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо 11:07 “Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрдифтингийг нэгдсэн холбооны хэвтээ шахалтын улсын аварга
|
“Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрдифтингийг нэгдсэн холбооны хэвтээ шахалтын улсын аварга »»
|
|
Мөс цөмөрсөн дуудлагаар ажиллалаа 11:03 1 дүгээр сарын 10-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын Хөндий багийн “Дээд цагаан нуур” гэдэг газар /Рэнчинлхүмбэ сумаас
|
1 дүгээр сарын 10-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын Хөндий багийн “Дээд цагаан нуур” гэдэг газар /Рэнчинлхүмбэ сумаас »»
|
|
Замын-Үүд сумын хэмжээнд газар олголтыг шалгуулахаар АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болжээ 10:58 Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтад 800 орчим иргэн оролцож, санал, хүсэлтээ уламжиллаа.
|
Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтад 800 орчим иргэн оролцож, санал, хүсэлтээ уламжиллаа. »»
|
|
Сумын цолтнуудын шинэ оны эхний барилдаанд Сумын заан Д.Мөнх-Отгон 10 даван түрүүллээ 10:56 Сумын цолтон болон залуу бөхчүүдийн шинэ оны эхний барилдаанд 672 бөх уран мэх, авхаалж самбаа сорин
|
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн шинэ оны эхний барилдаанд 672 бөх уран мэх, авхаалж самбаа сорин »»
|
|
Ерөнхий сайд Замын-Үүдийн гаалийн даргыг чөлөөлжээ 10:45 Ерөнхий сайд Г.Занданшатар (2026.01.11) энэ амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн Замын Үүд суманд ажиллаж байна.
|
Ерөнхий сайд Г.Занданшатар (2026.01.11) энэ амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн Замын Үүд суманд ажиллаж байна. »»
|
|
Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо 10:41 Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих 1 дүгээр багийн “Жаргалантын ам” гэх газарт 2026 оны 01 дүгээр сарын
|
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих 1 дүгээр багийн “Жаргалантын ам” гэх газарт 2026 оны 01 дүгээр сарын »»
|
|
Хүннү Эйрийн онгоцонд зорчигч эмэгтэй ухаан алдаж, замдаа Ухань хотод бууж эмнэлэгт хүргэжээ 10:37 2026 оны 01 сарын 07-ны өдөр Хайкоу – УБ чиглэлийн нислэгээр явж байсан эмэгтэй зорчигчийн биеийн байдал
|
2026 оны 01 сарын 07-ны өдөр Хайкоу – УБ чиглэлийн нислэгээр явж байсан эмэгтэй зорчигчийн биеийн байдал »»
|
|
Иргэд хууль бусаар хоёр аргаль агнасан хэргийг цагдаагийн байгууллагын хянан шалгалтын үеэр илрүүлжээ 10:31 Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумын нутгаас нэр бүхий бүлэг иргэд хууль бусаар хоёр аргаль агнасан хэргийг
|
Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумын нутгаас нэр бүхий бүлэг иргэд хууль бусаар хоёр аргаль агнасан хэргийг »»
|
|
Цагдаагийн байгууллагад байгаль орчны эсрэг 440 гэмт хэрэг бүртгэгдсэн байна 10:29 Өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар цагдаагийн байгууллагад байгаль орчны эсрэг 440 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
|
Өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар цагдаагийн байгууллагад байгаль орчны эсрэг 440 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. »»
|
|
“Хубилай хаан авд мордсон нь” 10:16 Тайваньд олон жил ажиллаж амьдрахдаа алба, амины хүмүүсийг дагуулан ёстой наснаасаа олон удаа “Хааны ордон музей” үзлээ.
|
Тайваньд олон жил ажиллаж амьдрахдаа алба, амины хүмүүсийг дагуулан ёстой наснаасаа олон удаа “Хааны ордон музей” үзлээ. »»
|
|
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн Дорнод аймгийн Халхгол сумын иргэдтэй уулзлаа 10:11 Уулзалтад аймгийн Засаг дарга Ш.Ёл,
|
Уулзалтад аймгийн Засаг дарга Ш.Ёл, »»
|
|
"Дангина" кино Буриадын эв нэгдлийн бэлгэдэл 10:09 Буриад-монголчуудын, ерөөс бүхий л монгол туургатны эв нэгдлийг бэлгэдсэн “ДАНГИНА” хэмээх туульсын уран сайхны
|
Буриад-монголчуудын, ерөөс бүхий л монгол туургатны эв нэгдлийг бэлгэдсэн “ДАНГИНА” хэмээх туульсын уран сайхны »»
|
|
Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална 10:06 Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж УБЗАА-наас жил бүр нөөцийн мах бэлтгэх ажлыг зохион байгуулдаг.
|
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж УБЗАА-наас жил бүр нөөцийн мах бэлтгэх ажлыг зохион байгуулдаг. »»
|
|
Холимог тулаанчид 3 сая төг хандивлав 10:05 Гавьяат тамирчин, холимог тулааны "One championship" холбооны дэлхийн аварга Б.Энх-Оргил ээжийнхээ эмчилгээнд
|
Гавьяат тамирчин, холимог тулааны "One championship" холбооны дэлхийн аварга Б.Энх-Оргил ээжийнхээ эмчилгээнд »»
|
|
СТӨ-г хүчитгэж, 38 жилийн дараа их засвар хийхээр судалж байна 09:58 Дөрвөн блок бүхий Соёлын төв өргөө нь 1988 онд ашиглалтад орж байсан. Өнөөдрийг хүртэл их засвар огт хийгээгүй байна.
|
Дөрвөн блок бүхий Соёлын төв өргөө нь 1988 онд ашиглалтад орж байсан. Өнөөдрийг хүртэл их засвар огт хийгээгүй байна. »»
|
|
"NAN" сүүг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 09:56 "NESTLÉ” группийн нялхсын сүүн тэжээлийн тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.
|
"NESTLÉ” группийн нялхсын сүүн тэжээлийн тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. »»
|
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
БНСУ-ын шүүх Юн Сок Ёлд ямар ял оноохыг прокурорууд санал болгохыг сонсоно 12:27 БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан
|
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан »»
|
|
Иран дайнд бэлэн гэв 12:26 Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд
|
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
Трамп АНУ Гренландыг худалдан авахгүй бол Орос, Хятад орж ирнэ гэв 09:00 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Трамп: АНУ Гренландыг ямар ч хамаагүй аргаар авна 13:01 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг »»
|
|
Ираны ард түмэн тэмцэж байна 08:53 Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл
|
Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл »»
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
Цахилгаан сандал, үхлийн тариа эсвэл бүх насаар нь хорих гээд Николас Мадурод АНУ-н шүүх яамар ял оноох бол 16:43 Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын
|
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын »»
|
|
Венесуэлийг удирдах үүргийг М.Рубио хүлээжээ 12:20 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|