 |
|
 |
|
Монгол-Солонгосын харилцаанд хохиролтой |
|
|
 |
|
 |
Монгол-Солонгосын харилцаанд хохиролтой
2011-07-02МИАТ ХК-ын бодлого, төлөвлөлт хариуцсан ерөнхий менежер Ц.Баттай ярилцлаа. 
-С: Солонгосын чиглэлийн нэмэлт нислэгийн асуудал хүндрээд байгаа, та энэ тал дээр юу хэлэх вэ. Ер нь агаарын тээврийн талаарх олон улсын жишиг зарчим юу байдаг юм бэ? -Ц.Б: Олон улсын жишиг талаас нь эхлээд тайлбарлая. Олон улсын иргэний нисэхийн байгууллага ИКАО гэдэг байгууллагыг байгуулахаар улс орнууд 1944 онд Чикаго хотноо хуралдахдаа агаарын тээврийн нэг зарчимыг тохирч авсан байдаг. Энэ нь олон улсын агаарын тээврийн зах зээлийг эзэмшихдээ reciprocity буюу харилцан тэгш боломжийг солилцох зарчим юм. Бидний мэдэх уул уурхайд гэхэд л Монголчууд 34 хувь, нөгөө тал нь 66 хувь эзэмшиж болох тухай гэрээ байгуулж байдаг. Олон улсын агаарын тээврийн хувьд бол ийм жишиг байхгүй. Ердөө л 50/50 хувийн боломжуудын тухай л яриа байх ёстой байдаг. Үндсэн санаа нь улс дамжсан зах зээлээс оролцогч талууд ижил хэмжээний татварын болон ажлын байр нэмэгдүүлэх зэрэг бусад ашиг олох боломжтой байх ёстой гэсэн тийм л зарчим юм. Сүүлийн үед их яригдаад байгаа агаарын тээврийн лебиралчлалын зарчимыг бол 1944 оны Чикагийн конфенц дээр АНУ санал болгож ихэд зүтгүүлсэн боловч Их Британи зэрэг улс эсэргүүцсэнээр унасан санал шүү дээ. Энэ нь агаарын хөлгийн боломж ихтэй улс нь хүчин чадал багатай улсынхаа зах зээлийг эзлэх боломжийг чөлөөтэй нээж өгдөг, Монголын хувьд тийм ч оновчтой бус арга механизм юм. -С: Солонгосын нислэгийн хувьд ..? -Ц.Б: Солонгосын талын хүсээд буй зүйл бол тодорхой байгаа. Тэд агаарын тээврийн зах зээл дээр маань Оюу толгойн гэрээ шиг 34+66 хувийн байдал л үүсгэх гээд байгаа хэрэг. Яг үнэндээ Оюу толгой ч 50/50-р ашиг хуваах гэрээ юм. Нийт ордын 1/3 хувиар нь олборлолтын зардлаа хаагаад үлдсэнийг нь тэнцүү хуваахад Монголчуудад 34 хувь нь ноогдож байгаа л хэрэг шүү дээ. Харин агаарын тээвэрт одоо байгаа хүчний балансыг эвдэж солонгосын 3 дахь компанийг оруулж ирэх нь цаад талаас ямар ч хөрөнгө оруулахгүйгээр нийт зах зээлийн 2/3-оос ихийг нь булаахыг санаархсантай адил юм болоод байна. Ийм зохисгүй шахалт үзүүлж байгаа Солонгосын тээврийн яам хоёр орны найрамдалт харицаанд хор хохирол л учруулж байна. -С: Гурав дахь тээвэрлэгч орж ирэхээр өрсөлдөөн ширүүсч үнэ буурах бус уу? -Ц.Б: Австралид юу болсон талаар нэг түүх ярьж өгье. Австрали улс 90 оноос өмнө агаарын тээвэрлэгчдээ ижил хэмжээтэй онгоцоор ижил хуваариар, ойролцоо үнэ тарифаар өрсөлдөхийг тулгадаг байсан юм. Qantas, Ansett, Trans Australia Airlines, Australia National Airways гэх зэргийн олон агаарын тээвэрлэгчид үйл ажиллагаагаа явуулдаг байсан. 90 онд тэд өрсөлдөөнийг чөлөөтэй тависан. Үр дүнд нь Qantas гэдэг компани богино хугацаанд өрсөлдөгчидөө цохин унагаагаад дангаараа монополь болж хувирсан. Үнэ эргээд хуучин байснаасаа ч илүү нэмэгдсэн. Австралийн засгийн газар аргаа барахдаа гадаадын компаниудыг дотоодын нислэг хийхийг зөвшөөрч өрсөлдөөнийг сэргээхийг оролдож байгаа ч олигтой үр дүнд хүрэхгүй байна. Virgin Blue гэдэг Английн компанийг Jet Star гэдэг Qantas-ын охин компани юу юугүй дарчихгээд л байна шүү дээ. Эндээс нэг юм бид олж харж сургамж авах ёстой юм. Тухайн үед 18 сая хүн амтай байсан Австралийн хувьд өрсөлдөөн тийм хурдан дуусч монополийг төрүүлэн гаргаж байгаа юм чинь 2,7 сая хүн амтай Монголын хувьд эрүүл өрсөлдөөн хэдэн сар үргэлжлэх тэмцэл байх вээ гээд бодоод нэг үзэх л хэрэгтэй байхгүй юу. Ер нь бол чөлөөт өрсөлдөөн гэдэг чинь АНУ, Европ шиг 300 саяаас дээш хүн амтай, нэг бизнес шууд давамгайлах боломж физичиский байхгүй тийм бүс нутгуудын л оролддог тоглоом байхгүй юу. Дэлхийн бусад олон улсын нислэгийн зах зээлүүд бараг ихэнх нь хатуу зохицуулалтай, өөр өөрийн хувь хэрчимээ хамгаалж харамласан байдалтай л байдаг. Ингэхийг тухайн хэмжээ багатай зах зээл нь өөрөө шаардаж байдаг юм. Монголчууд ийм өрсөлдөөнд гүйж ороод агаарын тээврийн салбар нь нурвал далайд гарцгүй манай улсын хувьд үндэсний том эмгэнэл болно шүү дээ. Дотоодын компанигүй болж аваад Австрали шиг гадаадын компани урина гэвэл Оросын сул зогсож байгаа олон компаниуд нүүгээд ороод ирэх байлгүй дээ. Үүнийг Монголчууд хүснэ гэж үү. Дээр нь хэлэхэд Солонгосчууд зөвхөн Асиана-г нэмж оруулаад зогсоно гэж бодож байна уу. Тэд цаана нь байгаа 3-4 дотоодын тээвэрлэгчээ Монголын зах зээл рүү оруулахаар санаархаж байгаагаа бараг нуухгүй байгаа шүү дээ. -С: Солонгос жуулчид нэмэгдээд энэ нь Монголд тустай юм биш үү. -Ц.Б: Чи хаана тэр их солонгос жуулчин хараав. Улаанбаатрын гудамжинд зураг аваад явж байгаа, бэлэг дурсгалын дэлгүүрийг хоослож байгаа, эвсэл хөдөө хээр байгал үзэж сонирхож байгаа солонгос жуулчид харсан уу. -С. Нээрээ бараг хараагүй юм байна. дандаа л Европ, Америкчууд, эсвэл япончууд байдаг шүү дээ тийм улс чинь. -Ц.Б: Яг тийм ш дээ. Нүдэн дээр ил байгаа биз дээ. Хаа байна тэр олон жуулчин. Солонгос жуулчдыг олноор нь харъя гэвэл шөнийн цагаар солонгос эзэнтэй баар, саунуудаар л явж хайх хэрэгтэй гэж манай аялал жуулчлалын салбарын нөхдүүд хошигнон ярьдаг нь оргүй зүйл биш шүү дээ. Тэнд тэд юу хийж байдаг талаар нь ярих сонирхол алга. Ер нь солонгос жуулчдын Монголд оруулж байгаа хөрөнгө оруулалтын талаар манай засгийн газар нарийвчлан судалж үзэх цаг нь болсон. Солонгосын Элчин сайдын зөвлөх нэг хүн “Өдрийн сонин”-д Кампуч улсад жилд 300 мянган солонгосчууд зорчдог гэж сайрхсан байна лээ. Кампуч бол яг үнэдээ Тайландын хажуугийн маш хямдхан секс туризмийн шинэ төв шүү дээ. Тэнд Тайланд шиг хууль дүрэм гээд байх зүйлгүй тул хэн ч дураараа дургиж болдог газар. Үзээд хараад байх юм бараг байхгүй, ганц нэг хөшөө дуганаас өөр юмгүй жунгли шүү дээ. Солонгосын элчин сайдын зөвлөх Монголыг тийм секс туризмын дараагийн төв болгох санаатай байгаа юм болов уу? Хэрэв агаарын тээврийн тогтсон балансыг эвдлэхээр цааш зүтгээд байвал ингэж ойлгоход л хүрэх байна. Харин МИАТ компани соёлтой, ёс журамтай солонгос иргэдэд үйлчлэхэдээ хэзээд баяртай байх болно. Хоёр ард түмний харилцаанд зарим нэг гаж сонирхолтой хүмүүсийн үйлдэл сөргөөр нөлөөлөх учиргүй гэж бодож байна. -С: Дотоодын авиакомпаниудыг бас тэр зах зээл рүү оруулж болдоггүй юм уу. Зөвхөн МИАТ Монгол талаасаа дангаараа байдаг нь ямар учиртай юм бээ. -Ц.Б: Энэ бол их учиртай. Нэгдүгээрт МИАТ бол олон улсын шугамуудад томилогдсон Монголын үндэсний тээвэрлэгч. Өөрөөр хэлбэл олон улсын зах зээлд Монголын талын эрхийг хэрэгжүүлэгч нь. Бид зөвхөн эрх эдлээд ч зогсохгүй иргэд зорчигчдын эрэлт хэрэгцээг хангаж байх үүрэг хүлээдэг. Хүлээсэн энэ үүргийн хүрээнд л бид нэмэлт нислэг гаргахаар тэмүүлээд байгаа хэрэг. Хоёрдугаарт МИАТ дотоодод нисдэггүй. Зөвхөн олон улсад нисэж бусад компанийг дотооддоо өрсөлдөх боломжийг хангаж байдаг. Хэрэв МИАТ-ын нислэгийн зах зээл рүү Изинис ч юм уу, Аэро Монголиа орвол бид ажилчдаа цалинтай байлгахын тулд дотоодын зах зээл рүү орохоос өөр замгүй болно. Харин тэгвэл дотоодын зах зээлийн өрсөлдөөн 3 сарын дотор л дуусах байх. Аль ч талаас нь бодсон энэ бол зохимжгүй зүйл. МИАТ-д оцойж овойсон ашиг гэхээсээ илүүтэйгээр агаарын тээврийн салбар дахь ажлын байрууд байж байх нь илүү чухал. Иймд бид дотоодын шугамын компаниудтай харилцан хамтран ажиллах сонирхолтой байдаг. Монголын бүх компаниуд олон улсын зах зээл дээр ороод ч цаанаас мөн хэмжээгээр орж ирэх хавсарсан хүчийг торгоож дийлнэ гэж үү. Ганц торгоох арга нь харилцан тэгш байх боломжийг ашиглаж, бусдын хоол руу өнгийхгүй, өөрийн хувиа алдахгүй байх явдал. Зорчигчид хямд үнэ хайж яваад солонгос монополын тулгах өндөр үнэнд цохиулахгүй байх боломжийн төлөө л МИАТ тэмцээд байгаа юм. -С: Солонгосчууд МИАТ-д нэмэлт нислэгийн зөвшөөрөл тэгээд өгөх болов уу -Ц.Б: Тэд өгөх ёстой гэж бодож байна. МИАТ компани өмнө нь огт авч байгаагүй, урьдын жишиг байхгүй тийм зөвшөөрөл хүсээгүй. Сүүлийн бараг 18 жил ийм л маягаар зуны ачаалалыг асуудыг шийдэж байсан. Өмнө нь бидэнд зах зээлд суудал борлуулаад нэгэнт эхэлсэний дараа л тулгаж байгаад л зөвшөөрдөг байсан. Бид энэ жил мөн тэгэх байх гэсэн хүлээлттэй байсан шүү дээ. Өмнө нь зөвшөөрдөггүй байсан бол бид энэ жил энэ олон суудал борлуулж иргэдийг чирэгдүүлэхгүй байсан. Зуны цагийн нэмэлт нислэгийн асуудлыг урьдын жишгээр шийдээд явбал ямар ч нэмэлт компани орж ирэх шаардлагагүй. Үнэ тариф ч одоо их боломжийн бага байгаа шүү дээ. Олон компани орж ирвэл тэдний хувьд өвөл хавар намрын 9 сарын туршид суудал дүүргэлт нь навс унаж бүгд л эдийн засгийн хохирол амсах болно. Үүнийг destructive competition буюу cүйрүүлэх өрсөлдөөн гэж эдийн засгийн хэлээр нэрлэдэг. Монголын өндийж ядаж байгаа эдийн засагт ийм зүйл одоохондоо хэрэггүй гэж бодож байна. Харин энэ жил Солонгосын тал гэнэтийн шийдвэр гаргаж бүхнийг будилууллаа. Тогтсон жишгээр явах нь олон улсын харилцааны тогтовортой байдлын нэг чухал үзүүлэлт байдаг. Солонгосын талын гэнэтийн шийдвэр бол худалдааны дайн зарлаж байгаатай адилхан л сонсогдож байна. Ийм эрс тэс зан гаргаж байж хэрхэн Монголын бусад салбарт хөрөнгө оруулж хамтран ажиллах санаатай байгааг нь ойлгохгүй юм. Солонгосчууд Монголд төмөр зам барих санаатай гэж би сонссон юм байна. Замынхаа нэг рельсийг тавичихаад нөгөөг нь тавихгүй үнэ нэм гээд суучих тийм түнш л болж тэд харагдаад байна шүү дээ. Энэ талаараа Солонгосын засгийн газар дотроо нухацтай ярих байх гэж итгэж байна. Солонгосын элчин сайдын яамнаас өнөөдөр гаргасан мэдэгдэлд дурьсан шигээ Солонгосын засгийн газар Монголд ирж байгаа солонгос иргэдийн тоонд сэтгэлд дундуур байдаг нь үнэхээр үнэн бол үүнийгээ МИАТ-ын нэмэгдэл нислэгийг зөвшөөрч илэрхийлэх хэрэгтэй гэж бодож байна. Эс тэгвэл яриад байгаа зүйл нь солонгос иргэдийн тоонд бус харин Асиана компанийн бизнесийн сонирхолыг л гүйцэлдүүлэх зорилготой болж харагдаад байна. Энэ явцуу зорилгоо олон түмнээс нууж хөвөнд боосон чулуу шидэх мэт популист мэдэгдэл гаргах нь илүү л гэж хэлмээр байна даа. -С: МИАТ зах зээлийн эрэлтийг хангаж дийлэхгүй гэж үзээд Солонгосчууд Асиана компанийг оруулах гээд байгаа юм биш үү -Ц.Б: МИАТ зах зээлийн хэрэгцээг бүрэн хангаж чадахыг хэлчихье. Бид түрээсээр 2 ширхэг Боинг 767 онгоц оруулж ирж байгаа. Эхнийх нь ороод ирсэн нисэж байна. Хоёр дахь нь тун удахгүй орж ирнэ. Цаашид ч агаарын хөлгийн паркаа 737/767 онгоцуудаар бүрдүүлэхээр Боинг компанитай гэрээ байгуулаад байгаа. Бид зах зээлд хангалттай олон суудал гаргах техникийн бүрэн хүчин чадалтай болсон. Хэнтэй ч хуйвалдахгүй, шудрагаар өрсөлдөхөд бэлэн байна. Үр дүнд нь иргэд зорчигчид л хожно. Үүнээс гадна бид том онгоцтой болсоноор агаарын ачааны зах зээл дэх Солонгосын компаниудын монопольчлол дуусгавар болж байгаа. Энэ байдалд солонгосын тал сэтгэл дундуур байгааг ойлгож байна. Явж явж тэдний компаниудаасаа хураадаг байсан татварын орлого Монголын тал руу нэлээд хэсэг нь шилжиж байгаа шүү дээ. Аль ч засгийн газар өөрийн татвар төлөгчдөө хамгаалах үүрэг хүлээдэг. Харин татвар төлөгч аж ахуйн нэгжүүд нь ажлын байруудыг үүсгэх, хадгалж байх үүрэг хүлээдэг. Олон улсын агаарын тээврийн салбарын өрсөлдөөний гол агуулга, зорилго нь ердөө л энэ юм. -С: Солонгосын тал яагаад заавал Асиана компанийг оруулах гээд зүтгээд байгаагийн цаад учир нь ер нь юу гэж та бодож байна вэ. -Ц.Б: Монголд ирэхийг тэмүүлж байгаа солонгос жуулчид огцом нэмэгдээд байгаа гэж Элчин сайдын зөвлөхийн мэдэгдээд байгаатай би санал нийлэхгүй байна. Хэрэв тэр нотлоод байгаа шиг тийм их жуулчны урсгал үнэхээр байсан бол бид өвөл ч нэмэгдэл нислэг хүсэх шаардлага гарах л байсан шүү дээ. Гол асуудал нь арай өөр зүйлд байгаа гэж би харж байна. -С: Юунд вэ тэгээд? -Ц.Б: Асиана бол Кореан Эйр компанитай байнга өрсөлдөж байдаг тийм компани. Кореан Эйр компанитай бүх талаараа, тэр дундаа агаарын хөлгийн маяг, тоогоор өрсөлдөхийг сүүлийн үед илт чармайж байгаа. Жишээ нь KAL 6 ширхэг А380 онгоц захиалангуут Асиана мөн адил 6 ширхэг А380 онгоц захиалж байх жишээтэй. Өнөөдөр Асиана компани 40 орчим том онгоцны захиалга нэгэнт хийчихсэн одоо тэдэндээ зах зээл олох гэж аргаа барж байгаа байдалтай л байна. Энэ үе бол Асианагийн хувьд солонгосынхоо банкныхаа системийг маш олон тэрбумын наймаанд чирчихсэн, хөгжөөгүй бойжоогүй зах зээл дээр баахан үнэтэй шинэ онгоцтой орж уначих гээд сандарч байгаа үе нь шүү дээ. Солонгосын засгийн газар Асиана-г дангаар нь бодсондоо ч бус харин Асиана-д чирэгдэн унаж магадгүй байгаа банкууд, эдийн засгийн байдлаа л бодсондоо Монголын зах зээлийг жижиг гэж гололгүй эзлэн авахаар улайран дайраад байгаа хэрэг. Бүх юмны цаад учрыг энэ хавиас хайвал арай бодитой хариулт олох байх. -С: Солонгосчууд зорчигчдын үнэ тариф буурах сайн талтай гээд байсан шүү дээ. -Ц.Б: Агаарын тээвэр бол буяны сүм биш. Тэгэж яривал шүтэх бишрэх хүртэл өөрийн гэсэн зардалтай, золиостой байдаг эд. Сайн машинаар давхихад их бензин шатаадагийг хүмүүс андахгүй шүү дээ. Үүнтэй л адилхан агаарын тээвэрт өөрийн гэсэн доод үнэ, зардлын хэмжээ гэж бий. МИАТ компани энэ хэмжээг зохистой олон улсын жишиг хэмжээнд нь л байлгаж байгаа. Үнэгүй юум хавханд л байдаг юм. Өнөөдөр хямд үнийг дараа нь таныг цөм шулахыг бодож байгаа бизнес л гаргаж санал болгодогийг мартуузай.
|
|
|
Монгол-Солонгосын харилцаанд хохиролтой |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдүүдийг зочид буудалд хүчээр авчран бусдад худалдан, биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүлжээ 16:02 Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж,
|
Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж, »»
|
|
Г.Занданшатар: “Монгол шуудан” компани нэг захиаг 100 төгрөгөөр хэвлэж өгсөн. Улсын төсвөөс нэг ч төсөв гаргаагүй 13:18 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд
|
2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд »»
|
|
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой 72 зөрчлийг илрүүлжээ 13:07 Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн
|
Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн »»
|
|
Бусдыг АЛНА хэмээн сүрдүүлсэн М.Нямдоржид яллах дүгнэлт үйлджээ 12:58 "Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн
|
"Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн »»
|
|
"Sky Force" баг PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аваргаар тодорлоо 11:31 Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship
|
Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship »»
|
|
Сэлбэ, Дунд голын ус, голын ойролцоох хөрсний дээжүүдээс ялгадсын гаралтай бохирдол илэрчээ 09:07 Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж,
|
Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж, »»
|
|
Түр зуурын нөөлөг салхины улмаас барилгуудын дээвэр хууларч, айлуудын гэр нуржээ 08:58 Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ.
|
Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ. »»
|
|
Санхүүгийн байгууллагад ажиллахдаа 3₮ тэрбум завшсан эмэгтэйг Интерполоор эрэн сурвалжилж, БНСУ-аас авчиржээ 17:45 Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг
|
Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг »»
|
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17:41 Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
|
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа »»
|
|
Шилэн дансны хөтлөлтийг сайжруулах, ил тод байдлыг хангах хугацаатай үүрэг өглөө 17:10 Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны
|
Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА 16:33 БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна.
|
БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна. »»
|
|
ШХАБ-ын тогтвортой хөгжлийн талаар санал дэвшүүлэв 13:30 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 11:57 Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
|
Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. »»
|
|
Хулгай их гардаг зуслангийн бүсэд камер байршуулна 11:55 Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн
|
Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
АН үндсэн дүрэм, намын хөтөлбөрийн шинэчилсэн төслөө баталлаа 10:00 Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31)
|
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31) »»
|
|
32-той эмэгтэй “хайртай залуугаас минь салгах гэлээ” хэмээн 58 настай ээжийгээ зоджээ 09:49 Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны
|
Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Нэгдүгээр эгнээнд машинаа зогсоовол цахимаар 20 мянган төгрөгөөр торгоно 18:55 ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн
|
ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн »»
|
|
Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай 17:57 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг,
|
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг, »»
|
|
Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 41 мянга орчим хүүхэд элсэн суралцаж байна 17:23 2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг
|
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг »»
|
|
Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол-Хятадын V экспогийн талаар ярилаа 17:20
|
|
Монгол-Хятадын V экспо нээлтээ хийлээ 17:16
|
|
Монгол-Хятадын V экспогийн сурталчилгааны видео 17:09
|
|
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 260 мянган үзэгч үзжээ 16:53 Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах,
|
Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Хиймэл оюунд суурилсан багшийн виртуал туслахыг монгол хэл, математикийн хичээлүүд дээр хөгжүүлсэн 16:03 Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна.
|
Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна. »»
|
|
Брюс Уиллисын эхнэрийн ярьсан зүйлс олныг эмзэглүүлэв 16:00 Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ.
|
Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ. »»
|
|
2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 14:15 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
|
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ. »»
|
|
Ордуудын есдүгээр сарын зурхай 14:03 Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна.
|
Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна. »»
|
|
iPhone 17 танилцуулах тов нь тодорчээ 13:06 “Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ.
|
“Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ. »»
|
|
УДШ Хангарьд ордон руу нүүжээ 13:03 Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй
|
Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй »»
|
|
Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна 12:32 Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна.
|
Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна. »»
|
|
Ариана Гранде аялан тоглолт хийнэ 12:32 Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ.
|
Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ. »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
Байт харвааны ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө 12:28 БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно.
|
БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно. »»
|
|
Дарханы “GS-25"-ын ажилтны биед халджээ 12:07 Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн
|
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн »»
|
|
Хотын төвийн барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ 21:08 Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай
|
Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай »»
|
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжинэ 20:00 Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна.
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна. »»
|
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ 19:57 Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага »»
|
|
Бусдыг хөнөөж, цогцсыг нь оршуулгын газар нуусан байжээ 15:01 Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан
|
Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан »»
|
|
Тавантолгой цахилгаан станц баригдвал Оюу толгой 2028 оноос дотоодоос эрчим хүч худалдан авна 14:44 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ »»
|
|
Ачаалал хэтэрсэн сургуулиудад шуурхай зохицуулалт хийхийг Ерөнхий сайд үүрэг болголоо 14:39 -Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
|
-Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
»»
|
|
Б.Хулан жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 14:19 Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна.
|
Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна. »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Намын даргын сонгуульд Ерөнхийлөгч идэвхийлэн оролцож байгаа нь хууль зөрчиж байгаа юу 13:57 Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын
|
Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын »»
|
|
Сансрыг гэтэлцгээе 11:26 Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй.
|
Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. »»
|
|
ФОТО: Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтоос 10:36 Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн
|
Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
|
Ши Жиньпин: Хятадын агуу их сэргэн мандалтыг хэн ч зогсоож чадахгүй 16:00 9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны
|
9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Австраличууд цагаачлалын эсрэг жагсаж байна 17:21 Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
|
Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Афганистанд газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алджээ 15:56 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас »»
|
|
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
|
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг »»
|
|
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан »»
|
|
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах »»
|
|
Өсвөр насны хүүхдийн амиа хорлосон хэрэгтэй холбоотойгоор ChatGPT шүүхэд дуудагдав 11:39 Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
|
Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж, »»
|
|
Apple, OpenAI компаниудыг И.Маск шүүхэд өгчээ 11:38 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан »»
|
|
Украины тал Оростой уулзалт хийхийн тулд хүчин чармайлтаа эрчимжүүлнэ 11:00 КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний
|
КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний »»
|
|
Эмнэлгийн барилгад цохилт өгснийг НҮБ буруушаалаа 13:40 НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|