 |
|
 |
|
БУРХАН ГУЙСАН Ч ӨГЧ БОЛОХГҮЙ ГАЗАР ШОРОО |
|
|
 |
|
 |
БУРХАН ГУЙСАН Ч ӨГЧ БОЛОХГҮЙ ГАЗАР ШОРОО
2011-07-01..Гэрт тань гадны хэн нэгэн орж ирээд авдар савыг тань дураараа онгичиж, хамаг л өнгөтэй өөдтэй, үнэ цэнэтэй бүхнийг  нь хамж аваад оронд нь үнс болон элдэв муухай хог хаягдал дүүргэж орхиод гарч одвол та яах вэ? www.golomt.org сайтыг үүсгэгч Амарлин сүүлийн үед, Монголд гадны орнууд цөмийн хог хаягдлаа булж болзошгүй байгаа тухай болон Монголын газар нутгаас бусдад худалдсан байж болзошгүй тухай мэдээллүүдийг баримт түшиглэн цуврал байдлаар бичиж олон нийтийн анхааралд толилуулж буй. Тэрээр хан нэгний эрх ашигт нийцүүлэх гэж ч бус, хэн нэгний нэр төрийг гутаах гэж ч биш, гадаадын нэр хүндтэй сэтгүүл болон мэдээллийн хэрэгслэлээр нэр хүндтэй сэтгүүлчдийн бичиж нийтлүүлж буй баримтууд дээр түшиглэн, өөрийн дүгнэлт болон сэтгэлийн зовинолоо илэрхийлж байгаа нь талархууштай. Нөгөө талаар Амарлин бичээч, эрэн сурвалжлах сэтгүүл зүй болон маш сайн баримт нотолгоо бүхий чанартай нийтлэлүүд бичиж байгаа нь, сэтгүүлчийн диплом өвөртөлж ямар нэгэн байдлаар "од" болон алдарших хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж яваа өнөө үеийн залууст сайн үлгэр дуурайлал болохоор байгаа. Гэхдээ Амарлинг сэтгүүлч мэргэжилтэй бус ч, сайн боловсролтой гэдгийг ч бид анзаарч байна.
"Монгол Улсын газар нутаг, түүний хөрсөн доорхи баялаг бүх ард түмний мэдэлд байна" хэмээн Үндсэн хуулиндаа бид маш тодорхой заасан байдаг. Гэтэл сүүлийн үед Монголын газар нутаг доор бусдын ашигласан цөмийн хаягдлыг булж болзошгүй тухай мэдээлэл болон Дорнод аймгийн Халх голын сав нутгаас их хэмжээний газрыг түрээсэлсэн нэртэйгээр худалдсан байж болзошгүй тухай мэдээллүүд олны анхаарлыг татаж, их бухимдлыг үүсгэж байна. Монголын улстөрчид өөрсдөөрөө тоглож болно, харин Монголын газар нутгаар тоглож арай ч боломгүй. "Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү" бидэнд хамаагүй л дээ. Харин "мөнгөтэй, эрх мэдэлтэй хүн юу дуртайгаа хийж болдог юм" гэж эндүүрээд Монголын газар нутаг болон түүний баялгийг бусадтай хуйвалдан завшиж, байгаль орчныг нь сүйтгэж, баялгийг нь гадагшаа зөөн арилжиж, хор хөнөөлтэй цөмийн хаягдлыг нь хөрсөнд нь булна гэвэл арай дэндэнээ. Эрүүл ухаантай Монгол хүн, үүнийг харж халаглаад, эсвэл дэмжиж далдаганаад, үүний төлөө өчүүхэн хувь хишиг горьдож хүлээгээд сууж чадна гэж үү? Ахуйн ядуурал нь оюуны ядуурал болж, өнгө мөнгөний шунал нь шулам болж хувирсан гэж үү?
Баримтуудыг эрүүл ухаанаар эргэцүүлэхүй
Нэгэн зүйл: Сүүлийн үед Жон гэгчийн "Эдийн засгийн алуурчны наманчлал" гэдэг ном болон түүнтэй холбоотой олон мэдээлэл, анхааруулга сануулгууд дэлхий нийтийн анхаарлыг ихэд татаж буй. Нэгэн цагт үзэл бодол, эрх мэдэл, их мөнгөний төлөө хэн нэгний захиалгаар устгадаг байсан бол өдгөө цагт их баялагтай хэрнээ буурай хөгжилтэй, улс төрийн муу тогтолцоотой орнуудыг захиалга болон тодорхой бодлогоор дампууруулан сүйрүүлэх ажиллагаа явуулдаг болсон тухай анхааруулга гарах боллоо. Баялаг ихтэй хэрнээ хөгжиж чадалгүй "баялгийн хараал" тусч "уулын буга ч үгүй, унасан бух ч үгүй" хоцорсон олон ч орнуудын харамсалтай жишээ захаас аван зөндөө байгаа. Монголын Оюутолгой, Тавантолгойн ордууд ямар гайхамшигтай баялагтай болох тухай, энэхүү баялгаар "тэнгэр заяат", "хөх толбот" монголчууд хагартлаа баяжиж, "хутга тавилгүй мах огтолж, хундага тавилгүй сархад хүртэж", мөнхийн мөнхөд, өнийн өнөд жаргах тухай ямар хүчтэй сурталчилгаа явагдаж байнаа. МАНАН-ууд өмнөх сонгуулийн сурталчилгаандаа "Эх орны хишиг" нэрээр хүн бүрт 1.5 сая төгрөгийг зүгээр өгч байх тухай амалж, амлалтынхаа баталгаа болгон "батламж" өгч тохуурхсан. Өдгөө амлалтаа биелүүлсэн нэр зүүх гэж "хөгөө хөлдөө чирж" байгааг бид харж л байна. Ирэх жилийн сонгуулийн бэлтгэл болгож, "баялгийн хувьцаа" нэрээр 346 хувьцаа олгохын тулд "Иргэдийн шинэчилсэн бүртгэл" хийж байна. Гарын хээ, нүдний өнгийг хүртэл шинжилсэн энэхүү бүртгэлийн ачаар Монгол иргэд бүр дансандаа мөнгөтэй, бас баялагтай болох бололтой. Шинэчилсэн үнэмлэх нь ядаж л АНУ-ын SSN /нийгмийн хамгааллын дугаар/тай адил мэдээллийг агуулж, ашиг тусаа өгдөг болбол итгэж болох сон. Энэ нь зүгээр л шоу, эсвэл сонгуулийн сурталчилгааны заль мэх байсан эсэхийг цаг хугацаа харуулах биз. Сонгууль дөхөөд ирэхээр л "алаагүй бааавгайн арьсыг хэрхэн хуваах" тухай элдэв үлгэр, аргачлалынхаа хамт гарч ирдэг нь бараг л жишиг болж байна. Уул уурхайн баялгийг гадныхантай хамтран ашиглаж байж л үр шимийг нь хүртэх тухай хүчтэй сурталчилгаа, ашиг орлогын тухай толгой эргэм тоо, хөрөнгө оруулалтын гэрээ, хууль зүйн орчин, ашиг хуваарилахтай холбоотой элдэв маргаан мэтгэлцээн бүгд л цаасан дээр л байгаа. Харин бодит байдал дээр улстөрчдийн баяжиж байгаа, ард олны ядуурч байгаа бараг л тэнцэх байх. Бид үүнийг "эдийн засгийн алуурчдын" "урьдчилгаа" байж магадгүй гэж хардаж байна. Орж ирээгүй байгаа баялгийн ашгаас бэлэн мөнгө тараах тухай л сурталчилгаа явагдаад байгаа болохоос, баялгийг хэрхэн зөв оновчтой ашиглаж болох тухай, байгаль орчноо яаж хэвээр авч үлдэх тухай, цөөхөн монголчуудаа хэрхэн хөгжүүлэх тухай, ирээдүйдээ залуусаа хэрхэн зөв бэлтгэх тухай ямар ч санал санаачлага гарахгүй байгаа нь "эдийн засгийн алуурчны" сэжгийг бидэнд төрүүлээд байгаа юм. Зөвхөн уул уурхайн халууралд чичирцгээж, бусад салбруудын тухай огт ярихгүй, анхаарахгүй байгаа нь бидний хардлагыг лавшруулаад байгаа юм. Эрүүл мэнд, боловсрол, хуулийн хамгааллын талаар юу ч санаачилж юу ч хийж чадахгүй байгаа нь олон нийтийн бухимдлыг төрүүлээд байгаа юм. Монголчууд бид "долоо хэмжиж нэг огтолдог" заншилтай. Болоогүй юманд хөл алдан гүйдэггүй, хэл зарлаж сүржигнэдэггүй зуршилтай. Харин одоо нэг л бишээ. Үлгэрлэх аваас багана нь тэгшрээгүй төрийн, шуналд автсан түшмэдүүд, юуг ч зарж, юуг ч сүйтгэж мэдэхээр болжээ. Танд тэгж санагдахгүй байна уу?
Нэгэн зүйл: Энэ хавар Японд болсон цунамигийн уршгаар Фукушимагийн АЦС-д болсон осол, өдрөөс өдөрт ил болж буй түүний уршиг дэлхий нийтийн анхаарлыг татаж буй. Энэ сургамжаас улбаалан ашигтай хэдий ч, хаягдал нь илүү хортой АЦС-ыг ашиглахаасаа Герман тэргүүтэй орнууд татгалзаж эхэлж байна. "Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг" гэдэгчлэн хөгжиж буй орнууд маргаашийн хувь заяандаа илүү анхаарч байна. Яг үнэндээ хүн төрөлхтөн ааг амьсгаагүй хурдацтай хөгжлийнхөө муу үр дүнг амсч эхэлж буй олон жишээний нэг нь энэ. Монголчууд бидэнд зарим төрлийн хоцрогдол нь ашигтай ч байж болох тухай бодол хааяа төрөх. Тог цахилгаан тасрах нь их байсан ч онгон дагшин байгалтайгаа үлдсэн нь бидний л аз. Заавал АЦС барилгүйгээр сэргээгдэх эрчим хүч, нар салхи зэрэг байгалийн хүчин зүйлийг ашигласан байгальд хоргүй эрчим хүчний эх үүсвэрийг сонгох боломж өнөө бидэнд олдож буй. Гэтэл хор хөнөөл нь нотлогдож зарим улс орон татгалзаж эхлээд байгаа АЦС-ыг яаравчлан байгуулж, үүнийхээ шанд нь бусад орнуудын цөмийн хаягдал шаарыг Монгол нутгийн хөрсөнд булах санаачлага гарч, энд тэнд элдэв гэрээ хэлцэл хийж байгаа тухай мэдээлэл ихэд гарах боллоо. Энэ ажилд идэвхийлэн санаачилж оролцож байгаа зарим хүмүүсийн нэрийг Амарлин бичээч баримт нотолгоотойгоор гаргаж тавьжээ. "Цөмийн бизнесийг Монголд хэн хийж байна вэ?" нийтлэлд дурдсанаар ГХЯ-ны тусгай дэд сайд А.Ундраа, түүний нөхөр MNFCC компаны эзэн Д.Дашдорж, ГХ-ны сайд Г.Занданшатар, Академич Б.Чадраа, УИХ-ын гишүүн Т.Алтангэрэл, О.Чулуунбат, "MoнАтом" компаны захирал Р.Бадамдамдин нар голлон оролцож, үүний цаана Монголын улстөрийн том бүлэглэлүүд байгаа тухай сэжиглэлээ ч баримтжуулан өгүүлсэн байсан. Гадаадын нэр хүндтэй, нөлөө бүхий сонин сэтгүүл болон мэдээллийн хэрэгслэлүүд дээр нэр хүнд бүхий сэтгүүлчдийн олон хэл дээр бичиж тавьсан баримт нотолгоог Амарлин орчуулж, өөрийн дүгнэлтээрээ баяжуулан бичсэн болохоос тэднийг ор үндэсгүй гүтгэж, баримжаа таамгаар, сэтгэлийн хөдлөлөөр бичээгүй аж. Энэ бол гадаадад суралцаж, ажиллаж амьдарч байгаа монголчуудын санаа зовсон шаналлын илрэл. Гэтэл тэд энэ бүхнийг үгүйсгэн "тийм зүйл огт байхгүй, үүнд үнэмших хэрэггүй" хэмээн сулхан учирлах мөртлөө баримтуудыг няцаасан дорвитой тайлбар огт өгсөнгүй. Тэд үнэхээр буруугүй л юм бол олон нийтэд аль хэдийн мэдээллээ цацсан Японы "Майничи" сонин болон бусад сэтгүүлүүдийг олон улсын шүүхэд өгч нэр төрөө цэвэрлэх, үгүйдээ л няцаасан албан ёсны тайлбар өгч болно шүү дээ. Тэд зөвхөн өөрсдийгөө л "мундаг боловсролтой, лут ухаантай, агуу зальтай" гэж итгээд бусдыг "боловсролгүй, бүдүүлэг, тэнэг" гэж дүгнэдэг арчаагүй сэтгэхүйгээ харуулахаас хэтэрсэнгүй. Үнэхээр ийм аймшигтай үйлдлийг тэд " хийгээгүй, хийх ч үгүй" гэж Монголын ард түмний өмнө албан ёсоор мэдэгдэж, үүнийгээ батлан нотлох аваас тэдэнд талархалгүй яахав. Харин наанаа үнэнч дүр үзүүлээд цаагуураа ийм арчаагүй үйлдэл хийх аваас эгэл жирийн Монголчууд болон аугаа түүх та нарыг өршөөхгүй. Харин одоо бол бид баримтаас үүдэн хардаж, үүнийхээ төлөө үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. "Хэнд эрх мэдэл байваас түүнд хилэнц буй" гэдэг үг бас бий.
Нэгэн зүйл. Судлаач Д.Ганхуяг "Эх нутгаа зарагсад эртхэн зайлаарай" нэртэй нийтлэлдээ Монголын Халх голын сав газар нутгаас 325, 999 га газрыг Солонгосчуудад газар тариалангийн зориулалтаар 99 жилийн хугацаатай түрээслүүлэх шийдвэр болон баримтуудыг дүгнэн бичжээ. Нэгэн цагт Монгол оронд "атар газар эзэмших" хөдөлгөөн өрнөж, энэ үйл хэргээ социализмын төгс ялалтын гайхамшигт ололт хэмээн сурталчилж байсан цаг бий. Харин ардчилсан хувьсгал ялсан цагаас гайхамшигт бүтээн байгуулалтыг үрэн таран хийж, идэх гурилаа урд хөршөөсөө зөөж, цөөхөн хүмүүс буурь сахиж үлдсэн. Монгол орон эрс тэрс уур амьсгалтай, хөрс нь үржил шим муутай учраас газар тариалан хөгжих боломжгүй, ашиг орлого муутай гэж тэд тайлбарладаг. Харин одоо яахаараа гадныхан газар тариалан эрхлэх гэж газар нутгийг минь түрээсэлж, бас худалдаж авдаг билээ. Монголын хөрс шороонд монгол хүн тариалахаар юу ч ургадаггүй, Солонгосчууд тариалахаар учиргүй ургаж цэцэглэдэг гэж тайлбарлах юм болов уу? Хамгийн ноцтой нь Монголчууд түрээсэлсэн гэж гүрийгээд, Солонгосчууд худалдаж авсан гэж баярлаад байгаа нь ойлгомжгүй байгаа. Үүнийг хэн ч албан ёсоор баталгаажуулан тайлбарласангүй. Алив зүйл ойлгомжгүй байх тусмаа хардлага дагуулдаг. Ядаж байхад Улаанбаатар хотын менежер байхдаа Улаанбаатар хотын болон хот орчмын газар нутгийг бизнес болгон хувиргаж өөрсдөө баяжиж, хот төлөвлөлтийг устгаж орхисон, өдгөө ХХААҮ-ын эрхэм сайд Т.Бадамжунай энэ санаачлагад оролцсон гэх. Яасан ч барагдашгүй шунал билээ. Хариуцлага алдаж ажлаа унагах тусмаа улам дэвшиж, илүү өндөр албан тушаалд очдог монголын улстөрийн энэ заваан тогтолцоо хэзээ өөрчлөгдөх юм бол? Энэ үзэгдэл нь улстөрийг бизнес болгон хувиргаж, авилгал хээл хахуулиар их мөнгө олж, улстөрийн бүлэглэлүүдтэй хуваалцаж байдгийн нэг илрэл биш гэж үү? Амьдран суугаа орон нутгаас нь ийм их газар нутгийг харийнхны мэдэлд өгч байхад хүлцэж, чимээгүй сууж л байдаг Дорнодчуудын тал шигээ уужим ухаанд нь биширмүү.
Төгсгөл Уул уурхайд түшиглэсэн Монгол орны хөгжлийн галт тэрэг хэдийнээ хөдөлчихжээ. "Чи муу баярлалаа ч бархирлаа ч цаана чинь ардын засаг яллаа" гэж "Өглөө" кинон дээр сэлэм Тогмид хэлдэг шиг... Баярлах юм зөндөө л байна л даа. Монголчууд бид өөрсдөө уул уурхай дээрээ түшиглэн дэлхийн зах зээл дээр мөнгө босгож чадаж байна. Байгалийн баялгаа түүхийгээр биш эцсийн бүтээгдэхүүн болгож гадагшаа гаргах санаачлага оролдлогууд гарч байна. Баялаг дагасан хөгжлийн дэд бүтцүүд дээр түшиглэсэн олон ч бизнес, хангамж, үйлчилгээ бүхий ажлын байрууд монголчуудын амжиргаанд хөгжил авчрах байх. "Одоохондоо бужигнаж байгаад алсдаа эв олох байхаа" гэж олон ч монголчууд уужуу сэтгэл, саруул ухаанаар өгүүлж байна билээ. Ов мэхтэй нэг хэсэг нь идэж завших л биз, шунал ихэдсэн заримыг нь хууль эс гэхэд тэнгэр гэсгээх л байх. Шударга хөдөлмөр хичээл зүтгэлээр зарим нь амьдралаа аятай сайнаар босгож амжина. Харьд олон жил болсон монголчуудын түрүүч нь нутаг буцаж эхэллээ. Тэд өөрсдийн зардлаараа өөрсдийгөө хөгжүүлсэн үнэт баялгууд. Олон ч сайхан үлгэр жишээг үзүүлж ах дүү анд нөхдөө дагуулах л байх. Харьд өндөр боловсрол эзэмшсэн монгол залуус нэгийг бодож, нөгөөг санаж л байгаа. Монголчууд бидний хэзээ ч мартаж болохгүй эрхэм нэгэн зүйл бий. Энэ бол өдий болтол тусгаар оршсон Монгол нутаг минь. Хаа ч явсан эргэцээ морьд шиг эргэж буцан тэмүүлэх Монгол газар шороо минь. ...Уулсын оройгоос салж ядан дээшлэх манантай өглөө гэрээс гарч тэртээх холыг хараачлан суниах сайхан. Бие нэг л хөнгөрөх шиг. Гэрийн яндангаас тэнгэрт суунаглах утаанаас аргалын үнэр үнэртэх нь сайхан. Сэтгэл нэг л сэргэх шиг. Хонь майлах, үхэр мөөрөх, адуу янцгаах чимээг сонсох дор чихнээ сонсголонтой. Сонор мялаах шиг. Тогоон дотор даргилан буцлах сүүтэй цайнаас аягалан, боорцог өрөмтэй холин хазлан идэх ямар сайхан. Гэдэс цадах шиг. Өөрийн тааваар, онгон байгальдаа хэнээс ч айж ичихгүй, бас шаналахгүй амьдрах сайхан. Жаргал ирэх шиг. ...Зуу зуун жилд буурал түүхийн тоосон дор эмтэрч хэлтрээгүй үлдсэн эх болсон газар нутаг минь. Энд л монголчууд биднийг амьдарч, аж төр хэмээн тэнгэр хайрласан юм шүү дээ. Энэ л нарны дор бид зовж жаргаж болноо. Энэ л хөрсөн дээр унаж, энэ л хөрсөн дор шингэх хувь заяа зөвхөн монголчууд биднийх. Энэ л уулс, говь, тал хээрт бид дураараа хашгирч, бас уйлж, дуулж болно. Ингэлээ гээд биднийг хэн ч зэмлэхгүй. Энэ л газар нутаг дээр бид "эзэн" гэдгээ мэдэрдэг. Энэ газар нутаг дээр Монголчууд бид нэгдэн амьдрах учиртай. МИНИЙ МОНГОЛЫН ГАЗАР ШОРООНООС БУРХАН ГАЙСАН Ч БҮҮ ӨГ. БУЗАР ХОГ ШААРЫГ ХЭВЛИЙД Нь БҮҮ БУЛУУЛ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах e-mail: gala_mn@yahoo.com 2011-06-28 |
| БУРХАН ГУЙСАН Ч ӨГЧ БОЛОХГҮЙ ГАЗАР ШОРОО |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|