2011-06-24Х.Лхагвасүрэн, Б.Сарантуяа, Т.Ариунаа нарын рок попын “акул”-уудын уран бүтээлийн ард
“Нью стар” студи гэдэг нэр олонтаа сонсогддог. “Нью стар” студийн ард продюссер С.Гантөр, Л.Энхмандах нар бий.
С.Гантөр 1989 оноос хойш Монголын рок попын урлагт зүтгэж яваа, энэ залуухан урлагийн далд фронтын ахмад дайчин билээ. Аравдугаар ангиа төгсөөд “Айзам” хамтлагт хөгжимчнөөр орсноосоо хойш энэ салбарт зүтгэж яваа тэрбээр 1990-ээд оны залуусыг байлдан дагуулж асан “Айзам-2” хамтлагийг байгуулан, ахлагчаар нь ажиллаж, хүмүүсийн сонсох, дуулах дуртай “Хос алтан зул”, “Холын холд”, “Харуусал”, “Бодлын үг”, “Алтангадас”, “Аз жаргалын бороо”, “Чиний зураг” зэрэг олон сайхан дууг зохиосон авьяаслаг уран бүтээлч. Монголд дуу бичлэгийн студийн үндэс соёолж эхэлсэн 1998 оноос дуу бичлэг, хөгжмийн найруулгын ажлаа эхэлсэн түүнийг Монголын хөгжмийн чадварлаг найруулагчийн нэг хэмээн рок попынхон дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг.
С.Гантөр өнгөрсөн хугацаанд гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн “Би жаргалтай”, “Цагаан шөнө”, “Өнөөдөр ирсэн дурлал”, “Хар сарнай” хамтлагийн “Тэнгэрийн тамга”, Т.Дэлгэрмөрөнгийн “Амин нутаг”, “Надад итгэ” зэрэг Монголын нэр хүнд бүхий уран бүтээлчдийн 50 шахам цомгийн ажлыг гардан хийж, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан “Бурхан эх орон”, бүх оддын дуулсан “Монгол Улсын төрийн дуулал”- ын шинэчилсэн найруулга, “Амин хайрын эх орон”, “Өглөө шиг эх орон”, “Эх орны дуулал”, “Залуусын дуулал” зэрэг томоохон бүтээлийн хөгжмийг найруулсан аж.
Тэрбээр хөгжмийн найруулагчаар ажилласнаасаа хойш “Чи минь ирнэ”, “Үнсүүлэхэд улирал хамаагүй”, “Хайрын тухай яримааргүй байна” зэрэг олон сайхан дууны ая, “Парисын дарь эхийн сүм” мюзиклийн хөгжим зохиосон чадварлаг ая зохиогч юм. С.Гантөр 2005 онд “Пентатоник” наадмын академийн дээд шагнал, 2007 онд ”Пентатоник” наадмаас “Бурхан эх орон” бүтээлээр “Шилдэг хөгжмийн найруулагч”, “Шилдэг кино жүжгийн дуу” шагналыг тус тус хүртэж байсан нь түүний хэр уран бүтээлч болохыг илтгэнэ.
“Нью стар” студийн захирал Л.Энхмандах “Гранд” хамтлагийн продюссер Д.Баттөрийн “Амьдрал”, Х.Лхагвасүрэнгийн “Харангын Лхагваатай үдэш”, дуучин Б.Сарантуяагийн “Кар мен”, “Нью стар-5жил” зэрэг том хэмжээний арваад тог лолт зохион байгуулсан чадварлаг менежер.
Тэрбээр студийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан, студийн уран бүтээлчдээ чанартай уран бүтээл туурвих нөхцөл бололцоогоор хангадаг. Хэдийгээр хувийн студи боловч мэргэжлийн өндөр төвшинд хийсэн дууны найруулга, орчин үеийн хөгжмөөр сонсогчдын сонорыг мялаахын төлөө зүтгэж буй “Нью Стар”- ийнхны Монголын хөгжмийн урлагт оруулж буй хувь нэмэр их гэдэгтэй санал нийлэх хүн олон биз ээ. Урлагт зүрх сэтгэлээ зориулан зүтгэж яваа энэ хосыг “Хос багана” буландаа урилаа.
-Та хоёр анх яаж танилцаж байв?
С.Г: Сансарт айлд оччихоод буцаж явтал нэг даж гүй охин тааралдаад, их л танимхайран мэндэлж “Танай хамтлаг эмэгтэй дуучин авна гэсэн, хэвээрээ юу” гэсэн. Би ч “Хэвээрээ, хэвээрээ” гээд л яриа өрнүүлж, нэлээд хол хамт алхсан. Түүнээс хойш бид жирийн найзууд болж, уулзаж ярилцдаг боллоо. Тэгээд нэг мэдэхэд нэг гэрт орчихсон. Манай хүн болохоор тэрнээс өмнө надтай танилцсан гэдэг юм.
Л.Э: Би арван жилд байхдаа сургуулийнхаа урлаг соёл, олон нийтийн арга хэмжээнд оролцдог нийгмийн идэвхтэй охин байлаа. Манай байрны Зоригоо гэдэг залуу дуу зохиосон, үүнийгээ сонсгоё гээд намайг “Айзам-2”-ын өрөөнд дагуулж очсон юм. “Айзам-2”-ын “Алтан зул”, “Бороо”, “Бодлын үг” зэрэг гоё дуунууд хит болчихсон, залуус эдний хамт лагийг шүтдэг болчихсон бай сан үе л дээ. Тэгэхэд Гантөр надтай хамтлагийн ахлагч хэ мээн танилцаж, эмэгтэй дуу чин авах санаатай гэж ярьж бай сан.
Дуулах дуртай би гэдэг хүн шүтдэг хамтлагтаа орчих санаатай дуулж үзүүлээд, эд намайг “Сараатай ямар адилхан дуулдаг юм” гэж магтаж билээ. Би тийм од залуутай танилцсан хүн чинь юу гэж мартах вэ дээ. Гэрээсээ гарч яваад орцныхоо үүдэнд Төрөөтэй тааралдаад их баярлаж билээ. Тэгээд хамт лагт нь орчих санаатай таним хайрсан чинь манай хүн гайхсан гэсэн. Ойр зуурын юм ярьж явсаар одоогийн Бөхийн өргөө хүртэл алхаад салсан. Дараа жил нь нөгөө газраа дахин таарч ярьсан яриа давтагдаад л...
Тэгэхэд бид арай дотно танилцсан. Үүнээс хойш нэлээд хэдэн жил зовлон жаргалаа хуваалцаж, нэгэндээ туслах үедээ тусалж, тусламж авах үедээ авдаг сайн найзын харилцаатай явсан. Тэгж байгаад л гэр бүл болсон доо.
-Ханийн тань ямар зан чанар танд таалагдаж, юунд нь татагдсан бэ?
С.Г: Айж ичнэ гэдгийг мэдэхг үй, хэнтэй ч, юу ч хамаагүй ярьчихдаг сэргэлэн занд нь татагдсан байх аа. Бас их тусархуу, хэнийг ч ялгахгүй харил цаж, ядарсан зүдэрсэн хүнд тусалж явдаг нь сайхан са нагдсан. Наад зах нь өөрөө ца дахгүй жаахан хоол байхад л ойр хавьд байгаа бүх хүнд хүр гэх гээд зүтгэчихдэг хүн шүү дээ. Манай хүн залуудаа “аймаар галзуу” байсан. Би “хүүе хаая” гэсээр одоо гайгүй болчихоод байгаа юм. Бид 14 жил хамт амьдарч байна. Манай хүн яриа хөөрөөтэй.
Юмны учир зангилааг тайлаад, хүний эвийг олоод ярьчихна. Би бол тэгж чадахгүй. Би ээж аавынхаа үгнээс гардаггүй, илүү дутуу үггүй хүү байлаа. Тэр зан мань одоо ч хэвээрээ. Студийн болон гэр орны гадуурх ажил, зохион байгуулах ажлыг эхнэртээ л даатгачихдаг.
Л.Э: Жирийн найзууд байх хугацаандаа авьяасыг нь биширсээр байгаад үйл хөдлөл бүр нь надад таалагддаг болсон. “Ми ний нүдээр хардаг ч болоосой” гэдэг үг байдаг шүү дээ. Төрөө бид хоёрыг үерхэж эхэлж байхад манай найз охид “Энэ хүн чинь үг дуу цөөтэй юм байна, сүйхээтэй биш юм, архи уудаг бололтой, дэмий юм биш үү” гэх маягийн юм хэлдэг байсан.
Гэвч надад Төрөөгийн олон үггүй, намуухан, алсаас ажиглаад, харцаараа хэлэх гэснээ хэлдэг нь таалагддаг байсан. Ер нь монгол эрчүүд тийм л байдаг шүү дээ.
С.Г: Манай хүн их мундаг ээж шүү дээ. Үр хүүхдэдээ ч, рок попын ертөнцөд орж ирж бай гаа залуу хамтлаг дуучдад ч их сургааль айлдана. Тэгж бо лохгүй, ингэж болохгүй, одоо ингэ гээд л ярьчихсан сууж байдаг юм. Рок попынхон бүгдээрээ манай хүнтэй буу халж, зовлон жаргалаа ярьдаг. Дуучин Б.Сарантуяа бол бүр найз нь болчихсон. Ярих ярихг үй юмаа ярина. Лхагваа надтай яриагүй юмаа Мандахтай ярьсан байдаг.
-Та аравдугаар ангиа төгс өөд л “Айзам” хамтлагт орсон гэл үү?
С.Г: Би дунд сургуульд бай хаасаа л сургуулийнхаа цахил гаан хөгжмийн хамтлагт тог лодог байлаа. Тэр үеэс хөгжимд зүрх сэтгэлээ өгч, 1989 онд аравдугаар ангиа төгсөнг үүтээ “Айзам” хамтлагт гитарч наар орсон. Манай хамтлагийнхан надаас үе мултарсан ах, би хамгийн залуу нь байлаа.
Тэгж байтал зах зээлийн нийгэмд шилжиж, хүмүүс амьдралаа залгуулахын тулд наймаа хийх гээд хамтлаг маань тарсан. Э.Мөнхбаяр бид хоёр хамтлагийнхаа буурийг сахиж үлдээд 1990 онд анхны дуугаа хамтарч хийж, цаашид гар нийлэн уран бүтээлээ үр гэлжлүүлэхээр шийдсэн. Тэгээд үеийнхээ хөгжимчдийг цуглуулж, 1991 онд “Айзам-2” хамтлагаа байгуулан, жилийн дараа тоглолтоо хийж байлаа.
-Та ямар мэргэжилтэй вэ?
Л.Э: Би Улс төрийн дээд сургуулийн эдийн засгийн анги төгссөн. Энэ сургуулиа төгсөөд Удирдлагын академид сурна гэж бодож байтал Төрөө хоолой бичдэг студитэй, хөгжмийн най руулга хийдэг тоног төхөө- рөмжтэй болмоор байна гээд ийм студитэй болж, ингэж ажиллана гэсэн мөрөөдлөө ярьсан. Тэгэхэд би нөхөртөө тусалж дэмжээд явах нь зөв юм байна гэж шийдсэн.
Нөхрийнхөө авьяастайг мэддэг, итгэдэг болохоор уран бүтээл нь ундарч байх орчин бүрдүүлэх зорилго тавин үүнийхээ төлөө зүтгэсэн. Энэ студийг хувьдаа байгуулсан мэт боловч бид хувийнхаа хэрэгцээг ардаа орхичихоод Мон голын хөгжмийн урлагт хө рөнгө оруулалт хийж байгаа гэж боддог. Би студидээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, нөхрөө ажлаа тав тухтай, сэтгэл хангалуун хийх нөхцөлөөр хангахыг хичээдэг.
Дуучид орж ирэхэд хоол болж байвал хийж өгөөд, бэлэн юм байхгүй бол хийгээд өгье гээд сууж байдаг. Миний энэ зан урлагийнханд таалагддаг шиг байгаа юм. “Манай Мандах цайтайгаа шүү” гээд л магтдаг. Би студийнхээ захирал гэсэн нэртэй ч менежер, нягтлан, зарим үед үйлчлэгчээ ч хийнэ шүү дээ. Төрөө уран бүтээлээ л хийнэ. Бусдыг нь би зохицуулна.
-Ийм студитэй болохын тулд урт зам туулсан байх?
Л.Э Бидний амьдрал тэгээс эхэлсэн. Төрөө авьяастай, би яриа хөөрөөтэй, сэргэлэн. Бидэнд өөр өмч хөрөнгө байгаагүй. Хүний хөгжим дээр анхны уран бүтээлүүдээ хийж байлаа.
С.Г: 1990-ээд оны дундуур “Айзам-2” хамтлаг маань тарсан. Тэр үеэс би хүмүүст фанограмм хийж өгдөг болсон. Монголд дуу бичлэгийн сту дийн суурь тэгэхэд л тавигдаж байлаа. 1998 оноос FМ-102.5 радиогийн дэргэдэх ямаха дижитал дуу бичлэгийн студи, FМ-101.6-ын дэргэдэх дуу бичлэгийн студид хөгжмийн болон дууны найруулагчаар ажиллаж байгаад 2001 онд Казино Байгаль ахтай хамтарч “Ми чид” бич лэгийн студи байгуулсан. Тэнд хоёр жил орчим ажиллаад өөрийн гэсэн студитэй болъё гэж зориглон Ж.Энхбаяртай хамтарч “Стар” студийг байгуулсан. Тэ гээд овоо гайгүй ажиллаж байтал хадгаламж зээлийн хоршоод дампуурч, студийн маань үйл ажиллагаа явуулж байсан байрыг хурааж, битүүмжлээд нөгөө студи маань “будаа” болсон.
2006 онд “Жигүүр гранд” компанийн захирал Д.Баттөр ахтай танилцаж, студийн байргүй болчихлоо гэж зовлонгоо хэлэхэд бид нийг ойлгож, дэмжин энэ байрыг зээлээр өгч, дотор заслыг нь дуу бичлэгийн студид зориулж янзалж өгсөн.
Тэгээд ийм сайхан студитэй болчихсон байгаа нь энэ. Мөнгийг нь цувуулж увуулаад төлж байгаа. Тэр үед тэгж зээлээр өгнө гэдэг зүгээр өгснөөс ялгаагүй том тус шүү дээ. Бид Д.Баттөр ахад их баярлаж явдаг. Үүнээс хойш Монголын хамгийн сайн дуучид, мундаг хөгжмийн зохиолчидтой хамтарч ажиллаж байна. Олон жил нойр хоолгүй махийсны хүчинд л ийм студитэй болж байна.
-Бусад студиэс юугаараа ялгаатай вэ?
С.Г: Манай студийн уран бүтээлчид олон жил ажилласан туршлагатай, Холливиудад хэ рэг лэдэг орчин үеийн мэргэж лийн техник тоног төхөөрөмж дээр ажилладаг. Манайд хэрэглэдэг компьютер хүртэл бусдаас өөр. Зүгээр нэг РС аваад тавьчихвал манайх шиг цэвэрхэн дуугарахгүй.
Оны өмнө Америкийн нэртэй продюссер Бэйси Боб гэдэг хүн Монголд ирээд манай студийг сонгож зочлоод сайн тоног төхөөрөмжтэй юм бай на гэж магтсан. Монголд байгаа студиуд техник тоног тө- хөөрөмжөө шинэчилж, хөгж үүлэх талаар нэг их санаа тавихгүй байх шиг санагддаг. Би техникийн хообийтой. Интернэтээр хэсэж сүүлийн үеийн шинэ, сайн гэсэн тоног тө- хөөрөмжийн талаар мэдээлэл хайж, дэлхийн хөгжмийн урлагт гарч байгаа шинэ содон зүйлээс хоцрохгүйг хичээдэг. Өөрийнхөө хэмжээнд болж л байна.
-Танай студи дандаа томчуудтай хамтарч ажиллах юм аа?
С.Г: Дуулж эхэлж байгаа хүүхэдтэй ажиллах залхуутай санагддаг. Бүх юмыг нь зааж өгч, дахин дахин бичээд, гараас юм гарахгүй хэцүү шүү дээ. Надад шууд дуулдаг хүн л хэрэгтэй. Лхагваа, Сараа, Ариунаа нарын дуучидтай ажиллахад уран бүтээл гараас хурдан гараад сайхан байдаг.
-Дуулж эхэлж байгаа хүү- хэдтэй ажиллах дургүй гэснээс танайх ВХ-ийг гаргаж ирсэн шүү дээ. Дахиж дуучин гаргах уу? С.Г: Махаа идэж байж, компью терийн хүчээр арай гэж гар гаж ирсэн. Хүүхдүүд үүнийг ойлгохгүй өөдөөс янз янзын юм яриад байдаг юм билээ. Ямар би түүгээр мөнгө олох гэж байгаа биш гэж бодоод тэр ажлыг хаясан. Тэртэй тэргүй телевиз болгон л ийм шоу хийж байна. Нэг телевизээс нөгөө телевиз рүү явдаг, ямар зарлал гарах нь вэ гээд хараад сууж байдаг хэдэн хүүхэд байдаг шүү дээ. Манайх зарлал гаргалаа гэхэд тэд л ирнэ. Нэмэр байхгүй. Дахиж тийм юм хийхгүй.
-Танай студийг мөнгө их олдог гэсэн ойлголт байдаг. Гэтэл та хоёр машинаа ч сольж чадахгүй байна гэх юм?
С.Г Би ажилдаа дуртай болохоороо үүнийхээ араас үхэн хатан зүтгэдэг. Их ажилтай үед студиэс гарахгүй долоо хонох тохиолдол гардаг. Гадаад руу ч юм уу, энд ирэхгүй хэд хоногоор явахаар ажлаа санаад, хөгжмөө нүдмээр санагддаг гээд бод доо. Ингээд дуу сонсоод, шинэ дуу хийгээд байж байх сайхан. Студи маань гэр шиг санагддаг.
Хамгийн гол нь энэ ажилдаа дуртайдаа л ингэж байгаа юм шүү дээ. Хүмүүс биднийг их мөнгөтэй гэж боддог шиг байгаа юм. Бид хоёр зургаа долоон жилийн өмнө авсан “Чэйзер” машин унаад “Хүмүүс биднийг машинаа ч сольчихгүй ямар нарийн юм бэ гэж боддог байх даа. Явж л байвал ямар хамаатай юм бэ, тийм ээ” гээд л инээлддэг. Байраа ч сольж чадахгүй, эхнэрийнхээ төрсөн гэрт өдий болтол амьдарч байгаа шүү дээ.
-Гэртээ ч, ажил дээрээ ч хамт байх хосуудын хувьд сайхан байдаг байх даа?
Л.Э: Бидэнд бие биенээсээ нууж хаах юм байхгүй. Дандаа хамт байдаг болохоор бүх юм ил. И-мэйл хаяг хүртэл нэг. Муудалцлаа гэхэд тэр дор нь хэлэх юмаа хэлчихээд таван минутын дараа мартчихсан инээ гээд л явж байдаг. Хамт ажил лаад ингэж амьдрах сайхан байна. Би нөхөртөө маш их хайртай.
-Нөхрөө өнгөтэй, өөдтэй авч явахад эмэгтэй хүнээс их ухаан шаарддаг гэдэг.
Л.Э: Эмэгтэй хүн эр нөхрөө хайрлаж хүндэлдэг, уучилдаг байх хэрэгтэй. Хэчнээн том залуу болж, өрх гэрийн тэргүүн гэгдсэн ч эрчүүд ээжийн хүү л байдаг. Тэр талаас нь харж, эхийн хайраар хайрлах ёстой. Эр хүн янз бүрийн алдаа гаргалгүй яах вэ, үүнийг нь уучлах хэрэгтэй.
Эмэгтэй хүн асар их тэвчээртэй байх хэрэгтэй. Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг өөрчилж чаддаг гэдэг үнэн шүү. Манай Төрөө бусдыг бодвол их тэвчээртэй. Бид хоёр талаасаа багагүй тэвчээр гаргасны хүчинд дуртай ажлаа хийгээд амжилт өөд тэмүүлж сэтгэл хангалуун сайхан амьдарч байна.
Х.Уянга
"Өнөөдөр"