 |
|
 |
|
А.Отгонболд: Эмчлэх ёстой гэсэн ганц эрхийг маань хуулиас хасчихаж |
|
|
 |
|
 |
А.Отгонболд: Эмчлэх ёстой гэсэн ганц эрхийг маань хуулиас хасчихаж
2011-06-17Шинээр мэндэлсэн Эрүүл мэндийн хууль эмч, эмнэлгийн ажилтнуудад таалагдахгүй байгаа.  Тиймээс тэд суулт хийж, Үндсэн хуулийн Цэцэд хандаад байгаа юм. Эрүүл мэндийн шинэ хууль болон эрүүл мэндийн салбарын эргэн тойрон дахь асуудлаар “Хатагтай” эмнэлгийн ерөнхий эмч, анагаах ухааны доктор А.Отгонболдтой уулзаж ярилцлаа. -УИХ-аас шинээр баталсан хууль багагүй хэл ам дэгдээгээд байгаа. Эмч, эмнэлгийн ажилтнууд энэ хуулийг Эрүүгийн хууль болсон гэж мэдэгдээд байгаа шүү дээ. Ингэж эсэргүүцэж, хэрүүл тэмцэл хийх хэрэг байна уу?
-Шинээр баталсан Эрүүл мэндийн тухай хуулийн гол зорилго нь эмч, эмнэлгийн ажилтнуудыг зодож, ташуурдахад л чиглэгдсэн байна лээ. Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, эрүүл мэндийн салбарын ажлыг сайжруулахаасаа илүү муужруулах хууль болчихов уу гэж бодож байна. Эмч нар өнөөдөр ямар нөхцөлд амьдардаг гэж бодно. Хүнд шүү дээ. Хүүхэд шуухад, хань ижил, ар гэрийнхэндээ зав гаргаж чадахгүй, авдаг цалин багатай, өвчтөн гэсээр яваад өөрсдийнхөө эрүүл мэндийг хөсөр хаячихдаг хүмүүс. Тэд нийгмийн асуудалгүй, ар гэргүй, амьдралгүй хүмүүс юм уу. Өнөдөр тэдний амьдралыг хэрхэн өөрчлөх, ямар хангамж төрөөс эдлүүлэх, нийгмийн асуудлыг шийдэхэд нь юу хэрэгтэй бодолцохгүйгээр шууд чамайг эмч болсны чинь төлөө зодно нүднэ, яллана, шийтгэнэ гээд байж болохгүй биз дээ. Тэтгэвэрт гарахад нь тэдэн төгрөг өгнө, жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт үнэгүй хамруулна гэсэн хоцрогдсон, XX зууны заалт оруулчихаад сайн хууль болчихлоо гэж бодох хэрэггүй. Өөрийгөө үзчихэж чадахгүй эмч гэж юу байсан юм. Нэг талаас эмч нараа даажигнасан, тохуурхсан юм шиг. Бид нарт ийм юм хэрэггүй. Долоон сарын 1-ний хэрэг гээд л яриад байдаг. Баахан цагдаа зодуулсан энэ тэр гээд. Тэгэхэд гурван эмнэлгийн тэрэг халдлагад өртөж, 17 эмнэлгийн ажилтан гэмтэж бэртсэн шүү дээ. Тэднийг яагаад ярихгүй байгаа юм бэ. Эндээс харахад эмнэлгийн ажилтанд ямар ч хамгаалал, баталгаа байхгүй байна. Хэн дуртай нь эмч, эмнэлгийн ажилтныг дарамталж байна. Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ гэвэл эхлээд эмч, эмнэлгийн ажилтны нийгмийнх нь асуудлыг шийдвэрлэчих. Сайн ажилласанд нь сайн цалин хөлс өгчих. Харин дараа нь зодож, шийтгэж болно. Гэдэс цатгалан хүнтэй ямар ч хариуцлага тооцож болно. Гэтэл гэдэс нь өлсч яваа хүнийг зодоод ажлын үр бүтээмж гарах уу. Үүнтэй адилхан. -Тэгэхээр та Эрүүл мэндийн хуулийг муу хууль болсон гэж үзэж байгаа юм аа даа. Таны ярианаас шууд тэгж ойлгогдож байна? -1998 оны хуулийн заалт, үг хэллэг нь тэр чигээрээ л байна лээ. Бага сага дэвшилтэд зүйл гарсныг эс тооцвол. Багийн эмч гэсэн нэр томьёо хүртэл байх жишээний. Өнөөдөр багийнх байтугай сумын эмнэлэг нь эзэнгүйдэхэд хүрчихсэн. Ийм байхад Эрүүл мэндийн хуулиар эмч ажилтнуудыг айлгана гэдэг энэ салбарт ажиллах боловсон хүчний тоог бууруулах сөрөг үр дагавар авчирч болзошгүй. Боловсон хүчний асар их дутагдалтай байгаа эрүүл мэндийн салбарыг хөгжүүлье гэвэл ийм хууль гаргах ёсгүй л байсан юм. Хуулийнх нь нэр томьёо хүртэл хуучирсан. Уг нь Эрүүл мэндийн хууль асар том агуулгатай, өргөн далайцтай байх ёстой. Жишээлбэл, Монголын эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийсэн хувийн эмнэлгүүдээ татвараас чөлөөлөх, тоног төхөөрөмжийг нь хил гаалиар татваргүйгээр оруулж ирэхэд анхаарах ёстой байсан. Энэ бүхнийг дэмжиж, боловсон хүчний асуудалдаа анхаарч байж л эрүүл мэндийн салбар хөгжих юм. -Энэ хуулийг уншихад алдаа гаргасан, тангаргаа зөрчсөн эмч, эмнэлгийн ажилтнуудад л хариуцлага тооцох юм билээ. Тэгэхээр үүнээс айгаад байх шалтгаан байгаа юм уу. Энэ чинь ажлаа сайн хий гэсэн л анхааруулга юм биш үү. Эмч, эмнэлгийн ажилтны буруугаас болж олон хүн эрүүл мэнд амь насаараа хохирч үлддэг худал биш? -Хариуцлагагүй эмч, эмнэлгийн ажилтнууд бол байгаа. Үүнийг үгүйсгэхгүй. Аль ч салбарт ажилдаа хайнга, хариуцлагагүй ханддаг цөөхөн хүмүүс байдаг. Яахав нийт эмч нарын 10 хувь нь хариуцлага алддагийнх нь төлөө 90 хувийг нь давхар шийтгэж болохгүй биз дээ. Чамайг ажлаа сайн хийгээд явж байхад муу хийдэг нөхөртэй чинь хамт шийтгэнэ гэхээр өөрт чинь сайхан санагдах уу. Төр уг нь эмч танд өндөр хөлс өгье, үнэ төлбөргүй хувцаслая, харин дараа нь хариуцлага алдвал хатуу шийтгэнэ гэх байсан юм. Гэтэл хамгийн том алдаа нь эхлээд чамайг зодно, тэгээд ажлаа хийлгүүлнэ гэх маягийн анхааруулга нь. Тэгэхээр хэн зодуулаад ажил хийх юм бэ. Залуу боловсон хүчнүүд нь бүгд гадагшаа гарчихлаа. Тэднийг Монголдоо ирээч гэхээр яах юм, тэнд очоод би яаж ажиллах юм гэж хэлдэг. Тэнд очоод тендер нэрээр шахсан хятад резинин бээлий углаад яаж мэс засал хийх юм гэж өмнөөс хэлдэг. Тэгж хэлж байгаа хүмүүсийн өмнөөс үгүй шүү дээ, Монголын эрүүл мэндийн салбарт хэрэглэж буй техник хэрэгсэл, эм тариа үнэхээр “саак” гэж хэлж чадахгүй нь ойлгомжтой. Өнөөдөр Монголын эрүүл мэндийн салбар үнэхээр аймшигтай. Тендер нэрээр харьд үйлдвэрлэсэн хамгийн хямдхан бүхнийг шахаж байна. Гэтэл иргэдийн мэдээлэл асар их сайжирсан. Интернет руу ороод эрүүл мэндийн салбарт ийм юм хэрэглэж байна шүү дээ гээд биднээс нэхдэг. Бидэнд байгаа нь дэлхийд хоцрогдсон хэрэгслүүд. Иргэд маань дэлхийн төвшингийн юм яриад байхад миний бололцоо, манай эрүүл мэндийн бололцоо зууны нэгд нь хүрэхгүй байна. Үүнийг л Эрүүл мэндийн хуулиар зохицуулах байлаа. Түүнээс биш эмчийг шийтгэх нь чухал биш. Мэдээж, эмчийг торгох, шийтгэх хариуцлага тооцох гэсэн ийм санкци байх ёстой. Хүний амь нас эрүүл мэндтэй холбоотой болохоор. Гэтэл Эрүүл мэндийн хуульд эмч эмчилнэ гэсэн эрх нь байхгүй. Бүр хаячихсан. Эрүүгийн хуулиар хэдэн заалт алга боллоо гээд бөөн л юм болж байсан биз дээ. Гэтэл Эрүүл мэндийн хуулийн хэдэн арван заалт нь алга болж байхад ямар ч зүйл болоогүй юм шиг сууж байна. Ганцхан Монголын эмч нар л хариуцлага алддаг юм биш. Дэлхийн бүх улс оронд ийм зүйл гардаг. Үүнийг, эмчийн хариуцлагын асуудлыг өнөөдрийн нийгэмд яаж шийддэг вэ гэхээр ерөөсөө л хариуцлагын даатгалаар зохицуулдаг. -Хариуцлагын даатгалаар хэрхэн зохицуулдаг гэж? -Эмч Отгонболд иргэн Доржийг эмчлэхийн тулд лиценз авна. Лиценз авахдаа хариуцлагын даатгал төлж байх ёстой юм. Хариуцлагын даатгал гэдэг нь намайг алдаа гаргалаа гэхэд төлбөр, шийтгэл тэндээс гарна. Би мэргэжлийн алдаа гаргаж болно шүү дээ. Сар болгон би 100 төгрөг хариуцлагын даатгал гээд төлөөд явж байлаа. Гэтэл нэг хоёр удаа мэргэжлийн алдаа гаргалаа гэхэд нөгөө даатгалын газраас “Отгонболд та их хариуцлагагүй нөхөр байна. Та цаашдаа сард 100 төгрөг биш, 10 мянган төгрөг төлж бай” гэх жишээтэй л асуудал. Ийм л эдийн засгийн аргаар хариуцлага тооцох болохоос Эрүүгийн хууль шиг хууль боловсруулаад шийтгэхийг хэлдэг юм биш. Эрүүл мэндийн хуульд элдэв торгуулийн заалт оруулж байхаар зөвхөн эмч хариуцлагын даатгалтай байна гээд л боллоо. Дэлхий нийт асуудлыг амархан шийдэж байна шүү дээ. -С.Ламбаа сайдын магтаад байгаа эрүүл мэндийн хууль “гууль” болсон гэсэн үг үү? -Эмч хүний хамгийн гол эрхийг нь хасчихсан байна билээ. Эмч хүн эмчлэх ёстой гэсэн ганц эрхийг нь шүү дээ. Эрүүл мэндийн хууль өнөөгийн эрүүл мэндийн салбарыг шаардлагыг хангаж чадсангүй. Хуулийг үг бүрчлэн уншихаар хуучирсан юм зөндөө байна. Маш олон асуудлыг хөндөлгүй орхисон байна. Эх нялхсын асуудлыг тусгаагүй. Эх нялхсын асуудал ямар ч эрүүл мэндийн салбарын хамгийн гол асуудал байдаг. Эх нялхсын асуудлыг хуулиндаа оруулаагүй шалтгааныг улс төрийн зорилготой л гэж ойлгож байгаа. Нэг үгээр хэлэхэд, эх нялхсын эндэгдлээ нуух гэж байгаа хэрэг. Дэлхийн аль ч улс хуулиндаа эх нялхсын асуудлыг зааж өгдөг. Төрөлт гэж юу юм бэ, хүн гэж хэнийг хэлэх вэ гэдгийг хүртэл тодорхойлдог юм. Герман бол ургийн зүрх нь цохилсон цагаас л хүн гэж үздэг. Үр хөндлөө гэхэд хүн алсанд тооцдог. Гэтэл Монголд хүн гэж хэнийг хэлэх вэ гэдэг нь хүртэл тодорхойгүй. Ийм амьдралд нийцээгүй, ганц удаа жижүүрийн ширээны ард хонож үзээгүй яамны нөхдүүдийн боловсруулсан хуулиас болж эрүүл мэндийн салбарын хөгжил гажихад хүрээд байна. -С.Ламбаа сайд Эрүүл мэндийн хуулийг маш сайн хууль гэж дүгнээд байгаа биз дээ? -С.Ламбаа гэдэг хүнтэй би уралцаж, ноцолдохыг хүсэхгүй байна. Миний гол бухимдаад байгаа юм гэвэл иргэд орчин үетэй хөл нийлүүлээд алхаж байхад эрүүл мэндийн салбар нь тээр хол хаягдсан түүнийгээ шийдвэрлэх талаар ганц өгүүлбэр Эрүүл мэндийн хуульд байхгүй явдал. Яамныхан хууль боловсруулахдаа мэргэжлийн байгууллагууд, иргэдээс санал авсан гээд байна лээ. Тэр санал аль хэзээний хуучирсан, таван жилийн өмнөх санал шүү дээ. Намайг Эрүүл мэндийн дэд сайд байхад бид Эрүүл мэндийн хуулийг өөрчлөх санал тавьж байсан. Эхлээд нийгмийн чиглэлээр нь өөрчилж өгөөч, хоёрдугаарт санхүүжилтийг нь гүйцэтгэлээр нь өгөөч гэдэг санал тавьж байсан юм. Хэн нэгэн улстөрч Эрүүл мэндийн яам хэдэн төгрөгийн зардал гаргахыг яаж мэдэх юм. Ямар өвчин дэгдэхийг яаж урьдчилж харах юм. Ямар халдварт өвчин гараад энэ салбарын төсвийг нэмэхийг хэн мэдэх юм. Монголчууд өвчин хэлж биш хийсч ирдэг гэдэг биз дээ. Бусад орны эрүүл мэндийн төсөв гүйцэтгэлээрээ явдаг. Дараагийн асуудал нь эрүүл мэндийн тогтолцоогоо эргэж хараач гэсэн санал. Энэ байгаа тогтолцоо чинь социализмын үеийн гурван шатлалтай гэдэг шиг. Сумын эмнэлэг дээр ханиадаа эмчил, олгой ургавал аймаг руугаа яв, зүрх өвдвөл гуравдугаар эмнэлэгт ханд гэсэн тогтолцоогоо л өөрчлөх ёстой. Эмнэлгийн биеэ даасан байдлыг уг нь хуулиар хангах ёстой. Хажуудаа эрдэм шинжилгээний байгууллагатай, вирус, бактерийг шинжлэх, судлах лабораторитой байх шаардлагатай. Бүхэл бүтэн эрдэм шинжилгээний байгууллага дээр үндэслэсэн анагаах ухааныг хөгжүүлэх гэж байгаа юм бол Монгол Улс тогтолцоогоо өөрчлөх нэн шаардлагатай байна. -Иргэд бол эмч нар хариуцлагаас айгаад Эрүүл мэндийн хуулийг өөрчлөх гээд байна гэсэн ойлголттой л байгаа. Ийм асуудлууд орхигдсон, хөндөгдөх ёстой гэдгийг мэдэхгүй шүү дээ? -Эмч хүн хариуцлагаас хэзээ ч бултдаггүй юм. Цалингаа хасуулна, ажлаасаа халагдана, бүр ял эдэлдэг. Энэ хуулийг боловсруулсан хүн бол мэргэжлийн биш хүн гэдэг нь харагдаж байгаа л даа. -Эмч нар алдаа гаргалаа гээд ажлаас халагдах төдийгөөр л өнгөрдөг шүү дээ. Цаана хүний эрүүл мэнд, амь насны асуудал яригддаг. Тангарагтаа үнэнч биш эмч нарыг шийтгэх нь зөв гэсэн байр суурьтай байгаа шүү дээ, салбарын сайд нь хүртэл? -Ажлаас халагдах чинь шийтгэл биш юм уу. Өнөөдөр ямар эмч хариуцлага хүлээгээгүй байгаа юм. Яах ёстой юм. Нэг хариуцлага алдаа гээд тэр эмчийг буудах уу. Жишээлбэл, 2009 онд Н1N1 вирусын халдвар Монголд дэгдсэн.Тэр вирусыг эмчилж чадахгүй өчнөөн хүн амиа алдсан. 18 жирэмсэн эх, 300-аад хүүхэд нас барсан. Гээд яах ёстой юм. Хамаг байдгаа дайчлаад, бүх чадлаа шавхаад ч нүдэн дээр минь амьсгал хураах тохиолдол олон гардаг. Тэр бүхэн дээр хэн нэгэн шоронд ороод, ажлаас халагдаад, аль эсвэл буудуулах уу. Бид нарыг тангараг өргөсөн гээд байгаа. Би тангаргийг мэргэжилдээ биш ёс зүйдээ өргөсөн. Тэнд амь алдах гээд байгаа хүнд тусламж үзүүлнэ гэж өргөсөн болохоос энэ хүнийг эдгэрүүлнэ гэж тангараг өргөөгүй. Өөрөөр хэлбэл, би эмчийн ёс зүй гэдэгтээ л тангараг өргөсөн. Нэг өвчтөн ирлээ гэхэд би чадах бүх аргаа хэрэглэнэ, мэдлэгээ шавхана. Тэр хүн нь эмчилгээ авалгүй үхчихэж болно. Гэтэл мэргэжлийн алдаа гаргасан гээд намайг шийтгэж болохгүй биз дээ. Үүнийг хүмүүс ерөөсөө ойлгодоггүй юм. Дэлхий дээр амь алдаж байгаа хүмүүс 100 хувь өвчнөөр нас бардаг, түүний нэгхэн хувь нь эмчийн буруугаас болдог юм. -Тэгээд тангараг зөрчинө гэдэг таныхаар юу юм бэ? -Тангараг зөрчинө гэдэг тэнд хүн үхэх гэж байхад ажлын байрандаа архидах юм уу эсвэл ажил таслаад алга болохыг хэлнэ. Түүнээс хамаг байдаг чадлаараа зүтгээд амийг нь аварч чадаагүй нь тангаргаа зөрчсөн асуудал биш. Н1N1 вирусын халдвар Монголд дэгдэж, 18 жирэмсэн эх, 300-аад хүүхэд нас барсан гэж би түрүүнд хэлсэн шүү дээ. Тэгэхэд Эрүүл мэндийн дэд сайд гэж нэг хүүхэн зурагтаар нүдээ тормолзуулж ирээд л “Юун сүртэй юм. Зүгээр нэг ердийн томуу” гээд та нарыг загнаж байсан биз дээ. Тэр оройноос л хүмүүс Н1N1 вирусын халдвараар үхээд эхэлчихсэн. Тэгэхэд хэн хариуцлага хүлээв. Гэтэл хүмүүс өө, ердийн томуу гэнэ гээд санаа нь тайвширчихсан байсан биз дээ. Би хүртэл айх юм байхгүй нь гээд л сууж байсан. Тэгэхээр хүмүүсийг хуурсан сайд тангараг зөрчөөгүй гэх үү. Эмнэлэгт хүн нас барж байхад, төсвийг нь батлаж суугаа улстөрчид яагаад тэгвэл хариуцлага хүлээж болохгүй гэж. Тэд эрүүл мэндэд ийм хөрөнгө зарцуулж, иргэдэд ийм үйлчилгээ хийнэ гэж төсөв зарцуулж байгаа шүү дээ. Тэдний баталсан төсөв иргэдийг эмчлэх хэмжээний биш байгаад хариуцлага хүлээсэн хүн байна уу. Эм тариагүй эмч өвчтөнийг яах ёстой юм. Тэгвэл эмнэлгийн хүнд нөхцөлд, эм тарианы дутагдалтай эмч нарыг ажиллуулсан улстөрчдөд ч бас хариуцлага хамт тооцоё л доо. -Өнөөдөр Монголд төрөх эмнэлэг, хүүхдийн эмнэлэг их дутагдалтай байгаа. Төрөлт нэмэгдээд л байдаг. Гэтэл төрөх эмнэлгийн тоо нэмэгдсэнгүй? -Арван жилийнхээсээ нэмэгдэх байтугай багассан шүү дээ. Гуравдугаар төрөх гээд бүхэл бүтэн төрөх эмнэлэг байсныг нураасан. Бас заримыг нь буяны байгууллагуудад худалдсан. Бид төрөх эмнэлэг барья гэдэг асуудлыг өчнөөн ярьж байгаа. Үүнийг шийдэж өгдөггүй байсан. Юун эмнэлэг вэ, Отгонболдоо, цалингаа тавьж чадахгүй байна гэж урдаас хариулдаг байлаа. Яахав сүүлийн гурав, дөрвөн жил төрөхтэй болох юмсан гэдэг асуудал хөндөгдлөө шүү дээ. Таван хүүхэд нярайн халдвараар нас барж, 20 хүүхэд эрэмдэг болж байж л гишүүд төрөх эмнэлгээр шагайсан байх. Тэгээд энэ жилээс арайхийж шавыг нь тавьж байна. -Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан үеэс өнөөдрийн эрүүл мэндийн салбарт өөрчлөлт гарч чадсан болов уу. Та юу гэж бодож байна. Аль эсвэл бүр ухарсан уу? -Тухайн үеийнхээ эрх зүйн орчин, тухайн үеийнхээ улстөрчдийн баталсан санхүүгийн төвшин, нөөц боломжоороо л ажилласан. Хонгор сумын хордлого энэ тэр гээд л ажил хийх боломж ерөөсөө өгөөгүй. -Нээрэн Хонгор сумынхан хордоогүй гэдэг үнэн үү. Та тийм дүгнэлт гаргасан биз дээ? -Хонгор сумынхан хордоогүй. Хүн хордоогүй шүү дээ. Тухайн үед тийм дүгнэлт гаргасан намайг буруутгаад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүртэл хүн урьж авчирч шинжлүүлээ биз дээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Хонгор сумынхан хордоогүй гэсэн дүгнэлт гаргасан. -Танд улс төрийн ямар нэгэн шахаа ирээд л Хонгор хордоогүй гэсэн дүгнэлт гаргачих гэсэн юм биш үү? -Үгүй. Тухайн үед алт угаасан хэсэг нөхдүүд бохирынхоо усанд химийн бодисоо хийчихсэн юм билээ. Тэгээд нөгөөх нь “муу усны нүх”-нээс нь хальчихгүй юу даа. Түүнийг нь нэг үнээ уучихсан явдал гарсан. Тэр “муу усны нүх”-нээс Хонгорынхон уугаагүй болохоор хордох ёсгүй юм шүү дээ. -Эрүүл мэндийн салбар бол бусад салбараас өөр. Энэ салбарыг мэргэжлийн хүмүүс л толгойлох ёстой гэх хүмүүс байдаг. -Мэдээж тийм. Энэ бол хэнд ч ойлгомжтой асуудал. Одоо бол улс төрийн томилгоо чухал болсон байна шүү дээ. Багш хүн эрүүл мэндийн салбарыг толгойлж байх шиг. Бид үүнийг үзэгдэл гэж нэрлээд байгаа юм. Манай салбарт нэг үзэгдэл бий болчихсон гэж манайхан ярьдаг юм. Бид нар бол үлдэгдэл шүү дээ. Шаар шавхрууг нь долоодог. Тэгсэн мөртлөө өвчтөнийхөө төлөө зүтгэдэг. Ер нь бол мэргэжлийн бус хүн хүний амаар асуудлыг шийддэг. Мэдэхгүй юм чинь, аргагүй шүү дээ. -Манай эрүүл мэндийн салбарт нэг сонин зүйл ажиглагддаг. Улсын эмнэлэгт хандахаасаа илүү өндөр төлбөртэй ч хувийн эмнэлгээр үйлчлүүлэхийг иргэд чухалчлах болсон байна лээ. Гэтэл улсын эмнэлэг нь иргэдийн эрүүл мэндийн даатгалаас санхүүждэг шүү дээ? -Хувийн эмнэлэг нь үйлчилгээ сайтай байгаа байх, хүнд сурталгүй байгаа байх. Төлбөр нь ил тод байгаа байх. Хатагтай эмнэлгийн ерөнхий эмчид үзүүллээ гэхэд 25 мянган төгрөг төлөх юм байна гэдэг нь тодорхой. Гэтэл улсын эмнэлгийн эмчээр үзүүлэхийн тулд бөөн оочер. Тэгээд тэр нь хэдээр үзэх гээд байгаа нь мэдэгдэхгүй. Мөнгө авах гээд байгаа ч юм уу эсвэл авахгүй ч юм уу, тэр нь мэдэгдэхгүй. Үзэх гээд байгаа ч юм уу, болих гээд байгаа ч юм уу, тэр нь мэдэгдэхгүй. Тэгвэл хувийн эмнэлгийнхэн өөр. Үйлчлүүлэгчдээ сэтгэл ханамж өгөхийг хичээнэ. Иргэд өнөөдөр цалингаасаа эрүүл мэндийн даатгал төлдөг. Тэр мөнгө нь хаагуур урсаад алга болчихдог нь бүү мэд. Улсын эмнэлгээр үйчлүүллээ гэхэд адилхан мөнгө төлдөг болчихсон шүү дээ. Эрүүл мэндийн даатгал нь нэг сан шиг юманд төвлөрдөг юм билээ. Тэр сангийн мөнгийг нь хэдэн эрх мэдэлтнүүд л тараадаг ухаантай. Ийм даатгалын тогтолцоогоор удаан явахгүй. Уг нь эрүүл мэндийн даатгалаас хувийн эмнэлэгт хүртээх ёстой. Иргэд даатгалаа төлдөг. Төлсөн даатгалынхаа дагуу хэнээр үйлчлүүлэхээ сонгодог байх нөхцөлийг л олгочих ёстой юм. Өөрөөр хэлбэл, хаагуур, хэнээр үйлчлүүлэхээ иргэн өөрөө сонгох ёстой. Иргэн эрүүл мэндийн даатгал юунд зарцуулж байгаад хяналт тавих учиртай. Өрхийн эмнэлэг гэж байна. Хяналтгүй хараагүй, эрх зүйн орчин байхгүй. Эрүүл мэндийн шинэ хуулиар бол Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагын асуудлыг Иргэний хуулиар шийднэ гээд заачихсан. Үүний цаана улс төр яваад байгаа байхгүй юу. -УИХ-аар Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийг хэлэлцэх гэж байна. Энэ талаар та юу хэлмээр байна? -Энэ их чухал хууль л даа. Эрүүл мэндийн даатгал бөөн маргаан дэгдээдэг. Эрүүл мэндийн даатгалын асуудлыг би мэднэ, чи мэднэ гэж Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Эрүүл мэндийн яам, Сангийн яам нь булаацалдаад л байна л даа. Аргагүй шүү дээ, 300 тэрбум хөрөнгө явж байгаа юм чинь. Дээр том “зодоон” зөндөө болж байна шүү дээ. -Эмч, эмнэлгийн ажилтнууд тэтгэвэртээ гарахдаа 24 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгө авдаг биз дээ? -Эрүүл мэндийн хуулинд зөвхөн төрийн эмнэлэгт ажиллаж буй эмч ажилтнуудад олгоно гээд заачихсан. Тэгэхээр ямар ч эмч төрийн эмнэлэгт ажиллаад тэтгэвэртээ гарахдаа хэдэн төгрөгтэй болохыг бодно шүү дээ. Энэ бол хувийн эмнэлгүүдийг боловсон хүчнээр нь хяхах, хааж боох бодлого л гэж ойлгогдож байгаа. Хувийн эмнэлгийг няцална, бяцлана гэсэн төрийн бодлого. Зориулалтын байртай эмнэлэгт тусгай зөвшөөрөл олгоно гэсэн байгаа. Зориулалтын байртай эмнэлэг 18 байна. Эх нялхсын, эрдэм шинжилгээний төв, Халдварт, Хавдар, хэдэн төрөх эмнэлэг гээд 18-хан. Гэтэл хувийн эмнэлгүүд чинь ажлын байр нэмэгдүүлнэ, эрүүл мэндийн салбарт тодорхой хөрөнгө оруулна шүү дээ. Засгийн газар их гоё, гоё юм ярина аа. Ажлын байр нэмэгдүүлнэ, хувийн хэвшлээ дэмжинэ гээд. Төр хувийн хэвшлийг дэмжинэ гээд нэг гараа өргөөд, өргөсөн гараа нөгөөхөөрөө хуга цохиод байх юм. -Та хөнгөвөчлөх эмчилгээний тухай багагүй ярьдаг. Энэ юун эмчилгээ юм бэ? -Дэлхийн улс орнуудын хэрэглэдэг нэг эмчилгээ. Өндөр настай, хавдарт дарлуулсан хүмүүст үхэх эрхийг нь олгох эмчилгээ. Өнөө маргаашгүй болсон өвчтөнийг морфин шахаад л байлгаад байдаг. Ар гэр нь хүндрэлтэй, аав ээжийгээ сахиад ажил хийх боломжгүй. Тэгэхээр тэр хүний саналыг харгалзаад бурхан болох эрхийг нь өгөх ёстой. Үүнийг л хэлээд байгаа юм. Ж.НЯМСҮРЭН /тоймч/ Зохиогчийн эрх "Ардын эрх" |
А.Отгонболд: Эмчлэх ёстой гэсэн ганц эрхийг маань хуулиас хасчихаж |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 10:33 Нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, Спорт, Аялал жуулчлал,
|
Нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, Спорт, Аялал жуулчлал, »»
|
|
Дэлгүүрийн худалдагчийг зодсон эрэгтэйг 48 цаг саатуулжээ 09:06 Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 22:40 цагт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 22:40 цагт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн »»
|
|
Нагоя башёд Монголын 20 бөх барилдана 08:45 Японы сумо бөхийн холбооноос ирэх сарын 13-нд эхлэх Нагоя башёгийн банцүкэг өчигдөр зарлаж манай улсаас 20 бөх дөрвөн зиндаанд зодоглох юм.
|
Японы сумо бөхийн холбооноос ирэх сарын 13-нд эхлэх Нагоя башёгийн банцүкэг өчигдөр зарлаж манай улсаас 20 бөх дөрвөн зиндаанд зодоглох юм. »»
|
|
Ой хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа 17:04 Өнөөдөр хоёр гал түймрийг бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллээ.
|
Өнөөдөр хоёр гал түймрийг бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллээ. »»
|
|
Өвөр Монголын цөлийг зассан туршлага 15:40 Энэ жил “Гурван умард” төсөл хэрэгжиж эхэлсний 47 жилийн ой тохиож байна. Хагас зуун жил үргэлжилсэн уйгагүй хөдөлмөрөөр Өвөр Монгол орон эх орныхоо хойд хилд нуршгүй ногоон хэрэм босгож, улс орны экологийн аюулгүй байдлыг үр ашигтайгаар баталгаажуулсан юм.
|
|
Харилцаа хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад Монголын найрамдлын түүхийг өгүүлнэ 15:39 6-р сарын 10-нд Хятад, Монголын хэвлэл мэдээллийн Хүбэй муж, ӨМӨЗО дахь хамтарсан сурвалжилгын арга хэмжээний нээлтийн үеэр Бүх Хятадын Сэтгүүлчдийн Нийгэмлэг болон Монголын СНЭ-ыэ дарга нар захидал илгээж, хамтарсан сурвалжилга амжилттай эхэлсэнд баяр хүргэжээ.
|
|
Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилга эхэллээ 15:38 Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн Хүбэй, ӨМӨЗО дахь "Боломжоо хуваалцан, хамтдаа хөгжье" хамтарсан сурвалжилгын үйл ажиллагаа ӨМӨЗО-ны Тунляо хотод 6-р сарын 10-ны үдээс хойш эхэллээ. Энэхүү арга хэмжээг БХСН, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монголын СНЭ хамтран гүйцэтгэж, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллин алба, Хүбэй мужийн Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба хамтран зохион байгуулж буй юм.
|
|
Шэнь Миньжуань:Хятад, Монголын хүмүүнлэгийн солилцооны агуулгыг баяжуулж, найрамдлыг бэхжүүлнэ 15:37 БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгын арга хэмжээнд захидал илгээж, Бүх Хятадын сэтгүүлчдийн нийгэмлэг, БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин Сайдын Яам, Монгол Улсын СНЭ, ӨМӨЗО-ны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, Хүбэй мужийн ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас хамтран зохион байгуулж буй Хятад, Монголын сэтгүүлчдийн Хүбэй, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжилгын ажиллагаа эхэлсэнд баяр хүргэв.
|
|
Хятад улс сансар судлалын өдрөөрөө Хятад маягийн сансар судллын шинэ аяллаа эхлүүлэв 15:36 4-р сарын 24-ний өдөр бол Хятадын сансар судлалын арав дах өдөрлөг юм. Энэ өдөр мөн Хятад улсын анхны хиймэл дагуул "Дүнфанхүн-1"-ийг амжилттай хөөргөсний 55 жилийн ой юм. Энэ өдөр "Шэньжөү-20" нисэгчтэй сансрын хөлгийг хөөргөж, орчлон ертөнцийг судлах шинэ аяныг дахин эхлүүлсэн юм.
Өнөөдөр бид бүгдээрээ одон орон сонирхогчид болсон. 04-р сард бид сансрын нисгэгчиддээ хүндэтгэл үзүүлэх ёстой, уудам орчлонгийн нууцыг тайлж, сансрын нисгэгчдийн бичсэн хятад маягийн романтикийг мэдрэх ёстой.
|
|
Супер хиймэл оюун бүтээх лаборатори байгуулжээ 14:53 НЬЮ-ЙОРК, 2025 оны долоодугаар сарын 1 /Bloomberg/. Өгөгдсөн даалгаврыг хүний түвшинд эсвэл бүр илүү сайн
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны долоодугаар сарын 1 /Bloomberg/. Өгөгдсөн даалгаврыг хүний түвшинд эсвэл бүр илүү сайн »»
|
|
Баяр наадмын нээлтийн тасалбар 07 сарын 02 буюу маргааш 07 цагаас худалдаанд гарна 14:31 Баяр наадмын нээлтийн тасалбар 07 сарын 02 буюу маргааш 07 цагаас худалдаанд гарна
|
Баяр наадмын нээлтийн тасалбар 07 сарын 02 буюу маргааш 07 цагаас худалдаанд гарна »»
|
|
Ерөнхий Сайд Г.Занданшатар: Засгийн газар үнэнч, ил тод, хариуцлагатай байх зарчмыг тууштай баримтлана. Хөрөнгө оруулагчдад ээлтэй бодлого хэрэгжүүлж, тэдний эрх ашгийг хамгаалж ажилллана 13:57 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар болон олон
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар болон олон »»
|
|
Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шав тавилаа 12:55
|
|
Хятад, Монголын уламжлалт анагаах ухааны эмчийн ур чадварыг дээшлүүлэх сургалт болов 12:37
|
|
Эрч хүчтэй залуу насаа хайрлая 12:00
Найруулагч: |
С.УРЬХАН |
Эх сурвалж: |
СОЛОНГО |
|
|
Уламжлалт заслаар бяцхан охины ”Нойрмог”нүдийг сэргээлээ 11:50
Зохиогч: |
Ц.Урантунгалаг,Б.Сурнаа |
Найруулагч: |
Б.СУРНАА |
Эх сурвалж: |
solongonews.mn |
|
|
2025 онд ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагын жагсаалт гарлаа 09:57 Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр ахмад настанд амралт,
|
Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр ахмад настанд амралт, »»
|
|
Дональд Трампын дэвшүүлсэн хуулийн төслийг Маск дахин шүүмжлэв 09:25 Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө
|
Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө »»
|
|
Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ 15:34 ”Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчлөлийг бууруулах” бодлогын хүрээнд СЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн хүүхдийн
|
”Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчлөлийг бууруулах” бодлогын хүрээнд СЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн хүүхдийн »»
|
|
Баруун Европ даяар хэт халж байна 15:25 БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм
|
БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм »»
|
|
Blue Origin жуулчдыг сансарт аялуулжээ 12:44 НЬЮ-ЙОРК, 2025 оны зургаадугаар сарын 30 /TASS/. Америкийн “Blue Origin” компани сансрын дэд тойрог замд
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны зургаадугаар сарын 30 /TASS/. Америкийн “Blue Origin” компани сансрын дэд тойрог замд »»
|
|
Хөх хот Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 10:25 Хөх хот Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ
|
Хөх хот Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ »»
|
|
Улаанбурханы товлолт дархлаажуулалтад бүрэн хамрагдаагүй хүүхдүүдийн гэрт нь очиж вакцин хийнэ 09:49 Улаанбурханы нөхцөл байдалтай холбоотойгоор дархлаажуулалтыг эрчимжүүлэхээр болоод байна.
|
Улаанбурханы нөхцөл байдалтай холбоотойгоор дархлаажуулалтыг эрчимжүүлэхээр болоод байна. »»
|
|
"Багийн бага сургууль"-д хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулна 09:24 Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх “Багийн бага сургууль” санаачилга албан ёсоор эхэллээ.
|
Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх “Багийн бага сургууль” санаачилга албан ёсоор эхэллээ. »»
|
|
"Түймрээр эхээсээ өнчирсөн хоёр янзагыг хариуцлагатай айлд хүлээлгэн өгнө" 09:16 Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ойн түймэрт өртөж, эхээсээ өнчирсөн 2 янзагыг өөрсдийн нутагт нь амьдардаг
|
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ойн түймэрт өртөж, эхээсээ өнчирсөн 2 янзагыг өөрсдийн нутагт нь амьдардаг »»
|
|
С.Молор-Эрдэнэ Монголчуудтай “таарсан” анхны философич гэж үү? 08:58 Олон нийтийн анхаарлын төвд байдаг хүмүүсийн нэг бол философич С.Молор-Эрдэнэ . Тэрээр “Монголчууд анх удаа л
|
Олон нийтийн анхаарлын төвд байдаг хүмүүсийн нэг бол философич С.Молор-Эрдэнэ . Тэрээр “Монголчууд анх удаа л »»
|
|
“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа 08:07 Өнөөдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “GEM Mall” худалдааны төвд эмэгтэй хүнийг
|
Өнөөдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “GEM Mall” худалдааны төвд эмэгтэй хүнийг »»
|
|
Дорнодын түймрийг унтрааж, Хөвсгөл, Сэлэнгэ, Булган аймагт гарсан 7 түймрийг цурамд оруулжээ 19:16 Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр эрээн багийн “Тарам” гэдэг газар өчигдөр буюу энэ сарын 26-нд гарсан ой,
|
Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр эрээн багийн “Тарам” гэдэг газар өчигдөр буюу энэ сарын 26-нд гарсан ой, »»
|
|
Ерөнхий Сайд Г.Занданшатар Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн салбарын цаг үеийн ажлын талаар УИХ-д мэдээлэл хийлээ 19:14 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын цаг үеийн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын цаг үеийн »»
|
|
Японд ажлаас үүдэлтэй сэтгэцийн өвчлөл дээд хэмжээнд хүрчээ 18:24 ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар
|
ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар »»
|
|
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүллээ 17:31 АРД ОЛОНДОО МОНГОЛ ТӨРИЙН МЭРГЭН ӨВӨӨ ХЭМЭЭН АЛДАРШСАН ТӨР, НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН
|
АРД ОЛОНДОО МОНГОЛ ТӨРИЙН МЭРГЭН ӨВӨӨ ХЭМЭЭН АЛДАРШСАН ТӨР, НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН »»
|
|
Хятад-Төв Азийн олон улсын соёл аялал жуулчлалын анхны галт тэрэг Ши-Аниас аялж эхэллээ 16:23 Энэ онд Казахстаны "Хятадын аялал жуулчлалын жил" тохиож байна. Хятад, Казахстаны соёлын солилцоог дэмжиж, Хятад, Төв Азийн орнуудын дэд бүтцийн холболтыг гүнзгийрүүлэх зорилгоор өчигдөр Хятадын Ши-Ань хотоос Казахстаны Алматы хот чиглэлийн Хятад-Төв Азийн олон улсын соёл аялал жуулчлалын тусгай галт тэрэгний анхны галт тэрэг Ши Ань өртөөнөөс хөдөллөө. Тусгай галт тэрэг Шааньши, Ганьсу, Шиньжян зэрэг муж, өөртөө засах орныг дайран өнгөрч, Хоргос боомтоос хил гарч, 05-р сарын 31-нд Алматы хотод ирэх төлөвтэй байна.
|
Энэ онд Казахстаны "Хятадын аялал жуулчлалын жил" тохиож байна. Хятад, Казахстаны соёлын солилцоог дэмжиж, Хятад, Төв Азийн орнуудын дэд бүтцийн холболтыг гүнзгийрүүлэх зорилгоор өчигдөр Хятадын Ши-Ань хотоос Казахстаны Алматы хот чиглэлийн Хятад-Төв Азийн олон улсын соёл аялал жуулчлалын тусгай галт тэрэгний анхны галт тэрэг Ши Ань өртөөнөөс хөдөллөө. Тусгай галт тэрэг Шааньши, Ганьсу, Шиньжян зэрэг муж, өөртөө засах орныг дайран өнгөрч, Хоргос боомтоос хил гарч, 05-р сарын 31-нд Алматы хотод ирэх төлөвтэй байна. »»
|
|
Долоодугаар сарын барилдааны хуваарь 16:03 Долоодугаар сарын 11-12-нд Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний Их баяр наадам хүчит 512 бөхийн брилдаан,
|
Долоодугаар сарын 11-12-нд Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний Их баяр наадам хүчит 512 бөхийн брилдаан, »»
|
|
НҮБ: Дэлхий даяар мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо нэмэгджээ 15:56 ВЕНА, 2025 оны зургаадугаар сарын 27 /DW/. Дэлхий дахинд тогтворгүй байдал нэмэгдэж буй энэ үед мансууруулах
|
ВЕНА, 2025 оны зургаадугаар сарын 27 /DW/. Дэлхий дахинд тогтворгүй байдал нэмэгдэж буй энэ үед мансууруулах »»
|
|
Хүний эрхийн дэд хороо: Гадаад улсад зорчиж буй, ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр шийдвэр гаргав 13:48
БНСУ-д оршин суугаа иргэд болон хил, гааль дээрээс буцаагдаж байгаа, хүний эрхийн зөрчилд орж байгаа гэх мэдээллийн дагуу хэлэлцлээ.
|
БНСУ-д оршин суугаа иргэд болон хил, гааль дээрээс буцаагдаж байгаа, хүний эрхийн зөрчилд орж байгаа гэх мэдээллийн дагуу хэлэлцлээ.
»»
|
|
АНУ, Хятад улс худалдааны хэлэлцээр байгуулжээ 13:46 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ »»
|
|
Labubu хүүхэлдэй хэрхэн дэлхий нийтийг байлдан дагуулах болов? 11:43 Сүүлийн үед “Labubu” гэсэн нэрийг сонсоогүй хүн гэж бараг байхгүй болов уу. Гудамжинд зөрөөд өнгөрөх бараг хүн бүрийн
|
Сүүлийн үед “Labubu” гэсэн нэрийг сонсоогүй хүн гэж бараг байхгүй болов уу. Гудамжинд зөрөөд өнгөрөх бараг хүн бүрийн »»
|
|
Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ 11:17 Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газар, Баянхонгор аймгийн цагдаагийн газрын алба хаагчид
|
Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газар, Баянхонгор аймгийн цагдаагийн газрын алба хаагчид »»
|
|
Х.Нямбаатар: Эвдэрсэн замыг гүйцэтгэгч байгууллагууд руу шаардлага хүргүүлэн өөрсдийн хөрөнгөөр нь засварлуулна 10:47 Дулааны шугам засах ажлын хүрээнд, нийслэлээс шинэчилсэн явган хүний болоод авто замуудыг хуулж, эргээд хучихдаа
|
Дулааны шугам засах ажлын хүрээнд, нийслэлээс шинэчилсэн явган хүний болоод авто замуудыг хуулж, эргээд хучихдаа »»
|
|
Өмнөговийн Гурвантэст үер бууж, 4 гэр, нэг машин усанд автжээ 10:25 Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шугшаа, Мөргөцөг, Тост, Хөв, Мод үржүүлэг хорооллуудад 06.25-ны өдрийн 15:05-16-20
|
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шугшаа, Мөргөцөг, Тост, Хөв, Мод үржүүлэг хорооллуудад 06.25-ны өдрийн 15:05-16-20 »»
|
|
Кенид улс даяар жагсаал болж, 16 хүн амь үрэгджээ 10:16 “Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн
|
“Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн »»
|
|
Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ 10:15 Мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх эрүүгийн хэрэгт Интерполын шугамаар олон улсын
|
Мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх эрүүгийн хэрэгт Интерполын шугамаар олон улсын »»
|
|
Төмөр замаар нүүрс тээвэрлэх урт хугацааны гэрээний "анхны тээвэр" хөдөллөө 10:05 “Монголын төмөр зам” ТӨХК болон “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК хоорондын нүүрс тээвэрлэлтийн урт
|
“Монголын төмөр зам” ТӨХК болон “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК хоорондын нүүрс тээвэрлэлтийн урт »»
|
|
Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарт оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ 08:43 Иргэн Д.Мөнх-Эрдэнэ, "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан нар нэг нэгэндээ салаавч гаргаж,
|
Иргэн Д.Мөнх-Эрдэнэ, "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан нар нэг нэгэндээ салаавч гаргаж, »»
|
|
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав 15:31 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзлаа.
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзлаа. »»
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Х.Нямбаатар: Олон жил гацсан, хогийн цэг болсон барилгуудыг буулгаж, чөлөөлнө 14:00 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн дүүрэг,
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн дүүрэг, »»
|
|
Ж.Чинбүрэн: Улаанбурхан өвчний халдвар ковидоос ноцтой 12:05 Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр /2025.06.21/ ХӨСҮТ-д ажиллалаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн
|
Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр /2025.06.21/ ХӨСҮТ-д ажиллалаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн »»
|
|
Хөрш улсын залуусыг гайхшируулсан аялал 11:49 Хятад, Монгол хоёр орон стратегийн хамтын ажиллагааны харилцаатай мөнхийн найрсаг хөршүүд. Бид хөрш оронтойгоо хамтран ажиллах нь гарцаагүй. Саяхан Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат БНХАУ-д айлчлах үеэрээ Монголын компаниуд Хятадад ирж хамтран ажиллах талаар яриа хэлэлцээ өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
|
Хятад, Монгол хоёр орон стратегийн хамтын ажиллагааны харилцаатай мөнхийн найрсаг хөршүүд. Бид хөрш оронтойгоо хамтран ажиллах нь гарцаагүй. Саяхан Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат БНХАУ-д айлчлах үеэрээ Монголын компаниуд Хятадад ирж хамтран ажиллах талаар яриа хэлэлцээ өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. »»
|
|
”Хятадтай танилцах аялал” олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны баг Улаанцав хотод айлчиллаа 11:41 Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос удирдаж, Хятадын олон нийтийн дипломатын нийгэмлэг болон Глобал сүлжээнээс санаачлан, ӨМӨЗО-ны интернэт мэдээллийн албанаас зохион байгуулсан 2025 "Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны баг 05-р сарын 14-ны өдөр Улаанцав хотод айлчиллаа.
|
Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос удирдаж, Хятадын олон нийтийн дипломатын нийгэмлэг болон Глобал сүлжээнээс санаачлан, ӨМӨЗО-ны интернэт мэдээллийн албанаас зохион байгуулсан 2025 "Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны баг 05-р сарын 14-ны өдөр Улаанцав хотод айлчиллаа. »»
|
|
|
Путин, Макрон нар гурван жилийн дараа утсаар ярихдаа Иран, Украины асуудлыг хэлэлцэв 08:59 ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Иран-Израилын мөргөлдөөн,
|
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Иран-Израилын мөргөлдөөн, »»
|
|
Трампаас болж унасан АНУ-ын хөрөнгийн зах зээл одоо түүхэн дээд түвшинд хүрэв, энэ өсөлт хэр удаан үргэлжлэх вэ 11:24 АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн саруудад олон сорилттой тулгарсан. Ерөнхийлөгч Доналд Трампын гаалийн татвар,
|
АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн саруудад олон сорилттой тулгарсан. Ерөнхийлөгч Доналд Трампын гаалийн татвар, »»
|
|
Дональд Трампын дэвшүүлсэн хуулийн төслийг Маск дахин шүүмжлэв 09:25 Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө
|
Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө »»
|
|
Баруун Европ даяар хэт халж байна 15:25 БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм
|
БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм »»
|
|
Японд ажлаас үүдэлтэй сэтгэцийн өвчлөл дээд хэмжээнд хүрчээ 18:24 ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар
|
ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар »»
|
|
АНУ, Хятад улс худалдааны хэлэлцээр байгуулжээ 13:46 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ »»
|
|
Ираны дээд удирдагч: АНУ-ын цохилт ямар ч үр дүнд хүрээгүй 10:24 Ираны дээд удирдагч Аятолла Али Хамней АНУ-ын Ираны цөмийн байгууламжуудад өгсөн агаарын цохилт нь нөхцөл
|
Ираны дээд удирдагч Аятолла Али Хамней АНУ-ын Ираны цөмийн байгууламжуудад өгсөн агаарын цохилт нь нөхцөл »»
|
|
Кенид улс даяар жагсаал болж, 16 хүн амь үрэгджээ 10:16 “Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн
|
“Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн »»
|
|
Израил-Ираны дайн ба “Сибирийн хүч-2” 08:39 БЭЭЖИН, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Оросоос эрчим хүчний хэт хамааралтай болохоос болгоомжилдог
|
БЭЭЖИН, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Оросоос эрчим хүчний хэт хамааралтай болохоос болгоомжилдог »»
|
|
Иранд дахин цохилт өгөхийг үгүйсгэсэнгүй 13:15 ХААГ, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Цөмийн хөтөлбөрөө сэргээвэл Ираны цөмийн байгууламжуудад дахин
|
ХААГ, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Цөмийн хөтөлбөрөө сэргээвэл Ираны цөмийн байгууламжуудад дахин »»
|
|
Трампын зарласан гал зогсоох хэлэлцээр нэг цагийн настай байв 22:07 1. 2025 оны 6-р сарын 24-ний өглөөний 3 цагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израиль ба Ираны хооронд гал зогсоох
|
1. 2025 оны 6-р сарын 24-ний өглөөний 3 цагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израиль ба Ираны хооронд гал зогсоох »»
|
|
Сергей Лавров барууны орнуудыг Украинд зэвсэг нийлүүлж байна гэж буруутгав 21:26 ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров 6-р сарын 24-ний өдөр хэлэхдээ, Герман болон барууны бусад орнууд Украинд зэвсэг
|
ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров 6-р сарын 24-ний өдөр хэлэхдээ, Герман болон барууны бусад орнууд Украинд зэвсэг »»
|
|
Ираны Ерөнхийлөгч: 12 хоног үргэлжилсэн дайн дуусч, сэргээн босголт эхэлж байна 16:08 Ираны Ерөнхийлөгч Масуд Пежичян 24-ний өдөр Ираны ард түмэнд хандан ил захидал илгээн, Ираны ард түмэн баатарлаг
|
Ираны Ерөнхийлөгч Масуд Пежичян 24-ний өдөр Ираны ард түмэнд хандан ил захидал илгээн, Ираны ард түмэн баатарлаг »»
|
|
АНУ яагаад Иранд цохилт өгсөн бэ 10:52 АНУ-ын зэвсэгт хүчин Ираны гурван гол цөмийн байгууламжид цохилт өгсөн гэж Доналд Трамп бямба гарагт /2025.06.21/ мэдэгдсэн.
|
АНУ-ын зэвсэгт хүчин Ираны гурван гол цөмийн байгууламжид цохилт өгсөн гэж Доналд Трамп бямба гарагт /2025.06.21/ мэдэгдсэн. »»
|
|
Ираны цөмийн байгууламжуудад асар их хохирол учирсан гэж мэдэгджээ 13:35 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 23 /BBC/. Ираны цөмийн байгууламжуудад асар их хохирол учирсан
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 23 /BBC/. Ираны цөмийн байгууламжуудад асар их хохирол учирсан »»
|
|
Ираны Ерөнхийлөгч АНУ-ын түрэмгийлэлд хариу өгнө гэжээ 11:25 Ираны ерөнхийлөгч Масуд Пежичян 6-р сарын 22-нд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярихдаа, Америкийн
|
Ираны ерөнхийлөгч Масуд Пежичян 6-р сарын 22-нд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярихдаа, Америкийн »»
|
|
Путин: Украин бүхэлдээ биднийх 11:24 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баасан гарагт /2025.06.20/ үг хэлэхдээ түүний бодлоор Украин бүхэлдээ Оросынх гэжээ.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баасан гарагт /2025.06.20/ үг хэлэхдээ түүний бодлоор Украин бүхэлдээ Оросынх гэжээ. »»
|
|
Ираны Гадаад хэргийн сайд АНУ-ын довтолгоог “улаан шугам” зөрчсөн үйлдэл гэв 08:42 Ираны Гадаад хэргийн сайд Сейед Аббас Арагчи ням гарагт Истанбул хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын
|
Ираны Гадаад хэргийн сайд Сейед Аббас Арагчи ням гарагт Истанбул хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын »»
|
|
Хойд Солонгост анхны таван ихэр мэндэлжээ 12:34 Хойд Солонгосын нийслэл Пёньяны амаржих газарт таван ихэр хүүхэд мэндэлжээ. Тэдний гурав нь охин, хоёр нь хүү.
|
Хойд Солонгосын нийслэл Пёньяны амаржих газарт таван ихэр хүүхэд мэндэлжээ. Тэдний гурав нь охин, хоёр нь хүү. »»
|
|
Израилийн Агаарын хүчин Ираны цөмийн байгууламж руу довтолжээ 08:35 Израилийн батлан хамгаалахын арми 6-р сарын 19-ний өдөр мэдэгдэл гарган, 18-ны шөнө Израилийн Агаарын цэргийн
|
Израилийн батлан хамгаалахын арми 6-р сарын 19-ний өдөр мэдэгдэл гарган, 18-ны шөнө Израилийн Агаарын цэргийн »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|