 |
|
 |
|
Цэцийн шийдвэр Н.Энхбаярт хүнд цохилт боллоо |
|
|
 |
|
 |
Цэцийн шийдвэр Н.Энхбаярт хүнд цохилт боллоо
2011-06-16Зайсанд баригдсан Үндсэн хуулийн цэцийн байрны хуралдааны танхим 81 хүний суудалтай аж.  Өнөөдөр болсон Цэцийн дунд суудлын хуралдаан 09.30 цагаас зарлагдсан ч уг цагаас өмнө очиход суудал дүүрсэн байв. Хуралдаанаар МАХН-ын нэртэй холбогдох асуудлыг хэлэлцсэн юм. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр нарын хүмүүс хуралдааны ажиглагч байсан нь суудал дүүрэх шалтгаан байв. УИХ-аас гишүүн Су.Батболд, Д.Дондог нар, Улсын Дээд шүүхийн Иргэний танхимын тэргүүн Ц.Амарсайхан нар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогджээ. МАХН-ын XXVI их хурлын дараа намаасаа салан тусгаарласан Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүс Монгол Ардын Намаас Монгол Ардын Хувьсгалт Нам гэсэн нэрийг салгаж авахын төлөө яваа юм. Эцэг хуулийн Жарандөрөвдүгээр зүйлд заасны дагуу Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа нь Цэц билээ. Ц.Амарсайханы хэлснээр намын нэртэй холбогдох маргааныг хянан шийдвэрлэх нь Монголын шүүхэд урьд нь тохиолдож байгаагүй зүйл гэсэн. МАХН гэсэн нэрээр бүртгүүлэхээр УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр нарын хүмүүс УДШ-д хэдэн сарын өмнө өргөдөл өгсөн юм. Харин шүүхийнхэн Улс төрийн намуудын тухай хуульд заасны дагуу МАХН гэсэн нэрийг ашиглах, хэрэглэх боломжгүй гэсэн үндэслэл хэлж, түүндээ тайлбар авахаар Үндсэн хуулийн хуулийн цэцэд хандаад байсан юм.
Цэцийн хуралдааны дэг гэж УИХ-ынхаас ч хатуу зарчимтай байдаг аж. Цэцэд хүсэлт гаргагч нь УДШ, нэхэмжлэгч тал нь УИХ юм байна. Харин Н.Энхбаяр нарын хүмүүс ажиглагчаар оролцов. Хуралдааны өмнө талууд шинээр бүрдүүлсэн нотлох баримт байвал эхлээд Цэцэд гаргаж өгөх ёстой аж. Түүний дагуу Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хуулбарыг Су.Батболд Цэцэд өгсөн. Энэ явдал олон хүний гайхлыг төрүүлсэн юм. Учир нь Улс төрийн намуудын тухай хуулийг өөрчлөх тухай асуудал хэний ч чихэнд хүрээгүй байсан юм. Батболд, Дондог нарын хэлснээр 2-3 сарын өмнө төслийг санаачилж УИХ-ын даргад өргөн барьсан гэнэ. Гэтэл энэ тухай хэн ч мэдээгүй байсан нь эргэлзээ төрүүлэхэд хүргэсэн. УИХ-ын төлөөлөгчдийн тайлбарласнаар бол сонгууль болгоноор гишүүд солигддог учир “эзэнгүйдэж” үлдсэн бололтой юм билээ. Энэ асуудлыг Монголын шүүхэд тохиолдсон анхны хэрэг гэж Ц.Амарсайхан хэлсэн боловч Б.Жаргалсайханы Бүгд найрамдах нам, А.Ганбаатарын Социал демократ нам бусад намтай нэгдэж, нийлж байсан үе бий. Тэд нэгдэж, нийлсэн намаасаа эргэн салж хуучин нэрээрээ сэргээн байгуулагдсан байдаг. Энэ асуудал анхаарал татдаг. Ц.Амарсайханы тайлбарлаж буйгаар эдгээр намын салж, нийлэх, нэгдэх үед Улс төрийн намуудын тухай хуулийн “намын нэрийг дахин ашиглах, хэрэглэх, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх” тухай заалт байгаагүй аж. Энэ хууль 2005 онд батлагдсан юм билээ. Харин МАХН нэрээ МАН гэж өөрчилсөн нь саяхны үйл явдал. Үүнийг УДШ тайлбарлахдаа, “Монгол Ардын Нам 1992-2006 онд үйл ажиллагаа явуулж байсан. 2006 онд УДШ-ийн шийдвэрээр татан буугдсан. Улс төрийн намуудын тухай хуульд “нам нийлсэн, нэгдсэн тохиолдолд тухайн намын өмнө нь хэрэглэж байсан нэрийг дахин ашиглах, үргэлжлүүлэн хэрэглэх гэсэн заалт байдгаас татан буугдсан намын нэрийг хэрэглэж болохгүй гэсэн агуулга байхгүй. Энэ үндэслэлээр МАХН-ыг МАН гэсэн нэр хэрэглэхийг зөвшөөрсөн шийдвэр гаргасан” гэв. Цэцийн хуралдааны дэгийн дагуу талууд эхлээд мэдээлэл сонсож, дараа нь мэтгэлцэв.
Ц.Амарсайхан:-24 жилийн турш намын нэрийг дахин ашиглах, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно гэснийг найман жил болгож төсөл санаачилсан юм байна. Найман жил гэдэг нь ямар үндэслэлтэй юм бэ?
Су.Батболд:-Улс төрийн намын үйл ажиллагаа бол засгийн эрх авах байдаг. Түүний дагуу авсан. Дөрвөн жилд нь нам эрх барьж болно. Дараагийн дөрвөн жилд нь ялагдал хүлээж бас болно. Энэ хооронд намууд төлөвшинө гэж үзэж найман жилийг сонгосон. УИХ-ын гишүүн хууль санаачлах эрхтэй. Түүнийхээ дагуу төсөл өргөн барьсан. Хуулийг хэлэлцэх явцад нам, гишүүдээс санал гаргавал түүнийг хэлэлцээд явна. Ц.Амарсайхан:-Улс төрийн намуудын тухай хуулийн хуульд өөрчлөлт оруулснаар намын нэрийг дахин ашиглаж болно гэж ойлгож болох уу.
Су.Батболд:- Тэгж ойлгож болохгүй.
Д.Дондог:-Намын нэрийг дахин ашиглах, үргэлжлүүлэн хэрэглэхэд хугацаа заагаагүй байсныг найман жил болгон оруулж ирж байгаа юм. Хязгаарлах бодит шалтгаан байгаа. Өмнө нь Үндсэн хуулийн цэцээс гаргасан үндэслэлийг бодолцож ийм хязгаарлалт тавьж байгаа.
Су.Батболд:-Хэрвээ энэ асуудлыг шударгаар шийдчихвэл дараа нь гарах үр дагаварыг хааж өгнө. Бүх хууль Үндсэн хуульд нийцэх ёстой. Монгол Улс олонхийн ардчилалтай орон. Улс төрийн намын хувьд нэр гэдэг нь үнэт зүйл. Нэгдэх, нийлэх, өөрчлөн зохион байгуулагдах асуудлаа олонхийнхоо шийдвэрээр гаргадаг. Ц.Амарсайхан:-МАХН гэсэн нэрийг ашиглахгүй байх, түүний бэлгэдэл, туг, далбааг хэрэглэхгүй байх, хураан авах, нэр хэрэглэсэн бол хариуцлага тооцох гэсэн нэхэмжлэлийг иргэн С.Молор-Эрдэнэ анхан шатны шүүхэд гаргасан. Энэ шаардлагаа Улс төрийн намуудын тухай хуулийн 16.10 заалтын дагуу тавьсан байдаг юм. Туг далбаа, бэлгэдэлтэй холбоотой асуудал нь Зохиогчийн эрхийн тухай хуулиар шийдэгдсэн юм билээ. УДШ-ийн хувьд нэртэй холбоотой асуудал нь эргэлзээ төрүүлсэн учраас Цэцэд хандсан. Өмнө нь Үндсэн хуулийн цэц (2004 онд намын нэрийг дахин ашиглах, хэрэглэх нь Үндсэн хуульд заасан иргэдийн эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэсэн агуулгыг зөрчсөн тухай Цэцийн шийдвэр гарч байсан) нэртэй холбоотой асуудлаар шийдвэр гаргаж байсан. Энэ асуудал Монголын шүүхийн практикт анх удаа гарч буй тохиолдол учраас хэрэглэх гэж байгаа хуулийн заалт Үндсэн хуульд нийцэх эсэхэд хариулт авахыг хүсэж УДШ-ээс Цэцэд хандсан. Нэр давхардахгүй байх ёстой. Бас тодорхой хэмжээний төөрөгдөл үүсэж байна гэж үзэж байгаа. Улс төрийн намуудын тухай хуульд заасан 24 жилийн хязгаарлалт бусдын эрхийг хаадаггүй байх ёстой. Энэ маргааныг шийдэхийн тулд бид Цэцэд хандсан. Түүнээс бус УДШ-д өөр сонирхол байхгүй. Үндсэн хуулийн цэцэд УДШ-ээс тавьсан хүсэлтээсээ татгалзах ямар нэгэн үндэслэл байхгүй. Нэртэй холбоотой энэ маргааныг тасалж өгөх эрх бүхий байгууллага нь УДШ юм байна гэсэн итгэл үнэмшил төрж байна. УДШ-ээс гаргаж өгсөн хүсэлтийг хангаж өгнө үү гэж хүсэж байна. УИХ-аас гаргаж өгсөн шинэ нотлох баримт буюу Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл нь УДШ-ээс гаргасан хүсэлтээс татгалзах, харзнах шалтгаан болохгүй. Монгол Улсын аль ч шатны шүүх зөвхөн Үндсэн хуульд нийцсэн шийдвэр гаргах болно. Хүчин төгөлдөр хуулийг баримтлах болно. Хуульд хэзээ нэгэн цагт нэмэлт өөрчлөлт оруулах асуудал байж болно. УИХ-аас өргөн барьсан Улс төрийн намуудын тухай хуулийн төсөл нь маргааныг хянан шийдвэрлэхэд нөлөөлөхгүй. Энэ хууль батлагдсан ч шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй гэдгийг ойлгохыг хүсэж байна. Үүнийг Цэц анхааралдаа авна уу.
Д.Дондог:-Намын нэрийг өөрчлөх асуудалд цаг хугацааны хязгаарлалт хийж өгснийг зөв ойлгосон байх гэж найдаж байна. Хуульд зайлшгүй ийм шаардлага байна гэж үзсэн учраас төсөл санаачилсан. Улс төрийн нам бол хуулийн этгээд мөн гэдгийг хэлэхийг хүсэж байна. Намын нэрийг ашиглах, үргэлжлүүлэн хэрэглэхийг хязгаарласан нь иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчиж байна гэдэгтэй санал нэг байна гэж биднийг УДШ-ийн төлөөлөгч үзэж байгаатай санал нийлэхгүй байна. Бусдын эрхийг хүндэтгэхгүйгээр эвлэлдэн нэгдэх нь байж болохгүй гэдгийг хэлэхийг хүсэж байна. Намын нэртэй холбоотой төөрөгдөл гардаг учраас хязгаарлалт тавьж байгааг харгалзан үзээрэй. Цэц шийдвэр гаргахдаа энэ саналыг харгалзан үзэх байх гэж найдаж байна.
Су.Батболд:-Ардчилын үнэт зүйл, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөн шийдвэрийг УИХ гаргаж байгаагүй. Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл намуудын төлөвшилд үнэхээр хэрэгтэй. УДШ, Цэц, УИХ-ын гол баримталдаг зарчим нь нийт үндэсний эрх ашиг. Улс төрийн нам бол сонгуульд өрсөлддөг байгууллага. Ялсан тохиолдолд төрийн бодлогыг хэрэгжүүлдэг. Намын нэрийг бүртгэх эрх нь УДШ-д бий. Түүнд нь ямар нэгэн нөлөө орохоос бид болгоомжилж байна. Тийм учраас асуудалд болгоомжтой хандахыг шийдвэр гаргах эрх бүхий байгууллагаас хүсэж байна. Мэтгэлцээний цагийг талууд ийн “ашиглав”. Цэцийн даргын үүрэг гүйцэтгэгч, орлогч дарга Н.Жанцангийн хэлснээр дунд суудлын хуралдааны дүгнэлтийг 15.00 цагаас танилцуулахаар мэдэгдээд байсан ч шийдвэр 16.20 цагийн үеэд гарлаа. Дүгнэлтийг бүрэн эхээр нь танилцуулъя.
Үндсэн хуулийн заалтыг зөрчөөгүй гэж дүгнэв



 Үндсэн хуулийн цэц Улсын Дээд шүүхээс ирүүлсэн хүсэлтийн дагуу Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэгт “Нам энэ хуульд заасны дагуу ... нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний ...нэр...-г дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно.” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтыг зөрчсөн эсэх асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн билээ. Уг маргааныг Үндсэн хуулийн цэц Дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцээд, Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсгийн дээр дурдсан заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтын “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй.” гэсэн заалтыг зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт гаргалаа. Уг дүгнэлтийн үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.
“1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2005 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр 01 тоот тогтоол гаргаж, Монгол Улсын Улс төрийн намын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн “Нам үйл ажиллагаагаа зогсоосон, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан, түүнийг тараасан, түүнчлэн нам нэрээ өөрчилсөн бол тэдгээрийн бүтэн болон товчилсон нэрийг шинээр байгуулагдсан болон өөр бусад нам 24 жилийн турш дахин хэрэглэхийг хориглоно.” гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж хүчингүй болгосон байна.Үндсэн хуулийн цэц Улс төрийн намын тухай хуулийн дээрх заалтыг хүчингүй болгосон үндэслэлдээ намын нэрийг хэрэглэхэд цаг хугацааны хязгаарлалт хийж болох юм гэж үзвэл хуулиар тогтоосон дээрх хугацаа нь “аливаа хязгаарлалт хэмжээ хэтрээгүй байх ёстой” гэсэн Үндсэн хуулийн эрх зүйн нийтлэг зарчимд харшилсан шинжтэй болсон байна гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, намын нэрийг 24 жилийн турш хэрэглэж болохгүй гэсэн цаг хугацааны хязгаарлалтыг хэт урт байна гэсэн үндэслэлээр хүчингүй болгожээ. 2. Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн агуулга бүхий өргөдөл иргэн Н.Ариунболд, Д.Шонхоо, Х.Владимр, О.Баасанхүү, Ш.Бэлэгдэмбэрэл, Х.Сэлэнгэ, Б.Мөнхөө нараас Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргаж байжээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Болдбаатар урьдчилан шалгаж, Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан тогтоол гаргасан байна. Уг тогтоолын үндэслэл хэсэгт: “Монгол Улсын Иргэний хуулийн /27 дугаар зүйл/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /16 дугаар зүйл/, Улс төрийн намын тухай хууль /6 дугаар зүйл/-иудад заасны дагуу намын бүтэн болон товчилсон нэр нь бусад хуулийн этгээдийн нэртэй давхардах, бусдыг төөрөгдүүлэхээр ижил төстэй байх, хүний нэр байхыг хориглодог. Өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн, намын шийдвэртэй санал нийлээгүй тухайн намын гишүүд /мөн бусад иргэн, хуулийн этгээд/ өөрсдийн үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэж дахин нам байгуулах эрхтэй бөгөөд дээрх шаардлагуудыг хангасан нэрээр байгуулсан намаа нэрлэх эрхтэй байна” гэж заажээ. 3. Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэгт “Нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний өмч, хөрөнгө, гишүүнчлэл, тамга, тэмдэг, нэр, бэлгэдэл, далбааг дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно” гэсэн хязгаарлалт тогтоосон нь “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй.” байх Үндсэн хуулийн заалтад харшлаагүй байна. 4. Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн хуулиар тогтоосон хязгаарлалтаас бусад тохиолдолд нийгмийн ашиг сонирхол болон хувийн үзэл бодол, улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгоор Монгол Улсын иргэд эвлэлдэн нэгдэж, нам байгуулах нь Улс төрийн намын тухай хуулиар нээлттэй байна.” гэжээ.
Н.Энхбаяр:-Цэцийн шийдвэр яаж гарахыг мэдэж байна
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр энэ шийдвэртэй санал нийлэхгүй байгаа юм. Түүний байр суурийг сонирхлоо.
Н.Энхбаяр:-Цэцийн хуралдаан сонирхолтой байлаа. Талуудын байр суурийг харахад далд сонирхол байгаа нь мэдрэгдлээ. Хэдийгээр МАХН-ын бүртгэлийн асуудлыг энд яриагүй ч УДШ, УИХ-ын төлөөлөгчид, Цэцийн гишүүд байнга л МАХН-ын бүртгэлийн асуудал руу халтирч ороод байгаа ажиглагдлаа. Тэдний далд санааг олж харснаа хэлье гэж бодож байна. Намын нэрийг дахин ашиглах, хэрэглэхийг найман жилийн турш хязгаарлах тухай Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ нуусаар байгаад сая өөрийн эрхгүй гаргаж ирлээ. УИХ-д өргөн барьсан асуудал нууц байдаг юм байна гэсэн ойлголттой боллоо.
-Цэцийн шийдвэр яаж гарахыг таахын аргагүй. Гэхдээ МАХН гэсэн нэрийг ашиглаж болохгүй гэсэн агуулгаар дүгнэлт гарч болзошгүй. Тэр тохиолдолд Таны дараагийн алхам юу байх бол… -Яаж гарахыг нь мэдэж байна. МАХН гэсэн нэрийг өгөх нь ямар ч боломжгүй зүйл биш байхгүй юу. Харин өгөхгүй байх ямар ч боломжгүй. Боломжгүй зүйлийг эд нар хийгээд байна. Цэцийн хуралдааны явцыг харахад МАХН гэсэн нэрийг өгөх боломжтой юм билээ. Боломжтой зүйлийг яагаад боломжгүй гээд байгаа юм бэ гэж эд нараас бүгдээрээ асууя л даа.
Го.ЭНХТӨР
|
| Цэцийн шийдвэр Н.Энхбаярт хүнд цохилт боллоо |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (2) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин эxс энxбаяр xэзийдээ маxнийн дарга болчиxсон бэ. энэ ямар аймаар xун бэ. албан тушаалийн толоо уxэx шаxаx юмаа. унэнзалxмаар xун юмаа
2011-06-16 | 10:09:35 | 76.171.152.252 | |
Зочин ЭРХ БАРИГЧИД БАГАА ХУУЛЛАА ЭНХБАЯРЫГ УЛАМ ИРЛЭВ
2011-06-16 | 09:24:18 | 49.0.146.103 | |
|
|
|
|
|

СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|