 |
|
 |
|
Ордон сахиж байхаар ойгоо мана |
|
|
 |
|
 |
Ордон сахиж байхаар ойгоо мана
2011-06-13Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамбатай уул уурхайн салбарын эргэн тойрон  дахь асуудлаар уулзаж ярилцлаа.
-Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэр бүхий хэсэг гишүүд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг хэрэгжүүлэхийг Засгийн газраас шаардсан. Хэрвээ шаардлага биелүүлэхгүй бол Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Та энэ талаар ямар байр суурьтай байна?
-Угаасаа л бидний байр суурь тодорхой шүү дээ. Монголын уул уурхайн ассоциацийн зүгээс хуулийг хэрэгжүүлэхгүй гэж хэлээгүй. Хамгийн гол нь урт нэртэй хуулийг (Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль.ред) хэрэгжүүлэх боломж, эрх зүйн үндэслэл байхгүй байна гэдгийг л УИХ-д сануулж байгаа. Нэрийг нь хэлэхэд хүртэл бэрхтэй урт нэртэй хуулиас болоод УИХ хүртэл хоёр хуваагдчихаад байна шүү дээ. Засгийн газар нь хуулийг хэрэгжүүлэх гээд байдгаараа чармайгаад байдаг. Харамсалтай нь ямар ч тооцоо судалгаагүй, сэтгэлийн хөөрлөөр боловсруулсан хуулийг яаж ч хичээгээд, оролдоод хэрэгжүүлж чадахгүй жил хагас болж байна. Уг нь энэ хуулийг агуулга нь бол зөв. Үүнийг хэн ч эсэргүүцээгүй шүү дээ. Харин бүгдийг нь хоморголон үйл ажиллагааг нь зогсоож байгаад л хамаг учир нь байгаа юм. Чамд нэг жишээ хэлье л дээ. Одоо мөрдөж байгаа Ашигт малтмалын хуулинд лицензийг цуцлах үндэслэлийг тодоос тод заагаад өгчихсөн. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй бол орон нутгийн байгаль хамгаалагч, удирдлагын дүгнэлтээр эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гээд заачихсан. Ямар ч нөхөн олговор өгөхгүйгээр шүү дээ. Гэтэл урт нэртэй хуулиар болохоор лицензийг нь хурааж аваад оронд нь улсын төсвөөсөө хэд дахин хэтэрсэн мөнгийг нөхөн олговорт өгнө гээд заачихсан байгаа. Ямар ч тэнэг хүн хараад гайхшрахаар хууль байгаа биз дээ. Нөхөн сэргээлт хийгээгүй нөхдийн тусгай зөвшөөрлийг нөхөн олговоргүйгээр цуцлах боломж байсаар байтал нөхөн олговор өгнө гээд дайраад байгаа нөхдийг одоо мал гэх үү, хүн гэх үү. Урт нэртэй хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг нь цуцлахаар болоод байгаа 1700 компани дотор татвараа үнэнч шударгаар төлөөд, нөхөн сэргээлтээ хийгээд явж байгаа нь зөндөө байгаа шүү дээ. Нэг нөхөр хулгай хийлээ гэхэд тэнд байсан бүх хүмүүсийг хамтад нь ялд унагаад шийтгэж байгаатай адилхан байгаа биз.
-Энэ хуулийг үнэхээр хэрэгжүүлэх боломж байхгүй гэж үү. УИХ-аас баталсан хууль нь бүтэн жил хагас болж байхад хэрэгжиж чадаагүй байгаа нь нэр төрийн хувьд ичмээр хэрэг болоод л хууль санаачилсан нөхдүүд нь хэрэгжүүлэх гээд гүрийгээд байгаа байх л даа?
-Хэрэгжих боломж байсан бол хуулинд зааснаар 2010 оны нэгдүгээр сараас хэрэгжээд явчихна шүү дээ. Засгийн газраас хууль хэрэгжүүлэх ажил нь яагаад удааширалтай байна гэхээр хуулинд бүх асуудал байгаа болохоор тэр шүү дээ. Түүнээс биш Д.Зоригт хүсэхгүй байгаадаа ч юм уу, эсвэл С.Батболд хэрэгжүүлэх хэрэггүй гэж үүрэг өгөөд байгаа юм биш. Хууль нь өөрөө “но”-той. Хэрэгжүүлбэл Засгийн газар өөрөө хэрэгт унах учраас болгоомжтой хандаж байгаа болов уу.
-Яагаад Засгийн газар хэрэгт унана гэж?
-Эхний ээлжинд Засгийн газраас 250 орчим алтны шороон ордын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан. Ашигт малтмалын тухай хуулиар бол эхлээд тусгай зөвшөөрлийг нь цуцлаад дараа нь үйл ажиллагааг нь зогсоох ёстой. Гэтэл тусгай зөвшөөрлийг нь цуцлалгүйгээр үйл ажиллагааг нь зогсооно гэдэг Засгийн газар өөрөө хууль зөрчиж байгаа хэрэг юм. Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар өөрөө хууль зөрчөөд л явж байна шүү дээ. Нэг хуулиас болоод бүхэл бүтэн гүйцэтгэх засаглал нь хууль зөрчинө гэдэг ичмээр байгаа биз. Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” жил гээд зарлачихсан. Гэтэл хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гээд амласан мөртлөө олон мянган хүний ажлын байрыг булааж авах хэрэгт унаад байна. Нөгөөтэйгүүр хуулийг хэрэгжүүлээд компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалчихлаа гэж бодьё. Өгөх нөхөн олговрынх нь мөнгө нь Засгийн газарт байна уу. Энэ хууль хэрэгжих юм бол дор хаяж 10 мянга, дээд тал нь 15 мянган хүн ажилгүй болно. Уг нь тэр хуулийг батлахын тулд ядаж л компаниудаас биш юм аа гэхэд манай ассоциацийн зүгээс санал авч болно шүү дээ. Тэгвэл ийм олон асуудал үүсэхгүй байсан юм.
-Харин ч уул уурхайнханд уг хуулийн хэрэгжилт нь ашигтайгаар тусах юм биш үү. Тусгай зөвшөөрлөө хураалгалаа гээд бөөн мөнгө улсаас авна?
-Хайгуулын зарим компанид ашигтай байж болох л доо. Огт хайгуул хийгээгүй нөхөр хайгуул хийсэн гээд хуулийн заалтаар мөнгө тоншиж болох юм. Харин хамаг хөрөнгөө банкинд барьцаалж, өр зээл тавиад авсан мөнгөө газарт шингээчихсэн хүмүүсийн хувьд бол үнэхээр хэцүү. Засгийн газар тэр мөнгийг өнөөдрийн дотор багтааж өгч чадах уу гэсэн бас нэг асуулт байна. Нөхөн олговрын мөнгө гэж улсын төсөвт энэ 2011 онд ямар ч хөрөнгө тусгаагүй л байна лээ. Мөрөөрөө ажлаа хийгээд, улсдаа төлдгөө төлөөд, бас хүмүүсийг цалинжуулаад ар гэр амьдралыг нь аваад явж байсан хүмүүсийн ажлын байрыг нь урт нэртэй хуулиар далимдуулан дээрэмдчихээд төр мурьчихвал яана.
-Хэрвээ аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг төр хурааж үйл ажиллагааг нь зогсоолоо гээд ойн болон усны сав газар харин ч сүйтгэгдэнэ гэж уул уурхайнхан үздэг. Компаниудын ажиллаж байсан газар нинжа нар дайралт хийгээд юун нөхөн сэргэлт, юун татвар манатай, төр хохироод үлдэнэ гэсэн яриа байгаа?
-Үнэн шүү дээ. Өнгөрсөн хавар Заамарт болсон явдал үүнийг нэг илрэл. Яг үнэндээ уул уурхайн компаниуд нэг ч га ой сүйтгээгүй. Усыг бол бага зэрэг бохирдуулсан тал бий байх. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Ой модыг хэн сүйтгэдэг гээч. Хулгайн модчид, түймэр хоёр сүйтгэдэг юм. Хөвсгөлийн тайгад үйл ажиллагаа явуулдаг нэг ширхэг ч аж ахуйн нэгж байхгүй. Гэтэл тэнд хэн газар ухаад, сэндийчээд, алт хайгаад явж байна гээч. Нинжа нар. Төрд захирагддаггүй хэсэг бүлэг хүмүүс л энэ хуулиар нэлээд хожих байх. Тэд улсад нэг ч төгрөгийн татвар төлөхгүй. Хэзээ ч тэд ухсан нүхээ булж, нөхөн сэргээлт хийж байгаагүй, тэгэх ч үгүй.
-Урт нэртэй хуулийг батлахад байгаль хамгаалах хөдөлгөөнийхний лобби орсон гэж зарим хүмүүс харддаг. Энэ үнэн болов уу?
-Үнэн. Байгаль хамгаалах хөдөлгөөнийхөн наадмын өмнөхөн өлсгөлөн зарлаад л түүний дараахан баталчихсан шүү дээ. Цөмийн энергийн хууль, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг 2009 оны долдугаар сарын 16-нд баталсан шиг санагдаж байна. Түүний өмнөх өдөр Оюутолгойн гэрээ орж ирээд буцаагдсан. Шулуухан хэлэхэд нэг хуулиар, нөгөөхөө барьцаалсан улс төрийн наймаа л явагдсан байхгүй юу. Улс төрчдийн тэр наймаацлаас болоод ард иргэд, аж ахуйн нэгжүүд хохирох ёсгүй биз дуу, уг нь. Цөмийн энергийн тухай хууль байна. Бас нэг дээрмийн шинжтэй хууль болсон.
-“Гал үндэстэн” холбооныхон гадаадын хөрөнгөтнүүдээс болоод Монголын газар шороо сүйтгэгдэж байна гээд тэмцэл өрнүүлэх болсон?
-Газар нутгаа, байгаль дэлхий уул усаа гэсэн сэтгэлтэй байсан юм бол Улаанбаатарт ирчихээд төрийн ордон сахиад хэвтэж байх хэрэг байхгүй. Тэд ойд гарсан түймэрийг унтраалцсан уу. Үгүй. Тэд ой модыг сүйтгээд байгаа хортон шавжтай тэмцсэн үү. Бас л үгүй. Зүгээр л улс төрийн шоу хийгээд тэндээсээ мөнгө тонших гэсэн ядмаг сэтгэлгээтэй хэсэг нөхдүүд ард түмний сэтгэлээр тоглоод байна л даа. Гадаадынхан гэж аймаар нөхдүүд. Монголд орж ирээд идэж уугаад алга боллоо гэж. Тэдэнд хяналт тавьдаг, хариуцлага тооцдог төрийн яам агентлаг, газрууд бий. Дайлаар мордлоо, үхрийн сэжилт, барын базалт хийнэ гэх шиг. Бүр инээдмийн кино шиг үйл явдал болоод байх юм, Монголд. Бид чинь хэддүгээр зуунд амьдарч байгаа билээ. Чингэсийн үед, Өгөөдэйн үед амьдраагүй биз дээ. Нум сум харваад зогсч байх шиг. Одоо больё л доо. Өөрсдөөсөө ичдэггүй юм аа гэхэд, дэлхийгээс ич л дээ. Эсвэл интернет, гар утас, машин тэрэг, байр байшингаа болиод зүгээр л 13 зууных шиг амьдрах хэрэгтэй. Сүүлийн үед манайхан их сонин болчихсон. Иргэд нь ч УИХ-ын гишүүд нь ч Чингэс, Модун Шаньюуны үгийг хэлсэн хүмүүс. Бараг л худалч хүнд Чингэс хаан надад аминчилж захьсан юм гэх нь холгүй юм ярьдаг болж.
-Та хөдөлгөөнийхөнд нэлээд “харшил”-тай юм аа даа?
-“Харшил” нь юу байх вэ дээ. Зүгээр л уул уурхайн салбарын үйл ажиллагаанд нөлөөлөөд, буу бариад, нум сум болоод байгаа нь таалагдахгүй байна. Үүний оронд уул уурхайн салбарт хэрэглэж байгаа техник, хэрэгслийг сайжруулах, уул уурхайд тавьж буй төрийн хяналт шалгалтыг эрчимжүүлэх, нөхөн сэргээлт хийхэд нь хамтарч ажиллах ёстой юм. Түүнээс хүний өмч руу буудсаныгаа байгаль хамгаалж байна гэж ойлгож болохгүй. Үнэхээр байгаль хамгаалж байгаа юм бол Хөвсгөлийн тайгад очоод хууль бусаар алт олборлож байгаа нинжа нарыг зогсоох хэрэгтэй шүү дээ.
-УИХ-аас Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг төслийг хэлэлцэж, 2011 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон. Уул уурхайнхан энэ шийдвэрийг хэрхэн хүлээн авч байна?
-Би Ерөнхийлөгчийн барьсан хуулийн төслийн үндэслэлийг ерөөсөө ойлгохгүй байгаа. Монголын Улсын газар нутгийн 44 хувийг лицензтэй газрууд эзэлдэг гэсэн тоо баримт байдаг. Үүнийг хараад би баярлаад л байгаа. Харин Ерөнхийлөгч маань эмзэглэж байгаа бололтой юм. Тиймдээ ч дээрх хуулийн төслийг санаачилж, гурван удаа УИХ-д өргөн барьж, гурван удаа хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хугацааг нь сунгалаа. Орд нээнэ гэдэг асар их хугацааны эрэл хайгуулын үрд дүнд нээгддэг юм. Хайгуулын лиценз гадаадынхны гарт орлоо, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэсэн утгатай л хуулийн төслийг Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан юм билээ. Хайгуулын тусгай зөвшөөрлөөр наймаалцах асуудал үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж би лав бодохгүй байна. Монголын нэг иргэн хятад хүнд тусгай зөвшөөрлөө үнэ хүргэж зараа л биз. Үүнээс улсад учирах хор хохирол гэж ерөөсөө байхгүй. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийг элдвээр оролдохоо боль л доо. Үнэхээр уул уурхайн салбараас мөнгө олье гэж бодож байгаа юм бол зүгээр л ажлаа хийх боломжийг нь олгочих хэрэгтэй. УИХ-аас Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг төслийг хэлэлцэж, 2011 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл хайгуулын зөвшөөрөл олгохыг хориглосон нь буруу л гэж бодож байна.
-Гадаадын хөрөнгө оруулагчид “бидний хамгийн их айж байгаа юм Монгол төрийн бодлого” хэмээн нэгэн форумын үеэр хэлсэн. Тэд Монгол Улсын хууль эрх зүйн орчинг тогтвортой биш хэмээн дүгнэсэн байна лээ?
-Үнэн шүү дээ. Монгол Улсын хууль эрхзүйн орчин тогтворгүй. Уул уурхайн салбар бол маш их хөрөнгө оруулалт зарцуулдаг салбар. Тэр тусмаа бизнес хийгээд, мөнгө, хөрөнгө тодорхой зүйлд зарцуулж байгаа хүнд хууль эрх зүйн орчин тогтвортой байх нь чухал байдаг. Гэтэл манайх тийм биш. Засгийн газрынх нь тоглоомын дүрэм нь ч тодорхой бус. Ерөнхийдөө улстөрчдийн улс төрийн сонголт, шоу болоод өнгөрдгийг үгүйсгэхгүй. Гадаад дотоодын гэж ялгалгүй, адилхан нөхцөлтэй, адилхан боломжийг л төрөөс олгох хэрэгтэй. Түүнээс биш нэг хууль батлаад нөгөөх нь хэрэгжих боломжгүй ч юм уу, эсвэл нөгөө хуулиа хэрэгжүүлээд хэд хонуулалгүй эргэж “гар дүрдэг” байж болохгүй биз дээ. Гадны хөрөнгө оруулагчид хэлдэг юм. Танай улсын хууль дүрэм тодорхойгүй, улстөрчдийнх нь тогтворгүй зангаас болоод хөрөнгө оруулах эрсдэлтэй гэж байсан. Одоо Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах гээд л явж байна шүү дээ. Ажил хийх ямар ч боломж байхгүй. Хүн болгон өнөөдөр уул уурхай бол “баабаа” гэсэн ойлголттой болчихож. Улс төрчид нь өөрсдөө тийм ойлголт төрүүлээд байна. Тэгсэн мөртлөө уул уурхайн салбар улсын хөгжил гэж яриад яваад гайхдаг юм. Улсын хөгжил гэж бодож байгаа юм бол ухраах бус урагшуулах бодлого баримтлана биз дээ. Тийм юм алга. Дуртай нэг нь уул уурхайн салбарынхныг дарамталж байна. Буудаж байна. Мөнгө нэхэж байна. Сүрдүүлж байна. Энэ бүхэн худлаа биш шүү дээ. Морь унасан хэсэг нөхдүүд уул уурхайнхныг дарамтлахаар яваад өглөө. Байгаль хамгаалах нэрээр дуртайгаа хийдэг тэдэнд төр харин хариуцлага тооцох ёстой. Тэмцэл, жагсаалаар айлгадаг, тэгээд мөнгө авдаг тэднийг одоо болиулах шаардлагатай байна.
-Ашигт малтмалын тухай хуулинд өөрчлөлт оруулах талаар уул уурхайнхнаас санал авч байна уу. Бас нэгэн урт нэртэй хууль шиг юм болох вий гэсэн эмзэглэл нийгэмд байгаа?
-Бид тэр хуулийн төслийг хараагүй ээ. Их л нууц юм гэсэн шүү дээ. Манай ассоциацийн зүгээс саналаа өгье гэсэн. Тэгсэн салбарынхаа яаманд ханд гэж байна лээ. Ашигт малтмалын газрынхан боловсруулаад яамаар нэг дайраад гарсан юм билээ. Одоо Ерөнхийлөгчийн Тамгын газар байгаа гэсэн шүү. Цаасан дээр биш электрон хувилбараар л “нисээд” байгаа бололтой юм.
-Оюутолгой, Тавантолгой төслийн талаар та ямар бодолтой байна?
-Монголын уул уурхайн үндэсний ассоциациас Оюутолгой, Тавантолгойн төслийг хэрэгжүүлэх нь зөв гэсэн байр суурьтай байсан. Тэр хэвээрээ. Харин төслийг хурдан хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Монголчууд нэг буруу ойлголттой байдаг. Оюутолгой эсвэл Тавантолгойн гэрээг үзэглэчихлээ гэвэл тэр өдрөөс нь бөөн бөөн мөнгө орж ирээд байх юм шиг ойлгодог. Бүгд баяжаад, бүгдээрээ жип унаад, хаусанд амьдрах юм шиг санаад түүнийгээ нэхээд суучихдаг. Төсөл хэрэгжүүлэх гэрээ байгууллаа гэхэд дор хаяж таван жилийн дараа л ашгийг нь хүртэх юм. Миний хувьд Тавантолгойн төслийг яаравчлаасай гэж хүсдэг. Дуншаад л хэрэлдээд, хэлцээд суухаар ажлаа хурдан хийгээд ашгаа хүртэх цагийг наашлуулах ёстой юм. Түүнээс бус хэрэлдэж хардсанаараа бол Монгол шиг хөгжих орон байхгүй. Төрийн нэг бодлого надад таалагддаггүй. Төр, хувийн компаниуд хоорондоо асар ялгаатай. Төрийнх нь аймаар “том”. Хувийн нэг компани, эсвэл банк жаахан “болиод” ирэнгүүт төр авнаа гээд дайрчихдаг. Тэгэхээр төрд хэн итгэх юм бэ. Миний бодлоор бол төрийн байна уу, хувийн байна уу, гадаадын байна уу, дотоодын байна уу хамаагүй бүгд нэг ижил дүрмээр л тоглох ёстой. Тэгж тоглох нөхцөлийг нь ялгаварлан гадуурхалгүйгээр төрөөс олгох хэрэгтэй юм.
Яахуу |
| Ордон сахиж байхаар ойгоо мана |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Цас орж, цасан шуурга шуурна 12:43 Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна
|
Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна »»
|
|
Онцгой байдлын алба хаагчдад олгодог албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдлийг 30-40 хувь нэмэгдүүллээ 12:29 УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтнуудыг уулзалтад оролцож, 2025 оны
|
УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтнуудыг уулзалтад оролцож, 2025 оны »»
|
|
Дүрээ хувиргасан залилагчдын дөнгөнд орж хохирсоор байх уу? 11:39 Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс
|
Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс »»
|
|
“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах ажил үргэлжилж байна 10:50 Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд
|
Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
#Closed_Cases | Хамт архи уусан хүнээ гэрт нь оруулж өгөөгүйн улмаас ял авчээ 10:23
|
|
|
Түрээсэлсэн автомашинаа бусдад зарсан үйлдлийг илрүүллээ 09:50 Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн »»
|
|
Эмнэлгийн 27 нэгж, 32 нэр төрлийн багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө 09:10 Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон
|
Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон »»
|
|
УБТЗ хөх нүүрсний тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулж байна 19:36 Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл
|
Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт ажиллаж байна 19:32 Монгол японы эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд “Их сургуулийн
|
Монгол японы эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд “Их сургуулийн »»
|
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг зүрх судасны 4 шинэ технологийг Монголдоо нутагшуулж чадлаа 18:57 Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт »»
|
|
Ногоон нуур орчмын тохижилтод 5.5 тэрбум, Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөнийхөд 4.8 тэрбум төгрөгийг төсөвлөжээ 14:36 Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ.
|
Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ. »»
|
|
Гол, нуурын мөс цөмөрч хоёр иргэн амиа алджээ 14:10 Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж,
|
Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж, »»
|
|
А.Баяр: ШУТИС-ийн багш нарын бүтээсэн бүх төрлийн "автомат хаалт онгойлгодог чип"-ийг нийслэлээс дэмжиж 9 дүүрэгт суурилуулна 12:39 Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС
|
Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС »»
|
|
Б.Хурцыг АН-ын удирдлагын түвшинд ажиллуулахгүй байхыг шаардаж, О.Цогтгэрэлд ил захидал хүргүүлжээ 11:59 “Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр
|
“Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр »»
|
|
Х.Ганхуяг: Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх асуудлыг онцгойлон анхаарч ажиллаж байна 11:54 Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа
|
Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа »»
|
|
Энэ жил Таван шар зэрэг 12 байршилд борооны ус зайлуулах шугам шинээр угсарна 11:06 2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези,
|
2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези, »»
|
|
“Таны интернэт банкны мэдээлэл алдагджээ” гэх мессэж линк илгээн, иргэдийг залилж байна 10:12 Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг
|
Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг »»
|
|
Мөрийтэй тоглоом зохион байгуулж 3,1 тэрбумын ашиг олсон этгээдүүдийг баривчилжээ 09:24 Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг
|
Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг »»
|
|
Сэрэмжлүүлэг: Цочир хүйтэрч, шөнөдөө -40-45 хэмийн хүйтэн хонох өдрүүд айсуй 09:09 2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай
|
2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай »»
|
|
МАН-ын ЕНБД Я.Содбаатар БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Шэнь Миньжюаньтай уулзлаа 09:06 Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа
|
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа »»
|
|
Хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албанд дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ 09:05 УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж,
|
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж, »»
|
|
Хилчид өвөлжилт хүндэрсэн үед малчдад бодитой дэмжлэг үзүүлж байна 09:03 Өвөлжилт хүндэрсэн энэ үед хилчид маань зөвхөн улсын хилийг хамгаалаад зогсохгүй нутгийн малчдад бодитой туслалцаа үзүүлж байна.
|
Өвөлжилт хүндэрсэн энэ үед хилчид маань зөвхөн улсын хилийг хамгаалаад зогсохгүй нутгийн малчдад бодитой туслалцаа үзүүлж байна. »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 3 хувиар нэмэгдсэн байна 08:56 Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр
|
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр »»
|
|
Дорноговь аймагт ажиллахаар очсон ганц бие залууст зориулж хэрэглээний зардлаа төлөөд, үнэгүй амьдрах 18-20мкв байрны төсөл эхлүүллээ 15:31 Дорноговь аймаг түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж "Single apartment"
|
Дорноговь аймаг түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж "Single apartment" »»
|
|
Барсачууд супер цомыг 16 дахь удаагаа хүртлээ 15:06 Саудын Арабын Жидда хотод болсон Испанийн Супер цомын тэмцээний финалын тоглолтод "Барселона" баг 3:2
|
Саудын Арабын Жидда хотод болсон Испанийн Супер цомын тэмцээний финалын тоглолтод "Барселона" баг 3:2 »»
|
|
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ 13:17 Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу
|
Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу »»
|
|
Баригдаж буй орон сууцны барилгад урьдчилсан захиалга өгсөн 260 иргэнийг 2,0 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулан залилжээ 11:48 Иргэн “Б” нь гурван жилийн хугацаанд 260 иргэнтэй гэрээ байгуулан баригдаж буй барилгадаа 20-120 сая төгрөгийн
|
Иргэн “Б” нь гурван жилийн хугацаанд 260 иргэнтэй гэрээ байгуулан баригдаж буй барилгадаа 20-120 сая төгрөгийн »»
|
|
“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл 29 минут явна 11:37 Нийслэлийн нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргахаар “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
|
Нийслэлийн нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргахаар “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. »»
|
|
Жүжигчин П.Бат-Амгалан цээжнээс 220кг шахаж, улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо 11:07 “Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрдифтингийг нэгдсэн холбооны хэвтээ шахалтын улсын аварга
|
“Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрдифтингийг нэгдсэн холбооны хэвтээ шахалтын улсын аварга »»
|
|
Мөс цөмөрсөн дуудлагаар ажиллалаа 11:03 1 дүгээр сарын 10-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын Хөндий багийн “Дээд цагаан нуур” гэдэг газар /Рэнчинлхүмбэ сумаас
|
1 дүгээр сарын 10-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын Хөндий багийн “Дээд цагаан нуур” гэдэг газар /Рэнчинлхүмбэ сумаас »»
|
|
Замын-Үүд сумын хэмжээнд газар олголтыг шалгуулахаар АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болжээ 10:58 Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтад 800 орчим иргэн оролцож, санал, хүсэлтээ уламжиллаа.
|
Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтад 800 орчим иргэн оролцож, санал, хүсэлтээ уламжиллаа. »»
|
|
Сумын цолтнуудын шинэ оны эхний барилдаанд Сумын заан Д.Мөнх-Отгон 10 даван түрүүллээ 10:56 Сумын цолтон болон залуу бөхчүүдийн шинэ оны эхний барилдаанд 672 бөх уран мэх, авхаалж самбаа сорин
|
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн шинэ оны эхний барилдаанд 672 бөх уран мэх, авхаалж самбаа сорин »»
|
|
Ерөнхий сайд Замын-Үүдийн гаалийн даргыг чөлөөлжээ 10:45 Ерөнхий сайд Г.Занданшатар (2026.01.11) энэ амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн Замын Үүд суманд ажиллаж байна.
|
Ерөнхий сайд Г.Занданшатар (2026.01.11) энэ амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн Замын Үүд суманд ажиллаж байна. »»
|
|
Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо 10:41 Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих 1 дүгээр багийн “Жаргалантын ам” гэх газарт 2026 оны 01 дүгээр сарын
|
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих 1 дүгээр багийн “Жаргалантын ам” гэх газарт 2026 оны 01 дүгээр сарын »»
|
|
Хүннү Эйрийн онгоцонд зорчигч эмэгтэй ухаан алдаж, замдаа Ухань хотод бууж эмнэлэгт хүргэжээ 10:37 2026 оны 01 сарын 07-ны өдөр Хайкоу – УБ чиглэлийн нислэгээр явж байсан эмэгтэй зорчигчийн биеийн байдал
|
2026 оны 01 сарын 07-ны өдөр Хайкоу – УБ чиглэлийн нислэгээр явж байсан эмэгтэй зорчигчийн биеийн байдал »»
|
|
Иргэд хууль бусаар хоёр аргаль агнасан хэргийг цагдаагийн байгууллагын хянан шалгалтын үеэр илрүүлжээ 10:31 Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумын нутгаас нэр бүхий бүлэг иргэд хууль бусаар хоёр аргаль агнасан хэргийг
|
Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумын нутгаас нэр бүхий бүлэг иргэд хууль бусаар хоёр аргаль агнасан хэргийг »»
|
|
Цагдаагийн байгууллагад байгаль орчны эсрэг 440 гэмт хэрэг бүртгэгдсэн байна 10:29 Өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар цагдаагийн байгууллагад байгаль орчны эсрэг 440 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
|
Өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар цагдаагийн байгууллагад байгаль орчны эсрэг 440 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. »»
|
|
“Хубилай хаан авд мордсон нь” 10:16 Тайваньд олон жил ажиллаж амьдрахдаа алба, амины хүмүүсийг дагуулан ёстой наснаасаа олон удаа “Хааны ордон музей” үзлээ.
|
Тайваньд олон жил ажиллаж амьдрахдаа алба, амины хүмүүсийг дагуулан ёстой наснаасаа олон удаа “Хааны ордон музей” үзлээ. »»
|
|
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн Дорнод аймгийн Халхгол сумын иргэдтэй уулзлаа 10:11 Уулзалтад аймгийн Засаг дарга Ш.Ёл,
|
Уулзалтад аймгийн Засаг дарга Ш.Ёл, »»
|
|
"Дангина" кино Буриадын эв нэгдлийн бэлгэдэл 10:09 Буриад-монголчуудын, ерөөс бүхий л монгол туургатны эв нэгдлийг бэлгэдсэн “ДАНГИНА” хэмээх туульсын уран сайхны
|
Буриад-монголчуудын, ерөөс бүхий л монгол туургатны эв нэгдлийг бэлгэдсэн “ДАНГИНА” хэмээх туульсын уран сайхны »»
|
|
Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална 10:06 Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж УБЗАА-наас жил бүр нөөцийн мах бэлтгэх ажлыг зохион байгуулдаг.
|
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж УБЗАА-наас жил бүр нөөцийн мах бэлтгэх ажлыг зохион байгуулдаг. »»
|
|
Холимог тулаанчид 3 сая төг хандивлав 10:05 Гавьяат тамирчин, холимог тулааны "One championship" холбооны дэлхийн аварга Б.Энх-Оргил ээжийнхээ эмчилгээнд
|
Гавьяат тамирчин, холимог тулааны "One championship" холбооны дэлхийн аварга Б.Энх-Оргил ээжийнхээ эмчилгээнд »»
|
|
СТӨ-г хүчитгэж, 38 жилийн дараа их засвар хийхээр судалж байна 09:58 Дөрвөн блок бүхий Соёлын төв өргөө нь 1988 онд ашиглалтад орж байсан. Өнөөдрийг хүртэл их засвар огт хийгээгүй байна.
|
Дөрвөн блок бүхий Соёлын төв өргөө нь 1988 онд ашиглалтад орж байсан. Өнөөдрийг хүртэл их засвар огт хийгээгүй байна. »»
|
|
"NAN" сүүг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 09:56 "NESTLÉ” группийн нялхсын сүүн тэжээлийн тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.
|
"NESTLÉ” группийн нялхсын сүүн тэжээлийн тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. »»
|
|
Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгээр “А” дүнтэй шалгагдлаа 09:41 Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж,
|
Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж, »»
|
|
Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй дуудлага мэдээлэл бүртгэгдлээ 15:57 Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцнаас иргэн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцнаас иргэн »»
|
|
Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгээр “А” дүнтэй шалгагдлаа 15:17 Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж,
|
Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Автомашины араас чарга чирэхгүй байхыг анхааруулж байна 13:16 Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай.
|
Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай. »»
|
|
|
БНСУ-ын шүүх Юн Сок Ёлд ямар ял оноохыг прокурорууд санал болгохыг сонсоно 12:27 БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан
|
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан »»
|
|
Иран дайнд бэлэн гэв 12:26 Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд
|
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
Трамп АНУ Гренландыг худалдан авахгүй бол Орос, Хятад орж ирнэ гэв 09:00 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Трамп: АНУ Гренландыг ямар ч хамаагүй аргаар авна 13:01 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг »»
|
|
Ираны ард түмэн тэмцэж байна 08:53 Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл
|
Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл »»
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
Цахилгаан сандал, үхлийн тариа эсвэл бүх насаар нь хорих гээд Николас Мадурод АНУ-н шүүх яамар ял оноох бол 16:43 Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын
|
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын »»
|
|
Венесуэлийг удирдах үүргийг М.Рубио хүлээжээ 12:20 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг »»
|
|
Энэтхэгт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 11:11 1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
|
1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|